Би охиноо маш их санадаг…

Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Миний нийтлэлийг уншсан та бүхэн намайг үзэн ядаж магадгүй ээ. Гэсэн ч зүгээрээ… Би одоо 30 настай нөхөр хүүтэйгээ амьдардаг. Яагаад ч юм ингээд бичээд эхэлсэн чинь надад маш хэцүү байнаа нулимс гоожоод дэлгэц харагдахгүй юм. Би уг нь одоогоос яг 7 сарын өмнө энэ дэлхийн хамгийн жаргалтай эмэгтэй байсан, надад сайн хань, хүү охин сайхан амьдрал бүгд байсан. Гэтэл би сайхан охиноо өөрийнхөө арчаагүйгээс болоод алдчихсан миний охин халуун савтай цайнд түлэгдээд өнгөрчихсөн. Би охин хүү 2-тойгоо гэртээ байсан ах нь  6 настай тэр өдөр би цайгаа чанаад газар тавьчихаж миний 10 сартай охин түүнийг очиж татаад хөлнийхөө өвдөгнөөс доош түлэгдчихсэн би айсандаа түргэн дуудчихсан түргэн 2 цаг болж ирсэн би охиноо тэврээд 2-лаа уйлаад зогсоод байсан аав нь ажилтай байсан юмаа тэгээд миний охин эмнэлэгт хэвтээд 6 хоноход зүгээр л байсан шөнө хүртэл нам унтаад л зовиур гайгүй л байсан тэгээд 6 хоносоны дараа нэг эмч наркозтай гүн цэвэрлэгээ хийнэ гээд бид 2-г шөнийн 10 цагаас өглөө  болтол ус ч өгч болохгүй гэсэн би эмчийн хэлсэнээр шөнөөс хойш охиндоо юу ч өгөөгүй миний охин өглөөгүүр уйлагнаад ам нь ангалзаад байхаар нь эмчээс нь манай хүүхэд өлсөөд байна наркозандаа эрт оруулж болохгүй гэж зөндөө гуйсан хүлээж бай хоолоор үхэхгүй балга ус ч өгч болохгүй хүүхэд бөөлжинө гэж хойшлуулсаар өглөө 10 цагт миний охиныг наркозандаа оруулсан гэсэн ч миний охин тэр наркозанд унтахгүй байхад цэвэрлэнэ гээд цаад өрөөлүүгээ аваад орсон 10-аад минутын дараа хүүхдээ аваарай гэж дуудсан миний охин үглээд дүйнгэ хүн шиг болчихсон бас л унтаагүй байсан нөхөр бид 2 манай охин унтахгүй уйлагнаад байна гэж зөндөө эмчид хэлсэн ч нэг нь ч тоогоогүй өрөөндөө ороод байж бай л гээд байсан…

Цуг орсон хүүхдүүд нь унтаад наркоз нь гараад сэрцгээж байхад миний охин уйлагнаад унтахгүй л байсан тэгээд би 2 цагийн дараа мээмээ өгсөн миний охин унтаж байгаа яаж байгаа нь мэдэгдэхгүй нэг тийм гөлгөр болчихсон би охиноо унтаж байгаа байх гээд сэрэхийг нь хүлээгээд зөндөө суусан миний охин хааяа нэг уйлагнаад өөр ямар ч өөрчлөлтгүй оройны 6 болгосон 6 цаг жаахан өнгөрч байхад би охиныхоо өөдөөс хараад орных нь өмнө сууж байтал миний охин харах шиг болохоор нь өндийгөөд сэрж байна гэж бодоод М… миний охион гээд дуудсан чинь толгой нь гэдийгээд таталт өгч эхэлсэн би айсандаа эмч дуудаад үзүүлсэн боловч нэг ч эмч дорвитой юм хийлгүй даралттай хүүхэд байна тийм ч хүүхэд байна энэ тэр гэж байгаад дахиад унтуулдаг тариа хийсэн.

