Жаргал даагаагүй С.Жавхлан

“Овоо дориун дуулчихдаг шавилхан хүү байсан. Одоо харин юу яриад явна вэ” хэмээн эмээ нар хүртэл гайхах янзтай. Хэний тухай ярьж байгааг уншигч та бараг л гадарласан байх.

Өвөө нар хүртэл тоож сонсохоо больсон зохиолын дууг үеийнхээ залуучуудыг хүртэл аялуулдаг болгож чадсанаараа С.Жавхлан, Т.Баясгалан хоёрын гавъяа багагүй гэдэгтэй цөөнгүй хүн санал нийлдэг. Гэхдээ оддын өвчин залуучуудыг хайр найргүй нэрвэснээс өндөрт өргөгдсөн нэр хүнд нь өдрөөс өдөрт доошилсоор байгаад түүнээс ч олон хүн харамсдаг юм.

Гавъяат болоогүй байхдаа л “хөөрхөн” байсан юм
С.Жавхлангийн талаар “Гавъяат болоогүй байхдаа л хөөрхөн байсан юм” гэдэг яриа хүртэл гарчихаж. “Гавъяат намайг чимэх биш би гавъяатыг чимнэ” хэмээн бардахаас нь өмнө түүнд өөрт нь зохисон “Зохиолын дууны ханхүү” хэмээх өргөмжлөл байлаа. Үнэхээр ч тэр үед Увс нутгийн дууч хүү хот, хөдөөгүй л мандаж байсан юм чинь. “Насны хайр”-ыг ангийн анд Т.Баясгалантайгаа хослон дуулж, хэн ч уярам аав, ээж хүүгийн түүхийг хүүрнэж, товчхондоо бол аав ээж, нутаг усны тухай дуугаар танигдсанаараа тэр алдаагүй.

Менежментийн хувьд энэ тийм ч буруу сонголт биш юм. Хэзээнээсээ зөөлөн сэтгэлтэй Монголчууд “Өнчин хүн дууч гэдэг. Аргагүй л үнэн юм даа” хэмээн алга ташилт, нулимс хоёроо зэрэгцүүлэн дууг нь шимтдэг болсноос хойш бид С.Жавхлан гэдэг шавилхан залууг дуучин хэмээн хүндэтгэдэг болсон. Харин түүнээс хойш тэр 28-хан насандаа гавъяатын тэмдгээр энгэрээ мялааж, арав гаруй цомгийн эзэн болсон уран бүтээлч.

С.Жавхлан, Т.Баясгалан xoёрыг нийлүүлэх гэсэн сонсогчдынх нь хүсэл талаар өнгөрч сэтгэл нэгдээгүй хослон дуулаачид тайзан дээр ч хамт байхыг хүссэнгүй. Магадгүй хэн хэндээ муугаа үзүүлэхгүй гэсэн хор шар нь амжилтад хүрэх хүч өгдөг байсан гэмээр сонин тохиол тэдний уран бүтээлд бий. Шимтэн сонсдог сонсогчид нь хуваагдаж, гаргасан дуу уран бүтээлүүд нь ээлжлэн сонсогдох нь яг өрсөлдөгчид гэмээр.

Гэхдээ С.Жавхлангийн гаргасан дуу болгон сонсогчдод хүрдгийн нууцыг одоо хэр нь олон түмэн хайгаад олдоггүй. Ямар сайндаа гавъяат жүжигчин С.Батсүхийн “Зөөлөн зөөлөн замбуулин”, “Төөрөг тавилан” зэрэг дууг нь “булааж” дуулснаар гавъяат ахыгаа ажилгүй болгохдоо тулсан хэмээн хэсэгтээ л хэвлэлээр шуугиулаад авсан. Энэ мэтээр амжилт, уран бүтээлийн олзоор дүүрэн он жилүүд түүнд алдар нэрийн хамт, атаа жөтөө ч багагүй авчирсныг хэлэхгүй өнгөрч болохгүй.

