Солонгос нөхөртэй болох гэж нэт дээр зар тавьж өөрийгөө илчлээд, эсвэл битүүхэн мөрөөдөөд явдаг охид, бүсгүйчүүдээ!!! Нааш ир. Би та нарт тэнхээгээрээ зуучлаад өгье.
Нэг хүн ч гэсэн зөв сонголт хийгээд сайхан амьдравал би хувьдаа туйлын баяртай байх болно.
Би Солонгос гэгч энэ хойгт нилээн хэдэн жил амьдарлаа. Солонгос нөхөртэй нутаг нэгтнийхээ гашуун нулимсыг бишгүй л харж дэмий бачимдахаас өөр туслаж чадахгүй юм.
Тэгээд энэхүү бичлэгийг уншаад нэг ч гэсэн бүсгүй бодлоо өөрчилж ухаараасай гэсэндээ чадан ядан эрээчиж сууна.
За үндсэн ажилдаа орье.
Та нэг сайн бод доо !!!
Ямар хүн зуучлах албаар дамжуулан зүсийг нь мэдэхгүй, хэлийг нь ч ойлгохгүй эхнэр өөртөө хайх вэ???
Эх орных нь эмэгтэйчүүд “гөлөөөг” ч гэж харахаа байчихсан, ямар нэгэн “но” той гар, өөрөөр хэлбэл хэн ч тоодгүй, борлогддоггүй, хатуухан хэлбэл “хүний шаарууд” л ийм аргаар эхнэрээ хайж байгаам.
Ирээдүйд таны нөхөр болох гэж буй солонгос эрд чинь тахир дутуу, сэтгэцийн гажиг, ядуу, архичин, гаж донтон гэх мэт эдгээр шинжийн аль нэг нь зайлшгүй байх болно.
Энгийн сайхан амьдрах гэж яваа “эрүүл” эрчүүд нь эхнэрээ өөрөө олоод авчихна.
Олон юм нуршиж онолдолгүй би өөрийн нүдээр харж, чихээр сонссон хэдэн бүсгүйн амьдралыг ярьж өгье.
Жишээ 1.
42 настай “Х” бүсгүй нөхрөөсөө салснаас хойш охин, хүү хоёрыхоо хамт айл айлын карма өрөө дамжин 10аад жил амьдарчээ. Жилээс жилд юмны үнэ нэмэгдэж буй өнөө цагт хоолгүй хонох бол энүүхэнд, Эзэмшсэн мэргэжил байхгүй болохоор ажилд авах газар ч хомс. Сүүлдээ нэг хорооллын орцны жижүүрийн ажлыг хийж умгар өрөөнд нь хоёр хүүхдийн хамт хэсэг амьдарчээ.
Амьдралын хатуу хэцүүг ганцаараа туулхад дэндүү хүнд байсан тул гадаад баян эртэй сууж сайхан амьдрахаар сэтгэл шулуудан энэ шийдвэрийг гаргасан гэдэг.
Нөхөр Ким нь 44 настай, нэгэн тосгонд эцэг эх, ганц бие төрсөн ахын хамт гэр бүлийн газар тариалан эрхэлж амь зууна.
Эцэг эхийн нас нилээн дээр гарсан тул тэдэнд шинэ бэр хэрэгтэй болж зуучлах албанд 5000 доллар төлсөний эцэст сая л нэг “зарц” бэртэй болж санаа амарцгаажээ.
“Х” бүсгүйг анх ирхэд нь залуу хүн биш хөгшин эхнэр авчирлаа гэж хадмууд нь нилээн дургүй угтлаа.
Мөрөөдлийх нь сайхан амьдрал угтсангүй ээ.
Өдөр болгон өглөө 5 цагт босож будааны усан талбайд борви бохис хийлгүй ажилна. Эхний үед шувт усан дотор ажиллахаар дасахгүй, биеэр нь усан хаван гүйж, нуруугаа ч тэнийлгэж чадахгүй хэвтэхэд хөгшин хадам эх, хайртай нөхөр хоёр нь зодож өшиглөж байгаад ч хамаагүй талбай руугаа чирэээд л гаргана. Энэ ч бас гайгүй.
Шөнө болхоор согтуу ах дүү хоёр ээлжилж эдлэн элдвээр зовооно. Учир нь 5000 долларын талыг нь ах нь гаргасан учир хамтран эзэмших эрхтэй аж.
