Охин эсвэл хүүтэй болмоор байна уу

Хүүхэд бол амьдралын баяр баясгалан. Хосууд гэр бүл болсныхоо дараа хүү эсвэл охин аль нь төрөхийг таах гэж оролддог. Гэхдээ хүүхдийн хүйсийг дураараа сонгож болохгүй нь тиймхэн. Басхүү хүүхэдтэй болох цаг хугацаа ч тэр бүр санаснаар байдаггүй билээ. Зарим гэр бүл олон хүүхэдтэй байхад заримд нь үр заяадаггүй.

Тиймээс хүүхэд хэрхэн олох, хүү эсвэл охинтой болох арга боломжуудын талаар сонирхолтой баримтуудыг хүргэе.

Хүүхэд олох сар
Ирээдүйн хүүхдийн хүйс хүүхэд олдсон сар, эхийн наснаас хамаардаг гэж эртний Хятадын ухаантнууд үздэг байна. Тухайлбал, 25 настай эмэгтэй намар, өвлийн саруудад эрэгтэй, хавар эмэгтэй хүүхэд олох магадлал илүү өндөр аж. Харин 24 настай эмэгтэйнх эсрэгээрээ гэнэ. Үүний зэрэгцээ хүүхдийн хүйс төлөвлөх аргыг Япончууд бодож олжээ.

Тэд эрэгтэй эсвэл эмэгтэй хүүхэдтэй болохыг эцэг, эхийн төрсөн хийгээд хүүхэд олсон сараар тодорхойлдог байна. Жишээлбэл, арваннэгдүгээр сард төрсөн аав, ээж хоёрдугаар сард хүүхэд олбол хүүтэй, долдугаар сард олбол охинтой болно. Хэрвээ эх нь нэгдүгээр сард, эцэг нь долдугаар сард төрсөн хүмүүс хүү хүсч байвал нэг, охин хүсвэл зургадугаар сар хамгийн тохиромжтой гэнэ.

Цусаа хэрхэн шинэчлэх вэ
Европын эмч нар өөрсдийн боловсруулсан “цус шинэчлэгдэх” онолд тулгуурлан хүүхдийн хүйсийг таамаглахыг оролджээ. Энэ онолын дагуу эрэгтэйн цус дөрөв, эмэгтэйнх гурван жил тутамд шинэчлэгддэг байна. Хүүхэд олох үед эцэг, эх хоёрын хэнийх нь цус “залуу” байгаагаас хүүхдийн хүйс шалтгаална.

Энэ аргыг ашиглахын тулд хүүхэд олсон жилийн эцгийн насыг дөрөвт, эхийн насыг гуравт хуваах хэрэгтэй. Дараа нь гарсан хариуны үлдэгдлийг харьцуул. Хэнийнх нь үлдэгдэл бага байна тэр нь залуу цустай байна гэсэн үг юм.

Долоо хоногийн аль өдөр
Бидний үед хүүхдийн хүйс төлөвлөх хоёр арга буй болжээ. Эхнийх нь эмэгтэй хүний өндгөвчнөөс өндгөн эс боловсорч гүйцээд ялгарах үеийг тооцох арга юм. “Эрэгтэй” буюу Х-хромосомтой эр бэлгийн эсийн амьдрах хугацаа “эмэгтэй” буюу У-хромосомтой эсээс бага байдаг ч илүү идэвхтэй хөдөлдөг аж.

Тиймээс өндгөн эс ялгарах өдөр секс хийвэл өндгөвчинд түрүүлж эр бэлгийн “эрэгтэй” эс орж, есөн сарын дараа хүү төрнө. Хэрвээ өндгөн эс ялгара-хаас 1-2 хоногийн өмнө секс хийвэл өндгөн эс боловсорч гүйцэх хүртэл “эрэгтэй” эсүүд үхэж, охид хөгжинө. Ийм таамаглал биелэх магадлал 58-63 хувьтай байдаг.

Сексийн тоо ч хамаатай
Гэр бүл төлөвлөлтийн “орчин үеийн” хоёр дахь арга ирээдүйн эцэг, эхэд зориулагджээ. Охинтой болохыг хүсэж байвал сексийг эрс цөөрүүл, харин хүү төрүүлэхийг хүсвэл олон хийх хэрэгтэй. Эрэгтэй хүн секс хийхгүй удвал бие махбодод нь У-хромосомтой эр бэлгийн эсийг “үхүүлдэг” онцгой эсрэг биет үүсдэг байна.

Тиймээс удаан тэвчвэл охинтой болох магадлал маш өндөр аж. Гэр бүл төлөвлөлтөд ийм аргыг хэрэглэхэд 100-аас 65 -70 тохиолдолд “захиалга” биелжээ. Үнэндээ охин хүссэн хосуудад амаргүй буюу тэд наад тал нь нэг сар хагасын хугацаанд бие биеэсээ хол байх ёстой.

/Үнэн/

2 Comments

  1. hi says:

    Hi, Hyatadiin eejiinh ni nas, huuhed olson saraar yamar huisnii huuhedtei boloh tuhai buur huanli shig husnegteltsen bdag ter medeelliig olj oruulj uguuch. Ter nadad ih unen yum shig sanagdaj bsan. Ergen toirnii humuusee bodoj uzehed. Gehdee yag yamar siten deer bsniig ni ter uydee sain togtooj awaagui yumaa. Odoo haigaad ch olohgui bna. Terniig oruulj ugwul ih zugeer sanagdaj bna
    Thanks

  2. lamaahai says:

    шал худлаа юм бна лав л минийх таарахгүй бна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.