Xүүхэдтэй боллоо гээд хамт амьдрах албагүй биз дээ

Сайн байцгаана уу? Бүгдэд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Би одоо их сургуулийн оюутан. Уул нь бол 2 жилийн дараа төгсөөд нутаг буцах байлаа. Харин саяхан эмнэлэгт үзүүлээд жирэмсэн болсноо мэдсэн. Төгсөх хугацаа маань жилээр уртсаж байх шиг байна даа. Одоохондоо манай найз залуу бид 2 л мэдэж байгаа. Бид үерхээд тийм ч удаагүй. Тийм удаагүй мөртлөө хүүхэдтэй болчдог хариуцлагагүй энэ тэр гэх байх. Гэхдээ би бол баяртай байгаа. Харин найз залуудаа би эргэлзээд байна. Цаашид насан тушдаа хамт байх хүн маань мөн үү гээл. Хамгийн гол нь тэр надад сайн байдгаас илүүтэйгээр би тэрэнд сайн юм шиг үргэлж санагддаг. Тэрний үйлдэл бүр нь сэтгэл гаргахгүй дандаа урам хугалж байдаг. Тэр муу залуу биш болохоороо хамт амьдрая гэрлэе л гэх байх, (ойрд тиймэрхүү юм цухуйлгах болсон). Харин би хүүхдээрээ түрий бариад суулаа гэхэд аз жаргалгүй гэр бүлийн тоог нэгээр нэмчих вий гэж айж байна. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс хүүхэдтэй боллоо гээд заавал хамт амьдарч гэрлэх албагүй биз дээ? Гэр бүлийн хоёр хайраараа нийлсэн бол хамгийн жаргалтай байх тийм үү? Би эсвэл мелодрама хэтэрхий их үзчихээд ингэж бодоод байна уу. Мэдээж амиа бодоод нялх амьтныг өнчрүүлэх гэж байж магадгүй. Гэхдээ намайг гэсэн хүүхдээ гэсэн чин сэтгэл байхгүй бол би заавал хамт байх гэж зүтгэхгүй гэж бодож байна. Ганц бие чадалтай эхчүүд зөндөө байдаг ш дээ. Миний зөв үү? Би өөрөө яахаа мэдэхгүй эргэлзээд байгаа болохоор та бүхний санал, зөвлөгөөг уншиж ухаарлыг олох гэсэндээ энэ захидлаа бичлээ. Уншиж чин сэтгэлээсээ хариу бичвэл их баярлах болно.

секс.мн дээр ирсэн захидал

46 Comments

  1. hen says:

    тэртэй тэрэнгүй хуухдээ гаргах л ым бол хамт амидраад эсвэл суухгуй ю тэгээд болохгуй байвал сална л биз гантсаараа хуухэдээ гаргачихаад суусан бол яах байсан бол гэж насаараа бодож ывж байхаар.суугаад салсан суугаагуй хуухдээ гаргасан ымарч ылгаа байхгуй биздээ.

  2. saara says:

    æèðýìñíèé ñîíäðîì þì áèø ¿¿ 🙂

  3. чи тэр залуудаа хайргүи бол хүүтэйгээ ганцаараа амьдар. хайргүй хүнтээгэй амьдрах их хэцүү амьдараад үзцэн хүн зөвлөж бна. цаад залуу чинь чамтай амьдрах бодолгүй бол гантсаараа хүүхдээ өсгө. ганц хүүхэд өсгөх тийм ч хэцүү бишээ.

  4. Маргааш өнөөдрөөс илүү жаргалтай байх ёстой says:

    Бүсгүй минь, хүүхдээ гаргахаар шийдсэнд баяр хүргэе. Хүүхэд хөөрхөн шдээ. Залуу чинь чамтай хамт амьдрах тухай ярьж байгаа бол ул суурьтай бодоод л тэгж шийдсэн гэж бодож байна. Өөртөө итгэлгүй байвал хамтдаа сууж байгаад сайн ярилцаад үз, энэ л хамгийн зөв арга, цаашдаа гэр бүл болж хамтдаа амьдрах гэж байгаа бол хоёр биенийхээ тухай хар тээсэн хүйтэн бодолтой байж болохгүй, ямарч харилцааг бид өөрсдөө хамгаалж хайрлаж сайхан байлгахыг хичээж байхгүй бол аав ээжээс өөр хэн ч гэлээ бидний араас зууралдаж байдаггүй юм шүүдээ ийм шийдвэртэй алхамд хүрсэн юм чинь хоюулаа сайн зөвлөлдөж ярилц, чи зөвхөн өөрийнхөө бодоод шийдэж болохгүй.

