Ийм хүмүүстэй эвлэрээд амьдрах уу?

Би 28 настай энгийн жирийн нэгэн монгол эмэгтэй. Гадаадад сурдаг юм. Монголоос хол болохоор интернет харж өөрийгөө ганцаардалыг даван туулж байна. Учир нь монголд миний хайрт байдаг жирийн энгийн сайхан монгол гүндүүгүй эр хүн бий. Тэр минь 29тэй. Бид танилцаад их уджээ. Гэхдээ бид хэзээ ч гэрлэж чадахгүй юм. Тэр надад хайртай. Тэр гэр бүлгүй. Харин бидний үзэл бодол таардаггүй юм. Би тэрний араас гүйж чадахгүй гээд гүрийгээд шаналаад сууж байна.

Эрчүүд минь хайртай бол хайртай гэдгээ хэлж чадахгүй юунд учир нь олдохгүй ингэж явдаг юм бэ? Биднийг битгий ингэж зовоогооч.Одоо би гуйгаад эсвэл дандаа өөрөө түрүүлэхгүй. Тэр ер нь миний байдалыг хараад л байж байгаа. Их дотогшоо л доо. Өөрийнхөө сэтгэлийг үгээр илэрхийлж эмэгтэй хүний араас гүйхдээ үнэхээр тааруу. Үүнд нь би 4 жил бухимдаж явж байна. Бид анх гадаадад танилцсан. Боловсрол мэдлэгийн хувьд үнэхээр мундаг хүн л дээ. Ямар ч хүнээс илүү гэж хэлж болно. Бас их даруу төлөв юм ярих үедээ мэтгэлцэх үедээ нүд нь сэргээд ярьж өгнө өө. Гэтэл хайрт минь хонгор минь болохороо амнаас нь ус унах гэж байгаа мэт болно. Арай дэндүү би их нээлттэй хүн л дээ. Эсвэл ганцхан намайг болохоор ингээд байна уу? гэж бодоод хэсэг салаад үзсэн. Тэгээд эргээд уулзахад бүүр цаанаа л гунигтай бүүр нулимасаа цийлэгнүүлэн байж битгий намайг орхиоч дээ. Надтай хамт байгаач чамайг миний дэргэд байхгүй бол  надад аймшигтай байна. Би чамд сайн гээд нулимас нь мэлмэрээд байсан. Хараад л хайртай юм болохоор би чинь шууд л тэврээд авч билээ.

Гэтэл хамгийн сонин нь баяр энэ тэр огт тэмдэглэх дургүй тэгээд бүүр хүнд нэг бэлэг өгөх нь ховор. Гадагшаа ажилаар явахдаа амьдралдаа ганц удаа л надад нэг үнэтэй зүүлт авчирч өгч байсан юм байна. Сарнай бол хэзээ ч байхгүй мэдэхгүй. Ямар ч романтик сэтгэлгээ байхгүй. Баар хэсдэггүй дургүй. Найзууд нь бас яг өөртэй нь адилхан нөхдүүд. Би гайхаад олон жил европд сурч боловсроод ирсэн хүн гэхээр. Гэтэл аав нь тийм хүн юм шиг ажиглагдсан. Тийм дуугүй хэрүүл уруул архи дарс уудаггүй яг л нэг тийм нэг тогтсон зан заншилтай гэр бүл. Манайх бол шал өөр. Аав ээж маань их муудалцана. Гэхдээ аав мань маш дэврүүн хүн л дээ ээжид минь байнга хувцас авч өгнө бүүр хамт хоол хийнэ яг л бие биенийхээ амь найзууд. Ярьж байгаа зүйл нь хүртэл цаанаа л нэг өөр. Манай найз залуугийн сайн тал нь хэзээ ч худлаа ярьдаггүй энэ нь үнэхээр. Худлаа ярьх шаардлага байхгүй гээд. Ер нь уурладаггүй маш тайван хүн. Би орилоод л галзуураад л байна манай хүн тайван тогтуун. Хүнд гар хүрэх нь битгий хэл хэрүүл уруулаас зайлшийдэг. Тийм зүйл сонсвол нүүр нь улайгаад л байж байна. Над шиг дэврүүн хүнд манай хүн шиг тайван тогтуун тэвчээртэй хүн зүгээр ч гэхдээ Би жүжиг тоглоод хайр сэтгэлээ өөрөө удирдаад байгаа юм шиг. Угийн ийм хүнийг би яаасан дээр вэ? Хүйтэн сэтгэлтэй гэхээр огт тийм биш битүүнд цагаан сарын буузнаас гадны тэнүүлч хүүхдүүдэд өгч буяан болог гээд хоол унд тарааж явдаг хүн. Би тэрнийг сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргаж над шиг өөрийг нь энхрийлж байгаасай байнга надад хайртай гэж хэлж байгаасай гэж маш их хүсдэг. Өнгөрсөн 4 жилд би 2 ч удаа түүнийг уйлуулсан. Сая бас л муудалцаад би одоо харилцаагаа тасалдаг юм болов уу? Гэж бодохоор 4 жилийн хугацаанд би үнэхээр дасчихжээ. Эмэгтэй хүн чинь ингээд л дасчих юм байн шүү дээ. Бид холбогдоогүй 1 сар болж байна Би гүрийгээд байгаа. Намайг сайн гуйгаасай гэж. Надад хайртай гэж хэлээсэй 4 жил болоход нулимсаа дуслуулан байж амнаас хайр гэдэг арай гэж гарсан хүн.

