Гэхдээ эцэггүй хүүхэд гэдэг…

Би нэг залуутай үерхээд одоо хоёр жил болох гэж байна. Тэгээд одоо 4 сартай жирэмсэн. Гэтэл найз залуу маань хүүхдийнхээ тухай сонсоод эхлээд авхуул гэж байсан. Намайг нэгэнт шийдсэн болохоор яаж ч чадахгүй болсон. Тэгээд надад миний хүүхэд мөн юм уу шинжилгээ хийлгэнэ гэж хэлсэн. Эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх юм гэнэ лээ. Яагаад ингэж хүүхэд бид хоёрыг доромжилж байгаа юм бэ. Хамгийн муухай нь тэр шинэ найз охинтой болчихоод ичихгүй хөтөлцөөд энэ тэнд яваад буудал энэ тэрд хоноод яваад байгаа. Би одоо яах вэ Миний хүүхэд яах вэ? Өөрийгөө гологдсон хүүхэн, миний хүүхэд гологдсон хүүхэд гээд л өөрийгөө үзэн ядаад өдөр бүх дэрээ нортол уйлаад л сууж байна. Өөр надад хийж чадах ч юм байхгүй. Тэр охин ухаараад намайг жирэмсэн гэдгийг мэдэх болохоор салах байх гэж найдах юм. Гэтэл найзууд маань тэр муу арчаагүй амьтныг эргэж ирсэн ч битгий харилц гэх юм. Би одоо яана аа миний хүүхэд яах вэ хүүхдээ яаж эцэггүй өсгөх юм бэ уйлаад л найз залуугаа бодоод л үнэхээр юу ч хэлэхээ мэдэхгүй байна. Намайг залгахаар ерөөсөө утсаа ч авахгүй байгаа. Би одоо яана аа тэр яаж үр хүүхдээ хаячихаад хүүхэн эргүүлээд явж чаддаг юм бэ. Яагаад миний амьдрал ийм харанхуй байх ёстой юм бол оо. Хүнд хайртай болох тийм буруу юм уу. Амьдрал яагаад надад ийм хатуу хандаж байгаа юм бол оо . Хүүхдээ авхуулна гэж ээждээ хэлснээс болж ээжийн бие муудсан. Аав, ээж маань хүүхдээ төрүүл гэсэн болохоор жоохон ч гэсэн тайван байна. Гэхдээ эцэггүй хүүхэд гэдэг…

cekc.mn дээр ирсэн захидал

49 Comments

  1. цээгий says:
  2. хандаа says:

    амьдралд юу ч тохиолдоно энэ бол зүгээр л шалгуур гэж бодоод тэр залууг зөнд нь орхичих 1 бүр 10 жилийн дараа тэр заавал ойлгоод энэ зовлонг тарьсандаа харамсах болно тэр үед хэзээч битгий уулзаарай одоо хамгийн гол нь хөөрхөн хүүхэдтэй болох гэж байна хүүхдээ бодоод өөдрөг бай хөгшөөн, огт үр хүүхэдгүй ганцаараа амьдралтай бүсгүйчүүд зөндөө л байгаа ш дээ тэр эмэгтэйчүүдийн дэргэж азтай л байна ш дээ хорвоо ганцхан залуугаар дуусахгүй чиний төсөөлж ч байгаагүй тийм сайхан сэтгэлтэй залуу чамайг хүлээгээд байж л байгаа

  3. urt boloj baigad chn bayar hurgie says:

    нада яг ийм юм тохиолдож байсан. дэрээ нэвширтэл уйлаал яаж ингэж чаддаг байнаа гээд итгэж өгөхгүй дэндүү хэцүү байдымаа. хүүхдээ гаргах шийдвэр гаргаж байгааг чинь хүндэлж, үнэлж байна. мэдээж асар их тэвчээр, зовлонг үзэх л байх гэхдээ зовсон хүн заавал жаргадаг юм. тэгээд бас тэр залуу чинь хэзээ нэгэн цагт маш ихээр харамсах болно гэдгийг чамд амалчъя. уг нь 2 жил бол багагүй л хугацаа байна хэрвээ чамд хайртай л бол ухаараад ирнээ. эмэгтэй хүн гэдэг чинь хатуужил, ухаан 2оороо бүгдийг ялдын. тэвчээр, хатуужилтай байсанаараа би алдаж явсан хайртыгаа өөртөө эргүүлж авч хөөрхөн хүүхдээ төрхийг хүлээгээд аз жаргжлтай л байна. мэдээж чамгүй их нулимс, гутралыг үзнээ гэхдээ тэвчээртэй байгаарай. гэрийхэн ийм л үед хань ижлийн чинл зайг нөхдиймаа тийм болохоор тэдэнтэйгээ л ойр байгаарай..

  4. uuj says:

    tiimerhuu zaluus hezee negen tsagt uhaarah bolnoo...huuhdee gargah gej bga chin shan bn...eej aav chin garga gesen bol buur shan bn shd...yund ch buu shanal huuhdee eruul enh toruuleed...amidral urgeljeer bhad ter neg teneg zaluu gyigaad irne...ter tsagt buu nuur og...sain eej biolooroi...aavgui hetsuu ch bh ch....iluu iheer huhdee hghairlaj osgoorei...az jargaltai amidraliig husie

  5. Эсүй says:

    Хүүхдээ гарга л гэх юм Тэгээд эцэггүй хүүхэд гэхээс чи айгаад байх шиг байна гаргаад сайхан аз жаргалтай амьдарнаа
    Зарим нь хүүхдээ авхуул гэх юм Яааж 4 сартай бүхэл бүтэн хүний амь хороох юм бэ? Хөөрхөн хүү ч хөөрхөн шүү дээ. Битгий хүн алж нүгэл хийгээрэй. Хүүхдийн чинь заяа ивээг

  6. ice girl says:

    хогийн амитан бндаааа ийм юмнуууд вхүэл таарна….. манай нэг нз ч бас нз залууда жирэмсэнээ хэлсэн чин хаыгдтсан тгд олдохгви бгаашдэээ . тэгхээр бид оорсдооол санаат бхгви бол сввлд ни хохирx бнашд чамд амжилт чи чаднаааа. зоригт бгаарай хэзээ x эр хвний омно амидралийн хатууу бвхни омни бууж огч болохгви швв чи чадна гдгт би итгэлт бна.

