Сайн хойд аав байна гэдэгтээ итгэж чадахгүй байна…

Сайн байцгаана уу? би энэ сайтын байнгын уншигч. Би одоо 29тэй залуу. Би нэгэн төрийн байгууллагад ажилладаг. Хамт ажилладаг нэг бүсгүйд би бүүр дэндүү дасчихжээ.Би ер нь хүнд дасаж дурладаг юм шиг байгаа юм. Хэд хэд удаа биш л дээ.Бараг 2дох нь байх аа. Уг нь сэтгэлдээ нэг эмэгтэйг тэгээд явдаг юм.Хамт ажилладаг бүсгүй надаас 3 дүү, нэг хүүтэй, нөхрөөсөө салцан. Хамт ажиллаад 3 жил гаруй болж байна. Уг нь жирийн л нэг хамт ажилладаг хүмүүс байсан чинь сүүлийн үед би түүнийг бодоод байдаг болчихож. Би бүүр түүнд нилээд итгэдэг болсон. Байдаг л, болсон бүх зүйлээ хэлж ярьдаг. Бид хоёрын зан харьцаа эсрэг тэсрэг л дээ. Гэхдээ тийм байх тусмаа хосууд тохирдог гэдэг шдээ. За тэр ч яахав. Хамгийн гол нь тэр бүсгүйг яаж өөртөө татах вэ?. Би бол байгаагаараа байдаг жирийн нэгэн залуу. Бас сайн хойд аав байна гэдэгтээ итгэж чадахгүй байна. Харин тэр бүсгүйд нилээд итгээд байдаг. Би яах ёстой вэ?. Цаг хугацаа харуулах болов уу?

cekc.mn Дээр ирсэн захидал

22 Comments

  1. дэврүүн says:

    Сайн байна уу? Би ч гэсэн хүүхэдтэй ганц бие ээж… Хүн хайралсан дуралсан гээд ирхэд хамгийн түрүүнд охиноо л боддог тэгэхээр хүүхдийг нь хайрлаж байж л чи цуг амьдрах хэрэгтэй чадахгүй бол хүний үрийг зовооно шд насан туршийн хар толбо нь болно шүү хүүхдэд ямар ч буруу байхгүй шүү

  2. b says:

    энэ эрчүүд уурсдийгуу у гж бодоод бдг ум тэнэгүүд 1 ндээ олигтойхон зувлуж чадахгуй тэгэд хэн 1 нийг жирэмсэн болгочоод тэрэндээ хариутслаг уурж чадахгуй бж хунд муу ум зувлух санаатай.чиний хуухэдтэй болгож хаясан хуухэн чин хуухдээ тэжээгээд явж л бгаа шдээ та нар бол чадахгуй шдээ хуурхий амитан .энэ залуу бусдийн зувлугуугуу али зувий г ав
    уурсдуу хуухдээ 1 ээрэ тэжээгээд авч явах н байтугай уурийгуу ч авч явж чадахгуй арчаагуй т1 бж

  3. huuhedtei eej says:

    Яарах хэрэг юу байн???? хамт амьдраад хэсэг хараад үз, чи үнэхээр тэр 2-г хайрлаж чадах уу гэж??? хүүхдэд ямар буруу бйхав дэ, хамт амьдраад хайрлаж чадвал тэр л биз хамгийн гол нь хүүхдийг нь хайрлаж чадахгүй бол ээжийг нь хайрлаад ч яах ч юм билээ гэж хүүхэдтэй хүүхнүүд боддог юм.Би анхны нөхрөө өөр хүнтэй суугаад хүүхэдтэй болсноос хойш хүүгээ 2 настай байхад нь энэ нөхөртэйгээ таарсан,одоо бид хөөрхөн охитой болсон 10 жил амьдарч байна. Хүү маань төрсөн эцгээ гэж боддогь яахав том болохоор нь бид 2 шаардлага гарвал хэлнэ гэж тохирсон.Харин тэр дээр хүүхэдтэй хүүхэнд хайртай байсан залууд хэлэхэд илүү санаа гаргах биш хүүхдээ л гэсэн эхийн санааг чи ойлгоогүй байхаа да.Хүүхэдтэй хүнийг хүүхэдтэй хүн л ойлгоно. Би л лав энэ нөхөрөө хүүг минь хайрлаагүй бол өөрөө яаж ч хайртай байгаад, намайг яаж ч хайрлаад суухгүй гэдэг байсан.

