Өөрийнхөө амссан зовлонг амсуулах уу?

Би одоо 22 настай. Би 16 настайдаа нэг залуутай учирсан бид 3 жил маш сайхан байсан. Гэтэл нэг өдөр миний хайр гадагшаа ажиллахаар болоод явсан. Тэр өдрөөс хойш 6 сарын турш ямарч сураггүй болсон. Гэнэт нэг өдөр утас минь дуугарч тэрний минь хоолой сонсогдож билээ гэвч тэр надад уучлаарай гэж хэлсэн. Би яагаад юунаас болж гэж асуусан тэгтэл тэр би эхнэртэй болсон эхнэр маань жирэмсэн болсон миний найз амьдралаа бод гэж хэлсэн. Тэдгээр үгнүүдийг сонсоод тэнгэр нэргих мэт болсон. Яахаа мэдэхгүй солиорох шахсан. Маш их ганцаардаж байсан. Тэр үед хаанаас ч юм нэг хүн гарч ирсэн намайг үргэлж сонсож намайг инээлгэж байсан тэгээд удалгүй бид суухаар болсон удалгүй хүүхэдтэй болсон. Тэр үед бас надад азгүй явдал тохиолдсон тэр юу вэ гэхээр тэр хүний эхнэр хүүхэд нь гарч ирсэн. Би тэр хүнийг эхнэр хүүхэдтэйгээ явж байхад нь хараад үнэхээр аз жаргалтай гэр бүлийг салгаж болохгүй юм байна гэж ойлгоод л тэр хүнээс холдсон. Би хүүхдээ авхуулах гэж эмнэлэг рүү 2 ч удаа очсон боловч зориг хүрээгүй. Тэгээд хүүхдээ гаргахаар шийдсэн. Удалгүй хүүхдээ төрүүлсэн хөөрхөн охинтой болсон. Би хүүхдээ гаргасанаар ганцаардлаас мултарсан. Гэвч саяханаас миний анхны хайр (гадагшаа явсан залуу) минь байнга утсаар ярьдаг болсон намайг мартаж чадахгүй нь хоёулаа буцаж нийлье гэх болсон би яахаа мэдэхгүй байна. Одоо надад юу бодогдож байгаа гэхээр тэр хүнтэй нийлээд өөрийнхөө амссан зовлонг амсуулах гэсэн ганцхан зүйл л бодогдох боллоо энэ зөв үү надад туслаач…

cekc.mn дээр ирсэн захидал

22 Comments

  1. Gal says:

    Ер нь хариугаа авах талаар бодогддог юмөө, хариугаа авч ч байсан. Байж ядаж, шалдаа буухыг нь харах надад лав сайхан байсан

  2. aagii says:

    наад залуу чини хуухдэд чини ымар хандах бол хуухдээ оорийгоо бод тоохгуй орхисон дээр ng hayaad ywsiim chini dagiad hayaad ywahgui gh batalgaa haana bn huwi tawilan chamaig hosor haychihaagui l bh

  3. Итгэл says:

    Чи чухам юуг нь зовлон гэж нэрлээд байгаа юм бэ? Бүүр гайхчихлаа

  4. 111 says:

    чи яг хэнийг хохироох гээд байна?? цаана нь чам шиг хүүхэдтэй бүсгүй байгааг мартаад байна уу даа???
    наад залуу чинь бол үнэхээр новшын эр байна. чи эргэж суусан ч 1 өдөр нөгөө эхнэр лүүгээ явахыг хэн ч үгүйсгэхгүй!!!
    хүн хохироох гээд өөрөө хохиров доо. тэрэнтэй зууралдаж хайран цагаа үрээд дэмий биздээ гэж л хэлмээр байна. чи тэрийг тэртэй тэргүй таньсан.
    ухаантай бай бүсгүй минь!

  5. ame says:

    чи тэрэнд үгүй гэдэг хариултийг эргүүлж өгсөнөөрөө том өшөө авалт.

  6. AGAA says:

    Амьдралд яасан ч иx xатуурxана вээ? Зүгээр л xолxон байвал яадаг юм болдоо.Дараа нь гэж нэг өдөр бий гэдгийг битгий мартаарай, тэр үед л өөртөө xарамсал битгий уриарай.

    Амьдрал баян дэндүү иx баян даа.

  7. monda says:

    юу байна залуу нас, юу байна гоо үзэсгэлэн, юу байна хиязгааргүй эрх чөлөө. яагаад нэг л бөөрөнхий амьдрал сонгохгээд байгаа юм бэ. ийм утгагүй бодлоосоо сал. жаргалын эрэлд . чамд хиязгааргүй эр чөлөө,хиязгааргүй амьдарлын боломжууд байна. тийшээ тэмүүл хойшоо бүү ухар……….