Найз бүсгүйчүүд бусдыг харахаар нөхрүүд нь залуучууд нь хүртэл хайрт минь хонгор минь л гэх юм манай хүн л дүнбийгээд л… Тэгээд болоогүй өөрийг нь энхрийлж өхөөрдөж дуудахад үнэхээр дуртай сэргээд л инээгээд л огт дургүйцдэггүй. Өөрөөс нь хариу шаардахаар ээрч түгдэрээд ямар ч мэдрэмжгүй хариулт хэлнэ. Чамайг инээхэд цунами-с ч хүчтэй газар хөдлөлт шиг тийм оргилуун гэх мэт ямар ч тийм сэтгэлийн мэдрэмж байхгүй  үг хэлдэг тэгээд болоогүй. Миний хувьд чи хамгийн хөөрхөн гэж хэлнэ. Ямар нэг хувцас өмссөн юу ч байсан хөөрхөн л гэнэ. Ямар ч мэдрэмжгүй.

Сексийн хувьд аль аль нь ямар ч асуудал байхгүй. Харин ч сексийн тал дээр хэн хэн нь сэтгэл ханамжтай байдаг. Гэхдээ өнгөрсөн жилүүдийг бодохоор шаналаад уур хүрэд байх юм романтик байж хайр сэтгэлээ үргэлж илэрхийлж байгаасай гэж бодогддог байнга шүү.

Энэ хугацаанд би дэндүү их санаачлага гаргаад байсан байна. Би энэ чигээр нь хаяаад орхъё гэхээр өөрөө хайртай дасчихсан болохоор хэцүү байна. Дассан сэтгэл гэж хэцүү та нар мэдэх байх. Эрчүүд бүсгүйчүүд минь надад нэг зөвөлгөө өгөөч. Иймэрхүү дотогшоо хүмүүс над шиг нээлттэй чөлөөтэй дэврүүн хүнд ойлголцоход их хэцүү байна.

Би ер нь яаасан дээр вэ? Сүүлдээ өөрийгөө ч ойлгохоо болилоо уйлж байна. Ийм хүмүүстэй эвлэрээд амьдрах уу? Эсвэл засах ямар нэгэн арга байн уу. Энэ чигээрээ чимээгүй байгаад байвал хайртай бол ядаж өөрөө нэг дотоод сэтгэлдээ байгаагаа нэг нээж гаргаж хайртай гэдгээ байнга илэрхийлж чадах болов уу? Яахаа ч мэдэхгүй байна хүний нутагт бүүр ч их шаналж байна. Харамгүй зөвөлгөө хайрлаарай. Та бүхэнд баярллаа…

cekc.mn дээр ирсэн захидал

40 Comments

  1. Anonymous says:

    ЯМАР СОЛИОТОЙ ЮМ ХҮСДЭГ ХҮҮХЭН БЭ НЭГЭНТ ЧАМД УХААНГҮЙ ХАЙРТАЙ Л ЮМ БАЙНА Ш ДЭЭ

  2. Үг says:

    ийм нөхөртэй байх нэг бодлын амар ч, бас хэцүү байдаг юм. Юу гэхлээр бодож санах юмгүй бүх юм миний хэлснээр байдаг ч, нөгөө талаараа ганцаараа амьдраад ч байгаа юм шиг, ялангуяа баяр ёслолын үеэр голдоо ортол гомдоно шүү дээ. тэглээ гээд хичнээн гомдоллоод ч тийм характертай нөхөр засардаггүй юм байна лээ. Хүчээр маргаашийн баяраар тэгнэ шүү, ингэнэ шүү гэж зааж зааварлахгүй л бол. Тийм амьдрал их уйтгартай, яалт ч үгүй хэн нэгнийг үгүйлдэг юмаа, бусад хүмүүс баярлаад инээж хөөрөөд явж байхад манай гэр гэж нэг юм юу ч болоогүй юм шиг нөгөө л нэг жирийн нэгэн өдөр шиг. Тэгэхлээр ийм эрчүүд бас энэ тухай бодолцож байхгүй бол хичнээн дуулгавартай нөхөртэй байлаа гээд яалт ч үгүй уйддаг, ганцаарддаг юм байна лээ.

  3. anir says:

    манай нохор яг би бас яг чам шиг юм бн. хэтсүү шуу хун ойлгохгуй ээ. бусад хумуусийг хараад атаархдаг шуу. эмэгтэй хун болснийх сайхан уг сонсож рамонтик баймаар бхад тийм юм бхгуй хэтсүү шт хумуус гэхдээ тийм байсан ни дээр гээд бдаг юм янз янзийн далдаганасан юмнуудаас
    одоо ч хуви заятайгаа эвлэрч бн аа. энийг уншаад оорийнхоо амидралийг уншиж бга юм шиг санагдчихлаа шт

  4. bobo says:

    Эр ни над шиг хөхөр үү гүү юу хаха

  5. хайж явдаг эр хүн минь байнада says:

    чи их азтай хүүхэн юмаа, ийм л эрчүүд ер дэврүүн хэл амтай хүүхэнд тохироно шдээ

  6. Jeno says:

    Nz zaluu chin zalgahgui ch bj magagdui e. Yagaad gevel chinii amidrald saad bolood yahav chi uuruu ingej shiidej bga gsn uhaanii yum bodood bj bga. Sonirholtoi n chi uur luu n yarihaar yu ch boloogui yum shig ene tuhai dursah ch ugui bn gdgt buren itgeltei bn. Magadgui chi chimeegui yavj yavj bgad neg teserdeg bh. Getel nuguu zaluu chinii uur garsnii daraa bas l yu ch boloogui yum shig bj bdag. Tanil medremj shu. Chamtai 2 biyniihee tuhai yarihaasaa iluu end tendehiin sonin hachin, surguuli, ajil, baga nasniihaa tuhai iluu yaridag bh. Ehendee chi neelttei bn, suul ruugee hichneen hairtai ter hund buren haldaj chadahgui uuriiguu ilerhiilj chadahgui humij ehelne. Etsest n ahiad l neg teserne… ene udaad harin butsaj niilehuu esvel yah ve??? ene buhen ene chigeeree l urgejlehu… uul n uyerheed suuval chamd sanaa zovoh yum bhgui saihan bolovroltoi nudend dulaahan zaluu bgaad bdg. Minii songolt harin tuuniig orhih bsn … haaya neg haana yu hiij yavaa bol gej boddog bailaa… olon jil ungursun ch teren luu yarihad ehner huuhedtei bolson gene gehdee chamtai uridiin l adil hunii yosoor handana … neg iimerhuu l hairiin tuuh bii bolno doo. setgeld hadaatai uner n hurtel sanagdah tiim hair ch gesen … chinii huvid songolt uur bj boloh l yum

