Угаасаа энэ нь хамгийн зөв шийдэл байсан байх тээ?

Та бүхэнтэй өөрийн амьдралаа хуваалцах гэсэн юм. Би 35 настай эрэгтэй боломжийн ажил төрөлтэй хэн ч харсан тийм муу муухай хүн биш л дээ. 28 хүрч байж хамт ажиллаж байсан нэгэн бүсгүйг араас нь хөөцөлдөж нилээн царай алдаж байж суулаа. Тэр үед үнэхээр бусдын адил эхнэр авч сайхан амьдрах хүсэл минь давамгайлж байсандаа л буруу сонголт яаран хийсэн байх гэж одоо боддог юм. Тэр үед хөдөө ажиллаж байхдаа авгайтайгаа танилцсан юм. Тэгэхэд тэр 1 хүүтэй байсан. Би ч авгай авч дээрээс нь гэнэтхэн аав болж байгаадаа баярлааад л. Тэгээд удаа ч үгүй би дахин хөдөө ажилд явлаа. Урьд нь бол хэн нэгнийг холоос санаж хүсэхийн зовлонг мэдэдгүй байж дээ. Тэр үед л жинхэнэ мэдэрсэн дээ. Тэгж яваад ирэхэд тэр мин хамт ажиллаж байсан залуутайгаа буудалд хонсныг нь хүн надад хэлдэг юм байна. Өөрөө ч энийгээ хүлээлээ.  Тэр үедээ л жаахан хэцүү байж байгаад яалт ч угүй уучилсан даа. Тэгэхээс ч өөр замгүй юм шиг л санагдаж байлаа тэр үед.

Учир нь би түүнд дэндүү их хайртай БАЙСАН юм. Түүнээс хойш энэ амьдралын төлөө нойр хойлоо умартан зүтгэсэн дээ. Амьдрал ч аажим аажимаар дээшлээд л… Энэ хугацаанд би түүнийг ажил хийлгэсэнгүй. Учир нь миний цалин боломжийн байсан. Тэгээд 2 жилийн дараа хөөрхөн хүүтэй боллоо. Би гэдэг хүн чин анх удаа үртэй болж байгаа болохоор сэтгэл гэдэг чин газраас тасарсан  амьтан явлаа ш дээ. Энэ хооронд бид орох оронтой унах унаатай сурах сургуультай ер нь л бусдын адил сайхан амьдарч байлаа. Тэр анхнаасаа л надад их хатуурхдаг ер нь л өөрийнхөөрөө зүтгэдэг байсан. Би бодож байгаад ер нь сургуульд оруулая ядаж л олны дунд ороод боловсрол эзэмшээд ирэхээр ухаан сууж тэр хэрээрээ намайг сайн ойлгодог болох болуу гэж л бодсон юм. Тэгээд дээд сургуульд эчнээгээр орууллаа. Том хүүгээ ч гэсэн өндөр төлбөртэй хувийн сургуульд орууллааа. Ирээдүйг нь бодоод.

Энэ хооронд миний ухаажуулах гэсэн эхнэр мин харин бүр тэнэгтдэг байгаа. Нэг л их машин унасан миний цалингийн картыг барьсан хүн харин ч 1 түйвээж өгдөг юм бишүү. Байхгүй ажилдаа явсан хойгуур анхныхаа хайртай залууг өөрөө хайж очиж уулзаад бүр ил цагаандаа гарсан байдаг байгаа. Хамаг цалин дуусгаад дээрээс нь тэр нөхөртөө мобигийн дараа төлбөрт утас энэ тэр аваад өгчихсөн байвал яахуу.

Тэр хүнийг хотод тэгж жаргаж байхад би гэдэг хүн хүйтэнд хөрч халуунд халж энэ амьдралыхаа төлөө гээд зүтгэж явдаг мөн таарч байгаа биз. Хамгийн гол нь би тэр хүнийг энэ замаар явахад нь нөлөөлөх буруу зүйл хийж байгаагүй гэж боддог юм. Яагаад гэвэл би 1 удаа гар хүрч 1 удаа архи дарс ууж агсам согтуу тавьж 1 удаа гадуур хүүхэн шуухантай орооцолдож 1 удаа хүүг нь зодож үзсэнгүй тэгэхээр ийм нөхцөлийг би бүрдүүлээгүй байгаа биз дээ. Тэгээд энэ бүхнийг нь мэдээд би үнэхээр шоконд орсон. Яагаад гэвэл тийм биз дээ би тэр хүний төлөө гээд явж байхад тэр хүний байж байгааг бодохоор үнэхээр гол харалдаг юм байна лээ. Өнгөрсөн бүх л хугацаанд би тэр хүнийг юугаар ч дутаагаагүй тэр ч бүү хэл ээж ах нарийг нь хажуудаа авч тэжээж тэтгээд л өдийг хүрсэн юм шүү дээ. Бүр өөрийнхөө ээж ах дуу нараасаа хүртэл хөндийрч байлаа. Учир нь гэвэл тэр манайханд их дургүй байсан юм. Яагаадыг нь мэдэхгүй юм. Манайхан хэзээ ч бидний амьдралд орж ирж байгаагүй бүгд тус тусдаа биеэ даасан улс. Би өөрийхөө ээжид гэрээ зааж өгөлгүй хагас жил болж байлаа. Зөвхөн тэр хунийг л бодсондоо тэр шүү дээ. Одоо бодоход үнэн тэнэг байгаа биз? Ингээд л би гэдэг хүн тэр залуу эхнэр 2-оо хоюуланг нь хамт дуудаж уулзаад 2 хүүхдээ аваад тусдаа амьдрахаар болоод салсан юм.

