Хүүгээ яаж ухааруулах вэ?

Сайн байна уу. Би тогтсон сайхан амьдралтай, сайхан нөхөр хүүхдүүдтэй эх хүн. Сүүлийн үед миний дунд хүү сэтгэлийг маань их шаналгах боллоо. Бүх эх хүнд хүүхдүүд нь сайхан харагддагын адил миний хүү ч бас наддаа их л сайхан хүү. Өндөр сайхан нуруутай, цэвэрхэн бор царайтай. охидууд ч бас хүүд минь их л сайн байдаг бололтой. Одоо хүү маань дөнгөж 22 настай, гэхдээ хичнээн охинтой үерхэж дотноссоныг нЬ би байтугай өөрөө ч сайн мэдэхгүй байх. Нэг охинтой үерхэж байгаад л салаа ч гүй байхдаа өөр охинтой үерхээд эхэлдэг бололтой, өмнө нь үерхэж байсан охидууд нь уйлаад л ирнэ, утсаар ярина. 2 ч охин надтай уулзаж байсан, хүний нялх охин үр өөдөөс мэлмэртэл уйлаад л эгчээ би хүүд чинь үнэхээр хайртай буцаж найзалмаар байна уучилж чадна гээд гуйгаад байх үнэхээр хэцүү юм билээ. Эгч нь ярилцаад үзье л гэсэн, гэтэл нэг охин нь амиа хорлох гээд эм уучихсан гээд охины ах нь нэг орой манайд ирж хүүг маань зодох гээд бөөн юм болсон. Азаар охины аминаас нь хол өнгөрсөн гэсэн. Өдий насалтлаа олон л асуудлыг шийдэж байсан ч тэр удаад л яахаа мэдэхгүй сэтгэл сэмрээд л, өрөвдөөд л их л шаналж байсан. Өмнө нь хүүгийнхээ энэ асуудлыг мэддэг байсан ч залуу хүүхэд залуу насандаа юм үзэг гээд асуудалд нь ордоггүй л байсан. Үнэхээр дэндээд байгааг нь мэдээд хүүдээ учирлаад хэллээ, эмэгтэй хүн гомдоож нулимсыг нь барж болдоггүй юм, хүний охин үрийг ээж эгч нар шигээ хайрла,олон хүнтэй зэрэг найзалж хүн гомдоох заяанд муу гээд л. Ойлгож л байх шиг байна толгойгоо дохиод л. Тэгээд л хэсэгтээ үдэш оройтохгүй, охид утасдахгүй, ирэхгүй чих амар байхаар нь ойлгождээ гээд баярлаж л суулаа.Гэхдээ л ажаад байхнээ хоосонгүй шүү. 3,4-н өөр охин лав байна гэж дүү нь надад хэлэх юм.

Миний нөхөр бид 2 бусад аав ээж нарыг бодвол хүүхдүүдийгээ нэг их хорьж цагддаггүй аль болох өөрсдөөрөө нь л шийдвэр гаргуулж,тус дэм болох үед нь өргөж амьдралд нь өөрөөрөө нь хөл тавиулахыг эрмэлздэг. Миний хүүгийн ах эгч нар бүгд л сайхан хүмүүжиж,боловсролтой гэр бүлтэй сайхан амьдарцгаадаг. Хүүд маань энэ хөнгөн зангаас нь өөр өөлөөд байх юм бараг байхгүй уг нь. Өөрөө охин хүүхэдтэй хүн юм болохоор хүүгийнхээ энэ болчимгүй явдлыг хараад, өнөөх охидуудыг нь өрөвдөөд үнэхээр сэтгэл өвдөж урам хугарах юм. Амиа егүүтгэх гэж оролдсон охин дээр хүү маань хааяа очиж эргэж тойрч тусалдаг гэсэн. Уг нь муу хүү биш л дээ, миний хүү. Даанч хөнгөн юм. Одоо яасан нь дээр вэ? Аав нь учирлаж үзсэн, тэр явдлаас болж ах нь гар хүрч үзсэн, Ойлголоо би өөрөө зохицуулна л гэх юм. Хүүгийнхээ төлөө ч, хувь заяагаар нь тоглоод байгаа охидуудынх нь төлөө ч санаа зовох юм. Сэтгэл зүйч энэ тэр дээр дагуулж очвол ямар байдаг бол? Хормойн дон шүгэлсэн юм биш байгаа даа?

