”Монголжоогүй” Монгол хүүхэд ”моодонд” орсоор байх уу

Бидний дунд үндэсний өв уламжлал, ёс зан заншлаа хөгжүүлэх нь байтугай мэддэг хүн тун ховордож байх шиг. Арга ч үгүй биз дээ үр хүүхдээ өсөж төрөхөөс нь эхлээд л харийн соёл, уламжлалыг гоёчилсон байдлаар шүтүүлчихэж байгаа ю Бидний дунд үндэсний өв уламжлал, ёс зан заншлаа хөгжүүлэх нь байтугай мэддэг хүн тун ховордож байх шиг.

Арга ч үгүй биз дээ үр хүүхдээ өсөж төрөхөөс нь эхлээд л харийн соёл, уламжлалыг гоёчилсон байдлаар шүтүүлчихэж байгаа юм хойно. Нэг ёсондоо монголчууд харийн шашны нөлөө, соёлын довтолгоонд аль хэдий нь гараа өргөн буугаад өгчихсөн хэрэг шүү дээ. Өмссөн хувцас, үг хэл, үйлдэл, шашин шүтлэг, үйлчлүүлж буй газар, идэж буй хоол хүнснээс нь эхлээд монгол гэх тодотгол болоод ёс заншил, дэг жаяг гээгдчихээд байгаа.

Магадгүй энэ байдал нь өнөөгийн шилжилтийн буюу хүнд хатуу гэгдэх нийгэмд хамгийн ойр дөт хэрнээ амар хялбар, бэлэн амьдралын хэв маяг ч байж мэдэх. Гэхдээ үүний цаана монгол үндэсний өв уламжлал алхам алхамаар гээгдэж байгааг бодохоор харамсмаар.

Өсвөр үе, хүүхэд залуус маань үнэндээ “Монголжоогүй” монгол гэж хэлүүлэхдээ тулчихаад буй. Тэгэхээр энд хэн анхаарлаа хандуулж, үйл ажиллагааныхаа гол чиглэл болгох ёстой юм бол. Уг нь хүүхдийн тодотголтой байгууллага гэлтгүй бүгд л эх орныхоо ирээдүй хойчыг бэлтгэх гэж буй бол энэ зугт анхаарлаа хандуулах ёстой баймаар.

Манай оронд үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн байгууллагуудын ихэнх нь олон улсын тусламжийн болон хүмүүнлэгийн байгууллагууд байх жишээтэй. Тэдний цаана нөгөөх Христийн шашны нөлөө болоод үзэл номлол явагдаж байдаг. Ингээд бодохоор монгол хүүхдийн байгууллага тун ховор байгаа биз. Нэг ёсондоо гол нөлөө үзүүлдэг томоохон байгууллагууд нь өөрсдөө саармагжчихсан байгаа юм шүү дээ. Саармагжсан гэдэг нь нэг үгээр бол харийн соёл, уламжлал давамгайлсан гэсэн үг л дээ. Тэд өнгөн дээрээ бол “хүүхдийн эрх, хөгжил, хүмүүжил” гэж их ярина. Харин яс юман дээрээ монгол хүүхдийг монголоороо өсч хүмүүжиж хөгжихөд нь түлхэц болохуйц алхам болж чаддаг билүү? Хүүхдэд ээлтэй, хүүхдийн төлөө байгууллага л гэнэ.

Тэдний хийж хэрэгжүүлж буй зүйлс нь ихэнхдээ эд материал болоод ахуй хэрэглээг нь хангасан арга хэмжээ, үйл ажиллагаанууд байдаг. Тэгэхээр нэг талаар монгол хүүхдэд зориулсан уламжлал, ёс суртахуун, хүмүүжлийн төлвийг суулгах зүйл болж чаддаггүй гэсэн үг. Харин ч зарим нь бүр монгол уламжлал ёс заншил, шашин шүтлэгийг нь эсрэгээр ухуулах ч тохиолдол байдгийг үгүйсгэхгүй. Ингэж л монголоо гээсэн монгол “моодонд” орохоор харийнхныг шүтэх шалтаг, шалтгаан болж эхэлдэг. Үүний бэлээхэн жишээ нь сүүлийн үед манай улсын өнцөг булан бүрт борооны дараах мөөг шиг элбэгшсэн харийн шашны урсгалууд байна. Та бод л доо.

