Шийдвэр гаргах өдөр

3 жилийн өмнө 10 жил ханилсан ханиа өөр хүнтэй болсоныг сонсоод тэнгэр хөвөрчих шиг болж билээ. Тухайн үед зөндөө л юм болсон юмдаг. Хамгийн харамсалтай нь тэр холбогдсон хүүхэн нь их ухаан муутай хүн чанаргүй байсан нь намайг харамсахад мөн нөхрөө харамлахад хүргэж би гэдэг хүн ухаан гаргах гэж бардам зангаа гээж нилээн тэмцсэн. Сүүлд хүүхдүүдтэйгээ өөрийгөө авч явах замаа сонгох нь дээр гээд өөрийн замыг сонгосон. Үүндээ ч харамсдаггүй юм.

Хар бага наснаасаа ирээдүйнхээ хань болох эр хүнд л охин бие сэтгэл зүрхээ өгнө гээд өөрөөсөө хүртэл өөрийгөө харамлаж явсандаа харамсаж байсан үе бий. Энэ л амьдралын төлөө ажил мэргэжил залуу насаа золиослон байж мөнгөний төлөө зүтгэж эдийн засгийн хувьд хөл дээрээ тогтож одоо л сайхан амьдрал эхэлнэ гээд бодож эхэлж байсан үед хань минь намайг хуурсан. Маш хүнд цохилтонд орж амиа хорлох гэж эм хүртэл уух гэж оролдож үзсэн. Хэвлий дэх үр минь хүүд минь хань болох ганц дүү нь ээждээ тэсвэр тэвчээр цаг хугацааг олгосон.

Удалгүй би олон улсын байгууллагад ажиллах санал авч монголоос явсан. Бага хүүгээ ой хүртэл нь хүний нутагт ажлаа хийнгээ өсгөх гэж нилээн тэвчээр гаргасан шиг санагддаг юм. Хүн жаргал даахгүй зовлон даадаг гэж үнэн ч юм шиг.

Хүүхдүүдийнхээ ирээдүйг бодоод ямарч байсан эх хэлээ сайн сурах хэрэгтэй гэсэн үүднээс Монголдоо ээж аав дээрээ байлгаж байгаа. Нөхрийн хувьд асуудлаа цэгцэлсэн гэх боловч эхнэрээрээ тэжээлгэхгүй гэдэг үгээр далим гаргаж Монголдоо байгаа.

Бүүр салсан зүйл байхгүй ч цаг хугацаа өнгөрөх тусам миний сэтгэл санаа улам холдоод..Ганц эр нөхөртөө л үнэнч амьдарна гэдэг бодол минь ч өөрчлөгдөж эхэлж байна.

Эр хүний халамж, сэтгэлээ хуваалцах хүнгүйдээ л үе үе ганцаардах юм. Мэдээж хар багын минь ханилсан хань минь болохоор бүгдийг уучлаад түүндээ үлдсэн амьдралаа даатгаад очмоор үе байх л юм. Гэвч нэг л итгэж өгөхгүй байна.

Нөхрийнхөө хийсэн үйлдлийг уучлах тусам би ч бас адилхан амьдралтай нь эвлэрэх гээд… Сэтгэлд минь суусан сэв арилахгүй гэхдээ эвлэрсээн. Гэхдээ итгэл гэдэг зүйл байхгүй болсон. Бусад хүүхнүүд шиг хүүхдээ бодоод хойших амьдралаа бодоод тэвчинэ гэсэн бодол байхгүй ээ. Харин яаг урдынх шиг өөрийгөө золионд гаргаад гэр бүлээ аврах гэж ажил төрөл бүх зүйлээ орхиод Монголдоо очих уу үгүй юу гэж шийдвэр гаргах хэцүү байна. Би хэн ч харсан сайхан гэр бүлтэй ажил төрөл боловсролтой ухаалаг нэгэн.Гэвч бодит амьдралд минь нэг л юм нуугдаастай.