Гэтэл би өөрөө байнга хөдөө гадаа ажилтай явах болохооор 2 хүүдээ байнга хамт байж сэтгэл дүүрэн байлгаж чадахгүй нь гэдгээ мэдээд эхнэртээ чи 2 хүүтэйгээ гэртээ хамт амьдар би эндээс зөвхөн хэдэн хувцсаа аваад л яваы гэж хэлсэн дээ. Тэгээд тэр ч зөвшөөрч би хэлсэнээрээ гараад л явсан. Угаасаа энэ нь хамгийн зөв шийдэл байсан байх тээ? Ингээд л жинхэнэ амьдралын төлөө гэсэн худал хуурмаг зангүй сэтгэл сайтай бүсгүйг хайх болсон юм даа. Үнэхээр хүн бүхэн манай салсан эхнэр шиг байдаггүй байх гэдэгт итгэдэг шүү тийм биз? Хүмүүс мин 1 насныхаа амьдралын ханийг маш л зөв сонгох хэрэгтэй юм байна шүү тээ? За за та нарийг бааахан ядраачихвуу даа миний амьдралын талаар болон миний талаар сэтгэгдэлээ бичээрэй. Баяртай

cekc.mn дээр ирсэн захидал

64 Comments

  1. эмэгтэй says:

    ямар хүнд ийм сайн хүн заяадаг байнаа амьдралыг ойлгохгүй юм шударга бус ч юм шиг. Дараагийнхаа амьдралыг зохиохдоо хүн бүр хуучин эхнэртэй чинь адилгүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй дэээ учир нь хүн нэг алдахаараа бүх хүнийг тийм гэж боддог болдог тэгээд хүнд итгэхээ больж зан храктерийн хувьд хэцүү болдог юм билээ

  2. gg says:

    шал худлаа

  3. Unshigch says:

    Бүгдийг тэнцүүлдэг хорвоо шдэ. Аль нэгийг нь уужуу дотор ухаан бодолтой байлгахгүй бол хэцүүдэнэ биз дэ. За тэгээд усан онгоцны хаашаа явахыг залуур дээр сууж бгаа хүнээс гадна ахлаж яваа ахмад 2 – л зохицуулах бхда. Бүх зүйлд сайн муу 2 зэрэгцэн оршдог тунг нь тааруулаад явбал жаргалтай амьдрана. Дан сайныг хайгаад олдохгүй л боловуу да. За тэгээд хүнээс үг сонсох дургүй жаалууд( насанд хүрээгүй хүүхдүүд болон ахмад настай хүн хүндэлж мэддэггүй насанд хүрэгчид) энүүгээр их зочилдог бололтой, тэдэнд гэж хэлэхэд үг сонсох дургүй юм бол ядаж өвөг дээдсийнхээ сургаал, зүйр цэцэн үгсийг олж унш. Их юм сурах вий.

  4. magy says:

    хорвоо яагаад тэнэг хүүхнүүдэд ийм сайхан хүн хайралдаг байнаа

  5. jessica says:

    оройн мэнд залуу яг.д чам шг залуу таар,дгуй ум болоо надад бас оор олон хунд чамд удахгуй маш сөайн бусгуй таарах байхаа амжилт хусий залуу………

  6. монгол says:

    хэрэв чи энд бичсэн шигээ байсан бол тэр хүүхэн хоёрын хоёр хүүхэд аваад үлдэнэ гэжүү

  7. монгол says:

    энэ арай л худлаа бичсэн юм шиг санагдлаа эмэгтэй хүн ийм юманд уярахгүй байна гэж үгүй дээ тэгээд өмнө нь салсан хүүхэдтэй хүн зүгээр л сэксээс болоод ингэж явна гэж үгүй дээ өөрөө хаячаад гоё юм бичээд байна уу даа

  8. bayanaa says:

    чи өөрийнхөө шийдвэрийг зөв гэж бодож байна уу. Ерөнхийдөө зөв л дөө. Харин чи өөрийнхөө хүүхдийг өөр дээрээ авч үлдэх хэрэгтэй тэр дагавар хүүхдээ ээж дээр нь орхи. Ийм муу ээжид өөрийнхөө хүүхдийг орхиж болохгүй чиний цус гүйж байхад ээжийгээ дуурайсан хачин хүн болж гарна. Наад хүүхэн чинь хүүхдийн хажууд олон янзын эрчүүд авчираад хажууд нь унтаж хэвтэж таараа. Энэ бол наад захын асуудал. Ажил төрөлгүй боловсролгүй юун хүүхдийн хүмүүжил вэ. Харин хүүхдээ тэжээх нэрийдлээр ёстой явж алдана даа. Би лав байсан бол хүүхдээ яаж ийж байгаад өөрөө өсгөнө хэдэн минут ч ийм хүний хажууд байлгахгүй.Хүүхэд чиний ирээдүй. Нийгэмд зөв хүмүүжилтэй сайн хүн гаргаж өгөх үүрэгтэй. Нэг үгээр хэлэхэд сайн бүтээгдэхүүн гаргаж бид нар өөрсдөө хүртэх болно гэж боддог. Муу хүмүүжилтэй ээжийгээ дуурайсан хүүхэд том болоод өөрийн чинь буруутгана Ирээдүйд юу ч болохыг бид мэдэхгүй. Тийм учраас алдаагаа засах хэрэгтэй санал нийлэхгүй байвал майл бичиж болно,

  9. unshigch says:

    гутраад яахав дээ

  10. zahidaliin ezen says:

    Та бухэнд энэ одрийн мэндийг хургиэ. Надтай санал бодлоо хуваалтсахийг хусвэл баагий9087@ ород ирээрэй

  11. huurhunuu says:

    Сайн уу захидалын залуу минь. Чиний захидалыг уншиж суухад бурхан хүнд ижил тэгш юм заяадаггүй гэдэг үг санаанд орлоо.Чи сайн хүн юм.Ер нь хорвоо гэж сонин юмаа. Зөв бодолтой, агсам согтуу тавихгүй, авгай хүүхэн эргүүлдэггүй,харамч нарийн биш, даруухан, амьдралаа гэсэн сэтгэлтэй сайн залууст арчаагүй ууж идэж наргиж, цэнгэж чалчих дуртай, гэрээ өөд нь татаад явчих чадваргүй ийм тэнэг хүүхэнүүд яахаараа заяагддаг юм болоо.Ийм тэнэг хүүхэнүүд сайн эрчүүдийн сэтгэлийг зүсэж, ааш зангийн эвдэж байдаг юм даа.Зан характераа битгий эвдээрэй.
    Харин эсэргээрээ сайхан сэтгэлтэй, ажилсаг, ухаантай, нямбай, амьдралын төлөө зүтгэсэн хүүхэнүүдэд цаагуураа нэг архичин, дээрэнгүй, хулчгар, хүүхэмсэг,мөнгөгүй эрчүүд таарах юм.Би одоо 27-той.Өөрөөр хэлбэл танай эхнэрээс тэс өөр хүн л дээ. Наргиж цэнгэх дургүй, нэг ч гэсэн хэдэн төгрөг олдвол гэр орондоо, үр хүүхэддээ юм авахыг боддог.Эр нөхөрөө ч хуурах бодол ч ордоггүй. Миний бодол бол гэр орон минь амгалан тайван, хэн ч орж гарсан ч тухтай цай ундтай, халуун дулаан уур амьсгалтай байхыг боддог.Амьдралыг сайн сайхан талаас нь харж зөв гишгэж явахыг хүсдэг.Гэтэл манай хүн чамаас 2-р дүү юм. Нэг л болж өгдөггүй.Юмыг хялбар аргаар олох дуртай, мөрөөдөмтгий, Архи уух дуртай, юм л бол наргиж цэнгэж, тасарч ууж идэж байхыг боддог.Олигтой мөнгөгүй цалингаас цалингийн хооронд. Зүгээр ч уугаад ирэхгүй агсам зантай, худалч, ер нь бол хэцүү хүн л дээ.Ингээд өөрийнхөө амьдралыг харахад бурхан надад намайг ойлгох адилхан амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй, намайг хүндэтгэсэн сайн залуутай учруулахгүй яасан юм болоо гэж боддог шүү. Чамайг гэсэн хүүхэн тааралдахад өмнөх эхнэртэйгээ адитгах гэсэний хэрэггүй шүү.Хэрвээ тэгж бодоод байвал чи бас нэг хүнд мэхлэгдэх вий гэж бодоод их хартай,ууртай муу санаатай болно шүү.Эмэгтэй хүн болгон адилгүй шүү. Сайн хүүхэнүүд зөндөө бий. Амжилт хүсье

  12. Зоогоо says:

    андаа чи бид 2 их төстэй улс юм.Чи зөв шийдэлд хүрчээ.Тийм хүүхнүүд тиймээрээ дуусдаг.Амьдрал сайхан шүү.Чамд бас надад ч сайн хүн заавал таарна.санал бодлоо хуваалцхыг хүсвэл холбогдоорой.Амжилт хүсье.o_batzorig@yahoo.com