  7. Meta says:

    Нээрээ унэхээр сайн залуу байна шуу. форэст гамп гэдэг кино санаанд орчихлоо.

  8. XoXo says:

    Manai nz zaluu bas neex tiim bish gexdee dioojoogvi bish. Vnexeer shudarga bodoj sanasnaa nuudaggvi. Bi l xelvvlexgvi bol xairtai inter mayagiin nyaluun vg xelexgvi gedgiig ni bi meddeg boloxoor bi dandaa noolchixdog. Utsaar yarij duusaxdaa “xairtai, nadaa xairtai yu ” gexeer “xairtai genedee.” yum xiij bxad ni ochool xairtai gej xel tegexgvi bol zuragt vzvvlexgvi shvv geel noolj garna tegexeer xairtai genedee… Odoo bol surchixsan… Dandaa xairtai genedee…
    emegtei xvn chini ix zoolxon, xair xvrmeer shvv dee… Tiim boloxoor yagaad goyo xogjiltei bj boloxgvi gej. Zorvvdleed l xvleegeed bval svvld ni tegeel muugaar l duusna shvvdee… Hehehe..

  9. erhemseg says:

    – Зарим нэг хүмүүсийн бодолтой жаахан санал зөрөлзөж байна л даа. Яг над шиг сэтгэх тайлбарлах албагүй ч гэлээ жоохон тайлбар хиймээр санагдлаа.

    – Дуугүй, гүндүүгүй эр бүр хойлог мангар ч юм уу доодох нь нойтон гэж бодохгүй байна. Манай хүн жишээ нь оюунлаг,хөгжилтэй, мэдрэмжтэй,яриа хөөрөө сайтай романтик, бас сайхан ч залуу. Гэхдээ хэдий тийм ч гэлээ сэтгэлийн гүндэхээ тэр бүр гаргадаггүй залуус байдаг юм байналээ.

    – Эсрэгээрээ харахад савсгасан залуус цаад сэтгэлээ бас нээхгүй байх нь байдаг ш тээ. Бүх хүн өөр өөр.Тэгэхээр дуугүй бүхэн муу ч юм уу сайн гэх нь хаашаа ч юм. Нийтлэг байдал л байх. Өөрийгөө нээдэггүй хүмүүс нэг сэтгэлээ нээхээрээ харин ч нэг чөлөөтэй, сайн яридийн байналээ дээ. Хүнийхээ онцлогт тааруулаад зөв харьцвал болох байхаа.Жишээ нь нялуун үг айлгүй занг тэвчдэггүй нөхөртэй байлаа гэхэд нээх миний хайраа, болжмороо, ханиа, хонгороо гээд наалдаж зуураад байх бол дэмий байх. Ямар ч байсан хөдөлмөр их л хэрэгтэй. Бас тэвчээр.

  10. Zovolgoo says:

    Сонин л асуудал байна.
    Чи магадгүй…
    1)Улам л ихийг хүсээд байдаг алтан загасны эмгэн шиг шуналтай хүүхэн байх. Анхнаасаа л хайртай, дуртай болсиймбол тэр залуугаа байгаагаар нь хүлээж авах хэрэгтэй шдээ. Хүнийг өөрийнхөө хүслээр байлгахгаад байгаа бол чиний хайр гээд байгаа чинь хайр биш, өрдөө л тэрийг хяналтандаа байлгах эзэрхэг зан чинь байх.
    2)Эсвэл чи зүгээр л энэ ноомой, даруу, бүрэг энэ залууг дээрэлхэн захирсаар байгаад бүүр дүрдээ итгээд, энийг яасан ч яадгийн гэсэн зантай болхчихсоноо мэдэхгүй яваад байгаа байх.
    3)Чи үнэхээр л тийм passionate and affectionate залуу хүсээд байгаа юм бол энэ залууг орхиод тийм хүнийхээ эрэлд гар л даа. Хорвоогоор дүүрэн залуус байхад чинь нэг тийм бүрэг ноомой залуутай орооцолдчихоод тэгээд тэрийгээ ийм, тийм гээд гомдоллон хамаг залуу насаа (тэрнийхийг ч гэсэн) барах ямар хэрэг байнаа. Тэгээд салаад, амьдралаа бодсон нь дээр байх. 4-5 жил болход тэр л хэвээрээ мөсөн ханхүү байгаад байна гэдэг чинь тэрэнд сэтгэл зүйн нэг асуудал байна, эсвэл тэр цаанаасаа тэгээд програмчлагдаад төрчихсөн юм байна шдээ.

