Заримдаа би ээждээ гомддог…

Би олон жилийн өмнө өөртөө тохиолдож байсан таагүй нэг дурсамжаа та бүхэнтэй хуваалцаар шийдлээ. Би 1 дүүтэй 2 эгчтэй. Би 16 настайгаасаа эхэлж гадаад айлд гэрийн үйлчилэгч хийж карманы мөнгөө бас ээж аавдаа хааяа тусалчихдаг байлаа. Нэг тийм биеэ даасан ч гэмээр юм уу охин байлаа. Эгч дүү 2 л ээжээ ааваас сургуулийн төлбөр унааны мөнгө, гар утас, нэгжний мөнгө гэдэг байсан. Би өөрөө л эдийн засгийн асуудлаа шийдээд явчихдаг байсан. АНУ-д сурахын тулд тофельд бэлдэж байхдаа яриагаа сайжируулах гэж нэг австрали айлд ажил хийдэг, тэд ч намайг дэмжиж тофельд сурах мөнгө зэргийг өөрсдөө төлсөн юм. Тийм болохоор би ч их хичээж 7 хоног болгон цуглуулсан scoure-оо үзүүлдэг байсан, тэд ч их баярладаг байсан.

Яахав 16-хан настай мөртлөө манай орны хүүхэдүүдтэй харьцуулах юм бол чи их өөрийнхөө төлөө хичээдэг гээд тэд ч надад яг охин шигээ л тусалдаг байлаа, угаасаа гадны хүмүүс хэн ч бай хийх гээд зориод тэмүүлээд явж байгаа хүнийг их дэмждэг шүү дээ. Тэр нэг гайтай өдөр би ээжтэй өөрийнхөө гар утсыг солиод барьчихсан байсан, тэгээд би яахав гар утсаа хүнд залилуулаад алдчихсан юм. Тэр муу хогийн амьтныг бодохоор одоо ч уур хүрэх юм. Хальт таньдаг байсан болохоор нэг пабд орж тэр пиво, би жүүс аваад жоохон юм яриад суусан юм тэгэхэд тэр үед миний гар утсыг цүхнээс хулгайчихсан байсныг нь би мэдээгүй, тэндээс гараад гэрийнхээ ойролцоо ирээд гар утсаа алга болсныг мэдсэн. Айж айж гэртээ ороод ирсэн чинь ээж өөдөөс орилчихдог байгаа гар утас яасын, олж ир гээд л ээжтэй утсаа солиогүй бол өөрийнхөө утсыг алдчихсан танд хамаагүй гээд л сууж байхгүй юу.

Хар орой болсон хойно буцаж гараад нөгөө паб руу явсан чинь тэр тэндээ нэг найзтайгаа сууж л байсан, тэр жоохон халсан байсан, би утас олж өгөөч гээд л хэлсэн тэгээд гар утсаа олж авахын тулд тэрнээс салахгүй байхаар шийдсэн, тэгээд буудалд хамт орсон. Найз нь тэр пабаас гэр лүүгээ яваад өгсөн. Тухайн үед би гар утсаа л олж авъя, тэгэхийн тулд тэрнээс салахгүй байх ёстой байсан, тэгээд би гэдэг хүн 19 настайдаа нэг муу гар утасны төлөө охин биеэ тэр муу адгийн амьтаны хүчирхийлэлд өгч билээ. Хэрвээ тэр үед ээж маань намайг ойлгоод миний охин утсаа яасын юу болсын гээд тайван асуусан бол би учираа хэлээд тэр хүнийг хайж очих хэрэггүй байсан юм, даанч ээж маань хүний өөдөөс юу ч сонсохгүй муухай орилоод чаралчихдаг болохоор би гэдэг хүн гэрээсээ гараад явахаас өөр арга байгаагүй. Анх удаагаа гэрээсээ гарч хоносон учраас маргааш өдөр нь гэртээ ороод ирсэн чинь ээж намайг элдэвээр хэлээд. Эгчтэй хамт эмэгтэйчүүдийн эмнэлэг явуулсан, мэдээж үзлэг хийсэн эмч нь намайг бэлгийн харьцаанд орохдоо согтуу байсан уу эд нар гээд л асуусан би ямар бүх юмаа ярилтай биш дуугүй л байсан, харин эгчид би урьд нь хүнтэй унтаад үзчихсэн байсан юмаа, өчигдөр тийм юм болоогүй. Харин ээжид битгий хэлээрэй гээд гуйсан, тэр үед эгч намайг өрөвдсөн юмуу ээжид очоод зүгээр байна гэж хэлсэн.