  4. Oyunaa says:

    Сайн байна уу? Захиаг чинь уншлаа.Тэр бүсгүйтэйгаа эхлээд сайхан үерхээд үз. Хэсэг хугацааны дараа та 2н таарч тохирох нь мэдэгдэх байх. Юуны ч духанд хүрэлгүй хүүхэдтэй нь дотносох хэрэггүй байх гэж бодож байна ягаад гэвэл та 2 нийлэхээргүй бол тэр бүсгүй хүүдээ эвгүй байдалд орно шүү дээ /Чамаас салаад бас 1 хүнтэй учиржил таараа / За амжилт хүсье. Санаачлагатай эрэгтэй хүнд эмэгтэйчүүд дуртай байдаг юм шүү

  5. bb888mn@yahoo says:

    ккк эр хүн юм бол өөрөө шийдээч өөрөө амидрах итгэлгүй байгаа бол яаж амидрах гэж байгаам дээ тэнэг юмаа ккк тэгээд тэр хүүхэндээ хайртай юмуу би л лав тэгж харахгүй байна чи аав болохоо ч мэдэхгүй эргэлзээд байх шиг байна удахгүй хуний үрийг ад үзээд эхлэх байлгүй шийдэж чадахгүй бол болисон ни дээр дээ ккк

  6. sarnai says:

    сайн мэдэхгүй ымаа хунд зублух ни битгий хэл ууруу ч яж амидрахаа сайн мэдэхгүй л бн ш уу

  7. итгэл says:

    Чиний л амьдрал хэн юу гэж хэлэх нь хамаагүй ар гэрийнхэнээс чинь эхлээд эсэргүүцэх хүмүүс олон л гарах байх даа. Хүүхэд бол чи ямар хандана ээжийг нь яаж хайрлана чамд хандах хандлага тийм л байх болно. Би хүүгийнхээ ааваас салаад ганцаар явна гэж боддог байсан ч сайн хүнтэй таарч тэр минь одоо миний түшиг тулгуур болж явна даа. Миний ханийг олон хүн хүүхэдтэй хүүхэнтэй суух гэлээ гэж их л эсэргүүцдэг байсан, би ч бас айдаг л байлаа. Цаг хугацаа л бүхнийг харуулдаг. Одоо манайх хоёр хүүтэй нөхөр маань хүний өөрийн гэхгүй адил л хайрладаг.Чамд амжилт хүсье хүний хүүхэд хайрлана айл толгойлж амьдрал авч явна гэдэг том зүйл шүү. Өөрийгөө ч авч явж дийлэхгүй муусайн эрчүүл л чамд атаархсандаа л элдэвийн зүйлс бичиж байгаа юм. Хамгийн гол нь чиний хайрлаж дурласан бүсгүй зөв бодолтой юмны хойно дуугардаг эмэгтэй байгаасай. 2 хүн бие биенээ таниж мэдэхэд цаг хугацаа их орно боломж гаргаад салхинд гар эхлээд 2-уулаа дараа нь 3-уулаа гэх мэтээр. Дараа нь тэр 2 чиний тухай гэртээ ярилцана. Хүүхэд нь чамайг үгүйлэн санаж эхэлвэл чи сайн аав сайн эцэг болж чадна гэсэн үг байх даа. Амжилт хүсье

  8. nini says:

    chi amidraliig ih uchuuheneer bodson ym shig sangdlaa.yun hoid etseg boloh we ternii naana ih yum bno.
    1.ta 2iin hariltsa buyu zan aranshin tohiroh ugui ter ingedeg gesen tegdeg gesen tsuurhaluudadaa itgehee bolij uz
    2.za yahw sanaa zan aranshin niillee yun ert hamtran amidrah we uerheed uz hunii nuuts gadnaa ilereegui murtluu dotorh jinhene zan ni hojuu medegddeg teriig tanitlaa bas l ih udna da
    3.Magadgui chi durlamtgai er bol naadah chin zgr shohoorhol medooo bitii neg ymAMD het ih tuilshirch bai oisoon
    zaza etsest ni helhed tsag hugatsaa bugdiig haruulnaa gej…. amjilt

