Тэр хүн яагаад ирдэг юм болоо?

Та бүхнээс нэг зүйл асуух гэсэн юм. Би нэгэн хувийн байгууллагад ажилладаг. 23 настай эмэгтэй. Урьд нь хүнтэй үерхэж байгаагүй. Хамт ажилладаг нэг залуу маань надад таалагддаг л даа. Тэр надаас түрүүлж ажилд орсон. Намайг анх ажилд ороход тэр найз охинтой тэр нь манай ажлынханыг танидаг ирдэг байсан. Жилийн өмнө тэр найз охиноосоо салсан. Хоёр сарын өмнө аав маань гадаадад багшлахаар болж ээжтэй хамт явсан. Одоо эгч бид хоёр гэртээ хоёулахнаа байдаг. Ажлын маань залуу аав ээж хоёрыг явсны дараанаас манайд согтохоороо ирдэг болсон. Ирээд ойр зуурын юм ярьж сууж байгаад тэрэнд би өөр өрөөнд ор засаж өгөөд, би өөрөө эгчийнхээ өрөөнд ороод унтчихдаг. Эгч эхлээд уурладаг байснаа болисон. Манайд бараг 8 удаа ирж хоносон байх. Гэхдээ юу ч болдоггүй. Хайрын тухай ч юмуу, ойр дотно болох тухай яриж байгаагүй. Намайг оролдоогүй. Зүгээр л ирж хоночихоод өглөө нь эгчээс санаа нь зовсон байдалтай гараад явдаг. Ажил дээр юу ч болоогүй юм шиг л байдаг. Надад туршлага байхгүй болохоор би сайн мэдэхгүй байна л даа. Тэр хүн яагаад ирдэг юм болоо? Би асууж байгаагүй л дээ. Санаа зовоод. Миний асуултанд сэтгэлээсээ хариулна гэж найдаж байна…

cekc.mn дээр ирсэн захидал

44 Comments

  1. MAN bna says:

    / Гэрт чинь орж ирж унтахыг бодоход чамтай ямар нэгэн учгаар холбоотой болж дээ. Эсхүл чи түүнтэй явалдсан. Нөгөө бол эгч чинь. Тэрнээс хамаагүй хүн юу гэж гэрт ирж унтах вэ дээ

  2. bavuu says:

    дасгаж байгаад будаа болгох гэж бна.

  3. temee says:

    эрн болсон yvdlini talaar bicne.ternii ezen bh
    2 cin ylgaatai bhaa.end engiin uger bicsen bolhor bidend yaj c harsan negl ontsgui sanagdaj bga bh.ternees tuhain nuhtsuld uuru bsn bol yahig hen medhevde.tegehleer baidliig harjnaj l baida

  4. red says:

    За яадаг юм бэ, ийм юм байх шдэ, зориг муутай л байгаа биз

  5. ha ha ha says:

    дондог ахийн үгэнд ор ккк

  6. Dondog says:

    Хайртай дуртай мөртлөө дуугай, зориггүй учираас хоноод яваад байгаа гэнэ үү, тийм юм байдаггүй л байхгүй юу. Уугаад, согтоод хонох зориг ороод байгаа мөртлөө хайртай гэдэг ганц хоёрхон үг хэлэх зориггүй гэвэл ёстой үлгэрийн далай. Би ч бас зориг муутай банди байлаа, уугаад зориг ороод хэлэх үгээ хэлж явсанаас биш гэрт нь очиж унтах хэвтэх тухай бодож ч байсангүй. Наадхаа шуудхан хөөгөөд явуулж бай. Үнэхээр хайртай дуртай гэдгээ хэлэх юм бол харин дараа нь унтах хэвтэх эсэхээ өөрсдийнхөө сэтгэл зүрхээр шийдэцгээнэ биз!

  7. ochij honoson zaluu says:

    та нар юмийг ягаад ингэж буруугаар ойлгодийн би зугээр л зориг муутай хайртай гэдгээ хэлж чаддаггуймаа тэгээл жоохон юм уугаад зориг ороод очичихоод юм хэлж чадахгуй хоночдийн тэгж байгаал болийштэ хэ хэ ийм байвал та нар яахуу?

