“Өндөр туранхай бүсгүй, түүний намирсан хувцас бусдын анхаарлыг эрхгүй татна. Зам даган алхаж буй тэр бүсгүйн бодлыг хажуугаар нь өнгөрөх машины дуунаас илүүтэй хааяа нэг сонстох “явах уу” гэх үг сарниулна. Гэнэт хар теньтэй машин…”
Түүний өөрийнхөө тухай бичиж буй “Хүслээр заяагдаагүй тавилан” зохиол ингэж эхэлдэг. Жирийн хүмүүсийн адил хувь заяанд төрөөгүй ч нийгмийн бүхий л салбарт хүч үзэн 60 гарсан ч гандан буурахгүй яваа түүнтэй манай сурвалжлагч ярилцлаа. Тэрээр саяхан радио, телевизийн дээд сургуулийн зураглаачийн дамжааг дүүргэжээ.
-Энэ их гоё зураг юм. Урьд нь та Монгол хувцастай зураг ер нь авахуулж байгаагүй байх шүү?
-“Танайд хоноё” нэвтрүүлгийн буян л даа. Тэр нэвтрүүлгийн дараа Америкчууд надад календарийн зураг авахуулах санал тавьсан юм. Түүнд зориулж авахуулсан зураг. “Монгол костюмс”-ын хувцсыг өмсөж авахуулсан. Энэ дашрамд харин “Монгол костюмс”-ынхандаа талархал илэрхийлье.
-Өөрийнхөө тухай зохиол бичиж байгаа гэсэн. Яагаад бичих болов, ямар хэмжээний зохиол вэ?
-“Хүслээр заяагдаагүй тавилан” нэртэй зохиол бичиж байна. Эхэлчихсэн байгаагаас биш яг одоогийн байдлаар ямар төрөл зүйлд хамаарах зохиол болохыг нь хэлж мэдэхгүй нь. Магадгүй роман ч болчих юм бил үү. Бас хүмүүс ялангуяа гадаадынхан миний амьдралаар кино хийе гэсэн санал их тавьдаг. Тэр хүмүүст ч санаа болж мэдэх юм. Өөрийнхөө тухай зохиол бичлээ гээд би өөрийгөө магтан дуулах гээд байгаа юм биш л дээ. Хүний амьдрал бол амьдрал.
Миний амьдрал ч гэсэн хэдийгээр сонгогдоогүй амьдрал болов чиг би энэ хувь заяагаа бусдын л адил хүсэл мөрөөдөл, амжилт, аз жаргал гээд сайн сайхнаар туулахыг хүсдэг. Гэтэл бэлгийн чиг хандлага нь өөрөөр тогтсон хүмүүсийн хувь заяа өнөөдөр тиймхэн л байна шүү дээ. Социализмын үед нийгмээсээ хамаараад далдлагдмал буюу цөөхөн байсан байж мэднэ, ийм хүмүүс. Харин одоо бол маш олон байгаа нь мэдэгдэж байна. Олон улсын байгууллагууд ч төсөл, сургалт гээд их ажил зохион байгуулдаг болоод байгаа.
Тийм болохоор би энэ зохиолдоо нийгмийн шилжилт, харьцаа, өөрт тохиолдсон зүйлүүд гээд нэлээн өргөн сэдвийг хамран бичих болно. Гол нь хүн бүрт сэтгэлийн дотоод хүч гэж байдаг. Түүнийг зөв ашиглавал ямар ч амжилт, сайн сайхан зүйлд хүрч болох тухай өгүүлнэ.
-Өөрийнхөө тухай бүгдийг оруулах уу. Жишээ нь 10 жилийн сурагч байхдаа гадаад хүнтэй анх гээд…?
-Анхны учрал, амраглал гээд бүгд орно.
-Бичиж дуусаад яах вэ. Ном болгон худалдаанд гаргах уу?
-Энэ талаар одоогийн байдлаар шийдээгүй байна. Би саяхнаас “Үдшийн шивнээ” сэтгүүлд гэрээгээр “Ганбуш энд шивнээ” гэсэн булан хөтөлдөг болоод байгаа. Эхний ээлжинд энэ буландаа цувралаар нийтэлнэ. Энэ буландаа зөвхөн зохиолоо нийтлээд зогсохгүй залуучууд, хойч үедээ хэрэг болохуйц сонин содон зөвлөгөөнүүдийг нийтлэх болно. Хүмүүс Ганбуш гэхээр л гей, лесбичүүдийн тухай бичнэ гэж боддог шиг байгаа юм. Үгүй ш дээ, би бас энэ амьдралын хугацаандаа олж авсан өөрийнхөө өчүүхэн туршлагаас хуваалцмаар байна.
