Би түүнийгээ ойлгохгүй байна…

Би нэг залуутай үерхээд сар хагас болж байна. Тэр надаас 3 ах. Би түүнтэй үерхэнэ гэж бодох нь байтугай зүүдэлж байгаагүй юм байна. Тэр ч надад дажгүй л санагддаг. Би түүнийг анхандаа надад сайн гэж мэдэдгүй байсан. Зүгээр л найз минь гэж бодоод л явдаг байлаа. Гэтэл нэг л өдөр надаа сайн нтр гээл бөөн юм болвоо гэж. Тэр өдрөөс хойш л намайг гуйгаад л эхэлсэн дээ. Би анхандаа үгүй л гэлээ. Тэгээд бараг сарын дараа би түүндээ зөвшөөрсөн хариу өгсөн. Тэхэд тэр минь ямар их баярлаж байсан гээч. Тэгээд л бид 2 үерхэж эхэлсэн. Тэр минь уг нь надад их халамжтай. Гэхдээ би түүнийг сүүлийн үед ойлгохоо болиод байна. Намайг ердөөсөө тоохгүй юм. Над руу мсж ч бичихгүй. Би л түүн рүү мсж бичиж байж бараг хариу бичээч гэж гуйхаа шахжийж хариу бичүүлдэг болоод байна. Тэр над руу хааяа л мсж бичих юм. Тэгээд би түүнтэй уулзахдаа над руу яагаад мсж түрүүлж бичихээ больцын одоо би л таны араас гүйдэг болж хувирсан байгаа биздээ гэхэд тэр за яалаа гэж дээ гэсэн. Тэгээд эхний өдрөө л над руу түрүүлж мсж бичсэн. Тэгээд маргаашаас нь урьдын л адил над руу мсж бичхээ больчих юм. Уулзахаараа л намайг санаснаа гайхаад байдаг мөртлөө яагаад бусад үед намайг тоодгүй юм бэ. Анхандаа л тэр л над руу мсж бичдэг байсан санагдах юм. Манай аав ээж орой намайг гаргадаггүй. Түүний ажил өглөө 9-н цагт эхэлж орой бараг 9-н цагт тардаг. Тийм болохоор завгүй л байдаг байх. Гэхдээ л гомдмоор юмаа. Өмнө нь ажил нь арай л эрт тардаг байсан санагдах юм.

Би ч гэсэн телевизед ажилладаг учраас ихэвчлэн л завгүй байдаг. Магадгүй би түүнтэй хэтэрхий цөөхөн уулздаг болохоор ингээд байгаан бол уу. Ойлгохгүй байна. Би түүнтэй бараг 7 хоногт 1 л удаа уулзаж байна. Түүнтэй уулзалгүй 10 хоносон байхыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ урьд нь би түүнтэй 7 хоногт 2 удаа уулздаг байсан санагдах юм. Хэрвээ намайг тоохгүй л байсан юм бол анхнаасаа намайг тоохгүй байхгүй. Өнөөдөр 7 сарын 9. Би түүнтэй уулзалгүй 9 хонолоо. Би цаашдаа үнэхээр яахаа мэдэхээ байлаа. Би түүнд мсж-р
Хэрвээ намайг тоохгүй л байсан юм бол анхнаасаа намайг тоохгүй байхгүй.
Зөвхөн намайг хайрлахгүй юм бол битгий эрхлүүлээч!
Нулимс унагаах хайр юм бол битгий дасгаач!
Нэг л учрах дурлал юм бол битгий хайрлаач! таныг миний найз залуу гэдэгт заримдаа эргэлзэх боллоо. Та бид цаашид яах нь таниас нь шалтгаална. Намайг тоогооч гэж гуйхгүй.

Гээд хэлчихсэн. Тэгсэн чинь тэр юу ч гэж хэлээгүй. Тэгээд би уулзъя гэсэн мөртлөө өөрөө очиж чадаагүй ээ. Бид 2 салах нь бараг л тодорхой болж байх шиг байна. Гэхдээ л би уг нь салмааргүй байна. Бараг 2 долоо хоногт нэг уулзах гэж байж найз залуу гэхэд бол хэцүү л байна. Би яахаа мэдэхгүй байна.

