Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргье. Хүмүүсийн захидал, зөвлөгөөг уншаад өөрийнхээ амьдралыг хөндлөнгийн нүдээр хараад үзье гэж бодоод энд захидал бичиж байна. Учир нь би хэдхэн сарын дараа нэгэн шийдвэр гаргах хэрэгтэй байгаа юм аа. Би 29 настай гэр бүлтэй нэг зулзагатай 🙂 жирийн л нэг эмэгтэй. Ханьтайгаа 9-р ангиасаа эхэлж үерхэж байгаад гэрлээд 9 жил болж байна. Түүнийгээ өөрөөс нь илүү мэддэг гэж боддог байж билээ. Даанч одоо тэр бодолдоо эргэлздэг болчихлоо. Амьдрал надад жаргал зовлонг хамтад нь илгээхдээ хорт хавдар гэдэг энэ муухай өвчинг ч бас өгч дээ. Азаар гадаадад мэргэжил дээшлүүлэх гэж ирсэн байхдаа мэдсэн болохоор эндээ даатгалд хамрагдаад эмчлүүлэх боломж олдсон юм. Ингээд л харийн нутагт ганцаараа уйлж, дуулж, эмчлүүлсээр 2 жил шахуу болж байна. Удахгүй харих санаатай. Хань минь энэ хугацаанд хаагуур юу хийж явсныг төсөөлөхөөс цаашгүй л байлаа. Хуруу дараад тоолоход 10 хуруунд багтахаар наашаа залгасан. Ямар мэдээгүй гэх бишдээ. Анх эмчилгээ эхлэхэд, 3 удаа хагалгаанд ороход гээд л…
Заавал ар гэрийн зөвшөөрөл хэрэгтэй гэх болгонд холбоо барьсан. Охиноо дүү нар дээр минь орхичихоод яваад өгсөн. Уг нь өөрөө явсан яваагүй би явуулна, шулам шиг зан гаргаж байгаад ч хамаагүй явуулна гэж бодож байж билээ. Эмчийг энэ чигээрээ явсан бол хагас жил л амьдрах магадлалтай гэхийг нь сонсоод за би удахгүй юм байна хурдхан амьдралыг нь бодуулахгүй бол цэл залуугаараа бэлэвсэрч үлдэх нь, дахиад хүнтэй учирсан ч эхнэрийхээ толгойг залгисан нүгэлтэй амьтан гээд зовоох байхдаа гэж бодож билээ. Анх охиноо төрүүлчихээд хадам аавтайгаа уулзуулах гэж очихдоо нохойгоо уяарай гэж хичнээн захиад ч гуйлтийг минь сонсоогүй ээ. Нохойноос нь цочиж айснаас болоод 2 хөх минь тэнэ болтлоо хавдаад хариж байсан. Аргагүйн эрхэнд нэгийг нь хагалуулаад нэгийг нь хүүхдээ хөхөөрөө өсгөнө гэж уйлж байж хагалуулалгүй үлдэж билээ. Тэр хагалуулаагүй үлдсэн хөхнөөс хавдар үүсч биеэр тарсанг аав нь ч өөрөө гадарлаж байгаа ч надад юу ч хэлээгүй.
Хамгийн гомдмоор нь шинэ жилээр зорин байж эмчилгээгээ таслан байж харихад тэр минь ирээгүй гээд боддоо. Эрүүл саруул байхад гаргасан ааш авирийг нь бичсэнгүй ээ. Хэн хэндээ л байсан байх гэж бодоод. Би ч гэсэн сайн эхнэр байсан гэж өөрийгөө хэлэхгүй ээ. Нохойноосоо дор үздэг гээд хадмындаа тоотой очдог болсон. (жилд 4 орчим) Сургууль гэж баахан гүйгээд дараа нь ажил гэж гүйгээд өглөөний цай чанахгүй гарах, оройны хоол оройтох, өдөр байдаг байсоон. Миний өөрөө ажигладаггүй дутагдал ч олон байсан байх.
За өнгөрсөн амьдралаасаа баахан нуршчихлаа. Одоо шийдэх гээд байгаа зүйл маань хариад би яах вэ? Дахиад хамт амьдрах уу салах уу гэдэг болоод байна. Мэдээж өөртэй нь уулзаад ярилцана л даа. Тэгээд салах бодолгүй байвал нь яах вэ гэдэг л байна.
Яагаад хамт амьдраад үздэг юм билүү гэж бодож байгаа вэ гэхээр:
– Өвчнөө давж гарна гэсэн итгэл зорилготой болсон болохоор хүний амьдрал үрэх нь гэж айхгүй болсон.