-Хувийн амьдралд чинь өөрчлөлт гарч төрхөмдөө буцсан гэсэн. Тэр хүнтэйгээ нийлчихэж болоогүй юм уу. Америк бил үү, нөгөө гадаад нөхрийг хэлээд байна л даа?
-Тэр хүн намайг хүндэлдэг. Бид хоёр ирж очин 10гаруй жил холбоотой байлаа. Гэсэн ч би тэр хүнд өөрийнхөө хүсэл бодлыг тулгаж болохгүй ш дээ. Албан ёcoop батлуулсан эхнэр нөхөр нэг өөр, хамтран амьдрагч нэг өөр шүү дээ. Нэг америк эртэй хамт Зайсангийн урд гурван сар шахам хаусд амьдарч үзлээ. Өмнө нь Монголд ирэхдээ надтай буудалд уулзаад л явдаг байсан. 60 гарсан насандаа л арай гэж зургаан өрөө хаусд гэрийн эзэгтэй шиг амьдарч үзлээ. Тэгээд л болоо ш дээ. Одоо бол буудалдаа л амьдарч байна.
-Юу хийдэг хүн бэ?
-Монголд уул уурхайн компани нь үйл ажиллагаа явуулдаг. Бизнесийн л хүн. Саяхан явсан.
-Гэр бүлтэй хүн үү?
-Мэдэхгүй ээ. Би юу гэж тийм зүйл асууж байх юм. Манай загварын охидтой хүртэл холбоотой юм билээ. Энэ нь, авгайтай байх нь ч надад хамаагүй. Хэсэг хугацаанд хамт амьдрахад happy байсан. Энэ л надад хангалттай. Бээжинд Монгол хэлний анги төгссөн болохоор Монголоор сайн ярьдаг, хамт байхдаа халамжтай, боломжийн бизнес, мөнгөтэй тийм л хүн байсан.
-Монгол эрчүүдийнхээ талаар та ямархуу бодолтой явдаг вэ?
-Би эрчүүдэд хайртай. Манай Монгол залуус сайхан ш дээ. Бүх төрхөөрөө биш ч гэлээ Дагвадорж аварга гоё. Омгорхог, эзэрхүү өөртөө итгэлтэй байдал нь надад таалагддаг. Жүжигчин “Хасар” Жагаагийн уруул их тачаангуй харагддаг. Гэхдээ бодитоор харахаар тийм биш юм билээ. Г.Өсөхбаяр аварга надад маш их таалагддаг. Боломж гарвал үсэрчихмээр л санагддаг. /Инээв/ Сүүлийн үед улс төрчдөөс Сангийн сайд С.Баярцогт их нүдэнд тусаад байгаа. Мөн Бат-Эрдэнэ аварга гүндүүгүй сайхан эр хүн. Бизнесийн хүрээнийхнээс Ц.Мянганбаярын тачаангуй төрх таалагддаг. Харин спортоос олимпийн мөнгөн медальт П.Сэрдамба дажгүй. Эгдүүтэй, өхөөрдөм залуу. Урлагийнхнаас “Х-ТҮЦ”-ийн залуу жүжигчин Бархүү таалагддаг.
-Ярилцсанд баярлалаа.
11 Comments
эргүү малнууд та нар xэддүгээр зуунд амидраад бнаа тэнэг xөдөөний юмнууд urban ойлгодгүй
хүнтэй л адил хүн
Сэтгүүлч нь нэмээд бичихсэн юм шиг байна. Хүмүүсийг татахын тулд. Энэ сэтгүүлч болиосой
бүрэн ярилцлагийг ни тавиачихгви тэгүүл сохирхолтой шдээ
ёооооооёоо савж уналаа, тэр таалагддаг гээд байгаа эрчүүд нь гамбуушд таалуулдаг гэдгээ олж мэдвэл яах болооо..
худалч байсан чинь бүр балай болж дуусаа шив. хэхэх хэ.
яанаа 1000баяр тачаангуй торхтэй гэнэ уу??? ю уншчваа би
hehe. nasnii namba algaa gj.
яахав нэг их гадуурхсан юм бол алга. гэхдээ унэхээр мэдрэл дутуу юм уу хаашаа юм. ийм настай болчоод ядаж намба суудаггуй юм байх даа. таалагддаг энэ тэр гээд солиороод явахын. дуугай л байна биз.
buren yariltslaga ni bish bn, bureng ni tawichihgui,
taalagddag mongol zaluusiinha neriig durdaj humuusiig durguig hurgeed bh hereg bn uu?
uursdiig n oilgoh gej ydaj bhad bas … zarimdaa neeree gajig gajig yum ih anzaaragdah yumaa..
1-т