Дэргэдээ байлгахыг хүссэн залуудаа сексийн чадварынх нь талаар хэзээ ч бүү гомдолло

1495 оны эмнэлгийн баримт бичгүүдэд бэлгийн хөрөлт гэж эр хүний бэлгийн сулралыг нэрлэж байжээ. Харин 19-р зуунаас энэ ойлголт өөрчлөгдөж, одоо хурьцлаас таашаал авдаггүй эсвэл бэлгийн харьцааг огт сонирхдоггүй эмэгтэйчүүдийг ингэж нэрлэх болжээ. Энэ бол эмнэлгийн хэл, харин ярианы хэлэнд эмэгтэйчүүд дур тавихгүй байгаагаа бэлгийн хөрөлт гэж ойлгодог.

Гэхдээ тэд энэ талаар санаа зовж, эмнэлэгт хандаж байгаа нь тэднийг бэлгийн хөрөлтгүй гэдгийг харуулж байна. Иймээс тэдгээр бүсгүйчүүд нэг бол биеэ баримтгай, чөлөөтэй бус хаагдмал, эсвэл тэдний дур тавих чадвар сайн хөгжөөгүй гэсэн үг. Дур тавьж сурахын тулд эмэгтэй хүн өөрөө хичээх хэрэгтэй. Дур ханалт өөрөө хүрч ирдэггүй, хайртай л бол дур тавьдаг гэж бодох нь алдаа юм. Бүсгүй хүн амраг эрдээ ямар энхрийлэл өөрт таалагддаг, яаж илвэл зохих зэргийг зааж өгдөг байх хэрэгтэй.

Эр хүн өөрийг нь дур тавьж сургана гэж боддог эмэгтэйчүүд эндүүрч байна. Дур тавилтыг хэлүүний, умайн, үтрээний гэж ангилдгийг та мэдэх байх. Бэлгийн хөрөлт ихэнхдээ хуурамч байдаг, гэр орны асуудал, хос хоёрын харилцаа зэргээс болоод эмэгтэй хүн дур тавьж чадахаа больдог. Энэ тохиолдолд эмэгтэй өөрөө өөртөө туслах ёстой. Эмчид үзүүлж зөвлөгөө ав, гар хангалга, вибратор, тусгай хиймэл бэлгэ эрхтэн хэрэглэх зэргээр. Эмчилгээний үед нөхөр нь туслах ёстой, гэхдээ түүнд бүх зүйлийг тодорхой хэлэх шаардлагагүй.

Хэрэв гар хангалга, вибратортой дур тавьж үзсэн бол эмэгтэй түүнээ нөхөртөө ярих хэрэггүй, тэр зөвхөн өөрөө л эхнэртээ таашаал өгдөг гэж бодож байг. Хэрэв танай нөхрийн хурьцах чадвар буурвал хэзээ ч түүнд уурлаж, хэрэлдэх зэргээр аашилж болохгүй, эр хүн гадна талдаа өөрийн бэлгийн байдалд хайхрамжгүй юм шиг хандаж байсан ч дотроо бол маш их шаналж байгаа. Хэрэв та харьцаагаа хадгалж үлдэх хүсэлтэй бол түүнд бүх юм сайхан байна, цуг байхдаа сэтгэл хангалуун гэж ойлгуулж бай. Харьцаагаа тодорхой болгох гэж хэрүүл тэмцэл хийхийн оронд түүнд эротик үзүүлбэр хийж сонирхуул. Мэдээж хөгжимтэй, винотой.

Түүний юу хүсэж байгааг ойлгохыг хичээ, түүнд таалагдах юмыг олж мэд. Нэг үгээр хэлбэл дурлалын тоглоомоор тогло. Танд вибратор, элдэв хиймэл хэрэгсэл их таалагдаж байсан ч түүнийг байнгын хэрэгцээ болгож болохгүй, зөвхөн өөрийгөө таньж мэдэх, хайртай хүнтэйгээ хүссэн жаргал цэнгэлээ амсахын тулд ашигла. Дур тавилт бол хоромхон зуурын таашаал. Хэрэв эмэгтэй хүн өөрөө би дур тавихгүй байна гэж үгүйлэхгүй бол дур тавих талаар санаа зовох юмгүй. Харин хурьцлын үед таашаал амсдаггүйдээ шаналж явдаг бол эхлээд өөрийн биедээ өөрөө таашаал өгч сур, дараа нь амраг залуудаа яах хэрэгтэйг хэлж өгөөрэй.

/Монголчуудын амьдрал/

2 Comments

  1. darjaa says:

    G point xaigaad vz l de

  2. mmm says:

    10 garan jil hamt amidarchihaad ehneree tabiulj chadahgui hun baihiin.Iimd hund bol tege inge gej helehees durgui hurdeg.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.