Бүсгүй таны үс юу илэрхийлж байдгийг та хараахан мэдэж амжаагүй бол наашаа анхаарлаа хандуулна уу. Таны мэдэж амжаагүй олон зүйлс байгаа нь лавтай.
-Тас хар шулуун үстэй бүсгүйчүүд аливаа зүйлд соргог хатуу ааш авиртай байдаг. Тэд ямагт үнэнч сэтгэлтэй мөн сайхан дуу хоолойтой байдаг төдийгүй өөртөө тохирсон ажлыг сонгож чаддаг.
-Хөвгүүдийн богино засалтыг спортоор хичээллэдэг эмэгтэйчүүд сонгодог. Ийм бүсгүйчүүд найз нөхдөө толгойлж хэвшсэн байдгаас гадна ямар нэг хариуцлага үүрэхээс огт айдаггүй гэнэ.
-Шилэн хүзүүн дээрээ хавчаараар хумьсан урт үс бол ажил хэрэгч маягийн эмэгтэйчүүдийнх. Гадаад элэгсэг байдлаа үл харгалзан юу хүсэж буйгаа сайн мэддэг. Гэвч тэд бас муу санаж ч чаддаг гэдгийг бодолцох хэрэгтэй шүү.
-Хагас урт юм уу урт буржгар үс өөдрөг романтик эмэгтэйчүүдийг илэрхийлдэг. Тэд таалагдсан хүнтэйгээ харилцахдаа үйлийн үргүй сайхан бүсгүйн дүрд тоглож, зүрхийг нь эзэмдэж чаддаг байна. Өөрсдийг нь ч эзэмдээсэй гэж хүсэмжилдэг. Мэргэжлийн хувьд өөрийн хүсэл, авьяас татагдсаныг л сонгодог.
-Өөрийн өнгө үзэмжид анхааралтай ханддаг хатагтай буржгар юм уу будсан эмх цэгцтэй үсийг илүү таашаадаг. Ийм хүүхнүүд өөрийгөө өндөр үнэлдэг бөгөөд дээрэнгүй шазруун зантай. Тэд амьдралд хуульч, эдийн засагч зэрэг мэргэжлийг сонгохыг чухалчилдаг байна.
/Хань/
7 Comments
таалагдлаа үнэн бхаа хэхэ
арга байлã¿é ÿàõàâ äýý. Буржгар үсний долгионуудыг нь эмх цэгцтэй гоё болгочдог Нивэа-гийн бүтээгдэхүүн байдаг юм.
миний үс гэж буржгар ч юм шиг үгүй ч юм шиг тгсэн хирнээ аймаар нарийхан зөөлхөн шингэхэн хэцүү үс бнаа, угаах, бороонд норхоор буржийжхана тгснээ арилаад арзайчхана xэ xэ, тгээд үсээ угаах болгондоо сэнсдэж хатааж шулуун хэвэнд оруулах арга хэмжээ авхийн, шулуун буржгар хими хийлгэхээр салаалаад бүр долоон дор болчихно, энэ шулуун угаачаад задгай тавиад явдаг бүсгүйчүүлд атаархаж үхлээ байна. таминээ арга чарга бн уу.
хэ хэ тэгсэн би зөөлөн нарийхан шулуун үстэй.тэгээд тэрийгээ буржийлгах гэж жилд 2 удаа буржгар хими хийлгэх юм даа.тэгсэн ядаргаатай н ургаад ирэхээрээ орой нь налчийгаад муухай гэдэг нь.заримдаа шулуун болгомоор санагдаад л гүрийж гүрийж 2 жилийн дараа сайхан шулуун болонгуут н 2 сар болов уу үгүй юу буржгар болгочдийн.тэгчээд мэрилэн монрогийх шиг болгоод ог гээл усчинд гонгинож гарна даа.кккк
Найзаа буржгар үс чинь харин гоё ш дээ. Чи эвийг нь олоод янзлаад сурчих. Хими энэ тэр огт хийлгэлгүй эв эрүүл чигээр нь ургуулаад маш гоё эрүүлжүүлээд гялтгануулаад уртаа жигд ургуулаад задгайдуу маягаар хавччих. Үнэн секси бас онцгой содон харагддийн. Шулуун үс чинь алт эрт моодноос гарсийш дээ. Өөртөө заяасан сайхан үсээрээ бахархаа.
– Тас хар шулуун үс…
энэ буржгар үсийг яах вэ таминь ээ. миний хамгийн дургүй юм буржгар үс. шилэн хүзүү чихний хажуу толгойн орой гээл буржийхгүй юм байхгүй. за тэгээд бороо чийгэнд бол алингаа алдана. би ч хүчээр жилдээ 2 удаа шулуун хими хийлгэдэг. бас их хийж болохгүй ээ. шинхэн нарийхан ширхэгтэй болохоор хими-нд нь хордоод унаад байх шиг байна. саяхан үсэндээ хими хийлгэсэн. тэр үсчин авгай бүр алаад хаясаан. их үнэтэй мөртлөө чаддаггүй хүн хийсэн. нээх сайн ороогүй бас л буржийх гээл байна. үсээ индүүдэнэ гэхээс дургүй хүрээд байхын.