Адилхан араншинтай хүмүүс тохирдоггүй гэж үү?

Би бусдын адил жирийн нэг залуу одоо 20 гаран настай. Найз бүсгүйтэйгээ хамт амьдардаг л даа. Бид нийлээд жил гаран бол байна хараахан гэрлээгүй байгаа. Гэтэл бид саяхан айхтар муудалцлаа сүүлдээ бий түүнийгээ түлхэж унагаах гэх мэтээр нэг ёсны уураа барьж чадахгүй гар хүрэхэд хүрсэн л дээ. Гэхдээ цохиж зодоогүй өөрийгөө өмөөрч байгаа юм биш зүгээр л үнэн байдал юм. Бид уг нь ердийн үедээ их тайван чимээгүй хүмүүс л дээ. Зан аашын хувьд их төстэй гэхдээ их цочмог ууртай дээрээс нь дийлж байж санаа амардаг маань дэндүү адилхан юм аа. Тэгээд нэгийгээ уурлахаар дагаад л бөөн хэрүүл болох юм. Уг нь би их хичээж байсан л даа түүнийгээ гомдоохгүй аль болох арга эвийг нь олох гээд. Тэр маань ч гэсэн хичээдэг. Гэтэл саяхан нэг жижигхэн юмнаас болоод их том хэрүүл боллоо. Тэр маань уурлахаараа намайг заавал дийлж байж санаа нь амардаг бололтой хүссэн юмаа хийлгэх гэж оролдоно зурагт үзэж байвал шууд зурагт унтраах жишээтэй. Тэг ингэ гээд хүссэн юмыг нь хийхгүй бол гарт тааралдсан юмаа авч чулуудна хагална чанга хашиграна. Би болохоор уур хүрэхээр гөжүүдлээд дээрээс нь ганц нэг хорон үг чулуудчаад л суугаад байдаг.

Тэгэхээр тэр маань аргаад бараад ирээд намайг нүдэж гарна яагаад ингэдэг юм бүү мэд би ээжээс өөр эмэгтэй хүнээр алгадуулж үзээгүй гэтэл найз охин маань намайг юун алгадах байтугай зодох юм яахав эмэгтэй хүн болохоор би ч юундаа өвдөх вэ дээ. Хамгаал гээд суудаг мэдээж дуугай байхгүй ганц нэг жинтэй хорон үг хэлчихдэг. Гэтэл сүүлд байдаг аяга таваг хага шиддэг байгаа. Тэгээд болохгүй болохоор нь би тэсэхгүй адилхан юм хагалсан хирэндээ тэрийг надаас айгаад болих байх гэж бодсон хэрэг гэтэл бүүр аймаар юм болсон шүү. Дээрээс нь миний өмнөх найз охиныг байнга ярина, хий хоосон хардана, бүтэлгүй арчаагүйгээ минь дуудна мэдээж би гэдэг хүн 100 хувь төгс хүн биш болохоор дутагдал байдаг л байлгүй тэгээл сонсож байгаад уур хүрэхээр өөрийг нь бас хэлээд тавьчихдаг. Тэгэхээр чи намайг ингэж боддог байсан юм уу гээд бүүр айхтар юм болдог. Хамгийн гол нь тэр маань ингээд хэрэлдэхээрээ сална энэ тэр гээд сүйд болдог миний бодолоор хүмүүс муудаж сайдаж л байдаг тэгж байж л бие биенээ ойлгох юм шиг санагддаг.

Ингээд их хэрүүл болох үед би ер нь салсан ч яадаг юм гэдэг бодол толгойд орж ирдэг л дээ. Харин маргааш нь түүндээ ямар хайртай салж чадахгүйгээ жоохон тэсчихгүй яав даа гэж боддог. Ингэхлээр би тэсвэргүй болоод тэрэнтэйгээ муудалцаад байдаг юм болов уу. Уг нь бол бид байнга хэрэлдээд байдаггүй гэхдээ хаа ганц нэг хэрэлдэхээрээ бөөн юм болох юм. Хаа ганц нэг гэдэг маань харьцагүйл дээ заримдаа огт хэрэлдэхгүй хэдэн сар болдог заримдаа 7 хоногт 2 3 удаа гэх мэт. Тэр маань их хөөрхөн л дөө, сайхан ч бүсгүй, уурлаагүй үедээ ямар хайр хүргэм байдаг гээч аль болох хамтдаа байх гээд л зүтгэдэг бас маш их ухаантай бүсгүй. Харин одоо бид хоорондоо дуугарахаа больсон гэхдээ нэг гэрт амьдарч л байна.