– Саллаа гэхэд дахиад (охиноо бие даагаад, дахиад хэдэн жил амьд байж чадахаар эдгэрээд ирвэл) ханьтай болвол өнгөрснөөсөө их хичээх нь мэдээж юм чинь энэ нөхөртэйгээ хичээгээд үздэг юм билүү гэж бодоод. Намайг хамгийн их зовж байхад чи ингэсэн тэгсэн гээд гомдол маань тийм ч амархан ор мөргүй алга болохгүй л дээ. Гэхдээ өөр хүн байсан ч гэсэн бас л миний хажууд байгаагүй шүү дээ гээд бодвол яадаг бол? Эсвэл ингээд л нэг холдсон дээрээ тэр чигээрээ замаа бод гэж хэлэх үү?
Саллаа гэхэд надад амьдрахад хүнд энэ тэр гэсэн юм алга л даа. Өөрийнхөө хүчээр амьдралаа аваад явчихна. Өвчинтэй тэмцсээр байгаад овоо сэтгэлийн тэнхээтэй. Хүчтэй болсон. Өмнөхөөсөө лав л дордохгүй. Та нар юу гэж бодож байна. Надаас ахмад хүмүүс уншвал заавал зав гаргаад санаа бодлоо илэрхийлэхийг бодоорой. Өөрийнхөө туулж амжаагүй амьдралыг та нараасаа сонсох гэсэн юм.
cekc.mn дээр ирсэн захидал
49 Comments
хүмүүс угаасаа л ядарч явахад н нэгнийгээ хаядаг биз дээ.
сайн сайхан явахад н салах гэхээр харамсдаг. ядарч зовж байхад н салахад энийг хэн тоодог юм гээд харамсах зүйлгүй хаядаг.
заваан муухай ийм хүмүүс овгийн амъдарлаар африкт очиж хүй нэгдлээрээ амъдарвал таарна.
завхай хүмүүсийн толгой н 2 хөлнийхөө завсарт байдаг агуйд л явж байдаг юм шиг бгаа юм.
Ямарч байсан өвчнөө ялан дийлсэн чамд баяр хүргье.
Нөхрийн чинь хувьд гэвэл мэдэхгүй юмдаа. Яагаад эмэгтэй хүмүүс босгосон амьдралаа үгүй хийхгүй гэхдээ нөхрийнхөө муу болгонийг уучилж амьдралын хүнд хэцүү болгоныг үүрч амьдрах ёстой гэж. Хар багаасаа үерхэж, хайрлаж, үр хүүхдийг гаргалаа гэд өвдөж зовохын цагт хажууд чинь үхэн үхтэл хамт гэд байж чадаагүйн бэ. Эмэгтэй хүний зовлон ямар их билээдээ. Миний үргэлжлэл болсон охиныг минь төрүүлсэн хань минь хүний нутагт үхэх сэхэхийн дээсэн дээр байна гэд цаг үргэлж биш юмаа гэхэд өдөр болгон залгаж яриад хажууд чинь байж чадаагүйг уучлаарай гэж хэлэх ёстой биздээ. Ямарч л байсан чиний нөхөр хүн чанаргүй ухаан муутай юмаа. Эцсийн шийдвэрийг уулзаж байгаад л гаргах байхдаа,
Чамд сайн сайхан бүхнийг хүсье,
ººäã¿é çàëóó þì ãýæ áîäîãäîæ áàéíà.Òýãýõäýý õýí õýíä íü áóðóó áàéñàí áàéõàà.×èíèé áè÷ñýíèéã õàðàõàä òà 2 äàõèæ íèéëýýä ÷ îéëãîëöîõã¿é öàã õóãàöàà àëäàõ þì øèã ñàíàãäàæ áàéíà.ªºðèéí áîäîë ººðòºº çºâ.
сайн бн уу миний бодлоор шууд шинэ амидралаа эхэлсэн дээр бх бугдийг шинээр. бүх юм ойлгомжтой
хорвоо гэдэг сонин юм. хүмүүсийг салгахгүй үхэн үхтэл н амъдруулж болдоггүй юм байх даа.