  7. anhiluun says:

    энэ дээр байгаа jucy гээч этгээд зайлаасай одоо хүнд ингэж зөвлөлдөг юмуу? юу ч болоогүй юм шиг ярьдаг байна шд!! танай бэр гээд байгаа хүүхэн чамтайгаа таарцан мал байна даа муусайн алуурчид гайгаа үүрнээ харж л байгаарай

  8. jessica says:

    сайн уу бусгуй битгий гунигла даа ымар.ч бсн хуухдээ гаргс.н зугээр бхаа гэж бдж бна тэ.д бас дахиад битгий уйл.рай чамд илуу сайн хун таар.ч сайхан амидрах болноо тэр тэнэг залууг хэзээч битгий хулээж аб.рай чи уучилаад хулээж абсан.ч тэр хэзээ нэгэн тцагт дахиад.л ыбаад огноо тийм бол.хр нулимсаа арч.д инээмсэг.рэй бусгуй маргааш оноод.рс сайхан болноо………..

  9. man says:

    uhaantai emegteichuud zovoh tusmaa l ulam huchirheg boldog yum. harin ailiin nuhur tataj changaaj neree barav.chi yamar emegtei ve gedgee haruulah tsag boljdee. 2-n hoorond nuhruud shal demii tsagiin garz baidag yum sh dee.

  10. woman says:

    yahav dee iim yum tohioldson humuus zunduu l baidag. chi hairtai bailaa gd tsaad hun chin chamd hairgui yum bn shdee. tiim bolohoor chi ter hunig zuheh hereggui. chamaas ter hun huuhed huseegui baihad chi uuriinhuuruu zutgesen chin chinii l buruu shuu dee. odoo baidal negent iim bolson hoino chi naad zaluugaa or tas mart. naad zaluu chin bas tiim ch sain zaluu bish bololtoi. naad byatshan amitanaa avahuulah yum bol estoi aldas bolno. chi eruul mendeeree ch bas hohirch medne. tiimees odoonoos taivan bj uuriiguu beld. eej aav chin bga mun huuhdiig chin zuvshurch bga bolohoor garga. huuhdee garsniih ni daraa etseg togtoolgoh shinjilgee hiilgeed teruund uuriinh ni huuhed gedgiig batal. tegeed ter huntee dahiad bitgii harits. tsoglog saihan amidraad l yav. chinii amidral chini l gart bga. odoo uilj unjihaa boli. gedsen deh maamuugaa bod.

  11. yaaaaaaaaay says:

    наад шээсээ авхуул гэнү.уншхад ч жихуудэс туржину

  12. monda says:

    хүүхдээ бүү авхуул 4 сартай амид хол гар н
    хөдлөөд зүрх нь цохилоод хуруугаа хөхдөг болчихсон байгаа. тэгээд хүүхдийнхээ толгойг өөрөө таслах юм уу? юу вэ энэ миний дээр 4 сартай хүүхдээ авхуулсан гэнэ үү?алуурчин…….ямар аймар юм бэ////төсөөлхөд ч бэрх байна.эмэгтэй хүн үрээ алж чадаж байдаг.хүүхэд аз жаргал авч ирдэг үүнд итгэ ..хүүхэдчин удахгүй төрнө. хэмжээлшгүй аз жаргалыг мэдэрэх болно би амлаж байна. этсэггүй ч ээж аав чинь байна тэд түшээд тулаад авна бүү ай. тэр залууг ор тас март…