секс.мн дээр ирсэн захидал

38 Comments

  1. Mhhgsujqj says:

    ТАЙВАН ухаантайхан байвал охидууд энэ сүрэглэх үзэгдэлд хууртаж болохгүй юм. АЛИВАА сайхан бүхэнд дурлах хүн мундахгүй олон шдээ. ТИЙМ болохоор энэ залууг би өөрийн болголоо ч тэрний хэмжээгээр алдах магадлал өндөр гэдэгийг бодож байх хэрэгтэй. ТЭГЭЭД бодит амидрал дээр яг алддаг л байхгүй юу даа. ТЭРНИЙ дараагаар л гэнэт уйлж унжаад хэцүүддэг ни эмэгтэйчүүд юм. ХАЙР дурлалд онол байдаг юм шиг байна даа

  2. Mhhgsujqj says:

    ЭНЭ гайгүй хөөрхөн банди гээд охидууд дундаа ярисаар байгаад нэг мэдэхнээ тэдний дундаас хүүг чини эргүүлэх сээтэгнэх охидууд гараад ирнэ. ИНГЭЭД охидууд сүрэглэx үзэгдэл хүүд чини тохиолдсон ни энэ юм.

  3. Mhhgsujqj says:

    ЭНЭ бол хүмүүсийн сэтгэхүйн онцлог юм. Хүүхнүүд ялангуяа их ажиглагдаг зүйл байдаг. Нээх гоёо хувцас дэлгүүрт байна гэвэл бүх хүүхнүүд уралдаад очиж үздэг эсвэл худалдаад л авдаг. Үүнийг шинжлэх ухаанаар тайлбарласан байдаг л даа хүүхнүүд дундуур шаагуулсан тэр зүйлрүү л улам бүр гүйх бөгөөд ямарч сонирхолгүй эрээс улам бүр дөлөөд сүүлдээ хэн ч түүний тоодог үгүй болдог хоёр үзэгдэл зэрэг явагддаг . ЭНЭ үзэгдэлийг сүрэглэх үзэгдэл гэдэг. СҮРЭГЛЭХ үзэгдэлд хамгийн амархан автдаг эмэгтэйчүүд байдаг ни тэдний тархиний бүтэцтэй шууд хамааралтай. ИЙМ та энэ талаар онолыг хүүдээ хэлж өг мэдэж байхад илүүдэхгүй. Хүү чини ийм үзэгдэлийн золиос болсон байна.

  4. e says:

    БЭЛГИЙН ЗАМИЙН ХАЛДВАРТ ОВчНүү ДИЙН ТАЛААР МАш ОЛОН САЙН МАТеРИАЛууД ,ОВчИН ТУССАН ЭРХТЭНИЙ ЗУРАГ ЭНЭ ТЭР ОЛООД ХУУДЭЭ ОГ. ТЭГЭЭД БЭЛГИЙН ЗАМИЙН ХАЛДВАР БЭЛГЭВчТЭЙ ХИЙСЭН ч ТУСДАГ БАС УНСЭЛцСЭН ч ТУСДАГ ГЭДЭГ ТАЛААР САЙН УНшуул

  5. N says:

    yg zow gadaad ywyyl bi bas 20 nastai hvvge diilhee bgaad algliryy syrgyylid ywyylsan odoo tyn dajgvi syrgyylida ywaad eejdee mongo ywyylaad ih yhaan sygaad bgaad ywyylsand haramsahgvi bgaa

  6. Mandal says:

    Битгий хуц та нар! Тэр бандийн буруу гэж юу байсан юм. Зан чанар нь төлөвшиж гүйцээгүй хүүхдийг гэр орноос нь эрт яавуулбал явсан газрынхаа хог новшийг сурахаас биш сайн сайхныг нь сурдаггүй юм. Сэтгэл зүйчид ханд. Тэдэнд иймэрхүү асуудлыг шийдсэн туршлага, зөвлөгөө мэдээж байж л таараа. Хүүд буруу байхгүй шүү.

  7. Bat says:

    гадаад явуулах зөв юм үзэж нүд тайлах хүнийг ухааруулдаг.