Гэсэн ч миний охин сайхан унтахгүй сэрэхгүй байсаар орой 23 цагийн алдад бүр муудсаар л байсан гэхдээ тийм сонин байж мээм өгөхөөр хөхөөд байсан эмч нар хоол өгч болохгүй л гээд байсан тэгээд би охиноо хөхүүлж хэвтэж байгаад гарных нь судасны цохилтыг дараад үзсэн чинь аймаар хурдан цохилоод байхаар нь эмч дуудаад үзүүлсэн чинь одоо ахиухан доожоор тариа хийж унтуулаад өглөө шинжилгээ авна гээд сувилагчдаа тийм ийм юм хий гэж хэлээд гарсан гэтэл тэр нь нэг шпризтэй юм гарлуу нь дутуу шахаж дуусаагүй байтал миний охины царай нь хөхрөөд нуруу нь гарын тохой шиг босож ирээд нэг урт амьсгаа аваад л өнгөрчихсөн миний гар дээр шүү надад ямар хэцүү байсан гээч миний охин сэрээрэй ээж нь аавд нь юу гэж хэлэх юм бэ л гээд байсан тэр үед аав нь лам авчрах гээд явчихсан байсан яг тэр үед гаднаас орж ирсэн яасан бэ яачихваа яасан гээд л надаас дахин дахин асуугаад байсан. Эмч охин чинь өнгөрчихлөө гэж хэлсэн боловч тэр итгээгүй миний охин унтаж байна юу гэж муу ёрлоод байгаа юм өчигдөр орой надтай утсаар ярьж байсан хүүхэд юу гэж тийм юм болдог юм гээд л үнэмшихгүй байсан манай эгч М… миний дүү тайван байгаарай гээд учрыг хэлсэн. Ээ хүүр ээ хүүр гээд л охиноо зуураад уначихсан би тэр үед би л энэ хүний хүүхдийг алчихлаа гэж бодохоос үхмээр байсан гээч…

Дараа нь эмнэлгийн шинжилгээгээр миний охинд буруу эмчилгээ хийгдсэн гэсэн онош гарсан бас лам хард үзүүлсэн миний охиныг ертөнцийг голж ирсэн хүүхэд байна маш сайн цагт өнгөрсөн байна удахгүй буцаж мэндэлнэ гэж хэлсэн ч би өөрийгөө уучилж чаддаггүй юмаа… Би охиноо сайн харж байсан бол ийм юм болохгүй байсан болохоор… Миний амьдралд нэг ийм аймаар юм болсон хүмүүсээ хүүхдээ хараанаасаа битгий салгаарай. Би охиндоо маш их хайртай одоо охиноо маш их санадаг өдөр болгон уйлдаг дараа нь толгой их өвддөг. Манай нөхөр намайг тайван бай миний охин буцаж төрнөө л гэдэг би тэр хүний өмнө гэмтэй юм шиг санагдаад байдаг боловч тэр надад муу юм юу ч яриагүй чи бид 2-н үйл юм байлгүй дээ л гэсэн гэхдээ тэр охиноо их санадаг юм шиг байна лээ үргэлж барагар царайлж явдаг болсон, нэг найздаа гэртээ харихаас дургүй хүрээд байх юм охин минь өөдөөс хараад аавдаа авахуулах гээд дэрвээд сууж байдаг болохоор байхгүй болохоор оорохоос дургүй хүрээд байна гэж ярьсан байсан. Тэр минь надаас өөр арчаатай эхнэр авсан бол ингэж үрийн хагацал үзэхгүй ч байсан юм билүү. Нөхөр минь надад хайртай би ч түүндээ хайртай хүү минь байгаа болохоор л би амьд салгалж явна даа. Манай нөхөр боломжийн цалинтай ажил хийдэг болохоор бид 2 суугаад 8 жил болоход би нэг ч удаа ажил хийгээгүй гэртээ л байдаг гэсэн манай ах намайг гэртээ байх хэцүү байх гэж бодсон юм байлгүй нэг сургуульд оруулж өгсөн би уг нь дээд мэргэжилтэй л дээ гэвч төгсөөд ажил хийлгүй удсан болохоор хэцүү л байсан гэвч би гүрийгээд одоо 3 сар ажиллаж байна одоо ажилдаа дассан гэтэл би одоо жирэмсэн болчихсон миний охин буцаж ирж байгаа болохоор хүүхдээ ямар ч байсан төрүүлнэ харин ажлынхан харин юу гэх бол дөнгөж ажилд ороод бас төрлөө энэ тэр гэх боловуу би яаж дарга нартаа ойлгуулах вэ? Одоо цагт ажил олох хэцүү ажлын байраа хадгалмаар л байна… Дэндүү олон юм нуршсанд уучлаарай…

