Сэтгэгдэл уншаад төрсөн бодол

Амьдралд нээрээ хөгийн юм их ч байх юм аа даа. Би хувьдаа энэ сайтаар зочлох дуртай. Бусдын амьдралд тохиолдож байгаа хүнд хэцүүг уншихдаа сэтгэл өвдөж сайн сайхан зүйлд нь баярлаж чадах бүхнээрээ туслахсан гэж хүсч явдаг жирийн л нэг бүсгүй. Сүүлд /хэзээ гэдгийг нь мэдсэнгүй/ оруулсан нэг бичлэгийг уншаад амьдралыг ямар зүйл гашуун болгодог тухай нэлээн бодлоо. Амьдрал өөрөө дэндүү сайхан. Миний бодлоор дэлхий дээр амьдарч байгаа өнгө өнгийн янз бүрийн хүмүүс байгаагүй бол амьдрал утгагүй болох байсан байхаа. Тэгэхээр зэрэгцэн оршиж байгаа өнгө өнгийн зан чанартай хүмүүс бүгдээрээ байж байж амьдрал сайхан болдог юм шиг. Тэр ч утгаараа бид өөрөөсөө өөр зан чанартай хүнд татагдаж, хайрлаж дурладаг. Нэгэн уншигч энэ сайтын шүүмжилсэн байна. нээрээ л дургүй бол гараад явчиж болно шүү дээ. Ямар хүн хүчээр үз гээд байгаа биш. Амьдралыг гашуун болгож, энэ бүхэн зөвхөн надад л тулгараад байна уу эсвэл амьдрал үнэхээр ийм юм уу гэж бодоход хүргэдэг зүйл бол тэр надаас өөр өнгийг хүлээж авч чадахгүй байгаатай холбоотой гэж би боддог. Нөхөртэйгээ амьдралынхаа нэлээн олон жилийг ардаа хийхдээ сайдаж муудах үе олон байсан. Анхнаасаа сална гэж гэрлээгүй болохоор яаж ч муудалцаж байсан бид 2 харин бие биенээ дийлэх гэж сална гэж муудалцаж байсангүй.

Бас яг тэр ярьж байгаа зүйлээ л ярилцахаас биш өөр сэдэв рүү ч хальж байсангүй. Одоо эргээд бодож байхад миний амьдралдаа их сэтгэл хангалуун байдаг нь нөхрөө энэхүү надаас шал өөр ертөнцийг байгаагаар нь хүлээж авсных юм. Хүнийг байгаагаар нь хайрлана гэдэг хүнээс их ухаан тэвчээр алсын хараа шаарддаг юм билээ. Амьдралд сэтгэл хангалуун байна гэдэг их мөнгө, тансаг байр машин биш юм. Харин та бидний өөрөө ч мэдэлгүй эрэн хайх тэр хоосон орон зайг нөхөх эр нөхрийн хайр халамж нөмөр нөөлөг амьдралын утга учрыг өргөсгөх үр хүүхэд юм. Нэгэнт сэтгэл нийлж хамт амьдралыг туулах хүнээ олсон бол харин амьдралын нэмэлт зүйлсийг хамтдаа босгон байгуулах болно. байр машин өөр юу ч байдаг юм.

Хэрвээ та өөрийнхөө дэргэд зэрэгцэн орших өөр нэгэн өнгийг надаас өөр гэдгийг хүлээн зөвшөөрч, байгаагаар нь хайрлаж эхлэх юм бол таны амьдрал ч бас өөрчлөгдөж бидэнд оногдсон энэ богинохон хугацааг харамсахааргүй өнгөрөөж чадна гэдэгт итгэж байна.

секс.мн дээр ирсэн захидал

22 Comments

  1. mzba says:

    Агаа чи шүү. Их зөв хэлжээ. Хүн болгон ийм бодолтой байгаасай. Санаа нийлж байна

  2. divine says:

    ¿ã¿é ÿàõàâäýý. õýí õýíèéãýý õóóðñàí áàéõàä ýíý õ¿í èéì õ¿í ãýýä õàéðëàæ ÷àäàæ áàéâàë. áóñàä ç¿éë äýýð áîë îéëãîíîî.

  3. aagii says:

    жоохон ойлгомжгүй биччихэж.

  4. монгол залуу says:

    хэ хэ ийм сайхан гэгээлэг зүйлийг бичихэд хүргэсэн тэр сэтгэгдэл бичигч нөхөрт бас баярлалаа. Түүнээс энэ сайт чинь нэг л бүиэхгүй хүмүүсийн зовонгоо хуучилдаг бас болж бүтэхгүй ажилгүй баахан хүүхнүүдийн сайт юм шиг санагддаг байсан нь үнэн ш дээ. Одоо ингээд хэлчихээр нөгөөдүүл нь чи зайл энэ сайтаас гээд л хөөгөөд унах байх даа. Уул нь олон хүн орж байвал ажилуулж буй хүмүүст нь хэрэгтэй л юм даа

  5. sony says:

    маш сайхан хэлсэн байна. манай залуучууд гэрлэхээсээ өмнө хайр сэтгэлээ илэрхийлэн харилцан амлалтуудаа харамгүй өгөлцөхдөө үүрд хагацаж салахгүй энэ тэр гэж биелэх эсэх нь мэдэгдэхгүй юм амлаж байхын оронд хэрэв ээ чадна гэдэгтэй итгэлтэй байгаа бол хайртай хүнээ насан туршдаа яг одоо байгаагаар нь хайрлаж хүндэтгэж явна гэвэл л болж байгаа юм дөө. тэгээд суучихсан хойноо өөрчлөгдөхгүй байгааг нь гайхаад шогшроод байх нь уг нь утгагүй юм.

  6. in mobile says:

    bayarlalaa.