хэцүү үед чинь байгаагүй хүүхдээ хүртэл хаяад явсан ийм хүнээр яах гэсэн юм бэ чи ухаантай хүчтэй эмэгтэй байна.хүн сайн нөхөр байдаггүйм аа гэхэд ядаж сайн эцэг байх ёстой гэж би боддог.чи нийллээ гэхэд чамд жаргал биш зовлон л нэмэх хүн байна.тэгээд эцэст нь хэлэхэд аливаа юм ээлжтэй байдаг бас бурхан хүнд хэзээ ч дааж давахгүй зовлон үүрүүлдэггүйн гэсэн тэгэхээр өнөөдөр чи зовж байгаа ч маргааш заавар жаргал ирнэ. хурдан эдгээрэй бүсгүй минь тэгээд тэр тэнэгийн хажуугаар салхи татуулаад аз жаргалтайгаар өнгөр
yadarch zovj yavah ued hunii chanar jinhene garch irj tanigddag yum da. ontsgui l er bna.zaaval hamt bmaar bga yumuu ter hugiin ertei.sallaa geed chamd haramsah yum bhgui l bh yum.yu gevel chi gantsara bish huurhun ohintoi l yum bnshu de.harin ch olon zovlon shanalal toochij tsarai aldaj guij tuuj yavahaar bur iluu saihnaar uudrug amidraach.saihan muuhai ni yahav zuulun daruuhan sain zaluuchuud bdag l yum da.
Чамаас олон эгч хүн байнаа.Хурим хийгээд бараг 20 жил болох гэж байна.Эргэж суугаад чамд сэтгэлийн шарх нэмэх байх даа.Охин чинь аавгүйгээр л өссөн байна.Одоо тэр хоёр эцэг үр шиг байж чадкү.Хүнд өвчний дараа чамд эрүүл харилцаатай сайхан орчин л хэрэгтэй. нэгэнт хөндийрсөн хоёр сэтгэл, чамд хүн чанаргүй зан гаргасан хүн дан муу эрерги л ялгаруулах нь ойлгомжтой. Хүн хар залуудаа гэрлэснээс аль алдахыг тэр гэхэв.Эр хүн хүмүүжилгүй байж болно.Алдаж эндэж болно. Мөнгөгүй байж болно. харин хүн чанаргүй бол тэрнээс юу горьдож амьдрах юм бэ?
Зүрх сэтгэлдээ л татагдаж хамт амьдардаг хорвоод хүнд өвчин зовлонгоор соригдож дүнгээ тавиулсан муу хүнээс эгнэгт холдоод амьдралаа цоо шинээр эхэл!
Чамд аз жаргалын дээдийг хүсье.Урагшаа, гагцхүү урагшаа л харж амьдар.Хэзээ ч бүү хуучин амьдрал, өөдгүй нөхөртэйгээ зууралд гэж зөвлөе.
-Sal
-Taivshir
-Ooriigoo bas ohinoo l avar!!!
-Oor chamd yu ch heregui shuu dee, Tuuniig hen be gedgiig chi hangalttai medsen!!!
Сайн уу.
Нөхөртэйгээ ярилцаад шиидэх хэрэгтэй байхаа. Нөхөр чинь хамт амьдрах бодолгүй байгаад чи хамт байна гээд байвал чамд өвчин дээр чинь сэтгэлийн зовлон нэмэгдэнэ шүү. Харин хамт байхыг хүсэж байвал чамд нилээн их хэрэгтэй шүү сэтгэл санаа бүхий л зүйл дээр. Саяахан Гэр бүлийн радиогоор нэг эмэгтэй хүний яриаг сонссон л доо. Тэр эмэгтэйг хорт хавдар туссаныг анхний нөхөр нь сонсоод хаяад явчихсан гэсэн. Харин 2 дахь нөхөр өвчтэй байхад нь туслаад дэмжээд сэтгэл санаагаар маш их дэмждэг байсан. Тэгээд суугаад хүүхэдтэй болсон. Хорт хавдараа авхуулаад бараг л эдгэрсэн гэсэн. Хүүхэд 3 орчим настай болж байгаа гээд уйлаад ярьж байсан. Тиймээс чамайг ойлгож сэтгэл санаагаар тусладаг хүн хэрэгтэй шүү.
Хурдан эдгээрэй. Хамгийн гол нь сэтгэл санаагаар унаж болохгүй.
сн бна чамд тэр их хүч тэнхээ амидралийн ухаан бгаа итгээрэй найдаарай..
чамд амжилт хүсэе..бас нэгэнт явчихсан хунийг згр орхисон дээр бхаа..гэж бодож бна хуний чанар танигдах юмдаа ийм үед.
