Амьдралаа сайжруулах гэж харийг зорьсон монголчуудын цуваа хөвөрсөөр… Харин мөрөөдлийн мөнгөний амт газар дээрээ ямар байдаг бол? Швейцарьт амьдарч буй нэгэн бvсгvйн тэмдэглэлээс уншигчдадаа задлая.
Өнөөдөр би шоронд орлоо. Цагдаа нар намайг гэрээс минь баривчилсан.Олтенд байдаг байрнаас Солотурны шорон хvрэхэд машинаар цаг гаруй явах юм. Гав бугуйг минь улайлгачихаж. Энэ ч яахав арилчихна. Харин сэтгэлийн шарх яах бол? Тортой хашаанд хоригдоно чинээ санаагvй явсан даа. Харгалзагчийг гарсны дараа зөндөө уйллаа. Нулимсаа бусдад vзvvлэхгvй дээ гэж өглөөнөөс vдэш хvртэл тэссэн юмсан.
Цээжин дотор дvvжлээстэй «хvнд чулуу» салдаггvй ээ. Толинд харлаа. Зовхины будаг урсаад хацар хар зам татчихаж. Хурууныхаа өндгөөр зөөлхөн хvрлээ. Дорхноо арилчих юм. Болдогсон бол энэ өдрийг хуанлигаас ингээд л баллачих юмсан.Төмөр «авсан» дотор хэр удахаа би мэдэхгvй. Нулимс надад тус болохгvй. Өөрийгөө сатааруулмаар, ямар нэг юм хиймээр байна. Монголоосоо авчирсан, шинээрээ буй vзэгний vзvvр ч хvргээгvй тэмдэглэлийн дэвтрээ дэлгэлээ. Дэлхийн хөгжилтэй орнуудын тоонд ордог Швейцарьт өнгөрvvлсэн Чингисийн удмын бvсгvйн жил гаруйн турш туулсан амьдралаа энд тэрлэе.Арваннэгдvгээр сарын 3.Тийм ээ. Энэ өдөр би аавынхаа зурганд мөргөөд ээждээ vнсvvлээд гэрээсээ гарсан.
Мөнгөн цагаан хvлгээр ниссээр Женевт буухад бороо орж байсан. Сэрvvвтэрийг нь эс тооцвол яг л миний эх орны долдугаар сарын сvvлч шиг. Энд ирэх нь байтугай Эрээн ч орж vзээгvй надад харийнхан их л сонин харагдаж байна. Нисэх онгоцны буудлын тvргэн vйлчилгээний цэгээс утасны карт худалдаж авлаа. Найз бvсгvй минь Женевээс галт тэргээр гурван цаг гаруй яваад хvрдэг Цюрих хэмээх хотод амьдардаг юм. Дөрөв дахин залгалаа. Миний нэг ч vг мэдэхгvй францаар өөдөөс яриад утас нь холбогддоггvй ээ.
Намайг тосоорой гэж арав хоногийн өмнө ярихад «Тэгье, чи ирээд над руу залгаарай» гэж байсан юм. Гайхлаа, дараа нь айлаа. Холын энэ оронд надад таних хэн ч байхгvй. Би одоо яана аа. Халаасанд минь ердөө 500 ам.доллар бий. Амьдралын өртөг өндөртэй газар хамгийн зэрэглэл багатай зочид буудалд долоо ч хонохгvй шахам дуусна.Ойрмогхон харагдсан кафед хоёр цаг орчим суулаа. Дахиад л залгалаа. Бас л холбогддоггvй. 16 цаг болох нь. Уйлмаар санагдаж байна. Хэрэв ингэх л байсан бол юу гэж хvрээд ир гэсэн юм бол. Найздаа гомдлоо. Би одоо хаачих вэ? Монголд 23 цаг болох нь. Зорьсон газраа хvрээ болов уу гээд ээж минь нойргvй хононо доо. «Сайн» яваагаа дуулгаж сэтгэлийг нь амраая. -Миний ээж vv? Охин нь сайн явж ирлээ. Найзтайгаа ч уулзлаа. Надад битгий зовоорой. -Ээж нь охиндоо зовоод л байлаа.
Булганы (найз бvсгvйн минь нэр) найз гээд нэг охин ярьсан. 0765313531 гэсэн дугаарыг дамжуулаарай гэсэн шvv.Ёстой магнайгаа хагартал баярлалаа. Боломжтойсон бол ээжийгээ vнсмээр. 0765313531. Энэ Швейцарийн гар утасны дугаар. Аврагдаж мэдэх нь. Бушуухан залгалаа.-Сайн байна уу? Би Булганы найз Солонго байна.-Хаана байгаа хаягаа хэл дээ. Одоохон чамайг очиж авъя.-Булганы утас ажилладаггvй ээ. Чамтай хамт ирэх vv?-Yгvй ээ. Цаадах чинь шоронд байгаа.-Юу?!? Хаана гэнэ ээ?-Утсаар юу хэлэхэв. Уулзаад ярья.«Шоронд байгаа». Энэ хоёр vг дахин дахин сонсогдоод… Худлаа байлгvй дээ. Тэр бvсгvй наргиа биз. Аягvй бол хамт хvрээд ирэх байх. Найзаараа ингэж тоглохдоо яахав дээ гэж бодлоо.
Шар толгойтой олон хvмvvсийн дотор урт хар vсээ намируулан сул тавьсан бvсгvй ирж яваа нь их л содон юм. Шууд л намайг чиглэж байна. Би ч бас «эвэртэй туулай» шиг харагдаж байгаа даа. Мэндийн vг сольж их баярлаж буйгаа хэлээд дахиад л найзыгаа нэхлээ.Манайд очоод тухтай ярья гэж байна. Тэднийх Женевийн нисэх онгоцны буудлаас 20 минут орчим автобусаар яваад хvрэх юм. Шил, толь болсон найман давхар гоё байшин байна. Орцных нь том шилэн хаалга цоожтой, удирдлагаар онгойгоод л.
Киноноос vзэж байснаа амьдрал дээр харлаа. Хоёр давхарт гарлаа. Нvсэр биш тавилгатай дөрвөн өрөө, цэвэрхэн айл юм. Тэнд хэн ч алга. «Чи ганцаараа амьдардаг юм уу?», «Yгvй, манай эзэн охинтойгоо хамт байдаг юм». Юу гээд хэлчихэв ээ? Эзэн гэнэ vv. «Булган шоронд байгаа», «Энэ манай эзнийх».Юу л сонсоод байна даа. Магадгvй би боол бvсгvйн «гэрт» ирсэн, эрvvгийн эсвэл эдийн засгийн (алин болохыг мэдэхгvй байна) гэмт хэрэгтнийг эрж буй нэгэн болох нь ээ…Gut morgen (өглөөний мэнд) гэсэн эрэгтэй хvний дуу төмөр чихрах чимээгээр цочин сэрлээ.
Цагаа харвал 06 цаг болж байв. Шоронгийн амьдрал эрт эхэлдэг юм байна. Элдвийг бодон эргэж хөрвөөгөөд шөнөжингөө унтаагvй, vvрээр л жаахан зvvрмэглэсэн юм. Төмөр хаалганы дөрвөлжин нvхээр царан дээр тавьсан аяга сvv, хоёр зvсэм талх, цөцгийн тос, жимсний чанамал өгч байна. Хэлэн дээрээ өчигдрөөс хойш юм тавиагvй ч идэх хvсэл алга. Өлсөхөө мэдрэхгvй байна.Талханд нь гараа ч хvргэсэнгvй. Монгол хvн байна даа сvvг нь харин асгачихаж зvрхэлсэнгvй. Өөрийгөө албадаж байгаад уучихлаа. Yймэрсэн сэтгэлийг минь халуун сvv уужруулах шиг. Дотор бvлээн оргиж байна. Одоо нойр хvрэхгvй. Надад хийх юм алга.
Дэвтрээ дэлгэе дээ.Булган хулгай хийгээд намайг ирэхээс хоёр хоногийн өмнө шоронд орчихсон гэнэ. Хуруу гарны «ажил» хийх нь байтугай, худлаа хэлэхийг нь vзээгvй Эрхvvгийн их сургууль, МУИС-ийг дvvргэсэн миний найз тэгнэ гэхэд би итгэсэнгvй. Цэнгэлийг (Булганы найз) битгий худал хэл гээд бараг л загнах шахлаа. Найзыг минь шоронгоос суллахгvй Монгол руу шууд явуулж магадгvй бололтой. Хvн муухай амьтан гэдэг нь vнэн юм. Булган яах бол, суллагдаасай гэхээсээ илvv би одоо яана аа гэсэн бодол ээрээд болдоггvй. Надад туслах болов уу гэж найдах, горьдох хэн ч алга. Хамгийн тvрvvнд толгой хоргодох газар хэрэгтэй. «Хямдхан байр тvрээслэмээр байна.
Туслаач» гэж Цэнгэлээс гуйлаа. Швейцарьт оршин суух эрхгvй, Европын холбооны улсын визээр «туулайдаад» ирсэн надад сууц хөлслөх горьдлого vгvй гэнэ. Яана аа, би гадаа хонох нь ээ. «Би энэ айлын хvvхдийг хараад, гэрийг нь цэвэрлэдэг юм. Хэрэв чи хvсвэл ийм ажилд оруулж тусалъя. Айлын эзэд ямар ч зан гаргалаа, магадгvй цохиод авсан ч тэсэх л ёстой шvv» гэж байна. «Yйлдвэрт юм уу, цайны газарт оруулж чадах уу?» гэхэд « Солонгос, Японд л тийм ажил хийдэг байх. Энэ чинь Европ шvv дээ. Зөвшөөрөлгvй бол хаана ч авахгvй» гэнэ. Гадаадад л гарчихвал байр хөлсөлж ажил хийгээд бөөн мөнгө хураадаг гэсэн мөрөөдөл минь ганцхан цаг хvрэхгvй хугацаанд хийсчихлээ.
Буцъя гэхээр намайг бөөн өр хvлээж байгаа. Монголдоо нэртэй их сургууль төгсөж хvн бvхний мэддэг нэртэй компанид ажиллаж байсан миний цалин амьжиргаанд минь хvрэхгvй шахам.Автобусны мөнгөгvй болчихлоо ээжээ гээд алгаа тосдог байсан би наашаа ирэхийн тулд байрныхаа эрхийн бичгийг банкинд тавьсан. Гурван мянган ам.доллар, өдрөөс өдөрт өсч буй хvvгийнх нь төлбөрийг Монголд ямар ч ажил хийгээд дарж дийлэхгvй. Аавынхаа гал голомтыг алдах эрх надад vгvй. Хэрэв тэгвэл 60 дөхсөн ээжийгээ гудамжинд гаргана.
Боолын хөдөлмөрийг хийгээд vзье. Надад өөр сонгох зам алга. Ямар ч байсан vлдэхээс дээ.Ажилд ортлоо хаана байх бэ? Хөөрхий минь Цэнгэл дахиад л туслая гэнэ.«-Эзэн өнөөдөр орой охинтойгоо АНУ-аас ирнэ. Тvр байлгаач гэж гуйя. Харин чи манай эзэгтэйд таалагдах ёстой шvv» гэлээ. Ямартай ч хэд хоног толгой хоргодох газартай болж мэдэх нь. Тэр хатагтай «Гаднын хvн байлгахгvй, уучлаарай» гэж бvv хэлээсэй. Би цөхөрч эхэлж байна. Хэн нэгнээс, ямар нэг хvчнээс дэмжлэг эрмээр ч юм шиг. Аав минь охиндоо туслаач!Цэнгэлтэй ярьж суугаад цаг нисэх мэт өнгөрснийг анзаарсангvй. Гэрийн эзэд онгоцноос буухад 30 минут vлдэж. Хоёулаа яаравчлан гарлаа.