секс.мн дээр ирсэн захидал

36 Comments

  1. монгол says:

    яг юу гэж хэлэхээ сайн мэдэхгүй л байна гэхдээ ганц юм мэдэж байнаа дэргэд нь байж ганцаардсанаас хол ганцаараа байсан нь дээрээ гэж

  2. tachim says:

    Ýð íýã àëäàà ë áèç Ýðýã íýã íóðàà ë áèç ãýýä íºõºðºº óó÷èëæ áîëîõ ÷ ãýñýí íýãýíò õºðñºí ñýòãýëèéã á¿ëýýö¿¿ëýõ ãýäýã òóí ÷ ÿðâèãòàé 100-íû íýãä ë áàéõ ìàãàäëàëòàé õîâîðõîí òîõèîëäîë þìäàà.×è ñàéõíààð áîäîæ áàéõàä íºõºðèéí ÷èíü ñýòãýë àëü õýäèéí óóë äàâñàí áàéõ âèé .Áèå õîëäâîë ñýòãýë õîëäîíî ãýäýã ¿ã áàéäàã. áè ýð õ¿í èéì òîõèîëäëûã áèåýð òóóëñàí áîëîõîîð áàãà çýðýã ãàäàðëàæ áàéíà Ìîíãîëäîî èðýõ õýðýãã¿é ë áîëîâ óó

  3. Slash says:

    Х¿íèé ñýòãýë íýã õºðõººðºº äàõèæ á¿ëýýöýõýä èõ õýö¿¿ ë þì øèãýý

  4. Busgui says:

    Hagarsan shaazan butsaj evledeggui shig negent hursun setgeliig yaj ch boldoggui yum bilee,bi ch gesen 3 jiliin umnu 10 jil amidarsan huhruu uuruusuu 10 duu huuhentei bolsniig medeed barag l galzuurahaa duhsun,uheh yumsan l gej boddog yum bilee,mash ih hetsuu baisan gomdoj,uzen yadaj,guij bardam zangaa hurtel geesen,Ter ued bi ajilgui huu min uvchtei uneheer hetsuu baisan shuu.Gehdee l bi zorig gargaad ingej amidarch bolohgui gej shiidsen dee,2 jiliin tursh heruuld huu mini l zovson baih,odoo huu bid 2 dajgui amidarch baigaa,er ni hun uuriinhuu jargalaar amidarna gedeg hamgiin saihan shuudee.Ene zovlong tuulaad garsan bolohoor chamaig uneheer sain oilgoj baina,gehdee chi uuruu sain bodoj uzeerei,yaval chi uuruu bolon huuhduud chin jargaltai baih bol gedgiig.Bi odoo nuhruusuu salsan daa haramsdaggui,dahij huntei suuya gej ch boddoggui,huugiinhee uuriinhuu tuluu saihan amidrah bolno.Zorigtoi bai busgui mini,Ymar ch shiidver gargasan uuriin bodol uurtuu zuv,yund ch haramsalgui uudrug amidardaa,jargal hajuud chin baigaa.

  5. luce da sole says:

    захидалын эзэнд!эр хүний хайр халамж үгүйлэгдэж,сэтгэлээ хуваалцах хүнгүйн зовлонг би маш сайн ойлгож байна.яг ийм үедээ чи монгол явбал явчих гээд л байгаа,тэгж л болохгүй шүү.би ч гэсэн монгол явчих гээд л байсан…….гэхдээ хүн намайг гэхгүй байхад би өөрийгөө баярлуулж сэтгэлдээ жаргалтай байж яагаад болохгүй гэж гээд….хагас жилийн өмнөөс л надтай найзлая гээд байсан залуутай үерхэж эхэлсэн.нөхрөө яаж заваарч байгаа бол?гэж бодох ч завгүй ажилаа хийгээд найзтайгаа ярилцаад,хамт зугаалаад,эр хүний халамжинд,намайг гэх хүн байгааг мэдэрч амидрах сайхан юмаа.7хоногт 1 удаа уулзана гэдэг надад бөөн аз жаргал….найз маани надтай уулзахын тулд хурдны замаар 2 цаг давхиж ирдэг.чи мин ч гэсэн сайн танидаг хүнтэйгээ найз болоод заавал дотно харицаанд оролгүй ингээд үерхээд үзээрэй.монгол явж өөрийгөө золиослох гэж байсан бодлоо аяндаа мартдаг юм билээ.ЗА АМЖИЛТ!!!!!!!!!!

