Ийм дарга хэр их байдаг юм болоо?

Сайн байцгаана уу? Би та бүхэнээс зөвөлгөө авах гэсэн юм аа. Өөрийгөө товч танилцуулахад би  одоо 27 настай нөхөр хүүхэдтэй. Нэгэн томоохон компанид боломжийн цалинтай ажил хийдэг. Сүүлийн үед би байнгын стресстэй, сэтгэлийн дарамттай байх боллоо. Ийм залуугаасаа үс ч бууралтаж байна. Заримдаа ажлаа хаяад гараад гүймээр санагддаг ч яаж ч  чадахгүй юм аа. Учир юу вэ гэхээр би энд ажилд ороод 4 дэхь жилдээ ажиллаж байна. Өмнө нь нэг хэлтэст байсан юм. Ажил нь яг л төлөвлөгөөний дагуу. Ачаалал ч жигд. Гэтэл ноднин хэлтэс шилжээд арай хариуцлагатай албан тушаалд очив оо. Манай хэлтэс  4 хүнтэй. Дарга авгай, 2 эмэгтэй, 1 эрэгтэй ажилтантай.  Ер нь их ачаалалтай ажиллана. Гэхдээ яах вэ хичээж ажиллаад ажлаа гартаа оруулаад л авсан. Гэтэл дарга авгай гэж нэг яаг юу гэж ч хэлмээр юм нэг тийм сонин авгай байгаа юм. Яадаг вэ гэхээр өөрөө хийх ажлаа хүртэл бид 2-оор (2 эмэгтэй) хийлгэнэ. Ийш тийш нь явуулах мэйлээ хүртэл бичүүлнэ. Тэгээд өөрөө хянаад явуулуулж байгаа юм байж цаад газраас нь жаахан таагүй, зөвшөөрөөгүй ч юм уу хариу ирэхээр өнөөх бичсэн хүн нь буруутна. Тэгээд өдөржин үглэнэ. Энэ бас ч гайгүй ээ. Хоол авчруулж идчихээд аягаа өөрөө угаахгүй бид 2-р угаалганаа. Нөгөө эрэгтэйд бол юу ч хэлж чадахгүй. За тэгээд яахав ажлаа хийгээд л байгаам. Тэгтэл хамт ажилладаг эмэгтэй маань жирэмсний амралтаа авчихваа гэж. Хийдэг ажлуудыг нь би хүлээж авч байгаа юм. Мэдээж даалгавараар. Тэгээд 2 хүний ажил хийж эхлэв ээ гэж. Яахав умбарсан л их ажил. Айхтар сайн биш ч амийг нь залгуулаад л ажиллаж байна.

Гэтэл энэ авгай нээрээ даварчих юм аа. Хийгээд байх тусам л ажил өгөөд өнөө маргааш хийчихээрэй, тэгээрэй ингээрэй. Өөрийхөө ажлыг хүртэл өгөх юм. Принтерт юм хэвлэчихлээ аваад ир ч гэж байх шиг. Зөндөө чухал ажилтай сууж байгааг мэдсээр байж өөрөө хийчихээр ажлыг хүргэл хийлгэнэ. Тийшээ яриад тэгж хэл гээд л. Ер нь бол хүний гараар могой бариулж тун сурсан. Өөрөө тоглоом тоглоод л. Тоглож байгаа нь сонсогдоод байгаа байхгүй юу. Аймаар инээдтэй. Тэгээд захирал ч юм уу, өөр дарга нар манай хэлтэст даалгавар өгөнгүүт за юу байхад одоо хийчихье гээл гарангуут нь наашаагаа за хийчихээрэй гэнэ. Энэ бол байнга. Би чинь робот биш хүн шүү дээ. Байнгын стресс. Тэгээд нэг л их ядарсан бухимдсан хүн гэртээ харина. Ажлаа аль болох гэртээ авч очихгүй байхыг боддог ч толгойд нөгөө л ажил эргэлдээстэй. Маргааш яах яах билээ, тэрийг яаж амжуулах билээ, яаж хийх билээ гээд . Би ер нь галзуурах нь ээ. Өнөөдөр бүүр тэсэхгүй энэ бүхнийг бичиж сууна. Ирэх 7 хоногт өгөх том том ажил байна. Угаасаа өөрөө өгсөнөө мэдэж л байгаа байж дахиад л 2 3 том ажил (өөрийхөө) нэмээд өгчихлөө. Хугацаа нь бас л ирэх 7 хоногт. Өнөөдөр баасан гариг. Энэ бүхнээ нөхөртөө л хэлэх юм даа. Тэгээд ямар миний өмнөөс хийх биш, танай дарга чинь ямар даварцан авгай вэ, чадахгүй гээч л гэнэ. Та бүхэн юу гэж бодож байна. Ийм дарга хэр их байдаг юм болоо?