cekc.mn дээр ирсэн захидал

41 Comments

  1. Ingee says:

    Би бас уншаад оорийн эрхгүй уйллаа, улсийн эмнэлэг юм шиг сангдлаа
    яг тэгдэг юм. балайр юмнууд ю ч хийдэггүй тариагаа 2 3хан бгаа гээд хадгалаад эмчилгээ хийдэггүй юм. Чиний буруу байхгуйээ. чамайг жирэмсэн гэхээр ямар сайхан сангдваа. Охин ни ирж бгаа гэдэгт итгэлтэй бна. Ажил яхвээ олддог л юм. голн ни гэр бул чини шуудээ. За амжилт хусэы. Одоо охин ни ирж бгаа болхоор оодрог бгаарай охин мини.

  2. анхаа says:

    сайн уу
    би чиний бичсэнийг уншилаа
    аймар хэцүү байдаг юм билээ гаргаагүй хүүхэдээ алдах аймар хэцүү байдаг юм байна лээ тэгэхээр чамд ямар байгааг ойлгож байнаа гэхдээ амьдрал сайхан ш дээ сэтгэлийн тэнхээтэй л байгаарай хүн зовлон даадаг жаргал даадаггүй гэдэг ш дээ
    миний найз залуу байна ахиад ирж байгаагаа л сайх хүн болгоорой за

  3. naraa says:

    би энийг үнэхээж уншиж ч чадахгүй ни эхнийхийг ни уншлаа аймар юмаа бур айчлаа тэр эмчийг алчих юмсан хоорхий охин яаж зовоо вэ амар тайван л нойрсоосой

  4. hhhhhhh says:

    ёооё бур уйлчлаа ямарч хатуу хорвоо юм дээ өөртөө битий буруу тохоорой та буруугуйээ одоо харин шинэхэн мэндлэх хоорхон үрээ хүлээгээл элдэв юм битий бодоо тгэхгүй бол хэвлийдэх ур чин шаналана шүүү амидралд чин аз жаргал хүсий сайн яваанд ни хорвоо хатуу хандах юмаа тэрний оронд муу хүмүүсийг….

  5. namuun says:

    үнхээр харамсалтай юм болжээ Гэхдээ охин чинэ чамд удахгүй төрөх байхаа тэвчээртэй байгаарай

  6. asra says:

    чамд буруу гэж огт байхгүй.

    эмч нарыг хатуу шийтгэх хэрэгтэй.

  7. монгол says:

    УМ МААНИ БАД МИ ХУМ. ЯМАР ХАРАМСАЛТАЙ ЮМ БЭ?

  8. usukh says:

    харамсалтай юм аа, гэхдээ одоо энэ бүхэнд өөрийгөө буруутгахгүй байхыг хичээх хэрэгтэй, жирэмсэн болчихсон бол өөртөө анхаарал тавьж сэтгэл санаагаа тайван байлгахгүй бол урагт муугаар нөлөөлнө шүү дээ найз минь. Хөдөлмөрийн хуулиар ажилд ороод хэдэн сар ажиллаад декрит авч болдог билээ сайн мэдэхгүй байна, гэхдээ болох л ёстой. Хэрвээ хууль дүрмээ сайн сахьдаг газар бол декрит аваад хүүхдээ 3 нас хүртэл асрах хугацаанд ажлын байрыг чинь хадгалж байхыг мэдэж байгаа байлгүй дээ. Охиныхоо төлөө сайн залбирч байгаарай,

  9. a says:

    хумуусээ манай монголийн эмч нарийг яахуу.балиар новшнууд алуурчид.эмч биш алуурчид.чадваргуй мэдлэггүй байж яамар зоригтой энэ ажилийг хийж бнааа.дээрээс ни яамарч хунийг гэсэн сэтгэл байхгуй балиар юмнууд.алуурчидийг шийтгэх хэрэгтэй.эмч нар оорсдоо ард ни яж цэвэрхэн улдэж хунийг буруутгаж бга болдоо.