Монголд үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд бараг бүгд л тийм байдаг. “Тэдний юу нь болохгүй байгаа юм бэ. Харин бага ч болов тус дэм болж байгаа юм биш үү” гэх нэгэн ч байж мэдэх. Гэхдээ олон нийтийн харилцаа, нийгмийн сэтгэл зүйд томоохон нөлөө үзүүлж, бидний оюун санааны хандлагыг буй болгоход оролцож байдаг нэг чухал хүчин зүйл бол шашин, сүм хийдийн харилцааны асуудал гэгддэг. Энд хэдэн баримт дурдъя.

Өнөөдөр дэлхий дээр маш олон төрлийн шашин шүтлэг байдгаас үндсэн шашин гэж тооцогддог Буддын шашин 2545 жил, Христосын шашин 2000 жил, Исламын шашин 1521 жил оршин тогтнож, сургааль номлолоо хөгжүүлж иржээ. Шашин шүтлэг нь аливаа ард түмний хийгээд улс үндэстний соёл иргэншлийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг болсоор ирсэн түүхтэй. Сүүлийн жилүүдэд Монгол орны хүн амын шашин шүтлэгийн байдалд эрс өөрчлөлт гарч байгааг хэн хүнгүй анзаарч буй биз.

Тэгвэл 2009 онд Ховд их сургуулийн судлаач, багшийн хийсэн судалгаагаар манай аймагт уламжлалт бус шашин болох Есүс Христийн протестант чуулган, Есүс христийн “Ховд-Амьд-үг-Баптист төв”, Есүс христийн “Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм”, уламжлалт шашин болох Буддын шашны Түгээмэл амаржуулагч хийд, Тэгчинчойнхорлон хийд, Мусулманы шашны “Казах”-ын сүм гэсэн 6 сүм хийд үйл ажиллагаа явуулж, Есүс Христийн 6 нэршил бүхий сүм, хөдөө орон нутагт 12 суманд 12 сүм, нийт 18 сүм цуглааныг бий болгон, номлогчдыг суурин байдлаар ажиллуулж шашны үзэл номлолоо сурталчилж байгаа гэжээ. Түүнээс хойш ийм чиглэлийн судалгаа бараг хийгдээгүй бололтой.

Эднээс онцолбол, Есүс христийн “Хожмын гэгээнтнүүдийн сүм” буюу Нормоны сүм нь Монгол Улсын Хууль зүйн яамны 1994 оны №13 тоот тогтоолоор үйл ажиллагаа явуулдаг, бүртгэлийн дугаар №9534 гэсэн зөвшөөрлийг авсан. Ховд аймагт үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөлгүй. үйл ажиллагааг зургаан номлогч удирддаг, санхүүжилт нь төвөөсөө авдаг, материалаг хангамж, ном сурах бичиг хангалттай байдаг. Номлогчид нь Нормоны сургаалийг гадуур явж айлдахын зэрэгцээ бүтэн сайн өдөр цуглаан хийдэг. Англи хэлний анхан болон дунд шатны үнэгүй сургалт, төгөлдөр хуурын сургалт явуулдаг. Мөн Шинэ амьдрал цуглаан нь багуудын нэн ядуу, хүүхдээ цэцэрлэгт явуулах боломжгүй айлын 20 хүүхдийг асран халамжилж, үнэ төлбөргүй хооллон, өдөр өнжүүлэх бүлгийг ажиллуулдаг гэсэн мэдээллүүд бий.

Мөн Есүс Христийн протестант чуулган нь баруун таван аймаг / Ховд, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Завхан/ төдийгүй тэдний ихэнх сумдад тогтмол үйл ажиллагаа явуулдаг, зохион байгуулалт болон эдийн засгийн чадавхи сайн, хамрах хүрээ өргөн, шүтэн бишрэгчдийнх нь олонх нь нийгмийн эмзэг бүлгийнхэн, тухайн цаг үедээ болон нийгмийнхээ дэглэмд шүүмжлэлтэй хандагсад, заримдаа нийгэмд гадуурхагдсан буюу шоовдорлогдсон хүмүүс байдаг. Тэдний энэхүү сул талд тохируулан хичээл, сургалт тусламжийн хэлбэрээр өөртөө урвуулан шашиндаа татаж оруулдаг нь харагддаг аж.