cekc.mn дээр ирсэн захидал

36 Comments

  1. zochin says:

    manai darga yag naad avgai chini shig. ih hetsuu shuu

  2. munkh says:

    чи буруу сайтад хандсан бололтой. өөр газар бичих зуйл байж

  3. yoyo says:

    муухай хогшин авгай нар дандаа ийм байх юма ,эд нар яагаад ийм болчихдог бнаа ийм болчихгуй юмсан

  4. esko says:

    бас л шааж өгөхиймдаа.еөр ни яах гэж дарга цэрэг гэж байдаг юмб.нэг ни бодож нөгөөн хийх гэж биз дээ.бүсгүй минь зүгээр л ажилаа хий амжилт чиний урд байна…

  5. Sanaa says:

    зайл пзда мин гээч хахах

  6. tungaa says:

    би бас даргаасаа айдаг

  7. zazo says:

    заза… xууxдууд бас яриж бна. нэг юм xэлэxэд Монголд бас ч нэг уеээ бодвол xумуус иx сайн ажилдаг болсон юм билээ. уунийг гадаадад гарч ирээд л мэдэрч бна. нөгөө мундаг xөгжсөн газар бишээ. гэxдээ монголчууд ирж очдог л газар, унэндээ энд xумуус ни олигтой xариуцлагатай ажилж мэддэггүй л юм бна. Монголоо даxин нэг тоолоо. гэxдээ Со нар шиг, жапан нар шиг ажиллаж сураxад бас зай бнаа. багийн тоглолт гэж нэг юм манайд ер xөгжиxгүй юм. наадаx чинэ багийн тоглолт xийгдэxгүй байгаагийн жишээ. маш тугээмэл байдаг асуудал. xуви xуний ролиос иx xамаарайлтай. ажил өгөөд жааxан явуулxаар би л xийж бна. гээд бие тоочиxдог. дарга ни багаар ажиллаж бна гэдгээ ойлгодоггуй. гэx мэт. али али талдаа бий шуу. овоо юм xийгээд бна гэтэл дарга болгочиxий гэxээр яг xариуцлага уурэx, гал гараx уед асуудлийг уурээд гараx чадвар бурэн бурдээгүй гэx мэт.

  8. Sanhuu avna says:

    Санхуугийн туслалцаа авна. Хямд
    Утас: 99831130

  9. za bolidoo says:

    чи нэг их удаагуй байгаа умаа даа янз н ийм вэд ингэж санагдаx тоxиолдол бас байдаг л даа чи л 1аараа буxнийг xийгээд байгаа мэт бусад н иу ч хийхгуй байгаа мэт. гэхдээ муу хогшин созиализмийн улдэгдэл тэнэг авгай нарийг даврааж болоxгуй шуу. шууд хэлж байх хэрэгтэй шуу. ийм ийм ажилтай байна би амжихгуй гэдэгээ. би ч эстөи уздэг байсан шуу бур 2авгатай.

  10. SUPER says:

    teglee geed chi yah yum yaj ch chadahgui shvv dee. harin chinii bolowsruulsan materialiin hariutslagiig darga l hvleene shvv dee. naadah chine gants chamd tulgarsan asuudal bish. bvh l alban gazar iim baigaa. bi ch ooroo iim baidald baij vzsen. herwee chi hiij bui ajildaa vneheer durtai bol ene chamd asuudal bish neg l odor chi ooroo ajlaa sain hiisnii shand ter awgain ajliig hvleej awah bolno. tegeed ooroo darga bolchihood dood hvmvvsee iim baidald oruulahgui bh tal deeree odoonoos sanaa tawi. Tushaaliinhaa neriig dahiad unshdaa ajild orson utga ni chi bol ajiltan harin ter awgai bol darga shvv dee darga bol mergejiin udirdlaga chigleleer hangaad hariutslagaa ooroo hvleeh estoi baidag yum. Naad urdah ajlaa l sain hii bi tolgoi ondiih zawgvi chamshig olon hvnii ajliig dawhar dawhar hiideg bailaa. Ajildaa hairtai tvvniigee sain hiideg ajiltnuud Udahgui shagnalaa awdag yum ……. amjilt

  11. boloroo says:

    чи одоо өөрөө энэ зэргийн ажил уургийн хубаари байдаг гэж мэддэгүйнмүү хаашаа юм. хэлгүй дулий юмуу хэлээч чиний арчаагуй гээсээ болж хунд дээрэлхүүлж байнштээ

  12. Ramirez Sanchez says:

    өрөөндөө нууц камер тавиад бичээд дарга нараа явуулчиха яаж ажил хийдгийн тэгээд л болоо ш дэ хө!!!