  6. luce da sole says:

    bas l 1 emegtei мин юутай үнэн үг хэлнэ вэ!монголын эрчүүд бүгд ийм болчихсон юмуу?би ч бас 2 сарын өмнө араараа тавиулаад маш хүнд сэтгэлийн шаналлыг амссан,арай ч дээ бүх л сайн сайхан бүхнээ зориулсан хүн мин намайг хуурлаа гэжүү гээд итгэж чадахгүй ядахад гэр бүл үр хүүхэд эх орноосоо хол байхад ямар хэцүү гээч!арай гэж хэдэн өдөр дараалан яриж байж учраа оллоо гэсэн чин сарын өмнө ахиад өөр эмэгтэйтэй холбоотой байсан…….ингээд бодоход тэр хүн намайг гэхгүй байхад би нэр хүндээ унаган,тэрэнгүй бол үхэх гэж байгаа юм шиг арчаагүй байж болохгүй юм билээ.хичнээн үхчихмээр байсан ч үхэж тэр 2ийг баярлуулахгүй шүү!гэж өөртөө их хэлсээн.тайвширтал хугацаа хэрэгтэй юм байна лээ.энэ хүнд үеийг давчих юм бол аяндаа тайвшираад эмэгтэй хүн зөв шийдвэр гаргах ухаан сийрээд ирдэгийг мэдсэн.би лав одоо түүнд итгэхгүй,амидралаа өөрийн шийдвэрийн дагуу авч явна гэж бодож байгаа.ямар ч байсан зун монголд очоод тэр хүний байр байдлыг ажиглаад бүүр болохгүй бол хүүхдүүдээ аавтай ни үлдээлгүй,гэрийнхэндээ орхиод тэр хүнийг эргэлт буцалтгүй орхиноо.биеэрээ бидэнтэй байгаа ч сэтгэлдээ янханаа бодоод сууж байгаа хүнийг яаж уучилж,яаж хайрлах билээ?хүүхэд аав ээжтэйгээ байх хэрэгтэй ч бөөр бөгсний бузартай аавтай байснаас байгаагүй ни дээр биз дээ?эр нөхөргүй хани ижилгүй байна гэдэг эмэгтэй хүнд хэцүү ч,нөхөр болоод тэнэг эмийн доромжлолыг амсаж байснаас сэтгэлийн зовлонгүй амидарсан ни хамаагүй жаргал шүү дээ.ухаант монгол эмэгтэйчүүд мин үр хүүхдийнхээ төлөө,өөрсдийнхөө төлөө сайхан амидарцгаая.

  7. monduul says:

    хөгийн арчаагүй нусаа гоожуулсан хошногоноос өөрийг мэдэхгүй янхнууд л айл гэр үймүүлдэг.

    өөрийн гэсэн мэдлэг чадваргүй, оюун ухаан хомс тэдэнд хүний юм руу шунах, бэлэнчлэх, амин хувиа хичээж өөрөө л болж байвал болдог сэтгэлгээнээс өөр юу ч заяагаагүй тэр янхнууд өөр юу хийж чадах вэ дээ, хөөрхийс.

    толгой ни салтаандаа орсон, янхнуудад бэлэн будаа болж байдаг, доороо бор юм унжуулсан эр нэрт сүгнүүд ч чааваас даа.

  8. bas l neg emegtei says:

    Сайн бна уу?
    Танд гэж хэлэхэд таний гаргасан шийдвэр маш зув. Юр ни хун оорийгоо хайрлана гэдэг их том юм байдаг юм байна. Эрэгтэй хумуус болохоор эр хунийг уучлах хэрэгтэй гэдэг. Гэтэл тэд нар яг амидрал дээрээ хэзээ ч оорийнхоо эмэгтэйг авч явж чадаагуй хэрнээ оор хун руу гуйдэг тэгээд бас хуурдаг. Тэр аймаар гээд байгаа хуухнууд бол бугдээрээ буур сурчихсан яг тэрнээс уур юм хийж чадахгуй хумуус. Боловсролтой ухаалаг гарал уусэл сайтай эмэгтэйчүүд л гомдоод тан шиг бас над шиг байдалд ордгийг ойлгосон. Амидралд хайрлах зуйл, унэт юм бхгуй хуухнууд харин нухрийг чини аваад ичих ч угуй урдаас чини харж бгаад л танийг доролмжилдог. Би саяхан 1 сарын омно л тийм байдалд орсон. Тгээд бас уучлах гэж, 7 жилийн амидралаа аврах гэж, хэн нэгэн хэнч бишид 7 жилийн ходломор, сэтгэлээ нураалгахгуй гэж их тэмзсэн, уйлсан, гуйсан, бардам зангаа ч гээсэн. Гэхдээ одоо бол нэг зуйлийг л сайн мэдэж бна. Тэр бол хун оорийгоо жаахан ч гсн хундлэх хэрэгтэй. Хундлэхгүй болохоор хун хундлэхгүй бдаг юм байна гэдгийг л сайн ойлголоо. Тэр аймшигийн хуухнуудтэй ни зуг тэд нарийг таарсан амидралаар ни амидар гээд орхисон ни дээр. Би ч тэгнэ гэж бодож бгаа. Ягаад гэвэл миний шархалсан зурх хэзээ ч тэр хунийг дахин хайрлахгуй, хамт байвал хэн хэнийгээ л узэн ядна. Ур хуухэд ч тийм байдалд усух хэзүү. Манай нухур дахин тэгэхгүй гээд гуйгаад бгаа ч би бол туунд итгэхгүй бгаа. Зовох загтаа хамт зовлонгоо хуваалзаж болдог, харин арай гайгуй болохоороо уур хуухэнтэй явж хуний нандин бух итгэл сэтгэлийг гутаан доролжлоод дээрээс ни дэвсэлдэг юр ни хуний амидрал гэж уу. Бид нар тэд нарт тэгүүлээд л суудаг бурхад дари эхүүд уу. Бид нар ч гэсэн хуний урс, хайрлуулах ёстой, тийм ч зуйлийг хийсэн. Анхнийхаа амидрал, охин залуу нас, хэзүү хунд даваа болгоныг ни хамт туулсан, ур хуухэд бэлэглэсэн. Та хаана ч амидрадаг бай, битгий л хунд уурийг чини доромжлох боломж олго. Уурийгуу л хундэлсэн хунийг хун хундэлнэ. Дээрээс ни тийм ухамсар дорой,урувдултэй 2 хунийг хамтда ни улдээгээд ямархуу амидрахийг ни зугээр л харсан ни дээр дээ. Мэдээж тэр хуухэн ни янхан хаа нэг газар хийж бгаад ирсэн ч юмуу, эсвэл буур хунд хэзүү амидралаас гарч ирээд хумуусийн амидрал руу дайрдаг нэгэн л байгаа гэдэгт би бурэн итгэлтэй бна, Тийм л хумуус ийм аймшигтай зан гаргаж чаддаг гэдгийг би сайн мэдсэн.
    Эмэгтэй танд ямар ч буруу байхгуй. Би уунийг итгэлтэй хэлж чадна. Ягаад гэвэл би ч ийм байдалд байна. Тэгэхээр эхнэрээ хэнээс ч хамгаалж чаддагуй уур хунд дорромжлуулдаг тэр эрэгтэйгээ зугээр л тэд нарийг хамтад ни орхи.Тэд нар танийг нийлээд доромжилж байхад та ыычлаад хараад урувдултэй нэгэн битгий болоорой. Юр ни монгол хуухнууд унэхээр аймаар байх юм даа.Нэг нэгнийхээ амидралийг суйтгэж байж уурийнхоо атаархалийг нохдог ч бай. Амидрал ургэлж сайхнаараа. Тэгээд тэр хундээ Юуг алдаж юуг олсноороо амжилтаа хэмж гээрэй.
    Боловсролтой соёлтой хуухнууд л эзсийн эзэст ийм байдалд ордог юм бна даа. Гэхдээ оорийнхоо унэт зуйлийг оор хумуусийн бузар явдлаас болж битгий л эвдээрэй. Бидний нандин чанарийг унэлдэг хумуус бас байгаа шуу.Алдаж онож явсан ч амидрал ютай сайхан бэ.

  9. gii says:

    тэсээд тэвчээд амьдрах л хамгийн чухал тийм явдал тохиолдох нь 99,9хувь

  10. jambal says:

    Баясаа үнэн хэлжээ.

