Монгол эр хүн та хаана байна

Сайхан эр хүн ховордоод хамаг бүсгүйчүүд маань харь орныг зорьж байгаа энэ үед, сонсоход үнэхээр нэгийг бодогдуулсан үнэн үгтэй ч гэмээр энэхүү шүлгийг сонсоод хүмүүстэй хуваалцах гэж МП хувилбараас нь сонсож байгаад бичиж орууллаа. Зохиогч нь уншвал зөвшөөрөл аваагүйд уучилаарай.

Монгол эр хүн та хаана байна

Хөвчин дэлхийг сөгдүүлж явсан
Хөх толбот монгол эр хүн хаана байна
Цэлмэг тэнгэртээ сөгдөж мөргөсөн
Цагаан сэтгэлт монгол эр хүн хаана байна
Хазаар даран тэмүүлсэн хатир жороо хүлгийн эзэн
Хамаг монголын минь сүлдэн тэнгэр халх эр хүн та хаана байна
Ойн согоо шиг танхилхан бүсгүйтэй
Оддын доор хайр шивнэлдсэн
Орон монголын минь халуун ураг
Омголон зантай монгол эр хүн та хаана байна
Үнэгчлэн зүүдлэх хонгор хүүгийнхээ толгой дээр
Үнэг хайчлан домносон эцгийн цагаан сэтгэлтэй
Үнэнч амрагын харцанд нялх унага шиг номхордог
Үг нь хатуу монгол эр хүн хаана байна аа та
Ган дөрөөн дээр ээтэн гутал жийж
Гадаад далайг хүлгийн шандсаар туулж
Галав ертөнцөд өөрийн түүхийг бүтээсэн
Гартаа илд барьсан өвгөдийн удам эр хүн та хаана байна аа
Цал буурал аавынхаа үгэнд хүмүүжсэн хүү
Цагаан сэтгэлт ээжийнхээ хайранд өссөн үр
Царайлаг монгол бүсгүйн харцыг булаасан эр
Цовоо хонгор үрийнхээ сэтгэлд мөнхөрсөн эцэг эр хүн та хаана байна
Холын холоос шижирдэх алтан нарны цацраг
Хөх огторгуйд нумрах шинэ солонгын өнгө
Хосоор амьдрах тавилангийн үл тасрах багана
Ханат өргөө гэрийн хойморт залрах шүтээн
Эр хүн та хаана байна
Асгат өндөр сарьдагын оргилд гөрөөлсөн анчин
Ариун тулгат төрийн голомт түшсэн түшээ
Цэцэн буу мөрлөж нүд цавцаагүй хилчин
Цагийн саалтанд мөхөөгүй алтан ургын залгамж эр хүн та хаана байна
Бөртэ чонын уянгат улилтын үргэлжлэл
Богд Чингис хааны удам залгасан ураг
Хатан Мандухай эхийн хэвлийд торнисон үр
Хатан зоригт монгол эр хүн та хаана байна
Зовсон ч жаргасан ч нулимсаа үзүүлдэггүй
Зориг зүрх тэсвэр тэвчээр чинь хаана байна
Цуснаасаа үнэтэй нулимсаа үзүүлдэггүй
Цөхөрч үзээгүй сэтгэлийн хат чинь хаана байна
Эрдүү цээлхэн хоолойгоороо
“Эр бор харцага”-ыг аялаж
Нүд алдам цэнхэр талыг уяраасан
Нүдэндээ хорвоог шинжсэн ухаан чинь хаана байна
Эр хүн таныг эр хүн би хайлаа
Энэ нийгмийн талбараас эрэл тавьж сурлаа
Эрсэн олзоо эндээс би оллоо
Элэг зүрх хоёртоо өөрийн эрхгүй харамслаа
Хөх толбот монгол эр хүнийг
Хотын гудамжнаас олсонгүй ээ
Өргөн цээжтэй ханхар эрийг
Өмссөн хувцаснаас нь би олсонгүй
Уртын дуугаа аялсан эр хүнийг
Уусан архиных нь лонхноос оллоо
Эрэл сурал болсон эр хүнийгээ би
Эрүүлжүүлхийн өмхий өрөөнөөс оллоо
Тал дүүрэн бэлчих сүргийн эзнийгээ би
Таг харанхуй траншейн дотроос оллоо
Зориг зүрхтэй монгол эр хүнийгээ би