  11. ану says:

    нэг юм хэлэхэд дуугүй хүний доодох нойтон гэдэг яг үнэн шүү сайхан түшиг тулгууртай л гэдэг шал худлаа юм байна лээ. Энэ үнэн шүү надад бас ийм дуугүй гүндүүгүй сайхан эр таарч л байлаа дэмий юм байна лээ. Тэглээ ч ёстой уйтгартай гэдэг нь болдог юм. Тэвчээртэй хүн л юу юм гэхээс над шиг сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хүн тэсэхэд бэрх шүү иймэрхүү дуугүй хүнийг

  12. ma says:

    jargal daahguin zovloon gej….. oo tiim gunduugui er hun gej jaahan tenegduu heneggui buduulegduu humuusiig heldeg gej bi oilgodog shte tegtel huuhnuud gunduugui mongol er hund durtai geed b.dag he he sonin yumshu iljig modon hudragandaa durtai gedeg shig….

  13. huurhunuu says:

    Ийм залуутай хамт байх шал утгагүй, уйтгартай шүү. Миний анхны эр хүн яг танай найз залуу шиг байсан. Бидэнд ямар ч хэрүүл уруул байдаггүй, дуугүй 2 хүн бүтэн 3 жил хамтдаа амьдарсан.Эцэст нь чам шиг бодож, уур хүрч,уйтгартай санагдаж эхлэсэн.Тэр үед одооны нөхөртэйгөө танилцаж түүнээс салсан даа.Цоглог хөгжилтэй, үргэлж миний юу хүсэж бодож байгааг мэдэж, надад анхаарал халамж тавьж чаддаг залуу байсан.Тэгээл би түүнд татагдаж суусан даа. Одоо ч би нөхөртөө хайртай. Эр хүн цоглог, золбоолог, сэргэлэн,хөдөлгөөнтэй байх л зүгээр л юм билээ. Одоо цагт сэргэлэн авхаалжтай, хэлэх үгээ түс тас хэлчихдэг эр хүн л хэрэгтэй шүү дээ. Даруу ноймоо дуугай эр хүн чинь өөртөө итгэлгүй сул доройн шинж шүү дээ.Ийм эр хүн орондоо ч олигтой энхрийлж янаглаж чаддаггүй юм.Чиний сэтгэл зүрх юуг хүснэ тэрийгээ даг.

  14. zaluu 28 says:

    Энийг унш даа. Тэгээд сайн бод
    https://www.cekc.mn/my-sex-story/misc/37643
    Саяхан нэгэн өвөрмөц дэлгүүр нээгдсэн байна. Нэр нь “ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ДЭЛГҮҮР”. Гэхдээ эрэгтэйчүүдийн бараа биш харин жинхэнэ утгаараа эрэгтэйчүүдийнх гэнэ. Учир нь эндээс эмэгтэйчүүд, өөртөө таалагдсан эрэгтэйг худалдан авч болох гэнэ.

    Одоо тус дэлгүүрээр үйлчлүүлэх журмыг танилцуулъя.

    1. Та энэ дэлгүүрээр зөвхөн нэг удаа л үйлчлүүлнэ.
    2. Дэлгүүр 6 давхартай бөгөөд давхар дээшлэх тусам “барааны” /эрчүүдийн.орч/ чанар сайжирна.
    3. Үйлчлүүлэгч /эмэгтэйчүүд.Орч/ аль нэг давхраас “бараа” худалдаж авах, эсвэл дараагийн давхар руу өгсөх үүрэгтэй.
    4. Доод давхар руу буцахыг хориглоно.

    Одоо нэгэн үйлчлүүлэгч хэрхэн бараа сонгож худалдан авсан тухай сонирхуулъя.

    Нөхөр хайж буй эмэгтэйг 1 дүгээр давхарт ороход “Тодорхой эрхэлсэн ажилтай эрчүүд” гэсэн бичиг байж. Мань хүүхэн шууд 2 дугаар давхарт гарав.

    Тэнд “Тодорхой эрхэлсэн ажилтай, хүүхдэд хайртай эрчүүд” гэсэн бичиг байлаа.

    Хүүхэн 3 дугаар давхарт гарав. Тэнд “Тодорхой эрхэлсэн ажилтай, хүүхдэд хайртай, эхнэртээ үнэнч эрчүүд” гэсэн бичиг байхыг харан зогтуссан боловч дээш өгслөө.

    4 дүгээр давхарт “Тодорхой эрхэлсэн ажилтай, хүүхдэд хайртай, эхнэртээ үнэнч, гэрийн ажилд сайн эрчүүд” гэсэн бичиг байлаа. Гэсэн ч үйлчлүүлэгч эмийн сэтгэл дээд давхарт тэмүүлэв.

    Тэрбээр 5 дугаар давхарт гарлаа… 5 дугаар давхарт “Тодорхой эрхэлсэн ажилтай, хүүхдэд хайрт эхнэртээ үнэнч, гэрийн ажилд сайн, архи тамхи хэрэглэдэггүй эрчүүд” гэсэн байв. Bay!!! Хүүхэн энэ давхраас бараа сонгох гэснээ сүүлчийн давхар руу гарахаар шийдэв.

    Хамгийн дээд давхарт гарч иртэл:

    “-Та манай дэлгүүрийн 312.869 дэх үйлчлүүлэгч боллоо. Энэ давхарт харамсалтай нь ямар ч “бараа-эрэгтэй хүн” байхгүй, энэ давхрыг бид яагаад байгуулсан бэ гэвэл, эмэгтэйчүүдийн хүсэл гүйцэгдэшгүй гэдгийг дахин батлахыг хүссэн юм.

    Таныг манай дэлгүүрээр үйлчлүүлсэнд баярлаа. Төгс эр хүн гэж байдаггүй гэдгийг Та насан туршдаа санаж яваарай!!!” гэсэн бичиг өлгөөтэй байлаа!!!