cekc.mn дээр ирсэн захидал

24 Comments

  1. zochin says:

    зөөлөн нь хатуугаа гэсэн үг байдаг даа

  2. aav says:

    архичин эр, ааштай эхнэр 2 адилхан бдаг юм, али али ни амидралийн там……

  3. queen says:

    er ni ger bvliin hervvld yalagch gej bdaggvig sanaj yavaarai nz ohin chini uurlaadl yumaa shideed hagaljil baigldee chi hajuugaar ni amandaa duu ayalaadl yavj bhgvi yu

  4. Hn says:

    Gants neg gej bodoj bgaa horon ug chin l huniig tesehiin argagui bolgoj bgaa shuu dee. Horon ugeer utaj baihaar gants tsohiulsan ni deer gej hurtel heldeg biz dee. Cham shig hunii gold ortol horon ug helj chadhgui hun bol hul garaa ajiluulahaas uur yahav dee. Archaaguigeeree duuduulj bgaa ni chinii l buruu hunees bish ehleed uuruusuu ehel dee.

  5. uhaalag baigaarai says:

    эр юм байж эмэгтэй хүн ийм байдгийг мэдэхгүй адилхан асаад байхдаа яадаг байнаа. аашгүй эмэгтэй гэж байхгүй. алдарт мэрилин монро хүртэл арслан барс шиг аашлахыг минь тэвчиж чадахгүй хүн аашны сайхан, мансуурам гоо үзэсгэлэнг маань ч бас хүртэх эрхгүй гэж хэлсэн байдагшд.

    та 2 гайгүй хосууд байна, гэхдээ эрэгтэй нь ямар эр хүний шинжгүй гар вэ. эмэгтэй дүү, эгч мэгчгүй л өсөж дээ янз нь. анхны үерхэл, анхны найз охин уу тээ. алсдаа суралцах юм их байна шүү чамд.

    эр хүн шиг байгаарай аайн, зөрүүд чуганц зантай, хэрүүлч эрийн хугархай, сахалтай жааланцар минээ.

  6. Ramirez Sanchez says:

    1рт Сэтгэл зүйч бич байж яаж адилхан араншитай гэж мэдэж бгаан???
    2рт эр хүн арай болоогүй бгаа бха.
    Буруу ойлголтийг чинь зашийг зөвшөөрнүү чи ямар 1 охинтой энгэр зөрүүлэд л эр хүн болтсон гэж бодож бгаа бол үгүй данди биш гэдгээ л өртөө нотолсон бха. Эр хүн болтол чиний чадал хүрэхгүй бха училаарай!
    Бас тэр юн 100% вэ чи 3 оронтой байтгуй 2 оронтой тоонд оруул дээдийн заяа!
    3рт Асуудал тэр бүсгүйд чинь биш чамдаа.
    Ягаад гэвэл би наад бүгдийг чинь даван тууласан болхоор мэдэж бна!!!

  7. huurhunuu says:

    Танай найз охин чинь даварчихсан гар байна даа. Өөрийгөө хэт их сайхан гээд бодчихсон, их зантай хүүхэн байнаа.Чамайг тийм ч их анхаардаггүй, чиний төлөө юу ч хийхийг хүсдэггүй юм байна. Энэ л миний төлөө гүйх ёстой гэсэн үзэлтэй хүн юм. Дургүй хүрээд салвал үүнээс сайхан залуу надад олдож л таараа, учир нь би хөөрхөн юм чинь гэж бодож байгаа.Хичнээн хөөрхөн сайхан байлаа ч тэгэж уурлаж байна гэхэд тэр хүн сайхан харагдахгүй дээ. Үүнийг нь чи хэлж бай. Дахиж миний тархи толгой бие рүү цохиж болохгүй гэж хатуу анхааруулж хэлж бай. БИ эр хүн миний сүлд хийморьт муу гэж хэлэхгүй юу. Ийм байдлаар байгаад байвал чи хэзээ нэгэн цагт гэнэт уурлаж түүнийг цохиж авах үе энүүхэнд болох байх вий. Тиймээс сайн ярилц. Нэг бол түүнийг тоохгүй анзаарахгүй дүр эсгэж яв. Аяндаа тэр чамайг яав ийв гэж араас чинь гүйх болно доо.

  8. жирийн бүсгүй says:

    Бас нэг зүйл нэмж хэлэхэд охидууд минь эр хүнд гар хүрч болохгүй. Эрийн хийморь гэж нэг байдаг юм. Ажил үйлс нь бүтэхээ боличихно. Хань нөхрөө хүндэлж байж амьдрал тэгширдэг юм шүү. Эмэгтэй хүнд эрийн заяа олон байхад ханийн заяа ганц л байдаг юм. Хичээж амьдарвал аяндаа бүх зүйл сайхан болно.