цэцэг шиг байхад нь авч суучихаад өвдсөн байхад нь нүүр буруулдаг өөдгүй нөхөрөөр яах ч юм билээ дээ ухаантай тэвчээртэй бүсгүй байна хурдан эдгээрэй амжилт хүсьэ
гэр булийн сайн сэтгэл зуйчтэй уулзаад бух юмаа дэлгэрэнгүй яриад зовлогоо авсан дээр байх
сайхан сайхан зөвөлгөө өгч байгаад баярлалаа. Та нартаа сайн сайхан бүхнийг ерөөе. Энэ их сэтгэлийн дэмээр хүч сэлбээд яаж ч шийдсэн эцсийн мөч хүртэл цоглог алхахаа амлаж байна.
ҮНЭXЭЭР СЭТГЭЛ ХӨДӨЛЛӨӨ. ЧИ ЭНЭ БҮХНИЙГ ДАВЖ ЧАДНА. ХАРИН НӨХӨРИЙН ХУВЬД ДЭМИЙ БАЙХААВ ЧАМД АМЖИЛТ ХҮСЬЕ
iim muuhai huneer yaхiin. yasan muuhai setgeltei hun be. Niilsen ch gsn gomdooson ueuudni bodogdood hairlaj chadah u chi ch ter ter hunchin ch ter umnuh shigee baij chadahgu bhaa setgeleesee, hariugaa avah geguil um bol
( 1.t uuriiguu bod 2. ohino bod sain huntei uchirna. suuh gj yarisnii hereggui ээ:)
сайн байна уу бүсгүй минь сэтгэл зөв бол заяа зөв энэ хүмүүс сал гэж зөвлөөд байхий эр хүн алдаж эндэж төөрч явж байж болно багаасаа учирч ханилсан ханийг гүйцэх хүн байх уу даа муу ч сайн ч хэдхэн мөр үгнээс бүхэл бүтэн 2 хүний амьдралыг таньж мэднэ гэхэд бэрх танай нөхөр чинь чамд гомдож байж болох чи сэтгэлд нь сэв суулгасан эсэх гээд амьдрал өөрөө баялаг түүхтэй нөхөртэйгөө уулзан байж цаашдаа яахаа шийдэх байхаа түүнийг чи сайн сонс хүнд сайн зөвлөгч гагчхүү чи өөрөө хүн хүний амьдралыг мэднэ гэж яу ч байх билээ дээ.Хүмүүсийн сал гэсний зоргоор салаад байвал яу болох вэ.Монголын нийгэм салмалын армиар дүүргээд байж болохгүй алдаа аль аль талдаа байдаг тэр алдааг аль аль нь олж харж хэн хэнийхээ өмнө буулт хийж байж л амьдрал цаашаа явна сална гэдэг зовлонгийн зөв гаргалгаа биш арчаагүй хүмүүс л энэ энгийн амархан бөгөөд гэнэн замыг сонгодог хүч чадалтай оюунлаг хүн сөрж давдаг юм даа дүү минь
Сэтгэлнийн тэнхээтэй байгаарай.
Би ч гэсэн хорт хавдарийн эс илэрсэн гэж сонсоод маш иx сэтгэлээр унаж байсан. Гэвч хорт хавдарийн өмнөх уе байсан болохоор хагалгаанд орсон. Хорт хавдар бас сэтгэлийн хямралтай холбоотой гэж эмч зөвлөж байсан
мгл-д очиж байгаад л шийдэх юм бна даа.
хамт суулаа гэхэд та 2 сайхан байна гэхэд эргэлзээтэй.
чи гэхдээ буцаж суугаад л үз. яадаг юм. хайртай бол.
гэхдээ чаддаг бол сэтгэлээ татаж авсан дээр.
нэг л өдөр сэтгэл чини хөнгөрөөд сайхан болоод ирнэ. тэгэнгүүт н хаячих. одоохондоо чи чадахгүй байгаа юм шиг бна.
чамайг наанаа нэг юмтай болсон гээд л танай нөхөр хүн болгонд яръж байгаа биз. манай нөхөр намайг гадаад явахаар дандаа тэгж тэнэгтдэг юм. өөр шигээ боддог юм бгаа биз. эсвэл нөгөө толгойг н эргүүлдэг хүүхнүүд н тэгж толгойг н угаадаг биз.
за за найзаа, нэг л өдөр сайхан болно доо. тэр өдрийг л хүлээж дээ. сууя гэвэл суусан дээр. эргэж сууж байгаад л будаа болго.