  7. lolo says:

    Өнгө өнгийн будгаар өөрсдийгөө чимээд Өнгөрсөнд биш ирээдүй рүү тэмүүлээд л Сайндаж муудаж тоглоод л Сайхан руу хамтдаа тэмүүлээд л … Үнэхээр сайхан сонсдож байна 😀

  8. cahirmaa says:

    хэхэ биш биш, надаас илүү уужим сэтгэлтэй бүсгүй байна

  9. beegii says:

    cahirmaagiin bichsen niitlel uu gui yu, nileed tostoi ch ym shig sanagdlaa, hervee bish bol namaig uuchlaarai, zugeer l taah gej oroldson ym shuu

  10. erhsaran says:

    гоё л юм бичсэн бна..ммм

  11. Эсүй says:

    Тиймээ угаасаа л бид өөрөөсөө өөр ертөнцийн хүмүүсийг сонгож харин амьдралд хамтын хүчээр тэмцэж амьдралаа босгож байна
    Энэ бүгдийг ойлгож хүлээн зөвшөөрч чадах нь эмэгтэй хүний тэвчээр эр хүний ноён нуруу

  12. Mongolia mangaraa says:

    филисоп gej yu baidag yum durakaa

  13. AGAA says:

    Нээрээ нэг ийм үг санаанд орчиxлоо.

    Анx би чамд Xайртай гэж үнэн ээ xэлсэн.
    Аxиж би Xайртай гэж xэн нэгэнд xудлаа xэлэxгүй ээ.

  14. love hurtz says:

    tiim shuu.
    oilgomjtoi l bhad humuus yun oilgomjgui ntr geed bgaan.
    hunii bgaagaar ni hairlaj chadaj bgaa bol ene jinhene hair gedegtei urgelj sanal niildeg.
    saihan niitlel bnoo!haaya ch gesen neg iim niitlel unshihad yahav dee,hehe.

  15. AGAA says:

    Миний xувьд Энэ сайт руу xэрэгт дурлаж ордоггүй.Заxианы эзэний xэлдэгээр өөр өөр өнгөт ертөнцийг жааxан боловч ойлгоxыг xичээдэг.Миний амьдралаас өнгө муутай нэгнийг xарxад өөрийн амьдралынxаа үнэ цэнийг мэдэрдэг.Миний амьдралаас илүү өнгөтэй нэгнийг xарж юу xэрэгтэйгээ олоxыг xэчээдэг дээ.

    Зарим нэгэн xэт утгагүй зүйлс байж л байдаг, заавал түүнд ач xолбогдол өгөx албагүй тийм биз дээ.

    Сайxан байна, болно бүтнэ гэж xүний үрийг авч суучиxаад одоо болоxгүй нь өөр xэн нэгэн xэрэгтэй байна энэ тэр гээж элдэв долоон тэнэг зүйлс бичдэг xүмүүсийг үнэндээ ойлгодоггүй ээ.

    Xайртай гэж xэлж чадсан юм бол xэлсэндээ xүрэлдээ л гэж xэлмээр санагддаг.XАНИА XАЙРАЛЦГААЯ !!!

  16. mmm says:

    vgvi ee ene bol yag bid hvn gedeg amitand heregtei yaalchgvi shaardlagatai zviliin neg gej bodoj vneheer dotroo bodoj yavdag.gehdee hvn gedeg zvil bol yanzan bvr baidag bolohoor l amidral gedeg saldag sarnidag bas horsol vzen yadalt,allag vimeen tvimeen tvvntei zeregtsen hair gedeg aguu zvil baidag bolohoor l hvn torolhton bid bvhen orshin baidag baih gej bi boddog.bodood vz dee hen negniig vvrd otolohod ter hvniig hen ch muu hvn bailaa gej haraadaggvi biz dee sain hvn baij dee l gej boddog ter bodoliin ug uchir ni bid bvhend hvniig uuchlah hairlah saihan setgel baigaa bolohoor l ter baih daa.yaagaad ongorson hoino ni saihan setgel ovolzdog yum bol,hervee hen negniig uuchlah orshooh setgel joohon ch gesen ooriigoo tevcheed oor ongoor amidraliig haraad vzvel shal oor baih baihdaa.bi vrgelj dotroo boddog oortoigoo vrgelj temtsej ooriigoo vzen yaddag bas ooriigoo hairladag minii amidral tiim saihan bish ch gesen odoo baigaa orchingoo ali boloh evlvvlen zov tosoolohiig hvsdeg haayaa ooriinhoo bodol sanaand yalagdan mangar zvil zondoo hiideg bas salsan hvvhdee tejeedeg ter gashuun amidraliin neg jishee bi mon.gehdee hvn gedeg hvn bol ooriigoo l hvn shig hairlahgvi bol oor hen negniig hezee ch hairlaj chadahgvi baihaa. zondoo zvil nurshshand uuchlaarai onoodor bas l bodsoor suuna amidral gej yu ve tvvnii zangilaag olson mortloo oloogvi suuna daa

  17. Mongolia says:

    Xэ xэ Xэт филисоп уур амьсгал оруулж бичих гэж байгаад Жаахан ойлгомж муутай л заxиа болчиж дээ.

  18. jam es says:

    мунадаг бна. Ухаалаг бусгуй юмаа. амжилт!!!

  19. bat says:

    Гэгээрсэн бүсгүй байна.Доорхи сэтгэгдэл бичигч нөхөрт хэлэхэд Зөв талаас юмыг харахыг уриалсан юм биш үү найзаа

  20. nini says:

    яг ю хэлэх гээд бгааг сайн ойлгосонгуй

  21. Bilgee says:

    Күээ нэг ч гэсэн хүн ингээд сайхан юм бичээд болоошдээ!!!

    Баярлалаа найзаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.