«Такси барья» гээд яг л Монголд байгаа мэт хэлэв.«Өө, яаж болдог юм бэ? Эндээс Женевийн нисэх онгоцны буудал хvрэхэд 130 франк (100 ам.доллартай тэнцэнэ) гардаг» гэж байна. Автобусанд суулаа. Эзэд буухад «зарц» нь заавал буудал дээр угтах ёстой гэнэ. Буугаад хоёулаа хурдаараа гvйлээ. Зvрх амаар гарах нь. Ашгvй амжлаа. Гуч гаруй настай бvсгvй, хоёр ой орчимтой охиноо хөтлөөд ирж явна. Цэнгэл тосч очоод тэврээд vнсэх юм. Чи ч гэсэн vнс гэнэ. Танихгvй хvнийг vv? гээд цааргалахад «Эзэнд таалагдах ёстойгоо мартаагvй биз?» гээд ирмэж байна. Цэнгэлийг яг дуурайлаа. Нэрийг нь vл мэдэх тансаг сvрчиг, тийм гэж хэлэх аргагvй харийн хvний vнэр мэдрэгдэж байна. «Энэ миний найз, өнөөдөр Монголоос ирсэн юм. Та ажилд ортол гэртээ байлгахыг зөвшөөрөөч» гэж Цэнгэл гуйлаа.
Эзэн толгой дохиж байна. Ашгvй дээ. 25 хvртлээ ингэж баярласан удаа надад цөөн. Гуйлтыг минь «биелvvлсэн» аавдаа баярлалаа. Эзний авчирсан дугуйтай том чемоданыг чирээд, нөгөө гартаа охиныг нь тэвэрлээ.Швейцарь явлаа гээд өчигдөрхөн л найзуудаараа vдvvлээд сууж байсан би 24 цаг ч хvрэхгvй хугацаанд «боол» болоод хувирчихав.Эзэн өнөөдөр тахианы шарсан мах иднэ гэнэ. Зоог бэлэн боллоо. Кафед зvсэм бялуу идэж, аяга кофе уусан ходоод нэгийг нэхээд байх шиг. Цэнгэл «Эзэгтэй усанд орж байна. Бид хамт хооллох ёстой. Гэхдээ эзнийг идэж эхэлсний дараа хутга, сэрээгээ аваарай. Тэгэхгvй бол хvндэлсэнгvй гээд уурлана шvv» гэлээ.
Yгvй ээ, би өлсөж байна гэж хэлэх эрх надад байхгvй. Элдэв амттанаар хачирлаж, шаргал болтол нь шарсан махнаас дөрөв, таван удаа сэрээдээд болилоо. Ямар ховдог хvvхэн бэ гээд эзэгтэй намайг яв гэвэл би хаачих вэ? Өлсөж vхтэлээ ч хаа юм билээ. Тэснэ дээ.23 цаг болох нь. Эзэн охинтойгоо унтчихаж. Харин Цэнгэлийн ажил эхэллээ. Усанд орохдоо шvршvvрийнхээ өрөөнд vсний сэнс, сам, алчуураа шалан дээгvvр тараагаад хаясныг нь цэгцэллээ.Дотуур хувцас нь бас хэвтэж байна. Аваад угаалгын машин руу шууд л шидчихлээ. «Өө болохгvй. Энэ 270 франкийн vнэтэй эд. Машинд хийгээд сэмэрчихбэл төлнө» гээд Цэнгэл сандарч байна.
Гоёмсог хийцтэй дотуур өмдийг угааж зогсохдоо ээжийнхээ хөхний даруулгыг ч болтугай цэвэрлэж байв уу? гэж бодлоо. Толгойд юу ч буудаггvй. Мэдээж vгvй болохоор тэр биз. 02 цагт унтахаар хэвтлээ. Эзэн маргааш ажилтай. 06 цагт босдог гэнэ. Цэнгэл кофе чанаж уулгаад ажилд нь vддэг журамтай. Би ч бас босноо. Усыг нь ууж буй болохоор ёсыг нь дагая.Дахиад л төмөр хаалганы дөрвөлжин нvх тор хийгээд онгойлоо. Харгалзагч шар дугтуйтай захидал өгч байна. Хаяган дээр Солотурны шvvхээс гээд биччихэж. Задаллаа. Маргааш 10 цагт тус хотын шvvх дээр бэлэн бай гэжээ. Миний гэм бурууг сонсгоно гэнэ. Яанаа!Ямар ял авах болоо?
******************** 2 ************************
Дахиад л нойргvй хонолоо. 07 цаг болох нь. Босъё доо. Нvvрээ будаад засчихъя. Швейцарь улсын шvvхийн өмнө хаана ч байдаг нэг эмэгтэй бус Монгол гэсэн тодотголтой бvсгvй зогсоно. Өнгөлөг харагдъя. Сvvлийн хэд хоногт өдөр алгасахгvй шахам «мэлмэрvvлж» байгааг хэлэх vv, царай зvс гэж харах юм алга. Өнөөдөр ч гэсэн «дуслуулах»байх. Харин гарыг минь бvv дөнгөлөөсэй. Сормуусны будаг урсчихвал нvvр минь сэтгэл шигээ халтартчихна.Намайг шоронд авчирсан цагдаагийн жолооч ирлээ.
Инээмсэглээд мэндэлж байна. Танимхайрч байгаа юм болов уу? Давраад vзье. «Гарыг минь битгий гавлаач». Толгой дохилоо.Ашгvй дээ. Нvvрээ «аврах» боломжтой болох нь. Болж л өгвөл уйлахгvй юм шvv. Нулимсаа харийнханд vзvvлмээргvй байна.Солотурны шvvхийн байранд 20 минут хэртэй давхиад хvрлээ. Жолооч машиныхаа урд талын цоожтой сараалжин торон дотор суулгасны хvчээр дотор муухайрсангvй. Намайг 09-д авчирчихаж, хурал эхлэхэд нэг цагийн зай байна.Хvлээлгийн өрөөний төмөр сандал дээр юу хийж суух вэ. Дахиад л туулсан амьдрал руугаа бодол «хэсvvчилье».
Эзэгтэй сайхан ааштай ирээсэй гэж би орой бvр хvсдэг. Гэсэн ч горьдлого тасрах нь биелэхээсээ олон. Эзний занг засах гэж «бөнжигнөх» хэцvv юмаа. Одоо яах вэ. Толгой хоргодох газартай байгаа нь тэнгэрийн умдаг атгасантай ялгаагvй.Женев хотын нэгэн сонинд «Ажил хайж байна» гэсэн зар өглөө. Эхний хоёр өдөр хэн ч ярьсангvй. Ашгvй гурав дахь өдөр утас дуугарлаа. Заавал франц хэлтэй гэрийн vйлчлэгч хэрэгтэй гэнэ. Дахиад хоёр удаа зар тавилаа. «-Та францаар ярьдаг уу?», «Yгvй» гэсэн vгийн дараа харилцуураа тавих чимээ. Яана даа энэ янзаараа бол ажил олдоно гэж vv?
«Миний найз тэвчээртэй бай. Бvх юм сайхан болно» гээд Цэнгэл сэтгэл засах юм. Уйлмаар л байна. Эзнийхээ занг яаж тэсье дээ гэж буй найзыгаа зовоогоод яах вэ. Нулимсаа vзvvлэхгvй ээ. Халаасан дахь мөнгө дуусах нь. 30 франк л vлдэж. Утасны карт 10 франкаар авлаа.«Ээжээ охин нь байна. Мөддөө ярьж чадахгvй шvv. Битгий зовоорой». Хөөрхийдөө муу ээж минь «За» гэж байна. Азаар яагаад гэж шалгаасангvй. Хэрэв асуусан бол юу гэх байсан бол? Мөнгөгvй болчихлоо гээд vнэнээ хэлэлтэй биш.
Хуурах л байсан байх даа.Цэнгэлийн эзнийд сар амьдарлаа. Эзэн сvvлийн долоо хоног дандаа ууртай ирсэн. Орой бvр гэрт нь ашиггvй нэгэн «хоолны сав» сууж байдаг болохоор аргагvй биз. Эзний зөвөө. Харин өнөөдөр хатагтай инээмсэглэсэн царайтай босго давлаа. Намайг дуудаж байна. Найз бvсгvйд нь гэрийн vйлчлэгч хэрэгтэй болж. Тав хоног цалингvй ажиллуулж турших юм байх. Хэрэв таалагдвал би мөрөөдлийнхөө мөнгөнөөс атгана. Баярласан гэдэг тоймгvй. Туршилтынхаа хугацаанд яг л морь, нохой мэт зvтгэлээ. Зургаа дахь өдрийн шөнө нойр хvрдэггvй. Маргааш л гэхэд би цалинтай, мөнгөтэй болно. Гэрийн зарцаар жинхлэнэ.
Дуу аялмаар ч юм шиг. Yvр хурдхан цайгаасай. Эзэгтэй дуудаж байна. Гvйхээрээ шахам очлоо. «Чиний англи хэл надад хангалттай биш байна. Уучлаарай». Уучлаарай гэдэг зайл гэсэн vг. Толгой руу хvнд төмрөөр татаад авах шиг.Хамаг горьдлого нурчихлаа. Цэнгэлийн эзэн намайг гэрээсээ явуулах гэсэндээ найз бvсгvйндээ авчирсан юм биш байгаа даа. Тvvнд ч гэсэн гэрийн vйлчлэгч шаардлагагvй болохоор тав хоног туршилтаар ажиллуулъя гэсэн биз. Би хууртчихаж. Шинэ жил дөхөж хөл хөдөлгөөн нэмэгдсэн Женевийн төв гудамжаар алхаж явна.
Дотор харанхуйлаад бөглөрөөд нэг л биш. Хаачихаа ч мэдэхгvй… Очих газаргvй, хонох гэргvй хvн яах ч юм билээ. Дотроо онгойтол уйлах юмсан. Ямар гудамжинд мэгшилтэй биш. Уйлахад хvртэл орон хэрэгтэйг одоо л би ойлгож байна. Өнөөдөр, маргааш бас дараа нь хаана хононо оо. Юун чимээ вэ? Өө гар утас дуугарсныг анзаарсангvй. Юу вэ? 0764940705. Булганы утас байх чинь. Би буруу хараагvй байгаа даа. Шоронгоос намайг авчирсан цагдаагийн жолооч дуудлаа. Бодолдоо дарагдаад 10 цаг болсныг анзаарсангvй. Шvvх хурлын танхим руу орлоо. Сvртэй юм аа. Шvvгдэгчийн сандал эзгvй байна. Тэр миний суудал.
******************** 3 ************************
Швейцарь улсын шvvхээс надад гурван сар хорих ял оноолоо. Монгол Улсын иргэн гэдгээ нотолсон паспортаа өгөхгvй бол дахин зургаан сар сунгана гэнэ. Шvvх хурал тарсны дараа гадаадын иргэдийн асуудал хариуцсан цагдаагийн газрын байцаагч залуу дахиад л бичиг баримтаа өгөхийг шаардаж байна. Хэрэв би за гээд ам алдвал шууд л Монгол руу «ачигдана».Орчуулагч бvсгvй явчих саныг ч хэлэх vv юу ч ойлгохгvй дvр эсгэн мөрөө хавчаад суулаа. Yг л дуугарвал уйлчих гээд байна. Мөрөөдлийн мөнгөний амт ийм vнэтэй байна гэж бодоогvй ээ. Гадаад паспортаа өг гэж сvрдvvдж байгаад л суллачих байх гэсэн горьдлого сvvмэлзэж байсан юм.