Засаг эцгийн зовлон дотор би харлаа
Нулимсаа үзүүлдэггүй эр хүнийг би
Нус нулимсандаа хутгалдаж уйлж байхыг нь харлаа
Аугаа дайчин явсан өвгөдийнхөө удмыг
Агаар чийггүй мөрдөн дотор би үзлээ
Цагтаа өвдөг дээр нь сөгдүүлж явсан монгол эр хүн
Царай алдан харийн нутагт боол болсныг үзлээ
Амьдралын төлөө хүний нутгийг зорисон эр хүний
Ард нь үлдсэн авгай хүүхэд нь ядарч гуниглахыг би үзлээ
Аль эртний африк тивийн боолын нийгэм шиг
Ажлын хүндийг нь нугалдаг хар арьст хүмүүс шиг
Монгол эр хүнийг минь бэлэгний морь шиг үнэлж
Махан бие, эрүү шүд, чийрэг чадвараар нь шинжиж
Бойнд явуулдаг тарган адуу шиг харьцаж
Боол болгохоор хүний нутаг руу зөөж байхыг харлаа
Гадаадад ажиллах хүч гаргах нэрийдлээр
Гал цогтой монгол эр хүнийг минь аваад явчихыг үзлээ
Холын холоос гүйх унаган хүлэг морь шиг
Хүн хүний нутгаас амьд ирсэн эр хүнийг
Хөлс хүчээр зүтгэж олсон хөрөнгө нь
Хөндүүрлэж өвддөг зүрх, эрүүл бус бие нь болохыг л үзлээ
Ойн согоо шиг бүсгүйн халамжит ханийх нь өвөрт
Орон хөнжил дотор нь харийн хөгшин Ли овогт орж
Харийн хүнд өврөө нээж үзээгүй хатан эхийн сэтгэлийг
Халх хүүхэн умартаж бөгсөөрөө амьдрахыг үзлээ
Морин дэл дээр хийсч явсан эр хүн
Машин тэргэнд хүүхэд шиг дурлаж
Мал харахаараа айж зугатаадаг
Маяг ихтэй монгол залууг өрөвдлөө
Хүдэр чийрэг гартаа илд барьж явсан монгол эр хүн
Хүүхэн шиг сүмбэн цагаан хуруутай болж
Хуримын бөгж нь мулталч унахыг би үзлээ
Өргөө цагаан гэрийнхээ хойморт
Өлгий дотроо сүүл хөхөж өссөн эр хүн
Өөх иддэггүй холестрин ихтэй гэж
Өөлж маяглаж байхыг хараад үнэндээ би гутарлаа
Алд биеэ алжаахаас айхгүй
Ахуй төрдөө зүтгэж явсан эр хүн
Ард түмэн байтугай хоёрхон алхмын цаадахыг харахгүй
Авилгалд живээд арчаагүй царайлахыг нь би үзлээ
Царайлаг монгол бүсгүйг гуйж биш гуйлгаж явсан эр хүн
Царай алдан гуниглаж уйлж явахыг нь хараад
Цөхөрч үзээгүй эр хүний минь тэсвэр тэвчээр
Цагийн саалтанд үгүй болсоныг мэдэрлээ
Харамсаж байна аа би
Өөхөнд ороовч нохой тоож идэхгүй
Өвсөнд хучивч үхэр тоож зажилахгүй
Өлбийсөн амьтад үр хойч минь болохвий гэсэн
Өгээдэй хааныхаа холч ухааныг аргагүй би биширлээ
Хайж сурсан эр хүнээ би
Хар архины лонхон дотор нь би харлаа
Харь орны боолын хөдөлмөрөөс оллоо
Харанхуй зовлонгийн хашаан дотор үзлээ
Эрээд сураад байсан монгол эр хүнийгээ би
Энэ нийгмийн амьдралаас би оллоо
Элэг зүрхэндээ өөрийн эрхгүй харамслаа
Монголоо танихгүй, морь унаж чадахгүй
Морин хуур тоглохгүй, монгол бичигээ мэдэхгүй
Харь орны англи хэлийг хагас дутуу залчисан
Хүүхэн шиг эр хүйстнийг харин би ихийг үзлээ
Сайхан эр хүн ховордсон гэдгийг
Санаа бодлоосоо нэхэн асууж
Салхи исгэрсэн хүйтэн шөнө
Сүнстэй хамтарч энэ шүлгийг бичвээ би.