Тэр өдрөөс хойш би гэдэг хүн 2 эгчийн амны бай болж дууссан даа мэдээж ээжид мэдэгдэхгүйгээр 2-уулаа нийлээд л намайг дөнгөж 19-тэй байж чи ямар балиар заваан билээ гээд л дарамталж өгдөг болсон. Би үнэхээр өөрөө сайн дураараа шоудаж тасарч унаталаа согтоод тийм юм болсон яая гэсэн, үнэхээр ээж тэр үед тэгэж орилж чарлаагүй байсан бол. Юманд жоохон ч гэсэн тайван хандсан бол тийм юманд орооцолдохгүй байсан. Мэдээж эв эрүүл саруул байж байгаад хүний хүчирхийлэлд анхны шөнөө өнгөрөөлнэ гэдэг маш их муухай, ой гутмаар зүйл шүү дээ, тэгж байхад хажууд 2 эгч янз бүрээр хэлээд л би гэдэг хүн бөөн дарамт, үхмээр байсан үе байлаа. Тэгж тэгж азаар би тэгж их зүтгэсэнийхээ ачаар гадаадад сургууль аваад гэрээсээ явж нэг санаа амар сайхан болсон доо. Би одоо 25 настай европд амьдардаг, сайхан найз залуутай болсон би 5 сартай жирэмсэн. Хүүхдээ хүлээж байгаа бид 2 бие биедээ үнэхээр их хайртай. Гэвч би тэр явдлаас болоод ээжтэйгээ нэг л хөндий байх болсон, гэрийнхэндээ жирэмсэн гэдгээ ч хэлээгүй. Сурч байх хугацаандаа зуны амралтаараа ч гэртээ харих хүсэлгүй болсон. 5 сартай жирэмсэн гэдгээ ч хэлээгүй, яахын тийм их тусламж хэрэгтэй үед надад жоохон ч гэсэн тэвчээр зааж миний үгийг сонсоогүй хүмүүст өөрийгөө хэлээд ч яах юм бэ л гэж бодогдох юмаа.

Одоо хүүхэд маань томорчихсин учраас би ажил хийхгүй гэр лүүгээ мөнгө явуулахаа больсон хэсэг хугацаанд өөрөө амрахаар шийдээд байна. Миний л хувьд анх удаа том алдаа гаргаад, тусламж хүсээд гэртээ ороход намайг ойлгоогүй ээждээ заримдаа гомддог юм. Ганц утас алдаа л биз, дахиад сайжруулаад аваад өгөх эдийн засгийн чадал надад байгаагүй биш байсаан. 5-хан минут миний үгийг сонсоод дуугүй суусан бол би тийм байдалд орохгүй байсан байх. Та бүхэн санал бодолоо хуваалцаарай. Баярлалаа

секс.мн дээр ирсэн захидал

49 Comments

  1. busgui hun says:

    ЭНД ЭЭЖИЙГ ӨМӨӨРЧ БИЧСЭН ХҮМҮҮС НЬ ДЭНДҮҮ ОЛОН БАЙХ ШИГ БАЙНА. ЭЭЖ ХҮН МЭДЭЭЖ АГУУ. ГЭЛЭЭ ГЭХДЭЭ ОХИН ҮРДЭЭ ИНГЭЖ ХАНДСАН НЬ БУРУУ. ЯАЖ Ч ЗӨВТГӨХ АРГА БАЙХГҮЙ. ЗАГНУУЛЧААД ГАРААД ЯВСАН ЧИНИЙ БУРУУ ГЭЖ ХЭЛЖ БОЛОХГҮЙ ШДЭЭ. ХАРАНХУЙ ШӨНӨ ЖООХОН ОХИН УТСАА ОЛЖ ИРЭХГҮЙ Л БОЛ БОЛОХГҮЙ ГЭЖ БОДОЖ БАЙСАН ГЭДЭГ ЧИНЬ ТЭР ЭЭЖ ӨӨР ОЛОН АЛДАА ГАРГАЖ ОХИН ҮРЭЭ АЙЛГАЖЭЭ ГЭДЭГ НЬ ХАРАГДАЖ БАЙНА.
    ХАРИН ОДОО ЭНЭ БҮСГҮЙД ХАНДАЖ ХЭЛЭХЭД БОЛООД ӨНГӨРСӨН ЗҮЙЛ ӨНГӨРСӨНДӨӨ Л ҮЛДЭГ. ЭНД ЧИНИЙ БУРУУ ЕРӨӨСӨӨ БАЙХГҮЙ. ЧИ ӨӨРИЙХӨӨ ХҮСЛЭЭР ӨӨРИЙХӨӨ АЗ ЖАРГАЛААР САЙН САЙХАН АМЬДАР. МОНГОЛД БАЙГАА АР ГЭРИЙХЭЭ ӨМНӨ ЗААВАЛ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭГЭЭД ХЭН НЭГНИЙГ БУРУУТГААД ЭРГЭЛЗЭЭД ХАРАМСААД СЭТГЭЛ САНААГАА ЗОВООХ ХЭРЭГГҮЙ.
    САЙН ЭЭЖ БАЙГААД ҮР ХҮҮХДИЙХЭЭ ИНЭЭД ХӨӨРТ УМБАЖ ЯВААРАЙ