  13. mongol huu says:

    даварсан гар вэ шууд нүүрэн дээр хэлээчээ чи өөрөө хаана ч ажилах чадвартайн байгаа биз дээ юун аяга тавга угаах нохой муур ч идчихээд саваа долоогоод цэвэрлэдэг биздээ бараг өмнөөсөө биэ засаадах гэх юм байна лдаа шударга шууд л хэл

  14. зочин says:

    Монголд нээрээ залуу хумуусийг ажлийн мал болгочих иум аа. Тэгээд угуж байгаа цалинг ни хар. Туй чорт ямар азаар бий гадаадад бгаам.

  15. hetsuu hetsuu says:

    би газрийн албанд дадлага хийж бгаа, унэн ядаргаатай юм бна лээ. нээрээ л гэртээ ирээд аймааар ядарснаа мэдэж бгаа юм чин

  16. AGAA says:

    Дээрээсээ татаастай,ажилд муу xурган дарга нар л нэг иймэрxүү байдаг даа.

    Нэг арга xэлxэд xийсэн ажил болгоныxоо дор гүйцэтгэсэн ……………. тэр гээд нэрээ боломж олдоx бүрт бичиж байгаарай.

    Аа тийм бас Эртxэнээс нүxээ малтаж байгаад Боломжын ажил олчиxоод/тодорxойлолтоо авсаны дараа/ Эмэгтэй xүнийxээ ашийг гаргаxгүй юу даа.Эмэгтэй xүнд заримдаа таарсан ааш чимэг болдог юм шиг санагддаг шүү. За тэгээд амжилт xүсье !

  17. cahirmaa says:

    зүгээр эхний ээлжинд шууд хэлчиж бай болохгүй бол хэрэлдээд бай, миний урьдны дарга эгч бол намайг ёстой ажиллуулсан шиг ажиллуулж шагнасан шиг шагнадаг байж билээ, би мундаг болохоор нь бүр хайрладаг байсан, аяга тавга угаах юу ч биш, хамтдаа ийш тийшээ явахад хаалга үүдийг нь онгойлгож бараа бологч шиг ажлынхаа хажуугаар бүх гар хөлийн ажлыг нь амжуулна, аймар хатуу, 1ч алдаа өнгөрөөхгүй,миний хийх юмыг нэгд нэгэнгүй тодорхой хэлж өгнө,хэрэгцээтэй юм юу байна бүгдээр хангана,харилцааны сэтгэлзүйг гартаа оруулсан гээд тоочоод баршгүй мундаг чадвартай дарга байсан,дахиад тийм даргатай учрах болтугай

  18. erhsaran says:

    заа хүн өөрийнхөө байр сууриндээр бат бж тэгж ч даврааж болохгүй шүү гэхдээ бас нэг юм ни мэрэгжилийн дагуу болон дуртай ажилдаа шантралгүй л бх хэрэгтэй юм шиг нэгэнт л сонгосон бол тэр л чиний шийдвэр шийдвэрээ гаргачихаад буцаж шантарнаа гэдэг чини их л хэтсүү асуудал юм амидралдаа хаана ч бсн хэний ч өмнө толгой гудайхгүй эрч хүчтэй чадалтай л бх хэрэгтэй өөрийнхөө чаддагийг хүнд гайхуулж насан туршдаа дурсах юмтай л амидрах хэрэгтэй өөрийнхөө чадалаар бугдийг л давах хэрэгтэй дээ оюн ухаан биэйин чадал гээд л…хм

  19. Эр бор харцага says:

    Наадхыг чинь үзээд инээд хүрчихлээ. Манай ажилд бас нэг ийм авгай байсан юм. Компьютерийн гар дуугаргаж бичлээ, ажил дээр чанга ярилаа гээд л уурлаад загнана. Тэр айвгайг байхад манай ажлынхан өрөөндөө шивнэж ярьдаг байлаа шүү дээ. Ажилдаа бол маниусаасаа 00, тэгээд шагналт цалин малинг бол нэг шалтаг хэлээд л хасчихна шүү дээ. Гэхдээ аи бол тоодоггүй байсан юм. Дургүй хүргээд байвал хэрэлдчихдэг байсан. Дүүгүй яваад байхаар давраад байдаг юм. Гол нь ажлаа сайн хийгээд хамт олон дундаа өндөр байр суурь эзэлж авах хэрэгтэй. Угаасаа л тийм хүмүүст хамт олон тэр чигтээ дургүй учраас нээг их удахгүй. Манай Ерөнхий ч тэр аашийг нь сайн мэддэг болсон доо. Тэгээд 10 гаруй хоногийн өмнө түүнийг дэвшүүлэн зайлуулна гэдэг нь болж тэр авгай яваад өгсөн дөө хөөрхий. Харин одоо түүний суудалд би томилогдсон гэвэл яах уу?

  20. GL says:

    Надтай яг ижилхэн юм байна даа… Би ч хар залуугаараа сургуулиа төгөөд л нэг төрийн байгууллагад орсон. Сүүлийн үед гаргасан шийдвэртэй харамсаад ч байх шиг. Манайх бас ажил аймааар их. Ёоо боож үхмээр. Залуу хүн ажиллаад л байх хэрэгтэй энэ тэр гэж ярьдагдаа.. тэр үнэн л дээ.. Гэхдээ л хэтэрсэн юм гэж бас байх юмаа.. Юу ч гэсэн тээд бараг 2 жил ажилчихсан юм байна. Нэг мастерт явж ирчээд арай өөрөөр амьдрах санаатай л байна. Хэхэ манай дарга гэж нэг үнэн ТОЙМ гар хэхэ. зүгээр л нэг баримжаа. тэгчихээрэй ингэчихээрэй. Тэгээд үр дүн нь онцгүй бол үнэн сүржин баагий.. за за муулаад байх нь ч хаашаа юм. Бүр болохгүй бол өөражил хийсэнн ь дээр дээ. Хүн нэг газар ингээд байхаар сүүлдээ өөртөө итгэх итгэл чинь үгүй болж магадгүй шүү. Үнэхээр чадалтай бол хүний царай харах хэрэг байхгүй дээ. За амжилт хүсье.

  21. naiz says:

    Эр ч бай эм ч даргатайгаа таарахгүй байх хэцүү шүү, ажил дээрээ дарамттай ажиллах бас хэцүү. Одоо үүнээс хойш чиний хийх ёсгүй ажил хийлгэх гээд байвал даргадаа эвтэйхнээр үгүй ээ гэж хэлээд үз дээ. 3-хан хүнтэй хэлтсийн дарга юм байж буруу сэхсэн тэнэг авгай байнаа. Тэр одоо хаан юм уу, заан юм уу. Аяга, тавгаа угаалгадаг гэнүү. Чи тэрний зарц уу. Иймэрхүү шударга биш юмыг даамжрахаас нь өмнө зогсоох хэрэгтэй ш дээ. Чи өөрөө жоохон сэргэлэн байгаад наад авгайгийнхаа хийх ёстой ажлыг өөрөөр нь хийлгээ. Юу ч хийхгүй хүн зарчаад зүгээр цалин аваад сууж байдаг гэсэн үг үү, даварсан авгайг байранд нь тавиад өг.

  22. Mmmm says:

    Mongoliin hudulmuriin huuliig unheer bolowsrongui bolgoh heregtei, ern buh l companid iim durakuud baidag, ooriigoo aimar tom geed bodchihson, bi ch umne ni iimerhuu dargatai bsan bi bol hezee ch halagdahaas aidaggui jinhene uzej tardag baisan, tgd suuldee bi ooriinhoo ajiliig barag hiilgeh ni holgui boldog bolson dooo, tgd ch saihan deesheege mataj bolno shd, companid dotood ardchilal gej baih yostoi shd, ern mgliin companiuud gej bugd yalzarsan, tgd bas deerees ni tsus oirtson, ter teneg hurgan heltsiin darguud ni bugd byalduuchij bas gaigui dargiih ni nuuts amrag tiim bolood l peediij bga yum. argui hun tegej awirlahgui shd. ern bol saihan temts. mgld ter hudulmurchdiin erh ashgiig mash sain hamgaaldag baih heregtei.