  13. Jucy says:

    Сайн уу? За юуны түрүүнд гэж хэлэхэд эрч хүчтэй бай.Би яг чам шиг байдалд орж байсан.Хүүхдээ гаргана гэж явсаар 4 н сар гарантай болгосон.Найз залуу маань харин бас яг л өөдгүй новшийн зан гаргаж байж билээ.Би яг л чамтай адилхан дэрээ норготол уйлаад л өөр хийж чадах зүйл байгаагүй ээ.Тэгэхэд би толгой задартлаа өвдөж байхад хүүхдэд минь муу гээд эм ч ууддаггүй байсан,нэг өдөр яахаа мэдэхгүй дэрээ нүүрэндээ наагаад уйлж байхыг манай бэр сонсоод миний өрөөнд орж ирэхэд би бүүр яг багтараад үхэхэд ганц хуруу дутсан байсан байх ингээд бүх үнэнээ хэлээд ,гэрийнхэндээ ч үнэнээ хэлсэндээ би юу гэж хэлэх гээд байгаам бэ гэвэл гэрийнхэн чинь л чамайг хамгийн зөвөөр шийднээ л гэж манайхан намайг ,миний шийдвэрийг хүндэтгэн үзэж байсан ч хамгийн хатуу бөгөөд үнэн үгийг миний бэр надад хэлсэн нь юу вэ гэхээр ,Миний дүү залуухан байна зөндөө гэгээлэг зам урд чинь байна наад муу шээсээ авахуулчихаад гадаад гар,чи гаргалаа гээд хүүхэд хөөрхөн л дөө гэвч наад зах нь хүмүүсийн хэл амнаас(эцэггүй хүүхэд тээсэн гэх.м) тэгээд хүүхдээ хүүхдээ гэсээр өөрийгөө 2 т тавина мөн амьдрал ямар гоё цаашдаа өчнөөн сайхан залуучууд таарна чи хичнээн сайхан ч хүүхэдтэй л ад үзэгдэнэ,сүүлд нь хүүхдээ хараад хэдий хөөрхөн ч ганцаараа яваа найз хүүхнүүдээ хараад нууцхан атаархал төрнө гээл зөндөө хэлсэн л дээ.Би мааш их бодсон би хайр сэтгэлээрээ,хүүхэдтэй болсон сэтгэлийн хөөрлөөрөө,абортын хор хөнөөлийн эсрэгийн төлөө мөн хүний амьний төлөө үнэхээр хүүхдээ гаргахыг хүсч байсан ч хатуу хэрнээ бодит үнэн нь би 4 сар гарантай хүүхдээ авахуулсан.Мэдээж надад маш хүнд байсан.Сэтгэл санаа биеийн байдал хорсол үзэн ядалт гээл.Хэсэг хугацааг тэсээд гарчихвал ч дараа нь би ямар азаар тэр хүүхдийг гаргаагүй юмбэ гэж бодно.Дараа нь энэ байдлаасаа илүү зовж тогойоо шаагаагүй дээрээ доо нэг өдрий өмө чгэсэн авахуул л эж зөвлий.Мэдээж аборт бол муу муухай гэхдээ ач тустай зүй ч гэсэн байгаа ядуура,хүсээгүй жирэмслэлт гэх мэт чи хүүхдээ гаргаад тэр залуу чинь ирсэн ч жаргагүй ь ойлгожт байа одооо игэж байгаа залуу чамайг насан туршид чинь зовоох байх.Эцэггүй хүүхэд гэдэг тэгээд өрөвдөлтэй шүүдээ.Анхнаасаа чи нэг залууд ухаанаа алдатлаа дурлачихаад ядаад хүүхэдтэй болоод хоцроё гэсэн бодолтой бол өөр шүүдээ.За баахан нуршчх шиг боллоо.Миний дүү ямар ч байсан авахуул ,авахуулахдаа хүрвэл тэр новшийнхоо аав ээж гэр орон тэр бас яваад байгаа найз хуухэнд ни мэдэгд ээж аавдаа хэл тэдэнтэйгээ цуг оч.Тэгээд тэднийг айлгах хэрэгтэй. .Чи хичнээн уйлж унжсан байсан ч тэдэнд хамаагүй дорой харагдаж болохгүйшүү.Мөн 4 ср гарантай юм чинь хэр баргийн эмнэлэг авахгүй авсан ч норкозгүй хийх байх 2-р төрхийн дотор нэг эмэгтэйчүүдийн хувийн эмнэлэг байдийн их сайн эмчтэй.За тэгээд сүүлийн ганц үг хэлэхэд Газарт унасан ч гартаа сарнай бариад босоод ирдэг юм шдээ.дараа нь яасан ийсэнээ бичээрэй.Бүүр хэцүү,эсвэл асүүх зүйл байвал майл хаягаа үлдээгээрэй за.

  14. anchin says:

    Гэкхдээ чиний л буруу хунтэй эхэлж суугаад хурим энэ тэрээ хийж байж жирэмсэн болох байсан. одоо оортоогоо эблэр л гэхээс

  15. Hn says:

    Muu nuhurtei baisnaas garaasaa hutluh urtei yavah ni hamgiin jargal shuu.

  16. Slash says:

    Ýíý äýýäýõ ÿã çºâ õýëæ. Àðìèäàà òàâòàé ìîðèë

  17. zalu. says:

    yunda sana zovdiin chinii armi mongoloor duuren bna.gargaj jagsaaldaa orooroi,mayaglaad huuhdee uhaj gargaad hercheed alchivaa chi.harin iim teneguudiin armid orj bolhgku shu.

  18. ohhoho.. says:

    за xумуус ясан урт урт юм бичээвээ. ойлгомжтой асуудал дэр. дурласан xумуус тэнэг юм xийдгийн нэг л болтой. ер ни xумуусийн xэдэн xуви ни ч иймэрxүүр гэнэн тэнэг байсан, тэгэд xоxирсон, бусад ни xараад ойлгож байx ёстой байxоо. тэглээ гэд газар цөмөрсөн биш, xумуус чамаас сургамж авч бна, өөр юу ч биш, энэ бол амидралийн жам. урагшаа xараад амидраxгуй у. кинон дээрээс чинийx шиг амидрал зөндөө xарсан биздээ. тэгээд тунгагаад өөрчил.

  19. Зөвлөгч says:

    Анхны хүүхэдээ авхуулж болохгүй. Чи хожим хүнтэй суугаад жирэмсэн болохгүй бвл яаана Тэр үед бүгд л чамайг л муу хэлнэ. Тэр өөдгүй залууг мартаач дээ. Илүүдээ гарсан нулимс, сэтгэл байгаа да Хайргүй хүнээс холдооч

  20. emma says:

    Эвий дээ битгий сэтгэлээр уна хуухдийн чинъ яг тархиний бутэц тогтворжих сар дээрээ бна. Сэтгэл санаагаа маш тайван байлга эхийнхээ сэтгэлийг яг дагадаг юм.Байдал нэгэнт ийм болсон бол хэн хэнийг чинъ буруутгаад нэмэргүй ээ. Шим тэжээл сайн идэж өглөөний 7-с өмнө наранд дор хаяж 15минут зугаал.Чамайг хэдэн настайг мэдэхгүй бна бодвол залуухан биздээ.Тэгээд ч тэр нудээ нээгээгүй залуутай залуугуй болийшд ямар negative сэтгэлгээтэй байлаа гээд ямар нэгэн юм хожих биш.Өөрийгөө завгуй байлгаад уздээ зураг зурах ч юмуу хэл сурах,мэргэжил сургуулиара гунзгийрэх ,нярайн асаргаа шим тэжээлийн судалгаа гээд л.Би ч бас анхний хайр майр гэж балайрч явж байгаад 20тойдоо жирэмсэн болоод залуу маанъ англируу сургуулъд явж холбоо тасараад, аав ээжтэйгээ хамт оюутан байхдаа хуухэдээ өсгөж байлаа.Тэр уед их завгуй байсан болохоор нэг л мэдэхэд би ч гадаадруу сургуулъд ирсэндээ.Яг л time машин шиг цаг хугацаа өнгөрсөн.Одоо хуу маанъ ямар сайхан залуу болсон гээч гадаадийн энэ том сургуулъд мгл-хоо нэрийг сайн сайхнаар дуурсгаж явна даа.Би ч бас хуний нутагт энэ баялаг амъдралийг босгохийн тулд их ч зутгэсэн амар хялбар зуйл огт байгаагуй ээ.Тэгтэл хуугийн аав гэнэт нэг өдөр утасдаж байсан.Би чамайг мэдэхгүй ээ танихгуй гэж хэлээд би бардам тасалсан .Хун гэнэдэж бноо гэхдээ адилхан алдааг дахин буу давтаарай!!!!!!!!!!!!!!!!!!!!Ирээдүйгээ яг өөрийнхөө бодож тэмүүлэж байгаагаар сайханаар төсөөлөөд туунийхээ төлөө зутгэвээс хэн ч саад болдоггуй юм, харин чи өөрөө өөртөө саад бий болгож магадгуй.Эцэггүй хуухэдтэй би яанаа нөхөргүй би яанаа би ч хунд гологдсон эмэгтэй,би ер нъ бутэлгүй эмэгтэй ,намайг хумуус сонжиж хараад муулаад бна гээд л ……угуй дээ бусгуй минъ гологдсон бутэлгүй тэнэгтээ ч биш та 2-2лаа амъдралд бэлтгэгдээгүй гэнэн байсанийх, хэн нэгний нуднээс буу санаа зов. Тэр залуу амъдралийг сөрөөд явах зориггуй хулчгар байж бно. Харин чи байгалийн жам ёсоор дайчин зоригтой болох ёстой зулзагаа харамлан амиа ч өгөхөөс буцахгуй тэмцэх эмэгчин бар адил. Урдний Т….с 2магадгуй 3 дахин сэтгэлийн хат гаргах хгтэй бно амъдрал анхнаасаа тийм амтлаг биш. Уйлж суух зав өөртөө буу гарга.Амъдралаас сайханийг хусээд суух биш амъдралаас сайхнийг булааж ав.Энэ нъ айлийн нөхөр булаах биш шуу.ккккк Хэрвээ чи зорилгодоо тооцоотой байж чадваас /цаг хугацааний тооцоо /нөхөртэй, гэрийн авгай гм хуухнуудээс хамаагуй дээд зиндаанд хуртлээ боловсорчихоно.Харин өөрөөсөө гадна хэн нэгнийг аваад явчих тэнхэлтэй болохоороо хуугийнхээ хумуужил боловсролд харамгуй цагаа зориулаж хайраар хангалттай усалаарай.Эцэст нъ ээж ааваа баярлуулаж, энгийн даруухан эртэй ханъсаарай. Миний хэлсэн товчхон nuance ойлгогдсон болов уу?Амжилт хусъе

  21. Bilegee says:

    авхуулах цагаасаа хэтэрсэн бол яахавдээ

  22. Er hun says:

    эр ни эмэгтэйчүүд охидод хандахад толоблоогуй зуйл хийж эрөөсөө болохгуй. дагавар хуухэдтэй эмэгтэй оороо л сэргэлэн авжаалтай байхгуй бол бас л оортой зовлон уурдэг умдаа. Нэгэнт олсон ум хойно гаргадаа. Дараагийн удаа хамгаалалт хийж байдаа хуухэн мини. Энэ янзаараа бол олон хуний олон хаягдмал хуухэдийн цуглуулгатай болно шуу.

  23. zuzuzulaa says:

    маш их харамсаж тэр муу новшийг үзэн ядаж бна. нэгэнт аав ээж чинь зөвшөөрсөн юм бол гаргасан нь дээр. хүүхэд хөөрхөн шүү дээ. хэрэв чи хүмүүсийн хэл амнаас айж байгаа бол битгий тоо. хүмүүс угаасаа бусад хүмүүсийн мууг олж харж ярих дуртай байдаг. жишээ нь чи хүүхдийнхээ эцэгтэй суулаа гэхэд найз залуугаас чинь ямар нэг өө хайгаад гаргаад л ирнэ. архи уудаг юм байна, эсвэл ажил хийдэггүй юм байна гэнэ. хэрэв чи баян хүнтэй суувал мөнгө харж суулаа гэнэ. ядуу хүнтэй суувал ядуу хүнтэй суулаа гэнэ. гадаад хүнтэй суувал, өөрөөсөө ах хүнтэй суувал…..ер нь ямар ч хүнтэй суусан манай монголчууд дуртай байдаг. хүмүүсийн хэл амнаас айгаад болчимгүй юм хийв дээ. ганцаараа хүүхэд өсгөх хэцүү гэж бодож байгаа байх. хүүхэд хүнстэйгээ төрдөг гэж үнэн шүү. нэг мэдэхэд хөөрхөн том болсон чамд хань болоод байж байна. хүмүүс эхэндээ баахан муу хэлж байгаад аяндаа болино. огт хүнд муулуулахгүй явна гэж бхгүй. хүүхдийнхээ эцэгтэй гэрлэсэн блаа ч бас муу хэлэх л болно. одоо тийм болохоор дэмий уйлж байхаар хоол ундаа сайн идэж уугаад эрүүл чийрэг хөөрхөн хүүхэдтэй бол. хүүхдээ гарсны дараа ой хүргээд ажилд ор. ямар ч хамаагүй ажилд ор; хүүхдийн заяа түшинэ гэж байдаг гэсэн. аяндаа л ажил чинь бүтнэ. уйлж, тэр новшийг гуйж царай алдалгүй одоо өөрийгөө, хүүхдээ бод.
    би л нэг хүүхэдтэй хүүхэн одоо намайг хүн тоохгүй гэж өөрийгөө зөнд нь битгий хаяарай. өөрийгөө өөрчил, хүүхдээ бод, сэргэлэн цовоо бай. 2 дахь амидралдаа бэлд. гэхдээ битгий бас дахиж яараарай. дахид нэг эцэггүй хүүхэд гаргав. одоо муусайн эрчүүдийг ялгадаг мэддэг болоо байлгүй. дараагийн удаад баталгаатай гэрлэснийхээ дараа хүүхэд төрүүлээрэй. хувь заяа чиний гарт бий. би азгүй, би ийм хувь тавилантай гээд уруу дорой яваад байвал амидрал чинь тийм л байх болно. унжуу дорой хүнтэй бас л муу арчаагүй хүн таарна. аз болж дараагийн хүн чинь сайн хүн байх болтугай. тэр муугийн тухайд шийтгэлийг бурханд даатгачих. нэг өдөр ойлгоноо.
    эмэгтэй хүн их уйлуулж зовоосон хүн жаргадаггүй гэсэн. миний нэг танидаг ах байдаг юм. тэр хүн одоо 4 хүүтэй. охинтой болохыг их хүсдэг. гэвч болдоггүй. тэр хэлэхдээ хөвгүүд бол насны эцэст найз л болдог гэсэн. хөл хучих охинтой болох юмсан. насны залууд олон охин гомдоож уйлуулж явлаа. нэгнээр нь ч болтугай гаргуулсан бол одоо нэг хөөрхөн охинтой болсон ч байх бсан юм байлгүй гэж яриж байсан. тэгээд банди нартаа охидууд битгий гомдоож яваарай гэж их захидаг гэсэн.

  24. Jenny says:

    Sainuu. Nadad bas iim yavdal tohioldoj bsn. Gehdee bi yag jiremsen boloogui bsn. Harin uuriiguu jiremsen bolson bn gej bodoj bsn. Tegsen harin minii biy muu bsn bolohoor biynii yum 2, 3 saraar hoishilson bsn bnle. Yag ter hugatsaand minii uyerhej hairlej bsn zaluu hen ve gedeg n tanigdsan daa. Emnelegt uvduud hevtej bhad ter zaluu nad ru gants ch yariagui bi gedeg amitan uuriiguu jiresmsen bolchihoj gej dotroo bodood etsest n ter zaluu aav eejdee helsen. Getel minii 2 jiliin hugatsaand hairlaj yavsan zaluu zugeer l nadaas zaigaa avsan. Harin aav eej maani yadag ch huuhdee turuuleerei gej bsn. Ene yavdliin daraa minii nud neegdeh shig l bolson. Bi odoo uurtuu hairtai hunee olson. Tiim bolohoor bi chinii tsuhrul aidsiig oilgoj bnaa. Gehdee tuhain uyd minii huvid huuhedtei bolson bol gargay gej l shiidsen bsn daa. Tiim bolohoor uudrug bgarai.

  25. legend says:

    Аав ээж нь гарга гэсэн юм бол гарга даа. Тэр муу ухныг тэгээд орхи доо. Өөрөө үйлээ үүрэх болноо.

  26. cahirmaa says:

    ээ хөөрхий минь дээ, хөөрхий минь,за зүгээрдээ, хүмүүсээ шүүмжлэхээ больцгооёоо, хүний арьс нөмөрсөн гэдгийг нь мэдээгүй энэ охины буруу байг, эрэгтэй хүний хүссэн бүхнийг биелүүлсэн нь буруу нь болог,гэр бүлээ төлөвлөөгүй буруу болог,амьдралыг дандаа гэрэл гэгээтэй гэж бодож байсан нь буруу болог, гэтэл хэний хүүхэд нь хамаагүй авхуул гэдэг үг тэр хүний аманд бас багтдаг юм байна, энэ охинтой таарч зохицохгүй байсан байж болно гэхдээ хийсэн зүйлдээ бага ч болов хариуцлагатай хандах ёстой биздээ, эмэгтэй хүнийг эрчүүд хичнээн дорд үзэж болно ухаан муут урт үст гэж болно өөрөөс нь боллоо хохь нь гэж болноо болно тэглээ гээд ингээд явж болж байгаан боловуу миний харж байснаар олон олон эрчүүд нас яваад ирэхээрээ л амаа барьдаг юм билээдээ,гэнэн тэнэг охидын нулимсаар битгий тоглодоо,хүүхэд чинь томрохоороо хайрлахаасаа хорсдог юм шүүдээ хаяад явсан аавдаа, за миний дүү элдвийн юм бодож бүү шанал хүүхэд чин дагаад уйлж байгаа шүү, харин өөдрөг баяр баясгалантай бай ок

  27. j says:

    x¿íä õ¿í èë¿¿äýõã¿è ýý ýýæ ààâ ÷èíü çºâøººðñºí áîë á¿ð÷ òýð 1 л ºäºð õàðàìñàíà óðàãøàà