  8. Coolman says:

    Зүгээрээ эгч минь тэгж байгаад өөрөө гайгүй болчихно. Тэр амиа хорлох энээ тэрээ ямар хамаа байна. Ямар танай хүү хорлоод байгаа биш. Би арай ахмад насны залуу байна. Эрэгтэй хүн бүр л хүүхнүүдийг сольж хольж явах санаатай байдаг юм, чаддаг чаддагүйн л асуудал байдаг болхоос. Танай хүү хөөрхий нас бага гэнэн болохоор тэр явдлуудаа сэм зохицуулж сураагүй элдэв асуудал дэгдээгээд байна.

  9. Zavhai er says:

    би одоо 30 тай залуу. Аав ээж ах эгч нар маани бугд сайн хумуус би гэж новш яг танай хуу шиг замийг туулж дэ. Их олон охин гомдоож нилээд хэдэн охинийг абортонд оруулсан. Сэкс машин л байлаа. одоо олигтой ч сэксдэж чадахгуй замбараагуй явсаний гайгаа уурч бна. БЗХО тусаагуй ч эд эрхтэн маани байнгийн зовиуртай. хурдан тавидаг, тависаний дараа туруу булчирхай овддог. нададтохиолдсон явдалийг сайн учирлаж ойлгуулдаа. Хусвэл хууд чин ч юм уу оорт чин нилээн дэлгэрэнгүй бичиж болно шуу

  10. jjj says:

    Би 23-тай залуу бна. Урд нь яг л танай хүү шиг байлаа. Би амьдралдаа арилхааргүй маш том хар толбо үлдээж байж бүхнийг ухаарсан. Хүүдээ эртхэн сайн ээж хүн аав хүний ёсоор сайхан сургаж хэлээрэй. Байнга үглэж янших биш ухааруулж хэлээрэй. Тэгээд удахгүй хүн өөрөө ухаараад ирдэг юм билээ.

  11. lamaahai says:

    олон эмэгтэй хүн гомдоосон эр хн олигтой амьдардаггүй гэдэг үнэхээр үнэн үг байлаа шүү амьдрал дээр тийм хумуусийг өчнөөн харлаа

  12. Fash says:

    Эгчээ наад хүүхэд чинь ДОХ тусчихсан байх вий дээ.

  13. jasmin says:

    hotij tsgdaad me,er bolohgyi bhaa. dox abah bii dee. hamgaalah um sain zaaj uguh heregtei umuu gej bodoj bn . yanaa bi 2 huutee sh dee. huugee bas yaj sain hun bolgonodoo. ?? tegeed bas zabgyi bailgaa. zorison zorilgo n u be gdgiig medeed ter talaar m demjibel zabgyi hun tegj yabahgyi bh. uuriinh n hudulmuruur mungunii amtand oruuldg n deer bh

  14. sony says:

    юунд нь санаа зовдог юм бэ. танай хүү чинь царай зүс, ааш аяг гайгүй залуу юм байна. дээр нь боов нь гайгүй бололтой. одоогийн охидууд чинь иймэрхүү гайгүй залуусыг ч зүгээр суулгана гэж гонж шүү дээ. өөрсдөө л нэг нэгнээсээ өрсөх гэж зүсэн зүйлийн арга чарга хэрэглэцгээж байгаан. өөр дээр чинь уйлж ирээд байдаг нь нөгөө олон аргуудынх нь л нэг нь. одоогийн охидуудын 70-80 хувь нь нэг иймэрхүү аан. танай хүүг гэрээсээ гарахгүй байгаад байсан ч утсыг нь амраахгүй элдэв арга чаргаа барцгаана тэд нар чинь. яахаас буцахгүй чаралбаанууд их байна өө. би тэр чаралбаануудын зах зухаас нь мэдэхээс гадна яахаас ч буцахгүй элдэвлэж байхыг нь зөндөө харж байлаа. одоо ч харж л байна.