  8. Ramirez Sanchez says:

    Асуултынхаа хариултийг чи ичэж санаа бохоо болисон цагтаа олох бха да.

  9. ohhoho.. says:

    согтуу байxад өвөрт ороод ирж мэдэx xууxэн бна гэж мэдээд ирэд бга юм биш уу, дараа ни xариуцлага байxгуй амар.

  10. legend says:

    Ширэн нүүртэй хог вэ. Айлд согтуу очиж хоночихоод ажил дээрээ ширэн нүүрлээд дуугай байгаад байдаг. Сонин л залуу байна даа бодлоготой мундаг хүн бол биш. Эр нөхрөө зөв олж сонгоорой доо бүсгүйчүүд минь. Эр нөхрөө зөв сонговол амьдралын ачаа 50% болж буурна буруу сонговол 150%-200% нэмэгддэг гэж үнэн шүү бүсгүйчүүдээ…

  11. khongorkhon says:

    буудалд орох гэхээр мөнгө байхгүй чи тэгээд тэр хүнийг хүлээгээд авчдаг болохоор тэгээл ирдэг байхгүй юу. чамайг дээрхэх амархайн байгаа байхгүй юу тэгээд ч 2 эмэгтэй хүнийг аргалахад асуудалгүй шүү дээ. яагаад гэдгийг нь өөрөөс нь шууд л асуулдаа. ямар чи тэднийд хоноод байгаа биш, тэрний нүүр харин ширмээр хийсэн байхаа

  12. М,,, says:

    орой bolohoor gertee honoj eej aabdaa haragdahaas aidag bh, tegeed bas chamd sain bj helj chaddaggvi yumuu sain medehgvi yum
    egch chin bhgvi ved chamaig oroldoh l bh
    egchees chin sanaa zobood bdiin bolob uu medehgviee utgagvin kkk

  13. uranzurag says:

    түүнд сэтгэлийг нь ойлгодог, сонсдог дотны хүн хэрэгтэй байдаг болтой.

  14. nini says:

    yu we yu yriad bgaa ohin be. ul ni ih uruwch ym shig bn gehdee arai l dendenee.bi law gertee gadnii hun oruulahaas so sangddag za sogtuu hun bol buur shuud ambaardal gargah heregtei orulah ch hereggui shde ternii uuuh ni hend hamaatain be udahgui naadaoh chin uusanaa shingeej chadahgui ymar negen ym bolhiig uguisgehgui jookon seremjtei bwal yasan ym be tgd 2 ohin bj haa hamagui humuust itgeel gertee oruulad honuulj bdag.
    odoo ued chin hunii sain muu ni medegdku boltson yu ch iluu duutu ym bodolgui dahij gertee bitii oruul. harad bhad chi uuruu taltai bolood dawraagaad bgan bishuu……

  15. Bataa says:

    Yurn n hun alcahol heregleheeree esreg huistnee erdiinhuus iluu husdeg boldog shd, tegeed ch jaahan sogtohooroo hamgiin turuun sanaand n chi ordog yum bna, tegeed tanaid irdeg, 1 ugeer chi tuund taalagddag yum bna da

  16. Dondog says:

    Эгчтэйгээ 2-уулхнаа байж өөрсддөө хамаагуй шахуу согтуу залууг дахин дахин гэртээ хонуулаад байдаг чинь буруу л байна даа. Ихэнх тохиолдолд эрчүүд ийм хүүхнийг бэлэн хүүхэн гэж л ойлгодог юм. Аягүй бол цаадах чинь та 2-т 2-уланд чинь санаатай, групп секс хүсч байж ч магад шүү! Үнэхээр хайртай дуртай хэн хэнээ таньж мэдсэн бол өөр хэрэг л дээ.