Нулимсаа ширгээж, зовлонгоо тэвчиж амьдарсны хүчинд 4 жилийн дараа сая л нэг хүү охин хоёроо дэргэдээ авч чаджээ.
Одоо л нэг сайхан амьдрана даа, хүүхдүүдээ”соёлтой” орны сургуульд сургаж эрдэм чадалтай хүн болгоно гэсэн хүсэл нь ч талаар болов.
Хүүхдүүдийг сургах мөнгө байхгүй, тэгээд ч тариачин хүнд бичиг үсэг хэрэггүй гэсэн шалтгаанаар сургуульд оруулсангүй. Өглөөн нарнаас үдшийн бүрий болтол эх хүү охин гурав тариан талбайд ажиллах болжээ.
“Барын зулзагыг бага дээр нь” гэгчээр том хүүг нь /15 настай/ ах дүү хоёр ээлжлэн зодно. Ердөө л муухай харлаа, удаан хөдөллөө, хоол их идлээ гэсэн шалтгаанаар.
Харин цэцэг цэврүү шиг ургаж яваа нялх охиныг нь /12 настай/ ээж, ах хоёрых нь нүдийг хариулж байгаад энд тэндээс нь базаж айлгаж, ичээнэ.
Энэ бүхнийг хүү нь харж тэвчилгүй нэг өглөө сэрхэд нь ээждээ захиа бичиж үлдээгээд тэр гэрээс оргожээ.
“Бидэнд ийм амьдрал бэлгэлсэн таныг уучилж чадахгүй, Үүрд баяртай” гэсэн зурвас.
/Энэ захиаг бидэнтэй уулзахдаа уншуулж байсан/
Хүүг явсны хэдэн сарын дараа бидний хэсэг нөхөд ээж, охин хоёрыг оргуулах гитлерын төлөвлөгөө боловсруулж амжилттай хэрэгжин тэднийг “Гадаад эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах” төвийн байранд хүргүүлсэн юм.
Гэвч “Х” бүсгүй тэнд долоо ч хонолгүй өөрийн хүсэлтээр буцаад будааныхаа талбай руу явсан юм.
“Хэрвээ хүү маань эргэд ирвэл эндээс намайг олохгүй. Тэхээр би хүүгээ тэнд л хүлээе дээ” гээд дэндүү гашуун нулимстай буцаж билээ.
Хүү нь яваад сураггүй одоо яг 2 жил болж байна. Харин “Х” эгч маань охинтойгоо хамт будааны талбайд ажилсаар л байгаа…
Жишээ 2.
“У” охин дөнгөж 19 настай. Бас л амьдралын эрхээр аав ээж, олон нялх дүү нартаа нэмэр болох гэж “баян” солонгос эртэй суужээ.
Сар болгон гэрт нь 500 доллар өгнө, сайн сургуульд сургана гэж сайхан амлалт өгсөн нөхөр нь тахир дутуу хүний тэргэн дээр суусан, халзан толгойтой 52 настай өвгөн Инчеон дээр тосон авчээ.
Бод доо 19, 52 гээд.
Гэрт нь дагаж очвол бүүр аймшиг.
94 настай хэвтэрт байдаг хөгшин эцгийхээ хамт амьдарна.
Ингээд л “У” бүсгүй өтгөн шингэнээ өөрийн мэдэлгүй цувуулах эцэг хүү хоёрын “асрагч” эхнэр болжээ.
Хайран залуу нас. Өөрийхөө амьдралыг ийм аргаар золиослон аав ээж, ах дүү нараа тэжээх сайхан сэтгэл.
Ямартаа ч дүгнэлт хийхэд миний толгой хүрч ойлгохгүй байгаа юм.
Жишээ 3.
21 настай “Б” бүсгүй нэгэн хувийн дээд сургуулийг нягтлангын мэргэжилээр төгссөн, бас ч гэж боловсролтой, хэн ч харсан сайхан хүүхэн.
Нөхөр нь 46 натай, жинхэнэ мангас. Амьдрал нь яг аймшгийн кино.
Архичин нөхөр нь аймаар санаатай.