Эдгээр шашны үзэл суртал номлогчид элдэв цуглаан, сургалт, номлол ухуулга зэрэгтээ хүүхэд өсвөр насныхныг янз бүрийн хэлбэрээр элсүүлэн “уруу татах” явдал түгээмэл ажиглагдаж байдаг. үе үе ийм тийм цуглааны урилга энэ тэрийг барьчихсан ахаа эгчээ, та заавал очиж суугаарай. Танд маш хэрэгтэй шүү хэмээн бидний ухаанд баймгүй зүйлийг үгүүлээд гүйж явах бяцхан үрс, дүү нартайгаа гудамд таарах нь бий. үүнээс гадна тэдний өөрийн шашны нөлөөг түгээх олон арга зам байдгийн нэг нь хүмүүнлэгийн болон тусламжийн олон улсын байгууллагаар дамжуулах өөрөөр хэлбэл далд хэлбэрийг ашиглах явдал ч бий гэдгийг манайхан анзаарч л байгаа биз ээ.

Хэдийгээр шашны олон чиглэлийг хүлээн зөвшөөрөх шүтэх эс шүтэх эрхийг дээдлэх нь манай төрт ёсны үзэл баримтлал боловч, үүнийг дагалдсан сөрөг үр дагавар байж болзошгүйг анхаарахад илүүдэхгүй. үүний нэг жишээ гэвэл тэдгээр шашны урсгалууд заримдаа гажууд соёлыг сурталчлах, амьдралыг шүүмжлэн, түүнээс уйдах үзлийг номлох явдал ч байж болохыг үгүйсгэх аргагүй юм. Монгол Улсын “Төр, сүм хийдийн харилцааны тухай хуул”-ийн 9 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар тухайн Нийслэл, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид шашны байгууллагад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгодог аж.

Анх 1994 оноос ийнхүү зөвшөөрөл олгож эхэлсэн юм байна. Төр сүм хийдийн харилцааны тухай хуульд нийцүүлэн Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээс тухайн нутаг дэвегэрт шинээр шашны байгууллага байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам батлан, түүний дагуу 13 нэр төрлийн материал бүрдүүлэн авч шашны ажлын хэсэг тухайн зөвшөөрөл хүссэн болон хугацаа сунгуулах байгууллагын үйл ажиллагааг газар дээр нь үзэж танилцан ажлын хэсгийн хурлаар хэлэлцсэнээр аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралд оруулан асуудлыг шийдвэрлүүлдэг байна. Хэдийгээр ингэж хууль журмын дагуу зөвшөөрөл олгодог ч огт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа Христийн зарим сүм ч байгаа тухай дээр дурьдсан. Тэгэхээр ийнхүү хууль бусаар үйл ажиллагаа явуулж байж болзошгүй шашны байгууллагуудад хяналт тавихын зэрэгцээ харийн үзэл номлолыг хүлээн зөвшөөрөхөд хэм хэмжээ бас баймаар байна.

Манай ИТХ-д энэ талаар ямар үзэл хандлагатай байдаг юм бол. Өнөөгийн бодит байдлаас харахад бараг л ирсэн тоотыг нь зөвшөөрдөг бололтой. Ил цагаанаар ийнхүү үзэл суртлаа номлогчдоос гадна өнгә зүсээ хувиргаж, хүмүүнлэгийн, тусламжийн гэсэн тодотгол, халхавч нөмрөн бидний ирээдүй хойчийн оюун санаа руу гэтэж буй нөгөө хэсгийн тухайд манай эрх баригчдад төсөөлөл ч байхгүй байж мэдэх юм. Өөрөөр хэлбэл, төр захиргааны болон холбогдох байгууллагын зүгээс аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагуудад хяналт шалгалт хийж, үндэснийхээ оюун санааны дархлаанд үзүүлж болзошгүй нөлөөллөөс сэргийлэх нь зүйтэй.

Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд заасан “Буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ” гэдэг заалтыг мөрдлөг болгож байгаа боловч тогтмол үйл ажиллагаа явуулдаг, шинээр зөвшөөрөл авахаар хүсэлт гаргадаг байгууллагын ихэнх нь христийн шашны байгууллага байгаад анхаарах цаг болжээ. Эс бөгөөс харийн шашны халхавчин дор монгол уламжлал, ёс заншил бүдгэрэх аюултай. үүнээс гадна шашин, сүм хийдийн гэхээс илүүтэй бид үр хүүхдээ хэлд орохоос нь эхлээд харийн хэл, соёлыг сургах нь тийм ч бахархууштай зүйл биш гэдэг шүү дээ. Ирээдүй хойч үеийнхэн дунд маань энэ цагийн “монголжоогүй” монгол хүүхэд “моодонд” орохгүй байвал сайнсан.

