Хоёр дахь амьдрал хэцүү гэж үү

Энэ сайтын байнгийн уншигч та бүхэнд сэтгэлээ уудлан бичихийг хүслээ. Би одоо 24 настай. Ой хүрч байгаа 1 охинтой. Нөхрөөсөө тусдаа амьдраад бараг жил болох гэж байгаа. Гэрлэлтээ яг салгаагүй байгаалдаа. Нөхөр маань салах бодолгүй байгаач бид 2-ын амьдрал ямарч утгагүй болчихсон. Нөхөр маань одоо ч гэсэн хайртай гэдэг ч гэсэн нэгч удаа ирээгүй. Надад биш юмаа гэхэд охиндоо юу ч авч өгдөггүй, мөнгөгүй ажилгүй байгаа гээл. Салахгүй гэдэгч ерөөсөө ирээгүй. Ямарч сэтгэлгүй байгаа биздээ. Тусдаа амьдраад удаж байгаа ч би ч гэсэн нөхөртөө хайртай. Нөхөр маань надаас 3 дүү, 8 жилийн л боловсролтой. Манай гэрийнхэн хамаатнууд гээл бүгд л ийм хүнтэй суух гэлээ гээд их дургүйцдэг байсан ч амьдрахын төлөө зүтгэдэг бол заавал баян, боловсролтой хүнтэй суух албагүй гэж зөрөөл суусан. Гэсэн ч бид 2-т үзэл бодол хүмүүжил гээл таарахгүй муудалцдаг зүйлүүд зөндөө байдаг байсан. Их ч хэрэлддэг байсан. Сүүлдээ үнэхээр залхцгаасан лда. Бид 2-ыг эвлэрүүлдэг зүйл секс л байсан. Гэрийнхэн маань бараг дуугардаггүй, нөхөрт маань үнэхээр дургүй байдаг байсан болохоор манайхаас явахаас ч өөр аргагүй байсан.  Уул нь сална гэсэн бодолдоо бат болчихсон байсан чинь эргэн тойрныхон маань ялангуяа 30 гарсан хүмүүс анхны амьдралаа л авч үлд, 2 дахь амьдрал ихэвчлэн бүтдэггүй, ядаж л хүүхдийг чинь өөрийн хүүхэд шиг хайрлахгүй хэцүү ш дээ архи ууддаггүй элдэв гаж зуршилгүй бол амьдрах гээд оролдоод үз алдах юм байхгүй гэх юм. Сүүлдээ нээрээ ч тийм юмуу дүү болохоор ийм тоожиргүй байдаг юм болуу гээд эргэлзээд байх боллоо. Заавал хүнтэй суух ёстойч биш ганцаараа явсанч яахав гэж бодохоор найз нөхөд маань гэрийнхэн маань хүүхдээ бага байгаа дээр эртхэн хүнтэй суу гэж зөвлөх юм. Би бүр яахаа мэддэггүй ээ. Та нар надаа зөвөлгөө өгч туслаач!!!

секс.мн дээр ирсэн захидал

27 Comments

  1. hhhhhhhhhh says:

    ээ бүсгүй минь нөхөр чинь чам дээр ир дэгүй хүүхдэдээ юм авч өгдөгүй чинь хайргүй шинж биш шүү. Монгол залуучууд хичээж байгаад жаахан мөнгө олчоод чам дээрээ ирнэ гэж бодоод зүтгэж байж мэднэ. Тэгэхээр чи сайн ч яриад цаашид яаж амьдрах ирээдүйн төлөвлөгөөгөө яриад шийдвэрээ гаргасан дээр. хэрвээ тэр залуугийн одоогийн хийж байгаа ажлыг батлаад цаашдын төлөвлөгөө нь тодорхой бус байвал амьдралд арчаагүй нэгэн гэдэг нь батлагдана.