  2. BiCkY says:

    ийм юм узээгүй хун ойлгохгуй л дээ ээж аавйин анхаарал халамжинд оссон хун бол хэзээ ч…. манай ээж ааваас салаад тээд ээж оор хунтэй блсон ааваас салсан ни ээжийн л буруу бсан намайг гхээсээ илуу тэр хунээ гдэг бсан гхдээ би ээждээ гомддоггуй намайг торуулж осголоо хун болголоо угаасаа оор ю ч нэххэв заа тээд чамд амжилт хусий

  3. tsagaanaa says:

    хууэ чи эрүүл уу? чи яасан хуцдаг хар хуур вэ?жаахан бод доо! ээждээ иx томорч гэнэ гол шалтгаан нъ чи өөрөө л байна шуу дээ, сайн дурандаа явчиxаад алдаг юм байна энэ чинъ

  4. zaya says:

    мундаг эгч юмаа танд амжилт хусиэ гоы юмаа сайхан амидраарай

  5. Beauty says:

    хэлэх ч үг алга. мөнгөөр бүхнийг хэмжсэн, тэгээд харанхуй шөнө баар хэсэж ирчихээд өөрийх нь зөв юм шиг яриад байх юм. Чиний буруу охин минь. бурууг ээжээсээ биш өөрөөсөө хай!

  6. miigaamiigaa@yahoo.com says:

    çàëóó áàñ áîäëîãã¿é áàéæýý. Ãýõäýý òèéì ãýð á¿ëä ºñ÷ººä ºäèé çýðýãòýé ÿâààä ÷èíü áàÿð õ¿ðãýå….

  7. zochin says:

    bi bol tiim ywdaliig hezee ch martahgui ee unheer bodhoor l gomdood bh bsan bhda bas hunii egch humuus tegej bolohgui sh de ali boloh oilgoj bh heregtei sh de gehdee nzaa chi ter bugdiig dawaj tuulsan l bn sh de chamd az jargal husey udahgui toroh huuhed ta 3t sain saihaniig husey

  8. anuka says:

    eej aavuud ugaasaa l tiim bdag sh dee, opilood l zodood l,, odoo bvgdiig zvgeer mart.. ter tusmaa chi uragshaa temvvl,, bvgdend ni yamar gedegee xaruul, nadaa bol tanai 2 egch novshiin sanagdaj bna… gexdee martaa,

  9. SaaGii says:

    та унэхээр сн хун бна ккк ээждээ гомдсон нтр гээд одоо хэлээ тэгээд гэр булийн харитсаагаа сайжруул ккк

  10. sarnai says:

    ээж чинь яг манай ээжийг санагдуулж байна. бас өөрийн буруугаас биш, бусдын гайнаас болж үхмээр санагдах үе надад ч байсан. гэхдээ зүгээрээ амьдрал үргэлжилж байна, аз жаргал; ч, зовлон шаналалд ч төгсгөл гэж байдаг, өөдрөг амьдарцгаая ^_-

  11. jasmin says:

    eejiim chini buruu baisan gej bodoj bn daa. gehdee chamaig bas tiim umand ortichino gej bodoogyi bizdee. odoo ooriinhooroo amidardaa. ter tuhaioga martahiig hichee. az jargal umnu chini bn. ooroor yaj ch gomdood eejdee ene tuhaiogaa helbel eej chini bas shanalaj zoboh bolno

  12. khongorkhon says:

    одоо тэгээд монгол ээж аавуудын хүүхдүүдтэйгээ харилцаж чаддаггүйн л нэг жишээ байна. гэхдээ орчин үед гайгүй болоод байгаа шүү. гэр бүлийн сайн уур амьсгал байгаагүй юм байна даа. эгч нар чинь хүртэл хүний эгч нар арай ч тийм байдаггүй юм аа би ч 2 эгчтэй тэр -т эрхэлж өгдөг, гэхдээ одоо өнгөрсөн зүйлийг мартсан нь дээр дээ. өнгөрсөн дээр биш, ирээдүйгээ сайхан болгож амьдрах хэрэгтэй за амжилт хүсье

  13. boyz says:

    vneniig XELXED CHI OOROO TENEG BNA 16 NAS CHINE BAGA BISH CHI OOROO XELSEMN BN UGN BI BIE DAASAN CHADALTAI XVVXED BSAN GJ XARAMSALTAI L BN

  14. zochin says:

    хамт буудал ордог чин л буруу бнда тгхээс биш ээжиг чин буруутгах зуйл алга

  15. sapphire says:

    сайн ээж болоод сайхан амьдраарай. хун бүрт муухай дурсамж байдаг. али болох санахгүй байхыг хичээ дээ.

