Жирэмсэн vед секс хийж болох уу? Ямар нэгэн муу нөлөө бий юу?

Гэр бvлийн хосууд жирэмсэн vед ямар байрлалаар хийж болох, ямар байрлалаар татгалзах ёстойг мэдэх хэрэгтэй. Доор дурьдсан тохиолдлуудад уламжлалт буюу эр бэлэг эрхтэн vтрээнд орох хурьцлаас аль болох татгалзсан нь дээр:

  • Хэрэв өмнө нь жирэмслэлтийн vед vр зулбасан, эсвэл зулбах аюул учирч байсан бол эхний гурван сар болохгvй. Мөн одоогийн энэ жирэмслэлтийн vед зулбах аюул тулгарвал бас хориотой.
  • Хэрэв жирэмсэн эх өмнө нь хугацаанаасаа өмнө төрсөн бол, эсвэл одоо эрт төрөх магадлалтай бол жирэмсний сvvлийн 8-12 долоо хоногт болохгvй.
  • Yр хөврөлийн хөгжилд ямар нэг гажуудал илэрсэн, эсвэл буруу байрласан, vтрээнээс цус гарч байгаа бол татгалзах хэрэгтэй.
  • Хэрэв эхэс хэт доор байрласан бол хурьцлын vед эхэс хугацаанаас өмнө гадагшилж цус алдах аюултай санах хэрэгтэй.
  • Тvvнээс гадна амраг хосууд жирэмсний хамгийн аюултай vеvvдийг мэдэж байх ёстой. Энэ эдгээр нь 7-9, 11-12, 15-17, 20-21 долоо хоног юм. Энэ vед жирэмслэлт хэвийн явагдаж байсан ч уламжлалт ёсоор хурьцал хийж болохгvй.
  • Жирэмсэн vед хурьцахдаа байрлалаа зөв сонгож сураарай. Эрэгтэй нь дээрээ байрлал эхний vед гайгvй, яваандаа гэдэс дарах аюултай учраас больсон нь дээр. Жирэмсэн vед хамгийн аюулгvй байрлал бол эмэгтэй хажуу талаараа (зvvн бол бvр сайн), эрэгтэй нь мөн хажуугаараа хэвтэж, араас хийх. Жирэмсний хожуу vед эрхтнийг гvн оруулах хэрэггvй.

Аман секс хориотой биш, гэхдээ хэрэв жирэмсэн эх vрийн шингэнээс харшил авдаг бол болих хэрэгтэй, эсвэл бэлгэвчтэй хийвэл зохино. Зарим бvсгvйн vтрээнээс энэ vед өвөрмөц vнэртэй ялгарал гардаг учраас аман сексийн vед эвгvй сэтгэгдэл төрvvлж болох юм. Мөн энэ vед аман секс хийж байгаа эрийн шvд, буйл эв эрvvл байх ёстой, эс тэгвэл ямар нэг өвчний халдварыг vтрээнд оруулж болзошгvй.

Эхийн гэдсэн дэх хvvхэд аав ээжийгээ хурьцал хийж байгааг хардаггvй, мэддэггvй. Эхийгээ дур тавих vед vр хөврөл умайн ханын хэлбэлзлийг мэдэрдэг, харин хурьцлын vед тайван байдаг. Жирэмслэлт хэвийн явагдаж байгаа бол хvvхдэд ямар ч хор хөнөөл учрахгvй. Yр хөврөл усаар хvрээлэгдсэн учраас хамгаалалттай байдаг. Мөн эхийн умай гаднах орчноос салслагаар тусгаарлагдсан бaйдаг.

Жирэмсэн vед хурьцал хийхдээ ухаалгаар харилцан биеэ авч явах хэрэгтэй. Эцэг болох хvн эхнэртээ тvvний биеийн хэлбэр, гадна төрх, зан ааш хvртэл өөрчлөгдсөн ч хайрласан, хvссэн хэвээрээ гэдгийг харуулах хэрэгтэй. Энэ vед эмэгтэй хvн өөрт нь хайртай гэдэг баталгааг улам их хvсч байдаг. Эр нөхөр нь байнга тvvнд магтаалын vг хэлж, жирэмслэлт харин ч шинэ гоо vзэсгэлэнг өгч, таалагдаж байна гэж давтаж байгаарай.

Энэ vед эр нөхөр нь ч өөрийгөө бэлгийн харьцаанаас гадуур гэж мэдэрч болохгvй, идэвх санаачлагатай байх ёстой.

10 Comments

  1. Anonymous says:

    эхнэрээ чин үнэнчээр хайралсан хүн наран мэт аз жаргалыг мэдэрдэг гэж сударт буй харин тэр үнэнээс холдвол сүүдэр мэт өнгөт тачаал нөмөрнө.

  2. Anonymous says:

    гэрлэлтээс өмнөх секс бол би эхнэргүй, эсвэл нөхөргүй гэсэн зальт аргаар өөрийнхөө дур хүслийг хангаж буй бузар нүгэл. бурхны нэр барьж хэле одоохон наминчилцгаа.