  5. sweet mom says:

    сайн уу тэр залуу чинь чамтай амьдрая гэж байгаа бол хамт амьдар.Мэдээж сайн бодож шийдвэрээ гаргасан байгаа.Хамт амьдраад л үз нэгэнт л хүүхдийн гаргахаар шийдсэн бол алдаад байх юмгүй.Хүүхдээ хараад та 2г илүү хайрладаг болох талтай эрэгтэй хүмүүс хүүхдийн талаар төсөөлөлгүй гарсан хойно нь шал өөр болдогийн.Би ч бас чам шиг байдалд орж байсан.Гэхдээ одоо үнэхээр жаргалтай сайхан гэр бүл.Нөхөр маань бүр олон хүүхэд хүсдэг болсон.

  6. Uchir n chinii aidsaas bolj bgaa yum medvv says:

    ооэ чи сонсжийдаа ! бид 2ийн түүх их адилхан юм байна гэхдээ би бол чиний найз залуугийн чинь дүрд бна лдаа ! хэхэ манай найз охин яг л чам шиг боджийгаан байна л даа би найз охиндоо хэлж байна харин чи найз залуугаа хэлж байна гэж ойлгоорой, Чиний энэ амиа бодсон тэнэг үйлдлүүд чинь одоо бүр хэтэрч эхэллээ, Чи боддоо үргэлж намайг доош н хийдэг, Бас намайг бүхнийг чадахгүй гэж боддог, Яахав дээ хөөрхий би чадхаараа л хийдэг гэвч чи үргэлж надаас сүфэр юм хүсдэг тэгээд ч чи намайг аавтайгаа эсвэл 30 40 тэй ах хамаатнуудтайгаа нартайгаа жишдэг ! бодоод үз дээ би 20той гэвч миний хийж буй ажил юмс тэдэнтэй дөхөж байхад чи намайг 30 хүрэхэд ядахдаа 26 хүрэхэд тэднээс илүү болчихно гэдгийг ч ойлгодоггүй ахархан бодолтой ! бодуу л чи намайг Супэрман гэж бодсон уу, эсвэл би нэгхэн удаа хийгээд л тогтоочдог аймаар робот гэж боддийнмуу, ядахдаа л Миний үгс чамд ямар ч үнэ цэнэтэй байж чаддаггүй шдээ, Яагаад гэвэл би чиний хувьд ямар чадваргүй арчаагүй амьтан байдаг учраас, Би хүүхэдтэй болсондоо баярлсасн чамаас нулимс хүртэл унагасан, бас чамтайгаа хамт байна гэж бодсон чинь үр гое санагдаж байсан, Яагаад гэвэл чи сургуулий төгсөөд л намайг орхиод ор сураггүй алга болчих бсиишдээ, Би чамайг алдмааргүй байна тэгээд ч чи мэднэ дээ алдаа гаргаад бвал юм хийж бгаагийн шинж, Харин юу ч хийдэггүй тэнэг малууд алдаа гаргадаггүй юм, Миний хайраа миний алдаж хариуцлаггүй хайнга байсан бүх юмс миний хувьд том туршлага болоод хойшид энэ алдаануу багассаар нэг л мэдэхэд магадгүй 25 30 наснихаа үед л чиниихээ хүсээд байгаа Суфэрман болчихо шдээ Жаахан л хугацаа хэрэгтэй ! Би чамда хязгааргүй их хайртай !

  7. monda says:

    хамгийн туруунд хүүхдийнхээ эцэгтэй ярилцаад үз. яг энд бичсэн шигээ илэн далангүй тэр хүнийг огцом цочиролд оруулчилгүй…хүүхдээ ясан ч битгий авхуулаарай. хүүхэд хөөрхөн шүү. маш хөөрхөн….эхийн гэдсэнд 8 долоо хоногтой үр хөвөрлийн зүрх нь цохилоод бараг хүн болчихсон байдаг.тэгхээр ямарч зовлон туулсан бай үр хүүхдээ ална гэдэг байж боломгүй.чамайг тэр хүнтэй суусан ч бай суугаагүй ч бай хүүхдээ гаргахаар шийдсэнд хүүхдийн чинь өмнөөс баярлаж байна.наад хүнтэйгээ суу амьдраад үз. салах маш амархан. харин хамт амьдрал зохиож ам;драхад хэцүү ч жаргалтай байдаг юм.

  8. meedee says:

    Hairt

    Chi eh hunii setgeliig medeh yum yy, cham shig yum doodohooroo hooloo olj iddeg blgui. Archaatai yum bol uuriin gesen eree olood huuhdee gargaach cham shig yumiig hen ch toohguildee setgel ni ikh nugel bolson amitan hachin hachin setgegdel bichsen bhiin dyrgui hurmeer amitan ve.