“Хайрлаж болохгүй хайр”, “Болно доо болно” гэсэн яасан бэ Жавхлаан?”

Олны танил ганц бие залуугийн зовлонг тойролгүй олон хүүхэнтэй холбогдож явсан С.Жавхлан нэг л өдөр “Торгоны зам” компанийн захирлын охин П.Долгормаа гэгч жирийн нэгэн бүсгүйтэй амьдралаа холбох тухайгаа ээлжит нэгэн сенсаациа дэлгэв. Ганц бие шүтээн дуучнаа ханиа сонгосонд талархсан сонсогчид нь аз жаргал ерөөсөн ч мань эр дааж чадаагүй нь харамсалтай.

Товчхондоо бол гэнэт зарласан хуримын тов хурдан тарсан шигээ амархан замхарсанд үнэнч сонсогчид нь гонсойж хоцорсон. Гэхдээ тэд хөөрхөн охинтой болсон нь цайруулж болох нэг шалтгаан. Ханиа төрхөмд нь буцаахдаа “Хайрлаж болохгүй хайр уу?” хэмээн дуулсаар үдсэн түүнийг саяхан “Болно доо, бүтнэ дээ” хэмээн аялгуулахад нь ашгүй эхнэртэйгээ нийлчихэж хэмээн баярласан хүн ч цөөнгүй байлаа.

Хувийн амьдрал нь ээдрээтэй энэ үед мань залуугийн тархи ч бас өөрөөр сэтгэдэг болсон нь түүний ээлжит дуулианы нэг болов. Үе үе сайхан дуунаас илүү гайхам мэдэгдлүүдээр ангайлгадаг болсонд одоо бол Монголчууд хэдий нь дасчихаж. 2008 оны сонгуульд өрсөлдөж, улс төржсөн өдрүүд байхад Монгол гэр, Монгол нутаг, Монгол дээл минь хэмээн шүтсэн өдрүүд нь өдгөө ч үргэлжилж байна.

Нэг талаар С.Жавхлан этгээд гэмээр энэ зангаа жирийнд тооцсон зоригтой дуучин, сэтгэлийн хаттай эр. Үндэсний үзэлтэйгээ харуулна хэмээн Монгол гэр, Монгол дээлээр гангарч түүндээ гүн бат итгэсээр сонгуульд өрсөлдсөн бүдрэхэд нь “Жавхлангийн фэнүүд 300-хан гэж үү” хэмээн хэвлэлээр шоолж байсан ч тэр тоогоогүй. Хамгийн сүүлд “Би татвар төлөх мөнгөгүй хүн” хэмээн мэдэгдэхэд нь татвар төлдөг хүн бүр гайхаж хорон үгийг хайр найргүй шидэлсэн. Тэр тэсээд л өнгөрлөө. Тэр саяхан бас нэгэн базаахгүй ярианд өөрийгөө орооцолдуулж орхиж. “Шуранхай” хамтлагийн гишүүнтэй амрагийн холбоо үүсгэсэн нь үнэн эсэх талаар асуусан сэтгүүлчийн асуултад “Би сүүлийн үед намуудыг их шүүмжилсэн учраас тэд зориуд худал гүтгэлэг гаргасан байх” хэмээн хээв нэг хариулсан байх юм. Тэмээ гэхээр ямаа гэдгийн сонгодог жишээг хөдөөг шүтдэг энэ залуу хамгийн энгийнээр харуулаад өгөв. Одоо бол амтай болгон шахуу “Самандын хүү самуурчихаагүй байгаа даа…” гэлцэнэ. Харин С.Жавхлан Монгол гэртээ дээлтэйгээ намбайж л сууна.