Миний хувьд бол чиний нөхөр үнэхээр хүн муутай, мөс шиг хүйтэн, чулуу шиг хатуу сэтгэлтэй эр юм гэжил бодогдож байна. За тэгээд болсон болгонд сэтгэлээр унахгуй, юу ч болсон зоригтой цоглог яваарай. Хүн болгон л үхнэ ш дээ чи өвчтэй гээд ганцаараа үхэх гээд байгаа ч юм биш. Цаг нь болсон бол чиний нөхөр маргааш ч үхэж болно. Болох eстой юм болно л биз тэр бүгдэд хөл алдалгүй давж амьдрах амттай бас азжаргалтай. Намайг дөнгөж 19хэн настай байхад өө чи тархиндаа ийм аймар гэмтэлтэй ,хөл чинь хугархай дээр нь нүдний хараа чинь муудаж байгаа чи бараг амиа хорлосон нь дээр байхаа гэж эмч нар өөр бусад хүмүүс хэлээгүй ч тийм л хандлагатай байсан. Одоо надад ямар ч өвчин зовиур алга тархиний том гэмтэл маань ч олон жилийн дараа байхгуй болсон. Өөрийн зориг, итгэлээр л давсан даа. Нөхөртэйгээ эргэж суугаад хэрэггүй л болов уу даа. Арай ч дээ хүмүүс чамд гай зовлон авчирсан дараа нь ханилсан хань нь өвчин тусаад харь газар хэцүү байхад тус болдоггүй юмаа гэхэд хүүхдээ асраад сэтгэлээрээ дэмжээд явж болох л байсан биз дээ??? Ийм байхад чи яагаад буцаж очино гэж бодоод байгаа!!!! чи ямар тэд нарын золиосний хүн юм уу??? Тийм даварцан юм гэж байхгуй байлгүй дээ. чи их хэсүү , ухаалаг, бүсгүй бололтой!! Гэхдээ хүн чамд муу хандаад гай болоод байхад хариугын нь барьж сур!!! за за нэг мэдсэн зөндөө их юм бичихэж чамд 1000, 1000- н амжилт хүсий.
Huuh teswertei tewcheertei uneher gaihaltai hun yum aa…
Tiim ee… emegtei hun bolgon l tegj bodno. Amidralaa nuraalgui tewched salalgui hicheeged uzwel yadag bol. Odoo zasaraa bailgui de. Eswel zasarch yum magad gej dandaa l bodno. Etssiin etsest unuuh umnuh zowlon dahiad l dawtagdana. Iim ih zuiliin ard garsan yum chin nz mini chi amidralaa bodwol yasan yum be? Ehees turuud neg l uzeh amidral bn da hu… Iimerhuu yum uz gej eej tani turuuleegui bh aaa!!! Chi uhaantai shan setgeltei emegtei nas zaluu bn. Sain hani shan hair dahiad oldono. 29 nas gedeg ider nas shu de…
chamaig haraad bhad ih mundag busgui yum shig bn… chamd hamgiin sain saihniig husey! chamaig zuv shiidver gargaad ireeduidee itgel setgel duuren amidarch chadna gej bodoj bn
Saihan setgelt sain zaluu mine chamd bayrallaa.Chinii ajil uils urelj butej chi ih sain ybah baihaa chamd ehneriin chine umnees bayrlaj bna.Tanai ger buliihend az jargal husii.IIm zaluuchuud olon baigaasai.
Setgeliin tenheetei eruul bno gesen itgeleer duuren baigaarai.
Ter hun chamaas salaad ih udaj bgaa yum baina.Chamaig gesen setgel ochuuhen ch baihgui atal yagaad butsaad niileh uu gej asuuj bgaa yum be?Harin ch burhan chamd shine saihan amidral beleglej bna.Bitgii ungursunteiguu zuurald.Chi chin barag uheed bosj irsen hun baina sh dee.Odoo chamaig hen ch zogsooj chadahgui.Saihan amidraliin tuluu uragshaa.Uuriiguu bodoj uuriiguu hairla.
Хүний сайхан үрийг эрүүл сайхан байхад нь жаргаана гэж авч суучихаад өвчин зовлон тусаад ирэхээр нь хаяад зугтаадаг тийм хүний оронцог чамд хань болохгүэй. Өвчин гэдэг хэлж ирдэггүй хийсч ирдэг. Үйлийн үр гэж юм байдаг юм. Тэр хүн хэзээ нэгэн цагт өөрөө хүний гар харах цагт туслах хүн олдохгүй л болов уу.
