Тэр тарианаас болов уу?

Энэхүү сайтын нэгэн зочин байна. Надад тулгараад байгаа асуудлын тухай бусадтай ярилцахаар шийдлээ. Би нэгэн хувийн байгууллагад ажилладаг. Одоо 30 настай залуу. Надад нэгэн бэрхшээл тулгараад жир гаруйн хугацаа өнгөрлөө. Ингээд энэ түүхээ эхнээс нь өгүүлье. Одоогоос 5 жилийн өмнө амралтаа аваад Эрдэнэтэд аавындаа очлоо. 7-р сар байсан тул зуны ид халуун үе байв. Аавынх маань нэгэн аж ахуйн хашаанд байдаг юм. Олон жил болсон хөрсний элэгдэлтэй газар тул хашаа нь нил шарилж. Ингээд нохой гаслам халуун үд дунд байсан тул ном, бичиг баримтын агуулахруу ороод унтчихсан юм. Тэр агуулах зуны халуунд маш сэрүүн байсан хэрэг. Ингээд жаахан унтаж байгаад сэртэл найтаалгаад, хамраас ус гоожоод, нүд загаднаад эхэлсэн дээ. Би ч халуун зун ханиад хүрэх гэж байгаа юм байлгүй, ямар хачин юм бэ гэж бодож байсан. Ингээд л тоосны харшилтай болж орхив оо. Тэр зундаа час улаан нүдтэй, нус, нулимастайгаа хутгалдасан, нэг найтаахаараа “30 найтаадаг” амьтан л явсан. Хойтон жил нь боллоо. Бас л 7-р сард наадам дөхөж байтал өнөөх шинж тэмдэг дахиад л эхэллээ. Сүүлдээ бүр их найтаахаар хамраас цус гардаг боллоо. Нэг найз маань “Наадах чинь харшил байна” гээд эмчид очихыг зөвлөлөө. Ингээд эмчид очтол ургамалын тоосны харшил буюу шарилжны аллерги гэж оншлов.

“Хлорфенамин” гэж эм бичиж өгөв. Тэрийг нь уугаад ч нэмэр алга. Ингээд зун бүр л найтааж, тургисан, час улаан нүдтэй амьтан явдаг болов. Эмчид үзүүлэхээр янз бүрийн л эм тан бичиж өгнө. Зарим нь нэмэргүй, зарим нь нэг хэсэгтээ үйлчилж байгаад л сүүлдээ больчихно. Гэтэл өмнөх жил манай ажлын нэг эгч нэг сайн тариа байдаг тухай хэлэв. Таньдаг эмч дээрээ давхиад хүрэв. Тэрээр “Кенлог” гэж тариа хийлгэхийг зөвлөсөн. Тэр дор нь эмийн сангаас аваад сувилагчаар нь тариулж орхив. Жижигхэн шилтэй, тараг шиг цагаан тариа. Тэгээд л өнөөх харшил гээч өвчин орйоноос нь эхлээд гайгүй болсон доо. Хүн шиг хамраараа амьсгалдаг болоод, нүд загаднахгүй сайхан гэж. Тэгээд л урам зоригтойгоор хойшоо ОХУ-руу ажлаар явсан. Ингээд наадмаар эргэж ирдэг юм. Хэдэн нөхөдтэйгөө хөдөө сумын наадам үзэхээр гарч өгөв. Тэнд баахан айраг уучихдаг юм. Гэтэл айрганд сэдэрдэг юм уу яасан юм, дахиад л өнөөх харшил хөдлөөд эхлэх нь тэр. Бүр өмнөхөөсөө ч дордов. Ингээд хотруу орж ирэнгүүтээ л нөгөө “Кенлог” гэдэг тарианаасаа аваад хийлгэчихэв.

Харшил хөдлөхөө байсан ч нэг том асуудал тулгарсан. Ер нь л хэрэг бишдэж эхэлсэн. Өмнө нь бусдын л адил байдаг байсан бол эхнэртэйгээ долоо хоногт ганцхан удаа секс хийнэ. Заримдаа түүнээс ч удах нь энүүхэнд.  Заримдаа ид нөгөө ажлаа хийж байхад өнөөх маань бууж орхино. Эсвэл тавихгүй. Сэрэл хөдлөх нь ч өмнөхөөсөө багассан юм шиг. Ер нь л чалх буурч эхэлсэн. Анх нь тэр тариатай холбоогүй гэж бодож байлаа. Учир нь би 2009 оны хавар шинэ удирдах албан тушаалд томилогдсон тул маш их ажилтай байсан тул ядарснаас болж байна гэж бодож байсан.

Одоо бодоод байхад тэр тарианд учир байх шиг байна. Хүмүүсээс сонсохнээ хүний дааварт нөлөөлдөг хүчтэй тариа гэнэ. Эмэгтэй хүн түүгээр тариулвал маш их таргалдаг ч гэх шиг. Намараас тарианы үйлчилгээ буурах болов уу? Өвлөөс эргээд хуучин хэвдээ орох болов уу? хэмээн гордож байсан ч бараг л талаар болов. Өвөл байдал арай дээрдсэн ч олигтой болсонгүй.