  2. Зөвөлгөө says:

    Миний дүү амьдралд чи өөрөө л шийдвэр гаргана ш дээ чиний амьдралаар чи л амьдрана чамаас өөр хэн ч амьдрахгүй гэхдэээ нөхөртөйгөө өөд өөдөөсөө харж сууж байгаад санаа бодлооо ярилцаж ойлголцох хэрэгтэй байхаа болж өгвөл юуны түрүүнд салж саринах гээд хэрэггүй байх аа одоо цаг үе ямар болсон байна энд тэнд ямар аймар хэрэг төвөг гарч байна найз маань гадаадад их олон жил болж байгаад ирсэн тэгээд надад ингэж хэлсэн ш дээ за найз минь Монгол хүмүүс минь бүр зэрлэгшжээ гэж хүнийг хайрлах нинжин сэтгэлгүй хүнээс ямар авир гарах билээ өөрийгөө ч бод үр хүүхдээ ч бод амьдрал гэдэг эмэгтэй хүний уран нарийн ухаанаар өнгө орж тэр өнгө нь ямар байх нь эмэгтэй хүний гарт байдаг юм шүү амьдралаа ухаанаараа удирд улам зүлгэж өнгө оруулж хайрлаж услаж бай тэр хүнд чамаас өөр хэн ч байхгүй юм шиг ухаан алдаж муужирч унатал нь хайрла тэгээд нэг л өдөр тэр хүн бүгдийг ухаарах болно. Хэдий чамаам дүү ч гэсэн тийм олон дүү биш л юм байна ш дээ зүгээрээ амжилт хүсье.

  3. дөлгөөн says:

    Хүүхнүүд угаасаа арчаагүй нэг муу юмтай суух гэж зүтгэхээрээ заавал баян байх албагүй амьдралын төлөө зүтгэдэг хүн байх ёстой гэдэг байхгүй юу. Тийм л их амьдралын төлөө зүтгэдэг хүн байсан юм бол яахаараа ядуу байдгийн.

  4. hi says:

    хүмүүс амьдралын төлөө зүтгэдэг хүнтэй л сууна заавал баян байх албагүй л гэхийн. үнэхээр амьдралын төлөө зүтгэдэг л хүн бол хэзээ нэгэн цагт баяжинаштээ. 8 жилийн боловсролтой хүн гэдэг ямар хүн байх нь тодорхой анхнаасаа аливаад зүтгэлтэй хандаж үзээгүй болохоор 10-р ангиа ч төгсөөгүй байна. эмэгтэй хүмүүсийг баян хүнд дуртай байдаг гээд эрчүүд муулдаг. Энэ бол яг мөнгөнд нь биш тэр хүмүүсийн чадварт нь татагдаж байгаа явдал гэж би ойлгодог.Угаасаа эмэгтэй хүн гэдэг эр хүний нөмөр нөөлгөнд явсаар ирсэн болохоор чадвартай хүчтэй эр хүнд татагддаг. Тиймээс дараачийн сонголтоо хийхдээ баян ядуу гээд байлгүй арчаатай хүчтэй эр хүнийг сонгоорой.

  5. jiriin zaluu says:

    Сайн байна уу? захидлын эзэн. Чиний амьдрал минийхтэй төстэй ч юм шиг. Яахав сэтгэлээ гоё хуваалцая гэвэл ороод ирээрэй найзаа. teardrops_lonely@yahoo.com

  6. xxx says:

    би ч бас хуутэйг бичсэн янхан гадаадтай суусан янхан л биз янхнууд яаж явдгийг мэднэ гайхуулаад байгаа юму хаашаа юм

  7. AGAA says:

    2 даxь амьдралыг юунд нь тэгж ад үзээ вэ ? 2 байтугай 3 даx 4 дэx дээрээ тулвал яана.Xүн өөрөө л бусдыг xайрлаж чадвал,xайрлаxаас өөр аргагүй болдог тоxиолдол зөндөө л бий дээ.

    Амьдралын өөдөөс xатуурxаад байвал амьдрал өөрөө xатуурxаж мэдэx юм шүү.