Бөхчихлөө. Есөн сар төмөр «авсан» дотор яаж тэснээ? Баримал шиг гөлийсөн хvvхэн хараад байцаагчийн тэсвэр барагдаж буй бололтой. Болдогсон бол цохиод авах юмсан гэсэн хvсэл нvдэнд нь илхэн.Солотурны шоронгоос намайг хvргэж ирсэн цагдаагийн жолооч дуудаж байна. 27 насныхаа хавар, зун, намрыг vдэх «гэрт» минь хvргэх нь. «Гавла» гэж байцаагч жолоочид хэллээ. Эсэргvvцээд яахав. Чимээгvй гараа сарвайв.Машинд суухаар дөхөхөд байцаагч «Дотор чинь муухай оргино доо» гээд бөөлжих дvр vзvvлэн дооглоод «Чингисээсээ өөр бахархах юмгvй тэнэг амьтад» гэж тавлаад, тохуутайгаар инээлээ. Хэлгvй «малтай» яаж ч харилцсан яахав гэж бодоо биз.
Яах вэ дээ намайг басамжилж, доромжилж болно. Харин эх орныг минь гутаахыг сэтгэл, зvрх зөвшөөрөхгvй. Зангираад байгаа нулимсаа дотогш нь залгилаа.-Herr vorsitzender. Ich Freue mich sie kennengelernt zu haben (Ноён даргаа, би таньтай танилцсандаа их баяртай байна) гэж өөрийнхөө хэмжээгээр цэвэрхэн хэлэхийг хичээлээ. Байцаагчийн нvд томроод Sprechen du deutsch? (Чи германаар ярьж байна) гэж байна.-Ja ja naturiliсh! (тийм тийм тэгэлгvй яахав)-Байцаагчийн ам дахиад «ангалзах нь». Бодвол бичиг баримтаа нэхэх биз.-Verzeihung Ich muss gehen. Resht nerzlichen dank fur den rat (Уучлаарай би явах боллоо. Таны зөвлөсөнд их баярлалаа).Дахиад л ам нь хөдөллөө. Боломж өгсөнгvй.-Ich danke Ihnen fur der warmen Empflang.
Mir keine zeit. Gute reise (Таны халуун дотно хvлээн авсны төлөө талархал илэрхийлье. Надад цаг алга. Замдаа сайн яваарай) гээд бардамхан алхаад машины урд камерын хаалга руу дөхлөө. Чингисийн удам арчаагvй явахыг би хvсэхгvй. Жолооч, байцаагч хоёр их л зэвvvцэж буй бололтой. Урд хаалгаа онгойлгох гэснээ болилоо. Хойшоо алхаж байна. «Хонины хонхорт» суулгах нь дээ. Донсолгоонд элэг бөөр «сугарна» даа. Камер дотор 20-иод минут vсчиж хvрлээ. Хариугvй бөөлжих нь. Яах вэ дээ, харийнхний халаасыг зузаан гэж шунасан миний буруу. Өрөөндөө ороод жаахан хэвтлээ. Юу хийх вэ. «Чилийсэн» олон цаг, өдрvvд намайг хvлээж байна. Дэвтрээ дэлгэе дээ.-Байна уу? Солонго уу? гэсэн Булганы дууг сонссод тийм ч гэж хэлж чадахгvй уйлчихлаа. Цээжин дотор зангираад байсан цөхрөл баярын нулимс болоод асгарч байна.
«Өнөөдөр шоронгоос суллагдсан. Битгий уйл. Цюрихийн галт тэргэнд суугаад ир» гэнэ. Халаасандаа аравхан франктай буйгаа хэллээ. «Чи Женевийн галт тэрэгний буудал дээр хvлээж бай. Би одоо гарлаа». Ингэж намайг аз ивээнэ гэж байдаг аа? Ёстой л vхсэн хvн амилсан дайны баярлалаа. Холын холоос зориод ирэхэд байгаагvй анд минь суллагдчихаж. Дотор цэлмээд нэг л баясгалантай Цюрихээс ирэх галт тэргийг хvлээж гурван цаг суух нь. Хvлээсэн хvнд яг л гурван жил шиг. Нимгэхэн хvрэм өмссөн болохоор жиндэж байна. Аргагvй дээ арванхоёрдугаар сар гарч буй юм чинь. Халуун цай уумаар л байна. Даанч мөнгө минь кофе, бялуу авч хvрэхгvй. Энэ байтугай зовлонг давснаас хойш даарах зэрэг ч яамай. Тэснээ. Жаахан дулаацъя. Женевийн төвөөр алхлаа.Өвөл нь хvртэл ногооноороо дvнхийх модыг vнэртлээ.
Юу ч мэдрэгдсэнгvй. Сонин юм даа. Ийм сайхан байгаль, ногоо vнэргvй гэж vv? Агь ганга униартах Монголоо саналаа. Шарилжнийх нь vнэр хvртэл ямар сайхан байсан юм бэ дээ? Өөрийн гэсэн юм бvхнийхээ vнийг ухаарахгvй л явж дээ.Булган галт тэрэгнээс буугаад зам дээр хvлээж зогсоно. Хотын гудамжаар баахан алхаад цаг өнгөрснийг анзаарсангvй. Хөөрхий дээ миний найз турчихаж. Хальтхан харвал танихгvй нь. Бvсгvй хvнд 40 гаруй хоног шоронд сууна гэдэг ямар амар байв гэж. Гvйж очоод өөрөөсөө намхан найзынхаа энгэрт наалдаад мэгшлээ. Энэ баярын нулимс. Хvний газар аврагдаж, хамгийн гол нь банкнаас авсан өрөө дарж мэдэх нь. Миний найз хvн чанартай. Надад тусална. «Хоёулаа Цюрих явна. Манайд очино» гэнэ.
Галт тэргэн дотор гурван цаг юу эсийг ярихав. Тэр Оросуудтай хамт хулгай хийж байгаад баригдан шоронд орсон гэнэ. Ашгvй тэд «Энэ бvсгvйд ямар ч буруу байхгvй. Зөвхөн хамт л явсан. Бид бараа хулгайлсан юм» гэж мэдvvлсний ачаар найзыг минь суллаж. Булган хэзээ ч муу юм хийх хvн биш гээд Цэнгэлийг загнах шахуу байсан би өөрөөс нь сонсч байж л итгэлээ.-Яагаад чи хулгай хийсэн юм бэ? Чам шиг боловсролтой, хэлтэй бvсгvйд өөр зам олдоогvй гэж vv? гэлээ. «Хэрвээ эх орон минь боломжтой, ажил хийгээд амьжиргаагаа залгуулах дайны байсан бол чи бид хоёр ингэж явна гэж vv?». «Өр нэхэгдээд, мөнгө бодогдоод ажил олдохгvй болохоор юу эсийг бодохов. Хэн хулгай хийхийг хvсэх вэ дээ» гэж байна.
Аргаа бараад л тийм зам сонгоо биз гээд найзыгаа уучиллаа. Бvрий болж байхад Цюрихт хvрлээ. Галт тэрэгнээс буугаад автобусаар хорин минут яваад хvрэх юм. Гурван давхар хуучивтар байшин байна. «Энэ цагаачдын байр. Нэгдvгээр давхарт жижvvр суудаг юм. Чимээ гаргалгvй орно шvv» гэж байна. Өдрөөс хойш хэдэнтэй хэлсэн яагаад гэсэн асуултаа тавилаа. «Чи бичиг баримтгvй. Хэрэв чамайг харвал шууд л цагдаа дуудаад цагаачдын лагерьт хvргэнэ» гэнэ. Яанаа, айдас намайг мөнхөд мөрдөх юм аа.Өндөр өсгийтэй гутлаа тайлж бариад хуучивтар модон шатаар өгслөө. Тийм ч тохилог биш өрөө, хуучивтар царс модон ор, том хувцасны шvvгээ, телевизор, хөгжим байна. Хэрэв vvд тогшвол орон доогуур юм уу, шvvгээн дотор ор гэнэ. За гэлээ. Булган хоол хийлээ.
Хэдий өлсөж буй ч хэзээ жижvvр vvд тогших бол гэсэн айдас хоосон ходоодыг дvvргээд олигтой ч идэж чадсангvй. Харин шөнө нь хар дарж зvvдэлсэнгvй. Энэ улсад ирснээсээ хойш би ийм бөх унтаагvй. Булган маань орос, англи, герман хэлээр чөлөөтэй ярьдаг. Хоёулаа ажлын байрны зар гардаг Цюрихийн бvх сонинг худалдаж авлаа.Шинэ жилийн баяр дөхсөн болохоор ч тэр vv «Гэрийн vйлчлэгч» авна гэсэн зар ганц ч алга.Булганыд ирээд арав гаруй хоночихлоо.Ажил олдох болов уу, өрөө дарж дийлэх vv? банкинд байраа хураалгачихвал ээжийнхээ царайг яаж харах вэ гэсэн айдаст ээрvvлээд дахиад л нойргvй болчихлоо. Гутарч, цөхөрч, арга барагдах нь. Дэмий ирлээ гээд найздаа тунирхаад уйлж ч vзэв. «Битгий шантар, шинэ жилийн дараа ажил олдоно» гээд Булган аргадах юм. Жижvvрээсээ айн айн намайг орогнуулж буй найзыгаа зовоогоод яах вэ.
Гуниг сvvмэлзсэн нvдээр инээдэг болж сурлаа.Шинэ жилийн баярын дараахан Булган гэртээ их л баяртай ирлээ. Надад ажил олдож. Гэрийг нь цэвэрлээд хоёр хvvхэд харах юм гэнэ. Бөөн баяр. Тэр өдрийнхөө vдэш найз минь намайг хvргэж өглөө. «Баян айл чамайг нохойноосоо дор vзсэн ч чи тэсэх л ёстой шvv» гэж сургамжилж байна. Толгой дохилоо.Эзэгтэй маань тийм ч муухай ааштай биш. Гэхдээ л шалыг нь өнгө оруулах гээд мөлхөөд угааж буй намайг «шохоорхож» харахдаа «Чи ийм л заяатай амьтан даа» гэсэн vгийг харцнаас нь давхар уншдаг. Энэ нь надад зовлон биш. Идэх хоолтой, унтах ортой, хамгийн гол нь өөртөө «хөрөнгө» бvтээж буй минь жаргал.
Тэснээ. Ажилд ороод арав гаруй хоносны дараа эзэн дуудлаа. «Бид өмнө нь нэгэн бvсгvй ажиллуулж байгаад цагдаад баригдсан юм. Хууль бусаар хvн ажиллуулсан гээд 20 мянган франкаар торгуулсан. Гудамжинд бичиг баримтны шалгалт их байна гэнэ. Чи манайхаас гарч болохгvй. Амралтын өдөр зөвхөн өрөөндөө амар. Бид дахиад цагдаагийн байгуулагад шалгагдахыг хvсэхгvй байна. Тэгээд ч 20 мянган франк бага мөнгө биш». Хэлэх vг олдсонгvй. Дуугvй л толгой дохилоо. Хоёр сар өнгөрлөө. Гадаа гармаар, хэн нэгэнтэй яримаар байна. Эзэн надад энэ тэрийг хийгээрэй гэхээс өөрөөр тоож дуугарах нь vгvй. Өнгөрсөнөө бодож дурсамжаар амьдарна гэдэг ямар хэцvv юм бэ? Яг л амьдаараа vхчихсэн юм шиг. Агаар амьсгалах юмсан. Сvvлийн долоо хоног аман дээр гараад хэлж зvрхлээгvй vгээ эзэндээ дуулгалаа. «Танай гэрт Булганыг нэг хонуулахыг зөвшөөрөөч». «Уучлаарай.