  9. zaya says:

    Сургуулиа төгсөөгүй,ажил хийж хийж цалин ч авч эхлээгүй байж чадалтай байж хүүхэд авч явах тухай ярина гэхээр амьдралаас арай л биш юмаа.
    – Хүн хамт амьдрая гээд гуйгаад байхад амьдралын ямар ч шалгуур тавилгүй, ямар ч асуудал болоогүй байхад найз залуугаасаа болино гэдэг ч бас биш байна. Чи тэгээд ганц биеэрээ байхдаа хайрлуулаагүй хайраа хүүхэдтэй болсон хойноо өөр хүнээс олно гэж бодоод байгаа хэрэг үү
    – Хүүхдийг төрсөн эцэг шиг нь хайрлах тийм эцэг ахиж олоход хэцүү дээ
    – Хүн хамт амьдарч байж л амьдрах үгүй нь, хайртай үгүй нь мэдэгддэг юм даа.

  10. CHI says:

    Сайн уу,,, ер нь хоёр хүн салахад амархан, тиймээс нэгэнт үр хүүхэдтэй болчихсон наад залуу чинь ч зөвшөөрч байгаа болохоор аль болох нийлж хамт амьдрах гээд хичээгээд үз.. Элэг бүтэн гэр бүлээс илүү аз жаргал байхгүй шүү дээ…. Хэрэв та хоёр хоорондоо таарахгүй үнэхээр амьдрахад хэцүү байвал эрт орой хэзээ нэгэн цагт салах шиг хялбар зүйл байхгүй бизээ(гэхдээ энэ нь та хоёрын амьдралыг хамгийн муу хувилбараар бодож үзэхэд)… Амьдрал баялаг, аз жаргалаар дүүрэн.. Тиймээс та 3-ын цаашдын амьдралд аз жаргал хүсье….

  11. ari says:

    хэрэв чи тэр залуутай хамт амидрахгуй байх магадлалтай бол битгий тээ… дэмий…

  12. Mommy says:

    Сайн уу эхлээд чамд баяр хурги хуухэд унэхэр хоорхон шуу би ч бас сургуулиа тогсоход 3 хичэл дутуу бхад жорэмсэн болоод бас чам шиг бауртай бсан хуухдээ тороод 7 хонож бхад тэврээд тогсолтон дээрээ очиж бсан онлинэ класс жирэмсэн бхдаа аваад дуусгаж бсан чи чаднаа. Амжилт
    Аа харин хуухдийнхээ аавтай гэрлэж энэ тэр болоогуй ч одоо хуртэл хамтдаа байгаа заримдаа энэ хун сэтгэлд тиймэрхүү санагдагч хамтдаа л бн даа. Гэхдэ би туунд хайртай тэр ч бад надад. Амидрал хайраас гадна их л юм бдг юм бн

  13. tas says:

    ганцаараа өсгөх тоглоом биш шүү.

  14. panda_00976 says:

    мангар юмаа, ойлгохгуй бн хүүхдээ элэг бүтэн өсгөнө гэдэг чин ууг н их чухал шиг снагдадгийн

  15. emma says:

    Сорри андуураад 2 дарчихсан бна.

  16. emma says:

    Чи уг нъ их хучтэй сайхан сэтгэлтэй бусгуй юм.Чиний тэр залууг бодсон сэтгэлээс илуутэйгээр хорвоод тэмүүлэн тэмүүлэн ирэх гэж буй хонгор урд чинъ аав гэж хун заавал хгтэй .Залуу насний омгоор аливаа асуудалийг шийдэж бхгуй амъдрал гэдэг ганц бие эмэгтэй хунд маш хатуу тусдаг.Бур цурхирч уйлмаар хаа нэгтээ алга болмоор шийдэж болсон ч чадал санхуу хурэхгүй олон олон бэрхшээл байдаг л байхгуй юу.Би сингл мама найзтай тэр маанъ их хучтэй хуухдийнхээ төлөө бухнээ зориулдаг гэхдээ л найзийн маанъ нудэнд гуниг хураад тэр их узэсгэлэн нъ дарагдаж харагддаг.Хаяа яриад суухаар залуу байхадаа хуугийнхээ аавд хатуурхалгуй хамтдаа эвээ олоод амъдарсан бол өдийд миний хуу нудэндээ галтай нуурэндээ цогтой байх байсан даа гэдэг юм.Бусгуйчууд бидний хувъд хамгийн их аз жаргал бол хуухэдийн минъ баяр баясгалант царай биздээ тиймуу хуухнуудээ Тэр нөхөрөөс 100% хайр хусэмжлэх албагуй эр эм 2-н уураг тархиний бутэц амъдралийг харах узэл аливааг бодох, дугнэх, догдлох, хулээж авах, ярих гээд маш их узэл бодлийн зөрчилтэй бутээгдсэн бутээл билээ.Энэхүү бутэцийн ундэсийг ялгаж салгаж ойлгож чадваас ямар ч эр эм 2 урт удаан бат бөх амъдралийг туулж чаддагт амъдралийн нууц оршино. Сэтгэлийн хөөрлөөр бус ухаанаар шийд гаргаарай хонгор минъ Ээж болсон чамд баяр хургъе