  13. Наран says:

    Сайн уу? Одоо бүх зүйл чинь Онц байгааг гэдэгт итгэж байна. Хүн энэ яваа насандаа юу эсийг үзэхийг тэр гэхэвдээ. Гэхдээ чи олон сараар хөдөө гадаа явдаг чинь эхнэрт чинь хэцүү, сексийн дур хүслээ барихаа болиод өөр эртэй явдаг байсныг үгүйсгэхгүй. Аливаа юмыг 2 талаас нь авч үзэхийг зөвлөж байна. Чи магадгүй эхнэртэйгээ орой болгон утсаар яриад оронд нь оруулж байгаад утсаар секс хийдэг байсан бол ийм явдал болохгүй гэхийг үгүйсгэхгүй. Үнэхээр л чиний бичсэн шиг байсан бол ямар ч тэнэг хүн ийм байдалд орохгүй байсан байхаа. Миний бодлоор эхнэр чинь сексийн сайхныг бүрэн мэдэрсэн, сексийн дур хүсэл ихтэй нэгэн бололтой. Түүнийгээ л барьж дийлээгүй тэнэг бололтой. Энхэрийг чинь тэнэг гэхээс өөр үг олдохгүй байна. Гэхдээ чи дараагийн зохиох амьдралдаа ажилдаа их цаг биш гэр бүлдээ их цаг зарцуулах ёстойгоо ойлгосон гэдэгт найдъя. Бурууг дандаа бусдаас биш бас өөрөөсөө хайж байгаарай. Хэн хэнд нь буруу байдаг юм. 100% гэж амьдралд бараг үгүй шүү. Амжилт хүсье анд минь

  14. zaya says:

    hun arai tegj denduu davarch amidarch bolohguiee.Odoo teglee geed ter emegteig bas gazar door ortol ni muulad ch yahvdee ugaasaa tsag n bolhoor uuriinhuu buruug oilgood haramsah l bolno.Amidral aldah onohiig aliig ter gehvdee saihn talaas ni haraad amidralaa saihn urgeljluulehgui yuduu ta uneheer iim sain ah bol uurt chin tohirson sain emegtei baij l taaraa, anhniie ehnereesee avsn sharhandaa busad buh emegteichuudiig tiim gej buu bodooroi, gaihaltai saih unench emegtei chuud ene horvoogor duuren bgaa. Za amjilt.

  15. йяй says:

    энэ сайтан дээрх-Зовлонд дурласан амьдрал минь- гэдэг гарчгийг олоод уншаарай. Айлын эхнэр тийм л байдаг байх. гэвч нэг нь сайн сайханлуу тэмүүлж байхад нөгөө нь доош нь чангаасан амьдрал их байх юм. тэр хүүхний захидлыг уншвал чиний зовлонтой яг адил юм билээ.

  16. Ramirez Sanchez says:

    Донгож л амьдрал чинэ талдаа орж бна ш дээ юн амархан бууж өгдийн босооч өөөш юм хэлээд бгаа юм биш үү босооч. Одоо алдаа ямр бдагийг мэдсэн юм чинь чамайг цаашаа хичээнэ гтэж найдаж бна одоо урагшаа!!!!

  17. naiz says:

    ингээд бодохоор эр хүнд сайн хани ижил таарахгүй байна гэдэг үнэхээр хэцүү юм юм шүү.сайн эхнэртэй байж тэрнийгээ анзаарахгүй,хайрлахгүй,архи дарс авгай хүүхэн эргүүлж явдаг эрчүүд байхад,сайн нөхөртөө ханийн сэтгэлээр хандаад явж чадахгүй ухаан богино эмс гэж бас байх юм.эцэг эх удам судры ни харж байж гэрлүүлдэг ямар сайхан уламжлал байгаавдээ.яаран шийдвэр гаргахаасаа өмнө тухайн сонгосон хүнийхээ зан ааш,гэр бүл,ажил мэргэжилийг ни сайтар судлах хэрэгтэй юм билээ.энэ хүнээс миний үр хүүхэд гарна,миний удам угсаа энэ хүний хүмүүжлээр хүмүүжнэ шүү дээ гэж хамгийн түрүүнд бодоорой.би одооноос л 10 тай,6 тай 2 хүүдээ сайн хани ижил таараасай,эр хүний түшиг тулгуур ухаантай боловсролтой ажилсаг эмэгтэй шүү…..гэж дандаа боддог.чамд амжилт хүсие.

  18. Zahidaliin ezen says:

    Сэтгэгдлээ хуваалтсан та бухэнд баярллаа. хорвоо сайн хумуусээр дутаагуй бгааг та бухний сэтгэгдэлээс ойлголоо. Одоо найз ни буруу сонголт хийхгуйээ.