  9. zuzuzulaa says:

    хэсэг хугацаанд үерхээд, хамт амидраад үз. харин яаран хүүхэдтэй болж болохгүй шүү

  10. waka waka says:

    энэ эрчүүдийн хэлж яриж байгааг ээ оорсдоосоо ичдэг болоосой

  11. ЭЛГЭМСҮҮ says:

    ӨӨРИЙН СЭТГЭЛ ЗҮРХЭЭ Л ДАГА БУСДЫН ҮГЭЭР БИШ ХҮНИЙГ ҮРТЭЙ НЬ ЦУГ ХАЙРЛАЖ ЧАДНАА ГЭВЭЛ ЭРГЭЛЗЭХ ЮУН

  12. zaza says:

    Би ч бас хүүхэдтэй хүүхэнтэй байлаа. Хүүхэд яахав гээд тоодоггүй байсан. 4 настай охин хүүхэд. Том болсон аавыгаа мэддэг хүүхэд хэцүү санагдсан. Удаан амьдарвал дасах байсан байх. Гэтэл ээж нь сонин зан гаргаад байхаар нь би шууд яваад өгсөн. Тэднийд амьдардаг байсан юм. Би орох оронтой ойчих аягатай, ажилтай төрөлтэй боловсролтой, хүнд доромжлуулах дургүй эр хүн шүү намайг юу гэж бодоо вэ гэж хэлчихээд гарсан даа. Эргэж хараагүй шүү одоо бурханд баярладаг юм. Салснаасаа хойш 3 сарын дараагаас авахуулаад завсар зайгүй утасдаад байдаг болсон шүү. Би буруу бодож байжээ наддаа эргээд ирээчээ гээд гуйгаад байдагсан. Би эргэж хараагүй дээ. Сүүлдээ дугаараа сольсон. Би маш их хайртай байсан. Дотроо хичнээн хайрлаж өрөвдөж байсан ч 2 дахь боломж гэж байхгүй, би амьдрах гэж ядаж яваа эр хүн, зүрх сэтгэлээрээ тоглуулаад баймааргүй байна гээд шүд зуусаар байгаад эргэж очоогүй дээ. Ямар ч их хайртай байгаа вэ гэж боддог юм. Одоо ч бас яажшуухан амьдардаг бол доо гэж чимээ чагнаж л явдаг. Охиноо хөтлөөд 2ула байдаг сурагтай байна лээ тэглээ гээд би яахав дээ. Түүнээс хойш жил гаран өнгөрч байхад би ч бас ганцаараа л байна. Одоо харин аятайхан бүсгүйгээ олчихов уу даа гээд нэг охин ажиглаад байгаа юм. Надад их сайн гэхдээ би хэсэг хугацаанд харж байгаад хөдлөе гэж бодоод байгаа ХАЙр минь амьдрал минь байгаасай гэж боддог юм. Надаас 5 дүү уул нь аятайхан хүмүүжилтэй охин л доо. Хүний хувь тавилан гэж бас байдаг юм шигээ. Хүүхэдтэй хүн арай л илүү санаа гаргаад байдаг юм билээ гэдгийг л хэлэх гэсэн юм аа тэр хүний буруу бас биш шүү гэдгийг ойлгоорой доо залуу минь.

  13. no says:

    Би чам шиг хүүхэдтэй хүнд дурлаж хайрлаж байлаа. Хамт амьдарсаан. Хүүхэд ч яах хүүхэд болохоороо дасаад аав гэдэг байсан. Харин эхнэр хэрэггүй дээ. Эмэгтэй хүн сурсан зангаа хэзээ ч тавьдагүй юм билээ. Өөрөөр хэлбэл нөхөртэй байсан хүүхэдтэй мөртлөө чамтай явж байгаа юм чинь ЧАМААС ӨӨР ХЭН НЭГЭНТЭЙ ШУУД Л ЯВНА ГЭСЭН ҮГ ДЭЭ. ЧИ ЧИРГҮҮЛТЭЙ АВГАЙГААР ЯАХ ЮМ БЭ ТЭНЭГ ЗАЛУУ МИНЬ. ГАДУУР ЗӨНДӨӨ САЙХАН ХҮҮХНҮҮД БАЙНА Ш ДЭЭ.