Минж боржигон овогт Батсайханы Баттөгс

29 Comments

  1. MINJ BORJIGON B.BATTUGS says:

    MINII SHULGIIG NIITELSEN ZALUUD BAYARLALAA BAS SHUUMJLEL HELSEN BUH HUMUUST TALARHIYA GEHDEE TA NAR ER HUNIIG HAIRLAJ MONGOLOOROO BAIHIIG HUSEN ERUUE

  2. Baagii says:

    Shuleg taalagdlaa, hatuu ch unen ugtei yum. 
    Er hun shig er hun bval em n em hun shig l bna gedegt itgej bna. 

  3. Баагий says:

    Em n eriigee hundelj, er n emiigee hairlaj bval bolohgui geh gazargui shd. 
    Huuhnuud er hunee hundlehgui dord uzdeg, Zaluuchuud n em hunee zodoj doromjlood bgaa gazar ger bul bna gedeg hetsuu dee. Ali ali n hamt bj ger buliin az jargal, undesnii ayulgui bdal yarigdana bizdee. Haraad bhad setgel zovtei hun tsoon bna. 

  4. Би монгол эр хүн says:

    Би эр хүн, би бол монгол эр хүн.
    би өчигдөр дөнгөж хятад сайтнаас хятадуудын хоорондоо монгол охид бүсгүйчүүлийн маань тухай хэрхэн яаж хэлэлцэдэгийг уншсаан. эрээнээр дүүрэн монгол охид байдаг гэнэ, мөн тэр хятадууд монгол охидтой унтасанаа сайрхан бичсэн нь ч зөндөө
    гэтэл 2 ч монгол залуу коммент үлдээжээ тэд охид бүсгүйчүүдээ, монгол үндэс угсаагаа өмөөрч хятадаар бичсэн байхыг нь би өөрийн нүдээр уншисан. бид буруутай гэж үү. монгол эр хүн биеэ үнэлсэн гэж сонссонгүй,тэр байтугай харь эхнэр авлаа ч гэж цөөн сонссийм байна. өнөөдөр миний эх орон буурай, чадуу, хоцрогдомол байгаан үнэн, бид ч ухаалаг бус байгаа нь үнэний үнэн.

  5. bilguun says:

    би бол эр хүн энэ ямар тэнэг шүлэг вэ нтр гээд элдэв бусийн ум хуцацгаасан хүмүүс өөрсдөө яс юман дээрээ ямар хөгийн арчаагүй лалрууд бгаа болоо монгол эр хун ховордоод бгааг та нар олж харж чадахгүй бна уу энэ шүлэг үнэхээр гоё болжээ надад маш их таалагдаж бна үнэхээр үнэн хэлсэн бна хэн ч биш би бол би юсэр нтр гэсэн нэртэй хүмүүс яс юман дээрээ өөрсдөө нохойноос доор амидардаг хүмүүс бх вий дээ чаабас..,
    Морин дэл дээр хийсч явсан эр хүн
    Машин тэргэнд хүүхэд шиг дурлаж
    Мал харахаараа айж зугатаадаг
    Маяг ихтэй монгол залууг өрөвдлөө
    Хүдэр чийрэг гартаа илд барьж явсан монгол эр хүн
    Хүүхэн шиг сүмбэн цагаан хуруутай болж
    Хуримын бөгж нь мулталч унахыг би үзлээ
    Өргөө цагаан гэрийнхээ хойморт
    Өлгий дотроо сүүл хөхөж өссөн эр хүн
    Өөх иддэггүй холестрин ихтэй гэж
    Өөлж маяглаж байхыг хараад үнэндээ би гутарлаа