  28. eni says:

    huuheddee bolchood erchuudiig argamjaad hamgaalalt heregle gehiin neg talaaraa zow ch yagaad bugdiig emegtei hunii buruu geed erchuud ch gesen huuhedtei boloh boloogui bol gaduur tawiad dawahr bas hamgaalalt hiih eostoi shdeee bugdiin emegtei hunluuu chihsen zaluuchuud oorsdooo hariutslagaa uureh sanaagui archaagui yumnuud bgaadaaa huuhed burhanas ogson beleg shdeee yadgiin etseggui bsan ch eej bhad bolnoo ugaasaa huugee gej bodoogui huniig etseg bolgood yahiin odoo zugeer ooriigoo taiwan bailgaad huuhde gargahdaa beld uimraad uilaad bwal gedsen deh huuhed chin bas dahwar uilna shdee eejiigee shanalaahaar dagaj shanalaad teegd torohdooo strestei tarhinii daralttai huuhed torood jinhene uilaad zowoono shdeee gol huuhed gargahdaa eruul huuhed gargahiin toloo chi l hicheene shdee bayrtai amjilt

  29. Chupa chups says:

    Chamaar baharhaj bainaa. naad zaluu shigee alj chadaagui aluurchin bish bolohoor chin!!! iimerhuu hugiin zaluutai suugaaguidee chi harin ch ih bayarlah heregtei. huuhed chin etsgee medehgui ussun ni hamaagui deer bhaadaa

  30. хамгаалалт says:

    тэгсэн бол чи хүн чанаргүй аав, азгүй хүнд байдал орсон ээждээ гомдох байсан байхдаа.

  31. хамгаалалт says:

    КККК гуай чамайг төрөх гэж байхад ийм тохиолдлоос болоод алчихвал чи баярлах байсан уу.

  32. хамгаалалт says:

    Гэрлэх бодолгүй байгаа бол эр хамгаалалт хэрэглэж сурах хэрэгтэй. Эмэгтэйчүүдийг яаж бэлгэвчгүй унтая гэж ятгадаг билээ дээ дараа нь хариуцлага хүлээж сурах хэрэгтэй гэрлэх албагүй ч. Энд зөвхөн эмэгтэйчүүд буруутай биш…

  33. Hun yamar yavah n zuvhun uuruus n l hamaardag says:

    Хүүхэд юуны ч барьцаа аргамжаа биш. Хүүхэдтэй болчихвол гэрлэх тухай яриагүй байна гээд авахуулаад байх юм байна л даа ийм ядуу сэтгэлгээнээсээ хэзээ салнаа. Хүний хувь заяа гэрлэлтээс үнэтэй байдаг гэж бодсонгүй. 888-ийн хэлсэнээр эрчүүд болон хөвгүүдийг ялгах хэрэгтэй. Дээр нь хайр уу эсвэл зугаа юу гэдгийг ч бас ялгах хэрэгтэй. Хөвгүүдтэй таарвал хайртай болсон ч өөрийгөө хамгаалаарай охидуудаа хөвгүүдэдийг хайрлах хэрэггүй. Тэд хайр гэж итгэл гэж юу болохыг мэдэхгүйв Өөрийгөө хайрлах хэрэгтэй.

  34. kkkkkkk says:

    за за баларсан юм.манай оxид xууxнууд гэрлэx туxай яриагуй байж ,,,тэгээд xажуудаа xуссэн xусээгүй эр аргамжаад дараа ни зовдог бxгуй юу даа

  35. 888 says:

    yer n manai ohiduuud engej bitgii gendej bai l daa. neeh saihan hurimaa hiigeed suuna ene ter gej bodoj yavsaar bgaad nuguu hunee sain tanihgui yum. tsarailag, zagvartsan zaluuchuud 90%n hudlaa bdiishd. ERCHUUDIIG HUVGUUDEES YALGAH HEREGTEI SHUU!

  36. Hun yamar yavah n zuvhun uuruus n l hamaardag says:

    Би чамд зөвлөгөө өгөхөөс илүү өөрт тохиолдсон явдлаасаа хуваалцая. Би ч бас чам шиг тохиолдолд орж байсанв Харамсалтай нь тэрний хэлсэнээр авахуулсандаа маш их харамсан дараа нь. Тэр үед би ч бас чам шиг бодож байсан эцэггүй хүүхэд чи харин азтай юм байна. Гэр бүлийнхэн чинь мэддэг дээр нь хүүхдийг чин гаргахыг зөвшөөрсөн. Миний хувьд гэр бүлийнхэндээ найз залуугаа хүүхэдтэй болоод авахуул гэж байна гэж хэл зүрхлээгүй. Би хүүхдээ авахуулсан. Би юу ч хожоогүй.Харин алдсан. Хэрвээ би хүүхдээ гаргасан бол би бие сэтгэлээрээ хохирохгүй байсан. Миний бодлоор би тэр залууг найз залуугаа гэж боддог байсан тиймээс бүхнийг түүнд зориулдаг байсан. Харин тэр хайр минь намайг ийм байдалд оруулсанд итгэж ч чадахгүй байсан. Одоо бодохоор би үнэхээр тэнэг байж, уйлж, харамсаж өнгөрүүлсэн тэр өдрүүд, хүүхдээ авахуулсан тэр өдөр, амьдралд заримдаа сайн сайхан зүйл хийгээд тэрнийхээ хариуг авахгүй тохиолдол байдаг. Нэг талаараа би тэр хүнийг илүү таних боломж гарсан. Тэр надад хайргүйг ухаарсан. Би тэр зүйлд баярладаг. Удаан өөрийгөө тэнэг хүн шиг хэнд ч хэрэггүй хүнийг хайрлаагүйдээ. Харин би анхны хүүхдээ өөрөө алсандаа маш их харамсдаг. Хэдий тэр тийм хүний хүүхэд ч хүн шүү дээ хорвоод мэдлээд илүү сайн хүн болж амьдрах ёстой байсан. энэ миний хожуу ухаарал би одоо бодохоор хэрвээ яг одоогийн сэтгэл зүйгээр бол тэр хүний хайрыг даахгүй хүний төлөө гомдож нулимс хайран цагаа барахын оронд тэрийг биш илүү хүүхдээ гаргахад бэлдэх байсан. Илүү өөртөө анхаарах байсан. Аав ээр гэж хуульчилсан л байдаг болохоос сэтгэлгүй хүн цусан төрлийнх байсан ч аав нь болж чадахгүй сэтгэл байвал мэдээж өөр шүү дээ. Хамгийн тэнэг нь тэр над дээр буцаад хүрээд ирсэн. Сэтгэл минь хүлээж аваагүй. Сонголт чинийх чамайг хэн ч авахгүй тэр тусмаа чамайг тэгэж хүндлэхгүй хандаж байгаа бол дээр нь өөрийнхөө хүүхдийг хүртэл мөн бишид эргэлзэж байгаа бол орхив Өөрийгөө болон хүүхдээ чамайг гэсэн хүүхдийг чин гэсэн хүмүүсийг чи л зөвхөн аварч чадах байхв Сонголт чинийх. Аавгүй хүүхэд гээд гадуурхдаг бүдүүлэг үе өнгөрсөн тийм хүмүүс цөөхөн гэж бодож байна гол нь зөв хайрлаж зөв хүмүүжүүлвэл аав шиг нь дахиад нэг сэтгэлгүй хүний тоог ирээдүйд багасгаж чадах байх. Амьдрал сонголт зөвхөн чинийх, хүмүүс юу гэх нь гол биш, чи өөрөөсөө асуу…