  9. жирийн бүсгүй says:

    Салшгүй сайн хүндээ санашгүй муу үг бүү хэл гэж ардын зүйр үг байдаг юм. Яаж ч хэрэлдэж, муудалцаж байсан түүнийг гомдоод, дараа нь санаад явахаар муу үг хэлэхгүй байвал эвлэрэхэд амар байдаг юм шүү дээ. Зарим бүсгүйчүүдэд тийм араншин байдаг гэж сонсож байсан. Аяга тавгийг нь өөрөөр нь авахуулж бай. Эмэгтэй хүн өөртөө таалагдсан эд зүйлсэд хүүхэд шигээ хайртай байдаг юм шүү дээ.Өөрөө сонгож авсан юмаа хагалчихаад харамсаад үзэг л дээ. Даварсаар даварсаар давгийн оронд очино гэж нэг үг байдаг. Сайн ханийн хайрийг дааж чадахгүй байснаа хожуу ухаарсан эмэгтэй олон байна.Харин хэрүүл өдөөд байхад хар цагаан дуугүй байгаад байхаар эмэгтэй нь нэг хэсэг цамнаад хэрэлдэх хүн олдохгүй бол тэгсгээд дуугүй болно шүү дээ. Өөдөөс нь жинтэй үг хэлээд байвал улам л уур шар хоёр нь хөдлөөд үргэлжилээд л байна гэсэн үг. Тэгэхээр чи дуугүй л бай. Харин тайвширсан хойно нь түүний буруу байсныг, чи их гомдсон гэдэгээ намуухан дуугаар хэл. Эмэгтэй хүн чинь уур нь хүрсэн бол хадгалаад явж чаддагүй амьтан. Заавал гаргаж байж санаа нь амарна. Тэр үе нь өнгөрчихвөл дараа нь буруугаа ойлгож харамсах үе байдаг. Тэгсээр байгаад яваандаа уургүйгээр асуудлыг шийдэж сурна. Миний ийм аашийг тэсээд өдийг хүрсэн хүн шүү дээ гэж бодохоор улам хайр хүрээд муухай аашаа дардаг болсон гэж нэг найз бүсгүй маань ярьж байсан. Ойлголцох л хэрэгтэй дээ.

  10. lolo says:

    хэн нэг нь буулт хийж сурсан нь дээр байхоо хэрүүлд яллаа гээд юу ч сайхан болохгүй дараа нь харин уурлаагүй үед нь ярилц 😀

  11. kk says:

    гэхдээ элдвээр дуудуулж болохгуй бас нудуулээд зодуулаад бх н ч хаашаа ч юм.чи тэгж болохгуй ингэж болохгуй гэдэгийг н эвтэйхэн уурлаагуй уэд н хэлэхгүй ю даа.тэгээд байнга хэлээд л бай.тэхгүй бол наадах чин даварсан юм болийшд.угаасаа би ч муухай ааштай хуухэн л дээ.гэхдээ уурлаад хашгичдаг ч гэсэн аыга таваг хагалаад л найз залуугаа тсохиж нудээд байдаггуй л дээ.

  12. zolboo says:

    mini bodloor ali ali ni hvleetstei bx xeregtei manai nz zaluu bid 2 yag ta 2 shig yum bna bid 2 aygvi ih muudaltsdag bsan svvlde bvr neg negige yaj uuralxig ni ch meddeg boltson bi nz zaluga uurlaxleer nogoo oroond orool untaad ogdiin xereldej muudaltsaj yawsaar bgad 4 jiliig ardaa orxij dee,,,, chamd l gej xelxed tewchertei bgarai nz ohinigo yaj ch uuralsan dvlii yum shig l bji za . za amjilt 2 oo..

  13. masa says:

    за наад амидрал чини надад тааралдсан. одоо салчихаад сууж бна, дахиж хэзээч суухгуй, хэд салж хэд нийлэв, насаараа ийм бн гэж юу бх вэ!эхэндээ эр хун учраас их хулээцтэй хандсан, дундаас адилхан зан гаргасан,суулдээ дугарахаа болисон,тэгж бгаад нэг юм эвлэрнээ ёстой там юм бна лээ. эцэстээ оор хунтэй явалдаж бгаад баригдсан, багаасаа сурсан зан ни засарахгуй юм билээ. одоо нэг яс амрах шиг, нас залуу бна эртхэн оор амидралаа бодох ни дээр байх,ааштай эм хун ч хэцүү л бна лээ шуу……….!!!

