“Кесерво хийхдээ савыг минь авсан эмч нар хариуцлага хүлээх ёстой”

Дөрвөн жилийн өмнө кесерво хагалгаагаар хүүхдээ төрүүлсэн эмэгтэй саваа авахуулснаа мэдэлгүй өдий хүрсэн байна. Эмч нарын буруутай үйлдлээс болж хохирч үлдсэн Э гэх эмэгтэйн яриаг хүргэе.

-Та өөрийгөө савгүй болсноо яаж мэдсэн юм бэ?
-2006 онд охиноо гаргачихаад дахин жирэмслэхгүй гэсэндээ эмч нараас “Миний савыг боогоод өгөөрэй” гэж гуйсан юм. Түүнээс хойш миний сарын тэмдэг ирэхгүй байсан. Эмч нар хэлэхдээ “Боолгочихоор сарын тэмдэг доод тал нь хоёр жил ирдэггүй” гэсэн юм. Тэгээд л сарын тэмдэг ирэхгүй байна гэж бодож явлаа. Гэтэл өнгөрсөн жилээс миний бие их өвдөх болсон. Оношийг нь тодорхойлж чадахгүй янз бүрийн эм тариа хэрэглэсэн. Нэг өдөр “Буянт оношилгоо” гэдэг хувийн эмнэлэгт үзүүлсэн чинь эмч нь надад “Таны сав байхгүй юм байна шүү дээ” гэсэн. Би бүр гайхаад “Яахаараа байдаггүй юм бэ. Дахиад сайн хараад өг” гэтэл “Үнэхээр алга. Та хэзээ саваа авахуулсан юм бэ” гэж асуусан.

-Тэгээд хэзээ саваа авахуулсан юм бэ. Хагалгаанд орсон гэсэн үг үү?
-2006 оны гуравдугаар сарын 22-нд Эх нялхасын эрдэм шинжилгээний төвд төрөх гэж ирсэн юм. Төрж чадахгүй кесерво хийлгэсэн. Тухайн үед би гэртээ ганцаараа байсан. Даралт 200 хүрээд яаралтай түргэн тусламж дуудсан чинь эмч нар шууд л эмнэлэгт хэвтэх хэрэгтэй гээд аваад явсан. Би хөдөөний бүртгэлтэй байсан болохоор Эх нялхаст ирсэн юм. Харин эмнэлэгт ирээд ухаан алдсан байсан. Эмч нар шууд кесервогоор төрүүлсэн. Нэг л мэдэхэд би хагалгаанд орж байсан. Ингэхдээ эмч нараас “Дахин жирэмслэхгүй баймаар байна” гэж гуйсан. Төд удалгүй нэг эмч нь савыг чинь авлаа гэсэн. Би эсэргүүцсэн болохоор жаахан байж байгаад “За, за савыг чинь аваагүй үрийн сувгийг чинь боочихлоо. Уг нь та дахиад нэг хүүхэд гаргасан бол эхийн одон авна ш дээ” гэж ярьсан.

-Савыг чинь авч байгааг өөрөө мэдээгүй юу. Кесерво хийхдээ таныг унтуулаагүй юм уу?

-Кесервод орж байхад доороос баахан юм хайчлаад, урж тасдаж аваад байсан. Би ингэдэг л юм байх гэж бодсон. Тэгээд сэхээнд 20-иод хоног хэвтсэн юм. Өөрөө босч бие засч ч чадахгүй их хүнд байсан. Төрсний дараа уг нь шавхарга хэд хоног ирдэг дээ. Гэтэл нэг л өдөр ирсэн. Эмчээс асуухад “Гэдсээ хагалуулж төрсөн хүнийх бараг ирдэггүй юм” гээд хүмүүсийг үнэ төлбөртэй хардаг эхо аппаратандаа намайг үнэгүй харж байсан. Тэр үед сувилагч, эмч нар хоорондоо шивнэлдээд байдаг байсан нь одоо бодоход ийм л учиртай байж. Эмнэлгээс гарахад нэг эмч “Өргөдөл бичиж өг” гэсэн. Би гайхаад “Ямар өргөдөл бичих юм бэ” гэсэн. Одоо бодоод байхад савыг минь авчихаад л өргөдөл бичүүлэх гээд байж.

-Одоо таньд ямар зовиур байна вэ?
-Зүрх байнга өвдөж, хөхөөр нэвт хатгаад байгаа. Эмчийн зөвлөснөөр “меносон” гэх их хүчтэй эм ууж байгаа. Энэ эм цэвэршилтийн үед уудаг эм гэсэн. Савгүй болсон болохоор надад цэвэршилт явагдаад байгаа гэсэн үг. Би одоо дөнгөж 34 настай. Эмэгтэй хүний цэвэршилт 45 наснаас хойш явагддаг шүү дээ. Надад хөгшрөлт хурдан явагдаад байна гэсэн.