  16. honko says:

    chinii eejd gomdow

  17. cleopatra says:

    Охин хүүхэд үнэхээр өрөвдмөөр.Эх нь хайрлахгүй бол өссөн хойноо жаргаа ч уу% үгүй ч үү.Насанд хүрсэн хүн ээжийн буруу шүү дээ.Хүүхдийн эрх, үр хүүхдийнхээ сэтгэл зүрхийг нээж, ойлголцох талаар манайхан муухан улс.Миний дүү өөрийнхөөрөө л амьдар.Чи гэр бүлтэй, үр хүүхэдтэй болж байгаа бол гэрийнхэндээ мөнгө явуулахаа зогсоох хэрэгтэй. Өгөөд л байвал аваад л байна. Хүн бүхэн худийн амьдралтай. Эцэг, эх гэр ах дүүгээ гэхээс илүү хувийн гэр бүлийн амьдралаа нэгдүгээрт тавь.Аз жаргал хүсье.

  18. peach says:

    za yostoi chamaig oilgosongui. 19 nastai bsn, ternees omno zondoo olon hvntei haritsaj, end tend ajil hiideg bsn yum bol ovoo yumnii uchir meddeg bolchihson baimaar yum.
    tgsn chin gants utasnii toloo hvntei untchihaj bgaa yumuu? yostoi sonin yum baina. utsaa avmaar bgaa bol nadtai unt geheer n za gej heleed hamt buudal orson gedeg arai l bishee. bi bol chamaig uhaantai ohin baisan baina gj lav helj chadahgui.

  19. 12 says:

    тэгэж өөдөөс чинь загнангуут чи гараад явчихдаг тэнэг л байна шдээ, ямар ч эх хүн үрийхээ төлөө л байдаг юм, гэхдээ уурлаж бухимдах үе гардаг л байх, тэр үед нь чи өөрөө тэр загнахыг нь тэвчээд тайлбарлаж хэлээгүй юм? аав ээждээ загнуулалгүй хүн болно гэж байдаггүй юм дүү минь, дураараа зөрүүд зан чинь чамайг өөрийг чинь отсон байна одоо яахав дээ наад үрдээ олигтойхон шиг ээж байхыг хичээ

  20. Tyz says:

    ээжийгээ битгий буруутгаа, Одоо чи ээж болох гэж байна, Тэртээ тэргүй удахгүй ээж чинь чамайг хүн болгох гэж яаж зүдэрч зовж байсныг тун удахгүй биеээр мэдрэх гэж байна ш дээ, Тэгээд бие давхар болохоор элдвийн зүйлс толгойд чинь орж ирээд бухимдуулаад байгаа байх. Би ч гэсэн чам шиг байдалд орж байсан гэхдээ ээжийгээ буруутгаагүй ээ харин миний буруу байсан гээд дуугуй л өнгөрөөсөн. Хэрэв ээж чинь эн бүхнийг мэдвэл өөрийгөө хичнээн хараах бол, Дэмий зүйлийг март гэж хэлмээр байна. Ээж чинь одоо хэдэн жил амьд явах бол доо, Аав ээжтэй хүн жаргалтай байдгийм алдахаасаа өмнө сайн хайрлаж халамжлаж яв, Эгч нар чинь хүртэл одоо хэлж байсан тэр үгнүүдээсээ их л харамсдаг биз ямар тэнэг байснаа ойлгож байгаа ш дээ. Чамаас ч илүү зовлон үүрч яваа өч дөчнөөн хүн байгаа гэдгийг санаарай.Сэтгэл санаагаа тайван байлгаж хүүхэддээ илүү анхаарал тавь.

  21. n says:

    uu minii eej bol ene xumuusiin xajuud burxan yum bn, yum xumaa aldaad irchwel medeej zodno l doo gexdee xezee ch xaranxui shunuur xuuj gargaxgui l bx,eejiige sanaj bn daa gj…

  22. Slash says:

    Õàðàìñàëòàé áàéíà

  23. ysssss says:

    сайнуу .охин мин аштай ээж нар олонл бдаг би бол олон удаа утсаа хаыж бсан хашрахгуй толгой тэр болгонд ээж уурлаал ыгл утсаа олж ир гэдэгл байлээ.тгл хэд хоногийн дараа абаал огдог бсан. би саыхан тороод оороо ээж болсонлдоо.ыг тэр уыдл ээж гдг хуний ымар агуу хун гдг ойлгосон.ээжийгээ ымар их гомдоодог байснаа бодхоор оорийгоо зухдэг.