  8. az says:

    яг наадахийг чин би бас туршиж узсэн юм бна . аймар их гомдож тэгэд эргээд гарч ирэхэд н надад амсуулсан зовлонг уурт н амсуулаы гж шийдээд бутсаж гайгуй харитсаатай болоод болоод гэхдээ нийлээгүйээ зугээр л тэр надад хайртай мартаж чадахгуй сэтгэлээр н зугэр л сэгадаж яг адилхан бдалд яг жилийн омнох тэр одор н хариугаа авсан даа . гэхдээ тэгэх тийм сайкхан бгаагуйээ ямар ч бсан би хайртай бгаагуй юм бна гж л бат итгэсэн . тэгэхлээр дэмий бхоо . харин эргээд ирэхэд н тсаашаа гээд л тулхээд хаях н зов бх бх

  9. gift says:

    чи оороо т1 умаа суух гэж бгаа залуугаа эxнэр хуухэдтэй гэдэгийнч мэдэхгүй уэрхэж байдаг гэнэн итгэмтгий бусгуй вэ тэгээд олон жилийн омно xаугдсан залуугаа ярихаар уахуу гээл эргэлзэж бдаг чи оороо ухаан муутай ум бна

  10. Bilgee says:

    Хуцдаг халтар вэ тэр чинь

  11. Цэцэг says:

    Хараар бодож эхлүүлсэн амьдрал гэдэг цаашид юу л бол. Тэрэнд зовлон амсуулах нэрээр өөрөө ч гэсэн хохирно шүү дээ.

  12. MINJU says:

    тэр залуу тэнэг юм даа..

  13. Emma says:

    Эрийн хугархайтай дахиад утасаар ярих нъ буу хэл сунс зуудээрээ ч буу холбогд!!!!!!!!!!!! муу санаат яван хатна саръсан багваахай наранд хатна гэж уг бдаг тэр залуугийн хийсэн нугэлийг тэртээ тэргүй хорвоо өөрөө амсуулана.

  14. ЭЛГЭМСҮҮ says:

    СОЛОНГОСТ БИТГИЙ НӨХРӨӨ ГАНЦААРАНГ НЬ ОРХИОРОЙ

  15. ХАЙР says:

    Мэдэхгүй ээ

    Мэдэхгүй ээ би юу ч мэдэхгүй
    Минийх хүнийх гэж өмчирхөж мэдэхгүй
    Од одноос үлүү гэрэлтдэг одыг ч мэдэхгүй
    Орчлонд яах гэж төрсөнөө ч мэдэхгүй
    Мэдэхгүй би юу ч мэдэхгүй
    Чамайг надад хайртайг эсэхийг ч би мэдэхгүй
    Цаашдаа яахуу гэдгээ ч мэдэхгүй
    Хаа нэгхэн яриаг чинь сонсоод
    Хэн гэдгийг чинь ч хэлж мэдэхгүй
    Мэдэхгүй ээ би юу ч мэдэхгүй

  16. anuka says:

    sain bodoj vzeerei, emegteichvvd bidniig chin muusain erchvvd yamagt dooguur tavidag ym, chi terend xvvxdiig ni gargasan gdgee xelsen vv? bitgii evler, chi ter xvniig chuxruu,uurt ni novsh gedgiig ni medrvvl, xvvxedtei ni xaaya uulzuul, chi uuruu goe yav, saixan xaragd,,chi bol yu ch bish gj medrvvl,,,tgd l chi tarxiar ni , setgeleer ni toglo,,,

  17. Ээ хүүрээ says:

    Ямар дураараа лалар вэ! Дураа хүрэхээр нийлээд дургүйгээ хүрхээр салаад. Чамайг одоо дэлгүүрийн лангуун дээрээс худалдаад авчихдаг тоглоом гэж бодоод байгаан биш үү!

  18. Ramirez Sanchez says:

    өш хонзон хэцүү зүйл л дагуулдаг юм даа. ихэвчилэн үхэл хагцалаар дуусдийн ма. Сайн бод!!! Тэгээд хэрвээ тэр л зам бвал бүх зүйлийг төлөвөл!!!

  19. lolo says:

    хүнд өөрийн зовлон амсуулснаар жаргал чамд ирэхгүй ш дэ түүнийхээ оронд аз жаргалтай сайхан байхыг бодож амьдар 😀

  20. k says:

    битгий тоо наад залуугаа

  21. darjaa says:

    зөөлөн нь хатуугаа иднээ гэж::::уучлал бол хамгийн том өшөө авалт шүү дээ

  22. boldoo says:

    чиний зовлон чинийхээрэй л үлдэг хүний амьдралаар тоглоод яахын бэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.