  15. xexe says:

    өө хөөрхий танай гэрийн гантс болдгуй ни бн да

  16. uyanga says:

    bi bas 21tei, gexdee bi emegtei.bi ch gsn ailiin dund xuuxed,tsarai zus dajgui sxan,xamgiin gol n bi uuruu uuruu ajil xiij, uuriiguu tejeedeg, gereesee xol gadadad bdg yum.bi gadaadad surguulid surdag, bi undur tulburuu aaw eejeesee awaxguin tuld uuruu uuruu bux zardalaa olox gj xicheedeg,bi ch gsn tsagiin sxand aaw eejde erxelj chixiig n xaluutsuulj l yawsan gexde bi neg yumig l sain oilgoson yumda, aaw eej min bid nariin tuluu yaaj ajilj, yaaj bux zuilee zoriulj, yaaj zowj shanaldag we gdgiig n medsen, bi tegj xun amitandaa uulzad, gaduur dotuur gardagchgui,odoo xarin duugee ch yumuu uur dree tataad yum xum oilguulya gj bodoj bn, xamgiin gol n naad xuuxed chn uuruu ajil xij uuru mungu olj, xen negnees sanxuugiin yamarch xaraat bus bolson tsagtaa uxaan suudag yum bnle,

  17. baatar says:

    хилийн цэрэгт сулин хээрийн заставт явуул тэнд бага түрүүч болгоод элсэн дунд хонин гүрвэлтэй найзлаад явж байг тэгээд өнгөрсөн амьдрлаа бодно биз аав их сул байнаа аав чанга бол наад нусан буу өмдөндөө орооцолдоод явахгүй байсан 22 нас хүртэл тэжээлээ одоо болоо юм биш үү цэрэгт явуул хийх юмгүй зугаа хөөцөлдсөн 2 хоногийн нойр хоол даахгүй урдуур орж бөндөгнөөд байхаар ийм болж байгаа юм.Наадах чинь гэртээ ажил төрөл хийдэггүй идэж уухаас өөр юм мэдэхгүй нөхөр байгаа даа миний хүү байсан бол нусыг нь сугартал алгадаад хар ажилд нухлуулах байсий

  18. zowlogoo says:

    darxad@yahoo.com deer neg boo bdag shtee ter xund uzuulexgui yu xormoin don gegchiig n shugelsen ymu bish biz dee

  19. uran zurag says:

    залуус нэг хэсэг тэгж явж байгаад боличихдог гэж сонссон юм байна.
    энд хүмүүс яагаад сэтгэл зүйчид ханд гээд байдгийг бодоод, ойлгоод туршлагатай хүнд хандвал ямар байна.

  20. s says:

    гадаад явуул гэж зарим нэг хүн дээр бичсэн байна. тэгж л болдоггүй юм шүү. би өөрөө олон жил гадаадад (гадаадийн 2 оронд) амидарсан. хүн замаа алдах их амархан байдаг юм. хажууд чихэнд хонх уяж харж асрамжлах хүн байхгүй юу дуртайгаа л хийдэг юм. охидууд бүүр олноороо амархан олдоно. монгол байтугай хар шар охидууд хүртэл нэмэгдэнэ шүү дээ. тэгж байгаад өвчин авах юм уу охин ни жирэмсэн болчихвол гадаадад байгаа хүн чин асуудлаа шийдэхэд монголд байхаасаа хэцүү болчихно. тэр зөвлөгөөг битгий дагаарай.

  21. Ramirez Sanchez says:

    Цэрэгт явуулахгүй ю даа охид хүүхнүүдээс хол хэсэг бхадаа юм бодно биз

  22. asiana.asie says:

    Хүүгийнхээ ямар бодол санаатай явдаг болох, ямар сэтгэл зүрхтэй болохыг нь сэтгэлзүйчид хандаж байжийж л мэднэ ш дээ. зөв зүйтэй очсон дээр байх тэгж байгаад тэрнээс дор юм болов яана даа. эртхэн дээрээ л хүүгээ таньж мэдэх нь чухал шүү дээ. тийм ээ. амжилт

  23. zulaa says:

    ганцхан олдох насанд гахайнаас доор амьдарвал яг амьсгал хураахынхаа өмнө хамгийн ихээр шаналан тарчилдаг юм даа.хийсэн бүх муу зүйлээ бодоод хамгийн ихээр харамсдаг. би бага залуудаа тэрэнтэй тэгж самуурсан гэж бахархах хүн лав байхгүй өөрсдөө л мэдэж дээ. хүн бүхэн, сайхан муухай , сайн муу , ядуу баян , эрдэмтэй номтой хамаагүй бүгд газрын хөрсөнд шингэнэ.хэн тайван нүд аних нь л чухал

  24. erchmee says:

    овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ.