  11. tuya says:

    би бол нокхроо уучлаад амидарч бгаа болобч адилxан нууцаар явдаг

  12. baysaa says:

    Эрчүүдийг л муулаад байх юм яг яс юман дээр цаана н гай тарисан хуухэнүүд л байгаад байгаа байхгуй юу. Монгол эмэгтэйчүүд оорийгоо хундэлдэг, хайрладаг дээдэлдэг оорийнхоо унэ цэнийг мэддэггүйд л учир байгаан. Эхнэртэй хунтэй орооцолдож, цаана н адилхан эмэгтэй хун байгааг тоодоггуй бусдийн хайрийг хундэлдэггүй. Тэгчээд муусайн эрчүүд гэнэ. Энийг би амэрикт ирсэн хойноо л мэдсэн.
    Сургуулид орлоо, хичээлээс гадуур ажил хийж эхэллээ, сургуули дээр ч ажил дээр ч охидууд хандраал. Би найз охинтой монголд байдаг араас мини ирэх гэж байгаа гээл санамсаргуй хэлнэ тэгхэд л ногоо хандраад бсан хандлага яриа хоорооний чиглэл ондоо болоол зугээр сайнуутай л онгорно.
    Тгээл анх удаа хуний нутагт монголчуудтайгаа уулзаад шоүдваа удаан монгол хунтэй уулзаагуй г ж хэлхүү баярлаад нилээн уугаад тас. Хаана байгаагаа ч мэдэхгүй 1 айлд боолжиж боолжиж нэг ороонд ороод тас 1 сэрсэн миний дээр 1 охин юмийг маани хохож бна. Монголоос найз охин маани ч ирлээ 1 айлд хажуу ороонд н амидарваа айлийн хуухэн намайг оролдоол.
    Хуухнуудээ та нар оорсдоо бас буруутай байж ганз эр хунруу бурууг буу тох. 1 хоорхон солонгостой танилзваа ажийн шугамаар надад гайгуй хандаж бна. хажуугаас наад залуу чин эхнэртэй гээл ногоодох чин уучлаарай мэдсэнгүй гэл харизаа тас. Тэгхэд л монгол охинд би эхнэртэй гэж хэлээд нэмэргүй ийшээ тийшээ хургэд ог ийм тийм юм узий энэ тэр гээл

  13. Xair says:

    чи ч дээ уймарсан мал байна. Дэрмээг минü харав уу хүүхнүүдээ

  14. bachuu says:

    дээд талын хүн ямар сонин үсгээр бичээ вэ. гаргацтай биче.

  15. 20092009er hunii neg says:

    õýðýâ ýð õ¿í ýð¿¿ë ñàðóóë óõààí ìýäðýë á¿ðýí ë áîë õàæóóãààð ºíãºðºõ ñàéõàí õ¿¿õí¿¿äèéã íýã óäàà áîëîâ÷ ýðã¿¿ëæ ë òààðàà,
    ýöñèéí á¿ëýãò åñ ñóðòàõóóí, ¿ð õ¿¿õýä ãýð á¿ëèéí ºìíº õ¿ëýýñýí õàðèóöëàãûí õóâüä ººðèéí ãýð á¿ëäýý ¿ëääýã þì.
    Ýíý ¿åä íü óõààí ãàðãàñàí ýìýãòýé õ¿í ãýð á¿ëýý àâ÷ ¿ëäýíý.
    Õàðèí èë äýýðýëõ¿¿ëæ áîë áîëîõã¿é.
    áàðèãäààä, ýñâýë õîíóóòààð àëãà áîëîîä áàéâàë ººð õýðýã,
    ýð õ¿í ÿìàð ÷ íºõöºëä ºã뺺 06.00 -ººñ ºìíº ë ãýðòýý îðñîí ÎÊ

  16. 20092009er hunii neg says:

    ýð õ¿í õàÿà áóñàäòàé õîëáîãäîâ÷ ýöñèéí ýöýñò àíõíû ãýð á¿ëäýý ÿìàãò ¿íýí÷ ¿ëääýã þì.
    Õýðýâ òýð íóóöààð ÿâæ áàéãàà áîë ãýð á¿ëýý õ¿íäëýýä ÷àìä áîëîí ãýð á¿ëäýý ¿íýí÷ áàéãàà íü òýð.
    Õàðèí Ìîíãîë ãàçðûí Ìÿíãàà øèã èë öàãààí øóóä áîë òýð ãýð á¿ëäýý ¿íýí÷ ¿ëäýõ õ¿í áèø.