  17. gah gah gah says:

    би танайд очиж хоноё. болно биздэ

  18. cool says:

    чи ямар донгио хуухэн бэ… чамайг энэ хүүхэн яавал гэж гэсэн бөөрлөхсөн өнгө аясаар л харицдаг юм бна шүү дээ.. чааваас

  19. sony says:

    өөртөө итгэлтэй өөрийнхөө эзэн байгаач. хүн өөртөө 100 хувь итгэлтэй байсан цагт, аливаа бусад зүйлсийн учир шалтгаан ч гэсэн тэр хүний өмнө 99 хувь нээлттэй байдаг юм. чи өөртөө эзэн байж чадвал наад залуу чинь асуудал биш болно гэсэн үг.

  20. asiana.asie says:

    Чамайг харж явдгаа их нуудаг хүн юм байлгүй дээ. Эрүүл саруул байхад нь чи нэг хоолонд орий гэж байгаад санаандгүшй байдлаар нүд рүү нь харж байгаад чи яагаад ингээд байдаг юм бээ гээд асуучих. Эмэгтэй хүмүүс нүдийг нь харж байгаад л яах гээд байдгийг нь мэддэг гэсэн байхаа. Аятайхан ярилцвал ямар ч муухай ааштай, эсвэл дуугүйя хүн ярилцвал ярилцаж л байдаг. Гол нь тэр ярилцах нөхцөл орчныг л бүрдүүлж өгч бай. Тэрнийг мэдсэн хойноо л одоо манайд битгий ирж байгаарай ч гэх ювм уу. Эсвэл хамтдлаа байя гэх юм уу асуудлаа шийдсэн ньв дээр биз дээ. Учиртай болоод л танайд л ирдэг биз дээ. Тэр учир начирыг нь юуны өмнө олж авах хэрэгтэй. Магадгүй зүгээр секс хийхийг ч хүсээд байгаа юм уу. Амьдрал өөрөө баян шүү дээ. Ганцхан зүйылийг гэхдээ сайн тунгаагаарай юу юуны түрүүнд шууд битгий секс хийгээрэй дээ эрчүүд чинь тэр тал дээр даврамтгай байдаг шүү дээ.

  21. IQ says:

    Юу гэсэн үг вэ? Чи яах гэж гэртээ оруулдаг юм бэ? Ажлын газрын хүн гээд гэртээ хонуулаад байдаг чи яасан сонин юм бэ? Шууд хөөж бай. Ёстой балай залуу байна наадах чинь.

  22. solo says:

    gertee dahij bitgii oruul.ugui gej helj chaddaggui umuu er hun harahaaraa.

  23. kool dogg says:

    yu yu yuw. chi yax gj anxnaasaa gertee oruulsiin. chi chine xarin ooroo sxan gar bn uu gvv yu. anxnii udaa irexed ni oruulaxgvi, za oruulsan ch xonuulaxgvi bwal bolooz dee. chi ternees yu xvleegeed bdiin. xairtai ni bol tegeed irxer ni tas tewreed xewteech dee. vgvin bol naad xudlaa sanaa manaagaa xayaach ee. oruulaxgvi bwal boloon bish vv. terend ni chn sanaa zowood asuuj chadaxgvi ch gx shig. yoooy bolioch. zaigaa bari ok. xairtain bol arxi uulgaxgvi atgandaa oruul. oor yu xelxew. sonin sogtuu galzuu tal uxan garuu gvi yu chi chine ain. za amjilt

  24. hi says:

    чи өөрөө тэрэнтэй хэр харьцдаг вэ чамайг сайхан харьцаад өөрийг нь ойлгодог болхоороо сэтгэл санаа нь тиймэрхүү үедээ чамтай ярьж тайвширдаг байж болох юм. чи тэрэнд бас нээх ч тийм муу санагддаггүгийн илрэл яхав сэтгэлдээ тиймэрхүү гуньсан шаналсан хэтсүү асуудлууд байдаг байх тэрнийгээ хуваалцах гэж согтсон үедээ зориг ороод чам дээр очдог байлгүй тэрнээс хайртай бол биш байх да

  25. zaya says:

    дэмий залуу бна.