  37. 888 says:

    ter er hunii ner hugalsan zaluugaa zugeer l haya. tiim gulugnuud yer n erchuudiin neriig iim l bolgoj bgaa shd. yadaj bhad neg uhriin ever… yu yu ch bilee terenshig sain zaluuchuud n davhar helmegdechihnee. 2 jil bolchood engej zangaa taniuldag bas l ovoo gar bn shuu. chinii amidral dunguj ehelj baina. ireeduid ulam l saihan hun taarj chamaig halamjilj hairlana. harin naad huuhed chin tom asuudal bn daa. yadaj bhad tiim hachin yumnii ur. gehdee huuhed buruugui shuu! huuhdee yaahaa chi l shiid. gargaval hoishdoo amidral chin joohon berhsheeleer nemegdeh l bh gej bodoj bn. esvel gargaad yaaj saihan amidradgiig haruulahgui yu daa. chi chadnaaa. amjilt! hamgiin gol n zuv songolt hiigeerei! hairan huuhdiin huvi zaya…

  38. urin says:

    Чи хүүхдээ гаргана гэж маш зөв шийджээ. Баяр хүргэе. Хаяад явсан найз залуугийн хувьд бол та 2 анхнаасаа сууна барина, хүүхэдтэй болно гэж төлөвлөөгүй юм бол тэрийг бас буруутгах арга байхгүй л дээ. Тэгээд ч тэр чамтай өөрөө хүссэндээ биш хүүхдээс болж хамт байна гэвэл утгагүй шүү дээ. Чамд хань болох хүүхэд чинь байна, тэр муу залуугийн хойноос уйлж байдаг хайран нулимс байгаа даа. Сэтгэл санаагаар тайван байж, элдэв юм бодолгүй, өөрийгөө, гэдсэн дэх хүүхдээ бодож амьдар. Бүх юм сайхан болно гэдэгт итгээ.

  39. unshigch says:

    удахгүй, жаахан үр чинь хөдлөж эхлэнэ нэг тийм дэр дэр хийсэн эрвээхий далавчаа хөдөлгөх мэт. тэр үед чи хүүхдээ гэдсэн дотроо мэдэрч аз жаргалтай байх бноо. хүүхдээ гаргахаар шийдсэн чигээрээ гаргаарай, одоо 5хан сар улдсэн байна шт
    тэр хогийн залуутай дахиж битгий зууралдаа, харин заавал хүүхдийн тэтгэмжээ аваарай! за юу
    одоо бүсгүй минь ирээдүйгээ харж амьдар хэцүү байгааг чинь ойлгож байна, гэхдээ чамайг гэх хайрт аав, ээж чинь байхад та 2 сайхан амьдарнаа.
    бурхан минь заримдаа энэ сайтад орох болгондоо монгол маань ийм хүний үнэргүй новшнуудаар дүүрчихсэн юм шиг санагдаж дотор муухайрах юм

  40. XoXo says:

    Bi emegtei xvmvvsiig jooxon setgel sanaagaar xvchirxeg bgaasai gej bodoj yavdag. Yersoo oilgoxgvi yum. Xvvxedtei boloo l biz. xarin ch odoo ireegvigee bodoj sxan amidar.
    Xvvxed gedeg chini xoorxon shdee. Manai dvv ch bas xoorxon oxintoi. Noxorteigee bas yax ni medegdexgvi… Zarimdaa bvr batluulsand ni xaramsdag yum. Gexdee ter noxor shvv yum ni bsan ch bgaagvi ch bi xairtai dvvgee (manai geriinxen bvgd) jargaltai bgaad ni vnexeer bayartai bna. Zarimdaa bvr ter jooxon amitniig bxgvi bsan bol yamar ch utgagvi ch yum shig sanagddag.
    Bi neex xvntei suuna gej boddoggvi. Xamt amidraad boluul bolno biz… Xarin yamar ch l bsan xoorxon urtei bolno…
    Za tgd xvn bgondl asuudal bgaa.. Chi xarin ooriinxoo asuudliig zvxej suuxaar yamar negen um xiidee..
    Xarin ter muu zaluutaigaa daxij bitgii uulzaarai…
    AMJILT

  41. ha ha ha says:

    7 хэмжиж 1 огтлоорой өөр хэлэх үг алга.