  17. sda says:

    сэтгэл xөрсөн бол салаxгуй у доо. xэн xэний чинэ амидрал цаашдаа бутэxгүй тэгээд нэг xорвоог өнгөрөөнө дөө. бэлэн туршлагуд зөндөө л бна. тэглээ гэд xарамсад яxав гэд урагшаа xарад амидрад л явж л бга xумуус иx л бна. юндаа санаа зовоx вэ. сал сал.

  18. hi says:

    сайнуу. та надаас эгч юм шиг бнаа. гэхдээ та уунийг санаж өөрийгөө зовоох хэрэггүй бхаа. зугээр л нөхөртэйгөө ярихгуй юда. намайг очвол чи ямархуу бх вэ гээд л. надад бол хунээс санаа зовоод л бснаас шууд л асуугаад шийдэх зугээр гж боддог. та сайхан санаад ирсэн чин дахиад ийм явдал давтагдвал ажил ч гуй болох юм бишуу. танийхаас тэгж ойлголоо. тэгээд танд унэмшилтэй санагдаж бвал очиж болох л юм. гэхдээ л миний хувид эр хуний төлөө бол өөрийн сонирхдог ур хуухдийнхээ ирээдүйд хэрэгтэй юмийг бол орхихгуйэ. хэрвээ гоы газар бдг бол харамсалтай л юм. зугээр л хунтэй унтахийн төлөө л монголд ирж бган бишуу эрни бол. наанаас чини гайгуй хун олдонодоо.

  19. egch says:

    íºõ𺺠õ¿¿õýíòýé ÿâñíûã íü àíõ ìýäýõýä ¿íýõýýð ¿õìýýð ñàíàãääàã þì áèëýý . ò¿¿íýýñ õîéø ñàëàõã¿é ÷ ãýñýí ñýòãýë õºð÷èõäºã þì áàéíàëýý. íàäàä õýëýõã¿é õèðíýý ººð õ¿¿õýí äýýð î÷îîä õóðäõàí ÿâ÷èõààä èðèé ãýýä çîãñîæ áàéãàà íºõ𺺠õàðàõàä ººðèéíõºº ñîíãîëòèéã ë õàðààäàã þì äàà . îäîî àìüäðàë òàì ë áàéíà äàà. çàëóó íàñàíäàà ñàëààä ãàíöààðàà ÷ ãýñýí àìüäðàõ ìèíü ÿàëàà ãýæ ë áîääîã äîî

  20. Busgui says:

    Би ч гэсэн яг ийм байдалтай байгаа,2 уулаа санал бодлоо хуваалцвал ямар вэ

  21. temee says:

    Vote recorded. Thank you.
    +1 Vote -1 Vote +1amgalanbyar Өгүүлсэн нь:

    нөхрөө хүүхэнтэй явах тоолонд үхдэг бол би арван хэдэн удаа үхчихсэн юм бна.

    тэгж амархан үхэж янхнуудыг баярлуулахгүй шүү.

  22. q says:

    таалагдаад б.гаа юм бол суугаачээ асуух ю нб.аа тсаг хугатсаа бугдийг харуулна гэж

  23. god loves me says:

    хоорхий ээж мин санаанд орж байна, эр нохор н нудэн дээр н араар н тавихаар бараг амиа хоролдог юм бн лээ, зайлтсан хуний эрийг булааж амидрал бусниулагч янхнууд бугд салтаанаасаа дэгээдүүлээд чируулээсэй

  24. agii says:

    найз-д:
    соёлоо чини манай нөхөртэй бас явдаг байсан. танай найзтай бас явдаг юм уу? эсвэл адил нэртэй юм болуу?
    соёлоо гэж миний мэдэхийн нэлээн хэдэн хүнтэй сууж байсан. ерөөсөө хүүхэд гаргаагүй тэр хүүхэн мөн үү?
    мөн бол зангаа тавиагүй л байгаа юм бна.