  23. sainaa says:

    Би сая өөрийгөө ийм юм бичлүү гээд гайхлаа ш дээ. Бид бас албандаа хоёулаа эмэгтэй, эмэгтэй даргатай. Манай дарга авгайг л бичсэн байна. Лайтайй. Юу ч мэдэхгүй байж, дандаа хүний амаар будаа иднэ. Гэр бүл, хүүхэдгүй, амьдралаас тасарсан авгай. Тгснээ за чи л гаргасан юм чинь чи бүрэн хариуцна шүү ч гэх шиг. Ажил хэргээр зөвлөлдөх тухайд бол ярилтгүй. Ер нь ямар ч хэрэггүй дарга. Би ч хэд хэдэн удаа хэрэлдээд, хэлээд авсан. Одоо бас яадаг юм билээ. Амралтаа аваад алга болий гэхээр энэ байгууллагад удсан болохоор бас хорогдоод байх юм. Цалин сайн биш л дээ.

  24. aagii says:

    чи өөрөө наад даргатайгаа эвлэртсэн юм бишүү нэг ажийлийг ни хийж өгөөд л дээшээ хэлэхгүй юу дараа ни дарга чинь ирээд энийг яаж хийсэн гэж асуувал өөрөө хэлж чадахгүй чамайг л харийшдээ яаг тэгэхэд ни дээд таргадаа хэлэхгүй юу. ккккккк миний л бодол шуу одоохондоо риймэхүү ажил хийж үзүүгүй болохоор сайн мэдэхгүйээ

  25. Bold says:

    харин тийм. өгсөн болгоныг нь инээд алдаж аваад байгаан биш биздээ. тийм айхтар сүртэй ачаалалтай ямар ажил юм. дээрх шиг энэ ажлаа дуусгаад дараагинйнхруу орёоо, эсвэл life is game-ийн хэлсэнчлэн дээрээс шахуу ажил орж ирэх үед ямар нэгэн аргаар цуг алга бол. уг нь тэр дарга өөрөө хийх ёстоймуу чи хийх ёстой юмуу. өөрийнх нь ажлыг өөөрт нь л өг. даргын ажлыг хийж байгаа бол тэр ТУЗ бай юу ч бай хуралд суух эрхтэй бол зоригтой ам нээгээч. ажлаасаа халагдана гэж айж байгаа, эсвэл дэр хурган дарга чинь тэндээс ховхорхооргүй зуурадсан бол тавилантайгаа эвлэрдээ.

  26. hi says:

    иймэрхүү юм бгиймаа. чи тэгээд бусад хумуусээс яаж шийдэж бгааг ни мэдээ эхлээд. тэрнээс биш эмэгтэй дарга нар эрэгтэйгээс илуу хорчин бдг шдэ. тэгээд ажил уургийн хуваариа хар. тэрэн дээр нарийн бичигтэй тустэй хуваари бгаа бол чи хоол ундийг ни зөөх л бхда. тэгээд бас дуугай юмийг ни аваад бхаар би уулни ийм юм хийж бгаа дуусаагуй бгаа яахуу. тэд хоног ч юмуу 5 тсагийг дараа дуусах бх дуусгаад дараа ни таний энийг авч хийе тэгэхүү гээд аятайхан хэлээд узэхгүй юу. олон юм хийхээр холичих бх гээд жаахан зали гарга. тэгээд огоод бвал дээшээ хэлж узэхгүй юу. гэхдээ сайн арга биш бхда.

  27. erhemseg says:

    – Za hyyhen min yamar ch ajliin bairand AJIL YYRGIIN HUVAARI gj neg chuhal bichig barimt bh l yostoi.Hervee tanai naad tomoohon baiguullagad bdaggyin bol hural deeree helee shuud…

    – Ajil yyrgiin huvaaritai boloyo, hen hynii hool und zooj,ayga tavag uhaaj,mailiig n shivj suusaar ajliin byteemj bolon achaalliin balance aldagdaad bn geed shuud heleheer yaadgiin? Chi aygyi bol uur chin hyrsen ch ajil ogohoor n za geed ineegeed avch bgaa daa. Hyn ooriigoo hamgaalahgyi bol hymyys deerelheed ashiglaad l bh bolno.

    – Bolj bytehgyi zuil deer duugai bj bhaar neg sain heleech.Darga geheer zartstai haan bish. Minii huvid bi dutagdliin hajuugaar duugyi ongordoggyi,teglee geed neeh aldaad bsn yum ch alga.Harin ch hereg boldog.Hyn erhee hamgaalj surch bj ooriigoo stressgyi bailgah bhaa.Yneheer ajil gehed ajil bish hugiin aahar shaahar yumaar daraad hugatsaa zaagaad bhaar tege l dee. Oilgoj bn!

