“Сүүлчийн ганц итгэл”

Сайн байцгаана уу энэ өдрийн мэнд хүргэе бүгдэд нь. Би түрүүн шүлэг оруулсан бүсгүй байна, гоё шүлэгнүүд олсон юм сайтаас, Оогий гэдэг бүсгүй бичсэн гэнээ энэ шүлэгнүүдийг, Би 26 настай жирийн л нэг бүсгүй, энэ сайтаар өдөр болгон зочилж хүмүүсийн жаргал зовлонг уншиж туршлага суудаг гэхүүдээ, Ингээд нэг шүлэг оруулъя,

“Сүүлчийн ганц итгэл”

Уртаас урт замын дундаас эргэж нэг буцаад
Учирлын зөнд сүүдэг бүү үлдээгээрэй
Уучилсаар л байх юм шиг гомдлын мөр үлдээгээд
Урагдаж яваа зүрхийг дахиж битгий сэвтээгээрэй
Хөрсөөр л яваа сэтгэлийг анхных шигээр төсөөлөөд
Хөл доороо гишгиж хэнэггүй бүү алхаарай
Хүрээд ирсэн хайрыг унтарч мөхөхгүй гээд
Хүйтэн үгсээр дааруулж гэрлийг нь бүү халхлаарай
Нисээд одох итгэлийг зүрхэнд үүрд байна гээд
Нимгэлсээр л яваад хайраас минь бүү үргээгээрэй
Ганц л удаа сүүлчийн удаа гэж гомдоосоор
Гандаж буцчихсай хойно нь нэрийг минь битгий дуудаарай

cek.cmn дээр ирсэн захидал

18 Comments

  1. Болдоо says:

    Хүний орчлонд амьдрах сайхан
    Хүсэлдээ тэмүүлэн тэмцэх сайхан
    Хайранд бялууран жаргах сайхан
    Хөөрч догдлон баярлах сайхан
    Хагцал дайран гуниглах нь хэцүү
    Хуурмаг явдалд орох нь хэцүү
    Худал ярианд итгэх нь хэцүү
    Хорон санаатны явуулга хэцүү
    Гэрэл сүүдэр ээлжлэх орчлонд
    Гэгээрэл нүгэл сүлэлдэх хорвоод
    Ганц л олдох энэ насандаа
    Гунигтай баяртай байж
    Буянтай үйл ихийг бүтээж
    Бусдын өмнө итгэлийг олж
    Буруу зүйл багийг хийж
    Байхыг хүсье.

  2. TakeR says:

    гоё шүлэг байна сэтгэл хөдлөөд зохиочлоо хэхэ
    Сүүлчийн ганц итгэл 2
    Сүүлчийн ганц итгэлээ ширгэж дуустал
    Сүйрлийн ирмэг дээр би ганцаар зогсоно
    Сүүлчийн ганц нулимсаа шингэж уустал
    Сүүдэрийн чинь араас ширтэн зогсоно…ТакэР
    Сүүлчийн ганц итгэлээс иш татав

  3. Ani says:

    Зиаааг манайxан чинь xоорондоо xэрэлдэxээ болиод Шүлэгч болцгоосын байна. зүйтэй. зарим шүлэг таалагдав….

  4. 888 says:

    àíõíû õàéð

    áè ÷àìàéãàà íóóöõàí õàðñààð ë ÿâíà
    áèå, ñýòãýë ç¿ðõýíäýý òýýñýýð ë ÿâíà
    õàéðòàé ãýýä õýëýõ çîðèã äóòñààð ë ÿâíà
    õàðèí ÷è ìèíü ¿¿íèéã àíçààðàëã¿é èíýýìñýãëýñýýð ë ÿâíà.

    888

  5. freehugs91 says:

    лоло чамтай танилцаж болох уу.
    freehugs91 миний хаяг

  6. lolo says:

    магтуулсандаа үнэхээр баяртай байна 😀

  7. Танд says:

    Гоё юм аа шүлэг олсон бичсэн хүмүүсд их баярлалаа
    Энэ шүлэг эрчүүдэд зориулсан шүлэг байна.

  8. uran zurag says:

    хаа байна тэр амирлангуй амьдрал чинь
    хаа байна тэр нигүүлсэнгүй сэгэл чинь
    бэлэнд шунаж бэдэрч амьдралгүй
    би, өөрөө өөртөө диваажиг бүрдүүлмүүр байна…
    цааш нь бичихээс харамлав.