  17. emma says:

    Чи уг нъ их хучтэй сайхан сэтгэлтэй бусгуй юм.Чиний тэр залууг бодсон сэтгэлээс илуутэйгээр хорвоод тэмүүлэн тэмүүлэн ирэх гэж буй хонгор урд чинъ аав гэж хун заавал хгтэй .Залуу насний омгоор аливаа асуудалийг шийдэж бхгуй амъдрал гэдэг ганц бие эмэгтэй хунд маш хатуу тусдаг.Бур цурхирч уйлмаар хаа нэгтээ алга болмоор шийдэж болсон ч чадал санхуу хурэхгүй олон олон бэрхшээл байдаг л байхгуй юу.Би сингл мама найзтай тэр маанъ их хучтэй хуухдийнхээ төлөө бухнээ зориулдаг гэхдээ л найзийн маанъ нудэнд гуниг хураад тэр их узэсгэлэн нъ дарагдаж харагддаг.Хаяа яриад суухаар залуу байхадаа хуугийнхээ аавд хатуурхалгуй хамтдаа эвээ олоод амъдарсан бол өдийд миний хуу нудэндээ галтай нуурэндээ цогтой байх байсан даа гэдэг юм.Бусгуйчууд бидний хувъд хамгийн их аз жаргал бол хуухэдийн минъ баяр баясгалант царай биздээ тиймуу хуухнуудээ Тэр нөхөрөөс 100% хайр хусэмжлэх албагуй эр эм 2-н уураг тархиний бутэц амъдралийг харах узэл аливааг бодох, дугнэх, догдлох, хулээж авах, ярих гээд маш их узэл бодлийн зөрчилтэй бутээгдсэн бутээл билээ.Энэхүү бутэцийн ундэсийг ялгаж салгаж сурхад ямар ч эр эм 2 урт удаан бат бөх амъдралийг туулж чаддагт амъдралийн нууц оршино. Сэтгэлийн хөөрлөөр бус ухаанаар шийд гаргаарай хонгор минъ Ээж болсон чамд баяр хургъе

  18. sakura @ says:

    би ch gesen anhnii huuhdee gargah gej bhdaa 3r kursiin oyutan baisan. buhel buten 9 sar mash ih shanalsan. naiz zaluu maani tuhain yed huuhed huleen zubshuuruhgyi geed mash ih daramt uzuuldeg bsn ch bi zursuur bgaad huugee gargasan. bur 9 dabharaas usrene gej helj bsn um chini. gehdee odoo bid 2 2 huutei 3dahi maani ohin gedsendee bn daa. itgeed uzehgyi u daa. 10 huruu tegshhen hun haana ch baihgyi dee. huuhed etsegteigee usbul jargaltai sh dee

  19. nj says:

    чи их зоригтой л юм бна. гэхдээ хүүхэд эцэггүй өснө гж бж болохгүй тм ч учираас та 2 сайн ярилц санаа нийлж ббал хүүхдээ 2-лаа хамт өсгөсөн ни дээр санаа нийлэхгүй амидарч болмооргүй бол салсан ни дээрээ өөрийнхөө бас тэр залуугийн залуу насийг амидарлийг үрэх хэрэггүй. нас залуу бна эхлээд сургуулиа төгс, ажил амидарлаа төвөхнүүл дараа ни хүүхэдтэй болж болно шдээ

  20. Slash says:

    ×è õýçýý íýãýí öàãò ýð õ¿íèéã õ¿ñýìæëýõ ë áîëíî. Òýð íü õ¿¿õäèéí ÷èíü ýöýã áàéâàë óã íü ç¿ãýýðñýí. Ñýòãýë ñàéòàé ÷ ðîìàíòèê áóñ çàëóó áàéæ áîëíî. Õ¿í áîëãîí ðîìàíòèê áàéõ àëáàã¿é.

  21. Ramirez Sanchez says:

    Миний бодлоор бол 20%-с доошгүй хайр дурлал тэгээд үлдсэнд бусад зуйлсийн хүчин нөлөө бж л удаан аз жаргалтай амьдрах бха гэж бодоод бгаа ш дэ.