    танай хүү нүүр өгөхгүй бол хаанаас ийм юм болох билээ.

  25. zochin says:

    би ч бас учиргүй хүүг чини буруутгаж чдахгүй байнаа. яагаад гэвэл би яг танай хүүтэй чацуу эрэгтэй дүүтэй.хүү чини дажгүй царайлаг залуу бололтой,охид өөрсдөө л араас ни гүйгээд байдаг юм байна лээ.Одоогийн охид бүсгүйчүүд зарим ни ямарч ч задгай болцон юм бэ дээ гэмээр танилцаад их удлаа гэхэд 2.3 сар болоод л өвөр түрийндээ орчихдог,тэгээд шөнө ч унтуулахгүй смс бичсээр байгаад шөнийн 1,2 цагт орноос ни босгоод аваад гардаг байсан гэдэг би одоогоор гадаадад байдаг болохоор ээж л над руу тэгэж яридаг байсан харин азаар одоо тэр охиноос болисон гэсэн. би ч гэсэн монголд найз залуутай байсан л даа гэхдээ би тэрнийг одоо оройтлоо ээж чини санаа ни зовчихно хурдхан шиг хариж унт,орой үдэш над дээр хамаагүй битгий ирж бай гэдэг байсан.хаяагдчихаад уйлж ээж дээр ни иртэлээ эрээ цээрээ алдна гэдэг чини юу гэсэн үг вэ, бас амиа хоролох гэсэн ч гэх. шиг. за яахав хүү чини хөнгөн байж болноо гэвч эмэгтэй хүн л өөрөө ухаалаг анхнаасаа өөрийгөө хүндэлүүлж чадсан бол эр хүн ямарч байсан зүгээр л нэг тоглоод хаячихдаггүй шүү дээ.

  26. cahirmaa says:

    хэлээд ятгаад нэмэргүйээ, хамгийн сиан арга бол хүн бусдад учруулсан зовлонгоо өөр дээрээ эсвэл хайрлаж явдаг хамгийн ойр дотны хүн дээр нь тохиолдоход л мэдэрдэг юмдаа, тэгэхээр хүү чинь дүү охинтой бол дүү охиноор нь тийм дүрд тоглуулж болох юм, тэрнээс илүү зөндөө арга бас байна гэхдээ энд бичээд дэмий биздээ,

  27. legend says:

    Би бас ийм л байсан. Гэхдээ танай хүүгээс ялгаатай нь би ээж ааваасаа хол байсан. Эгч дээр минь охидууд гүйж ирээ л байдаг байлаа. Эгчдээ загнуулна, заримдаа аргадна. Мөн ч олон охин гомдоосон доо. Сүүлдээ гэрээсээ явсан. Ганцаараа амьдрах нь амар санагддаг байлаа. Эр хүн өөрийнхөө амьдралыг өөрөө олж авдаг юм билээ л дээ. 25 өнгөрөө л ухаарсан санагддаг юм. Одоо гэрлээд жил болох гээд байж байна даа. Үр хүүхдэд минь гай түйрэн бүү тусаасай гэж хааяа хааяа бодогдох юм. Эрэгтэй хүүхэд ч өөр л дөө. Ухааждаг юм даа

  28. erhemseg says:

    – Minii bodloor ta ohintoi byy uulz gej horij bhaar ooriigoo hamgaalah, ailiin ohidod hyyhed hiihgyi bh talaas n bas yarihaa martav! Odoo yed ohid oorsdoo ailgyi, eriin araas yhen hatan gyideg bolson tsag…Yamar ch er hyn emegtei hyn ooriig n odood bhad ygyi gedeggyi yum shig bgaa yum. Tanai hyy dongoj yum yzej ehelj bgaa bolohooroo ohidtoi soniuch zagnaad orootsoldood bgaa bhaa…Jinhene hairtai hynee olvol iimerhyy zaluus oor hyn gehee bolidog handlaga bdg yum shig.Ta hyleeh l heregtei bolov uu? Yhne gj bgaa ohin bol yaav ch tolovshij amjaagyi negen bololtoi!