  19. jiriin zaluu. says:

    nadad bas iim huuhen taarsan yum. ih tsarailag busgui.gehde ter oi garantai huutei.ih huurhun nadaas saldaggui, bi ajilda yavahdaa nuugdaj bj araihiij yavna.nadtai l untana.harin bid 2 neg ih udaan bgaagui bolohor huuhedtei bolj amjaagui.ter ih showchin bsan yum bile.hudlaa helne bas.bur honon unhjuut alga bolno.urgelj l mungu gedeg.naiz mini ingechij tegchij geed l mashintai zaluustai ireed mungu avaad l yavna.huu ni nadtai l bdag bsan.ajilda yavah bolohor eej aav orj ireed avaad uldene.yagaad ch yum manai geriinhen tuund ih sain bj bile.ter bid 2-iig manai naiz taniltsuulsan yum ug ni.tegeed suuld sonsohnee tuunii naiz huuhentei ni manai naiz yavalddag bsan yum bn le.bi odoo ter huugii ni ih sanadag yum.bi bas avah gej uzsen xexe.neg yavj bgaad taarsan l da bas l neg zaluutai yavj bnle.bi ch korea ulsiig zorison do.

  20. Unshigch says:

    Буцаж очоод хөөж гаргаад үйлийг нь үзээч.

  21. minju_kr@yahoo.com says:

    zaluu mini taniltsaj bolox uu…

  22. guuguu says:

    xaramsaltai bna iim sain zaluus ni xaaguur yabaad bdg bnaa

  23. woman says:

    ямар хүүхэнд ийм сайн залуу таараад бдаг бнаа. би гэж хүн дандаа муутай нь таараад бдаг юмуу, эсвэл залуучууд бүгд новш бдаг юмуу. одоо эр хүнд итгэхээр эрхий хуруундаа итгэ гэдэг л болж бна. энийг уншсан чинь сайн сайн залуус бдаг л юм шиг бна.

  24. semona says:

    чи манай нохортоо ижилхэн ажил хийдэг юм шиг бна би хуугээ хараад гэртээ бдаг 2 болон 3 сар ажиллаад ирдэг хэцүү бдаг бсан одоо дасч дээ. салсан ни зөв болж. гэхдээ амидрал хэзээ ч оройтдиггуй юм бна лээ. сэтгэлээр унаж болохгуй шуу.суулд гарсан хуугээ бодож бна гээд эргээд нийлж болохгуй шуу тэгбэл насаараа араараа тавиулна шуу. тийм хуухнууд засардаггуй юм. за сайхан залуу мини амжилт.

  25. hi says:

    jargal daadaggui duursen huuhen bn daa salsan ni zow shu ah min
    ingej l amidraliig amidral shig bolgoj hundelj hairlaj chaddag erchuuded iim hongon altsaigaad hewtsen yumnuud taarch bhiin

  26. uuuuuuuu says:

    sain l zaluu bna neeree hentein iim zaluu taardag bnaa.bi l bsan bol buh chadalaaraa hairlaad halamjlaad yawah blaa.shan setgeltei uhaalag busguitei az jargaltai amidraarai. amjilt

  27. indra says:

    сайн байна уу.зүгээр сайхан

  28. jagvaral says:

    чи түүний хувъд мөнгөтэй болоод хуучин хайрт дээрээ очиход л хэрэгтэй гүүр байж.
    чамтай амъдравч өөр хүнийг л боддог байж. амъдрал үзсэн хүн болохоороо чамаас илүү сэтгэх н аргагүй.

  29. B. says:

    энэ нийтлэл үнэн бол чи надаас 2 дүү юм.би гадаад оронд ажиллаж амидардаг.бас огт гэрлэж байгаагүй л дэ.бичсэнээс чин харахад чи өнгө зүсэнд ни л болж дэ.иймэрхүү бүсгүйчүүд монголд их болсон гэж сонссон.чи дагавар хүүхдээ хүртэл өөр дээрээ авах гэж үзэж.хүнд хүн илүүдэхгүй шдэ сайн л залуу бна.өөгүй тэгш хүн гэж бх биш.тэгэхдэ эхнэр чин арай л юма.за тэгээд чамтай танилция гэсэн хүүхнүүд жагсчихсан бна дөө xэxэ.амжилт.

  30. hongorhongor16@yahoo.com says:

    сайн уу, чи сайн залуу юмаа. ийм сайн залуучууд миний хаагуур өнгөрөөд байдаг байнаа. энэ сайтийн нийтлэлүүдийг уншиж коммнэт үлдээж байгаагүй. анх удаа коммэнт үлдээж байна. миний энэ yahoo IDg add хийгээд ороод ирээрэй. сайхан найзууд болёо

  31. dun says:

    залуу мини, хуугээ уур дээрээ ав. тэр муу хуухэн тэртээ тэргүй арчаагаа алдана. санаа муут ыван хатана гэдэг дээ.