Гэхдээ “Гэргий хүүхдээ хайрлаж чадаагүй хүн Монгол ухаан, Монгол минь гэж цээжээ дэлдэх хэрэг юу байна” гэсэн хатуухан шүүмжлэлд тэр харин хариу өгч завдаагүй л байна. Жаргал даагаагүй С.Жавхлаан гэж…

Б.Нямсүрэн

16 Comments

  1. Зочин says:

    Borte Chono-д энэ хүний хэлснийг дэмжиж байна. Зөв үг. Гэхдээ заавал нэг хүнийг дайрч битгий доромжилоо. (захиалгатай юм болов уу гэж бодов) (Чи бас алдаагүй бичсэн байна)
    tushig-д би Жавхлангийн дууг сонсдог. Тэглээ гээд би тэнэг болсон уу эсвэл чи тэнэг болоод байна уу?
    eoeo-д нэг талыг гэж чи өөрөө нэг төлыг хараад байгаа юм бус уу.
    Ингээд бичээд байвал хэн ч гэсэн бичээд байна. Бидний Монголчууд аа гэхдээ хэн нэг нь хэлэх хэрэгтэй биз дээ. Хэлсэн хүнийг битгий гутаа. Яагаад гэвэл чи өөрөө тэнд тэгж хэлж чадаагүй биз дээ. Тийм болохоор хэзээ ч битгий өөрсдийн төлөө хэлсэн хүнийг битгий доромжил. Бидний Монголчууд аа. Та нар тэгээд Жавхлан шиг явж чадсан юм уу гэж сэтгэгдэл бичсэн хүмүүсүүс.
    Бидний Монголчууд аа.

  2. tushig says:

    тэнэг жавхлан. жавхланг сонсдог хүмүүс яг адилхан тэнэг хүмүүс л бдаг. монгол хэзээ ч хөржихгүйээ. ийм тэнэг хүмүүсээр дүүрэн юм чинь

  3. eoeo says:

    Жавхлан жаахан нэг талийг баримталж яриад байгаа болохоос биш уул нь уг санаа нь зов шүүдээ Монголчуудаа..Бид л эх орон үндэсний соэл уламжлалаараа бахархахгүй бол хэн бахархана гэж.Гэхдээ Жавхлан хэт нэг талийг бариж гадаад хувцас гэж ярих нь зохимжгүй санагдаж бн.Гэхдээ Монгол түмэнд нь нэг ч гэсэн хүн ингэж яриж бгаад хувьдаа би баярлаж байгаа шүү…..

  4. Borte Chono says:

    Монголчууд их гэнэн хүмүүс шүү.
    Яг ижилхэн бантанг хэдэн талаас нь халаагаад шинэ хоол гээд өгөхөд “Нээрээ тийм байна” гээд амаа олохгүй иддэг.
    Тэр бантан нь үндэсний үзэл.
    Хүн ярьж байгаа юмандаа өөрөө итгэдэг байх сайхан.
    Даан ч өнөөдөр өөрийнхөө ярьж байгаа юмандаа өөрөө итгэдэггүй зальтай хүмүүс улс төрд орохын тулд үндэсний үзэл дээр дөрөөлдөг болсон юм уу даа.
    Тэдгээр хүмүүсийг танихад нэг талаар их амархан шүү дээ.
    Ард түмэнд юу таалагддаг, түүнийг л ярьдаг.
    Уг нь үнэн үг хатуу ч явдалд тустай, эм гашуун ч өвчинд тустай гэдэг биш үү.
    Өвчтэй хүнийг бал бурмаар угжиж бус, гашуун эмээр л эдгээдэг бус уу.
    Монголд өнөөдөр халамж ярьдаг, диваажин амладаг бус, ажиллая, бүсээ чангалъя гэж уриалдаг тийм л хүн хэрэгтэй байна.
    Би үндсэрхэг үзэлтэй хүн. Бүр дэндүү гэж болохоор үндсэрхэг үзэлтэй хүн.
    Гэхдээ үндэсний үзлийн тугийг хэн дуртай нь биш чадвартай, нэр цэвэр хүн барьж явах ёстой гэж боддог.
    Жавхлан шиг хоосон чалчигчид үндэсний үзлийн нэр хүндийг унагааж ард түмнийг нөгөө тийшээ түлхэхээс өөр ямар ч нэмэр болохгүй.