“Б” бүсгүйг онгоцны буудал дээр тосон авч гэртээ ирэнгүүтээ, барьж ирсэн чемодан, өмссөн хувцас, гар цүнх, бичиг баримт тэр байтугай үснийх нь боолтыг хүртэл хурааж аваад хаячихсан гэдэг.
Гадагшаа явахдаа үргэлж гаднаас нь цоожилж явна.
Хэл сурчна гэж айгаад гэрт нь зурагт ч байхгүй, радио ч байхгүй, хөгжим ч байхгүй, утас ч байхгүй.
Байдаг нь нөхрийх нь гар утас, компютер хоёр нь нууц кодтой болхоор асааж унтраахаас хэтэртэл хэрэглэгдэхгүй.
Нөхрийхөө нэрийг ч, ямар ажил хийдэгийг ч мэдэхгүй 3 жил хамт амьдарсан аж.
“Б”-г гадаад ертөнцтэй холбож өгдөг ганц юм нь “Цонх”.
Орой болгон согтуу ирэх нөхөр нь элдвээр тамлан зовооно.
Хамгийн аймшигтай нь компютер дээрээ +18 кино тавьчаад, дуурайж хийхийг шаардана.
Элдвээр тамлана, хэлсэнийг нь хийхгүй бол зодуулна. Гар хөлийг нь хүлж байгаад яргална. Зарим үед тэр их өвдөлт шаналалыг тэвчихгүй ухаан алдах үе зөндөө байдаг байсан гэсэн. Яг л аймшигын кинон дээр гардаг шиг.
Сав руу нь савх чихэж байгаад цоолчоод цус алдаад ухаан алдчихаар нь нөхөр нь эмч эгчээ дуудан гэрээрээ эмчилгээ хийлгэн амьд гарсан ч , хэзээ ч хүүхэдтэй болж чадахааргүй болжээ.
Бидэнтэй анх уулзахад 39 хөн кг жинтэй, тамир тэнхээ юу ч байхгүй яаж амьд аваад байгаа юм болоо гэмээр бүсгүй байсан. “Би монголд байхдаа 70 кг жинтэй таргандаа ордог байсан юм. Турахыг маш их хүсэж мөрөөддөг байлаа, харин одоо ийм болчихсон ” гээд муухан инээмсэглэж билээ.
Элчин болон Миатыхантай ярьж байгаад энд тэндээсээ цуглуулж онгоцных нь билетыг авч өгөн нутаг буцаах гэсэн боловч биднээс зугтаад сураггүй алга болсон юм.
Дам сонсохнээ халтарууд, төлөгүүдэд биеэ үнэлж мөнхийн согтуу явдаг болсон сурагтай.
Охидууд минь дээ та нар ийм л амьдрал руу тэмүүлээд байна шүү дээ!!!
Дээр өгүүлсэн 3 бүсгүйн түүх бол бодит жишээ. Би элгээ эмтлэн, нулимсаа дуслуулан өөрсдийх нь амнаас сонссон түүх.
2007 онд “Азийн эмэгтэйчүүдийн бага хурал” Сөүл хотод болсон юм. Энэ хурлын хамгийн тулгамдсан асуудал нь Солонгос иргэнтэй гэр бүл болсон гадаад эмэгтэйн жендерын асуудал байлаа.
20 гаруй орны төлөөлөгчид өөрсдийн санал бодлоо солилцон, нэн түрүүн хийх ажлын жагсаалтанд хамгийн хэцүү нөхцөлд амьдарч буй солонгос хүнтэй гэр бүл болсон гадаад эмэгтэйчүүдийг олж тогтоох, тэдэнд тусалж дэмжих асуудал байсан юм.
Тухайн улсын ЭСЯ, сайн дурын нийгэмлэг, холбоодын тусламжтайгаар энэхүү судалгааг хийх болсон юм.
МУ-ын 2400 гаруй эмэгтэй солонгосын бэр болсон юм байна лээ./2008 оны байдлаар/
ЭСЯ хоёр улсын хоорондын дипломат харилцаанд л анхаарлаа хандууж ажилна уу гэхээс иргэний асуудалд оролцохгүй гээд халгайхгүй, Солонгос тал болхоор та манай улсад түр оршин суугч болохоос биш манай улсын иргэн биш гээд ойртуулахгүй.