  25. naiz says:

    sain baitsgaan uu, deerh emegteig oilgoj bna. Bi yah uchraa olohgui bna. Manai naiziin nuhur uur huuhentei yavdgiig bi sanamsargui medsen um. Ter naiz maani 3 huuhedtei, 10 jil gertee suuj huuhduudee usguj bga geriin ezegtei. Hunurtuu, huuhduud dee mash ih halamjtai mash unench busgui. Ger ornoo deed zergeer avch yavdag. Nuhur yahav mungu oldog heg ih zavgui amitan. Ajil ihtei zavguigee gaihuulsan hun. Er emiin hoorond iljig buu jorool gej ug bii. Gehdee ter huniig tegej ih hairlaj hundelj bdag naiziigaa bodhoor uruvduj, ter muu nuhriig n bodohoor zevuu hureh um. Erchuud mine hajuu dahi hania hairlaj, hunii hairiig daaj amidar l daa. Soeloo, chi ter yavdlaa zogsoohgui bol bi chamaig budaa bolgono shuu, minii naiziig hundleeree.

  26. Emegtei says:

    Амгаланбаяр гоу хэлжээ. Яг унэн шуу тэгж янхануудийг баярлуулахгуй гэж эстөи унэн уг шуу.Манай найз гэр бул бий лдээ. хэдэн жилийн омно нохор ни Англи яваад нэг эмэгтэйтэй нийлээд тэр ни хуухдийг ни гаргах гэж байхад манай найз очоод эрөти янханг баярлуулаагуй амдралаа аваад хоцорсон одоо сайхан амдарч байна. тэр хуухэн эстөи тийм ум болно гэж бодоогуйбайж байгаад шоконд орсондоо. тэгээд хуний хуухэд тэврээд хоцорсон шуу. Оороо ганцаараа хуухдээ торуулээд л бас осгоод л..
    Би найздаа байнга хэлдэг байсан хун чиний амдралийг хайрлахгуй ингэж дайрч байхад чи битгий оробдоорой гэдэг байсан. Янхан эмэгтэй хэзээч засрахгуй ум билээ. Тэр эмэгтэй гайхалтай ни бас дахиад гэр бултэй хунтэй орооцолдоод бас дахиад нэг хуухэд гаргасан гэсэн шуу эөэөэө сонин шуу. хуний амдралийн хуби заяа. за уг олдлоо. Янхан баярлуулж болохгуй гоу уг байна аа. Хуухнуудээ.

  27. otgoo says:

    ккккккк үнэн шүү миний дээд талийн бусгуй яг үнэн хэлсэн бна

  28. Saaral says:

    Юун сүртэй юм? Ганц хоёр тохиолдлын чанартай зүйл амьдралд байхштэ. Тэглээ гээд 10 жил ханилсан, дээр нь хүүхдүүдийн чинь эцэг чамд хайргүй болчихно гэж байхгүйштэ. Салахыг бол бүр ч хүсэхгүй байгаа. Наад бодлоо өөрчилж өөрийгөө эртхэн татаж авсан чинь дээр байх шүү. Болохгүй бол нууцаар нэг хүнтэй 1 л удаа унтчихаач. Ийм байдлаар чимээгүйхэн хариугаа авчих, тэгвэл сэтгэл чинь ханана. Гадаадад хол байх тусам хөндийрөхийн үндэс болно. Бушуухан наад гэр бүлээ авар, өөрийнхөө сэтгэл зүрхний асуудлыг хүүхдүүдийнхээ ирээдүйгээс дээгүүр тавьж байгаа хэрэг үү? 10 жил ханилсан хань чинь шүү дээ, 1, 2 удаа бол уучлах хэрэгтэйштэ. Түүнээс илүү хүн чамд дахиж олдохгүй шүү!

  29. amgalanbyar says:

    нөхрөө хүүхэнтэй явах тоолонд үхдэг бол би арван хэдэн удаа үхчихсэн юм бна.

    тэгж амархан үхэж янхнуудыг баярлуулахгүй шүү.