  5. Gombo says:

    Надад бол ямар ч ялгаагүй, би сонсдоггүй. сонсож байсан ФМ радиогоор таксины жолооч нар орилуулаад явж байхад нь, надад бол түмэндэмбэрэл, Адраа нь илүү санагдсан. Харин ТВ-гээр яриад байгааг нь бол харсан зөв юмыг маш буруу тактикгүй үзсэн хүмүүсийыг өөрийнхөө эсрэг эргүүлэхээр ярьж байна лээ. Жаахан бодож, ухаажаад имй юм ярьвал хүнд хүрнэ хар залуугаасаа татвар төлж чадахгүй уйлагнаж өсөрхөдөг хүн дээл өмсөөд эх орноо мандуулна гэдэг нь юу л бол. Би өөрийн цаилин болон 20 хүнийг ажиллуулдаг тэдний цалин гэх мэьээр улсад сар бүр 3 сая орчим татвар төлдөг, түүгээр маань эрүүл саруул орчинд сэтгэл зовнилгүй амьдрах юмсан гэж санаа зовдог хүн тэрнээс биш Жавхланг дээл өмсөхөөр би сайхан миний гэр бүл сайхан амьдарна гэдэг юу л бол дооо. Дүү жаахан юм унш сийрэг бол гэхдээ тэнэг ч гэсэн Монголоо гээд байгааг чинь дэмжиж байна бас гэхдээ тэнэг хүн буу барихаараа яадагийг мэдэж байгаа биз дээ…

  6. beegii says:

    za yasan mongolchuudaa javhlan sain duuchin bolohooroo ih mongotoi bayrjsan, nas tselger zaluudaa gaviyat avtsan saihan amidraltai hegjuun nohor, odoo uls torjood ta bidnii deer garaad bur iluu saihan amidarchih geed bn uu.
    bugdeeree hun muulj, deesh garah gej bui negniigee doosh n zugeer l ataa horsloliin uudnees tataj haydag muu zangaa bolii l doo. ene zan chin mongolchuud bidniig alj bn shdee, zugeer l dotroos n ustgaj bn. javhlan hoorhii bas l mongol hun gesendee ta bid shig zugeer suulgui mongoloo geed baga saga ym hiigeel yavaad bn shdee, mongol hun bolohooroo deel omsood gert amidraad haluun zun ta bidend mongol deel mongol yosoo hadgalk uldii geed surtalchilaad holsoo gargaad shataj uheh geed bgaa n buruutav uu. bi ooroo gadaadad bdag, udahgui surguulia togsood bushuuhan butsaj mongoldoo ih zuiliig hiine gesen tolovlogootoi bgaa, ter tsagt bid bugdeeree Mongoloo l geed neg zutgeh heregtei bn, bidnii uyiihen odoo buhniig ehleh tsag n irsen,
    Mongolchuudaa sachii chin hurku bol yadaj ataa horsloloo daraad ulsiinhaa toloo zutgeh geed yavj bui humuusee baga ch bolov demjihiig hicheegrei

  7. äîíæ Òºãºëäºð says:

    íàäààð òàðõèíèéõàà ò¿ãæýýãýý ìóëòëóóëàõ ãýæ èðýýä áè ò¿ãæýýã ìóëòàëæ ÷àäàëã¿é öîîæèéã íü ýâäöèèìàà õººðõèé

  8. Sakura says:

    Emmagiin setgedel my bodoj bichie gsniig bichsen b.a javkhlan sain duuchin Hun bolgon adilgui Huleg bolgon joroogui gdg biz de.