    Энэ дэлгүүрийн хажуу талд нь дээрх дэлгүүртэй яг адилхан журамтай “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДЭЛГҮҮР” байх бөгөөд тэр дэлгүүрийн нэгдүгээр давхарт “Гэр бүлдээ халамжтай” эмэгтэйчүүд, хоёрдугаар давхарт “Гэр бүлдээ халамжтай, нөхөртөө үнэнч” хүүхнүүд байдаг гэнэ. Одоохондоо нэг ч эрэгтэй хүн хоёр давхраас дээш гараагүй байгаа гэнэ лээ…

  15. Hmm says:

    юн их юм хусдэг юм бэдээ
    хэлж чадахгуй л байгаа хун байна хугацаа огоод хулээ хонгор мини
    ийм бурхэг хумуус нэг л одор тэсрэлт хийж чамайг оорийнхоороо магадгуй чиний хуссэнээс ч ихээр хайрлах болно
    тэр хуртэл хулээж оорийнхоороо туунийгээ хайрла энхрийл ялдам угсээ хайрлалгуй хэл
    эцэст ни чинийхээр болно
    гууд лакэ

  16. narsar. says:

    .jinhene dotogshoo setgeltei bodol sanaagaa neg ih delgeed baidaggui gunduugui daruuhan baij chaddag er hun chin margaan metgeltseen uvchin zovlon bayar bayasgalan yamar ch nuhtsuld yag ter sanaa bodl aash zangaa barij chaddag yum.tuunees bish nud ni sergeed ch yumuu yu yugui nus nulims boldog huniig ingej todorhoildoggui yum.

  17. Zochin says:

    Өө бурхан минь, яг одоо надад тохиолдсон явдлыг биччихэж. Би бас найз залуугаа хашраах гээд саяхан салчихсан. Манай найз залуу танай хүнтэй их төстэй юм байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд дотно сайхан үгс нэг ч удаа хэлж байгаагүй ээ. Гоё харагдаж байна, хөөрхөн харагдаж байна гэж нэг ч удаа хэлээгүй.
    Эмэгтэй хүн өөрийн эрхгүй тийм дотно үгсийг хүсдэг юм байна лээ. Огт сонсохгүй болохоороо сүүлдээ хайртай эсэхэд нь эргэлзэж эхэлсэн. Бас өөртөө хүртэл эргэлзэж эхэлсэн. Би л өөдгүй болохоороо тийм үгс сонсох хувьгүй юм байлгүй гэж боддог болсон. Тэгээд аргаа бараад салья гэж хэлээд явж байгаа маань энэ.
    Хайрт минь гэсэн ганц үгийг л уг н хүлээгээд байгаа юм шдээ. Нэг удаа бөөн хэрүүл болж байж хэрвээ чи надаа сайхан харагддаггүй бол юу гэж чамтай хамт байх юм, бас хайргүй бол ийм удаан хамт байхгүй байсан шүү дээ гэдэг үгсийг сонссон. Гэхдээ зүгээр жирийн үедээ хэзээ ч хэлдэггүй. Энд бичсэн хүмүүс бүгд л эсэргүүцсэн байхын. Гэхдээ эмэгтэй хүний сэтгэл эмзэг шүү дээ. Усалж тордохгүй бол хатсан цэцэг шиг л болно. Би үүнийг өөрийн туршлагаасаа хэлмээр байна. Ялангуяа өмнөх найз залуу маань яг эсрэгээрээ байсан (араар маань тавьж байсан эсэхийг мэдэхгүй, гэхдээ үгүй байх гэж бодож байна). Миний хувьд гэвэл би энэ захидлын эзэн шиг тийм нээлттэй хүн биш л дээ. Гэхдээ хичээдэг юм. Найз залуудаа аль болох баярласан үедээ баярласнаа, бас хайртай гэдэгээ хэлдэг байсан. Өөрийг нь өхөөрдөж янз бүрээр дууддаг. Тэгэхээр бас нүд нь сэргээд л баярладаг. Гэхдээ хариу үг нэг ч удаа хэлдэггүй. Би их шартай хүн болохоор хүнийг дургүй байвал хүчлэхгүй, бас хүнийг гуйж явахгүй гэж боддог л доо.
    Эрхэмсэгээ, чиний зөвлөгөөг уншлаа. Хэрвээ ийм хүмүүс засардаг бол буцаад нийлмээр байна. Гэхдээ үнэхээр их чармайлт хэрэгтэй юм шиг байна. Боломжтой бол ганц хоёр арга хэлж өгвөл их баярлана шүү.

  18. Smile says:

    Uu golood bgaa bol naash ni ogchih nadad taarah zaluu bna, hehe
    Yu ch gesen utasdahiig ni hvleehgvi yu daa, chamd hairtai bol zalgahgvi haachhaw dee, ingej mayaglaj bj oor hvnd aldwaa, mgloor dvvren nuhur haij yaahaas butsahaa bolison hvvhnvvd bgaa, yrihgvi bhiig bodohod oor hvn turshij ywaa ch ym bilvv hen medehew kkkk

  19. Ani says:

    Юун романтик зан нтр…. Амьдралд түшиг болxоор сайн Xань л байвал болоо ш дээ. наад Залуу чинь төрөлxийн Меланxолик темпарменттай Xүн бна. тийм болxоор Чи юу ч xийгээд яаж ч xашраагаад ооогт засраxгүй. 1 сар xолбогдоогүйн бол Бусдад алдаж бгаан бн даа….

  20. mn says:

    Naad zaluutaigaa suusan ni deer. Olon tavan ugtei huniig amarhan uyaraadag humuus notoi baidag. Yahav odoo iim ul oilgoltsson baina tsaashdaa tsug amidaraad ireheer buh ym saihan bolno. bitgii naad zaluugaa tulhe.
    Good luck busgui min

  21. ari says:

    Наад залуугаа надаа 🙂

  22. Атаархав says:

    Салсан нөхөр маань ажил хийхгүй, архи ууна. Дээрээс нь худлаа ярина, хулгай хийнэ. Бүр болоогүй хүүхэн шуухан эргүүлнэ. Харин ганц чаддаг юм нь чиний хүсээд байгаа зүйл байсан даа. Хүнийг худлаа хошгоруулах, хэхэ.