  30. bichigch says:

    tiimee iim yum mash hund tsohilt avchirdag. bur mash hund. gehdee uhne gej yu baihav. gants er hund unench baisniihaa tuluu iim tsohilt avch baigaa yum. neg bol uuruu adilhan yavaad uz. gehdee ene tiim sain arga bish bh l daa. chinii uhaan l medej dee. nuhur chin teged iim yum hiicheed haramsaj chamaas uuchlal guij suid bolohgui bga yum bn. tiim bolohoor chi salsan l deer bh.

  31. Horvoo says:

    Юун үхэх вэ бүсгүйчүүд минь? Хүн гэдэг чинь алддаг амьтан. Нэг нь нэг алдахаар нөгөө нь өөрийгөө хоролчихоод байх юм бол бүр том алдаа болох биш үү?

  32. cleopatra says:

    Эмэгтэйд хэлэхэд хичнээн хэцүү байлаа ч үхэх тухай бүү ярь.Тэр өөдгүй амьтнаас бол үхнэ гэвэл цагаан тугаа бариад бууж өгнө гэсэн үг. Өөрөө үнэнч, өө сэвгүй явсан хүн л ийм үед хүнд цохилтонд ордог. Захидал бичигч,Эмэгтэй та- хоёулаа гайхамшигтай бүсгүйчүүд юм. сэтгэлээр бүү уна.Амьдрал үүнээс илүү хатуу сорилтонд өчнөөн хүнийг оруулж байгаа.Бие эрүүл, үхэл хагацалгүй байгаад баярлаад амьдралын дараагийн зогсоол аз жаргал бэлэглэнэ гэдэгт итгэ.Сэтгэл зүйчийн тусламж ав.

  33. emegtei says:

    Сайнуу. Миний амидрал хэдэн сарийн өмнө мөн л ингэж гэнэтийн хүүхэн гарч ирээд амидрал мини хөмрөөд л унасан. Гэвч нөхрөө уучлаад хангалттай явахаараа ирээрэй гээд л явуулсан. Манай хүн тэр хүүхэнтэйгээ хамт амидарч чадахгүй юм байна гэдгээ ойлгоод ирсэн боловч одоо бас л болохгуй бна. Одоо миний бардам зан тэсвэр тэвчээр мини нураад ухаан мини хурэхээ болиод хэцүү байна. Салаад явуулсан ни хамаагуй дээр юм шиг л байна. Гэхдээ салах амархан эргээд нийлэх нилээн хэцүү байдаг гэдгийг тэр уедээ сайн ойлгох мини яабдаа л гэж өөртөө харамсаж үхэх гэж байна. Амидрал ямар хатуу ямар шируун ямар хэцүү байдаг юм бэ. Ухмээр байвч ур хуухэд мини нудэнд харагдаад хэцүү байнаа.

  34. life is game says:

    оороо шийдвэр гаргаждээ. Эр ни эрчүүд болон эмэгтэйчүүдэд хэлэхэд битгий би биэнийхэ итгэлийг алдаж байгаач гэж гуйя. Итгэл алдарсанаас хуний амдралийн балансэ алдаж ирэх умдаа. Зарим эрчүүд алдаа гаргасан ч гэсэн эргээд ухаараад оор болдог. Харин танай хун яасанийг мэдэхгүй ум. Хэрэв чамд нохор чини унэхээр хайртай л бол эргээд амдараачдээ. Тэгээд дахиад нэг хунтэй сууна бас итгэх хэцүү шуудээ.!! Дахиад л итгэлийг чини алдвал тэгээд маш хэцүү байдалд хурнэ дээ.Чи нохорийнхоо хэр хун чанартай мэдэх байлгуйдээ.
    За оорийн бодол оортой зоб шуу. Бас нэг ум хэлэхэд эрчүүд нэг алддаг еу байдаг ум шигээ( эрөнхийдөө амдралаас харж байхад)
    Одоо гайгуй болсон байхалдаа. Гэхдээ сэтгэлийн шарх арилахгуй хэцүү л дээ.
    Дахиад нэг боломж огоод амдардаа гэж хэлмээр байна.
    Амжилт.

  35. sambuu says:

    нөхөртэйгээ нийлнэ гээд байгаа юм уу үгүй гээд байгаа юм уу?
    тодорхой бич л дээ.

  36. bumbaa says:

    төгсгөлийг нъ ойлгосонгүй. бусад хүүхэн шиг байхгүй гэснээ мгл-д очно гэх юм?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.