  32. Solo = the lovebird says:

    Угаасаа энэ нь хамгийн зөв шийдэл байсан байх тээ? —–> Уучлаарай энэ чини туйлийн буруу шийдвэр!!!

  33. Solo = the lovebird says:

    Хууе, ямар сонин юм уншчихав аа!!
    Бур уур ч хурэх шиг! Залуу мини. Анхнаасаа чини буруу штээ!!!! Чи эхнэрийгээ буур давраагаад толгой дээрэ гаргачихсан бна. Чини тэр *ингэж хийсэн ни миний зув* гэж бодож бгаа юм бухэн чини буруу бна. эмэгтэй хун сул зуулун эрэгтэй хунийг огтхон ч хайхардаггуй юм шт. хичнээн сууж хуухэд гаргасан ч гэсэн эмэгтэй хун хаая уурийг ни хардуулдаг, ууруус ни хучтэй, сурдмээр тийм л эр хунийг хусч тийм л хуний араас гуйдэг юм шуудээ. эхнэр чини чамд эр хуний хувид татагдахаа болижээ. гэрээсээ зугээр л хувтсаа аваад явдаг чини туйлийн буруу. Чи ур хуухэд амидралаа бодож бвал, орон гэртээ эргэж очоод ЭР ХVН шиг бгаач!!! 2 хуухдээ аваад эхнэрээ хууж явуул. тэгээд уур хуухэнтэй суулэр. этгээд эхнэрийгээ араас чини нус нулимсандаа хутгалдаад гуйгээд, гуйгаад ирэхийг ни хараарай!! Жаахан ЗОРИГ зурхтэй бай залуу мини!

  34. hi says:

    Умар со са ум бэ? Ийм залуучууд н хаана уваад ийм умнууд олоод бдаг ум бэ? Надад найз залуу алга боон л сайхан сэтгэл, инээмсэглэл, эрдэм боловсрол, магистар болсон хун л увах ум. Ийм залуучууд н олдохгуй умаа, энэ залууд хэлхэд наад сэтгэлгүй чулмаасаа салаа, ях гэж ийм умнд байраа огдог бнаа гатсаа ум чи бас,,,

  35. divine says:

    mungu uzeegui l hun bjdee. chaavaas. yaj yvaad tiim ymtai suudagiin. esvel chamd hairgui bsiimu. chi guigeed ynz bur bolsoor avad suutsiimuu. arai l denduu ym. unen bol. er ne bodohod chamd ogt hairgui l bsan bna

  36. he he says:

    Гомбо нээрээ үнэн хэлсэн байна. Самнаад л байж дээ. Амжилт… ха ха

  37. Kakashi says:

    ёооё бур уншаад дургуй хурчлээ. чи ч харин бас тэвчээр сайтай юмаа. ямар муухай даварчсан балиар хуухэн гэхээр тийм байдаг байнаа. салсан ни зөв ш д. харин хуухдээ хэн дээр байлгавал дээр юм бол доо.

  38. sukhee says:

    зов шийдвэр гаргажээ андаа.хуудууд чин ухаан суухаараа чамайг ойлгоно хо. урагшаа

  39. kurara says:

    Өөрөө сонгосон нудэндээ гомдож дээ залуу минъ. Томчуул нэр зуусэн жижэгхэн тархитай томчуулийн хөлөнд хуухэд хохирч улддэг гэдэгийг даанч ойлгохгуй юмаа. Тэгээд чи тэр шуламасд яаж итгээд өөрийнхөө хуухэдийг улдээж байгаан ямар хун болгох нъ ойлгомжтой биш гэжүү Хэзээ нэгэн цагт чиний хуу чамд гомдох л бно доо. Хуугээ өөр дээрээ аваач ямар хуйтэн сэтгэлтэй юм бэ

  40. бүсгүй says:

    худлаа үлгэр бичихээ больчууул яасийн хахахаххаха. салахдаа бас тэрний дагавар хүүг авааад салах гэж байсан гэнэ үү. хахаха энхийн цагаан тагтаа муу хаашаййн

  41. Bob says:

    chinii l songolt chinii l amidral shudee, uhaantai hun uuruu l ih zovdog yumdaa, hun tanij sur, erchuudee emegteitei taniltsuul gert ni och bas ajil deer ni och sudalain, daraa ni suuh huuhed shuuhadtai boloh asuudlaa shiidej baildaa, sain sudal ain buh zuil oroitson hoino unegen zalind ni hurtaad erchuud mine amidrald buhiih yumdaa

  42. amka says:

    сайна уу? танай эхнэр унэн тэнэг хуухэн байна даа.ийм сайн нухрийг халамжалж амидарахгуй.жаргал даахгуй ийм халамжгуй хунээр яадийн бэ? урдний найз залуу ни баахан ашиглаж байгаал орхиол…дараа ни ичгуй уйлан дуулан ирнэ. хүний хайр даадагуй тийм мулгуй авгайгаар яадийн бэ? залуу мини. сайн хун дараа ни таарж л таараа. угаасаа хунтэй суулрээд сурцийн бишу. тд тогтсон амидрал ни амидрал биш гадуур сэлгүүцэж эрчүүдтэй зугаалах дуртай хун байнада. сайн эхнэр амидралийн хани гэрэл гэгээ муу эхнэр амидралийг буснуйлагч. за за амжилт

  43. same says:

    busgui ymar zov bodoltoi hvn be iim saihan hani olood avchih yum san nz ohinoo gomdoosondoo haramsah yumdaa tvvniigee ymar ih sanaj bnaa

  44. khongorkhon says:

    ямар эмэгтэй хүнд нь ийм хань заяагаад ямарт нь хань байтугай найз залуу ч олдоггүй байна. наад хүүхэн чинь удахгүй чамайг гуйгаад нус нулимстайгаа холилдоод ирэх вий дээ.

  45. Gombo says:

    Тээр хүүхнүүд найз байя гээд л хаягаа үлдээгээч гээд байна шт, ЛОЛ амжилт, би л бол заяа нь салсан сарнисан хүүхэнтэй суухгүй байсан, КАЗИНО гэдэг киноны Монгол даржин хувилбар уншчлаа. Одоо энэ хаягаа өгөөрэй гээд байгаа гаруудаас эхлээд самнаад байжу дээ амжилт!

  46. sda says:

    эр xун xэд унаад xэд босоx бололцоотой билээл гэж.

  47. Hongoroo says:

    Би нөхрөөсөө салаад 5 жил болсоны дараа нэг залуутай нэлээн дотно болсон чинь бас л иймэрхүү сонголт болчих вий дээ гэсэн бодол төрөөд байдаг болжээ, ойрд. Одоохондоо ч бүх юм ОК. Гэхдээ тэр хүний байгаа байдлыг нь хараад байхад би л амьдралаа авч явах юм шиг санагдаад байгаа юмдаа. Өөрөө бол их л сайхан мөрөөдсөн хүн. Мэдэхгүй юмаа…

  48. 12 says:

    эцсийн эцэст сонголтыг чи өөрөө хийсэн, өөрөө унасан хүн уйлдаггүй шүү дээ, цаашдын амьдралд чинь амжилт хүсье

  49. ХАЙР says:

    сайн залуу байна аа. ийм залуус олон байх болтугай

  50. sain zaluu mine says:

    tegej iim uhaan muutai ologching dawruulj bolohgui shde, cham shig hun bol odoo tsagt mongold oldohgui gedgiig uhaaruulah l heregtei bsan yum shig, joohon ch gesen uhaantai bol oilgoh blgui de, bas neg ertnii ug bdag da, chi medeh bh ehner iljig 2 iig sardaa neg zodож бай gej, yg zod gej bgam bish, gehdee helj oilguulj bhgui bol, bolowsrol muutai yum uzeegui hun ,jaahan dawramtgai yumnii uchriig sain ylgaj salgaj chaddgui yum da,amjilt husii hogshoon, salsan n bolj, chamd sain hun oldoj l taaraa

  51. dondog says:

    Баяртай!

  52. busgui says:

    chi manai nuhur shig yum bnaa, minii hani bas gantsaaraa l ajilaad bdag yum,… bi gertee huuhedee harj unjij bndaa…
    gehdee nadad tanai avgai shig tiim muuhai zan bhgui l dee…
    gehdee duu nartaa ih iluuchilnee..duu nariigaa bas gaigui shig huluu oloosoi ged ted nartaa ih tusaldag..nuhur maani namaig ih oilgodog hairaldag l daa…
    chi min jargaltai bval boloo geed l chaavaas …
    ajildaa yvsan yed n tuuniigee bodohoor uruvduh hairlah zeregtseed tuuniigee yaj az jargaltai bailgah ve geed l ih boddog.. saihn geree tseverleed,bga yumnuuda uud n tataad,saihan hool hiigeed irehed n ineemsegleed ugtahiig hicheedeg…
    oroi usand orchood tv haraad hevtej bhad n hul garand n massage hiij ugch baga ch gesn bayarluuldagiin haniigaa..
    huuhed jaahan bolohoor bi ajil hiij chadahgui l bn…
    udahgui huuhdee tomrohoor ajil hiij hanidaa nemer bolnoo..
    manai hadamiin taliinhan haa ochij bidnii amidrald oroltsood bdagui saihan humuus… bi olon duu nartai, ted nar maani huluu oloh ged bujignaad l … heregtei yed n tusalchih yumsan geel 2laa bgaaga shavhaad l ugdugiin… udahgui duu nar min gaigui bolood, bi ch ajild orood hani min gantsaaraa zutgeed bhgui bhaa gej naidaj bn

  53. Od says:

    чиний бичсэнээс үзэхэд тэр эхнэр чинь үнэн даварцан хүүхэн байна даа яаж ингэж чадаж байнаа. үнэхээр чамд буруу байхгүй бол хэцүү л юм даа. би 26-тай нөхөргүй болхоор сайн хүн таарасай гэж боддийм хүмүүс ч хэцүү болж дээ би л хувьдаа ийм нөхөртэй болохыг хүсэж байна хүн ингэж өөрийн нь төлөө зүтгэж байхад арай ч дээ хэлэх үг алга.толгой нь эргэцн тэнэг хүүхэн байнааа.би л байсан бол ийм хүнийг их хайрлаж байнаа миний төлөө ямар их зүтгэж байнаа гэж бодоод гоё юмаа.