Сайхан бүсгүй минь биеэ сайхан тэнхрүүлж байгаад тэр хүний үнэргүй новшнуудыг атаархтал нь сайхан амьдраарай. Чи чаднаа.
Эхнэр бид 2 анх нэг гэрт ороод удаагүй байхад эхнэр минь хүндээр өвдсөн юм. Тэр үедээ жирэмсэн байсан болохоор хүүхдээ заавал гарган гээд эм тариа хэрэглэхгүй явсаар байгаад хүндрүүлчихсэн юм. Тэгээд 6 сартай байхад нь хийсвэр хийлгээд инкубаторт оруулсан ч харамсалтай нь амьдраагүй. Ер нь Монголд 6 сартай төрөөд амьдрсан тохиолдол байдаггүй юм гэнэлээ. Эмч нар тэгж хэлээд байхад л бид 2 манай хүүхэд амьдарна гэж хичнээн их итгэж байсан гээч.
Тэр цагаас хойш 3 жил хагас эмнэлгээр явлаа. Бид 2 энэ хугацаанд бүхнийг номоор нь хийж гам сайн барьсан. Гадаадын гайгүй эмнэлгүүдэд хандаж очиж ч үзүүлсэн. Одоо бие нь сайн байгаа. 1-2 жилийн дараа хүүхэдтэй болно ч гэж төлөвлөж байгаа.
Энэ хугацаанд олон удаа найдваргүй мэт санагдах байдалд орж байсаан. Монгол эмч нар буруу онш тавиад насаар нь эрэмдэг болгох хагалгаанд хүртэл оруулах гэж байсан. Гол нь зүтгэл, сэтгэлийн тэвчээр байхад болдог л юм билээ.
Амьд явбал алтан аяганаас ус ууна гэдэг үнэн шүү.
Чамд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
Сайнуу чамд өдрийн мэнд, юун түрүүнд чамайг ийм зоригтойгоор тэр өвчнөө давж буйд чини амжилт хусэх гэсийн. Өвчин чини хэтсүү шуу дээ. зугээр л 1 ханиад тусахад бие сулдаад ажлийн чадвар алдагдаад бушуухан ээждээ л очиж гарийн хоол цайг н уумаар санагддаг байхад чи бол зоригтой байнаа.
Би чиний оронд байсан бол нөхөртэйгээ дахиж нийлэхгүй байх арга замийг эрэлхийлэх байсан байх.
-Гэр бүл гэдэг чини цугтаан байж бие биендээ тус дэм болж байж гэр бүл болдог,
– Хүний өөрөөс н гарсан үр хүүхэд гэдэг чини хамгийн нандин, анхаарал тавих ёстой хүн байдаг байхад чамайг өвдөнгүүт хаяад явна гэдэг миний толгойд ямар ч байсан багтахгүй юм байна.
Чи ийм зоригтой сэтгэлийн тэнхээтэй юм чини охиноо сайхан өсгөөд явбал буруудах зүйл байхгуй л боловуу,
Хүн өөрийнхөө хүсэж бга юмаа бусад хүнээс сонсохийг хүсээж тэр н илүү сэтгэлд ойр буудаг. чи болохоор буцаад нийлчмэр ч юм шиг санагдаж байна. өөрөө л сайн бодож дээ. Нөхөр болон гэрийнхэн н бол сайжирна гэдэг хэцүү л юм байна.
Мэдээж чи 1 сайн хүнтэй таарах л байлгүй дээ.залуу байна. 1 охинтой болчлоо. эдгэрчлээ, амидралийг сайхан талаас н хараад явбал болох байлгүй дээ.
өөр хүнтэй нийлвэл урид н хийж байсна алдаагаа давтахгүйг л хичээхгүй юу даа.
Амжилт…
Óãààñàà íààä õ¿í ÷èíü îäîî èðýõã¿é þì áèø ¿¿ . Ýíý òóõàé áîäîõ ÷ õýðýãã¿é þì øèã ñàíàãäàæ áàéíà .Ç¿ãýýð ë ººðèéíõºº áàñ îõèíûõîî òºëºº àìüäàð . Àç æàðãàë õ¿ñüå
Амидралийг гэрэл гэгээтэйгээр бодож явбал сайн шуу. Найз н ч гсэн хуний нутаг гуний хошуунд ямарч овчноос айхгуй тэмцэж л явна. Шинжилгээ энэ тэр огоол энээ тэрээ юм болохгуй байна гээл чадлийнхаа хэрээр тэмцээл явж л бна. Сайн явна гэдэг санаанийх гэл зутгээл бна шдэ найз н.