  9. uran zurag says:

    би уг нь уйдахдаа уйлахдаа бичмэр аяддаг юмаа.
    гэхдээ энд бичмээргүй санагдаж байна.

  10. Sakura says:

    Lolo bichssen shuleg yag my setgel dotoroo bodoj muruuddug ireeduin amidraliig bichssen b.ashtei. Goe shulegnuud b.a bayarlalaa.

  11. kkkk says:

    тэрнээс иш татав гэдэгн алга оорсдоо зохиоцон ум шиг бичсэн байхим

  12. tseegiii says:

    yasan goy shulegnuud be. unshaad l bmaar baih chini ene shulguudee haanaas avaa be site.iig ni uldeevel orj unshii

  13. Yo says:

    Wow yamar shulegch yum be ta nar mini

  14. aankaa says:

    Lolo-n bsen shuleg yamar goe shuleg ve,iim ih aguu hairtaigaa hurdan uchrahsan.Neeree ajildaa hamt yavaad l,ajilaasaa irehdee hen negniigee tosoj avaad hamt gertee ireed hamt hooloo hgeed l urgelj hamt bval mun goe bhdaa,tegeed hamt bhdaa erhleed l,erhluuleed l.Uitgar gunig,heruul,hardalt,urvalt bgui iim jargaltai hairtaiga hurdan uchrahsan.

  15. lolo says:

    Хайралсан шиг хайрлах бас сайхан

    Харанхуй шөнө жаргалд хамтдаа хоёул умбаад л
    Хамаг байдаг хувсыг нь хаа сайгүй цацлаад л
    Халуун дулаахан хөнжилдээ хамдаа хоёул эрхлээд л
    Хасийн цагаан биеийг нь илбэн таалан наадаад л
    Хайралсан шиг хайрлах бас сайхан
    Гэрэлт наран мандахтай зэрэг гэрээсээ хамт гараал
    Салаа замын уулзвар дээр салж чадахгүй тэврэлдээл
    Наран жаргахтай зэрэг чамруу би тэмүүлээд л
    Намайг хүлээсэн чи минь инээн мишээн угтаал
    Хайралсан шиг хайрлах бас сайхан
    Би чи гэлтгүй хоолоо хийцгээгээл
    Бие биесээ харж инээсхийгээл
    Өдрийн явдлаа хуваалцаад л
    Өхөөрдөж нэгнийгээ эрхлүүүлээд л
    Хайралсан шиг хайрлах бас сайхан 😀

  16. aankaa says:

    Torgon elsiig hichneen unertevch
    Toos unertehees tos unertehgui
    Toomsorgui degjing hichneen unsevch
    Torgo unertehees, hun unertehgui

    Zevhii tumriig hichneen doloovch
    Zev amtagdahaas jims amtagdahgui
    Zerleg zantai hunii uriig hichneen dasgavch
    Zem gem hoer uzegdehees, hair uzegdehgui

    Hur tsasiig hichneen umhevch
    Hurguj hairahaas, hool und bolohgui
    Huld ni salhi orson amragiig hichneen argadavch
    Hunuuliig ni amsahaas enhriilliig ni amsahgui

    Barisnaa uchir medelgui amruugaa hiideg ni
    Balchir bolood teneg amitni eson bui za
    Harsnaa heniig ni medelgui dagaj guideg ni
    Haranhui bolood zorilgogui hunii zan bui za.

    R.Choinom

  17. ХАЙР says:

    Дурласан шиг дурлах сайхаан

    Дурласан шиг дурлах сайхан
    Дуулаад л байх шиг гэгэлзэх сайхан
    Дурлалдаа халууран эгээрэх сайхан
    Дундуур бүхнийг хайраараа дүүргэн
    Дурласан шиг дурлах сайхан
    Алаг зүүдээ манан хөвөрсөөр
    Ахиж унтаж чадалгүй өглөө болгох сайхан
    Гал дүрэлзтэл харц мөргөлдөх сайхан
    Ганцхан л чамайг бодон өөрийгөө мартах сайхан
    Нэг их чанга хашгирмаар болох сайхан
    Нэрийг чинь нэртэйгээ сүлэх сайхан
    Хайртай шүү би дэндүү…гэж өөрийгөө уруу татахад
    Хамар шархиран нулимс ивлэх сайхан
    Дурласан шиг дурлах сайхан

  18. darjaa says:

    Их гоё шүлэг байна даа…алдаж онодог амьдрал хойно…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.