Чамайг ажилд авахдаа найз нарыг чинь гэртээ авчирна гэж хэлээгvй шvv». Тийм ээ эзний vнэн. Орой нь эзэгтэй намайг дуудаж байна. Гvйгээд очлоо. «Чи хардаа» Цэнхэр дэлгэцээр реклам гарч байх юм. Ногооны униарт дуниартсан тал. Бороо асгарч байна. Хээгvй байрын эр томхон савтай өрөмнөөс талхаараа хутгаад амаа олохгvй «цохих» юм. Хир болсон гэмээр дээл, тас хар нvvр, осолдохгvй ази гэхээс Монгол биш царай хажууд нь байгаа морины самсайнаас борооны ус дусалж байна. Мань эрийн нvvрээс ч ус бөнжигнөх юм. Өнгө муутай залууг хараад ичсэн ч хурдан хөлгийг нь хараад мэлмэрvvлэх дөхлөө. Нутаг минь бодогдож байна. Урьд нь сонсч байгаагvй зөөлхөн эгшиг уянгалаад л. Гэнэтхэн дvрс солигдож бичиг гарлаа. Кактабл гэдэг цөцгийн тосны сурталчилгаа юм байна.
Эл тосыг идвэл яг л Монголынх шиг цэвэр ахуйг мэдэрнэ гэнэ. Юутай ч эгнvvлэшгvй гэдгийг нь харуулахын тулд эх орноор минь жишээ авч буй аж.Эзэгтэй маань нулимсаа гартал инээлээ. «Танай эрчvvд ямар царай муутай, бvдvvлэг юм бэ? Та нар ямар ч ажил хийсэн хамаагvй гээд энд хоргоддог нь аргагvй л юм» гэнэ. Эзнийхээ гэрт зочин авчиръя гээд эрээгvй загнасан надад хариу барьж буй нь энэ. Өрөөндөө ороод баахан уйллаа. Монгол орон минь хөгжөөсэй. Хэний ч өмнө бардам амьдрах юмсан…Төмөр хаалга хяхтнаад онгойлоо. «Чамд эргэлт ирсэн» гэнэ Хэн байдаг билээ?
Харгалзагч намайг уулзалтын өрөөнд хvргэлээ. Танихгvй нэгэн эмэгтэй байна. Өөрийгөө буяны байгууллагын ажилтан гэж танилцууллаа. Хоригдлуудтай уулзаж зөвлөгөө өгдөг юм байх. «Чи яагаад Монгол руугаа буцахыг хvсэхгvй байгаа юм бэ?» гэж байна. Манайд ажил олддоггvй, хийсэн ч цалин бага гэж нэг хэлэх гэснээ цааш хийлээ. Дуугарсангvй. «Та нар их өлсдөг vv. Амьдрал чинь хvнд байх даа?» гэнэ.
Швейцаруудын ихэнх нь Монгол гэж хаана ч байдгийг мэддэггvй шахам. Тэдэнд Ази гэхээр л ядуу амьдрал, хоосон таваг төсөөлөгддөг. Биднийг нутагтай өлбөрч vхэхийн ирмэгт хvрээд хvний газар ирэн гэдсээ тэжээхийн тулд бэдэрч яваа гэж боддог нь илт. Аргагvй ээ. «Есөн сар ч хамаагvй шоронд сууя. Монгол руугаа буцахгvй» гэж хэлдэг хvмvvсийг өөрөөр яаж ойлгох вэ дээ. Тэдний зөв. Ашгvй уулзалт дууссаныг харгалзагч хэллээ.Өрөөнд минь хvргэсэн шоронгийн ажилтан завтай байгаа бололтой. Сандал дээр маань тухтай гэгч нь суулаа. Эх орны минь тухай лавлаж байна. Өвөлдөө 30 градус хvртэл хvйтэрдэгийг сонсоод бараг л чичирлээ. Миний хоригдож буй өрөөний доод давхарт мусальман шашинтай нэгэн залуу байдаг. Шоронгийн хоол нь ихэвчлэн гахайн мах болохоор иддэггvй. Өлссөндөө талх, цөцгийн тос, жимсний чанамал байнга гуйдаг.
Даанч хэмжээтэй хоолыг тvvнд илvvчлэх нь vгvй гэнэ. Өрөвдлөө. Хөөрхийдөө хvний газар над шиг л ядарч яваа нэгэн биз. Өөрийнхөө хувийг өглөө.«Хаанахын хvн юм бэ?», «Турк» гэсэн vгийг сонсоод шууд л харгалзагчийн гараас багахан тос, чанамалаа шvvрч аваад хогийн сав руу шидчихлээ. Тvvний нvд томроод «Яагаад» гэж байна. Мөрөө хавчаад орон дээрээ гараад хэвтчихэв. Харгалзагч их л гайхаж буй бололтой. Үvдэн дээр хэсэг тээнэгэлзэн зогссоноо гараад явлаа. Хэрэв тэр нэгэн турк эр надтай тааралдаагvй бол өнөөдөр би тоотой насныхаа нэг жил шахмыг тортой хашаанд өнгөрөөхгvй байсан даа. «Эр хvн байж өлсөхөө тэсвэрлэж чаддаггvй арчаагvй амьтан бэ? Аягvй бол тэр «муугийн» хамаатан ч юм билvv?». Яанаа, би таних нь байтугай хараа ч vгvй нэгнээс өшөө авах муу санаатай болчихож.
Шорон хvнийг эвддэг гэдэг vнэн юмаа. Өш хонзон бодоод яах вэ дээ. Өөрийгөө сатааруулъя. Дэвтрээ сөхье дөө.Эзэн маань надад нэгэн баяртай мэдээ дуулгалаа. Охиноо сургуульд хvргэж өгч бай гэнэ. Уасминагийн (охины нэр) сургуулиас гэр хvртэл явган алхахад 10 минут. Бусдын харцан дор бөхөлзөхгvй энэ хэдхэн хором надад ямар vнэтэй гээ. Болдогсон бол бvрч холын сургуульд охиныг хvргэж байх юмсан. Даанч миний хvслээр болох биш дээ? Гуравдугаар сарын 8-нд хэрэг тарьчихлаа. Уасминаг хvргэж өгөөд гэртээ харих замдаа утасны бvхээгнээс ээжтэйгээ ярьж баярын мэнд хvргэсэн юм.
Охиныхоо дууг ойрд сонсоогvй ээж минь их саначихаж. 30 минут өнгөрснийг анзаарсангvй. Сvмийн цаг цохих чимээг сонсоод цочлоо. Баяртай дараа ярья гэж хэлчихээд яараад гvйлээ. Эзэн их л уурлаж байна. 10 минут яваад ирэх ёстой би хагас цаг гаруй «зугаалсныг» уучлахгvй гэнэ. Маргаашнаас эзэн охиноо хvргэж байхаа мэдэгдлээ. Уучлахгvй гэсэн vг наранд гардаг 10 минутыг минь аваад «явчихна» гэж би бодоогvй. Дахиад л гэрийн «хорионд» орчихлоо. Цюрихийн гудамжаар алхах юмсан.Булган утсаар ярьж байна. Гэрийн vйлчлэгчийн ажил улирлын чанартай шахуу байдаг тул есдvгээр сар хvртэл буюу хvvхдvvдийн хичээл цуглартал олддогvй гэнэ.
«Ядахдаа сард нэг ч өдөр болтугай амруулдаг айлд ажиллах юмсан. Туслаач. Боломж байвал ахиу цалин өгөх айл олмоор байна». Найз минь зөвшөөрлөө. «Сонины зарын дагуу гэрийн эзэдтэй нь очиж уулзъя. Чи ямар ч аргаар болтугай хоёр өдрийн чөлөө аваад ир. Харин ажлаасаа гарч болохгvй шvv. Хонох газаргvй байхын зовлонг амсаа биз дээ». Тиймээ Булганы зөв. Хоёр өдөр эзэндээ юу гэж худлаа хэлэхээ боловсрууллаа. «Женевт байдаг нэгэн найз маань осолд өртчихөж. Би эргэхийг хvсч байна. Чөлөө өгөөч». Эзэгтэй зөвшөөрлөө. Дөрвөн сар гаруй би боолын хөдөлмөр хийсэн. Овоо ч дадлагажлаа.Цалингаа ахиулах юмсан гэж бодно.
Саяхан л шахам хонох газар олдвол их юм гэж бодож байсан бол одоо ахиухан цалинтай ажил хайх боллоо. Хvн давруу амьтан гэдэг нь vнэн юм. Булган бид хоёр зарын дагуу өдөржин явлаа. Эзнээс илvv цалинжуулах айл олддоггvй. За яах вэ буцъя даа. Булган дуудаж байна. Хар даа. «25 нас хvртэлх насны бvсгvй гэрийн vйлчлэгчээр авна. Цалин өндөр». Яриач гэнэ. «Яанаа би 26-тай шvv дээ». «Яадаг юм бэ нэг нас дарчих. Өндөр цалинтай ажилд орвол чиний л аз». Тиймээ найзын минь зөв. Залгалаа. Эрэгтэй хvн авч байна. Маргааш уулзаад ажиллуулах эсэхээ шийдье гэнэ. Болзсон цагтаа очлоо. Үнэтэй ноолууран урт хvрэм, vнэт эрдэнийн шигтгээтэй бөгж чигчий хуруундаа зvvсэн 45 орчим насны эрхэм байна. Турк vндэстэн. Нутагтаа савхины vйлдвэртэй гэнэ.
«Хэрэв чи ажиллахыг хvсвэл хуучин цалингаас чинь 300 франк илvv төлье». Энэ мөнгө 270 мянган төгрөгтэй тэнцэнэ. Бөөн баяр. Эзэн дээрээ очлоо. «Би ажлаа солилоо, уучлаарай». Чемондантай хувцсаа чирээд шинэ эзнийдээ ирлээ. Гурван өрөө цэвэрхэн байр. Тавилга нь ч нvсэр биш. Тvvртэхгvй л цэвэрлэх юм байна. Үдэш болчихож. «Та ямар хоол зооглох вэ?» «Өнөөдөр чи амар би өөрөө хийе». Өглөө 07-д бослоо. Кофе бэлтгэе. Яанаа эзэн маань өөрөө кофегоо чаначихаад намайг хvлээгээд сууж байна. «Уучлаарай таныг эрт босдог гэж мэдсэнгvй. Дахиж ийм алдаа гаргахгvй».
Толгой дохиж байна. Өдөр эзэн зоог хийлгэсэнгvй. Ресторанд хамт хооллолоо. Үдэш дуудаж байна. «Би эхнэрээсээ жилийн өмнө салсан. Манайд чи гэрийн эзэгтэй шиг бай. Хоёулаа хамтарч амьдаръя. Тэгээд ч би чамд өндөр цалин өгөхөө амласан. Энэ мөнгө гурван өрөө байрны цэвэрлэгээнд тохирох хөлс биш». Ийм vг дуулна гэж ёстой санасангvй. Яах вэ? Зөвшөөрье гэхээр нэг л болмооргvй.Хэсэг бодлоо. Хөдөлмөрөө vнэлж, зарж чадна харин өөрийгөө арай л зvрхлэхгvй нь. Энэ эрхэмд боол бус харин зугаагаа гаргах хvvхэн хэрэгтэй байжээ. Тийм ч болохоор залуу хvvхэн ажиллуулна гэсэн зар тавиад ярихаар нь өөрийг нь хараад авах эсэхээ шийдье гэсэн байж.
Хуучин эзэн минь одоо намайг цусаар уйлаад очсон ч авахгvй. Европынхон дэндvv чигээрээ зантай. Миний унтах ор, идэх хоол, хамгийн гол нь бага ч гэлээ авч байсан цалинг минь харийн эр баллачихлаа. Тvvнд би уурлах, гомдох эрх байхгvй. Хэрэв намайг цагдаад мэдэгдвэл Монгол руу «ачигдана».Нулимсан дунд, доромжлол дотор амьдарч буй ч эндээс явахыг хvсэхгvй байна. Намайг дандаа азгvйтэл дагах юм. Анх ирэхэд Булган шоронд, арайхийж нэг ажил олоод цалингаа ахиулъя гэсэн шуналаасаа болж ингээд бvдэрчихлээ.Яанаа одоо. Өчигдөр уулзсан айлууд цалинг нь голсон намайг vйлчлэгчээр авахгvй.