Янз бүрийн ТББ, холбоо, нийгэмлэг байдаг ч таныг үсрээл л долоо хоног орогнуулаад эргээд амбаардаал гаргана.
Ингээд таньд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болно.
Хэрвээ энэ бичлэгийг уншиж суугаа солонгос нөхөртэй хүнд хэцүү нөхцөлд амьдардаг бүсгүй байвал таньд бяцхан зөвлөмж өгье.
Таны нөхөр таныг элдвээр зовоон, тамлаж залхаадаг бол та дор дор нь хаа нэгтээ, хэн нэгэнд мэдээлж бай.
Жишээ нь хөрш айлыхандаа хөхөрч няцарсанаа үзүүлээд харуулчих, нөхөр ийм болгосон гэдгийг татаа тунгаадаад ч хамаагүй ойлгуул.
Хорооныоо цагдаад очоод зодуулсан шарх соривоо харуулаад тэмдэглүүлхэд бүүр сайн.
Хэрвээ цохиод зодоод унах л юм бол хөршийхөндөө дуулдахаар сайн хашгир. Ичих хэрэггүй, битгий нэрэлх.
Энэ бүгд чинь эргээд эд мөрийн баримт болж, шүүх хурал дээр нотлох баримт болно. Үгүй юмаа гэхэд цагдаад хэдэн удаа тэмдэглүүлсэн байхад тэдний хараа хяналтанд орж таныг эргэж тойроод, магадгүй амийг чинь аврах ч юм билүү…
Өмгөөлөгч авна гэж санахын гарз. Дор хаяж 5 сая вон төлжийж хамгийн хямд иргэний өмгөөлөгчийн барааг харна.
Ямар нэгэн асуудал гарвал 24 цагаар ажиллах энэ утас руу утасдаарай. Тэнд солонгос нөхөртэй монгол эмэгтэйчүүд ажилдаг болохоор таньд заавар зөвөлгөө өгнө байх.
Солонгост суурьшигч гадаад эмэгтэйчүүдийн шуурхай утас 1577-1366
Хүчирхийлэлд өртөх, аюултай байдал тулгарах тохиолдолд төрөлх хэлээрээ мэдээлэл авах боломжтой бөгөөд туслалцаа үзүүлэх, шаардлагатай нөхцөлд эрхийг нь хамгаалах, зөвөлгөө өгөх байгууллага юм.
Заавал солонгос хүнтэй сууж, эсвэл салаад энд үлдэх гээд байлгүй нутагтаа байсан нь эсвэл даруйхан буцсан нь дээр шүү.
Нутгын маань тэнгэр л бидэнд ээлтэй юм шүү дээ.
Жич.
Солонгос хүнтэй гэр бүл болход зуучилдаг хувь хүн, байгууллагууд нь нөхөр болох хүнээс 6000-8000 доллар авна. Бичиг баримт бүрдүүлэх, шаардлагатай бол монголд гэрлэлтээ батлуулах гээд зардалд үсрээл 500-2000 доллар орно.
Аль аль талдаа хэрэгцээ шаардлага их байгаа болохоор энэ хүний наймаа удах тусам улам бүр газар авч байна.
“Эмс садарлавал, төр самуурна” гэдэг дээ.
Хууль дүрмээ чангатгаад, хатуу хараа хяналт тавиад, ял шийтгэлийг нь өндөрсгөвөл энэ бизнес устаж болмоор л юм шиг.
Зөвхөн 2400 эмэгтэй солонгос хүнтэй гэр бүл болсон гэхэд цаана нь, хятад, герман, америк гээд л өөр орны иргэдтэй гэр бүл болсон эмэгтэйчүүдийг нэмбэл энэ тоо хэд дахин өсөхийг бүү мэд.
3 сая хүрэхгүй хүн амтай манай улсын тулгамдсан асуудал яах аргагүй мөн юм шиг.
Төрөөс нь арга хэмжээ авдагүй юм аа гэхэд охидууд минь та нар өөрсдөө энэ мөхөл рүү битгий гүйж орооч.
Гэр бүл болоход зуучилдаг БРОКЕРУУДАА та нар хүний зовлонд цадах болоогүй юу !!!
Элгэмсүүгэээс xуулж тавилаа.