  8. Bi neg muuhai huutei anhnii hair gehuu dee 19tei genen bhdaa uerhej bsan zaluugaasa ganst 2untaad l huuhedtei bolson ter ued oyutan bsan avahuulah zurh hureegui zaluu maani ch angli ruu surguulid yavsan tegeed bid 2iin holboo budgersen.Tuunees hoish ganstaaraa yavj yavj gadaadad surguulid irchiheed bhdaa g.saihan zaluutai tanilstaad gerelsen huuteigee hamt 3laa amidarch bna.Minii hani huu yamar saihan esteg huu 2 geech uneheer gaihaltai. Manai ornii zaluus iim jijeghen bodoltoi bdag um bolov uu. Minii hani saihan ch zaluu sain ch esteg hoid esteg gedegiig buur martsan.Sain zaluu taarah baihaa harin bitgii yar.MGL zaluus gehed staanaa l neg huiten hargis setgegdel turuuleed bdag bolchihoj Ene site-g unshij baihad tiim bodol turluu.

  9. aankaa says:

    yamar hetsuu sedev be?bi ch mun adil baga nasni huuhedtei 30 hureegui nuhurgui emegtei.Tegtel ene saitan deer bichij bgaa humuus bugd l huuhedtei huntei bitii suu gesen bna.Bi ch nasaaraa huntei suuhgui yavahiin bnaldaa.Manai huu aav gej ch mededgui.tegeed ch emegtei hun anhnii amidraldaa aldchihaar ahij eregtei hund itgehee bolidiin bn lee.bi odoo er hund itgedeggui neg huntei taniltsaad dotno boldoggui,bolii ch gej boddoggui zuvhun huuhdee l boddog,neg huntei suulaa gehed hezee negen tsagt huug mini zagnaad zodvol yanaa.Minii huugiin zuv bsan ch,buruu bsan ch bi huugee l umuurnu,tegeed l heruul garna ahiad l salalt.Neg aldsan 2dahia aldmaargui bdag.Ihenhi huuhedtei gants bie emegteichuud ingej l boddog bhdaa.Tegeed ch huntei suuh gej yund yarah ve dee.

  10. unen says:

    залуучуудаа дагавар хуухэдти хунтэй хэзээ ч битгий амидралаа холбоорой хэзээ ч чамайг гэхгүй ногоо дагавар хуний шээсээ л гэнэ
    Ногоодох ни насанд хурээд чамайг хэзээ ч ааваа гэхгүй

  11. lolo says:

    Хайр гэдэг хайртай гэж хэлэхдээ биш хайрыг харуулахдаа мэдрүүлэхдээ амсуулахдаа байдаг юм хичнээн мөнгөгүй төгрөггүй байлаа ч хайрлаж харамлахад болохгүй нь юу байх билээ. Үг хэлээрээ биш үйл хөдөллөөрөө харуулж чадахгүй байхад юунд ч найдаж хүлээж байгаа бүсгүй вэ дэ. Нэг дэх байна уу хоёрдох байнуу нэг л амьдрах хойно хайралсан шиг хайралж хайрлуулсан шиг хайрлуулж амьдрах л хэрэгтэй 😀

  12. darjaa says:

    хүнтэй суух гэж яараад яахав дээ…боловсролын түвшин нөлөөтэй шүү дээ…хүүхдээ өсгө өөрийгөө торд тэгээд л байж л бай…аяндаа сайн хүн гарч ирнэ…хуучин нөхөр чинь дөнгөж 21 настай юм байна ш дээ…ухаан суух хаа байсийн болоогүй…маргааш харамсахгүйн тулд өнөөдөр салсан нь дээр байх

  13. tserennyam says:

    Сайн байна уу би энэ сайтын сүүлийн үеээс уншидаг болсон. Их таалагдсан. Би ч нөхөргүй хүүхэдтэй нас 25-тай. Бас л 2 дахв амьдралаас айж явна да.