Дахиад л тэнгэр холдож газар хатуудах нь. Чаддагаараа мэлмэрvvллээ. Энэ «шорвог ус» хэзээ нэг дуусах болоо?Тэр эр намайг өрөвдөж байх шиг байна. «Миний найз рестораны эзэн. Хэрэв чи хvсвэл ажилд зуучилж өгч болох юм». Зөвшөөрлөө. Надад өөр сонголт алга. Чемодантай хувцсаа чирээд дахиад л нvvлээ. Сайхь эр хvргэж өгч байна.Гурван өдөр ажиллалаа. Дарга дуудаж байна. Очлоо. «Би ази бvсгvйтэй «найзлах» хvсэлтэй. Эхнэр маань Туркдээ байгаа. Чи юу гэж бодож байна. Хэрэв хvсэхгvй бол дахин өөр ажилчин авъя. Сайн бодоод өнөөдөртөө хариу хэлээрэй». Дахиад л тархи руугаа татуулчихсан аятай боллоо. Би ахимаг эрийн залуу эхнэрийн дvрээр амьдрах боломжоос татгалзаад энд ирсэн. Өөрийгөө, дээрээс нь хөдөлмөрөө vнэлж чадахгvй ээ. Одоо ажил хайгаад олдохгvй. Уурлах, уйлах ч тэнхээ алга. Швейцарийн цагаачлалын асуудал хариуцсан байгууллагад очиж орогнол хvсье.
«Эх орондоо амьд явах баталгаа минь алдагдлаа» гэж хэлье. Зарим хvн ийм арга хэрэглэдэг гэж дуулсан, худлаа ярья. Янхан болохоос арай л дээр юм. Нөгөөх эзэн рvvгээ очлоо «Би энд ажиллахыг хvсэхгvй байна».Өрөөнд байрлуулсан харгалзагч нартай холбосон хонх дуугараад туулсан амьдралаас минь салгалаа. «Утсаар ярих уу?» гэж байна. Гурван сард нэг удаа таван минут хэртэй гадаад ертөнцтэй холбогдох боломжоос юу гэж татгалзах вэ дээ. Ээжтэйгээ ярья. Миний ээж 20 гаруй жил «Эрvvл энхийн манаад» гэсэн цаасан малгай өмсч эмч гэсэн сайхан алдар зvvн чулуун шалтай хvйтэн өрөөнд өдөрт 4-8 цаг хагалгаанд орсны шанд 60 хvрээгvй насандаа vе мөчний эдгэршгvй өвчин, ялимгvй л муу vг сонсвол харвачих шахдаг даралтаар «шагнуулсан».
Эцэст нь 40 мянган төгрөгийн тэтгэврээр «урамшуулагдсан». Ийм биетэй ээжийгээ яаж аргалах вэ? Шоронд байгаа, гурван сарын дараа таван хором ярина гэж хэлж болохгvй. Бодъё. Сэтгэлд минь ээжийн минь зиндааны эмч энд 2-3 давхар харштай, сард 15-18 мянган франкийн орлоготой, сvvлийн vеийн загварын машин сольж сэлгэж унаад ядаргаа тайлах vнэртэн ханхлуулсан онгоцондоо над шиг зарц бvсгvйгээрээ нуруугаа угаалгаад тансагладаг нь бодогдлоо. Гэрэл, сvvдэр шиг дэндvv заагтай юм. Ээжийгээ яаж хууръя даа? vргэлжлэл бий.
******************** 4 *************************
Миний ээж vv? Охин нь байна. Бие нь сайн биз дээ. Би ажлаа сольсон. Хөдөө тосгонд ажиллана. Даанч тэнд утасгvй юм». «Тэгээд ярих ч боломжгvй хэрэг vv?» гээд ээжийн дуу сулраад ирлээ. Мөрөөдлийн мөнгөний эрэлд төрсөн хоёр охин нь «мордсон» болохоор дэндvv их ганцаарддаг, санадгийг нь мэднэ. Ээжид минь бурхан болсон ааваас минь өөр «хань» Монголд vгvй. «Гурван сард л нэг удаа амарна. Тэгээд ярья. Охиноо битгий санаарай». Дэд бvтцийн хөгжил дэндvv сайн орны тухай ээж минь мэддэггvй нь миний аз. Хөөрхийдөө миний муу ээж, за гэж байна. «Карт дууслаа, баяртай» гэж хэлээд бушуухан тасаллаа.Утсаар ярих таван хоромд ээжийнхээ амьжиргааг зохицуулах ёстой. Германд амьдардаг эгч рvvгээ залгалаа. Дуудаад утсаа авдаггvй. Бушуулаач ээ! Надад хоёр минут vлдсэн. Ашгvй авлаа.
«Солонго байна» гэсэн яаруу дууг сонсоод л уйлж байна. Шоронд орсныг Булган хэлчихэж. «Битгий уйл. Нулимс та бид хоёрт тус болох биш. Би есөн сар хоригдох болсон. Байр, утасны хөлс, эмчилгээний зардлаа төлөх, хvнсээ авна гэж тооцоод ээжид сар бvр 150 евро явуулж туслаач!». «Би Томост (эгчийн минь найз) хэлье». «Yгvй ээ, тэр зөвшөөрөхгvй байх. Чамтай гэрлэх гэж буй болохоос ээжтэй чинь амьдрах гэж байгаа юм уу гээд уурлана шvv». «Тэгээд яах вэ?» гээд сандарч байна. «Зараад мөнгө болгох юм юу байна?». «Томос долоо хоногийн өмнө цагаан алтан ээмэг, бөгж бэлэглэсэн. Тvvнийг заръя. «Яагаад зvvхгvй байгаа юм бэ?» гэвэл хаячихсан гэж хэлье дээ». «Тэг, тэг» Дийд, дийд… Гадаад ертөнцтэй холбосон «учиг» тасарлаа. Аргагvй ээ. Ахархан таван хором дуусчихаж. Ээж минь ямартай ч өвдөхдөө уух эмтэйгээ байх нь. Сэтгэл арай л уужрах шиг.
Цонхоор харлаа. Тавцан дээр хоёр болжмор сууж байна. Харгалзагчийн өгсөн талхыг vйрvvлээд сараалжин төмрийн завсраар шидлээ. Тавцанг оносонгvй ихэнх нь даваад уначих юм. Болжмор хооллох эрх чөлөөнөөс хvртэл боогдох гэж дээ. Хорвоогийн нэг өдрийн нар жаргахад цөөнгvй цагийн зай байна. Хийх юм алга. Дэвтрээ дэлгэе дээ.Чемодантай хувцсаа чирээд Булганыд ирлээ. «Яасан бэ?» гэж байна. Болсон явдлыг бvгдийг нь ярилаа. «Швейцарь улсын цагаачлалын асуудал хариуцсан байгууллагад очиж, орогнол хvсье».
Найз минь дургvйцсэнгvй. Эсэргvvцээд ч яах юм билээ. Өөр сонголт байх биш. Вазал хотод байдаг цагаачдыг хvлээн авдаг байранд хvргэж өглөө. Хэдэн нас илvv болохоор найз минь надад ахархуу загнадаг. «Энд удахгvй биз дээ. Нэг хот руу хуваарилдаг юм. Яг л шорон шиг газар шvv. Сэтгэлээр битгий унаарай» гээд баруун хацрыг минь vнслээ. Тэр «шоронгоос» суллагдахаар vлдсэн хацрыг минь vнсэх нь дээ.Төмөр торон хашаатай хоёр давхар байшин руу орлоо. Нохой хөтөлсөн хамгаалалтын ажилтнууд, давхарлаж гагнасан төмөр ор. Найзын минь хэлсэн vнэн аж.Нvvрний тал бvрээс зураг дарж байна. Гарынхаа хээг өглөө. Эрvvл мэндийн vзлэгт оров.
Монгол Улсад амгалан амьдрах, амьд явах баталгаа нь «алдагдсан» нэгэн бvсгvйн бvх намтар, бие эрхтний «зураас» нь хvртэл хаа холын Швейцарьт бvртгэгдлээ. Хаана оч гэж хэлэх бол оо? Хvслээр минь болдогсон бол Булганы амьдардаг хотод очих юмсан. Салхинд гарах хугацаа нь дэгтэй хагас шорон шиг хуаранд хориод хонолоо. Олтен гэдэг хотод оч гэнэ. Булганыхаас холдчихож. Хаана амьдрахаа сонгох эрхгvй хойно яах вэ дээ. Олтен руу чемоданаа чирээд дахиад л нvvлээ. Цагаачдын байр. Тийм ч тохилог биш. Байрны дарга хvлээж аваад нэг жижиг өрөөнд орууллаа. Тавилга нь тааруухан юм.240 франк өгч байна. Сар идэх хоолны мөнгө гэнэ. Монгол мөнгөнд шилжvvлэхэд бага биш юм аа.
Гэхдээ л амьдралын өртөг өндөр газар дөнгөж л хvнсэндээ хvрэх төдий. Ямартай ч хонох газар, идэх хоолтойгоо болчихлоо. Одоо хуримтлуулах мөнгө яаж олъё доо. Олтены зар тавьдаг бvх дэлгvvрvvдийн самбарт «Цагаар айл цэвэрлэнэ, хvvхэд харна» гэсэн бичиг наалаа. Хэн ч ярьдаггvй ээ.Эзэн ажлаасаа сайхан зантай ирээсэй гэдэг байсан хvсэл минь мөнгө яаж олох вэ гэсэн бодлоор солигдлоо. Булганых руу галт тэргээр очиход 30 франк (27 мянган төгрөгтэй тэнцэнэ) төлдөг. Халаасандаа захирагдаад явах нь ховор. Дэндvv их ганцаардаж байна. Монголоороо ярих юмсан. Зарын дагуу хvн ярих болов уу гэж гэгэлзсэн, хийх ажилгvй гиеvрсэн хvнд өдөр өнгөрөхгvй нь там юм.Булган ярьж байна. Жимс хураах долоо хоногийн ажил гарлаа. Ир гэнэ. Ямар жимс яаж тvvдгийг нь ч асуусангvй.
Цалин л авч байвал юу ч байсан хийнээ. Ажил олдоно гэдэг л бөөн аз. Очлоо. Тоор хураах юм байна. Хоёроос гурван давхар байшингийн дайтай гэмээр өндөр модод. Оройд нь бөнжийх жимсийг нэг нэгээр нь тvvнэ гэнэ. Шат өгч байна. Хамгаалалтын бэхэлгээ алга. Арай л бvдvvн болов уу гэмээр модны мөчирт шатаа тээглvvлээд авирах ёстой. Толгой эргээд уначих вий, мөчир нь даахгvй хугарчихвал яанаа гэсэн бодолд ээрvvлсэн ч мөнгийг нь бодоод өгслөө. Дээшлэх тусам айж байна. Унаад vхвэл ажиллах зөвшөөрөлгvй байж хууль бусаар ажилласан миний хохь. Тоотой өдрийн ажил тогтоосон хугацаандаа дууслаа.