32 Comments
Za yu ve elgemsuu chi zailtsan bai daa chi bur solongosiin shoroond amidardgiin bn l daa bi zuuchlalar taniltsaagui orchuulagch baij bgaad taniltsaj neg gert orj solongosd irsen zugeer l bn shd hunees dutahgui amidrah gej l uzej bn harin ch busad ornii ohidoos manai mongol ohiduud deerelhuuldegui yum bishuu joohon evguitsuul zugataad yavchina hereldene zodoldono zarim ni bur aimaar arhichin boltson end tend salaavchaa gargaad l yavj baidiin shd end ireed neleen l udlaa tegtlee zovson mongol ohin haraagui l bn zarim ni bas joohon ul suuritai unen bichmeer yumaaa bugd tiim bn gej yu baidiin
sain btsgaanuu udshiin mend ene saitiig unshdag bolood udaagui bna bi ta buxenees negen zuvulguu avax gesen yum bi exner xuuxedtei gevch minii amidrald negen busgui orj irsen ternd bi taalagdag nadad ch bas taaladag bi ter busguitei seks xiixeer yaagaad ch yum nadad mash ix taalagdaad bdag bolchixloo exneree xed xeden udaa xuursandaa ch xaramsaj yvdag bi exnertee xairtai tegsen xernee ter busguigee bnga l bodood bx yum yaaval deer ve zaluusaa
yamar aimaar savii ni savhaar tsoolson .yamar ih uvdsun bol zailuul amidraldaa shanalaad yanhan bolohoor shiidej dee
hi ymar aimar ym be?bi uuln solongost surdag ymuu?gej bodson ym.getel solongost tiim aimar ymuu?surval zugeer bizdee…aan
энд 1 зуйлийг хэлхэд али ч орни иргэн гадаад орноос эхнэр хайн гэдэг бол уурийн орни бугуйчуудэд гологдсон хун., мун ууруу маш уйдамтгай хун бдаг ойлсонуу. чамтай 1-3 жил болоод чамаас уйдана
бүх солонгосчууд тийм бишээ доожоогүй золбин гаруудтай н суугаад арчаагуйтээд байхийм даа
хм
зов сайхан хэлсэн бнаа
за тийм арчаагуй хуухнууд тэгдэг л бх
сайхан арчаатай ухаантай солонгостой суусан сайхан хуухнууд сайхан амидраад бгаа шуу
архичин монголоос дээр
ёо ямар аймар юм бээ хумуус өөрсдийнхөө азнад найдаал явдаг байхдаа хэт бэлэн зэлэн юм хусээд ийм болчихоор хэстүү л байхдаа
Элгэмсүү мэйл хаягаа өгөөч асуух юм байна.
az_orig@yahoo.com
солонгосууд хэлэхдээ монгол хүүхнүүд дандаа хөдөөний боловсролгүй хүмүүстэй гэрэлдэг тэрнээс болоод солонгосуудын талаар их буруу ойлголттой болж байна. Гайгүй хүмүүс нь хайрлаж дурлаагүй л бол гадаад хүүхнүүдтэй гэрлээд байдаггүй гэдэг юм билээ.
Агаа блог дээрээс чини олсонгуйдээ хо.гэхдээ би буртгуулсэн маш давгуй мэдээлэл сайтай блог байна шуу хумуусээ ороод узээрэй. та нарийн уншдагаас оор ум шуу харин.
Миний блог дээр бий xө
Агаа э-майл хаягаа огоорой давгуй санаа бичиж ум хааяа чат хийж байхуу.