    – Hyygee gadagshaa yavuulaad demii l bolov uu! Yg heleh hyngyi, gadnii orond bgaa hyyhdyydiin ihenh n eldev zamaar orj zambaraagaa aldah bolomj ih bdg bololtoi duulddag. Harin hyyd chin hobby bdg bol terengeer n orolduulaad hogjuulvel deer bh. Mergejileer n ajil olj ogood ajilluulval bas zygeer bh.Er n tegeed byh yum bolno doo.Het asuudald n oroltsoh bolomj bas homs shyy dee ta yamar odor byr dagaj yavah bish.Sain yariltsaj bsn n deer bh.Yglesnees yariltsah n ilyy yr dyntei!

  29. bbb says:

    odoonii ohid bas tsagaandaa garah yum aa amia horlono eejid ni ochij uiaj guina yooy yooy yamar uenegui ami be yamarch amarhan ursdag nulimans ve bi bol huug chin buruutgaggui ee zaluu hun uzeh yum aa uzeg tegeed er hun neg l odor uhaardag yum harin tolgoi ergesen ohid bol hezee ch uhaardaggui yum shuu dee ter ohid l huurhii bn daa. huu chin 25 hurhed l zugeer bolno harin eriin hoinoos nulimamns boloj guihgui saikhan nambatai hania ooroo olood avna

  30. avatar says:

    Их мэдэгч болиосоо.энэ сит руу янз буйин насний хумуус хандхана сайншдээ. тэгнээ

  31. avatar says:

    Хуухдууд аав ээжэсээ зороод байдагшдээ.сайн сэтгэлзүй ч дээр дагуулаад оч.тэгвэл юм бодогдоно.70151300 сэтгэлзүйн товийн утас.ийм хуухдууд оороо алдаж байж л нэг саы ухаан ордог.тэгж бгаад гадагсхаа явуулж юм узуул.сэтгэлгээ ни задраад ирэхлэрээ гайгуй болно.

  32. parvii says:

    цээжиндээ ортол гомдсон эмэгтэй хүний нулимс ЦУС болдог.

  33. tanya says:

    та нар хүүгээ ингэж л хүмүүжүүлж дээ.
    багаас н захиж сургахгүй яасан юм. гэхдээ энэ бол удам бна.

  34. ih medegch says:

    та 2-н нэгэн тийм бсан бнаа нэг бол удамын юм бна. асуудлаа аятайхан зохицуулаад унждаг улаанаа захираад дох авчихгүй шиг амьд явж үз гэхээс өөр юм алга даа.Баасаа арчиж чадахгүй юм бж хар нялхаасаа юу бэ нэг нь заваарч бдаг нөгөө нь бичиж бдаг мөн таарсан гэр бүл бэ зайлуул. Өдий насалчаад ийм сайт руу ороол явж бдаг та мөн таарч дээ гэж.

  35. ajiimaa says:

    хормойн дон. энэ янзаар байвал амъдрал н хэзээ ч өөдлөхгүй.

  36. Bataa says:

    тэгэж байгаад өөрөө яг хамт байх охиноо сонгоно биздээ. сайхан залууг охидууд алдахгүй гээд араас гүйгээд байдий шдээ. шудрага хэлэхэд ихэнх залуус тийм байхыг хүсдэг. одоохондоо танай хүүхэд их азтай юм. цаана чинэ охидод тоогдодгүй зөндөө залуус байна.

  37. khongorkhon says:

    танай удамд тийм хөнгөмсөг хүнийг хүн гэж үздэггүй оймс болгодог хүн байсан уу. тэрийг нэг судлаад үзээч та өөрийнхөө талыг мэдэж байгаа бол нөхрийнхөө талыг сайн судал. 22-той юм чинь сэтгэл зүйчид хүчээр аваачаад хэрэггүй байх аа. тэрний оронд сонирходог спортоор нь хичээлээс гадна хичээллүүл гадаад гаргаж сурга гэдэг нь бас сайн арга байна шүү. гэхдээ одоо наад хүүхэд чинь өөрийн бие даах насанд хүрсэн л юм байна ш дээ.

  38. Xongorzul says:

    -Gadagshaa l surguulid yavuulsan ni deer baih daa

    -Hunii gazar tegej olon soliod baih ohid baih bish,
    – gadaad ohid arai amia horlotoloo durlahgui ee, ted chine tanai erchuudiig 40 hurtelee solidog uls

    -Huu chine tsarai zus saitai bololtoi, ih l zav ihtei yum baina da…zav muutai bolgoh arga haidaa ho

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.