  26. cahirmaa says:

    чи чинь тэнгэрээс буусан тэнгэрийн элч юм бишүү

  27. ХАЙР says:

    чамд биш эгчид чинь талтай байна. чи ч гэж чи хаа хамаагүй хүнд гэр орноо зааж өгч байдаг. согтуу ирнэ гэдэг нэг талаараа та 2-г үл хүндэлж бяцхан доромжилж байна. битгий нүүр өг. бас өөрт нь шууд хэл. албатай юм шиг гэртээ хар юм хонуулчаад дараа нь бид нар хонуулсан юм шиг яах уу гээд байх юм. хөөгөөд явуулаач.

  28. hehehe says:

    эцэг эхгүй хамгаалж өмгөөлөх хүн хажууд нь байхгүй охиныг дээрэлхэж байхгүй юу. Манай ангийн багш манай ангийн нэг охиныг эцэг эх нь гадаадад ажилладаг болохоор нь байнга хичээлийн дараа үлдээж анги цэвэрлүүлээд бас оролддог байж билээ, тэр санагдчихлаа

  29. Bodol - Love Bird says:

    Чамд сайн болчоод тэрийгээ хэлэх зурх ни хурэхгүй бгаам бнал даа. Жаахан юм уухаараа зориг ни орж танайд ирдэг ч чи уудуус ни бас юу хийхээ мэдэхгүй амийг ни дагуулж мэлэрч суусаар бгаад унтуулчдаг юм бна. жаахан овсгоотой бгаач дээ, чамд таалагддаг л юм бол чи эхлээд тэр талаар яриа удсун ни дээр. согтуу хунийг панаалдаж юм яриулах амарханштэ!

  30. 111 says:

    санаа зовоод асууж чадаагүй гэж юу гэсэн үг вээ??? гэрийн чинь хаалгыг хэн ч тогшсон санаа чинь зовоод тэгээд оруулахуу?? тэр чинь чиний амьдардаг гэр юм бгааздээ??? яасан өөртөө итгэлгүй юм. чамд сайн бсан бол аль болох уусанаа эгчид чинь харуулмааргүй л юм. шууд асууу за!!!

  31. ...ЭЛГЭМСҮҮ says:

    НЭГ УДАА БОЛОМЖ ОЛГООД БҮРЭН НЭЭЛТТЭЙ ЯРИЛЦААД ҮЗВЭЛ ЯАСАН ЮМ БОЛ…ДАРУУХАН СЭТГЭЛ ДОТОРХОО УУДАЛЖ НЭЭЖ ЧАДДАГГҮЙ НЭГЭН БАЙЖ БОЛОХ ШҮҮ ДЭЭ ТҮҮНДЭЭ ШАНАЛДАГ …

  32. sookoo says:

    тэрийг биднээс биш өөрөөс нь асуувал илүү дээр дээ

  33. Эсүй says:

    Дэмий байх даа. Хэдий дотогшоо залуу ч хэзээ өөрийн сэтгэлтэй бүсгүй дээрээ согтуу ирэхгүй ээ. Ганц 2 удаа бол ирэх тохиолдол байна харин уух болохоороо ирдэг нь буруу. Бусад цагт утасаар холбогдохгүй ажил дээрээ юм ярьж дотно хандахгүй байж болох ч сонирхож байгаа бол чамтай шал өөр харьцана, Өмнөх эмэгтэйдээ их сайн байсан байна даа. Чи өөрөө сайн болчихсон байна. Өмнөх эмэгтэйгээ санаад архи уугаад байгаа юмуу гэж асуувал үгүй гэнэ мэдээж энэ бол худлаа. Чи гэртээ оруулаад л хонуулаад л найз нөхөд байж болох ч битгий л ийм хүнд сайн болоорой доо

  34. NISSAN says:

    НИССАН АДВАН ЗАРНА МЕХАНИК 2001 ОНЫХ УТАС 88408804

  35. хэхэ says:

    танайх тэрний хувьд үнэгүй 5н одтой зочид буудал юм бишүү айн. Чи ч гэнэн юм даа. Цаашдаа бүр давраад эгчийг чинь байхгүйг мэдвэл хүүхэнтэй хамт ирэх вий дээ.

    Тэр зүгээр л чамайг ашиглаад байгаа юмуу хаашаа юм.

    Чи гэнэ юмаа, миний бодлоор их л доромжлол санагдаж байна. Хүн хэзээ ч өөрт үнэ цэнэтэй зүйл рүүгээ ингэж согтуудаа шалчигнаж очихгүй байлгүй дээ.