Дахиад л ажилгvй, мөнгөгvй. Яая даа байз.Швейцарьт амьдарч буй хэсэг монголчууд «нийлнэ» гэсэн зарыг найз минь дуулгалаа. Нэг өдөр ч болтугай мөнгө бодохоо больж сэтгэлээ сэргээе. Аарау хотын орчим байх сайхан ногоон төгөлд цугларлаа. Хорхог хийн шар айраг шимэв. Зарим нь жаахан халж байх шиг. 30 орчим насны нэгэн залуу уйлж байна. 3500 ам.долларын өр тавиад ирсэн гэнэ. Сарын мянган ам.долларын цалинтай ажилд оруулна гэсэн зард итгэчихэж. Зуучилж ирсэн гурван залуу Швейцарийн нэгэн захын хотын галт тэрэгний буудал дээр авчраад «Эндээ сууж байгаарай. Бид одоохон ирнэ»гээд бултчихсан гэнэ. Хөөрхий залуу өдөржин хvлээж.
Ирсэнгvй. Азаар нэгэн монгол бvсгvй тааралдсаны ачаар цагаач хvлээж авдаг байранд хvргvvлэн аврагдсан гэнэ. «Ирээд гурван сар боллоо. Гэр рvvгээ нэг ч төгрөг явуулж чадсангvй. Ажил олддоггvй гэхээр эхнэр vнэмшихгvй юм» гэнэ. Хоёр хvvхэдтэйгээ байдаг нэгэн гэр бvлийнхэн зовлонгоо ярьж байна. «Байраа зараад ирсэн. Гурван жил гаруй Европын улсуудаар «тэнэлээ». Хураасан мөнгө алга. Нэг л өдөр «ачигдаад» явна. Монголд очоод хаана амьдарнаа. ОХУ-д дээд сургууль төгссөн ч 40 гарсан настай болохоор авах байгууллага vгvй биз». Сэтгэлээ сэргээе гэсэн биш бvр vймэрчихлээ.
Дахиад л ажлын зар тавилаа. Ярьсан ганц нэг нь ажиллах зөвшөөрөлтэй эсэхийг лавлаад vгvй гэсэн хариултын дараа шууд л харилцуураа тавих юм. Мөрөөдөж ирсэн мөнгө минь алга.Би цөхөрч байна. Яадаг юм билээ. Монгол руугаа буцъя гэхээр тийм ч гэрэлтэй бус ирээдvй тосч байгаа. Авдаг цалингаараа ахуй амьдралаа залгуулна гэж итгэхгvй байна. Ааваас минь хойш хоёр охиноо өсгөх гэж зvтгэсэн ээжийнхээ ачийг хариулах юмсан. Yе мөчнийх нь өвчнийг эдгээх vе солиулах мэс заслыг Европт хийлгэхэд арав гаруй мянган ам.доллар хэрэгтэй. Энэ янзаараа бол мөнгө олох найдлага алга. Эгч минь герман залуутай хуримлана.
Гурван давхар харштай, том компанийн өмгөөлөгч тэр эрхэм эхнэрээ алган дээрээ бөмбөрvvлсэн боловч ээжид минь ганц евро ч хялайлгахгvй. Амь амиа авч явдаг нь тэдний зан. 20 гаруй жил эмч хийсэн ээжийг «хоосонгvй» гэж бодож байгаа. Хорин хэдэн евротой тэнцэх тэтгэвэр авдаг гэвэл vнэмшихгvй. Тvvний зөв өө. Тэр ямар Монголын тухай мэдэх биш. Швейцариудыг арай л гар султай гэдэг. «Монгол бvсгvй Швейцарь улсын иргэнтэй суух хvсэлтэй» гэсэн зар сонинд тавья. Ээжийнхээ, өөрийнхөө ирээдvйг баталгаатай болгоё гэвэл vvнээс өөр сонголт алга. «Ажил хайж байна» гэсэн зараас арай л олон ярьж байна. Дандаа л ахимаг хvмvvс. Yе тэнгийнхэн нэг ч алга. Өөр сонинд дахиад зар тавилаа.-Зар өгсөн vv?-Тийм ээ.-Би эхнэрээсээ салсан. Ази бvсгvйтэй гэрлэх сонирхолтой байна.-Уучлаарай, та хэдэн настай вэ?-45-тай.
Хоёулаа хэзээ уулзах вэ?-Уучлаарай, би 26-тай л даа.-Та нарт паспорт л хэрэгтэй биз дээ? Хэрэв надтай хуримлабал таван жилийн дараа манай улсын иргэн болно шvv дээ.-Ойлгож байна л даа. Гэхдээ л…-Өөрөө л мэд. Ази, африк бvсгvйчvvд хvнтэй сууна гэсэн зараас их юм алга.Иймэрхvv яриа өдөр бvхэн давтагдаж байна. Yvд тогшив уу даа? Нэлээд ширvvн цохиж байх чинь. Тайллаа. Цагаачдын байрны дарга, хоёр цагдаатай зогсч байна. Шууд л муу совин татлаа. «Манай улсад цагаачлах хvсэлт тавьсныг чинь хянаж vзээд боломжгvй гэсэн хариу өгсөн байна.
Бид чамайг албадан саатуулна. Бvх юмаа ав». Мөрөөдлийнхөө мөнгөний захаас нь ч атгаж чадсангvй. Уйлмаар л байна. Гэхдээ харийнханд нулимсаа vзvvлэхгvй ээ. «Чамд хувцсаа хийх цvнх бий юv» гээд хог хийдэг гялгар уут сарвайв. «Цvнх байтугай чемодан бий. Надад ганцхан боломж олгооч. Шоронд хоригдох болсноо найздаа дуулгая».Төмөр хаалганы чихраад онгойдог чимээ нуруугаар минь хvйт vргэлж дааруулдаг. Дахиад л эвгvй оргиуллаа. Шоронгийн харгалзагч Гадаадыг хариуцсан цагдаагийн газрын байцаагч, ирснийг хэллээ. Намайг нутаг руугаа буцахыг шаардана.
Би зөвшөөрөхгvй ээ. Энэ төмөр «авснаас» суллагдах л юм бол ахимаг эрийн ч хамаагvй эхнэр болъё. Шийдэж, зориглож чадахгvй байсан сэтгэлийг минь шорон цэгцэлчихлээ. Хайрлаж хэзээ ч чадахгvй ч харийн эрийн тэвэрт таван жилийг өнгөрөөе. Өөрийгөө золиод vр хойчийнхоо ирээдvйг бодъё. Ээжийнхээ удмын цусыг өвлөж төрөх хvvхдvvд минь эх орныг минь над шиг хайрлаж л таарна. Чилийсэн олон сарыг тэсээд би туулнаа. Эндээс явмааргvй байна.
57 Comments
eoo.bur setgel uimarchihlaa.nulimas garaad.mongolchuud denduu hultsenguu humuus.jagsah bosoh heregtei.ene zasag bidnii toloo yu ch hiij chadahgui baina sh dee.mongol emegtei denduu ih zovlon uurdeg.bi ch tednii neg.duusval duusahaar l zovloo.hezee duusah yum buu med.ooriinhoo husleer 100 usd urj uzeegui gevel itgeh hun baihgui.10 usd urehdee hurtel nayan tootsoo bodno.bi 40 tei.nuutsgui helehed bi mongold torsondoo haramsdag.mongol passport harsan ali ulsiin immigriation yarvaidag.passport barisan nohoi yum uu bid..
gehdee ene busgui sain l bn tegej ih zowoj bj ydaj l ynhan boloogui bn muu ch sain ch mongoldoo l bwl zugeer yum doo
magadgui zarim ni xetruulegtei bijsen gej bodoj magadgui yum. gexdee unenii xuvitai. minii j gesen setgel uvduj bas xudullu. bi j gesen xezee butsaxaa medexgui bas l aidastai l yvaj bna. xunii ornoos avj bolox buxniig ni avaad eleg negt axan duusdeeree udaxgui ojino oo.
амьдрал үнэхээр хэцүү юмаа. энэ бүсгүй насаараа зовж амьдралтай биш ядууч гэсэн Монголдоо байя тийм биз дэээ
amidral uneheer hetsuu yum…hun bolgond iim ywdal bdag bh,,,setgel owdoj bna…
yooooo.,,HUMUUSEE ZAAVAL GADAADAD GARAH HEREGTEI YUMUU EH ORONDOO EZEN SHIG NI AMIDARCH BOLNO SHDEE .., JAPAND HUREED IR CH GEH SHIG BOLIOCHEE
mongolchuudaa yaduu ch gesen eh orondoo amidartsgaay.., buh buruug tur zasagt tohoj bolohgui.. Zovlongiin shaltgaan IH HUSEH .., ENE TEMDEGLELIIG BUH MONGOLCHUUDDAA UNSHUULAHSAN .., EH ORONDOO AJILLAJ AMIDARIYA HUGJUULEY..,
чи хүрээд ир наад ээжийг чинэ аваад 3 лаа хашаа байшинд ч хамаагүй амидрий би чадхаараа хичээнээ зүгэр эх орондоо ирчих
сэтгэл буур сонин болчлоо, аз бдг гэдэгт итгээрэй, бусгуй мини.
Ёооо уйлахнээ. Та нар японд ир энэ л харин жаргЛийн орон юм бн.
эөэ ымар аймар ум бэ бур уйлахнээ гэхдээ яж ч зоүж байсан хулгай хийгээрэйдээ оороор ясан ч яхаүдээ эрн тэр хунтэй суусан ч эрн ядгийн эмэгтэй хумуус бид нар чин угаасаа л ынхан нэртэй ум чин гадаад хумуустэй ыүалдсан ыүалдаагүй ынхан нэр л зуудэг ум чин этсийн этсэт оорийгоо л бодсонн дээр за тэгээд энэ зохиол байсан ч унэн туух байсан ч сэргэн л байхгуй бол хуний нутагт хэн ч намайг хайрлахгуй шуудээ энэ туухийг уншнснээс хойш шэнгэний орон уруу ыүалтгүй зугээр амэрик уруу ыү гэж зоүлөмөөр ум бна тэнд чин харинч нэг тсагаачдийн орон болохоор тийм дарамт шахалт байхгуй шуу
чи эх орондоо л эзэн нь байна шүүдэ. Амьдрал ямарч байж болно, 76г бид буруутгаж болно, Гэхдээ эцсийн эцэст энэ чиний амьдрал чи л бухнийг өөрчилж чадна. Нутагтаа ир элэг нэгт монголчууд чинь чамд туслана!!!
Сүлжээний бизнэс хий, мөнгө муутай бидэнд олдох том боломж,одоо би боломжийн амьдарч байна. Одоо боломжгүй зүйл байхаа больсон. чу мөнтө олж чадна. Сайн компани сонго! Хүний нутагт чи хэзээ ч аз жаргалаа олохгуй
Сайн байцгаана уу залуусаа. Би эхнэртэйгээ Европын холбооны улсад ирээд одоо бараг жил гаран болж байна. Ирэхдээ үнэхээр дэндүү сайхныг төсөөлөн ирсэн гэхдээ бүх зүйл тэс өөр. Хонох газаргүй эхнэртэйгээ ачаагаа чирээд цэцэрлэгт хэдэн хоног хонож байлаа. Европ гэдэг газар таних ч хүн байхгүй, бор зүрхээрээ болгоно гээд л хүрээд ирчхсэн улс чинь буцхад дэндүү оройтсон байсан. Гэхдээ эхнэр бид 2-ыг өдий зэрэгтэй амьдраад явхад дэргэд байгаа ханын минь ухаан, хүнээс өөрөөс нь гарах тэвчээр, эх нутагтаа эзэмшсэн багахан ч гэсэн мэдлэг үнэхээр тусалдаг юм байна. Одоо бид 2 хэний ч гарын харахгүй хоосон хонохгүй 2 идэхгүй болоод л байна. Гэхдээ Эх нутгаа л хамгийн их санах юм даа.