  10. mmm says:

    mongolchuud minee tsaana chine hvnii amiar togloj bna shvv dee.yaagaad vvntei temtsej boldoggvi yum be buruu emchilgee hiisen bol zaaval haruitslaga ogogod estoi shvvhdvvleh estoi biz dee.onosh ni buruu bsan gej bainlee gej yu gesen vg ve.ene chigeeree bol dahiad l adilhan hen neg ni amia alduulah yum bnlaa daa…dendvv shudarga bus yumaa…

  11. sok says:

    чи их сайн хун бнаа чаайг бутхан заавал харах болно

  12. burjaak says:

    gun emgenel ilerhiilie.haramsaltai yum boljee.manai duu say tsagaan sariin umnuhun 4 nastai ohinoo haramsaltaigaar aldsan.hetsuu bdag yum bilee.manai duugiin huuhdiig bs ergej irne gsn bid nar bs huleseer bn da. egch setgeliin tenheetei bgaarai.

  13. sony says:

    ОХИН ЧИНЬ БУЦАЖ ИРНЭ ГЭЖ ХЭН ХЭЛСЭН ЮМ БЭ. ҮНЭХЭЭР БУЦАЖ ИРЖ БОЛДОГ БОЛООД БУЦААД ИРДЭГ БОЛ САЙН Л ХЭРЭГ. ГЭВЧ АЛИВАА ЮМЫГ САЙН МУУ БҮХ ТАЛААС НЬ ХАРВАЛ САЙНСАН. ЯДАЖ БАЙХАД ГАЙ БОЛООД ЭНДЧИХВЭЛ ЧИ ҮХЭХ ЮМ БАЙНА Л ДАА. ТИЙМЭЭС АЛИВАА ЗҮЙЛИЙГ УРЬДЧИЛЖ БҮҮ ХҮЛЭЭ. ЯЛАНГУЯА ЯГ ЧАМ ШИГ ИЙМЭРХҮҮ НӨХЦӨЛД БОЛ БҮҮР Ч ЭРСДЭЛТЭЙ. ИЙМ ЯРВИГТАЙ НӨХЦӨЛД ШУУД ЭНД ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХӨД УЧИР ДУТАГДАЛТАЙ ЮМ. НАМАЙГ ГОЛОХГҮЙ БОЛ НАДТАЙ ХАРЬЦАХЫГ БОДООРОЙ. ЯМАР Ч БАЙСАН ОДОО БАЙГАА БАЙДЛААС ЧИНЬ ХАМААГҮЙ ДЭЭРДҮҮЛНЭ. БИ ИД ШИДТЭЙТЭЭ БИШ ЮМ ШҮҮ. ЗҮГЭЭР Л ЧАМАЙГ ИТГҮҮЛЭН ҮНЭМШҮҮЛЖ ЧАДАХ УЧРААС ТЭР БОЛОВ УУ ГЭЖ БОДОЖ БАЙНА.

  14. enjee says:

    ажлын даргадаа унэнээ хэлэхгүй юу даа тэр ч бас хун юм чин ойлгох л байлгуй дээ. битгий өөрийгөө буруутгаад шаналаад бай л даа, охин чин эргэж ирнээ.

  15. Hope says:

    сэтгэлээ сайн бари одоо гэдсэндээ бг хүүхдээ л бод сэтгэлийн тэнхээтэй бн шүү бүсгүй минь чиний буруу гж юу бх вэ

    манай эмнэлэг эмч нар үнэхээр хэлэх ч үг алга арай ч дэ иймэрхүү юм бараг өдөр болгон гарч бхад манай төр засаг нүдэн балай чихэн дүлий суусар л улам даамжируулж бг шдэ цаг бүрт нь хариуцлага тооцод бсан бол арай ч ийм дээрэ тулахгүй л бсан да.

    одоо өнгөрсөн зовлонгоосо илүү өмнөх ирээдүйгэ харж амидраарай танай гэр бүлд болон хэвлийд чин бойжиж бг бяцхан үрд чин хамгийн сайн сайхнийг хүсье.