  9. emma says:

    Манайхан нэгнийгээ боож хавчих муулах уг хэлийг нъ хорихдоо сайн юмаа хун юугаа ярих бодож явах, узэл бодолоо чөлөөтэй илэрхийлэх нъ тийм буруу зуйл гэж уу?Энэ сайт руу орж ирдэг зарим нэгэн гаж донтнуудаас энэ залууг хамаагуй илуу гэж боддог. Нэг талийг их яриад бгаа болохоос ундэсний узэлтэн гэж заавал байх хэрэгтэй шуу дээ тэгэж байж улс орон дотороосоо доройтох гадний хучинд уусах гм сөрөг урсгалаас хамгаалана.Зөв юмийг бага гэлтгүй тусгаж авах чадвар, буруу уйлдлийг бага ч гэлтгүй хянаж эсэргүүцэх чадвар иргэдийн дунд арайхан төлөвшөөгүй юм шиг санагддаг. За тэгээд хот хөдөө яриад эхэлдэг жижэгхэн сэтгэхүйтэй хумуус тэр том том гадаад яриад бдагтайгаа адил том сэтгээсэй.Тэр гадаад орний чинъ жижэгхээн хөдөө аймаг шиг нийслэлтэй цөөхөөн мгл-чууд нэг нэгийгээ хөдөө хот хэдэн аймаг сумдаар нъ ялгаварлаад байвал тэр хөгжил гэдэг том зорилт руу хурэхэд мөн ч их хугацаа зарцуулана даа гэжүү

  10. Naiz nar says:

    Сайхан дуучин.Ухаантай ч залуу.

  11. unen says:

    жавхлан гэж хэн юм бэ

  12. cahirmaa says:

    миний хувьд эхнэр хүүхнийх нь асуудлуудыг мэдэхгүй юм гэхдээ ярьж байгаа зүйлсийг нь дэмждэг, хөдөө газар сайхан шд хөдөөний хүмүүс ч сайхан хөдөөний амьдрал ч бүр гоё, харин аймаг сумын төвөөр хийсэн бүтээсэн зүйлгүй суудаг хүмүүс л хайран санагдаад байдаг. Жавхлангийн зурагтаар хэлж ярьж байгаа ихэнх нь зөв санагддаг.

  13. darjaa says:

    Жавхлан ярьж л байг л дээ…ухаараад ч байгаа юм билүү бүү мэд ш дээ…сонирхолгүй нь сонсохоо болино л биз…Увсдаа очоод дээлээ өмсөөд амьдарч чадахгүй ш дэ угаасаа

  14. Алтан says:

    Londoner, чиний байр байдлыг ажваас -40 хэм хүйтэрдэг газар эсгий майхандаа хонины нэхийгээ дотогш нь харуулж нөмрөөд үндэсний үзлээ яриад, гурилтай шөлөө сороод сууж буй хүнээс хамаагүй илүү болосвроогүй, соёлжоогүй дуракийн доод дурак байна ха ха ха

  15. Londoner says:

    Энэ хөдөөний мангар бацаан одоо зайлаа ч ээ… -40 хэм хүрч хүйтэрдэг газараа эсгий майхандаа хонины нэхийгээ дотогш нь харуулж нөмрөөд үндэсний үзлээ яриад, гурилтэй шөлөө сороод хоцрогдоод сууж бай. Хөдөөний боловсорч соёлждоггүй дурак (усан тэнэг).

  16. USA says:

    Дэндүү эрт гаваят огсон умдаа. тэгээд л хайр хундлэл даахгуй байхгуй уу. Бас ямар ч боловсрол байхгуй хун шуудээ. манай эртний дуучид маани хэдэн жил дуулж шаргуу ходолморлож авдаг цолийн одоо чини хуссэн ни авдаг болждээ. Ар оврийн хаалгаар дэндүү.
    Жавжлан цаг ни болоогуй байсан умдаа. одоо мэдүү!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.