  14. Hongoroo says:

    Би нэг охинтой ганц бие ээж. Миний бодлоор чи өөрийгөө ийм эрт хойд эцэг болж чадах болов уу гэж толгойгоо гашилгах хэрэггүй ээ. Эхлээд боломжтой бол хамт амьдрааад үз. дараа нь тэр эмэгтэй,хүүхэд 2-ын байдал мэдэгдэнэ. манайхны зарим нь хамт амьдарна гэхээр бүүр мөсөн гэрлэх юм шиг санадаг, тэгээд удалгүй хамаг байгаа хөрөнгөө нийлүүлж үр хүүхэдтэй болсон хойноо л энэ ч болохгүй байна, сална гэхээр хүүхдээ бодож байна энэ тэр гээд зовлонгоо ярина. Хүүхэд ггол асуудлаас гадна материаллаг асуудлууд бас л салж чадахгүй байх нэг шалтгаан штээ, Тэгэж амаа барихын оронд ядаж жил амьдраад бие биенээ мэддэг болсныхоо дараа эцэг эх болохоо ярилцвал дээр байх даа.

  15. Aav says:

    тэр том ахынх нь хэлдэг санаа зөв шүү. мэдрэл бас жаахан зүгээргүй бололтой. эхлээд тэр хүүхэнтэйгээ сайхан үерхээд, болзоод хосууд шиг байгаад үз л дээ. тэгээд дараа нь яахаа шийдэхгүй юу.

  16. bayaraa says:

    Зугээр л хусаж узэе гэсэн санаа чини л чамайг дурлацан ыим шиг санагдуулаад байна. панаалдаж байгаад ганц нэг хусаад узэхгүй юу даа. Тэрний дараа жинхэнэ хайр дурлалуу эсвэл сэксийн хусэл тачаал байж уу гэдэг чини мэдэгдэнэ дээ.

  17. Tomah says:

    Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэдэг шиг, үерхээ ч үгүй юм байж юун хойд аав болоx бээ?
    Мэдрэл зүгээр биздээ.

  18. Захидалын эзэн says:

    Tom bolson humuus bie bienee hairlaad baihad ter bytshan huuhed ch gesen taniig hairlah bolno. Hamgiin gol ni buh zuil tanaas shaltgaalna. Huuhed bol tomchuudaas ireeduin humuujil ni hamaarch baidag shdee. Ta yaj haritsana tanitai yg tegj haritsaj tuluvshij baina. Huuhded ymar ch buruu baihgui. Magadgui eej ni bas olon zuiliig bodoj yvaa baih. Ahin amidraldaa aldahiig hen ch husehgui, tiim ch uchraas taniig semeerhen ajilgalaj baigaa baihaa. magadgui huseegui ch uridnii nuhurteigee haritsuulaad bodoj l baigaa. nuhruusuu salsan bas huuhedtei emegteichuud ihenhdee heseg hugatsaand er hund ahin itgej chadahgui bolchdog. Tuuniig uurtuu tatahiin tuld uuruuruu baihad boloh bailgui dee, ter ni iluu shudraga baih. za amjilt husie.

  19. TAIJ says:

    Нэг хусалцаад үзэхгүй юу даа найзаа. тэгээд чамд гологдхооргүй бол яадийм амидраад үзэхгүй юу

  20. TAIJ says:

    Нэг хусалцаад узэхгүй юу даа найзаа

  21. urin says:

    Хэсэг уулзаад үзэхгүй юу, болмоор юм шиг бол хамт амьдраад үз, хамгийн гол нь яарах хэрэггүй, хамт байгаад ирэхээр аяндаа та 2 таарах таарахгүй чинь мэдэгдэнэ.

  22. legend says:

    Зүрх сэтгэлээ дагаж амьдрал зохиох хэрэгтэй гэдгийг би лав хувьдаа маш хатуу ойлгосон. Гэхдээ тэр бүсгүй хамгийн эхэлж хүүхдээ гэнэ шүү дээ чи сайн л аав болох хэрэг гарах байх даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.