  28. mmm says:

    энэ асуудал сэкс мн тэй ямар уялдаа холбоотой юм бэ

  29. mongolian says:

    манай дарга ч гэсэн тийм би хамгийн өндөр ачаалалтай хэсэгт ажилладаг 8 с очоод орой 10-с тардаг 4 жил ажиллаж байна. надад цалин хэрэгтэй байсан болохоор шүд зуугаад л тэсдэг байлаа. Харин одоо бол амь зуулгын өөр эх үүсвэртэй болсон болохоор одоо дараа сард амралтаа аваад эргэж орохгүйгээр шийдсэн. Хүнд ялангуяа эмэгтэй хүнд өөртөө зориулах гэр бүлдээ зориулах цаг зав маш их хэрэгтэй байдаг юм байна. Чи ямар нэг бизнес ч юмуу өөр орлоготой бол тэгээд ажлаасаа гар Ганцхан удаа амьдрах байж дургүй ажил хийж өнгөрөөх хэрэггүй байхаа

  30. dinggg says:

    hooy ene zovolgoo ogch bgaa nuhud oorsdoo bsan bol dargiinha oodoos bi chadkueenee boliiildoo geel heleeed zogsoj chadah uu?
    dasan zohitsoj dee. darga bol darga dargiin doodoh bol doodoh tgl boloo oor yaah geev. asuultiin hariu chne tiimee iim darga olon bdg tgd chi odoo yah n ve yu ch hiij chadku sht. tgj baital neg saihan nartai odor chamd az irne bhoo huleej l bgui yu

  31. life is game says:

    Чи наад асуудлаа зоригтойгоор шийд. Бух унэн байдлийг дээд хумуустэй хэлээд одоо энэ уэд ни ямар нэг шалтгаанаар ажлаасаа чолоо ав. наад авгай чини яаж ажиллахийг хар. Тэр цуг ажилладаг хуухэнтэйгээ ярилцаад зэрэг алга болоод ог тэгээд хар наад авгайгаа. Ирээд боон асуудал болбол шууд дарга нартай хэлж учираа ол. Яасан даварсан авгай бэ. Ингэж амидрана гэж байхгуй шуу. Наад авгай чини жинхэнэ бялдууч дарангуйлагч байна. Бид чини бас чолоот нийгэмд амидарч байж ибгэж болохгуй шуу.
    Наад абгайгаа хусуулаад оороо оронд ни суугаачдээ.
    Амжилт.

  32. ХАЙР says:

    тэр дарга шуу юмандаа хэлээч дээ. хэлээд үз болохгүй бол дээр нь байдаг даргад нь хэл. хэлээд хүлээж авахгүй бол тэгээл ажлаасаа гарахгүй юу даа. би байсан бол тэвчихгүй ээ. шударга л баймаар байна ш дээ. дарга гэхлээрээ дээрэлхэх ёстой юмуу.

  33. bbb says:

    shuud hel darga tsereg gej ugeer ni aij yavah hereg bhgui bi yag ajilaa l hiine tuunees uilchlegch bish gedgee hel shuud hural deer hel tegeed iim orchind ajillaj chadahgui ee geed busad darga nar baiahd naad avgainhaa ulaan nuuren deer helee tegeed l halval ter l biz dee ugaa iim baidal teseed ajillah hun oldohgui sh dee esvel oor shuud halagdah orgodloo ogood gar ajliin bool boloj amidarval ger buliin az jargal chin hurtel ugui bolno shuu mergejil ajliin turshlaga baihaad oorig olood l avna shuu dee

  34. darjaa says:

    шууд дээшээгээ л эвээр хэл:::ажлын байраа хэлтэсээ солимоор байна ч гэдэг юмуу:::

  35. khongorkhon says:

    зүгээр л хэлтсийн дарга биз дээ. нэг хурал дээрээ хэлвэл яадаг юм. тэгээд зан харьцаа нь хэцүү юм бол компанийхаа хүний нөөцөд ажиллагсадтайгаа хамтарч байгаад лоби хийхгүй юу тэгээд ажлын тайлангаа тавьж шийдвэр гаргаж яаддаг захирлын зөвлөлд ч юм уу нэг тиймэрхүү түлхэх арга хэмжээ авахгүй юу. бас наад залуудаа 2ууланга нь байхад нь ажлын ачааллаа тэнцүү хуваанаа. тэгээд шууд захирлынхаа нүүрэндээр тэрийг хийж чадахгүй тийм ажил давхцаж байна тийм учир тэр залууд өг гээл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.