  14. az jargal says:

    яг л миний амьдрал нүдэнд харагдаж байна, би эмэгтэй, би нөхөртэйгөө яг ингэж харьцдаг байсан дэндүү хайртайг нь мэддэг болохоороо бас удаан араасаа гүйлгэж суусан болохоороо дандаа л өөрийнхөөрөө байдаг байсан. Энэ миний хамгийн том алдаа байсан гэдгийг би сүүлд л ухаарсан. Эмэгтэй хүн эмэгтэйлэг байх хэрэгтэй юм байналээ. бид 2 бараг 9 жил хамт амьдарсан. хүүхэдтэй болоогүйээ. 8 жил болоод тэр үнэхээр надаас залхаж эхэлсэн. аргагүй биздээ тэгээд л намаайг нэг өдөр хэрэлдээд сальяа гэсэн чинь салаад явчихсан. ингээд л би бүхнийг ухаарсан. хэн ч надад анхаарал тавихгүй бас өдөр болгон /хайртаа/ гэж дууддаг хүн байхгүй болсон. би ч яахав бантсандаа гуйхгүй гэд орондоо уйлаад л бөөн уур уцаартай амьтан явах болсон. за энүүгээрээ би юу хэлэх гээд байна вэ гэвэл чи үнэхээр миний нөхөр шиг сайн залуу бол бага зэрэг түүнийг айлгаад үзээрэй. гэхдээ энэ бас харьцангуй ойлголт лдоо. тэгсэн тэр бүсгүй чинь бүр салчихвал би яанаа нэг их зөвлөдөг хүн болсон чинь хэхэ. хамгийн сайхан нь тэр 1 жилийн дараа над дээр эргээп ирсэн. би энэ хооронд түүнд ямар их хайртайгаа бас хүн хайраар л дутдаг гэдгийг ойндоо ортол ойлгосон.

  15. AGAA says:

    Залуу байxад аль цусаа гартал нүдэлдэж, Тосоо гартал тэврэлдэxийг тэр гэxэв. Ийм юманд тэгнэ гэсэн дүрэм байxгүй ээ xө.Жорыг тааруулал xарьц.Толгой дээр нэг гараад гагнадчиxвал бууx гэж байxгүй ш дээ.Эxнэрээ xайрлоо.

  16. MyView says:

    Залуу минь, түргэн ууртай хүн хэцүү дээ. Чи түүнийхээ занг сайн мэдэж байгаа учраас өөрөө л түрүүлж буулт хийж, эр хүн шиг чамайг ингэж уурлуулсандаа харамсаж байна, ингэх нь найзад нь хэцүү байна гээд өөртөө бурууг хүлээж байдлыг хүндрүүлэхгүй байвал яваандаа найз бүсгүй чинь дэмий зангаа гээхийг оролдох ч билүү. Одоогоор нас залуу байгаа учир чи л буулт хийж ухаалаг хариулт өгч тайвшруулах хэрэгтэй. Эмэгтэй хүн бүр адилгүй шүү дээ. Танай найз охины зан тиймэрхүү түргэн, заавал дээр нь гарч санаа амардаг бол чи нэг сайхан өдөр энэ зан нь л таалагдахгүй бна, ингэлээ гээд 2 биенээ зовоохоос өөр юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ гэж уужуу тайванаар ярилцаад, бусдаараа чи минь төгс төгөлдөр гээд 2 биенийхээ зан араншинг зөөллөх тал дээр анхаар даа. Чи элдэв хорон үг хэллээ, гар хүрлээ гээд байдлыг улам бүр дордуулахаас сайн юм болохгүй шдээ. Хамгийн шилдэг зан араншин бол ТЭВЧЭЭР ! Хэдий чинээ их тэвчинэ төдий чинээ байдал дээрдэнэ. Найз охин тань их ухаантай бүсгүй юмчинь ( чиний хэлсэнчлэн) яваандаа чамайг зовоож бсандаа харамсаж, чиний ухаалаг зангаар бахархаж, улам бүр хайрлах болно гэдэгт итгэлтэй бна. За ингээд жинхэнэ эр хүний буурь суурь зааж зөв үйлдэл хийж бай. Ок?

  17. ee says:

    Ийм адсага шиг ааштай хүүхнүүд улам л чангарна уу гэхээс хэзээ ч засардаггүй юм байна лээ дээ

  18. Edy says:

    Хөгшөөн , эр хүн тэвчээртэй байх хэрэгтэй шүү. Адилхан уурлаад л байвал Та 2 хол хамт явж чадахгүйшдэ. Уурламаар бол ээлжилж уурлаж бай.