Энэ зун дахиад л харшил хөдлөж эхлэхэд нөгөө тариагаа аргагүйн эрхэнд бас л хийлгэсэн. Ингээд одоо эхнэртэйгээ хааяа нэг ойртчихоод л яваад байна даа. Би хаширлаад өнөөг хүртэл ямар нэгэн чалх сайжруулах эм тариа хэрэглэж үзээгүй. Хүмүүсээс зөвлөгөө авъя. Болохгүй бол мэргэжлийн эмчид үзүүлж байж болъё гэж бодож байгаа. Ийм л нэг асуудал тулгараад байна даа. Шоолж, наргилгүй чин сэтгэлээсээ зөвлөгө өгөхийг хүсье.

секс.мн дээр ирсэн захидал

22 Comments

  1. kamasutra says:

    би дархлаагаа сайжруулж салимон ууж байгаа саяхан наад тариаг чинь хийлгэчихсэн зүгээр л байна сексийн тал дээр

  2. billion says:

    ДАРХЛААГАА САЙЖРУУЛААД ҮЗЭЭРЭЙ

  3. gegeen says:

    за наад xаршил чинь манай эxнэрт тусаад 4 дэxь жилээ взэж бна. тэр тариаг xийлгэж үзсэн. яг эxэндээ гайгүй, дараагаас нь үйлчилэxээ болидог юм. 5 жил болоод зүгээр болно. урьд тусаж бсан xүмүүс тэгж яриx юм билээ. элдэв тариа xэрэглээд шал дэмий шүү. наад СЭКСийн дуршил бууруулдагыг чинь бодож үзмээр юм бна шуу. миний бодоxод монгол аргаар л эмчилвэл зүгээр юм шиг. Xалддаг энэ тэр гэx л юм билээ. надад л лав xалдаагви дэг.

  4. Bilegee says:

    энэ жулиа одоо болимоорсон xүүxэн xүн бололтой ам хэл гэж бүх л сэтгэгдэлдээр xараасан урсгасан байх юм тэнэг вэ,

  5. Зочин says:

    Энэ тариа чинь гормоны бэлдмэл шүү дэ. 40 өөс дээш насны хүмүүст ихэвчилэн хийдэг. Үргүй болгодог учраас. Эмч нар залуу хүмүүсд хийхийг хориглоод байхад дураараа хийж байдаг. Эмчийн заавраар эм тариагаа хэрэглэж бай.

  6. monda says:

    манай ээж бас харшилтай байсан. тамхи татсан хуний хажууд бол хамар н битуурээд хэд хоног ягаад ч онгойдоггуй бас буратиногийн карабас шиг 100 найтадаг гэдэг шиг найтаадаг байсан. суулдээ хамарнийхаа махийг лазэрээр тулуулээд нам болсон. тийм арга байна уу асуугаад узээрэй. ээжээс удамшаад манси дуу бас харсхилтай хамар н битуурдэг байж байгаад хэдэн жилийн омно бас хамарний махаа авхуулсан тэгээд зугээр болсон. энэ талар эмлэгээс судалж узээрэй. зөв хүнээ олж эмчид үзүүлэхгүй бол үнэтэй эмээ шахах гэж худлаа үнэн онош тавиж магадгүй шүү

  7. зочин says:

    хамаагу тийм элдвийн тариа ч ер ни хортой доо, хожим ни л ноо ни илрэх бх

  8. bi bi says:

    Би бас харшилтай гэхдээ бараг юм хэрэглэдэггүй. Гурийж байгаад л хугатсааг ни дуусгадаг. Харшил нам дардаг тариа чин хучээр дааварт нолоолж байж уйлчилдэг гэж бараг л социализмийн уэд сонсож байсан. Нааах чинэ нолоолсон гэдэгт эргэлпэхгүй байна. Сулралтай болдог гэж хумуус яридагшт эр ч бай эм ч бай.

  9. Arai ch dee chi says:

    Харшилын тариаг тэгж дураараа хийлгэж болдоггүй юм штэ. Яасан тэнэг залуу вэ. Арай ч дээ Эмч гэж мэддэггүй юмуу

  10. hen ch bish says:

    кинологи бол зүгээр үргүй болгоно гэхээс босохгуй болгоно гэж байхгүй ээ чиний чалх л авах юм алга. би 4 хүүхэдтэй одоо хангалттай гэж бодоо кинологи 2 жил ундур тунгаар тариулж байна ягаачгуй үргүй ч болохгүй байнадаг.

  11. bolood says:

    Наад тарèà ÷èíü óãààñàà íºõºí ¿ðæèõ¿éí íàñíû õ¿ì¿¿ñò òàðüæ áîëäîãã¿é òàðèà ø äý. ×è õ¿¿õýäòýé áîëîõûã õ¿ñýõã¿é áàéâàë òàðèóëààä áàéæ äý õý õý. ýì÷èä õàíäàæ çºâëºãºº ñàéí àâààðàé.