-Өмнө нь таны сав өвддөг байсан уу. Ер нь төрөх хугацаа чинь болчихсон байсан юм уу?

-Төрөхөд 7-14 хоног дутуу байсан. Эмчийн хэлснээр би өөрөөрөө төрж чадахгүй, хүнд байсан гэсэн. Гэхдээ миний сав огт өвддөггүй, эрүүл байсан. Тухайн үед манай нөхөрт хэлсэн байж магадгүй. Гэхдээ нөхөр надад огт юм хэлээгүй. Өнгөрсөн жилээс хамт унтахаар “Савгүй эмэгтэй хүнтэй унтаж болдоггүй гэж үнэн юм байна” гэж байсан. Тухайн үед би энэ чинь юу гэсэн үг юм гэж бодсон ч… Одоо бодоод байхад нөхөрт хэлсэн байлаа ч дараа нь надад мэдэгдэх ёстой ш дээ.

-Таныг 2006 онд эмчилж байсан эмч, сувилагчдын нэрийг мэдэх үү?
-Би архив шүүлгэсэн. Миний өвчний түүхэнд бичсэнээр бол хагалгаа хийсэн эмч Сарантуяа, тусалсан эмч Саранцэцэг, сувилагч Урнаа, Оюунбилэг, ахлах эмч Лхагвасүрэн гэж байсан. Бас “Үрийн хоолойн тайралт хийж, савыг нь авав” гэж тэмдэглэсэн байна лээ.

-Та нөхрөөсөө асууж үзсэн үү. Юу гэж байна?
-Бид хоёр жилийн өмнө салсан. Салахаасаа өмнө нэг удаа асуусан чинь юу ч хэлээгүй, мэдэхгүй гэсэн. Тэдний ингэж дур зоргоороо загнаснаас болж одоо би дөрвөн хүүхэдтэйгээ өрх толгойлон амьдарч байна шүү дээ.

-Хувийн эмнэлгээр оношоо тодорхойлуулсан гэлээ. Өөр эмнэлэгт хандаж үзэв үү?
-Би савгүй болсондоо итгэж чадахгүй, олон эмнэлгийн оношийг харьцуулж үзсэн. Бүгд л нэг онош хэлсэн. Гэхдээ савгүй болохдоо бүр өндгөвчтэйгээ байхгүй юм шиг байна гэсэн. Ойрд бие их муу байгаа. Хэзээ ч үхчих юм билээ. Намайг үхээд өгвөл энэ хүүхдүүдийг маань хэн асарч хамгаалах юм бэ. Эмч нарын нууцаар хийсэн энэ үйлдлээс болж би амь насаараа хохирвол надад хагалгаа хийсэн эмч нар хариуцлага хүлээх ёстой биз дээ. Хууль хяналтын байгууллагууд энэ хэргийг шийдэж өгөөсэй. Би Ерөнхий прокурорын газарт өргөдөл өгөх гэж байгаа.

Эрүүл мэндийн хууль, журамд зааснаар бол ямар хагалгаа хийхийг өвчтөнд заавал хэлж байх ёстой аж. Хагалгааг яаралтай, төлөвлөгөөт гэж ангилдаг байна. Төлөвлөгөөт хагалгаа нь өвчтөнд хийх хагалгааг урьдчилан хэлдэг. Харин яаралтай хагалгааны үед өвчтөний эд эрхтнийг авах тохиолдол гарвал “амь насны” гэх заалтаар эмч шийдвэр гаргадаг байна. Гэхдээ хагалгааны дараа өвчтөнд юу болсныг заавал хэлдэг ёстой.

Б.Ариунтуяа http://niigmiintoli.mn/

20 Comments

  1. oooooo says:

    ххохолхохо

  2. эмч нар савыг нь авчихаад хэлдэггүй юм байна лээ. Гэрийнхэн нь үүдэнд нь хүлээгээд зогсож байхад асууж зөвлөж болно шүү дээ.Тэгэхэд өвдөөд ядаж байгаа хүнээс юуг нь мэдэхгүй гар хөлийн үсэг зуруулаад авчихдаг үнэн хүний амьдралаар тоглосон хүмүүс байдаг л байдаг юм билээ.