  16. Timbert says:

    Энэ чиний буруу биш шүү, хүний амьдралд ийм хүнд хэцүү гай учрал тохиолддог нь даанч эмгэнэлтэй. Энэ бол чиний буруу биш ээ гэхдээ дараа үрээ сайн харж яваарай! Үр чинь буцаж заяах болно оо!

  17. Sanaa says:

    Ажлаа алдах вий гэж айгаад хүүхдээ янз бүр болгох вий. Сэтгэл санаа тайван байх нь чухал. Даргатайгаа энэ байдлаа ярилцаад үзвэл ойлгох болуу гэж бодох юм. Цаг хугацаа өнгөрөхөд энэ шарх чинь анина даа. Одоо эргээд охин чинь ирж байна. Харин ч баярлах ёстой бишүү. Аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсэе.

  18. seko says:

    эмч нараас бүүр айж бна хичнээн хүн эмчийн буруугаас нас барж бгаа бол ххм монгол улс мин яана да улам л аймар болоод бх юм ямартай ажил нтр яаxав биэ сайн бодооод xүүxэдийнхээ төлөө өөрийгөө сайн бод нөхөрөө сайн халамжил гэр бүлдээ дулаан уур амисгал оруул юм болгонд эмч гэж яадийн сайн эмч бол яахав эх үр 2 холбоотой өөртөө итгэлт бгаарай

  19. tttttttttt says:

    би ч bas hvvgee haluun savtai tsaind tvlj baisan aimar baij bilee eej maani ih tsai uulgaj huhnii svv saaj tvlenhiid ni tvrhej baisandaa svv geh yum garahgvi baisan sanagdah yum tvrgen irehed aav eej ugch yavuulaagvi dunguj butsalgaad savlasan tsai bsan osol avaar geechiig bier medej bj bolgoomjloh yumdaa ohin deeree bi haluun sav geech zvilgvi bsan eejvvdee bolgoomjtoi bgaarai l gej bi bichlee dee

  20. asdf@adf.com says:

    Гүн эмгэнэл илэрхийлье. Багын найзаа алдсан хүнд ч гэсэн гүн эмгэнэл илэрхийлье…

  21. egch says:

    Гун эмгэнэл илэрхийлэы, охиноо алдсанд чини маш ихээр харамсаж бна.

    Тэр муусайн эмч нарийг ажилаас ни гаргаж эмч хийх эрхийг ни авбал таарна, ажилаа мэддэггүй алуурчид!

  22. monda says:

    оорийн эрхгүй нуднээс нулимас урсаад .чиний буруу гэж ю байхав.оорийгоо уунд буу буруутга..охин чинь та нар дээр буцаад ирж байгаа юм бишуу. ажлаа хаял да.. ажил хэзээ ч олдоно болно. нөхөр чинь яаж ийгээд та нарийг болгоод аваад явчна. хуухдээ бод охиноо бод. одор болгон уйлж сэтгэлэ зовоох юм бол хуухдэд муу шуу. аз жаргалаа бутсааж авж байхад буу шанал оодрог бай,

  23. ganaa says:

    та 2 болжл бгаа юм бол дахиад гарга ходолморийн хуули наад монголд чи уйлчилдэг юм бгаа биз дээ

  24. Emegtei Borhon says:

    охинийг чини хордлоготой шингэний дутагдалтай байхад ни шингэн хийлгуи буур норкоз хийгээд тэгээд онгорсон байиа даа зайлуул.Тэр эмчийг хэлэх газар хэлээрэй дахиад нэг хун ийм байдалд орох бийдээ.
    Маш их харамсаж байна. Миний дуу одоо хэцүү байгаа. гэхдээ хани хуугээ бодоод биэ сайн баридаа. залуу хун байна охин чини удахгуй эргээд ирнэ ээ. али болох завгуй оор уманд сатаардаа.