  22. legend says:

    Ээ бурхан минь чи чинь яасан зоригтой бүсгүй вэ. Хүүхдээ дагуулаад ганцаараа амьдрах тийм сайхан гэж бодож байна уу, чадалтай байж хэний ч царай харахгүй амьдрахад амархан байдаг гэж төсөөлөөд байна уу. Залуу байна гэнэ байна, Залуу Гэнэн эмзэгхэн насандаа насаараа харамсаад барахгүй алдаа гаргасан хүмүүс зөндөө байна шүү. Ойр дотныхоо хүмүүстэй ярилц, хүнтэй зөвлөлд тэгж байж шийд. Муу ч гэсэн хар юмтай байх хэрэгтэй л байдаг юм шүү. Хүүхдээ хараад зарим хүмүүс шал өөр болдог ч тал бий. Гэхдээ танай залуу уг хүн нь ямаршуу бас суурь хүмүүжил хэр сайтайгаас шалтгаална гэж ах нь бодож байна.

  23. jey says:

    одоо салсан хуухдээ гарагчаад салсан чамд ялгаа байхгуй шдээ, харин ч са;лмаар байвал хуухэдээ яаж тээж яаж торуулээд яаж осогдийн харуулчаад салсан н хамаагуй дээр тэр хун чин чамайг халамжлах ч юм билуу, хийгээгүй юмнийхаа толоо харамсаж байхаар хийсэн юмнийхаа толоо харамсаа гэж, гэхдээ магадгуй амидрал тэр сайхан кинон дээр гардаг шиг чин бдаггуй шдээ чи хэтэрхий илууг хусээд кино шиг байлгах гээд байж магадгуй шдээ оорийгоо сайн бодож узэхгүй ю даа

  24. hh says:

    Бээжин хотыг зориж байгаа эрхэм таныг манай “жү шин” буудалд буухыг урьж байна.манай буудлын онцлог нь 1.Бээжин хотын бизнес худалдааны төвүүдэд хамгийн ойр(шувууны үүр,хувцасны зах дэлгүүрүүд,барилгын материалын зах,компьютеийн зах,IKEA…)
    2.Бээжинд ихэнхи буудлуудыг өвөр монголчууд ажиллуулдаг бол манайх анх удаа монголчууд ажиллуулж байна.Монгол хүлээн авагч байна.
    Та манай буудалд бууснаар монгол оюутнууд орчуулга хийнэ, бyх төрлийн билет захиалж үйлчилнэ,бээжин-улаанбаатар ачаа ачиж үйлчилнэ,бээжин хотын нэртэй газруудаар манай автобусаар 1 өдрийн аялалд дагуулж явна.Мөн БНХАУ-с юу хэрэгтэй байна бүх зүйлийг хамгийн хямдаар шуурхай зуучилж ачуулж өгнө
    манай буудлын үнэ 180-230RMB
    ЗАХИАЛГА АВАХ УТАС: BEIJIN -86-13911824074 UB- 99819100 zul_beijing@yahoo.com.cn
    хаяг:北京市海淀区志新村14号楼志新西路(海泰大厦150米路北),北京科技大学东门往北100米

  25. darjaa says:

    даариймаа зөв хэлжээ…хайр-н хэлсэнтэй санаа нэг байна…гэр бүл төлөвлөлт гэж юм байх ёстой…заавал шүү…яваандаа дасаад хайртай болчихно гэж бодож болохгүй ээ…алдмааргүй байгаа л бол анхнаасаа сайн хүнээ сонго

  26. ХАЙР.(би үнэн үг хэлсэн шүү дээ яагаад) says:

    ха ха үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй гэдэг шиг. Дандаа нотой эмэгтэйчүүд. Миний бичсэнийг дарж гэнэ. Би хатуу ч гэсэн үнэн үг хэлсэн шүү. угаасаа ийм эмэгтэйчүүд хамгийн тэнэг. би эмэгтэй л дээ гэхдээ ийм эмэгтэйд дургүй. нэг ёсны заль л даа. муухай муухай

