Ойр дотны харилцаанд гарсан сайн муу аливаа хэрэг явдлын үед гэр бүл болоогүй эрчүүд эмэгтэйчүүдээс илүү сэтгэл санаа нь хямардаг болохыг эрдэмтэд нотолсон тухай «Journal of Health and Social Behavior» сэтгүүлд нийтэлжээ.
Сэтгэл санааны хямралын үед гэр бүлгүй эмэгтэйчүүд эсрэг хүйстэнтэйгээ шинэ харилцаа тогтоох эсвэл харилцаагаа таслахдаа өөрөө илүү нөлөө үзүүлдэг байна. АНУ-ын Флорида муж улсын их сургуулийн эрдэмтэн Анна Барретт, Робин Саймон нар мужийнхаа гэр бүл болоогүй 18-23 насны 1000 хөвгүүн, охины дунд санал асуулга явуулсны үндсэн дээр судалгаагаа гаргажээ.
Эрдэмтэд судалгаагаараа гэр болоогүй хосуудын бие биедээ нөлөөлөх сэтгэлзүйн ялгааг тогтоохыг оролдсон байна.
Эрийн цээнд хүрсэн ч эхнэр авч амжаагүй байгаа залуучууд эрэгтэй, эмэгтэй хэн нэгэнтэй сайдах муудах нь тэдний сэтгэлийн хөөрөл болон сэтгэцийн эрүүл мэндэд нь янз бүрийн таагүй нөлөө үзүүлж, эмэгтэйчүүдээс илүү их шаналдаг ажээ. Тэд ихэвчлэн архи, мансууруулах бодис хэрэглэн тайвшрахыг оролддог байна. Дөнгөж танилцах үед эрэгтэйчүүдийн сэтгэл илүү их хөдөлж, эмэгтэйчүүдийг бодвол эрэгтэйчүүдийн сэтгэлзүйн байдалд илүү тааламжтай нөлөө үзүүлдэг байна.
Мөн эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг бодвол гэр бүлийн гишүүд болон найз охидуудтайгаа харилцахдаа илүү дотно, итгэлтэй байдаг болохыг эрдэмтэд тогтоожээ.
3 Comments
Хэлэх үгээ жоохон бодож бичээч. Нэг л их хамраа сөхцгөөсөн “ИХ МЭДЭХ 1939”-ууд.
нохорууд оорсдоо солиорчихоод жаахан гурийгээд байхаар оорсдоо царай алддаг арчаагуй амитад даа.
эр нэртэй л боловч эм хүний нөмөр нөөлгөнд амъдардаг амътад шүү дээ хөөрхийс.