  25. unshigch says:

    эвий, эвий

    эмэгтэй хүний зовлон барагдахгүй юм даа.
    битгий өөрийгөө буруутгаа, жаахан хүүхэд том хүн болтлоо хичнээн унаж, бэртэж, ойчиж байж хүн болдог билээ.
    энэ уед нь бид эмч нараас тусламж хүсч эмнэлэг л бүгд барааддаг. энэ тохиолдолд эмч нар л хариуцлагагүй хандсанаас болсон байна.
    нөхөр чинь үнэхээр ховор ухаантай хүн юмаа.
    одоо мэндлэх гэж буй шинэ хүн болон, нөхөр хүүхдээ бодоод энэ явдалаасаа сургамж аваад цааш амидардаа. бүсгүй минь цаг хугацаа бүхнийг эмчилдэг шүү дээ.
    нөхөр 2 сайхан үртэйгээ аз жаргалтай сайхан амидраарай гэж чин сэтгэлээсээ хүсэй.

  26. j says:

    юн ч олон юманд санаа зовдог юм бэ гэдсэндэх хүүхдээ зовоохийн нэмэр аз жаргалтай бай л даа охин чин ирчихээд бхад

  27. xxx says:

    Чиний буруу бишээ бусгуй мини!!Битгий уурийгуу буруутгаж бод!Хуухэд тулэгдэж,унаж ойчиж гэмтэж л явдаг хойно.Ёстой нугуу уйлийн ур,зураг тавилангаараа л болсон байх.Охин чини чамд дахиж заягаасай гэж би ч бас залбирч бна.

  28. даваа says:

    чиний буруу бишээ халуун цайнд түлэгддэг зөндөө л хүүхэд байдаг гэхдээ жоохон сорвитой л болохоос эсэн мэнд хичнээн хүүхэд амьдарч байна гээч. ер нь хамаг юм манай эмч нараас л болдог дандаа хов жив ярьдаг авгайчуул шиг сургаар эмчилдэг. сайн эмч нар нь маш цөөхөн байдаг манай ээжийг уушиг нь усжсан байна гээд эмнэлэгт хэвтүүлээд эмчлүүсэн чинь бараг оронд багтахгүй болтол нь хавагнуулаад зүрхний ихэнх ховдолыг нь наалдуулчихсан байсан. гар нь яг боксын бээлий өмсчихсөн юм шиг болгочихсон гээд бодоод үздээ арай дэндэж байгаа биздээ. дараа нь тэр эмч нь ажил явдал дээр нь ирчихээд юу гэж ярьж байсан гээч таминь ээ. дамбын хийдийн хөх тоосго нүдээд уувал их сайн гэсэн гээд шүлсээ үсчүүлж сууж байсан юмдаа. энэ юу болж байнаа аан нөгөө агуу эрдэм мэдлэгтэй эмч гуай мухар сүсэгтэй харанхуй нийгмийн улсуудаас долоон дор байгаан биш үү. миний ахыг жоохон байхад нь халуураад манай ээж эмнэлэг дээр тэврээд очсон чинь ээлж сольж байна гээд хүлээлгэсээр байгаад манай ээж коридорт нь гар дээрээ эрхэм эмч сувилагч нарын хүний аминаас үнэтэй ээлж солилтыг хүлээж байгаад гар дээрээ өнгөрөөж байсан гэсэн. эмчийн цалин нэм гэж орилдог чадварыг нь шалгаад цалинг нь нэмж өгмөөр юм. ихэнх нь бол мэдлэгийнхээ хэмжээгээр л хангалттай цалин авч байгаа дөө. бараг шоронд аваачаад хийчмээр эмч нартай сайхан цаг үед амьдарч байна даа бид. цаг үргэлж хүүхэд томоогүй болохоор осолдож байдаг гэхдээ л сайн эмч нар цаана чинь бараг хүн хийх гээд байна шдээ.