  27. Daariimaa says:

    Сайн уу? Залуу бүсгүй минь амьдрал дөнгөж эхэлж байхад юунд ингэж эргэж буцаж тээнэгэлзэнэ вэ? амьдрал гэдэг чинь шулуун дардан зам биш шүү дээ. Хэн нэгэн хайртай залуу гарч ирээд чамайг жаргаана гэвэл худлаа шүү.Аз жаргал гэдэг чинь хаа нэгтээ байдаггүй өөрт чинь байдаг юм. Тэр тусмаа эмэгтэй хүн энэ аз жаргалыг өөрөө өөртөө болон өрөөл бусдад бий болгож байдаг шүү дээ.Чи найз залуугаа хайрла, үр хүүхдээ хайрла өөрөөсөө илүү хайрлах хэрэгтэй.Тэгвэл аяндаа хайр чамд ирэх болно.Хүүхэд гэдэг бурхнаас илгээсэн бэлэг шүү дээ.Аз жаргалын түлхүүрийг атгаж байгаа бүсгүй минь амьдралын их далайд зоригтойгоор алхан ор. Битгий ай. Чамд ухрах зам байхгүй. Чамд оногдсон амьдралын замыг чи өөрөө л туулж өнгөрүүлэх болно шүү дээ. Тиймээс энэ урт замынхаа төгсгөлд очоод эргэн харахдаа өөртөө харамсах зүйлгүйгээр сайхан амьдрах хэрэгтэй. Чамд амжилт хүсье.

  28. aagii says:

    хүүхдээ гаргана гэж шийдсэн л бол найз залуутайгаа амидраад л үзээ ч. хэрвээ чи эргэлзээд амидрахгүй гэж бодож байвал хүүхэд гаргасний хэрэггүйдээ гантсаараа хүүхэд өсгөх хэтсүү шүү за чи өсгөлөө гэхэд үргүлж гантсаараа явахгуй хэзээ нэгэн тсагт хүнтэй сууна гэдэгээ санаарай одоо үэд хойд этсэг ямар болоод байгаа билээ охин хүүхэд бол бүр хэтсүү шдээ.

    сэтгэгдэл бүрийг уншаад сайн тунгааж бодно биздээ зөв шийдбэр гаргаарайдаа

  29. cherry says:

    найз залуутайгаа сууж чадна гэвэл хүүхдээ гаргадаа.
    чадахгуй гэвэл дараа ни жинхэнэ хайраа олоод хуухэдтэй бол доо.чамайг бол хайрлаж болох ч !!!
    дараа ни наад хүүхдийг чини жинхэнэ эцэг эхээс ни өөр хэнч хайрлаж чадахгүй шүү

  30. .tuugii says:

    Mongolchyyd ihenh ni l oyuntan tsagtaa l uerhej ur huuhedtei bolzgooson bdag aav ni huuhdee gargal gesen bol asyydalguishdee, eireg shan yum bodood yavj bval amidral tegeel boldog yumdaa. Tegeed yhaalag nuhruu uurtuu ylam shan hairiig ni tataj amidraarai. Gants 2 ydaal jiremsen bolchoogui bizdee. Yadaj 1 ,2 jil uerheel ur huuhedtei bolson bol asyydal bdaggui yum za amjilt.

  31. Xongorzul says:

    -Chi etseggui osson yum baina tee!!!
    -Chadaltai chadalgui emegtei hun gej chi yag yugaar ni yalgaad baina??? medeej hundiin jing yariagui l baih!

    -Erhem bayan ERDEM NOM
    -Udaah bayan UR HUUHED, HANI NUHUR
    -Adgiin bayan alt mongo gedeg yum shuu

    -Chinii chadaltai emegtei bolno gedeg chine ene 3-n alind ni bagtaj baina da???

  32. бүсгүй says:

    чи мундаг сайн синглэ мам болж чаддаг л бгааз. Хуухэд чин ямар тоглоом юмуу. Туунд аав хэрэгтэй. Май гайхаж бна. бичсэнийг чин уншвал нз залуу чин нээх муу хун биш бололтой, дунгуж эхэлж бгаа бол хараахан эвээ олтсгоогуй л бхгуй юу. Эр хун хуухэддээ эхээс н илуу хайртай бдаг юм шуу. Бдож узээрэй. Зувхун чадал тэнхээ чин ийм шийдвэр гаргах ундэслэл болж чадахгуй.

  33. БиД ЧаднАа найзаа says:

    Тэр сайн залуу гэж чи бодож байгаа юм бол амьдраад л үз Өөрийн бодол өөртөө зөв гэдэг биздээ тиймээс чи зоригтой нэг шийд гарга түүнийхээ төлөө бас тэмц Чи Заавал чадна

  34. HI says:

    миний бодлоор чи эхлээд тэр залуутай ярилцаад үз. бас тийм ч муу залуу биш бололтой, эхлээд дургүйцэж байгаад зөвшөөр ч байхыг бодоход. чи яг энд бичсэн бодол, дотроо юу бодож байгаа, би чамд хайртай ч, чамайг зуун хувь надад хайртай эсэхэд эргэлзэж байгаа, гэхдээ чамайг сайн залуу гэдгийг мөн эргэлзэж байгаа гэдгийг ойлгожийн оо. би бол яадаг ч байсан энэ хүүхдээ гаргана, ийм хөөрхөн амьтны заяаг гомдоогоод явуулж чадахгүй э. чи юу гэж бодож байна 2лаа юу ч гэсэн хамтдаа болгох бүтээх гээд амьдраад үзье тэгэх үү, хэн хэн нь хүүхдээ өчин байхыг хүсэхгүй байгаа байхаа, ирээдүйд улам бие биендээ хайртай болно гэж итгэжийн гээд за. ингээд ярилц ярилц, нүдрүү нь харж байгаад тогтуухан шиг за. зөндөө олон хос хүүхэдтэй болчоод суугаад аз жаргалтай амьдарч байна, ухаалаг л байх хэрэгтэй дээ

