Ален Арман “Нууц амраг”

Зүрх “лук лук” цохилно. Тэдний шатаар өгсөхөд, нисээд ормоор байсан ч эр нөхрийнх нь үнэр шингэсэн орны цагаан даавуун дээр сэтгэл минь амрахгүй. Бие бол ялаа үргээх чадалгүй болно, мэдээж. Чиний дэргэд байх гайхамшиг бас гутамшиг.
– Би түүнд хайргүй, чамд л хайртай…
Чи над руу жоохон хүүхэд өхөөрдөж байгаа юм шиг хошуугаа цорвойлгон ингэж хэлчихээд, духан дээр үнссэн. Яг л “эгч” шиг. Харин би чамайг надаас бага зэрэг эмээж байгааг мэдэрсэн. Чиний зүрх тэр үед яг л ингэж цохилж байсан. “Лук лук”.
Зүрх худлаа “хэлдэггүй”. Чаддаг ч үгүй. Харц хичнээн ч “өнгөө хувиргаад”, зүрх “тэнэгтэж”, эзнээ барьж өгдөг.
– Бурхан минь би чамайг ямар их санав аа?
– Би ч гэсэн…Байз, жоохон хүлээ хонгор минь, чамтай ярих юм байна.
Зөв “тааж”, үгүй зөв “уншиж”. Цахилгаан бичлэгийн аппаратнаас дутахгүй болжээ. Үүрдийн болон үзэгдэл хоёрыг ялгах гэсээр. Цамцыг минь тайлж байсан анхилуун үнэрт улаан “маникуртай” савхан хуруунууд чинь “гацаж ” эхэлсэн. Уг нь би озох ёстой байсан тэр уруулаа чи цус шүүртэл нь хазсан, доош шал ширтэн. Ямар нэгэн үнэтэй зүүлтээ газар унагачихаа юу?
– Юуны тухай?
– Бид ингээд л байх уу?
Түрүүхэн намайг ор гэж урьсан хаалга одоо гар гэж “хяхтнан” онгойв.
Орохоос гарах нь амар юм. Зэрэг санаа алдав. Би тэгж горьдсон. Үгүй юм орцны хаалга, гэрийн хаалга хоёрын дунд эзэнгүй “халуун агаар” салхилан хүнгэнэсэн нь тэр байж. Хаана л хоосон хүйтэн зай байна тэнд хоргодох гэж, сэрүүцэх гэж.
– Заавал өнөөдөр ингэх хэрэг байна уу?
– Тэгээд хэзээ гэж…
Чамд сэтгэл биш секс чухал учраас араас дуудсан. Өгсөж уруудахын тулд шат байдаг. Тэртэй тэргүй хүрээд ирсэн зугаа цэнгэлийг зүгээр тавьж явуулаад яахав. Амьдрал бол байгаа юм чинь.
Үгүй дээ, хонгор минь. Өвөрт чинь хэвтэж байхдаа өр минь өвддөг. Нүд дальдчидаг. Өөдөөс тас ширтэх нөхрийн чинь нүд надаас, яагаад гэж асуудаг. Зураг байсан нь яамай. Уучлаарай үл таних залуу.
Хамгийн тэнэг нь би чамайг биш өөрийгөө хуурч байж. Хайр гэнэ шүү? Түүнийг хүн яаж ойлгохоос л шалтгаалдаг юм байна. Хамгийн сүүлчийн хамгийн тэнэг нээлт.
Гадаа хав халуун салхи хорвоог бүгчимдэж үхэхээс аварна. Хөөрхий, хүв хүйтэн хоосон буланд хоргодож ханасан юм байлгүй.

copy and paste Alen Arman 2010-07-01

cekc.mn дээр ирсэн захидал

8 Comments

  1. Anonymous says:

    Энэ Алины Арман гэгч нөхөр 1995 оны Сайхан хос болсон 2 залуугын дундуур ороод гэр бүл салгаж хүүхэдийг нь өнчрүүлэж самарсан лалардаа чамаас нэгэн цагт хатуу хариу авах л болно бэлтгэлтэй байгаарай даа гомо минь

  2. byldeg says:

    шаа шаа бас даxин шаа xэн xэн ни зоxиолч ни ч гэсэн та нар ч гэсэн шаа нэг ни бичээд ногоо ни уншаад шаалцацгаа малуудаа адилxан янxнууд байж битгий xуц

  3. boov says:

    Бабу аx ни чамтай нэг утгатай юм xиймээр санагдчиxлаа.xарин тиймээ энэ зоxиол шаал утгагуй юм. xарин бид 2-ийн xийx юм гого тээ

  4. би says:

    надаа ч бас таалагдсангүй ээ их л нарийн нандин юм шиг байна

  5. baby says:

    хэрэхий утгагүй зүйлсээр гэж бичих гэсэн юмаа

  6. baby says:

    Уучилаарай үнэнийг хэлэхэд нэг их таалагдсангуй. би андуураагүй бол чиний нэг номыг уншисан юм байна аа. яг юу хэлэх гээд байгаа санаагаа хэд хэд тойруулаад хэтэрхий угагуй зуйлсээр зохиолоо чимэглээд байх юмаа.
    Зүрх худлаа “хэлдэггүй”. Чаддаг ч үгүй. Харц хичнээн ч “өнгөө хувиргаад”, зүрх “тэнэгтэж”, эзнээ барьж өгдөг. энэ хэсэгээс чинь өөр хүний санаанд үлдчихээр зүйл ер нь алга даа. заавал унших албагүй ч гэсэн чамд хэрэгтэй болов уу л гэж сэтгэгдэл үлдээлээ.

  7. luk luk says:

    Зүрх худлаа “хэлдэггүй”. Чаддаг ч үгүй. Харц хичнээн ч “өнгөө хувиргаад”, зүрх “тэнэгтэж”, эзнээ барьж өгдөг.
    энэ хэсг ни гоё юм бна…… таалгадлааа

  8. AGAA says:

    Ален Арманы нийтлэлүүд надад үнэндээ иx таалагддаг. Би xудалч гэсэн нийтлэл нь бүүр янзтай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.