  29. Дарангуйлагч says:

    Мэдээж энд эмч нар худлаа үнэн юм ярьж байгаад хариуцлага хүлээгээгүй л байж таараа. Хэрэв би энэ хүний оронд байсан бол хувийн мөрдлөг явуулж хэн буруутай бүх хүмүүсийг бүгдийг нь олж хорвоод хүн болж чадаагүй, хүн болох боломжоо хаалгасан тэр бяцхан охиныхоо нэрийн өмнөөс буруутай бүх хүмүүсийг өөрийн шударга шүүхээр өршөөлгүй, хэрцгийгээр шийтгэх байсан. Дахин хэн нэгний бяцхан үрийн амиар тоглохоос нь өмнө ажил үүргийн хариуцлага, ёс суртахууны доголдолтой хүн дүрст чөтгөрүүдийг энэ хорвоогоос тонилгох нь шудрага хүний ариун үйлс юм

  30. gah gah gah says:

    ажил бол лай л байнашд. хаа ч хэзээ ч олдоно. нөхөр чинь ч гэсэн тэжээх чадалтай гээ биздэ. хүүхэд чинь гарсан хойно энэ асуудал гайгүй болох байлгүйдэ…

  31. zz says:

    eviidee tanid yamarch buruu bhguiee.buh zuil burhanii zursan zuragaar l bolj bgaa.bi ch bas huurhun ohinoo aldaj bsn.gehdee hedhen udaa l unsej vzsen teverj ch vzeeguiee.hetsuu vneheer hetsuu ugeer helehiin argagui hetsuu dandaa bodogddog dandaa sanadag.gehdee hun yamar ch zovlong tuulaad gardag amitan ym bnlee.ta odoo gedsend bgaa vree gargaad tsaashdaa saihan amidraarai.ajil yaahvee eleg buten bhad buh zuil bol shuu shdee.ene horvoogiin byatshan vrsiig burhan iveeg dee

  32. uhaalag baigaarai says:

    чи даван туулж байгаа хүчтэй бүсгүй байна. иймэрхүү зовлонг давж гарах их хэцүү байх даа, айж байна. алдчих вий гэхдээ хүүхэд ч хийж чадкуу хэцүү байшдээ..а

  33. tugsuu says:

    би бүүр уйлчихлаа ямар ч хэцүү юм бэ дээ.тэхдээ одоо сэтгэлээр битгий унаарай

  34. Bilegee says:

    сайн байна уу? уншаад нүднээс өөрийн эрхгүй нулимас гарч байна, бурхан зарим хүнийг богино хугацаагаар илгээдэг юм шүү дээ, одоо жирэмсэн байгаа ажил аа алдаж болохгуй 2зэрэг давхцаж байгаа бол 3дахь хүнийг олох хэрэгтэй мэдээж ойр дотны ээж аав ах дүү хамаатан садан мэдэж л байгаа хүүxдээ гаргаад сарын чөлөө гуйгаад түүнээс xойш хэн нэгэн найдвартай хүнээр харуулсан дээр байхаа, дарга чинь төрсөн ч гэсэн махруу юмаа гэж давхар үнэлнэ шүү дээ, одоо нулимсаа арчаад нүүрээ угаагаад аыга кофе уугаад шинэхэн мэндлэх гэж байгаа хүүxдээ анхаардаа гуниад байвал гэдсэнд байгаа жаахан чинь xүртэл гунигтай болчихвол яана, бурхан буцаад илгээлээ шүү дээ.танай гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье, сэтгэлийн дэвчээртэй байгаарай.

  35. m says:

    эмч нартай нь хариуцлага тооцох хэрэгтэй. Цалин мөнгө багатай хүнд ажил боловч энэ хүмүүсийн ажлын харицлага нь эргээд хүний амь настай холбоотой байдаг талаар ёс зүйн сургалт эмч нарт явуулж байх ёстой юм шиг санагддаг. жишээ нь эмнэлэгт үзүүлэх гээд орохоор дугаар тараасан дугааргүй хүнийг үзэхгүй гэдэг гэтэл үүдэнд нь хүмүүс дугаар зарахаар зогсож байгааг хэлэхээр надад хамаагүй гэж хэлээд сууж байсан эмч таарч байсан. Гайгүй хэдэн эмч нар нь хувийн эмнэлэгт ажиллаад үлдсэн хэд нь хариуцлага муутай….