manai 1 nz yag iim ymtai uchirch bsan ym.. 4 5n jiliin umnu.. bieiig ni vnelvvldeg bsan bsn tgd uurt ni 5000tugrug ugdug, xopidog xool ugduggvi bsan gsn, tgd buudlaas opnii bvteelgee zangidaj dooshoo unjuulj bgaad 2davxraas vserch zugtsan gsn.. zuuchilsan xvni ni 91118111 gsn dugaartai dungii gdg xvn bdag gsn, mgl d tsagdaad ugsun toogoogvi gj yaridag ym, dayar mongoliinxoon 91118111 gsn dugaartai solongos ih oxin gargaj zarsan gj bna lee shvv
Монгол охид болон эмэгтэйчүүд мини сайхан амидралийг оороосоо хай. Битгий хуний нутагийн хэл ус мэдэхгүй боловсролгуй умнуудад итгээрэй. Унэн бол хэцүү мэдээлэл байна. Зуулчлалаар хунтэй суух биш худалддах ум байна шуудээ. Эхнэр биш зарц ни болдог ум байна аа. Хуний нутагийн хорсноос ядуу ч гэсэн монголийн маани хорс хамаагуй зоолон шуу. Хуний нутаг руу хамаагуй хунд итгэж эрөөсөө явж болохгуй шуу. ялангуа хэл усийг мэдэхгүй. Ялангуа оноодор эдийн засаг муудсан ед оорсдийнх ни иргэд ажилгуй хэцүү байхад оор орний хэл усгуй бичиг баримтгуй хунд буур хэцүү шуу. ийм уэд торсон нутагтаа л узэж дарвал дээрдээ. сайн сур залуучуудаа.
БИ СОЛОНГОСТ БАЙДАГ ЭНД БОЛ ИЙМ ЖИШЭЭ ЗӨНДӨӨ БҮГДЭД СУРГАМЖ БОЛОГ ГЭСНИЙ ҮНДСЭН ДЭЭР ТАВЬСАН ….ЦААШИД Ч ҮРГЭЛЖЛЭХ БОЛНО ХҮНИЙ ХҮН ХҮНИЙ Л ХҮН БАЙДАГ ЮМ ШҮҮ ХЭЗЭЭ Ч СЭТГЭЛ НЬ ӨӨРИЙМСӨГ БИШ
өөрийгөө зуучил айн. чамшиг юмнуудийг зайл гэдэг юм
– Хөөрхий хэдэн монголчууд минь….санаа алдав
Үүний гол асуудал нь цэвэр мөнгө.Мөнгө ийм үнэтэй гэж үү!!!
Монголдоо сард 1500-2000$ олоx боломж байж л байна.Дэмий нэтээр xэсэж байснаас жааxан юм уншилдаа найзууд минь.Энээс ч иxийг олдог сайxан сайxан залуучууд ганцаараа явж л байx юм.Xаагуур нь энэ сайxан оxид өнгөрөөд байдаг юм болоо.
Эрэгтэй ч бай эмэгтэй ч xэрэв xүсвэл ямар нэгэн төлбөр мөнгө нэxэxгүйгээр, бас уулзаж уураглаx сэтгэл агуулаxгүйгээр,зөвxөн нэтээр туслаад заагаад өгч болно шүү.Миний амлаж чадаx зүйл нэг л жил өөрийгөө дайчлаад жааxан сураач,дараа жилээс, магадгүй өвлөөс өмнө ч байж болоx байx сардаа 500$ орлого олоx боломж байдаг юм шүү.
Xүсвэл миний блогоор ороод үзээрэй ямар нэг сүлжээ биш шүү.
Аз жаргалтай, тайван амьдраx xамгийн сайxан.
http://forexstreet.blog.gogo.mn/
Үүний гол асуудал нь цэвэр мөнгө.Мөнгө ийм үнэтэй гэж үү!!!
Монголдоо сард 1500-2000$ олоx боломж байж л байна.Дэмий нэтээр xэсэж байснаас жааxан юм уншилдаа найзууд минь.Энээс ч иxийг олдог сайxан сайxан залуучууд ганцаараа явж л байx юм.Xаагуур нь энэ сайxан оxид өнгөрөөд байдаг юм болоо.
Эрэгтэй ч бай эмэгтэй ч xэрэв xүсвэл ямар нэгэн төлбөр мөнгө нэxэxгүйгээр, бас уулзаж уураглаx сэтгэл агуулаxгүйгээр,зөвxөн нэтээр туслаад заагаад өгч болно шүү.Миний амлаж чадаx зүйл нэг л жил өөрийгөө дайчлаад жааxан сураач,дараа жилээс, магадгүй өвлөөс өмнө ч байж болоx байx сардаа 500$ орлого олоx боломж байдаг юм шүү.
Xүсвэл миний блогоор ороод үзээрэй ямар нэг сүлжээ биш шүү.