  23. unshigch says:

    яасан ч өчүүхэн асуудлийг заан шиг том болгодог юм бэ дээ. Наадах чин асуудал биш унэндээ бол чи азтай хүүхэн байна. Хүн дандаа илүүг хусэж даварч байдаг гэдэг л энэ байх даа.
    Энэ сайтад ханддаг жинхэнэ асуудалтай хүүхнүүдийн хажууд ялааний дайтай энэ асуудал чин доромжлол юм шиг санагдахаар байна.

  24. udval says:

    сайн л хун байна шдэ. худал хэлдэггүй, шударга хун бол бусдад ни би лав ондор ач холбогдол огохгуй л бсан. яахав хаая бухимдах уе байх ч амидралд асуудал болоод бх зуйл алга. чамд сайхан зан гаргаж, хайртай гэж байнга хэлдэг ч худлаа хэлдэг хун бол чин унэнгээсээ хайртай юм болуу зугээр тэгээд хэлсэн юм болуу гээд хэцүү дэээ…. чамд гэж хэлэхэд хэрвээ та 2 суугаад, залуу чин энд бичсэн шиг чин хун мон бол бахархаж яваарай

  25. ХАЙР says:

    О.Дашбалбарын : (Яах юм бэ)

    Шаналахгүй юм бол сэтгэл зүрхээр яах юм
    Шартахгүй юм бол хатуу архиар яах юм
    Цэнгэхгүй юм бол гоо охидоор яах юм
    Цэцэглэхгүй юм бол гоё моносоор яах юм
    Анхилахгүй юм бол ум зандангаар яах юм
    Амраглахгүй юм бол уяхан охидоор яах юм
    Үнсэхгүй юм бол ягаахан уруулаар яах юм
    Үгүйлэхгүй юм бол ялдамхан харцаар яах юм
    Уйлахгүй юм бол усан нулимсаар яах юм
    Уулзахгүй юм бол гүн уйтгараар яах юм
    Тэврэхгүй юм бол хоёр гараар яах юм
    Тэвчээргүй юм бол хайр сэтгэлээр яах юм
    Тоглохгүй юм бол хаш шатраар яах юм
    Тоосрохгүй юм бол харгуй замаар яах юм
    Дэгдэхгүй юм бол туулайн бүжингээр яах юм
    Дэврэхгүй юм бол залуу насаар яах юм
    Ургахгүй юм бол амууны үрээр яах юм
    Урсахгүй юм бол гол усаар яах юм
    Хашихгүй юм бол эрэг байгаад яах юм
    Хашрахгүй юм бол алдаж, оноод яах юм
    Шаргихгүй юм бол намрын тариагаар яах юм
    Шатахгүй юм бол найраг шүлгээр яах юм

  26. uranzurag says:

    ернө эрчүүд бидэн шиг хамаг байдгаа зориулаад, хамаг сэтгэлээ нээгээд яриад байдаггүй шүү дээ.

  27. Unshigch says:

    Uu manai nuhurtei adilhan yum bna bi ih setgeliin hudulguuntei romantic harin ter yag tanai naiz zaluu bi anhniihaa huuhdiig gargahdaa l tuunees sarnai avch uzsen. Beleg selt tursun udriin tuhai yariad ch hereggui bi uuruu l zohion bguuldag bugdiig. Iim humuusiin neg avuushtai ni araar chin taviad hudal unen jujig toglood bhgui amar. Emegtei hun l yum bolohoor beleg avmaar bas hairtai gej heluulmeer blgui l yahav. Gehdee ene 15 jiliin hugazaand minii yas mahandaa shingetel oilgoson zuil bol hudlaa hairtai , hongor mini gej heleh ugsees hairtai gedgee oilguulj bgaa tuunii mini uildel, nadad zoriulj bgaa hairiin harz ineemseglel mun amar taivan az jargaltai amidruulj bgaa ni hangalttai sanagdaj bgaa . Odoo bol tuuniihee nudiig haraad l yu husej bgaag ni oilgodog bolson nadad ter unetei beleg sarnai chuhal sangdahaa bolison shuu. Magadgui chi eniig unshaad yahaa shiidne biz, yag teg inge gej zuvluh jaahan utgagui l yum.

  28. ohhoho.. says:

    салаач. таарч тоxироxгуй бол юундаа дон дон гэд бга юм. таарсан таарсан дугуйгаа олж авад л сууна ш дээ. удаxгуй 2,3 жилийн дараа намайг xайрладаггуй, xайртай дуртай гэж xэлдэггүй, усалдаггуй энэ тэр гээд л эxлэнэ дээ. xарж л бгарай. тэгээд зугэр байxгуй, ийм xөлдүү нөхөртөи, намайг жаргаадаггуй, xайртай гэxгүй байтал гудманд нэг залуу тааралдаад эxнэртэй л дээ, гэxдээ намайг аймаар гоё энxрийлдэг, аймаар гоё уг xэлдэг, миний чиxэнд цаг xугацааг ингэд л зогсоочиxмоор бна гэж xэлэxээр миний доодоx нойтон болоод л тэгээд л ийм юм болчиxлоо. уг ни би нөхөртөи xайртай л даа. даанч нөхөр маани намайг ийм байдалд xургэлээ, xайрлана, жаргаана гэж авч суучаад энэ эрчүүд ингэдэг шуу. гэx мэт та нарийн улиг болсон тууx ингэж эxэлдэг билээ л гэж.