  35. Oхин says:

    Хүүхдээ эцэггүй өсгөж болохгүй ээ, маш том алдаа хийх гэж байна! Хамт байгаадаа баярла, тэр залуугаа засаад аваач. Эр хүн чинь хүүхдээ хараад өөрчлөгддөг юм ш дээ.

  36. erhsaran says:

    сайнуу одоо оютан юм бна юу юуний эхлэл ч болоогүй бгаа юм байнаштээ амидрал сайхан шдээ ыгд эхлээчгүй бжийж ингэж яриж бна эхлээд сайхан амидрах хэрэгтэй шийдвэр гэдэг чини згр нэг гарчихдаг үг биш бхаа сайн бодох л хэрэгтэй тэрнээс ингэ тэг гэвэл утгагүй бхаа цаашдаа амидрал гэдэг чини улам л өргөжөнө шдээ

  37. cahirmaa says:

    тэгээд аяандаа хайрлаж сурдаг юмаа, анхнаасаа тийм халамжтай залуу гэж бараг байдаггүй байхаа, ихэнх нь амиа хичээсэн тэрийгээ мэддэгүйм, хүн хэлээрээ мал хөлөрөө цаадахтайгаа байнга ярилцаж ойлголцож бай айн, тэгээд харж л байхгүй юу, бодож байж болноо гээд

  38. XT says:

    Манай нөхөр бид 2 үерхээд үнэхээр удаагүй байхдаа хүүхэдтэй болсон, тэгээд гэрлэсэн. Бид 2 ийн али али ни хүүхэдтэй болоход бэлэн байгаагүй. Эхэндээ би ч гсн чам шиг боддог л байсан, одоо харин бид охин хүү 2 той сайхан л амидарч байна. Хүүхэд бурханы бэлэг байдаг юм шүү, болохоосоо болохгүйг хүртэл найз залуутайгаа амидраад үз!! Салсан ч гэсэн дараа ни сэтгэлд чин амар. Одоо ингээд юу юуны түрүүүнд салвал чи сүүлд харамсана шүү. Амжилт!

  39. aankaa says:

    gantsaaraa huuhed usgunu gedeg hetsuu shuu emegtei hund,tegeed oyutan bol bur hetsuu,eej aav chini gaigui amidraltai huuhdiig chini haraad uguh chadaltai humuus bol hund hun iluudehiin bish gargah l heregtei,anhnii huuhdee avahuulbal suuld chamd uchirah hor urshig ni ih,
    Naiz zaluu chini huuhdee gargahiig huleen zuvshuurch bgaa bol sanaa zovsoni hereggui dee.Sain yariltsaad uzehgui yu daa.Huuhdee gargalaa gehed ireeduigee bodoltsood sanhuugee yaj zohitsuulah talaar huuhdee herhen usguh geed l,Huuhed usgunu gedeg mash tom haiutslaga shuu zugeer l neg hyalbar zuil bish,Sain yariltsaaad ger buliinhendee heleed uz.Eej gedeg hun mash ih nuluu uzuulne.Nz zaluudaa itgedeggui bol yaj huuhdee gargah bolj bnaa.Hair itgel deer togtdog gej ug bdag daa.Za uuriinhuu shiidveriig uuruu l gargah heregtei etssiin etsest ene chini chinii l amidral shuu dee.Za amjilt

  40. gah gah gah says:

    чи өөрөө найз залуугаасаа салахад бэлэн юм шиг байнашд. чи өөрөө хайртай байсан бол ингэхгүй байсан байх. ямарч хүн хайртай хүнийхээ төлөө жоохон ч гэсэн зүтгэх л байх. гэхдээ мэдэхгүй мэдэхгүй. өөрөө л мэдэх хэрэгтэйшд. би л лав өөрийнхөө амьдралыг өөрөө л шийднэ. хэн нэг танихгүй хүн хэзээ ч чиний амьдралыг мэдэхгүй. хүний үгээр өөрийнхөө амьдралыг залахгүй… бид бүхэн утсан хүүхэлдэй биш шүүдээ