аз жаргал хүсье
Сайн бн уу чамд тохиолдсон явдалд маш харамсалтай бн гэхдээ чи сэтгэлийн тэнхээтэй бүсгүй юм аа чамаар бахархаж бн. Нөхөрийн хувьд бол би чамд сал л гэж хэлмээр бн сал гэж хэлхэд ч амархан гэдгийг мэдэж бн л даа. Гэхдээ хүний мөс гэж хөлийн чигчий хуруу шигээ, үр хүүхдээ тоодоггүй нөхөртэй байсанаас байгаагүй нь дээр юм биш үү хүний эхнэр нөхөр гэдэг чинь ийм л үед нэг нэгнээ дэмжиж түшиж тулж, хажууд нь байх ёстой биз дээ. Буцаж нийллээ гэхэд нэг орхиод явсан хүн 2-дохоо орхиод явахгүй гэсэн баталгаа бхгүй шдэ. Эцэст нь хэлхэд эр хүнгүй бол амьдрал дуусчихаж байгаа биш болохгүй бол охинтойгоо 2-лаа аз жаргалтай амьдарч болно шдээ. Хүүхдэд Эцгийн хайр яахав болноо Эхийн хайрийг л юугаар ч орлуулж болохгүй. За тэгээд бүсгүй минь чамд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье
Үнэхээр сэтгүлгүй байлаа ч ядаж охиныг нь төрүүлж өсгөсөн эх нь гэдэг утгаар харьцаж болноо доо. Гэтэл охиноо ч гэдэггүй юм байна шүү дээ. Үнэндээ наад “нөхөр” чинь охиндоо эцэг нь биш юм байна. Магадгүй тэр ямар нэгэн сайн хойд эцгээс илүүтэйгээр хайрлаж чадахгүй байх.
Үхэх амьдрах эсэх дээрээ тулж байхад чинь чамтай тэгж хандаж байгаа хүнийг чамд хайртай гэхэд эргэлзэж байна. Нэгэнт сэтгэл нь хөрсөн хүнтэй амьдарна гэдэг чамд маш хэцүү байх болно. Өөрөө л шийдэж дээ.
энэ нийтлэлүүдийг уншиж байxад нэг юум иx бодогдоxын дан нэг талыг л барьсан нийтлэлүүд байxийн бичиж байгаа xун нь өөрийнxөө алдаа дутагдалаа xэлэxгүй дан нөгөө xунээ буруутгасан байxийн тэгэxдээ чамайг xэлээгүй шуу болдог бол нөгөө xунийx нь бодолийг сонсож байбал илуу боломжын санаа олдоx болбуу юу гэж бодож байна монголчуудаа
amidral chamd hatuu handaj bn. ingeed bodhoor huniig gomdooson hun hund muu zuil hiisen hun shiitgelee amsdag gedeg hernee yag amidral deer esregeeree yum bish uu ug ni tanai nohor hadam chin ene ovchniig avah bj dee
курарад тэр хүртэл бодож санаа тависанд баярлалаа. Гэхдээ найз нь тэрэнд бол нэг их санаа зовохгуй байгоо. хөх хийлгэчихнэ. хүүхдээ өсгөчихөөд өвчний эрхээр авахуулсан би битгий хэл эрүүл саруул хүмүүс хийлгээд л байхад. Угаасаа найз ни одоо дахиж хүүхэд гаргахгүй. Энэ хортой эм тарианий дараа тээж төрүүлээд, угжаар өсгөөд ямар хун болох нь ойлгомжтой. тэгэж хүний хорвоод нэг зовлон нэмээд яахав. Охин маань яахав намайг хун олоод танилцаад наана цаана болж л байтал гараас гарчихна. гэж бодоод л. Бүр болохгүй бол алба биш сайхан хайрлуулж үзсэн, хайрлаж үзсэн ийм л хэмжээтэй байж дээ гээл ганваараа алхчихна даа.
Зөвлөгөө өгч байгаа хүмүүстээ баярлалаа.
Тариагаа хийлгэчихээд ирлээ:).
Өнгөлөгт тийм ээ надад бол аль нь ч ялгаа алгаа.