  29. manai ex tanaih hun shig bsan says:

    duugai dumbeger bolohoos jinhene alt! huurahgui hudlaa bulterehgui! bi 5 jil ,urgelj l hair min nar min sar min gej enhriilj hairlaj … ergeegeed gants ug sonsvol terend ni bayarlaj chi min super … aajim aajimaar neelttei bolgoson!

    amaaraa belen zelen hair gesnees,neg udaa unen setgel uil hudluluuruu uzuulsen ni deershdee …

    ehleed zalga,chamruu zalgahgui! hichneen hairtAI BSAN CH! udah tusam chamd ulam l gomdono! daraa ulam dotogshoo bolson bh vii!!

  30. manai ex tanaih hun shig bsan says:

    дуугай думбэгэр болохоос

  31. erhemseg says:

    – Хэ хэ чи чинь харин азтай л хүүхэн байна даа. Яахав тийм дотогшоогоо эрчүүд байдаг ш тээ. Тэдний буруу бишээ. Миний хайртай хүн маш дотогшоогоо хэрнээ их романтик байсан. Дотогшоо хүнийг эмэгтэйчүүд бид өөрсдөө түлхүүрдэж нээдэг юм. Би надтай ярилцсангүй гэж элдвээр арга чарга хэрэглэж ухаан зарсаар байгаад түүнийгээ надад өөрийгөө нээж, бодож санаж байгаагаа хэлдэг, тэр бүү хэл миний сул тал,алдаа дутагдал,зарим нэг таагүй сэтгэгдэл болон таалагдаагүй зүйлсээ чөлөөтэй хэлж тэр хэрээр нь би түүнийгээ ойлгож өөрийн алдаа дутагдал, түүний буруу ойлгосон зарим нэг ойлголтыг нв засаж залруулах боломж нээгдэж улам бүр бидний харилцаа бэхжсээр нилээн хэдэн жилийг ардаа орхижээ.

    – Чи түүндээ хайртай юм бол би л санаачлага гаргадаг,би л эхэлж аливааг сэддэг гэж бүү хариу нэх. Хайр дурлалд хариу нэхэх хэрэг байна уу? Чи өөрсдийнхөө төлөө энэнээс ч ихийг хийх л болно. Ямар ч хосуудад ярилцаж дотроо нээх, хайртдаа юу хүсээд байгаагаа ойлгуулж, өөрөө түүнийгээ ойлгох нь юу юунаас ч илүү эрхэм ш тээ. Эрчүүд харахад гүндүүгүй дуугүй байлаг ч хэлэх үг нь цээжиндээ багтаж ядаж байдаг юм. Эр хүн зүгээр нэг уйлдаггүймаа. Чи сална гэж бүү айлгаа. Тэрний оронд санаачил,түүнийгээ хөтөл,түүндээ урам өг,хөөргө,хүслээ хэл,хамгийн гол нь түүнийгээ нээ.

    – Энэ асуудал надад тулгарсан ч уйгагүй оролдлого хийсний үр дүнд түүнийгээ нээж харилцаандаа шинэ үе,шинэ дэвшил авчирсийм шүү. Хэ хэ заримдаа ч бүр уйлж дуулж байгаад л сэтгэлээ нээгээч гэдэг л байсан.Яадгийн хайртай хүмүүс нэгэндээ ихэрхэж,эхэлж гуйлаа сүүлд гуйлаа гээд яахын. Нэг юмны 2 тал л юм байж. Хичээл зүтгэлийг бурхан үргэлж урамшуулж түүнийх нь хэрээр шагнаж байдгийм шүү. Миний амьрал я надад амар олдоогүй. Амар хялбар юм гэж хаа ч байхгүй ээ. Ийсхэн юмнаас болж салаад яадгын. Танай хүн шиг залуус амьдралынхаа төлөө амиа ч өгөхөд бэлэн тмйм л хүмүүс байдгийн шүү.

  32. .....niitlegch says:

    за даа зугээр залуу юм , жаахан уйтгартай л юм , харин амидрал чин найдвартай хүн байж чадах байх, юу ч болсон сэтгэлийн хөдлөлгүй байх муу талтай байх байхдаа ,жаахан амидраад ирэхээр ойлголцоно шүүдээ чи л бүгдийг гартаа авч л хөдөл чиний үгээр л явах болно.!!

  33. sony says:

    наадхиасаа болиод надтай суу. би чамд үргэлж хайртай гэж хэлж байя. гэхдээ чамайг араар чинь байнга тавина. архи бас ууна. агсан бас тавина. хуурна. худлаа ярина. болж байна уу.

  34. cahirmaa says:

    энд би эрчүүдэд зориулж эмэгтэй хүний сэтгэлзүйн нийтлэг зүйлийг хэлье гэж бодлоо.миний бодлоор танай хүнд эмэгтэй хүний сэтгэлзүйг ойлгох чадвар алгаа, чиний асуултанд эрчүүд нэгэн дуугаар тэр чинь жинхэнэ мужик байна өөр юуу хэрэгтэйн бэ гэх байх,эрэгтэй хүн эрэгтэй хүнтэйгээ харьцах мөн эмэгтэй хүнтэй харьцах харьцаа 2тоо ондоогоор хандах хэрэгтэйшиг, эр эм хүний сэтгэлзүй шаал ондоо,эмэгтэй хүн эр хүний нүдээр жижиг сажиг яль шалихгүй юманд л татагдаж баярлаж ач холбогдол өгдөг сэтгэхүйтэй улс :). энэ нь эрчүүдэд огт ойлгогдохгүй байх нь олонтаа, хайртай бүсгүйгээ сарнай марнайхан цэцэг жимсээр хуурч байснаас тэр мөнгөө хадгалж байгаад жинтэйхэн шиг юм аваад өгчихье тэгвэл илүү үнэлэгдэнэ гэж бодох жишээтэй,харин эм хүнд тэр жижиг сажиг зүйлс нь эр хүний хир халамж анхааралтайг харуулах гол зүйл болдог бол жинтэй үнэтэй зүйлс нь угаасаа заавал өгөх ёстой зүйлсэд тооцогддог,
    та 2 бие биедээ хайртай бол салаад хэрггүйшдээ, чи санаачлагатай зальжин байж өөртөө халамж тавиулах байхдаа, арга нь гэвэл нилээд байна гэхдээ бичих нь илүүц бизээ