  12. matar says:

    за да хэлхэд хэцүү л юм бна удахгуй сууж шээдэг л болох байхда

  13. Dondog says:

    хуушээ, хэдүүлээ сексийн сайт дээр сексээ л яривал яасан юм бэ?

  14. Dondog says:

    хуушээ, хэдүүлээ сексийн сайт дээр сексээ л яривал юм бэ?

  15. sony says:

    ХАРАМСАЛТАЙ НЬ МАШ ХҮНД ЭМГЭГҮҮДИЙН НЭГ НЬ. БИ Ч БАС ЯГ ЧАМ ШИГ. 21-Р ЗУУНЫ ТАХАЛ БОЛООД БАЙГАА ӨВЧИН ЮМ. ГОЛ НЬ МАШ ОЛОН ХЭЛБЭРИЙН БАЙДАГ. ШИНЖИЛГЭЭ ӨГӨХӨӨР ЯГ ЮУНААС ХАРШЛААД БАЙГАА НЬ ГАРААД ИРНЭ. ЗАРИМ НЬ ВАКЦИНТАЙ, ЗАРИМ НЬ ВАКЦИНГҮЙ БАЙДАГ. МИНИЙХ БОЛ ВАКЦИНГҮЙ НЬ. ЧИНИЙ ХЭЛЭЭД БАЙГАА КЕНОЛОГ ГЭДЭГ ТАРИАГ ЧИНЬ ХИЙЛГЭЭД Ч ҮЙЛЧИЛХЭЭ БАЙЖ ЭХЭЛЖ БАЙНА ОДОО. ТЭР ТАРИА ЧИНЬ ЕРӨӨСӨӨ ЦЭВЭР ГОРМОН ЮМ ГЭСЭН. ДААВРЫН ЯЛГАРАЛТАНД НӨЛӨӨЛДӨГ ГЭСЭН БАЙХ ШҮҮ. ЭРТХЭН ХАРШЛЫН ЭМНЭЛГҮҮДЭД ҮЗҮҮЛЖ ШИНЖИЛГЭЭ ХИЙЛГЭ. ТУН АРГА ЯДВАЛ НАДАД ХАНДААРАЙ. НЭГ АРГА БАЙДАГ ГЭСЭН. ЕР НЬ БОЛ БАС ДАРХЛАА ЭНЭ ТЭРТЭЙ Ч ХОЛБООТОЙ СУРАГТАЙ.

  16. Smile says:

    Dur meden tiim hvchtei tariag ymar olon hiilgediim Dee. Manai nuhur bas harshiltai tegsn mortloo ter tariag hiilgehgvi gd gvriigeed bdg ym. Chalh buurah ch yahaw vrgvi boldog gesen shvv. Emchid sain vzvvleerei.

  17. Цэцэг says:

    Энэ Жулиа гэгч нөхөр доромжлохгүй байвал зүгээрсэн.

    Дур мэдэж эмчилгээ хийлгүй, мэргэжлийн эмчид хандсан нь дээр. Насан туршдаа ингэж зовж амьдралтай нь биш, зөв замаар зөв эмчилсэн нь дээр биз дээ.

  18. М,,, says:

    сайнуу Вэрөна гээд суулд орж ирсэн эм бгаа, шууд л эмчилэнэ дэ.

  19. julia says:

    Medleg dutuu orovdoltei mongolchuudiin 1 emgenel.Chi mal min sex sudlaach emch ,harshliin emch deer ochooch.Sex.mn gej saitaas naadhiinhaa hariultiig avhuu?Tegvel emch emnelgiin hereg alga.Endees hen bichsen n medehgui dahiad buruu medeelel avaad viaagra uugaad bur zurhee zogsooj uhev dee.Esvel emch deer ochih amidraliin bolomj naad zahiin bolovsrol chamd alga uu?Ovdson hun emch deer ochnoo gedeg???????????CHi ovdvol lam deeer esvel medeh medehgui hunii ugend itgej yu ch hamaagui uuj tariulah uu?Tegvel geroin tariulaad doh av tegvel naaaduul chin zugeer bolno gej zovlii.

  20. uhaalag baigaarai says:

    виагра дур хүсэл өдөөхгүй зүгээр л боссон хойно нь буулгахгүй удаадаг л үйлчилгээтэй юм бишүү.

    харшилын эмчилгээнд цус солиулах л сайн байдаг гэдэг дээ. цусаа соруулаад, ариутгуулаад, буцаагаад бие рүүгээ шахуулдаг. 313963-р яриарай. харшилыг бол гайгүй нам дарна.

  21. hey says:

    Харшил өөрөө урэвсэл болхоор дархлаа энэ тэр гээд чиний биэ өөрөө их сул байгаа гэж бодож бна, эргээд сэргэх байхаа.

  22. p.mardai says:

    виагра олоод ууу зүгээрээ хамааа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.