секс.мн дээр ирсэн захидал

24 Comments

  1. Oхин says:

    Зөнд нь хаячаач, тийм л их сайн юм бол эргээд ир ж л таараа… Харин үгүй бол эсрэгээрээ шюю кк

  2. Ymaa says:

    Äîîæîîã¿é áîðëîí þì áèø¿¿ íààäàõ ÷èíü. Ýìýãòýé õ¿íèé ýâèéã îëîîä àÿòàéõàí õàéðëààä ÿâ÷èõ ÷àäâàðã¿é.

  3. cakmotop says:

    HULHIDUULCHIHSAN YUM BISH UU? NEG SARIIN DARAA ZUVSHUURSUN CH GEH SHIG. TIIM HURDAN ZUVSHUURSUN YUM BOL CHAMAAS HURDAN SALAH NI ARGAGUI SH DEE.
    YAG ODOOGOOR BOL чи НӨӨЦ ХУВИЛБАР НИ БОЛчихсон байх даа. яахав нэг sexдмээр санагдсан үед очоод л …

  4. ice girl says:

    ндд ч бас ийм звил тохиолдсооон…миний арааас айамр гвиж гвиж тгд вэрхсэн чин эхни хэдэн хоног гайгви тгд л тсаашдаа 7хоногт 1 уулздаг болсон одоо харин тэр би амэрик ыүлаа гдг юмдааа миний сэтгэлээр тоглсонд ни би их уурлаж шуууд хаысан бвх звилийг мартах гд хичээх хэрэгтэй. чи удах тусам оорооол шанална тэгхээр оороо шууд шийдүэр гаргаад хаы. эр вхн гэдэг сайхан бвхэнд дуралдаг хуурамч хвмввс бдиймааа чамаас сайхан охин ыүж бүал сонирхооод л танилтсахийг бодно бвх эрчввд л тийм бдгийин.чи харин оор вхнтэй учирхийг хвлээ оорийгоо улам гоы дэгжин аытайхан болгооод л хэн нэгни сэтгэлийг булаахийг хичэээ . эмэгтэй хвн оорт итгэлт бх хэрэгтэй !

  5. орхи says:

    Надад бас тохиолдож байсан. жаахан ч байсан л даа. надаас 6,7 насаар ах. тэгээд л сүрхий уулзаад, гэртээ хүртэл аваачиж байснаа гэнэт алга болчихсон тэгсэн чинь үеийхээ хүүхэнтэй болсон байсан ш дээ. Тэрийгээ эрт хэлсэн бол тэгтлээ шаналахгүй л байсан байх. Тэгэхээр бүр их шаналахаасаа өмнө орхих хэрэгтэй. Ямар нэг шалтгаан байгаад л чамайг тоохгүй байгаа юм. Магадгүй чи балчир санагдсан ч байж болно.
    Өөрийнхөө зорилгыг марталгүй ажлаа сайн хий, сайн сур. Залуучууд ямар мундсан биш дээ. Бас тэр залуутайгаа дотно харилцаанд арай ороогүй байгаа бол тийм юм болохоосоо өмнө хая. Сүүлд чи зөв шийдвэр гаргасандаа баярлана.

  6. guravzzz says:

    за даа цаадах чин зугээр чамайг ях н уу гээд л байгаа даа. чамайг надад ямар бэ гэдгийг л узэхгээд бга ум шиг бн даа. чи ууруу чимээгүй л болчих тэгээд л бух зуйл тодорхой болно доо. Эрчүүд олон ш дээ.

  7. shisui says:

    шууд хэлэхэд болисон ни дээр,тийм эрчүүд цаанаа хүнтэй л байгаа

  8. amka says:

    хаха марио гоё хэлсэн 🙂

  9. ЭЛГЭМСҮҮ says:

    ОДОО УУЛЗАХДАА ЭНЭ БҮХ ӨӨРТӨӨ ХУРИМТЛАГДААД БАЙГАА БҮХНЭЭ ТҮҮНДЭЭ ХЭЛЭЭД УЧИР ШАЛТГААНЫГ НЬ МЭДЭЭД АВЧИХ МАНАЙ НӨХӨР АНХ НАДТАЙ ТАНИЛЦАХДАА МСЖ БИЧЭГГҮЙ ДАНДАА Л ЯРЬДАГ БАЙСАН БИ Ч ЮМ БОДДОГГҮЙ БҮСГҮЙ ХҮН ТУНИРХУУ ….ХООРОНДОО ЯРИЛЦАХГҮЙ ЮУ ДАА ҮРГЭЛЖ Л ХОСУУД ХЭН ХЭНДЭЭ ШИНЭЛЭГ БАЙХ ШИГ ЖАРГАЛ ХААНА БАЙНАА ЭР ХҮН Ч ЗАРИМДАА ЖААХАН ОРОН ГАРАН Ш ДЭЭ ГЭХДЭЭ ХАЙРТАЙ ХҮН ЧИН УТСААР ЯРЬДАГ БОЛ ҮҮНД НЭГ ИХ ГОМДОЛЛООД БАЙХ ШААРДЛАГАГҮЙ Ч ЮМ ШИГ ГЭХДЭЭ ОЛОН ХОНОГ УУЛЗААГҮЙ ТЭР УУЛЗАХЫГ ХҮСЭХГҮЙ БАЙВАЛ ХАРИН ТҮҮНИЙХЭЭ САНАА БОДЛЫГ НЬ ЭРТХЭН МЭДЭРЧ АВ

  10. ОД says:

    -өө цаанаа хүнтэй л болж дээ энэ бол найдвартай гэж боджийн надад ч бас ийм юм тохиолдсиймаа.тэр надтай уулзахгүй, залгахгүй 10-15 хоног өнгөрдөг байлаа
    – Тэр үед би үнэхээр ганцаардан шаналсан гээч түүндээ их дассан байжээ тэгээд л яг тийм юм болж гээд тааварлаад л түүнлүү залгахгүй гүрийчихсэн хэцүү байсан ч тэсээд л тэр нь дээр юм билээ. Хэсэг хугацааны дараа тэр надад нэг найз хүүхэн байдаг би тэрэнтэйгээ суудаг юмуу гэж бодож байгаа гээд пал хийтэл хэлсэн би сэтгэлээ бариад л наанаа инээгээд за л гэсэн ингээд одоо уулзахаа болье доо гэж би бодоод хааяа нэг утсаар ярьчаад л байдаг байлаа илүү дутуу юм ч байсангүй гэвч эцэст нь найз залуу маань надад буцаад л ирсэн тэр хүүхэн нь түүнд таалагдаагүй бололтой. заримдаа бодохоор дургүй хүрдэг ч гэсэн мартахыг хичээдэг үнэндээ тэр маань их сайн залуу тэгээд би түүнийг нь уучилаад одоо байж л байна даа. Чамд үнэхээр сайн хайртай бол түр зуур тэгж байгаад л чамд буцаад ирнэ үгүй бол чи түүнийг нэг их тэгж найдаад хүлээгээд байх хэрэггүй ээ цаашаа л явна биз. ямар удаан үерхсэн хосууд биш нэг их шаналж санахгүй байх. дээрх хүмүүстэй санал нэг байна чи зүгээр л таг болчих энэ нь л сайн арга

  11. hey says:

    chamtai zuwhun untahiig hussen yum bishuuu

  12. Mario says:

    наад найз залуучинэ нэгжгүй байсийн бишуу? чи нэгж явуулжааагаач хахахах

  13. Эсүй says:

    чи өөрөө хайртай юм бол араас нэлээд их чаргуулдаад нойтон хамуу царайлаад яваад бай. Залхаа байнга тогтмол ярь өөрийгөө сануул. Эрэгтэйчүүд ийм эмэгтэйчүүдэд яснаасаа дургүй байдаг юм. Тэгээд байнга ярьж байнга холбоотой байдаг хүн алга болохоор сэхэл авсан хүмүүс шиг амь ороод гүйгээд ирнэ. Энэ бол шалгарсан арга
    Тэгээд ч эрчүүд хатуу чихэрт дуртай шүү дээ. Нойтон хамуу царайлаад өөрийг нь хаяах гэж байгаа юм шиг алга болохоор араас чинь нэхэл болоод гүйнэ. Манай нөхөр хэ хэ хэ

  14. DFGV says:

    yvdaltai zaluu shig sanagdlaa odoo uur busgui ruu anh chamaig erguulj bga um shig l guij bga bh chi neg tagnaaj uzeerei

  15. khongorkhon says:

    ХЭХЭХЭ 1 САР ХАГАС ГЭСЭН ҮҮ. УУЛ НЬ БОЛ ХАЛУУН ХАЙР НЬ БУУХААР ХУГАЦАА БИШ Л БАЙНА ДАА. АНХНААСАА ЧАМАЙГ ҮЗЬЕ Л ГЭСЭН БОДОЛТОЙ БАЙСАН ХҮН БАЙНА ШҮҮ ДЭЭ. ЗҮГЭЭР Л ХАЯ ХОЙНООС НЬ НЭХЭЛ ДУУЛАЛ БОЛООД ХЭРЭГГҮЙ. 7 ХОНОГТ 2 УДАА УУЛЗАХ ГЭДЭГ БОЛ НАЙЗ ЗАЛУУ, НАЙЗ ОХИН 2ЫН ХАРЬЦАА БИШ БАЙНА. ЦААШАА ТЭГЭЭД ОЙЛГОМЖТОЙ БАЙГАА БИЗ ДЭЭ.

  16. Unshigch says:

    Tsaanaa hunteibolchihooroo yag tegdeg yum bna lee shuu. Yanz buriin yum boloogui bgaa dee martaad ireeduiruugee itgeltei alhaarai gj zuvlii duu

  17. hero says:

    чи .зүгээр л жооxон тэччих

  18. xexe says:

    за за амь биш заяа биш…тэгээд ч сар хагасд та 2 хэд уулзсан юм бэ? сар хагас уэрхээд ингэж байгаа бол цааш нь чичрих хэрэг байна уу?

  19. soko says:

    ндад бас яг ингэж бсн гээд боддоо би яг л уурийгуу уншиж бгаа юм шиг сэтгэгдэл турчлуу манай нз залуу анх яг ингэдэг бсн гэтэл тэр уур хунтэй болтсон бсиймдаа!гэхдээ тэр ндад хайртай хэмээн над дээр хурээд ирсэн одоо бид 2 гэрлэх гэж бгаа!Би тэр уыд яг л чам шиг бдалд орчихсон би бур тэрэнд ухаанаа алдтал дурлатсан бж билээ!Харин яаж иргэн нийлсэн бэ гвэл би чамд туршлагаасаа хэлэхэд чи туун урид ни хэн ч тавиж бгаагуй анхаарал халамжийг тавих хэргтэй тэгж бгаад нэг л удур яг туун шг алга бол!Тэр чмг яг чи одоо яж санаж бгаа шиг санаж шаналах бно!Тэр уыд ни чи утсаарлаж уурлахгуйээр хулээн аваарай!Харин цаг хугацаа унгурух тусам чи туунийг ууртуу татаж хариугаа бага багаар аваарай!За ю ч гсэн туршаад узээрэй!Удур бур залгаж мсж бичиж бгаарай!За амжилт бусгуй мин!

  20. Mongolia says:

    чамд гоё арга зааж өгие….Чи яг одооноос тэр залуугаа зүгээр орxичиx мсж бүү бич,утсаар бүү xолбогд,Мсж бичиxэд нь xариу бүү бич утсаар залгаxад нь утсаа бүү ав, яг ингээд сар болоод үз тэгэж гэмээн цаад залуу чинь чиний араас өөрөө гүйгээд ирнэ.Эрчүүд дэнгийн Эрвээxэй шиг нэг юманд наалдчаад салдаггүй эмэгтэйчүүдэд дургуй байдаг юм.

  21. ohhoho.. says:

    лоло чи xаана бна… эмайл xаягаа улдээгээрэй. зугээр эмайл бичнэ.

  22. Anar says:

    Иймэрхүү байхийн бол хунийг дасгах хэрэг байсан л ым байхдаа.

  23. Hongoroo says:

    хэхэхэ хоорхон юм ааа ? тэгж их уулзаад бдаггуй ум бол болучооч дэээ, чи л лав саллаа гээд нээх санаад суйд болохгуй л ум бн ш дээ, тэгээд ч нас чн жаахан ч ум шиг, сайн ойлгосонгуй ээ , ямарч бсан уулзаад сайн ярилтсаад узэхгүй юу даа, тэгээд нэг шийдвэрт хурэх блгуй дээ дуу мини

  24. bi bol bi says:

    ёо,чи ямар ядаргаатай нойтон хамуу шиг юм бэ..
    ийм болохоор чинь л чамаас ингэж хурдан залхаж байгаан биш үү…
    иймэрхүү хүүхнүүдэд би ямар дургүй гээч,
    чи өөрөө тоохоо больчихно биз дээ..
    ядаргаатай юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.