Ж.САРУУЛ
Нийслэл Таймс

5 Comments

  1. mongol yos says:

    хэдийгээр би гадаад хүнтэй суусан боловч өөрийгөө жинхэнэ монгол хүн гэж бардам хэлнэ,би хотод төрж өссөн ч гэсэн хөдөө очвол үнээгээ саагаад,тарагаа бүрээд идчихнэ,монгол байхдаа гол усаа бохирдуулажгүй,тэрэлж эцвэл хотоос гадагшаа явахдаа туулын эрэгээр хог түүсээр байгаад таардаг байсан,тэгэж явахдаа гол хиртэй хувцасаа угаагаад,бүүр машинаа оруулаад угааж байгаа малнуудыг хараад буу байсан бол буудаад унагачихмаар санагддаг байж билээ.малын хашаа саравч,бууц гэж мэдэхгүй хонины хонхор гэж хэлээд зогсч байсан хүнийг нэт-р узэж л суулаа.

  2. grrrrrrrrrrrrrrrrrrrrr says:

    манайхийг хүүхдүүдээ улсаас тэжээх чадваргуй болохоор тэдэнд шашинаа түгээх сайхан боломж өгж бгаамдаа, хүүхдийн тархийг л хамгийн урт удаан хадгалагдахаар угааж юм суулгаж өгөx боломжтой шүү дээ, хамгийн гол н бид эсрэг юу хийж чадахуу?? Нэгдээд фонд нээвэл юм өгөх хүмүүс бн уу? Фондноос н хумслаад али эсүүл хүүхдүүдийг дарамтлаад зовоогоод бхгуй аваад яваx хүн бн уу? Бас нэг юм хэлэхэд нээх ёпон солонгос шиг болцон охид хөвгүүд онцгуй шүү, тэр 2 хуруугаа гозойлгож, али эсүүл хацаран дээрээ хуруугаараа дарж зураг авахуулах БАБА

  3. cahirmaa says:

    ерөнхий боловсролын сургуулиудын тогтолцоог сайн мэдэхгүй юм, уул нь намайг бага байхад ёс зүй ч билүү 1 хичээл монгол ёс заншлын тайлбар толиос хичээллэдэг байсан, тэгээд зүгээр номноос уншуулж хуулан бичлэг хийлгэдэг байсан болохоор маш дургүй хичээл маань байлаа, уул нь бүр хөдөөний айлд очиж хичээл орж байсан бол маш сонирхолтой байх байлаа, ядаж л гадаад найзууд маань монгол хуримын тухай асуухад зан үйл ёс жаяг-н талаар А-ч үгүй л сууж байна, энийг чинь дунд сургуульд жүжигчилсэн маягаар зааж болох байсан бусуу, энэ сэдэв маш чухал хэрэгтэй асуудлыг хөндсөн байнаа, хотын хүүхдүүдэд монгол ёс заншлыг сургах тийм сайн дурын үйл ажиллагаа бас зохион байгуулж болох юм байна шүүдээ,

  4. yeee says:

    ene asuudaltai chne shuud huuli zuin yam buren hamaaragdah yum bn. herev huulia sain togtooh yum bol ymar negen buruu uzel surtal ch gh yumuu chinii yriad bgaa buruu uildluudiig chne hiigui bhaa. huulia changalah l heregte l bh. busdaar bol hen ymar shashin shutehiiig horigloj bolohgui. ene buddiin shashin chne ZANG undesten buyu TUVD(TIBET)-s garaltai. mongold 17-r zuunii suuleer orj irsen shashin. buddiin shashinch gsn harias orj irsen shashin busuu? zgr ydaj 10jiliin surguulid mongol yos zanshil gsn hicheel oruulbal barav busuu? mon hun dor burnee mongoliinhoo yos zanshliig saitar medeh yostoi gsn oilgoltiig tarhind n suulgah heregtei bhaa. shashin gedeg maan zgr itgel unemshil niguusliig oloh l zuil. niitlelttei chne sanal niilj bgaach bs buruu oilgoltuud niitleld chen bn

  5. n says:

    jisheelexed bi gj mongoloo aldsan xun bna, yadaj mori yaaj ch unadagiig medexgui,gadad mongoloor xoliol yaridag,bi xuuxdee gargaxaar uul n mongol yos zanshiliig n sain uwluulmer l bna.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.