  24. kkk says:

    ээжийx ни буруу л даа. xун амидралд нуxчуулж зовж бсан ч оxин урээ эд матэриалаас болж олж ир гэж шоно хоож гаргана гэдэг бол мэдэхгүй ээ xайр гэж xарагдахгуй л байна,гэxдээ март даа.ээж чинэ хэрвээ уxаантай xун бол одоо гэмшдэг биз дээ. 2 эгч чинэ иx мууxай санагдлаа. xуний асуудал л бол xуний асуудал тэдэнд xэдэн настайдаа xунтэй унтаx огт xамаагуй xамгийн гол ни xун оороо л xариуцлагаа уxамсарлаад xамгаалдаг бол xун 16 нас xурсэн бол оорийx ни асуудал гэж боддог. миний бодлоор xунд гэр бул л xамгийн нандин бдаг юмаа ээждээ xэлсэн ни дээр бxдаа. аюгуй бол монго явуулаxаа байлаа гээд л бас орилоод эxлэx вий дээ. би ийм ээж нарийг мэднэ. бараг зангаа тавидагуй л юмдаа.

  25. hi says:

    этсэст ни хэлэхэд хунд хэлж болохгуй угний хязгаар гж бдг тэрнийг л давах хэрэггүй юмаа л гж боддог. ийм зарчим баримталж хунтэй харитсаж бнда.

  26. hi says:

    надад ч гсн хэтсүү дурсамж байдаг. намайг муухай хоол хийлээ гээд аав маани уурлаад ийм бхад бж чадахгуй гээл тэгэхэд ээж маани тэгвэл энийг явуулчихя гж билээ. би эмээ өвөө дээрээ өссийм л да. тэгээд тийш ни явуулах гсийм бгаа биз. би тэгээд маргааш ни явсан л да. явсан ч бх газар бхгуй болохоор эргэж ирсэн. тэгсэн чини ээж маани чи намайг тэгж хэллээ гээд явж бгаа юмуу намайг ойлгооч гж билээ. одоо бодоход би лав нөхрөө улдээх гж хуухдаа явууля гж бодохгуйэ. гэхдээ уулни манай ээж сайн хун лдэ. тэрнээс хойш би өөрөө гэрийнхнээсээ хамаарал багатайхан сургуулиа дуусгаад эргэж эмээ дээрээ ирсэн. одоо ээжийгээ өөр болсон бхаа гж боддог. эрни миний бодлоор хуухдээ таатай орчинд байлгах хэрэгтэй. миний хувид гэртээ бх хусэлгүй болж тэгээд нөхөртэйгөө суухад тулхэтс болж билээ. угни гадагшаа явж сурах юмсан гж боддог байлаа.

  27. MOTOR says:

    харанхуй шөнө охин үрээ хөөж гаргадэг ээжүүд ганц биш олон байхаа…харамсалтай нь хорвоо дээр ээж болгон сайн ээж байдаггүй ч гэлээ үр хүүхдэд нь хайрлахгүй бол чиний ээжийг өөр хэн хайрлах билээ дээ…сиймхий ч гэсэн гэр минь сэгсгэр ч гэсэн ээж минь гэдэг дээ…чамд яаж ч хандсан гээд чиний л ээж болхоор чи өөрөө л ээжтэйгээ харьцах, ойлголцох аргаа олох ёстой байсан биз.цаашдаа ч гэсэн.

  28. muu zaluu. says:

    ээжийгээ тэгж бодож болохгүй.хамаг юм чамаас л болсон бна.ямар ч юм болсон бурууг өөр дээрээ авч сур.хүнээ таниж уулзаж учирч харицаж байгаарай.чи сайн охин юма.

  29. одон says:

    Гэхдээ ээж чинь чиний л ээж биздээ? Чиний санаа чинь зөв байна.Өнгөрсөн явдлаа мартах хэрэгтэй ханьдаа ч бүү дурс ээжтэйгээ л ойлголцох хэрэгтэй нүүрэн дээрээ тийм ч гэсэн чиний төлөө санаа зовж л суугаа байлгүй.Маш их өөдрөг байгаарай.Хөгширөөд ирэхээр нутгаа ээжийгээ санах байлгүйдээ.

  30. namuu says:

    ter ueiin yavdal uneheer haramsmaar,bas aimaar sanagdlaa. gehdee chi odoo saihan l amidarch bna shdee.. tiim bolohoor ter har yavdaliig martaj,odoo zuvhun uragshaa harj yav.. chi chadaltai,uhalag busgui bna.. chinii omno saihan ireedui bna. naiz mini chamd l gej helehed eejdee bitgii gomd. eej chini hichneen tiim zan gargaj bsn ch chinii eej shuu dee.. chamd ooroosoo ch iluu hairtai l bga.. huurhiiduu,ene horvood hamgiin saihan,ergej oldohgui humuus eejuud shuudee.minii naiz huuhdee torh ter l agshind eejiigee oilgoj,ter l agshind eejiigee uuchilah bolnoo.. chinii amidrald az jargal husie..