  19. Цэцэг says:

    Тэвчээр, хүлээцтэй байх хэрэгтэй. Эмэгтэйчүүд орилж хашхирч л байдаг, эр хүн адилхан арцалдаад байвал энэ амьдрал юу болохов. Эр хүн ноён нуруутай, хүлээцтэй байхад эмэгтэй нь ч гэсэн дагаад аядуу зөөлөн болдгийм даа. Эр хүч тэгж л ялдаг юм.

  20. даваа says:

    анх тэгээд яаж эргүүлсэн юм. гомдож тунирхах үед нь аргалдаг л байсан биз дээ. би нэг юм ойлгодоггүй зарим залуучууд эхнэрээ болгочихсон хойноо балбаад эхэлдэг. тэгээд тэрийгээ өөрөөс нь болсон тэгэхээс өөр арга байгаагүй энэ тэр гээд аймар их тайлбар тавьдаг. урьд нь болзоод явж байхдаа яадаг байсын. анх эмэгтэйчүүд болзоонд урихад албаар татгалзана, гомдоно, тунирхана, аргадуулах гээд уурлана тэр үед нь ямар нэгэн аргаар аргалдаг л байсан биздээ. тэгээд аваад суусан хойноо яагаад зодохоос өөр аргагүй болчихдог байнаа. тэгвэл анх тэгж өөрсдийгөө зовоож байхаар маяглаад уулзахгүй энэ тэр гээд байвал шууд зод үсдэж чирээд хэзээ за гэж хэлэх хүртэл нь зодохгүй юу амар шд. зарим хүүхнүүд их зан гаргаад арга барагдах үе байдаг шд шууд балбаад хая за гэж хэлтэл нь ккк. энэ бол өөдгүй зан шүү эрчүүдээ урдуур хойгуур нь элдэж хөөж аргадаж суучихаад одоо энэ муу хаачдагийн бандан тас гээд балбаад байна гэдэг бол хамгийн өөдгүй араншин. амьдралд арга барагдах үе байдгаа харин авгайд арга барагдах үе гэж байдаггүй. нэг орой найзуудтайгаа жоохон суугаад ороод ирэхэд чинь найзуудын чинь дэргэд муухай аашлаад хамаг юм тачигнуулаад байвал тэвч юманд ээлж бий. дараа эхнэр чинь ажлынхан юмуу найзуудтайгаа нэг гараад ороод ирэх вий тэр үед нь хормогч зүүгээд аягаа угаагаад угтаарай хамаг юм тачигнуулаад бараг ганц нэг таваг хагалсан ч яадгийн ккк. хүнд ямар хэцүү байдгийг ингэж л өөрт нь ойлгуулахгүй зодоод ойлгуулна гэж байхгүй шдээ хө. энэ чинь шааааал өөр юм шдээ гартаа бяртай цочмог ууртай залуучуудаа ккк

  21. Bilgee says:

    Уурлахаар нь юу ч хэлэлгүй гараад явчихаж бай.

  22. 900 says:

    миний бодлоор болисон н дээр бхаа даа арчаагуйгээр чин дуудаж нтр юм болдог юм бол ирээдүйд ч гсн тэгэх л бх ер н ийм зан засрахгуйдээ хэдэн жил тэвчинэ лдээ гэхдэ яваандаа 2лаа нэг л их боон уур утсаар болсон л хумуус болоох вий дээ суулдээ ямр ч гэр булийн халуун дотно уур амисгал байхаа болидог юм доо

  23. 900 says:

    миний бодлоор болисон н дээр бхаа даа арчаагуйгээр чин дуудаж нтр юм болдог юм бол ирээдүйд ч гсн тэгэх л бх ер н ийм зан засрахгуйдээ хэдэн жил тэвчинэ лдээ гэхдэ яваандаа 2лаа нэг л их боон уур утсаар болсон л хумуус болоох вий дээ суулдээ ямж ч гэр булийн халуун дотно уур амисгал байхаа болидог юм доо

  24. 111 says:

    иймэрхүү юм амьдралд байдаг юмоо. тэглээ гээд чи салж чадку сүүлд нь харамсаж байгаа шиг найз охин чинь ч дотроо харамсаж л байгаа байх. яахав эмэгтэй хүн гуйдаггүй гээд 1 сонин дүрэм байдаг шт. тэгээл чамайг хүлээж гүрийж байгаа байхаа. яваандаа хэн нь яадагаа бүүр мэдээд ийм хэцүү болтол нь хэрэлдэхээ больчдиймооо. хамгийн гол нь хайр байхад бүх юм болно доо болно!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.