Жаахан муу талаас нь бодож үзэхэд Майцэцэгийн хэлдэгээр эрээн бараан орчлонд хожим охинтой минь ямар ч хүн таараа билээ. Ааваас нь хол өсгөчихөөр ээжийнхээ алдааг давтахгүй гээд зовлонгоо тэвчээд байх юм биш байгаа гэж бодох юм. Яадаг юм бол доо. Үнэхээр мэдэхгүй юм. Уг нь ч аавтайгаа уулзахийг хорихгүй л дээ. даанч аав нь жил гаран орхиод явахдаа нэг ч удаа утсаар яриагүй, 2 удаа л ирж уулзсан гэсэн. Зүгээр ч үгүй согтуу шүү. Анх гэрлэх гэж байхад хүмүүс ар гэр нь энэ тэр гээд л сануулахад нь би ямар хадамтайгаа суух гэж байгаа юм уу гээд л, харгис сэхээтэн ч байдаг сэтгэл сайтай ажилчин ч байдаг гээд л номлож өгдөг байж билээ.
салчихаар тэнэг эрчүүд нэг мээм нъ байхгуй дагавар хуухэдтэй нтр гээд солиороод олигтойхон хун таарахгуй хар залуугаараа хэцүүдэх юм бна даа яана даа ямар хатуу хорвоо бэ
uuriiguu sain sonsson n deer daraa n haramsah shiidver gargaad hereggyi bas gargasan shiidvertee haramsaad ch hereggyi negent boloh yum bolood l ungurdug harin tyynees yu surj asuudliig haash n ergyyleh ve gedeg n huvi hynees shaltgaalah asuudal
minii huvid nuhur chini ih hyn muutai hyn yum shig bn uuriin chini bichseniigg harahad tsuun toonii utsaar yarisan hyyhdee orhiod yavsan deer yndesleed tegj bodoj bn so bi bol salsan n deer yum bishyy l gej bodoh yum
harin chamaar bol baharhaj bn tun zorigtoi chadaltai bysgyi yum setgel-r l byhniig yalna shyy yuch bolson bitgii buuj uguurui tegeed ohinoo uur shigee zorigtoi uhaantai hyn bolgoj ysuurei
hamgiin sain saihniig hysie
Иймэрхүү хун цаашид ханъ болно гэдэг юу л бол их л хун чанар муутай нөхөр бна даа. Зовох цагт нөхөрийн чанар танигдана гэдэг биздээ Ханилсан ханъ нъ аюулт өвчин тусчихаад байхад хувиа хичээж охиноо өөрөөсөө зайлуулсан, эдийн засгийн support хийсэн эсэхийг мэдэхгүй лдээ ядаж угээр сайхан урам хайрлаж 7хоногт 1удаа ч болов утасдаж болоогуй юм байхдаа.
Өөрөө уг нъ хучтэй хуухэн шиг санагдахийн тэрэнтэй тэрэнгүй болчих юм бишуу гэхдээ амъдрах гээд туршаад узэхгүй юу дөө охино бодоод гарзтай юм биш. Хэрвэ бутэхгүй бол сэтгэлээр унах хггуй биздээ одооноос сэтгэлийн бэлтгэлтэй байхгуй юу!!!!!
Хуний эрээн дотроо могойн эрээн гаднаа гэдэг л энэ дээ хуухнууд минъ.
nemj xelexed chi amidrax tal deer asuudalgui yum chine salchixval yadiin. xууxнуудийг xараад байxад салчиxаар амидарч чадаxгуй гээд зовлонтойгоо эвлэрээд байдаг юм билээ. xарин чамд бол тийм юм алга. тиймээс бусад xууxнуудэд улгэж жишээ болоод салчиxвал ядаг бол. би эмэгтэй xумуусийг xучтэй байгаасаа гэж боддог.
xэцүү л юмдоо.
али ч сонголтийг хийсэн чи бух зуйлд бэлэн бгаа юм биш уу
Îõèíîî îðõèîä áàéõäàà ÿàõàâ äýý. Àðàé ÷ äýý. Õàçàéõàä íü ò¿ëõäýã íü Ìîíãîë çàí þì äàà.
Ийм хүнтэй яаж амьдрах юм бэ? Сал сал.
өөр хүн байхгүй бол салаад хэрэггүй.
буцаад нөхөртэйгээ амъдрах гэж хэлэх гэсэн юм шүү.
амъдрах гэж оролдоод үзсэн дээр. ямар хорох зүйл байх биш. дараа н тэгдэг байж гэж харамсахаар чармайгаад л үз. чи өнөөдөр зововч эрээн бараан ээлжилдэг энэ хорвоод жаргах цаг бас ирнээ. тэр цаг ирнэ. итгэлээр амъдардаг хорвоо шүү дээ.