Өөрт чинь тохирох цорын ганц хүн гэж бодож байсан хүн чинь итгэлийг чинь эвдсэн тийм биз. Сэтгэлээр унах хэрэггүй. Бүтэлгүй дурлал аз жаргалтай төгсгөлийн мөрөөдлийг үгүй хийдэг. Гэхдээ ийм нөхцөл байдлаас гарах арга бий. Та хэн нэгэнтэй дотно болж, түүнээс байнга утасны дуудлага ирж, хамт амралтаа төлөвлөж, нэг нэгнээ дууддаг нэртэй болж, өөрсдийн гэсэн сайхан дурсамжтай болохыг хүсч байгаа биз дээ.
Тэгвэл ганц бие байгаа шалтгаанаа юун түрүүнд олж мэд.
1. Эр хүнээс шаарддаг зүйл чинь хэтэрхий олон.
Таны мөрөөдлийн эр хүн магадгүй таны төрсөн өдрийг хэзээ ч мартдаггүй, тантай хамт дэлгүүр явахаас дургүйцдэггүй өндөр эмч байх. Амжил хүсье.
Төгс хүнийг сэтгэлдээ төсөөлж, бодит амьдралаас хайх нь таны нүдийг харалган болгож байгаа хэрэг.
“ Би хуурамч эрчүүдийг огт тэвчдэггүй” гэж ярьж буй хүмүүстэй таарах болгондоо тэднийг насан туршдаа ганцаараа явах нь дээ гэж боддог. Бусдын таалалд нийцэж амьдрахыг хүсдэг хүн гэж байхгүй.
Та тамхи татдаг хүнд дургүй бол болж байна. Хүүхдэд дургүй гэж үү? Тэгвэл эхнэрээсээ салсан эртэй болз. Хэдийгээр түүний жин, өндөр таны шаардлагад нийцэхгүй байлаа ч түүнтэй амьдарч яагаад болохгүй гэж.
2. Хуучин харилцаагаа мартаж чаддаггүй.
Салалтаар дууссан хуучин амрагын чинь шударга бус үйлдэл толгойноос чинь гарахгүй байгаа нь шинэ харилцаа үүсгэхэд саад болж байгаа тиймүү?
Гэвч нөгөө талаар уур хилэн, харуусал таныг шинэ харилцаа тогтооход бэлэн болгоно.
Хэрэв хуучин чинь бодолд чинь оршсоор байвал та хоёр хэдийгээр цаашид хамт байхаа больсон ч сэтгэлд чинь байсаар байна гэсэн үг.
Хэрэв хуучин амрагаасаа харилцаагаа бүрэн таслаагүй бол шинэ танилтайгаа найзын хувиар уулзаж, спорт, киноны тухай ярилцаж цагыг зугаатай өнгөрүүлэх боломжыг бүү алд. Бүх зүйл эхлэхдээ сайхан байдаг шүү дээ. Тэр мэдрэмжийг дахин олж ав.
Үүссэн нөхцөл байдлыг хуучин амрагынхаа байр сууринаас харахыг хичээ. Хэрэв түүний буруу бол түүнд нүүр өгөх хэрэггүй.
3. Өөрт байгаа бүхнээ өгөх гэж хичээдэг.
Амьдралын чинь нэг хэсэг болох хүн өөрийн чинь тухай уналт бүтэлгүйтэл, өвчин, хүүхэдтэй болох хүсэл гээд бүгдийг мэдэж авах нь зүйн хэрэг. Гэвч та хоёрын харилцаа бүтэх эсэх нь эргэлзээтэй үед өөрт тулгарч байгаа бүгдийг тоочих гээд хэрэггүй.
Таны ийм зан түүнийг хөндийрүүлж мэднэ. Анх уулзахдаа бүх амьдралаа дэлгэх хэрэггүй. Эр хүнд өөрийгөө мэдрэмжтэй, баяр хөөртэй, дур булаам бүсгүй гэдгээ харуул. Хэрэв тэр үүнийг олж харвал өөрөө таны тухай илүү ихийг олж мэдэхийг хүснэ.
Бэлтгэсэн Н.Энх
news.mn
5 Comments
Hosoor amidrah huvitai horvood chadahgui hun baigaa ni uuriinh ni dan gants setgehui gej u? Unench baih geed buh yumaa zoriulahiig husej baihad nadad itgehgui baihaa ohiduudiig bi yaaltai? tegeed nadaa itgehgui baigaamuu? geheer bas uurtuu itgehgui baigaa ch yum shig hahaha. Yostoi setgeliin tamtai horvoo yum daaa.
зожиг байх сайхан шүү. Эрүүл саруул сэтгэхүйтэй эрх чөлөөтэй хүн бол насны эцэс болтол ганцаар яваад дуусах хүн тэнгэрлэг хүн
Юун хос амьдрал гэж донгосоод бай тийм юм гэу хаана байсан юм.
би бодохдоо 2 амидрал руу орвол эр хунд итгэхгүй дээ. бас л ноог хууртах байсан бодол толгойд шуу. Бас хун итгэл хулээлгэнэ гэхээс эмээж байна аа. урид ни 120% итгээд амидраад байсан чини их хэцүүдүүлсэн дээ. одоо итгэхээ болиод байна аа. Зарим хумуус хуний итгэлийг асахгуй болтол унтраах умаа . энэ асна гэхэд удах байхаа.
хэн 2?
УДААН ГАНЦААР БАЙХ ТИЙМ САЙН БИШ ХОРВОО ЗААВАЛ ХОСОЛДОГ УЧИРТАЙ ЭРҮҮЛ САРУУЛ СЭТГЭЛГЭЭТЭЙ ХҮН ХЭЗЭЭ Ч ГАНЦААРАА ХОРВООГ ТУУЛАХГҮЙ ИХЭНХДЭЭ БУСДААС ӨӨРТ БАЙХГҮЙ ЧАНАРЫГ ИЛҮҮ ИХЭЭР ШААРДААД БАЙДАГ ЧАНАРЫН ХҮМҮҮС ИХЭНХДЭЭ ГАНЦААР ЗОЖИГ БАЙХ ГЭЭД БАЙДАГ ХЭРВЭЭ ТИЙМ БОЛ АМЬДРАЛАА ЗОРИГТОЙ ӨӨРЧИЛ ХҮНИЙГ БАЙГААГААР НЬ ХАЙРЛАЖ АМЬДРАХ ШИГ САЙХАН ЗҮЙЛ ГЭЖ ҮГҮЙ …ТА 2- ЧИН ТУСДАА ӨӨР ӨӨР СЭТГЭХҮЙТЭЙ ХҮМҮҮС БИЗ ДЭЭ