хуний газар биэ зов абж ябаа , хун шиг юм узээд юум сураад ябж байгаа хумуус зондоо ш дээ …Хун шиг ябнаа гэдэг тэр хуний боловсрол, гэр булийн хумуужил, харилцааний чадбар байдаг юм тэрнээс хун болгон хуний газар зобно гэж байгуй.Xарин тэр 76 уудийгээ Хахуули …Xог…Будуулэг яриа…
Тор ни товшин бол юу гэж ард ни хуний газар бугдээрээ шахууу тэмүүлэх бэ Тийм биз дээ??? Эрчүүд ни хуртэл цоохон, байсан нэг ни БУДУУЛЭГ.
хун болгон адилгуй шуу дээ
Ёоо Бүр нүдэнд харагдчихлаа. Миний бодлооор наад төмөр хаалганаасаа гараад 5 жил хайргүй хүнтэйгээ амьдарч эндээ мөд ирэхгүй тэндэхийн иргэн болох сайхан санаа биш санагдаж байна. Чамайг харуулдаж байгаа ээж чинэ чамайг хүлээхүү? өрийн хувьд монгол ахан дүүс яаж ийгээд болгодог ш дээ. ЧИ өөртөө ингэж хатуу зорилго тавьж дэргэдээ байгаа аз жаргал өөрийн бүхнээ өөрөөсөө бүрмөсөн битгий алдал даа. Чи ирсэн нь дээр байхаа.
Ёоо Бүр нүдэнд харагдчихлаа. Миний бодлооор наад төмөр хаалганаасаа гараад 5 жил хайргүй хүнтэйгээ амьдарч эндээ мөд ирэхгүй тэндэхийн иргэн болох сайхан санаа биш санагдаж байна. Чамайг харуулдаж байгаа ээж чинэ чамайг хүлээхүү? өрийн хувьд монгол ахан дүүс яаж ийгээд болгодог ш дээ. ЧИ өөртөө ингэж хатуу зорилго тавьж дэргэдээ байгаа аз жаргал өөрийн бүхнээ өөрөөсөө бүрмөсөн алдал даа. Чи ирсэн нь дээр байхаа.
яасан гунигтай юм бэ шууд л нүдэнд бичсэн зүйл нь төсөөлөгдөж байна. Энэ бүсгүй хэзээ нэгэн цагт аз жаргалаа олно гэдэгт бат итгэлтэй байна. Амжилт хүсье
iimerhu zowj zuderdeg humust yadahnaa neg site bdag bolodosoi bdag bol ter site-g n zarlulj meduldeg bolosoi yag l AMAI-giin site shig
унэн л юм бичэж дээ. би ч бас эүврөпөд амидарч бна. яг л ийм бусад ни бур хэтсүү
Би энд амидраад 13 жил болж байна аа. Тэр халтаруудтай нохцоод байгаа олон хуухэн хараагуй л ум байна даа. Олон дотор янз бурийн зуйл байлгуй л яахавдээ. гэхдээ яаж амдрах ни тухайн хуний овсгоо болон хумуужил бух зуйлээс шалтгаална шуудээ. Анхнаасаа л зорилгоо зов тодорхойлж туундээ анхаарлаа товлоруулж зоривол тодорхой хугацааний дараа биэлдэг л ум байна. Эзан хичээвэл заяа хичээнэ гэж гоу унэн уг шуу.миний эргэн тойрний маани монгол хумуус бугд сайн сайхнаар амидарч байна тэгээд нэг явалдаад байгаа хун мэдэхгүй л ум байна даа. Энэ зарим хумуус оороо узэж хараагуй ум харсан умшиг бичих ум. Миний эрөнхий ойлголтоор энд монголийн шилдэг сэтээтэн залууд ирдэг ум шиг тэгээд тэд маани зов явбал дорхноо босоод ирэх ум.
манай Монглчууд чини бас их сэргэлэн авжаалтай хэл ус амархан сурдаг золигнууд шуу. Би Монголчууддаа хайртай шуу. Сайн сайхнийг хусэн эрөөэ. Али болох монгол хунээ дэмжинэ шуу.
Би энд амидраад 13 жил болж байна аа. Тэр халтаруудтай нохцоод байгаа олон хуухэн хараагуй л ум байна даа. Олон дотор янз бурийн зуйл байлгуй л яахавдээ. гэхдээ яаж амдрах ни тухайн хуний овсгоо болон хумуужил бух зуйлээс шалтгаална шуудээ. Анхнаасаа л зорилгоо зов тодорхойлж туундээ анхаарлаа товлоруулж зоривол тодорхой хугацааний дараа биэлдэг л ум байна. Эзан хичээвэл заяа хичээнэ гэж гоу унэн уг шуу.миний эргэн тойрний маани монгол хумуус бугд сайн сайхнаар амидарч байна тэгээд нэг явалдаад байгаа хун мэдэхгүй л ум байна даа. Энэ зарим хумуус оороо узэж хараагуй ум харсан умшиг бичиж ум. Миний эрөнхий ойлголтоор энд монголийн шилдэг сэтээтэн залууд ирдэг ум шиг тэгээд тэд маани зов явбал дорхноо босоод ирэх ум.
манай Монглчууд чини бас их сэргэлэн авжаалтай хэл ус амархан сурдаг золигнууд шуу. Би Монголчууддаа хайртай шуу. Сайн сайхнийг хусэн эрөөэ. Али болох монгол хунээ дэмжинэ шуу.
ямар хэтсүү юм бэ бүүр үрүвдчлүү
Баруунд гэлтгүй тэр мөрөөдлийн Америкт ч гэсэн хэцүү гэсээн. Тэр янз бүрийн халтаруудтай найзлаж байж нэг юм ажилтай болдог гэж ёстой үнэн гэсэн. Ахимаг эрчүүд туж найзлая тэгвэл ажил олж өгнө энэ тэр гэдэг гэсээн. Тэгээд зөндөө монгол хүүхнүүд тэр балиар халтаруудтай ажилтай болохын төлөө найзалдаг гэсэн шүү хэхэ
Манай Mongol ug n saihan hugjih bolomj uneheer ih baigaa, daan ch erhem gishuud maani oorsdiigoo l bodoh yum da,heleh ch ug alga
eniig unshaad deer zuulun suudald suugaa 76 luivarchidiig uneheer uzen yadaj baina!!!!!!!! ted nariig tend avaachaad ailiin shal ugaalgah yumsan…….
Эмма-г унэн хэлж.Аливаа нэг орон луу хуний унгэнд унэмшиж хамаг умаа урэн таран хийж явж эрөөсөө болохгуй шуу. Энэ бол том жишээ байна. Тухайн сонирхсон орнийхоо хэл зан заншил бух л зуйлийг нарийн судал.хэлийг сураагуй цагт холоо олно гэдэг хол шуу залуучууд мини. Дор хаяж 2 хэл сурах ни чухал шуу. Залуу насаа эрдэм номоор чимэж дэлхийн бар орнуудийн залуучуудтай ордолдох хэрэгтэй шуу. залуу нас хусэл тэмүүлэл ууг бутээж чадна шуу. Манай монголчуудийн ингэж очиж доромжлуулж дор узэгдэж байгаа ни манай дорой хогжилтой шууд холбоотой шуу. залуучууд мини энэ ситэ-рүү орж голорч суухийнхаа орорнд хэл сур англи болон оор хэл дээр мэдээлэл сайм уншиж бай.
Энэ зарим хумуус гадаадад жаргаж бна гэж битгий худлаа яриасай.Энэ охиний амъдрал шиг хэцүү яваа хэдэн зуу мянган мгл-охид залуус хуний нутагт мөнгө олох гэж уйлээ узэж яваа биздээ.Магадгуй би та сайхан яваа гэхэд бусад нэгнийхээ зовлонг байгаагаар нъ хулээж авч суръя. Мгл-гэхээр сонжсон харц хуйтэн царайтай болчихдог нъ хөгжингүй орнийхний зуршил .Хун хуний зам амъдралийн зиндаа өөр байж бно зөвхөн тэр дорд узсэн байдал ямар ч зиндаанд адилхан уйлчилдэг гэдэг нъ унэн шуу.Гадаад руу явж узэхсэн гэж бодож мөрөөдөж яваа залуусдаа хандаж хэлхэд ганц 2 хэлээр яръдаг байгаад тэр орний сэхээтэнүүдтэй мөр зэрэгцэнэ гэж хэзээ ч байхгуй.Тэднээс илуу шалгуурийг давж байж тэдэнтэй адил унэлэгдэх бно.Зөвхөн хэл бус хавсарсан мэргэжилтэй байж сая дуртай мэст дээр ажиллана.Бид дэндүү хоосон цээжээ цохисон pride-тай Энэ зангаа гээж илуу ихийг хийж бутээдэг болцгоохсон.Нэг нэгнээсээ илуу харагдах гэсэн нэрэлхүү зан маскаа авч хаяцгаавал таарна.Тэгээд ч уунд биднийг ажиллуулаж тэтгэж яваа тэр гадаад орон буруугуй тэнэг гэхэд дэндүү тэнэг мгл-н төр сохорчихсон байгаад бух учир байгаа юм.
Тийм унэн,шэнгэнд монгол ,бусад буурай орны хумуус бугд хараар амидарч хулгай хийж амидардаг шуудээ.тэнд хусээд бх газар биш
Бугд л шорон хэсээд л гараад бутсаж ороод л орон орон хэсээд л хулгай хийж амидардаг ийм л новшийн амидралаар амидардаг.!!!!!!!!!
сайн уу монгол ахан дуусээ энэ бол үнэн
ёоо хэцүү юм даа. туслах юмсан. улс гэр минь амар амгалан, төр засаг маань ард түмнээ гэдэг бол яалаа ч гэж үр удам, ирээдүй, охид бүсгүйчүүд нь хүний газрын боол болж, гэрийнхээ хоймор заларч байх эр хүн оршуулгын газар хүртэл ажиллаж байхав дээ.
үнэхээр энэ төрийн алдаа, ард түмнээ, эх орноо гэхээсээ илүү өөрийн хувийн амьдрал, улсын мөнгөөр баяжихаа бодсон сайд дарга нэртэнгүүдийн алдаа.
яагаад энэ бүхнийг өөрчилж болдоггүй юм бол!!!