  6. ñàí÷èðî÷èð says:

    ýíý ø¿ëýã èõ òààëàãäëàà.Ãýõäýý ýíý ø¿ëãèéã ýíä òàâèàä íýìýðã¿é íèéòèéí õ¿ðòýýë áîëãîæ Áóÿíò óõààãèéí íèñýõ áóóäàë äýýð áàéðëóóëáàë áîëíî

  7. түвшин says:

    би хээриин салхинд ариуссан энгэриин ганцхан модны навч
    би энхрии нутгаа бусдаас харамлаж дээшээ огших монгол эр хүн

  8. жагаа says:

    тиймээ үнэхээр энэ шүлгийг уншаад сэтгэл эмзэглэж байна халхын сайхан эрс минь хаана явна вэ? одооны эрчүүд гэж худлаа машин унаж гонж өмсөж гангарсан сүмбэн цагаан хуруутнууд худлаа англи хэл компюьтер гэхээс өөр юм юуч мэдэхгүй шил зүүсэн сохор номингууд. сурч болохгүй гэж байгаа юм бишээ сурч болно гэхдээ эх болсон монгол хэл бичгээн мартаж болохгүй шүү дээ дэлхийд ганцхан байдаг босоо монгол үндэстэн соёлоо бид л сурч бид л бахархахгүй юм бол биднээс өөр хэнч бахархахгүй шүү дээ

  9. Man says:

    Öýâýð öóñíû ìîíãîë ýð õ¿í ìîíãîë áàíõàð õî¸ð õîâîðäñîí öàã ¿å þìóó äàà.

  10. gunig says:

    xuuxnuud n arai denduu bga ym chin deee…manai mongoliin bolovsroltoi saihan zaluus ch gadnii ornii xuuxnuudtei der negtgeed exelleeshdee…negiig bodox bolson baixaa.

  11. жирийн бүсгүй says:

    Надад бас 2 бий. Хоймроо дүүргээд ханхайтал суудаг хээгүй, гүндүүгүй халх монгол эр нэг бий. Түүний минь шийрийг хатаахаар дэгж дэрвэж яваа монгол бор жаал бас нэг бий. Би өглөө бүр цайныхаа дээжийг өргөж, мөнх тэнгэртээ сайхан монгол эрийн хань болгож өгсөнд, сэргэлэн бор жаалын ээж болгож өгсөнд баярлаж явдаг. Аавын цус, ээжийн яс гэдэг. Тиймээс л монголчууд цусаа дээдэлж эр хүнийг хүндэлж ирсэн байх гэж санагддаг юм.

  12. man says:

    Монгол эр хүн гэхээр л хэвэнд цутгасан юм шиг адил байна гэж хаашаа харсан юм байдгын!!Хүүхнүүд ч гэсэн арай л байгаа шүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүү!!!!!!!!!!

  13. joon says:

    Ойн согоо шиг бүсгүйн халамжит ханийх нь өвөрт
    Орон хөнжил дотор нь харийн хөгшин Ли овогт орж
    Харийн хүнд өврөө нээж үзээгүй хатан эхийн сэтгэлийг
    Халх хүүхэн умартаж бөгсөөрөө амьдрахыг үзлээ

  14. duurenbileg says:

    тасархай шулэг болжээ.