  14. Bold says:

    ер нь хэцүү юм даа. би урьд нь бүсгүйгээсээ салж хагас жил орчим байж байгаад буцаад нийлсэн. ер нь анхны хүнтэйгээ л байхгүй бол утгагүй юм байналээ. өөр зөндөө л бүсгүйтэй уулзсан, үзэл бодол, зан ааш гээ л бүтэхгүй юм байна лээ. гайгүй бүсгүйтэй таархаар заавал хүүхэдтэй. би л лав хүүхэдтэй хүнтэй суухгүй ээ. нийлээд нэг хэсэг сайхан хүүхэд бага байх боловч сүүлдээ ямар нэгэн сасуудал гарвал урьдын амьдрал хүүхэд шуухад гээ л бөөн л юм болох нь тодорхой. нөгөө хар юм нь эргэлдэж тойроо л ядаргааны нэмэр. би л ингэж боддог юм шүү. хүтүүс яадаг юм бүү мэд.

  15. М,,, says:

    миний bodloor bolobsroliin tom yalgaatai bol tsaashid amidraad demii biz
    bas l hereldene
    chi yer ni yaah gej 8 bolobsroliin hvntei suubaa
    haramsab…
    negdvgeer shalguur chin – bolobsrol shvv dee
    hairan hvvhed onchrvvleed

  16. nandin says:

    За даа, дэмий юм байна, үзэл бодол хүмүүжил гэдэг чинь л их чухал юм байдаг юм байна, эгч нь ч бас наад асуудалтай чинь тулаад л сууж байна. Боловсрол бол хамаагүй,худлаа үнэн сургууль төгссөн гээд яахын тэр хүнд мэргэжлийг нь заасан болохоос АМЬДРАЛ гэж юу болохыг, ямар байдгийг, ямар байхыг өссөн орчин, ээж аав нь заадаг юм байна. Сайн боловсрол олж авсан бол түүний БОСС-л жаргалтай, сайн хүмүүжил олж авсан бол түүний ЭХНЭР жаргалтай байдаг юм байна. Багаасаа олж авсан, сурсан ХЭЦҮҮ хүмүүжил бол за даа засардаггүй юм байна. Дүү минь ганц охинтой байгаа дээрээ ингээд салсан нь дээр байха, эгч нь 2 болгочихоод салж байна, 2 дохь амьдрал ч бас дэмий биз дээ, бид чинь охинтой хүмүүс шүү дээ!!!

  17. bbb says:

    2 dahi amidral ni saikhan bga humuus zondoo l bn sh dee. mongoloor duuren salaad niilsen humuus bn bas salaad niileh gej ch bga hosuud zondoo bn daa. ene chin amidral zaaval 100% tiim bn iim bn gesen durem bhgui shuu dee

  18. ЭЛГЭМСҮҮ says:

    ДАХИЖ ЭР ХҮНД НАЙДАЛГҮЙ ЯАХАВ УХААЛАГ УХАМСАРТАЙ САЙХАН ЗАЛУУЧУУД ЗӨНДӨӨ ЭР ХҮНИЙГ ХЭЗЭЭ Ч БҮҮ ҮЗЭН ЯД ТЭД ЧИН АГУУ ХҮМҮҮС ТЭДНИЙГ ХАЙРЛАЖ БАЙ ТЭГВЭЛ ЭРГЭЭД ЧИ ЖАРГАДАГ ЮМ ГАНЦ НЭГ БОЛОХГҮЙ СЭТГЭЛТЭЙ НЬ БАЙДАГ Ч БҮГД ТИЙМ БИШ

  19. ЭЛГЭМСҮҮ says:

    МӨН НЭМЭЭД ХЭЛЭХЭД ЭМЭГТЭЙ ХҮН ӨӨРӨӨСӨӨ ДҮҮ ЗАЛУУТАЙ АМЬДАРНАА ГЭЖ СЭТГЭЛ ШУЛУУДВАЛ ИРЭЭДҮЙД ГАРЧ БОЛОХ АЛИВ ЭРСДЛИЙГ ЗААВАЛ ДАВХАР БОДОЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ ДҮҮ ЗАЛУУ НЭГ Л ӨДӨР ОРХИОД ЯВАХАД ГАЙХАХ ЭРГЭЛЗЭХ ЗҮЙЛГҮЙГЭЭР СЭТГЭЛИЙН ХАТТАЙ БОЛЖ ТӨЛӨВШСӨН БАЙХ ХЭРЭГТЭЙ ДҮҮ Л БОЛ ДҮҮ ШҮҮ ДЭЭ