  35. hi says:

    Hi. Bi saituudiig unshij bgaad xvmvvs iim zar tawidagiig xarlaaldaa. Tegeed bi bas oroldood vziye gej bodloo kkk. Bi bas 29-s doosh nasnii emegteitei dotno taniltsmaar bna. Medeej eldew tatlaa tvtleegvi, biye biyeniixee amidrald neex ix xushuu dvrexgvi baiwal boljiin. Bas tsewerxen baix ni mash chuxal. Bi ooroo tiim boloxoor. Minii xuwid 26 nastai, 180 ondor targan bishee xewiin max sholtoi zaluu.
    Xvswel orood ireerei. nice_uugan@yahoo.com

  36. darjaa says:

    Ингэж л бие биенийхээ дутууг нөхөж ханилах ёстой юм бишүү…Чи удахгүй сайхан тайван талдаа болж, найз чинь чамтай бага ч болов нээлттэй болох байхаа…таарсан хос л гэж бодлоо…2ула дуугай эсвэл 2 уулаа хэт сэргэлэн байснаас л дээр шүү дэ

  37. WARWAR says:

    ×È ÒÝÑâÝÐ ÃÀÐÃÀÆ Õ¯ÍÈÉ Õ¯ÍÈÉ Õ¯ÍÈÉà ÕÀÉÐËÀÆ ÁÀÉÆ Õ¯ÍÈÉ Õ¯ÍÝÝÐ ÕÀÉÐËÓÓËÍÀ ÃÝÆ ¯Ã ÁÀÉäÃÈÉà ÑÀÍÀÆ Àâ

  38. WARWAR says:

    ÈÉÌ Õ¯Í ÕÝÇÝÝ × ÕÓäËÀÀ ßÐÈÕÃ¯É ØÈÃÝÝ äÓÐÃ¯É Íü Õ¯ÐâÝË ÕÝÇÝÝ × ×ÀÌä ¯ÍÝÍÝÝ ÕÝËÝÕÃ¯É ÀÐÀÀÐ ×ÈÍü ÒÀâüÆ ×ÀäÀÕ Ó×ÈÐ ÁÈÒÃÈÉÉ ÑÀâÀÍÃÈÉÍ äÓÓÐÈÉÍ ÀÌüäÐÀË ÌªÐªªä ÀÌüäÐÀË ×ÈÍü ØÀÀÀÀË ÎÍäÎÎ

  39. WARWAR says:

    ÕÎÎå 1 þÌ Ë ÕÝËüå ÝÝ Õ¯Í ÕÝÒ ÈÕ Ç¯ÉË ÑÓäËÀÀä ÎËÎÍ ÆÈË ÍÎÌ ¯ÇÝÕÝÝÐ ÒÈÉÌ ÁÎËÎÕ ÃÝÝä ÁÀÉäÀà ÁÎËÎÕÎÎÐ ÁÈÒÃÈÉ ØÀÕÀÀä ØÀÕÀÌäÓÓËÀÀä ÁÀÉÃÀÀÐÀÉ ÒÈÉÌ Õ¯Íä ÀÌÐÀËÒ ÇÓÃÀÀËÃÀ ÑÀËÕÈÍä ÃÀÐÀÕ ÃÝÝä ת˪ªÒ ÖÀà ÕÝÐÝÃÒÝÉ ÁÀÉäÀà þÌ ÁÈ × ÃÝÑÝÍ 4Í ÕÝËÝÝÐ ßÐüäÀà ÒÈÉÌ ÁÀÉÆ ÝÌÝÃÒÝÉ Õ¯ÍÒÝÉ ÍßËÓÓÍ ÁÀÉÕ ÃÝÝä ×ÀääÀÃÃ¯É ÁÀÉÑÀÍ 1 ÝÌÝÃÒÝÉ Ñ¯¯Ëä ÍÀÉÌÉà ¯ÍÝÍ ÕÀÉËÓÓËÆ ÕÀÉÐËÀÑÀÀÍ.ÒÝÐÈÉà ÁÈÒÃÈÉ ÁÓÐÓÓÒÃÀ ÀËäÀÀÃÀÀ ÝÍä ÁÈ×ÈÆ ÇªâªËêª ÀâÀÕ ÃÝÆ ÁÈØ ªªÐªªÑªª ÕÀÉ ÇÀ

  40. aa says:

    хөөрхөн л таарсан хосууд шиг санагдлаа. Заавал тийм дэврүүн хүнээр яах гэсэн юм дээ, тиймэрхүү эрчүүдийн ихэнх нь үнэнч биш юмшиг санагддаг. Ядаж л яриа хөөрөөгөөрөө өөр хүүхнүүдийн толгой эргүүлээд явчихна. Танай хүнд бол тийм юм ёстой байхгүй юмшиг санагдлаа. Хүн заавал 10н хуруу тэгш байх ёсгүй шүүдээ. Бие биенийхээ алдаа дутагдлыг ойлгоод засахыг нь засаад, засрахгүйг нь ойлгож хүлээж авч байж л сайхан гэр бүл тогтдог гэж боддог. Юм бүхнийг өөртөө тааруулах гээд яахавдээ, хааяа ч гэсэн юманд зохицдоо. Та2т амжилт хүсье!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.