  42. namuunaa says:

    тэнэг банзал залуучууд угаасаа одийд ойлгохгуйээ харин хуухдээ гаргаарай ахиж битгий алдаарай найзаа тэр банзал эргээд иржил таарна тэр болтол оороо сайхан тайван бай

  43. ХАЙР says:

    Г.Оюун-Эрдэнэ /Уйдчихсан юм байлгүй надаас/

    Хөөрхөн нүдтэй бүсгүй харцаараа татаад байхаар нь
    Хүлээнэ гэдгээ мартаад урвасан юм байлгүй тэр минь
    Хөгжилтэй гэнэн яриагаар зүрхийг нь гэжигдээд байхаар нь
    Хүрээд очиноо гэдгийг минь тоогоогүй л байлгүй тэр минь
    Ялдам ааштай бүсгүй сэтгэлийг нь хөглөөд байхаар нь
    Ядам хуруундах бөгжөө авчихсым байлгүй тэр минь
    Яргуй шиг хавраар ургаад хайр дуудаад байхаар нь
    Яваад очиноо гэснийг минь мартчихсым байлгүй тэр минь
    Сайхан дуутай бүсгүй аргадаж гуйгаад байхаар нь
    Санаж үгүйлдэг сэтгэлээ хийсгэчихсийм байлгүй тэр минь
    Саваагүй гэнэн зан нь түүнрүү тэмүүлээд байхаар нь
    Сарны хуурамчид дурлаад уйдчихсым байлгүй надаас

  44. 123456789 says:

    битгий араас залга аа.чи залгах тусмаа нэрээ алдана .яг одооноос шууд бух харицаагаа тасал .битгий залга ямар нэгэн байдлаар битгий уулз.ааб ээжээсээ нуусан найз залуудаа хаягдсан охин сэтгэлийн тэнхээтэй болоод бхад чи харин ч сайхан ааб ээжтэй юм бна шуу дээ.чи хуухэдтэйгээ жаргалтай бхад тэр муу хугийн амитан хэзээ нэгэнт цагт чамайг алсаас хараад атаархах болноо.харин одоо тэрэнтэй эргэж нийлэх талаар өчүүхэн ч бодохийн хэрэггүй .нийлбэл чи хайран залуу насаа алдаад дахиад л хаягдах болно.

  45. ХАЙР says:

    анхнаасаа чамтай сууна барина гэж амлалт өгөөгүй юм байгаа биз дээ. дургүйд хүчгүй гэж. сууя гэж хэлээгүй байхад чи андуурчихсан юм биш үү. андуураад байна андуураад байна айн. энэ охидууд битгий андуураад байгаа ч ээ

  46. C C says:

    Чамд л гэж зөвлөхөд… Чи өөртөө бас шинэхэн мэндлэхээр, ээждээ ирэх гэж тэмүүлж буй тэр хөөрөн, бяцхан үрээ бод, ӨӨДРӨГ бай. Найз залуу бол чамайг хаяад явсан, эргэж ирсэн ч битгий нүүр өг. Хүүхдээ бол бүр ч битгий харуул. Харин өөртөө итгэлтэй, би аз жаргалтай ээж болох гэж байна гэж хүүгээ/охиноо хүлээ. Тэр чамайг маш сайн мэдэрч, чиний сэтгэл ямар байгааг маш мэдрэмтгий хүлээж авдаг. Хүүхэдтэйгээ та 2 үнэхээр жаргалтай сайхан амьдарнаа… Чамд ээж чинь, гэр бүлийнхэн чинь байна. Ганцаараа биш шүү. Нэг их хамт байхгүй ч гэсэн секс.мн-ий уншигчид сэтгэлийн дэм өгөх болно. За ӨӨДРӨГ, ЖАРГАЛТАЙ байхдаа анхаарлаа хандуулаарай. Та хоёртоо амжилт хүсье 🙂

  47. ХАЙР says:

    хэлээд байгаа ш д. анхнаасаа хамгаалалт хийхгүй яасийн. одоо ингээд өөрөө л хохироод үлдэхээс дээ. эхлээд албан ёсоор сууж бариад дараа нь жирэмсэн болдог байгаа даа. солиод байх юмаа зарим хүмүүс. хүнд бурууг өгөхөөсөө илүү өөрөөсөө хай. одоо цагт хүүхдэд уягдаад суудаг цаг өнгөрөө байлгүй. одооний залуус хэцүү ш дээ. одоо яахав дээ нэг эцэггүй хүүхэд нэгээр нэмэгдэнэ биз. эцэг тогтоолгоод тэтгэмж авахаа бод. наад залуу чинь суусан ч гэсэн нээх удалгүй явчих байх өө. охин минь одоо яаая гэхэв дээ ээж аав чинь амьд байна. ямар өвчин зовлон үхэл хагацал болоо биш юундаа уйлдаг юм. өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэдэг дээ. биэ ээ бодоод одооноос тайван бай. за тэгээд сайхан тайван амаржаарай. танай гэр бүлд аз жаргал хүсий.

  48. Mongolia says:

    Xүсэxгүй байxад нь яах гэж чи зүтгэж гаргасан юм.яаx вэ яахуу?? гээд ангайж сууxаар Дараагийн 2-даxь амьдралдаа бэлтгэ Сэтгэлийн xатгүй юм үзээгүй амьдрал мэдэхгүй юумнууд.

  49. darjaa says:

    Та хоёр анхнаасаа сууна гэж ярьсиймуу…хоёр гэрийнхэн чинь биенээ мэдэх юмуу..Хүүхдээ төлөвлөж байж гаргах гэж байгаа юмуу…чиний бичсэнээс харахад ОГТ ГЭР БҮЛ төлөвлөлт алгаа…Чи нэгэнт гаргахаар шийдсэн бол тэр залууг бодож хүлээгээд яахийн бэ…Хүн хэлээрээ гэж…Ярьж бай л даа хоорондоо…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.