  36. SET says:

    MANAI EMCH GEJ IIMERHU L YUMNUD BGA M DA,END NAAD EMCH SHU YM BSAN BOL SHUUH BOLOOD EMCH N EMCHLEH ERHEE ALDAAD(ENE N URD N DAVTAGDAJ BSAN BOL SHOROND ORNO) ,EMCHILJ BAISAN EMNELEG N OHINI EEJ AAVD NUHUN TORGUULI TULUH BSAN(TER TORGULI DOR HAYAJ 6 ORONTO TOOTOI).
    MONGOLD BOL YUCH BOLOHGUI GER BUL HOHIROD L UNGURNU.
    HUMUUS N SHUUDRGA NIIGEM GEJ Y BDAGIG MEDEHGU BOLOHOR.

  37. *** says:

    сайн уу бусгуй минэ унэхээр харамсалтай аймшигтай юм болжээ тэр эмч нар их муухай бузар хумуус юмаа хэлэх уг ч олдохгуйн одоо нэгэнт өнгөрсөн юмыг али болох бодохгуй бхыг л хичээх хэрэгтэй бхаа,цаашдийн чин амидралд чин аз жаргалын дээдийг хусье.

  38. *** says:

    сайн уу бусгуй минэ унэхээр харамсалтай аймшигтай юм болжээ тэр эмч нар их муухай бузар хумуус юмаа хэлэх уг ч олдохгуйн одоо нэгэнт өнгөрсөн юмыг али болох бодохгуй бхыг л хичээх хэрэгтэй бхаа,тсаашдийн чин амидралд чин аз жаргалин дээдиг хусь

  39. lol says:

    gun haramsal ilerhiiley. uchigdur minii bagiin nz nas barchihlaa. ailiin gants huu bsan bolohoor eejid ni hundeer tusaj emnelegt hewtsen. bi heden nz nartaigaa niilj ajil turliig ni huutsulduhuus uur argagui bolson. yag yunaas bolj uhsen ni tdhoigui dotuur tsus aldalttai gesen shuuh emnelegiin dugnelt garsan. Umnuh oroi ni emnelegt hurgegdeed shunujin uhaangui nj bgad margash udur ni ungursun du. emnelegt hurgej ugsun hun ni taxi-nii jolooch bsan ter hunii helj bgaagaar denjiin myangiin ter hawiar yawj bgaad olj harsan tend uhaangui hewtej bsan gehees uur yum heleegui. hund zoduulaw u mashind murguulew u yu yum medegdehgui iim bdald orchihloo humuusee. bi ungursuniih ni daraa heden tsagiin daraa uur nzaasaa sonsson. hariutslaga huleeh hun bhguigees gadna yag yunaas bolood uhseniig ni ch medeh yum alga. horwoo gej hatuu bn da humuusee. mongoliin shuuh emneleg arai denduu hariutslagagui uneheer heleh ch ug oldohgui bn. tand dahin gun haramsal ilerhiiley

  40. busgui says:

    Yasan ch hetsuu yum b de. Manai emch nar neeren arai denduu heneggyi uls shu Arai ch de Hunii amiar aav eejiin ERDENE bolson ohiniig arai ch de ta nar. Tangarag urgusun uls baij denduu yumaa.
    Bi 2 saihan huutei. 2 zulzagiigaa haraad yamar ch hund asuudliig martaj chaddag Uuriinhuu urgeljleliig ed es baihaas ni biendee medreed garsan hoino ni algiin chinee baihaas ni hajuunaas ni harj yavah HICHNEEN IH AZ JARGAL YUM BE….. Iim l bolhoor bi AMIDRAH DURTAI
    BUSGUI mini chi ch gsn SETGEL UUDRUG ta eejdee aavdaa ahdaa ERGEED IRJ BGAA OHINOO HULEEGEED AZ JARGALTAI AMIDAR
    Ungursniig MART BUSGUI mini

  41. mn says:

    Энэ их хүнд асуудал байхаа. Би сайн мэдэхгүй байна. Гэхдээ үхсэний хойноос үхдэггүй болхоор тэсэх л хэрэгтэй дээ. өөрийгөө хэтэрхий буруутгах хэрэггүй ээ. танай нөхөрт ч гэсэн хүнд л байгаа. тэгхээр аль болох ойр байх хэрэгтэй. энэ үед л өөрөө ухаантай байх хэрэгтэй байхаа. тэр ажил энэ итэр яахав дээ сайндаа л хална л биз.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.