  3. Anonymous says:

    хайр секс хоёр нэг зүйл бөгөөд үргэлж санацгаа та нар. ялангуяа дур тачаал их сурталчилаад элдэв сайт нээгээд эгэл ардын минь тархийг угаагаад байдаг тачаалт нөхдүүд. та нар өөрийн эмэгнэлт хувь заяагаа бүү бусдад тулгаж бахархал болго. хэн нэгнийг замыг нь засаж чадахгүй бол төрлөх араншин сэтгэхүйг нь бүү эвд. өөрийгөө засчихаад дараа нь хүмүүст заах хэрэгтэй шүү дээ? хэрвээ  нар ариун хайрыг мөрөөддөг бол секс биш хайрын тухай сайн судал. түүнийг зүрхэндээ мэдэр тэгвэл биед чинь амин дэм ясанд чинь шим тэжээл болно.  ариун хайраас айж биширвэл та нарыг наран мэт тэвэрнүү гэхээс түлхэхгүй. секс цэг ийнхээн

  4. батнасан says:

    өнөө цагт элдэв секс байрлал нууц амраг сурталчилсан хуурамч зүйл их болжээ. энэ бол гэр бүлийг ганхуулж залууусын ухамсар сэтгэхүйг хордуулж байна. тэгээд дандаа эрүүл мэнд, таашаал аз жаргал гэх мэт гэгээлэг нэрийн доор бичих юм. энэ бүхэн биднийг хайраас холдуулж өвөг дээдсийн уламжлал гэр бүлийн соёлыг мартуулж, биднийг дур тачаалд живсэн сексийн боол болгож байна.

  5. бямба says:

    хайрыг үр жимс болсон үр хүүхэд төрүүлэхээс өөр зорилгоор секс хийж болохгүй. адгуус амьтан мэт замбараагүй сексэд бурхан дургүй бөгөөд гэсгээлийг нь заавал өгдөг. бурхан эр эм 2 ийг үр хүүхэд төрүүлээсэй бие биеэ хайрлаасай гэж бүтээсэн. эхнэрээ бид ээж мэт хүндэлж дүү мэт хайрлаж үнэнч амраг мэт арунаар энхрийлбэл зохино. та нар сексийн тухай чин үнэнийг мэдэхийг хүсвэл бурхан шашин болон өвөг дээдсийн ариун уламжлал адаглаад л эцэг эхээсээ сурах хэрэгтэй. дур тачаал хэт их байх тусам хайр төдий чинээ дутдаг шүү

  6. санчир says:

    хайр дотор секс багтдаг.  эрчүүд эхнэртэйгээ секс хийхдээ чин сэтгэлээсээ хайрлах тухай заасан байдаг тэгвэл та хорвоогийн наран тэвэрсэн мэт аз жаргалыг мэдэрнэ

  7. Anonymous says:

    нэгл хүнд үнэнч нэгл хүнд хайртай бас нэг байрлалаар хийдэг байх хэрэгтэй . суксбол дур тачаал бохир наргиа биш бурханаас хүн төрлөхтөнд өгсөн ариун нандин зүйл үүнийг эхнэр нөхөр 2 аль аль онгон ариун байдалд хийх ёстой. энэ бол дээдсийн уламжлал

  8. batbold says:

    Юу ч хэлэхэвдээ. Гоё ч юм шиг эсвэл санааширмаар ч юм шиг. Яахав хайрттайгаа жирэмсэлсэн хойно нь ч гэсэн секс хийх нь гоё л байх байхалдаа. Гэхдээ эмэгтэй хүн бүр адилгүй байдаг юм шиг байгаамаа. Зарим эмэгтэй хүн дур хүсэл ихтэй сексийг чухалчилж үздэг бол зарим эмэгтэйчүүд сексийг тийм ч чухал зүйл биш гэж үздэг. Тийм болохоор сексийг чухалд тооцдог дур хүсэл ихтэй тачаангуй эхнэртэй болох хэрэгтэй юм байна. Хэхэ. Нээрээ хэзээ тийм хүнтэйгээ учирандаа.

  9. Zochin says:

    Ehner maani jirensen bid haaya sex-deg bi uridiinh shig danda hiij bolohguig medej bga ch hused bhiin. tegle geed gaduur yavaltai ni bish. Ehneruuded gej helehed nohriigoo martaj bolohgui shu …

  10. darjaa says:

    zaluuchuud tseejleed awsugai…bvsgvichvvd jiremsen bxdaa nuxurtuiguu urdniix shigee tootoi sex xiij bx xeregtei bx…medeej zuw bairlalaar ewteixen…bvr ogt nuxruu xayaj boloxgvi…gondom uglaad xuxuud gar xangalga xiij tawiulj bai…es buguus ted gaduur yawj magadgvi shv

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.