  31. busgui says:

    Эрхэмсэгийн сэтгэгдэл их таалагддаг шуу, яг голийг н олоод хэлчихдэг юм хараад бхад…
    ер н бодоод бхад жаахан бхад их шазруун, хунээс уг сонсохдоо дургуй, өөрийгөө өмөөрөх гээд бдаг…
    ээж аав нар ч бас заримдаа хэтэрхий хатуурхаад элдэв муухай угээр загнаж гомдоодог…
    эцэг эхчүүд хуухэддээ тэгж хатуурхаж орилж загнаж бхаар багаас н нээлттэй яриж зөвлөж бх хэрэгтэй юм шиг бгаамаа

  32. zochin says:

    зовлон гээгүй таагүй дурсамж гэснийг ни хаараач чи!

  33. Mongolia says:

    яамар сүртэй сүрлэн бөөс вэ чи арай энийгээ зовлон гээд байгаан биш биздээ тэгээд дээр н яамар урт удаан олон жилээр бодож,санаж яавдаг новш бэ чи,дотуур тамиртай муу хүн юмаа төрсөн ээждээ үxэн үxтэлээ гомдоx юм байналдаа….Чи өөрөөл энэ амьдарлаа сонгосон биздээ Ээжинxээ ганц алдаж уурандаа хэлсэн үгнээс болж өөрөө ийм байдалд орчоод эцэст нь ээжийгээ буруутгадаг тэнэг усан толгойт байна да чи… Ээж чинь чамайг xүчиндүүлээд ир гэж яавуулсан юмуу эсвэл??? Чи тийм маргааш өглөө нь өөрийг сайжируулаад аваад өгчиx боломжтой байсан бол тэр залуу дээр очилгүй үүр цайлгаж байгаад өөр утас аваадал орно биз? эсвэл ээждээ утсаа хаячилаа суйлуулчлаа маргааш танд аваад өгие гээл хэлнэ биз чи өөрөө xүний үг даадаггүй тэнэг мангар новш байна чиний бичсэнийг уншаад уур хүрчилэээ бүүр усан тэнэг Мал

  34. erhemseg says:

    – Hyyhedteigee bolgoomjtoi haritsahgyi bol aldaaruu tylhdegiin jishee bn daa. Neg muu huvantsar utas yu yum be? Hyyhed bhad er n ih teneg bdgiim doo. Odoo chi ooriinhooroo l amidarsan n deer biz.

    – 25 hyrtlee busdiin toloo yavsan bn shtee. hynd huviin amidral gj bh heregtei shyy! tanai ger byld az jargal hysie! Ter muuhai dursamjaa martahiig hicheegeerei!

  35. zaya says:

    чамд гэж хэлхэд одоо л амжиж ээжийгээ хайрлаарай..гэвч өнгөрсөн юм өнгөрсөндаа л улдэнэ. ээж чин одоо магадгуй дотроо маш их харамсаж байгаа.,чамд хэлж чадахгуй л байгаа болхоос биш.,магадгуй чи эхэлж ээжийгээ уучлахгуй бол эх чин чамд хэлж чадахгуй ч байх.ээжийгээ уучлах тэр их агуу хайр чамд байгаа,2 эгч чин харин нх тэнэг ухаангуй л юмдаа. чамд аз жаргал хусэы

  36. zaya says:

    би саыхан ээжийгээ унэхээр муухай гомдоосон .би найзтайгаа зайсан дээр баахан байж бгаад ирсэн.,ээж маани их хатуу чанга хун.10цаг өнгөрлөө л бол утасдаад хашгирна.,би уг ни 25тай гэтэл ээж аав маани биднийг том хун гэж хардаггуй юм билээ.гэртээ ороод иртэл ээж аймшигтай харагдаад буцаад гарах гэтэл усдэх гээд би гэтэл гэнэт чөтгөр шугэлсэн юм шиг галзууртлаа уурлаад би явмаар байна намайг ывуул угуй бол ухлээ гээд л толгойгоороо хана мөргөөд хаалга руу ывуулдаггуй би цонхоор усрэх гэтэл ээж хаалга нээгээд сандал дээр суугаад уйлан миний охин ывдаа гэж хэлээд ээж аав ни чадал хурэхгүй болхоор охидуудаа тус тусд ни өрөөтэй байлгаж чадахгуй олигтой хувцастай ч ывуулж чадахгуй ни эрүүл саруул бутэн төрүүлсэн юмдаа л гэж баырлаж ывдаг бусдийн л адил сайхан амидраасай гэж их хусдэг..гэтэл чадсангуй чадал байхгуй болхоор өөрсдаа сайхан амидардаа ывбал ывдаа гэсэн би хаалга руу нэг харж ээжийн ийнхуу уйлах уыд би өөрийгөө зухсэн.оройтоод ирхээр охин урээ яаж ываа бол яаж байгаа бол гээд л санаа ни их зовдог..гэтэл бид дандаа л хараах юм гээд дандаа ээждээ буруу тохдог.ээжийгээ духанд урчлээ сууснийг хаад нэг анзаараад энэ хорвоод хамт байгаа дээрээ жаргал эдлүүлэх юмсан гэж ургэлж боддог хэрнэ чадахгуй юм.гэхдээ одоо л хайрлахгуй юм бол хожимдоно гэдгээ л мэдэж байна.эх хун хамгийн агуу хайр..хичнээн биднийг харааж зухэж зодож байсан ч монгол ээжийн хайр..би ээждээ хайртай тэр хун бол амид шутээн мин

  37. suuder,dusal,narnii tuya says:

    солонгоо, ука 2 гэж хэлэхэд та 2 энэ хунээс шал өөр орчинд өөр бодолтой хумуус. Та 2 хэлсэнээр бол эцэг эх алдаа гаргахгуй хуухдууд л дандаа алдаа гаргаж бдаг юм шиг л бх юм. Би ойлгож бна ягаад вэ гэвэл би бас ээж аавийн хэлсэнийг хийгээл явдаг бсан тэдэнд миний юуч хийсэн сэтгэлд ни хурдэггүй бсан. би хичнээн хичээж бсан ч адил заримдаа аав ээжтэйгээ элэн далангуй бдаг хумууст атаархдаг гэхдээ хун л юм чини али болох ойлгох гэж хичээдэг. Ямар ч хун алдаа гаргадаг юм. аав ч бай ээж ч бай бух хун за. Захидлийн эзэнд чамд хамгийн сайханийг хусий чи миний нэг нзтай маш адилхан шаргуу охин шиг санагдлаа тэр одоо аустралиад ажилдаг бас л чам шиг ээж аавдаа монэы явуулаад л. чи харин хуухдээ хайрлаж хуухдээ сонсдог ээж болоорой. амжилт найз мини.

  38. zaya says:

    6

  39. uka says:

    солонгоо унэн хэлсэн . чи хуний уг сонсож чаддагуй л хун байна6 ээж чини тэгэж уурлсан ч гэсэн хэн чамайг тэгэж гарж яүж хунд хучиндуул гэсийн чиний сонголт л байштээ . аюгуйи бол ээждээ загнуулангуутаа өөрөө уурандаа гарж хоногоор алаг болсондоо тсаг аымагт эхийнхээ төлөө хайрлаж яв. одоо ний ийм ухаан муутай эрхийн тэнэг этсэг эхийн хайр даадагуйн малнууд л ийн юн бичээд сууж байнда а

  40. Hey says:

    Би болxоор ээжийгээ ямар иx гомдоодог бсийнмээ гээл аймар xарамсдгийншд… Xөөрxий миний муу ээжийгээ л жаргалтай бгаасайн гэж одоо дандаа боддог шүү.
    би бас гадаадад бдаг. Заримдаа ээж, дүү 2гоо аймар санадгийншд. 2нг ни тэврээл үнсээл үнсээл, тгл татаж унатлаа бид 3 инээгээл… ёооо ямар сxан бсийн бэ бага бxад…
    Ээжийгээ xайрлаж яваарай xүмүүсээ…

  41. zz says:

    hunii eh gedeg chin aguu shuudee.buruu chi jiremsen gedegee eejdee odoo hel.huuhdiig chin haraad yamar ih bayarlah boloo.chi hun altsan bsn ch minii huu geed gantshan hun l chinii tuluu vnen setgeleesee uilnaa.eejiigee hairla hezee negen tsag haramsahguigeer amidraarai chamd az jargal husii

  42. solongoo says:

    ямар тэнэг хүүхэн вэ? ийм хүнийг өсгөх гэж хичнээн шөнө нойргүй хоносон бол доо хөөрхий муу ээж чинь. ээж нар яадийн загнаж орилж л байдаг. тэрэнд юун сүртэй юм өөр арга байгаагүй ч гэх шиг. өөрийхөө буруугаас болж явчаад албатай юм шиг унтчаад. ээждээ бишээ ухаангүй тэнэг өөртөө л гомдож яв.