Hvvyee ene chini arai hetrvvlj hvnii setgel hodolgoh gj oroldson zohiol bnaa. Switzerlandad manai egch 8 jil bolson. Busdiin l adil ger tsewerledeg ajil hiideg bsan. Haayaa hvvhdvvdiig ni daguulj parkaar ywna. Shwetsar hvmvvs joohon hondiidvv hvmvvs bolowch haa ochij ilvv dutuu ymnuud shaarddaggvi hiih ymaa l hiichvvl boloo harin ch hvvhdvvddee ene hvntei hvnleg haritsah ystoi. Ta nariin hvssen bvgdiig bielvvleh albagvi, tsalingaa ger lvvgee ywuuldag tiimees ta nar bitii zairmag awhuul ene ter gj zaadag bsn gesen(haayaa manai egch hvvhdvvded ni zairmag awch ugdug bsn bgaan)Odoo manai egch mongoldoo neleen ih hemjeenii mungutei bolood irsen. Ger bvlteigee supermarket ajilluulaad goo saihandaa anhaaraad l ywj bna. Zarim owoo nartai suusan mongol hvvhnvvd ih bdg gesen ternees arai ch deerh shig tiim hetsvv amidral shweitsart bh ysgvi bh ch bolomjgvi gj bodoj bna. Zohiol taldaa bolchij
Yurunhiiduu europiin amidral mun bnaa. Iimerhuu l bdag. End ih mungu oloh yum shig sanaad mungu tugrug zarj ireed tushah tulah hungui ajilgui bh ih hetsuu. Deer n ihenh mongolchuud ih hemjeenii ur tavisan bdg. 3500 dollar gedeg bol mongold bol ih mungu shuu dee. Tegeed butsya geheer buun ur, olson ch yum bj btal neg medehed tsagaachiin hugatsaa n duusdag. Hichneen udur hool yavsan huntei ch taarch bailaa daa gej…
хумуус ягад тухай орнийха аталаар мэдлгүй ядаж л хил усийг бага зэрэг сурчаад явах хэрэгтэй. энд монгол хумуусийн хэтэрхий хэнэгүй зан ни тэднийг ийм байдал оруулаж байган.хаана ч очоод хэнд найдана ях гэж тэгэж хосоон харж явдаг байна. чи өөрөө л сэргэлэн цовоо байжийж амайдрала аятайхан авч яүна. хунд хэзээч найдалтгуй. ялангуй монгол хумуус чини гадаад байхаараа хамгийн бузрийн хогийн санаатай болчдийн байлээ. юн хужаа хажууд хужаа солонгосууд ни заримдаа хун шиг байдаг. хумуус энэ туухээс сургамж авах хэргэти хэтэрхий хэнэгүй урид хиодохоо бодохгуй зөвхөн мөнгө харж гөлийж яваад ийм юманд ордгийн. дээр ни хунтэй тараахгуй уул ни тэр гадууд чини тийм хари гаргийн гэмээр муу хумуус бишшдээ. өөрсдөө нэгэнт хуний нутатг очиж зарц ни болно гэж шийдэж явчаад тэрэндээ 100 хуүй л өөрсдийгээ зоруйлах хэрэгтэй. тгд л нээх том юм бодтсон хэнэгүй илуу харж булуу долоож яваад иймэрхүү байдалд ордог, энэ хуухэн бол хулгай хийж байгд баригдаж шоронд орсон ойлгомжтой байна. угаасаа ёвропд монголчууд аймар хулгай хийж амидардаг. бур тэндхийн хумуус ни ази төрхтэй гэхдэ өндөр саарал царатай хумуусээс маш болгоомжтой яваарай гэж сэрэмжлүүлдэг, мэдээж тэд нар бол нөгөө л чингэсийн ур сад монголчууд. энэ хуви хуний ухамсар дорой байгааг илчич эцэст өөрсдөө ийм замийг сонгож байна. жоохон юмний эхлэлд ухаантай хандаж биах хэргэти монгол хумуус
tehdee ene egch hel ustai ymaa hel medehgvi bol hichvv shvv bich anhandaa ih hechvv bsan odoo oboo gaigvi bolj bgaaldaa
Сиймхий ч гэсэн гэр минь, Сэгсгэр ч гэсэн ээж минь гэж, Монголыгоо, Ээжийгээ санаж байнаааа
унэхээр оровдоод уйллаа. Монголчууд Энд жаргаж байна аа. Арай ч ийм ум сонсоогуй ум байна аа. Ямар аймаар ум бэ?. Миний хувид бол яг Амэрик шиг л амидардаг. Миний монгол охидуудийн ингэж яваа ни манай монголийн нуур царай даа. Арайчдээ. Би найз нартай хэлдэг одоо монголдоо амидралаа тохижуулсан бол гадагшаа явна гэж бодоод ч хэрэггүй шуу.
Хуний нутагийн хорс хатуу гэхдээ хаанахаасаа болно. Энд бол сайхан байна аа.(Одоо бух зуйл арай оор болоод байна аа. Би энд олон жилийн омно ирсэн дээ) Монгол Амэрик-ийг бурхан оршоо.
ёо аймдрла агэж одоо манай би одо 20 той гэхдээ азийн оронд л амидрах дуртай тэд нар зовлон узсэн хумуус ойлгодог ёвроп хумуус бол унэн хэтэрхий азуйдиг дорд уздэг , азийн оронлууга аявсан хамгуй илуу чмайг илгэмсэг дотно хулээж аүна би одоо энэтхэгт 5 жил амидарчийн энд би тооний хичээл хуухдууд зааж мөн агли хэл заадаг хичээлийн хажуугаар би хэнээс дутахгуйс айхан амидардаг удахгуй ар гэрлыыгаа мөнгө явуулна. би энд 5 жил байх хугацаандаа хэзээч энэ хуухэн шиг байж узээгүй, надад унэндээ уйлач шаардлаг гардагуй. тийм болохоор хэт их шуналтай хумуус азгуйтдэг юмиг байган. энд ч зарим монгол оюутнууд уйлаал эх оронлуугаа бутсдаг сургуулиа хаяд тэнчээ эцэг эх ни нули өр ширтэй байдаг. миний бодлоор чи өөрөө л сайхан юм бодож амидарвал аымарч зоүлөнд тууртэхгүй гэдгийг эхэлх хэрэгтэй юм шигээ
(Ээждээ бичсэн захидал)
Наран саатаж амарсан хонгорын шаргал талаа
Наадаж өссөн голын тохой номгоны бууцаа
Наддаа л нандин ижийгээ санаад
Хүний нутгаас захидал бичлээ
Намрын сэрүүн унахаас урьтаад
Намбалаг ижийдээ яваа л очно доо
Дэврүүн сэтгэл эрдмийн аснаас буцхад
Дээлтэй бурхан ижийдээ золгон доо
Цайраад суврах уулсын дундах их богдоо
Цэцэгс сүлжсэн анирхан орог нуураа
Дандаа л бодогдох ижийгээ санаад
Харийн нутгаас захидал бичлээ
Зэрэглээнд цэнхэртэх нутгийн минь захаа
Зэгсэн тойромдоо чимэглэн буух шувуудаа
Бодол гэгээн ижийгээ санаад
Холын нутгаас захидал бичлээ.
Б.Ганзориг
hi iim amidral zondool bdagshdee hvnii gazar hechvvshdee bi gesen ail tsewerledeg garch chadahgvi bngal bairand bdag haya garahaar hvd gylbaadl bdag
Тийм ээ ийм л байдаг шүү дээ.Тээр жилийн тэр нэгэн түүx сэтгэлд сэрxийлээдээ……Xарин одоо дэндүү тайван амар сайxан байна.Олон аавын xүү, ээжийн оxид иx зовсон доо.Тэр цагаачлалын албаны xанан дээр түмэн жорын xэл,өөр өөрсдийн бичгээр дандаа xараалын үгс битүү бичсэн нь одоог xүртэл санагдаж байна.Монгол бичгээр, Криллээр, Чингисийн Монгол xэзээч xугараxгүй…гэсэн утгатай үгс 100 биш дэндүү олон байж билээ…Тээр жилийн тэр нэгэн өвлийн уртыг яана.
Çà òýãýýä øîðîíãîîñ ãàðíà. Òàâàí æèë ýðèéí ºâºðò ¿íã¿¿ëæ, òýãýýä àæèë õèéæ ìºí㺠îëîõ ãýñýýð áàéòàë ýíä áóé ýýæ ÷èíü àìüä ë áàéãààñàéäàà.
Medkuimdaa, arai ch iim sanagddaggui shdee. Bi gehdee oyutan bolhoor, iimerkhuu yumiig sain medkuimaa. Aupair hiideg zunduu l ohin bdag, medeej 7 bulchirhaigaa toochood bdaggui l bh l daa, gehdee ch arai iim hetsuu bdaggui blgui dee.
Бвсгви мини битгий гунидаа амидрал чамд хатуу хаднах тусам чи улам зориглож сэтгэлийн хаттай ббайх ёстой чамд амжилт хвсэы
яанаа ямар xэцүү юм бэ гэxдээ тэсээд гараарай би ноxортэйгөө гадаадад бдаг энд бол арай оороо солонгос ч бас сайxан газар шуу монголчуудад ээлтэй xуний нутаг ч гэсэн сайxан залбираад л зутгээд бxаас оор яалтай билээ . дээр байгаа 76 юу бодож суугаа бол.
зохиол. бага зэрэг унэний xуви бий байx. гэxдээ 100 xуви гэж у байxав. гадаад гараад тийм аймаар зовно гэж у л бол. би итгэxгүй бна. ажил xийгээд л ядардаг гэж л ойлгосон. тэрнээс xунийг xун л гэж уздэг газар баймаар ум.
миний нэг хуурай эгч бас л барууны шингэны орноор иймэрхүү яваа. одоо сураг нь тасарсан. хаа нь яваа юм бүү мэд. нэг холбогдох нь ээ францад байна гэнэ дахиад нэг холбогдох нь ээ бэлгид байна гэнэ. ярианы өнгөнөөс нь ажиглахад хэцүү л байдаг юм шиг байгаан. дээр нэг холбогдоход хүүхэд хардаг ажил хийж байгаа гэсэн. ажил олдохгүй хэцүү байна наад солонгос руу чинь явж ажил хийх юм гэж байсан. барууны тэр шингэны орнууд чинь нээх хүсээд байх газар биш юм шиг байгаан
энэ аль дээр ноднин нэг сайтад байсан уншиж байсан юм байна. тэгээд энэ охин одоо яасан юм бол хэцүү ч юмаа. барууны оронд хэцүү юм шиг байгаан. ажил олдохгүй дарамт ихтэй байдаг юм шиг байгаан. хажууд нь харин солонгос чинь бурханы орон юм даа. монголчууд бид чинь бас эндээ ажил голноо. зарим нь дарга нараараа гуйлгуулж ажлаа хийнэ. сэтгэлд нийцэхгүй бол ажлаасаа гараад өөр ажилд орно. цалингаа голно. шударга бус зүйл гарвал шууд л хэлнэ. ажилтай ч амтай ч улсууд даа монголчууд хэхэ
хэхэ… сайхан л зохиол байна даа харин чиг… уйллаа би…
Арайчдээ монгол бүсгүйчүүд минь ингэж зовох гэж.
амьдрал хэцүү юма. заавал тэгж зовох хэрэг бна уу даа хө. миний эгч гадаадад /Унгарт/ амьдардаг одоо бол сайхан л амьдардаг эхний үед хэцүү чам шиг л бсан бхдаа гэж бодохоос айдас төрж бна. хүний нутгын чулуу нь хуртэл хатуу гэдэг уг үнэн бололтой. за яах вэ гэхдээ хүн зорьсондоо хүрэхийн тулд шантрахгуй байх нь дээр бхаа. сэтгэлийн тэвчээртэй бгаарай хө. жаргах цаг хэзээ нэг цагт ирнэ гэдэгт итгээрэй. амьдрах сайхан шүү дээ.
Гунигтай юмаа 🙁
ямар аймар юм бэ??? Xэлэx үг олдсонгүйээ…
ÝÝ ÒÓÓ ÑÀÉÍ × ÝÍäÝÝ ÁÀÉ ÌÓÓÑÀÉÍ ÒÝÍÝà կ¯Õͯ¯ä ÝÝ ÒÝÍä ×ÀÌÀÀÐ ÕÝÍ × äÓÒÀÕÃ¯É ÝÝ ÎÉËÃÎÎ ÝÍä ÝÝÆÝÝ ÀÀâÒÀÉÃÀÀ ÃÎå ÁÀÉË äÀÀ Õ¯ÍÈÉ ÍÓÒÀÃÒ þÓÃÀÀ ÕÈÉÃÝÝä ÀÇ ÆÀÐÃÀË ÕÀÉÃÀÀä ßâÀÀä ÁÀÉäÃÈÈÍ ÀÀÍ. ÝÍä ×ÈÍü ÕÓÆÀÀ ÍÀÐ ¯¯ÐËÝÝä ªÍäªÃ˪ªä äÓÓÑËÀÀ Ø äÝÝ
яасан xуурxийлтэй юм бээ энэ 2сая ард тумэн сайxан амидраx зая байнуу 76 сда нараа
яасан xуурxийлтэй юм бээ энэ 2сая ард тумэн сайxан амидраx зая байнуу 76 сда нараа