  15. 111 says:

    за даа, наанаа эр хүн гэж цээжээ дэлдсэн хүний оромцогнууд ч бас их шүүү хм…
    эр хүн гэдэг үгнийхээ утгыг ч сайн ойлгохгүй, ядарсан нэгэндээ эр бяраа гаргачаад өөрийгөө чадалтай эр хүн гэж бахархагсад, наанаа инээвч цаанаа өчүүхэн бодол агуулж хүний хөлс хөдөлмөр хумслагч, үр хүүхэд эхнэрээсээ илүү гашуун ундаад эрхэмлэгч нар манай монголд олон байгаа. энэний уршигаар олон гэр бүл салж хүүхдүүд өнчирч байгааг өдөр болгон эндээс унших юм даа хөөөрхий…….
    ҮҮРЭГ ХАРИУЦЛАГАА УХАМСАРЛАЖ АМьДРАя

  16. beegii says:

    yanziin shuleg bn, bi er hun ch gesen bas l ooriin erhgui setgel hodolj bn shuu. Mongol erchuud zondoo bgaa ch gesen, bas ene shulgen deerh shig garuud bas zondoo bn aa, ter garuudaas gants n ch bolov uu olood unshchaasai

  17. egch says:

    Тэр шалиг завхай балиар явдалтай эрчүүд ни оорсдийгоо л битгий БИ МОНГОЛ ЭР ХУН гэж хэлээсэй билээ!

  18. Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ says:

    МИНИЙ МОНГОЛ ЭР ХҮН ЦААНАА Л НЭГ ӨӨР ШҮҮ

  19. zochin says:

    юм л бол хөх толбо гээд л туйлширах юмаа,бид хөх толботой төрсөн гээд хэнээс юугаараа илуу гарчихсан юм бэ? тэр ургийн бичиг эд нар ни байдаг бол хамаа алга монгол залуутай сууя гэх сэн,гэтэл бид чини ээж аав,эмээ өвөө,хот,хөдөө гээд л хоорондоо суудаг шүү дээ.цус холдох ни тийм ч муу зуйл биш л дээ,тэгэж их хөх толбо гэээд байгаа юм бол нууц товчоогоо нэг сөхөөд үзчихээрэй,тэнд холоос эхнэр авах тухай биччихсэн байгаа даа.мэдэж хужаа со гээд азийнхан бол дэмий л дээ,

  20. Эгэлхэн says:

    тэгээд бас Дэрмээ шиг ойлгоод уншчих л даа хїмїїсээ…

  21. Эгэлхэн says:

    Морин дэл дээр хийсч явсан эр хүн
    Машин тэргэнд хүүхэд шиг дурлаж
    Мал харахаараа айж зугатаадаг
    Маяг ихтэй монгол залууг өрөвдлөө
    Хүдэр чийрэг гартаа илд барьж явсан монгол эр хүн
    Хүүхэн шиг сүмбэн цагаан хуруутай болж
    Хуримын бөгж нь мулталч унахыг би үзлээ
    Өргөө цагаан гэрийнхээ хойморт
    Өлгий дотроо сүүл хөхөж өссөн эр хүн
    Өөх иддэггүй холестрин ихтэй гэж
    Өөлж маяглаж байхыг хараад үнэндээ би гутарлаа

    Энэ яг їнэн хэлж, ийм хїмїїсийг харахаар уур хїрээд байдгын

  22. g says:

    харийн нутагт боол гэнээ тийм байг боол ни хүч чадал оюун ухаанаараа харийн орнийг бишрүүл яавна даа удахгүй эх орондоо эзнэнэ ирлээ гээд чанга дуугаар чамд мэдрүүлнээ

