Эрэгтэй, эмэгтэйчүүдийн дур ханалт ялгаатай

Эрэгтэй, эмэгтэйчүүдийн дур ханалт ялгаатай Бэлгийн хавьтлын үед эрчүүдийн дур ханалт эмэгтэйчүүдийнхээс илүү тогтвортой байдаг. Бэлгийн хавьтал хийх үедээ эрчүүдийн 75%, эмэгтэйчүүдийн 29% нь дур ханадаг болох нь судалгаагаар /Лауманн 1994 он/ тогтоогджээ. Харин гар хангалга хийдэг эрчүүдийн 80%, эмэгтэйчүүдийн 60% нь дур ханадаг байна. Эрэгтэй, эмэгтэйчүүдийн дур ханах үйл явц яагаад ийм ялгаатай байдаг вэ. Үүнд биологи болон нийгмийн хүчин зүйл нөлөөлдөг.

БИОЛОГИЙН ХҮЧИН ЗҮЙЛС

Бэлгийн амьдрал дахь дур тавилтын ялгаатай байдал нь бэлэг эрхтний анатомийн бүтэц болон бэлгийн даавраас ихээхэн хамаардаг гэж зарим эрдэмтэд үздэг. АНАТОМИ: Эр бэлэг эрхтэн нь биеийн гадна хэсэгт харагдахаар байрлах төдийгүй шодой хөвчирч босдог нь бэлгийн сэрлийн үед илэрч буй тодорхой хариу үйлдэл юм. Эрэгтэйчүүд нүцгэн байхдаа бэлэг эрхтнээ шууд харж чадна. Харин эмэгтэйчүүдэд ийм боломж байдаггүй. Эмэгтэй хүн яаж нүцэглээд ч умдагныхаа үсийг харахаас хэтрэхгүй. Эм бэлэг эрхтэн нь бэлгийн сэрлийн үед эрэгтэй хүнийх шиг хөвчирч, чинэрэх зэрэг хариу урвал үзүүлдэггүй. Ийм учраас эмэгтэйчүүд бэлгийн сэрлээ төдийлөн сайн мэдэрдэггүй гэдгийг Хейманы судалгаагаар тогтоосон. Мөн эм бэлэг эрхтэн ил харагддаггүй учир бэлгийн сэрэл нь эрэгтэйчүүдтэй харьцуулахад тодорхой ажиглагддаггүй. Иймд эмэгтэйчүүд гар хангалга хийх нь бага бөгөөд өөрийн сексийн чадавхыг бүрэн дайчлан хөгжүүлэх дур сонирхол багатай байдаг хэмээн анатомийн үүднээс тайлбарладаг.

ДААВАР

Бэлгийн дур хүслийг идэвхжүүлэх даавар эмэгтэй хүний цусанд эрэгтэй хүнийхээс хэд дахин бага агуулагддаг нь тэдний дур тавих үйлд нөлөөлдөг. Эр бэлгийн даавар тестостерон нь бэлгийн зан үйлтэй холбоотой болохыг судалгаагаар тогтоожээ. Гэтэл эмэгтэй хүний цусанд маш бага хэмжээний буюу эрэгтэй хүний цусанд байдаг эл дааврын аравны нэгтэй тэнцэх хэмжээтэй тестостерон байдаг байна.

НИЙГМИЙН ХҮЧИН ЗҮЙЛС

Хүн төрөлхтний уламжлалт соёл, зан заншлаас үзэхэд эмэгтэй хүний блэгийн амьдрал нэлээд хязгаарлагдмал байж ирсэн бөгөөд энэ нь өнөө ч эмэгтэйчүүдийн бэлгийн амьдрал, дур тавих үйл явцад нөлөөлсөөр байна. Эрэгтэйчүүд бэлгийн харилцаанд санаачилга гаргаж, идэвхтэй хандах ёстой, харин эмэгтэйчүүд ердөө л тэднийг дэмжигч нь байж, идэвхгүй хандах нь зүйтэй гэсэн ойлголт нийгэмд нийтлэг байдаг. Үүнээс болж эмэгтэй хүн идэвхтэй алхам хийдэггүйгээс дур ханаж чадахгүйд хүрдэг. Үүнээс гадна гэрлэлт болон гэр бүл нь тодорхой хэмжээгээр дур тавилтад нөлөөлдөг. Эмэгтэйчүүд үр хүүхдээ асарч өсгөхдөө өөрийнх нь бэлгийн зан үйл хүүхдэд нь муугаар нөлөөлөх вий гэж болгоомжилдог. Энэ мэтээр эмэгтэй хүний айж, болгоомжлох нь бэлгийн таашаалын буюу дур тавих боломж буурахад нөлөөлдөг байна.

БУСАД ХҮЧИН ЗҮЙЛС

Эмэгтэй хүний дур ханах үйл явцад өөр бусад олон зүйл нөлөөлдөг. Тухайлбал жирэмслэхээс айх явдал. Ялангуяа нөхөрт гараагүй эмэгтэйчүүдийн хувьд жирэмслэлтээс айж эмээх, санаа зовох нь их байдаг нь тэдний дур ханахад нөлөөлдөг байна. Эмэгтэй хүний бэлгийн дур хүслийг сэдээж чадахгүй байгаа нь бас нэг хүчин зүйл болно. Бэлгийн хавьтлын үед ихэнхдээ шодойг үтрээнд оруулж гаргах хөдөлгөөн хийдэг нь эрэгтэй хүнд л тааламжтайгаас бус, дур өдөөх цэг нь хэлүүдээ байдаг эмэгтэйчүүдийн хувьд тийм ч тааламжтай байдаггүй. Иймээс эмэгтэй хүн дур ханаж чадалгүй үлдэхэд хүрдэг байна. Мөн эмэгтэйчүүд гар хангалга бараг хийдэггүй нь тогтмол дур ханаж чадахгүй байхад нь нөлөөлдөг байж болох юм. Гэрлэхээсээ өмнө гар хангалга хийж, дур ханадаг байсан эмэгтэй гэрлэснийхээ дараа бэлгийн хавьтлаас дур ханах нь илүү байдаг нь Кинсийн судалгаагаар тогтоогдсон байдаг. Гэрлэхээсээ өмнө гар хангалга хийдэггүй байсан эмэгтэйчүүдийн 33%, гар хангалга хийдэг эмэгтэйчүүдийн 13%-16% нь гэрлэсний дараах нэг жилийн дотор дур ханаж үзээгүй байсан судалгаа бий.

SOURCE: www.setguul.mn

4 Comments

  1. zadsexdeye@yahoo.com says:

    хахаха та 2 битгий мөрөөд, уулзсан хэдэн эрээрээ хамаг хорвоог төлөөлүүлчих юм бн л даа

  2. Nongolrzul says:

    [b]emegtei hun bur 90% zaaval dur hanana[b] Bi ch bas tegj helj chadiishd !!!

  3. Xongorzul says:

    -Naadah chine hudalaa niitlel baina, emegtei hun bur 90% zaaval dur hanana.

  4. Slash says:

    Ýíý ýìýãòýé÷¿¿äèéã òýõëýýð ÿàæ äóð òàâèóëíà äàà

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.