  43. uran zurag says:

    өөрөө ээж болоод ээжийгээ илүү, магадгүй ойлголцдоггүй байсан бол ойлголцдог болдог юмаа. хайртай дуртай гээд л байнга ойр дотно холбогдоод байхгүйч чи ээж болохоороо уужраад гомдож явдаг сэтгэл чинь зөөлрөнөө. гэхдээ ар гэрийнхэнтэйгээ нээх зууралдаад л, байнга орооцолдоод байх хэрэг байхгүй шд. чи хүний эхнэр, айлын эзэгтэй болоод тусдаа гал голомт үүсгэснээс хойш тиймээ?

  44. busgui says:

    eejdee haya gomdoh ye nadad ch bdag..ailiin tom ohin bolohoor geriin jijig sajig ajild zartslagdaad l, duu naraa hajuugaar n haraad l, deer n eejid haraalgaj zoduulah yedee zoduulaal minii huuhed nas ungurch bsan… bid ehees 5laa…yer n dershen ussun… hamgiin tom n bolohoor bi l ih daramtluuldag blaa… haya eej maani heleh helehgui ugeer namaig haraaj zagnadag bj bilee…
    odoo ter haraaj zagnadag bsan ugiig n bichihees ch durgui hurch bn…
    zarimdaa uheh yumsan gej boddog bsan..uuraa hureheer gadaa hedii haranhui bsan ch gadaa haranhui muhar olood suuchihdag bj bilee…
    eej min jaahand min namaig ih zovoodog bsaan.. biedee tomdson achaag ih uursen dee…
    gehdee odoo bodood bhnee eejiigee uruvddug yumoo… ter olon jaahan huuhedtei, aav teevert yvaad bhaasaa bhgui n ih… bidnii huvtsas, ideh hool und geel geriin ajil n duusdagui bsan bh…
    tegeel chaddagaara nadad hamag muu muuhai ugeer haraaj zodoj tamaldag bsan bh…
    amidral maani ch bas hangaluun bgaagui..
    odoo hunii nutagt eej aavaasaa hol..eej maani hugshiruud zaluu bbsan yee bodvol ih taivan bolson.. gehdee ih gomdomhoi…
    tegsen ch gesn eej aaviigaa hairlah yumoo..
    eej maani zarimdaa namaig yaj tamaldag bsanaa sanaj terendee gemshdeg yum shig bnlee… nadaas l bolood muu ohin min hunii nutagt amidrah bolson bh geel…
    huuhed nas min unendee hetsuu l blaa…
    gehdee bi eejdee har buruu sanadagui ee… namaig turuulj usgusun, yvaad ochihod ur min geed unseed ugtah saihan aav eej min geed..
    manai mongoliin huduunii olon huuhedtei ailiin zarim nad shig ohiduud unendee ih zuiliig uurch yvsaar aihtar hatuujdag yum shig bgaamaa.
    odoo ch gesn bi duu nartaa tuslah geel ali bdagaaraa l zutgej bndaa… azaar saihan hani zayasan shuu nadad…
    bi odoo ohinoo tegj muuhai haraaj zagnaj zovoohgui gej boddog…

  45. zz says:

    buudald notsoldoj bgaad garaad irj oloogui ymuu.medku manai eej ch gesen aashtai zunduu l zagnuulj bsn.geheede Sorry garaad irj oloh ymar neg bolomj bgaagui gejuu.tegeed margaash ni yaagaad uilaad eejdee buh vnenee helj boloogui ym we.eh hun ymarch ved vree oilgono shuudee.naanaa uurlaj bsn ch gesen

  46. jargalmaa says:

    ээж чин жоохон тиймэрхүү юмааааааа

  47. naiz says:

    сэтгэл доторхи муу юмаа ингэж л гаргахаас хүнд ямар хэлээд яриад байж болох биш……эгч ни чамайг сайн ойлгож байна.ийм юм мартагддаггүй юм байна лээ.үр хүүхэдтэй сайн хани ижилтэй сайхан амидарч байгаа ч хааяа 1 гэнэт бодогдоод өөрийн эрхгүй харамсах сэтгэл төрдөг юмаа.миний дүү сайхан амидраарай.

  48. tsatsal says:

    чамайг би маш их хундэлж бнаа чи их тэвчээртэй юм аа гэхдээ битгий харамсаарай за ю ягаад гэвэл онгорсноо харж амидраад ымар ч утгагуй гантшан ирээдүйгээ хараарай сайхан хани бас хоорхон ур чамд бурхан бэлэглэж бна битгий харамсаарай тэр бух муухай бодлийг бур мосон мартаж хаяхийг хичээгэрэй удахгуй ээж болох чамд баыр хургэы гэр булд н аз жаргал хусиэ

  49. sarnai says:

    ямар хатуу хувъ заяа вэ!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.