  41. ЭЛГЭМСҮҮ says:

    МӨН НЭМЭЭД ХЭЛЭХЭД ЧИ ОДОО ЭНЭ ЗАЛУУГААСАА САЛДАГ ЮМ БАЙЖ …ДАРАА ХЭЗЭЭ НЭГ ӨДӨР ЖИНХЭНЭ ХАЙРТАЙ ХҮНТЭЙГЭЭ УЧРАХАД ТЭР ХҮН ҮРИЙГ ЧИН ХЭРХЭН ХҮЛЭЭЖ АВАХ БЭ ГЭДЭГТ ИХ ЭРГЭЛЗЭЭТЭЙ ШҮҮ….МАНАЙХАН ХҮҮХЭДТЭЙ ХҮҮХЭН ГЭХЭЭР ЯАЖ ЗАРИМ НЬ ХАНДДАГ Л БИЛЭЭ

  42. ЭЛГЭМСҮҮ says:

    ГАНЦААРАА ХҮҮХЭД ӨСГӨНӨӨ ГЭДЭГ ИХ ХЭЦҮҮ …ХАЙР СЭТГЭЛИЙН ХУВЬД ЧИ ЭР ХҮНД САЙН БАЙХ ИХ СОНИН БИШ ЭР ХҮН ЧАМД ХАЙРТАЙ ДЭЭДЭЛДЭГ БАЙХ ЁСТОЙ ХҮҮХЭД ЭЦЭГГҮЙ ӨСНӨ ГЭДЭГ ТИЙМ АМАР БИШЭЭ САЙН Л БОДООРОЙ ЦААД ХҮНЭЭ Ч САЙН СУДЛА ИРЭЭДҮЙД ҮР ЧИН Л ХАНЬ БОЛНО ДОО

  43. ХАЙР says:

    би энэ асуудалд эмэгтэй хүн буруутай гэж боддог шүү. эмэгтэй хүн өөрийгөө хамгаалахгүй бол эрэгтэй хүн хамгаалалт хийж яг харагдаарай. зарим хүүхнүүд албаар жирэмсэн болоол нөхөртэй болдог юм шиг ээ. би ийм амьдрал зөндөө мэднэ. ийм амьдрал явцгүй л дээ. хүүхэдтэй үлдээл хоцорно ш дээ. аан зарим азтай хүүхнүүд нь тогтоогоод байгаад байдаг. харин нөхөр нь дараа жинхэнэ хайртайгаа учраад дотроо шаналаад явдаг. энэ үнэн шүү. бас эрчүүд минь ээ доодохоо мэдэж яв. ганц 2 удаагийн явдалаас болоод хайргүй хүнтэйгээ хүүхдээс болоод амьдарна гэж үү?

  44. bbb says:

    за даа миний дүү тэгээд хүмүүс бол хүүхдээ гарга ганцаараа чадна гэх л байх залүү халуун насандаа омголон бдг юм эрэгтэй хүнгүй амидран салсан ч дахайд олно гээд гэвч яг синглэ маам болхоод хорвоо чамд дэндүү хатуурхаж эхлэдэг юм даа яг ингэж бодоод хүүхдээ гаргаад тэр залуугаасаа ч салаад дараа ни жинхэн хайраа оллоо гэхэд хүүхэдтэй хүүхүн гээд залуугийн ээж аав ну хүлээж аваагуй тохиолдол олонго мэднэ сайн бод заавал ч гаргах бас албагуй шуу дээ

  45. uranzurag says:

    мэдээж хайр сэтгэлээрээ нийлж гэр бүл болох сайхан. чиний %д хүүхдээ төрүүлнэ гэж шийдсэн чинь сайн байна.
    гэхдээ ганцаараа хүүхэд өсгөнө гэдэг ямар их шалгуур тэвчээр, даваа давахыг мөн эдийн засгаа бас бодоорой. ганц бие ээж байх тийм амар биш гэдгийгээ, шийд гаргахдаа тооцоолсон байх гэж бодож байна. тэр тийм муу залуу биш бол татгалзах шалтгаан нь юу вэ?
    чи түүнд хайргүй гэх гээд бнуу?
    хүнд хань хэрэгтэй, өвдөж зовох ядрах цагт хамт байж тэмцэж чадах сайхан сэтгэлтэй уужим ухаантай тийм л хань хэрэгтэй дээ.

  46. niki says:

    сайнуу?чи өөрөө хүүхдээ гарганаа гж шийдэж бга бол сайн бнаа..бас нз залуу чин дургүйтсэхгүй бга гсн биздээ…тэгүүл нз мин зоригтой бай…чамд аз жаргал хүсэж бна..нз залуу чин чамд улам их хайртай болноо…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.