  20. ЭЛГЭМСҮҮ says:

    ЗА НАЙЗ МИНЬ ОДОО ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГЭЭ ҮРЭЭ БОДООД АМЬДРАХ ЦАГ ИРЖЭЭ ТЭР ХҮН ЧАМД ХАНЬ БОЛОХГҮЙ ГЭЭРЛЭЛТИЙГ ЗААВАЛ ХАМТДАА БАЙЖ САЛГУУЛДАГ БОЛОВЧ БАС БАЙХГҮЙ БАЙСАН Ч САЛГАДАГ ТОХИОЛДОЛ БИЙ ОДОО ЗӨВХӨН ӨӨРИЙНХӨӨ ОХИНЫХОО ТӨЛӨӨ Л АМЬДАР ХЭЗЭЭ НЭГ ӨДӨР ЦАМАЙГ ҮРТЭЙ ЧИН ХАМТ ХАЙРЛАХ САЙХАН ЗАЛУУ ТЭРТЭЭД БИЙ ШҮҮ ӨӨДРӨГ ИТГЭЛТЭЙ ЦОГЛОГ БАЙГААРАЙ ДАХИН БҮҮ АЛДААРАЙ

  21. Bayar says:

    Уран зураг аа мэссэнжэр хаягаа өгөөч мэнд устай хэдэн үг ч гэсэн бичиж байя болох уу?

  22. uranzurag says:

    магадгүй нөхөрт чинь дотроо бодож явдаг зүйлтэй биздээ.
    мөнгөтэй ажилтай, амьдралаа авч явах чадалтай болохоороо та 2 дээр очино гэж ч бодсон байж болно.
    шийдийг чи л өөрөө гаргана.

  23. ХАЙР says:

    мэдэхгүй юм даа. уг нь хүүхэд чинь өөрийн эцэг ус агаар шиг хэрэгтэй байгаа. гэхдээ нэгэнт л бүтэхгүй амьдралыг яалтай билээ дээ
    http://www.youtube.com/watch?v=oQg7VF1i0DQ

  24. meedee says:

    Huuhed chine hoid etsgiin gar haraad, hylgaich shig amidrah shan bna yy. Taivan idej yychich ch blhgui, nud ni yamar ch gal tsog bhgui uruvdultui amitan bolj usnushdee. Chi hadag unchun, buten unchun, etseg eh ni salj niilsen huuhdiin nudiig haraarai tsaana neg bodlogoshirson, yamar ch itgelgui tiim boltson bdag yum huuhed l uruvdultuiduu chi ch yahav salaad neg har yumni uvriig dylaatsyylna uuruur huuhed garaad irenguut l nud uzuurledeg ni amidrald batlagdsan zuil.

  25. Hi says:

    Чиний бодол өөрт чинь зөв шүү. Одоогоор хүүхдээ л сайн асар, өөрийгөө л сайн хөгжүүл. Уйдах завгүй байх тусам амьдрал чинь сонирхолтой болох болно. Дахин эр хүнд бүү найд, бүү боломж олго. Цаг нь болохоор бүх юм жигдрээд ирэхээр зөв шийд гаргах болно шүү дээ Бүү яар. Яарвал даарна гэдэг шүү дээ.

  26. Mongolia says:

    2-даxь амьдрал гоёшдээ үзээд алдахгуй юу
    болоxгуй бол 3,4 дэx амьдрал гээд цаана нь зөндөө запасс байшдээ. нас залуу байна болно доо болноо гээд дуу байдаг биздээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.