  23. Dermee says:

    өө бүүр сэтгэл хөдөлчлөө. Сайхан хэлсэн байна яг л голийг олоод хэлцэн байна . Монгол залуус ид хөдөлмөрийн чадвартай гадаад явж байгаа ш дээ. Оронд нь бээвийсэн хужаа, солонгосууд ирж охид хүүхнүүдийг нь мал шинжиж байгаа юм шиг шилж аваад л. Монгол хүүхнүүд үнэхээр ирээдүйгээ хардаггүй, нэг муу халтар цаасны төлөө төрсөн юм шиг!!!!!! Манай төр ч гэж хэрэг алга даа төрийн бодлого, зохицуулалт алга . Төрд гарсан нь өөрсдөө идэж уугаад л ард түмэн нь туйлдаад л. Энэ янзаараа Монгол цэвэр цус байхгуй болно удахгуй. Эзэн чингисийн хөх толбо байхгуй болох гээд байна. Та нар битгий гадны новшнуудтай яваад зөвхөн өнөө маргаашаа харсан алхам битгий хийгээ ч дээ бүсгүйчүүдээ!!!!!!!! Гадныхан худлаа инээгээд л яс юман дээр цэвдэг хүйтэн хүмүүс ш дээ. Монгол эрс ямар байлаа гэсэн тэднээс 100% илуу. Залуу байгаад эрүүл байхад мөнгө тийм сонин биш үү дээ мөнгөнөөс болж битгий Монгол цусаа бузарлаарай Халхийн сайхан хацар гоо охидоо. Монгол үндэстэн мөхлийн эрмэгт ирчээд байна . Та нараас л шалтгаална нэг хүн ч нэгдэхгүй. за тэгээд 2.800.000 удаа гуйя!!!!!

  24. TABNAG says:

    Neeren suuliin ueiin hotiin bandi nar yag l neg hujaa solongos shig huuhen shig us gezeg ni segsiisen umduu chirsen unjiisan uragshgui ultsgar yumnuud bolson bdag shuu.

    bagaasaa eruul agaart suu tsagaanh ideen deer mori unaj uudam talaar davhij ussun huuhduud tsaanaa l neg uhaan ni siireg, bie ni eruul , hun chanar setgel saihantai baih yum aa.

  25. sainuu says:

    тиймээ МОНГОЛ эрчүүдээрээ бахархаж байна.

  26. hor says:

    Та нар өөрсдийн учирсан ганц 2 хон залуугаар монгол эрчүүдийг төсөөлөх юм сүүлийн үэйин залуус нялхарсан ,би гэж дөвчигнөсөн хүүхэн зантангууд байгаан ч худлаа биш, гэхдээ тэдний бугдийг эрчүүд гэж тодотгох онцгуй л байна.ЭРчүүд гэдгийг зөв амидарч байгаа, эхнэрээ хүүхдээ халамжлаад яавж байгаа бух эрчүүдийг эрчүүд гэж хэлэх байх. охидууд дэмий гунигласан учирлаа бугдэд нялзаагаад бай!

  27. user says:

    юун хачин шүлэг вэ? монгол сайхан эрчүүд монголоор дүүрэн омог бардам амьдарсаар л байгаа ш дээ. хэдхэн залуус амьдралын төлөө харийн нутагт ажиллаж байгаа л болохоос. тэд чинь эргээд л ирнэ ш дээ. Миний Монгол Мандан бадраг! Би монгол Эр Хүн!

  28. bi bol bi says:

    Наад хайгаад байгаа монгол эр хүн чинь манайд байгаа шдээ, бүр 2 -ын 2 монгол сайхан залуу бий! Нэг нь миний амьнаас тасарсан амь, үенээс минь салаалсан үе, ухаанаас минь ургасан ухаан нь юм байгаан…

  29. hen ch bish says:

    Та нар сохоржээ. цөөн тооны эрчүүдээр нийт эрчүүдийг төлөөлүүлж болохгуй ээ. миний мэдэх ханхар цээжгүй ч булчин шөрмс хомс ч эр хүн шиг эр хүн олон бий шдээ. Монголынхоо гал голомтийг сахиж харийхнийг өлмийдуу сөгдүүлж буй эрс байсаар л байна та нарт л арчиагүй эр хүний оронцогууд н л таарсан юм байгаа биз. Бас сайхан сайхан эрс эм хүнээс болж амидралаа нурааж байгаашдээ. энэ сайт дандаа эрсийн муулж эмсийг магтах юм. Хөнх Мөнх тэнгэрээс заяат хөх толбот Монгол эрс хэзээ ч үгүй болохгуй ээ. Монгол эрс эмсээр шилүүлэх бус эмсийг шилж суудаг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.