    Цаашдаа та 2ыг элэг барих вий дээ. Эгчийг чинь уурладаггүйг мэдээд чамайг оролдох вийг өөр залуус авч ирэх вий, гэрээс чинь хулгай хийх вий гай газар доороос шдээ, яах гэж хаа хамаагүй хүмүүст гэртээ эгчтэйгээ харж хандах хүнгүй 2улхнаа байдаг гэж хэлсэн юм.

  36. T1 eechee says:

    Үнэхээр гайгүй болсон байсан бол юу гэж согтуу очих юм бэ айн? Үнэхээр сэтгэлтэй болоод найрах гэж оролдож байгаан бол аль болох таалагдах гэж бөөн юм болдийн байгааздээ айн? Үхсэний согтуу ирэх тэгээд бас 8 удаа ч гэх шиг наа чинь хонох газаргүй болхоороо ирсийн бишүү, Чамайг арай хүндэлкү байгаан юм шигэ чи ийм хямдхан загнаж болкуээ Доромжилсон мэт санагдаж байна.

  37. like says:

    тэр чин шаналсан юм бишүү.Тэгээд найз охин нь салцан ойр дотно хүн байхгүй гутраад архи уугаад, ойлгодог,таалагддаг ганц нь болхоор чам дээр очдог юм байхааа.(эсвэл гаж донтойн тэгж байгаад т1 юм хийнэ кккк)

  38. Hn says:

    Gertee arhi unertuulj orohoosoo aidag hun bdag shdee./hedii nasand hursen ch gesen / Eej aavaasaa aiagaad l tanaid ochij ta 2-g eleg barij baigaa bailgui.

  39. ard tvmen says:

    chi ooroo sain ym shig bna tegeed l cham deer irdeg ym bna l dee tiim bolohoor chi terend odoo bitgii nvvr ogch bai tiim arhi uudag hvn hvnii hani bolj chadahgvi baihaa tiim bolohoor ervvl deer n uulzaj yrilts tegehgvi bol yvaa yvaandaa ta 2iig deerelheh ym bna daa duugai hvnii dootoh n noiton gedeg shig ynz ynziin ym boloh vii dee

  40. Aav says:

    жаахан зориг муутай хүн юм шиг байна. чамд мэдээж сайн. эгчийн чинь хажууд хэлж чаддаггүй, эрүүлдээ илэрхийлэх гээд болдоггүй юм байлгүй дээ. чи нэг яриа өдөөд мессенжэрдээд ч юмуу үзэхгүй юу.

  41. Mongolia says:

    Xоноx газаргүй болоодол ирж байхгуй юу,эгч чинь уурлаxаа байцийн бол эгчтэй чинь нэг юм болждээ чамайг мангайж байх хооронд

  42. Маргааш өнөөдрөөс илүү жаргалтай байх ёстой says:

    дээрхи хүн хатуу хэлсэн ч гэлээ зөв хэлж байна, надад наад залуугийн чинь ингэж байгаа нь таалагдахгүй байна, хүн хэзээ ч хайрладаг хүндэлдэг хүндээ тэгж хандахгүй, танайх тэрний хувьд үнэ төлбөргүй буудал юм биш үү, нөгөө талаас нэгдүгээрт тэр өөрт чинь таалагддагаа мэддэг хоёрдугаарт чи гэртээ эгчтэйгээ хоюулахнаа байгаа гэж хэлээд авсан байна, жинхэнэ хатагтай гэртээ эрэгтэй хүнийг урьдаггүй

  43. naturally. says:

    yamar l oligtoi hun arhi unertuulen sogtuu hairlaj durlaj yavdag hun deeree irj baidag yum.doromjlood bga yum bish uu.ali esvel chi bolon chinii egch sogtuu arhi unertuulsen hund durtai yumuu.tiim bol tanai ger buld taaruulj irdeg sain l zaluu bna.heleh yarih yum baival eruul saruul uhaanaar l yariltsmaar yum.

  44. finder says:

    chamd sain bolj dee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.