Аз жаргалтай, тайван амьдраx xамгийн сайxан.
hi girls. Eldew yanziin uyaraax vg xeregleed yaxawdee. Shuud sanaagaa bichiye. Bi nuuts A-tai bolmoor bna. Gadaa dulaaraad goyo bna. Bi bas goyo baimaar bna. Nad shig xvseltei bgaa oxiduud add xiigeerei. Bi 27-tai ondor, tsewerxen, tsarailag zaluu. nice_uugan@yahoo.com
Bi egel negen mongol zaluu ene huu niitleliig unshaad uuriin erehgui dotor ni mine uragdah shigel bolloo.Uran saihan uhaantai uyhan turihan biytei uzemj tuguldur goo busguichuud mine saihan amidral muruuduj hari ulsiig bitgii zorioch hedii hetsuuch hedii zalhuuch minii mongoliin zaluus uhamsar undur tul araich iim yargalal uildehgui amidrald zunduul garts baigaa ehleed sain bodooch erj haigaad uzeech mongold ch gesen saihan saihan zaluuchuud gants biyeer nasiig barj baigaa ni ih shuu de ihiig muruuduj demii yumand hushuuraad bailgui bagahan amidraldaa ch setgel hangaluun uurt ugsun bolomjoo ashiglan ineemseglen saihan amidraach busguichuud mine.Hedii chi ulsluuch hedii chi guniglaach az jargal hezee negen tsagt haalgiig chine togshohol bolno.
Hahir hatuuch minii mongoliin uvul
Hunii nutgiin zunaas dulaahaan.
amjilt smile
Засс ингэж бичээд нэмэр байхгүй. Өөрсдөө үхэх гэж байгаа юм шиг со кино үзээд тэрэндээ итгэцэн тэнэг гөлөгнүүд л ингэж байгаа. Хэн яв гэсэн юм өөрсдөө уба гэж гүйцгээгээ биз. Очоод янхан л болно биз.
Яг зөв асуудал хөндсөн бна.Японд бол пилифэн хуухнууд боол маягтай хаана л бол хаана яг гологдолуудтай гэрэлчихээд ганц 2 цэвэрхэн яръж ч чадахгуй хуухэдийг нохой шиг цувуулаад гудманд ч галт тэрэгнд ч энд тэндгүй өрөвдөлтэй харагддаг.Арай МГЛ-хуухнууд зуучлалаар гэрэлсэнийг нээх сонсоогуй юм бна.Буурай орний хуухнуудтэй зуучлалаар гэрлъе гэсэн юмнууд бол яах аргагуй гологдлууд.Харин хайр сэтгэлээр янаг амрагийн холбоо тогтоосон хосуудийн хувъд гэвэл ямар ч байсан өндөр шалгуур бие биедээ тавих нъ гарцаагуй. Манай МГЛ-хуухнууд дэндүү амарийг хайж болохгуй ээ амар олдсон ямар ч зуйл амтгуй бас аюул дагууланаа гэж уг байдагдаа.
japan-d bas iim nigemleg bdag. Ter ni yu we geheer japan ertei suusan singapore emegteichuudiin erhiig hamgaalah niigemleg. Japan huntei suugaad 5jil japan-aas garahgui bol tendhiin neg turliin nogoon card-tai boldog. Ternii tuluu singa huuhnuud bas japan erchuudiin bool ni boldog. Amidralaa gej…
Зөндөө л уншсан жишээ байна даа…Санаа нь зөв юм…Угаса ямар олигтой нь нутгаасаа эхнэр авч чадахгүй харь орноос хайх вэ дээ…Ээ дээ охид минь ингэж л болохгүй юм шүү
Жишээ нь хөрш айлыхандаа хөхөрч няцарсанаа үзүүлээд харуулчих, нөхөр ийм болгосон гэдгийг татаа тунгаадаад ч хамаагүй ойлгуул
унэн л юм бичсэн байна зуучлах товчоонуудийг хараал иднэ гэдэгт найдаж бн
За яахав энэ ч үнэндээ хэцүү л асуудал л даа та ч бас нэг хүнд тусалчих юмсан гэж сайн санаад л үүнийг бичсэн байх. даанч энэ жишээнүүдийг чинь урьд нь зөндөө уншиж сонссон юм байна нэг их өөрөө харсан мэдсэн хүн шиг бичихээр чинь сонин л санагдаж байна.
Өө сайн байна. xасаx дараад байвал ингээд дараарай тэ.
Нэгийг бодоx л xэрэгтэй.