  54. mandal says:

    чи магадгүй дэндүү өнгө харсан байх л даа. ихэнх эрчүүд дэндүү гялгар юманд дуртайгаасаа болж алддаг. ер н эмэгтэй хүнийг сонгохдоо тэр хүүхнээ будаггүйгээр, хүний толгойг эргүүлж дөнгөдөг гялан цалан хувцасгүйгээр н төсөөлж харах хэрэгтэй. хиймэл давхраа,хиймэл хөмсөг гээд л баахан хүн хуурах зэвсгээр хуягласан хүүхэнд хууртвал өөрийн чин л буруу сонголт. дараа н эрчүүд өөрийнхөө сонголтыг биш эхнэрээ л буруутгадаг шүү дээ.
    удам угсаа, оюун ухааны бага ч гэсэн потэнциалыг н харах хэрэгтэй. чиний үр хүүхэд тэр л хоромосомыг авч гарна гэдгийг бодоо.
    за одоо чи хаширсан юм чин энэ мэт үгс илүү байхаа даа.
    хичээгээрэй. дахиад нэг шуламтай нөхцвөө.

  55. gegee says:

    сайн уу зов шийдвэр гаргасан бна. ммм тэй санал нэг бна. сайн найз байя гэвэл хаягаа улдээгээрэй

  56. hi says:

    2 лаа танилтсий л да

  57. erhemseg says:

    – Salsan n hamgiin zov shiidver boljee… Em hyn neg tolgoigoo geeheeree ooriigoo tataj avch chaddaggyi yum genelee.

    – Cham shig nohor haidag hyyhnyyd mgl-oor l dyyren bdg bh. Chi odoo songoltoo yaaj hiihee medeh l blgyi dee. 40 nasnaas amidral eheldeg geed tsaaguur chin ulsuud oodrog yavdiishtee. 1 amidral bosgoj chadsan yum chin odoo sain hani oloj avaad ahiad neg zytgeed yzeerei! AMJILT HYSIE!

  58. agiiiiii says:

    амьдрал гэж хачин шүү та 35тай юм чини ид л бн ш дээ эр хүний хувьд тийм болохоор дараагийн хүнээ зөв сонгоорой гэж л хэлие амжилт хүн болгон адилгүй хэлэг болгон жороогүй гэж үг бдаг даа

  59. ungulug says:

    чи бид 2 адилхан юм аа гэхдээ би эмэгтэй л дээ надад ч бас ийм зуйл тохиолдсон юм сэтгэл санаагаа хуваалтсаы гэж хусвэл хаыгаа улдээгээрэй

  60. kkk says:

    ийм хүн бас бдагаа, воов л гэмээрийн.
    та ч унэхээр сайн хун юм. жаргалтай газар хун тогтохгуй гэж үнэн юм өөжийнхөө хүүтэй уулздаг биздээ, наад хүүхэн чин хүүхэд зөв хүмүүжүүлж чадах боловуу
    дараагийн ханиа зөв сайн хүн сонгоорой амжилт

  61. mmm says:

    Sonin huuhen be chamaig urubdchihlee.Chinii amidraliig estoi ursen bna.Chinii olson mungeer baahan togoljee.Salsan ni zub dahij hezee ch nuur bitgii ug chamd sain saihan setgeltei ehner oldnoo itgeltei baigaarai.Hunee sain sudlaj baij suugaarai dahij aldah erh chamd baihgui shuu zaluu mine. Setgel sanaagaa hubaaltsah naizuud baiy gebel haygaa uldeegeerei.

  62. AGAA says:

    Сайн уу анд минь! Чи бид 2 нас чацуу үеийн эрчүүд байна. Найз нь уншлаа надтай зарим зүлээрээ иx л адилxан санагдлаа.Сайxан сэтгэлтэй, Жинxэнэ амьдралын төлөө бодолтой, Журамт бүсгүйчүүд тааралдаж л таараа тийм биз.Найз нь чамд xамгийн сайн сайxан гэрэлт ирээдүйг xүсье дээ.

  63. Jiji says:

    Araichde

  64. Emegtei says:

    танай салсан эхнэр бол дэндүү даварсан хун муутай тэнэг хуухэн байна даа. дараагийн эхнэрээ сайн сонгодоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.