  3. kk says:

    зүв зүгээр савыг авна гэж бxгүй, төрөхийн хүндрэлээс болоод өвчтөнийхөө амийг аврахын тулд заримдаа эмч нар мэс заслын ширээн дээр шийдэх тохиол бдаг. Сав авсанаас болж цэвэршилт явагдахгүй, өндгөвч гормон боловсруулж эмэгтэй хүний сарын тэмдэгийн мөцжлөгийг зохицуулдаг. Өндгөвч чин бгаа юмуу. Эмч нар дараа н2 энийгээ хэлэхгүй бна гэж бхгүй, хэлэхэд ни чи ойлгоогүй юм бишүү, сэхээнд бсан гэхээр амийг чин аварсан л бнадаа.Зүрх чин өвдөөд бгаа бол савтай холбоогүй юм бишээ, хэрүүл хийж явж бснаас доторын эмчид очиж ягаад зөрх чин өвдөөд бгаагаа тогтоолгуулаад тэгээд үнэхээр сав авсанаас болсон бол ( би итгэхгүй л бна ) тэгээд яхаа шийднэ биз. Бага зэрэг ч гэсэн анагаахын мэдлэгийг гоогл нтр ээс хайгаад уншвал дээр л бхдаа.

  4. oogii says:

    МİНİİ ÖНДГÖВЗ БАİНГА Л ÖРÖВСÖЛТЭİ ГЭХ УМ . УГ Нİ Бİ АМİНДАА İХ АРЦААТАİ ЭМЭГТЭİ Л ДЭЭ. БİЭ НЭГ Л ЗОВİУРЛААД İРЭХЭЭР Л ЭМЭГТЭİЗЫЫДİİН ЭМНЭЛЭГТ ҮЗҮҮЛЭХЭЭР Л ÖРÖВСÖЛТЭİ ГЭХ УМ, ТЭГЭЭД Л БİЗСЭН ЭМ,ТАРİАГ Нİ ДОР Нİ ХЭРЭГЛЭЭД Л ДУУСНА, ОДОО Бİ 44ТЭİ ТУРКД АМİДАРЦ БНА, ЭНД САГ НАРГУİ АЖİЛЛААД ҮАДРАХААР Л ЭНЭ ÖВЦİН Нİ ЭДГЭДЭГГҮİ, ДАХİН СЭДРЭЭД Л ЗОВООХ УМ ,НÖХÖРГҮİ,СЭКСГҮİ БХАД ҮАХААРАА ЭНЭ МУУ ХОГİİН ÖВЗİН БГААД БДАГ БНАА, БҮР ОİЛГОХОО БАİЛАА АХ ДҮҮС МİНİ İНГЭЖ ЗОВЖ БАİХААР ÖНДГÖВЗ,САВАА АВАХУУЛБАЛ БİЭД ЗОВİУРГҮİ САİХАН БОЛОХ УУ, ЭНД ЭМНЭЛЭГİİН ХЭЛЛЭГЭЭР ХЭЛЖ МЭДЭХГҮİ БОЛОХООР МОНГОЛДОО Л ОЗİЖ ҮХЭХ УМСАН, Бİ ҮАЖ ТАİВАН САİХАН АМİДРАХ ВЭ АХ ДҮҮС МİНİ СЭТГЭЛЭЭСЭЭ НАДАД ЗÖВЛÖÖЦ ТА МİНİ…

  5. emch says:

    уранзураг чи арай хэтрүүлж дээ. чиний эх эцэг чини болон танай гэр битгий овдож монгол эмч дээр очоосой л гэж бодож байна даа.

  6. uranzurag says:

    ий цаана чинь монгол эмч гэж бие биенээ айлгадаг гээд онигоо гарсан байсан даа.

  7. uka says:

    хумуус ясан муухай юм хэлдийн . та нарийн савийг чини аваад хаячвал яхуу ёоы харамсалти юм болж . угаасаа тэр эх нялхасийн эмхц нар бол бутэхгүйн байлээ юмаа мэддийнмүү эр ни би 7 хоног хэүтсэн тгд тэр хэдэн эч нар ни ёстой бишээ

  8. CLIMAX says:

    Хөөрxий тэр сав нтр…

  9. hi says:

    hi girls. Eldew yanziin uyaraax vg xeregleed yaxawdee. Shuud sanaagaa bichiye. Bi nuuts A-tai bolmoor bna. Gadaa dulaaraad goyo bna. Bi bas goyo baimaar bna. Nad shig xvseltei bgaa oxiduud add xiigeerei. Bi 27-tai ondor, tsewerxen, tsarailag zaluu. nice_uugan@yahoo.com

  10. udval says:

    хэрвээ даралт ондор их хундрэлтэй бол цус алдалт болно шдэ. энэ уед бол ялт ч угуй авдаг юм бн лээ. манай эгч бас кэсэрөва хагалгаагаар торсон. эмч нар оёчоод байж байтал эгч маанай нэг л биш бсайн гэсэн. тэгээд эргээд узтэл цус алдалт болох гээд шууд савийг ни авсан бсан да. оорт ни ч хэлэлгүй.тэгж байж ами насийг ни аварсан.дараа ни их удаан хэвтэж байж тэнхэрсэн. энэ хуний хувид харамсалтай бн. гэхдээ энэ хун оороо энэ талийн мэдлэг хомс гэдэг ни харагдаж бн. эмч нар зайлшгуй уед савийг авдаг юм. тэрнээс олгой шиг бол биш шуу дэ. эмч нарийн хувид дараа ни бие ни муу зудруу бгаа хунд хэлж ойлгуулж чадаагуйн бн лда. энэ бол эмч нарийн буруу. харин тэр нохор мангар бн да. оодгуй амитан бн. нохор оороо хэлээд ийм юм болсон, тэгсэн гэхдээ санаа зоволтгуй энээ тэрээ гэлгүй таг дуугуй бж суулдээ хаяд явдаг.тэнэг

  11. ohhoho.. says:

    энэ асуудлийг сөхөх xэрэгтэй. зугээр төрөөд л хундрэл гарлаа гээд аваад xаячиxдаг явдал байдаг байж магадгуй. явж явж тайраад xаяx ни эмч нарт илуу амар дөт xялбар, бас найдвартай байдгийн биш биз. амийг ни аварсан ни унэн, гэxдээ ганц арга зам байсан уу? гэвэл …

  12. sevjid says:

    Эмч нар савийг ни хэлэлгүй авдаг ни ч буруу !!
    Олон тэжээж чадахгуй байжээж олон хуухэд гаргдаг тэр авгайн ч буруу !!!

    Уур ум байхгуй !

  13. life is game says:

    эмч нар чамд савийг чини авлаа гэж хэлсэн байна шуудээ. шаардлагати болоод аваад чини амийг аварсан байна даа. шаардалагагуй бол чиний савийг авч яах билээ дээ. чи буруу ойголттой байна аа. их хэмжээний цус алдалтийн ед заримдаа энэнээс оор арга байдаггуй умдаа. чи одоо тэгээд ях гээд байгаа ум бэ?
    Бичсэн зуйл чини утга авцалдаа муу байна.чамд хэлэхгүй тийм зуйл хийнэ гэж байхгуй. танай нохор санаатай уманд хэлж гар холийн усэг авсан байж таараадаа.
    одоо чи зардалдаж монго абах гээд байгаа умуу амийг чини аварсаний толоо болиж уз. чи одоо саваар яадаг ум тэр тэргүй 4 хуухэдтэй л ум байна шуудээ. шал дургуй хурч байна хэлж урисанийг чини хараад.

  14. IQ says:

    Юм л бол эмчийн буруутай үйл ажиллагаа гэхээ болимоор юм. Эмч нар ч гэсэн өвчтөндөө гарах хүндрэл бүх зүйлсийг сайн тайлбарлаж өгч байх ёстой мэт санагддаг. Эмч нь өвчтөний хэл амнаас айгаад сайн хэлж ярихгүй,өвчтөн ч юм л бол эмч руу дайрдаг энэ тогтолцоог яана даа.

    Цус алдаад байсан бол сав авах нь эмч нарын зөв ш дээ. Тэгээд сэхээнд 20 хоносон гэж байдаг. Тэр үедээ саваа авахуулаагүй байсан бол савтайгаа л үхэх байсан байх даа. Одоо тэгээд эмч нараас болж үхэх нь ухааны юм ярьж явдаг. Энэ хүмүүсийг буруутгах арга алга л даа. Эрүүл мэндийн наад захын ойлголт,боловсролыг хүн ардад өгч баймаар юмаа. Эмч нар ч гэсэн өвчтөнд биш нөхөрт нь хэлсэнээ болсон гэж бодож байгаа нь маш буруу. Нөхөр нь гэж нэг донгио амьтан байх таараад бөөн асуудал болж байх юм даа.

  15. smile says:

    жилийн өмнө салсан гэж бна шдээ зөв уншаач.гэхдээ үнэн бол сонин нөхөртэй бж дээ.

  16. Slash says:

    Àðàé äýíä¿¿ þìàà. Äàâàðöàí þì áý. Ñàâã¿é áîë ¿õíý ãýæ¿¿.

  17. Ono.B says:

    онгорсон жилээс унтахаар гэсэн хэрнээ, салаад 2 жил болж байна ч гэх шиг. худал юм нийтлэхээ болио админа аа

  18. 111 says:

    юу вэээ энэ үнэн гэжүү??? тэр эмч нар хариуцлага хүлээх ёстой!!!!!

  19. YOOY says:

    Chamd oor mongo olchih sanaa alga uu?

  20. ХАЙР says:

    бурхан минь

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.