Урам зориг хайралдаг хүн миний ээж юм…

Би ээжийнхээ дэргэд байнга байдаг болохоор ээжийгээ хамгийн сайн мэддэг ойлгодог хүн нь байсан. Ухаан ороод л ээж аавын хэрүүл ар гэрийн дутуу гачуугийн зовлонг хэтэрхий их ойлгодог болсон нь миний хувьд нэг бодлын зовлон байсан юм. Миний ээж хэнээс ч дутахгүй ажил мэргэжилтэй царай зүстэй хүн байсан ч эр хүн л болсон хойно ээжийг маань араар тавьж зовоодог байсан юм. Өдөр бүр архи ууж ирнэ агсан тавихгүй ч манай гэр бүлээс хэрүүл салдаггүй байлаа би гэдэг хүн халшраад ээжийгээ салчих л даа гэж гуйна, хоёр ах маань гэртээ хонохгүй гэрээсээ зугтана харин бага ах, эгч хоёр юу бодож санаж байгаа нь мэдэгддэггүй битүү хүмүүс чимээгүй л байдаг байсан одоо бодоод байхад манай гэр бүл дотроос хамгийн их аавыгаа хайрлаж байсан нь энэ хоёр байж.

Нэг л өдөр аав маань гэрээслэл бичиж үлдээгээд өөр ертөнцрүү яваад өгсөн дөө. 1996 оны өвөл цагаан сар болох гэж байсан юм өглөө эрт ээж ах бид хэд ажил сургуульдаа яваад аав эмээ 2 манай нэг дүүтэй цагаан сараар хэрэглэх өөхөө татна гээл үлдсэн, өдөр хичээлээ тараад иртэл аав байхгүй дүү хичээлдээ яваад ах хичээлээсээ ирчихээд гараад явчихсан хойгуур би гэдэг хүн эмээтэйгээ үлсэн өдөр байсан юм.

Аавыгаа өнгөрөхөд би яагаад ч юм жаахан байсан ч аав өнгөрчихөж гэж зөнгөөрөө мэдсэн тэр үеийн дүр зургийг ахиад харвал аймшгийн кино шиг байсан.

Ээж маань ухаан санаа нь орон гаран болчихсон орилоод л би яахаа ч мэдэхгүй /ах гадаа орилж уйлж байсан/ ахаа манай ах дээр оч л доо гэж хэлээд ээжийгээ тэврээд миний ээж битгий уйл гэж ээжийгээ чадлаараа тайвшруулсан ч ээж маань би галзуурлаа гээд үсээ зулгааж хэзээ ч тийм аймшигтай уйлж хашхирч байхыг нь хараагүй болохоор би уйлж чадахгүй байсан….удахгүй дунд ах маань эмч болон аавын ажлын хүмүүсийг дагуулж ирээд тайвшруулах гэж оролдсон ч ээж маань тайвширч чадахгүй хагас галзуурлын байдалтай хөндийдөө суучхаад л уйлаад хүн орж ирэхээр бүр их уйлна. /тэр үеийн миний амьдрал хар дарсан зүүд шиг өнгөрч байсан /

Аавыг өнгөрөх тэр үед том ах 22-той, дараагийнх нь 21-тэй эгч маань 19-тэй, бага ах 16-тай би 12-той байсан. Эгч оюутан 2-р курс, том ах ажил хийдэг, дунд ах ажилгүй авгай хүүхэдтэй бага ах 8-р анги би 5 дугаар анги байсан.

Аав маань уг нь хуулийн байгууллагад дарга, хойно сургууль төгссөн намын дарга сайлаа. Тавын таван хүүхэд өчнөөн жил ханилсан ханиа орхиод яваад өгнө гэдэг даанч харамсмаар. Ингээд миний дутуу гачуухан амьдрал эхэлсэн дээ.

Анхны жил маш хүнд өдрүүд өнгөрч байлаа ээж маань үе үе л уйлж ухаан санаа нь орон гаран болно. Би галзуурах гээд байна ш дээ гэж хэлээд уйлах ээжийгээ хараад бид тав ямар хэцүү байдаг байсан гэж санана. Том ах маань ээжийг тэвэрч тайвшруулаад л ээжээ бид тав байна миний ээж тайвшир бид нарлуу хар гээл би жаахан байсан болохоор улаан юм харахаараа хүн галзуурдаг гэсэн гэж дотроо бодон аль л улаан өнгөтэй гэсэн бүхнийг сэмээрхэн ээжийнхээ нүднээс нуудаг байсан даа.

Энэ хэцүү өдрүүдэд ээжий минь ганц түшиг тулгуур болсон эмээ маань өнгөрч жил дараалан амьдралын 2 түшиг тулгуураа алдсан бид хэд яахаа мэдэхээ больж байсан.

Ээж маань жаахан ухаан сэхэж бид тавын төлөө зүтгэж эхэлсэн эхний жилийн аймшигт хар дарсан зүүд шиг өдрүүдэд бид хэд хааяа хоосон хонох шахаж байлаа би тэр үед эмээгээсээ ганц сурсан зүйл болох гамбир хайрч гэрийнхнээ 4 хоног хоолтой хонуулаад л аминдаа гэрийнхнээ хоолгүй хонуулж уйтгар гуниг, шаналалд автуулахгүйг хичээж байсан дээрээс нь усгүй болно /ус тэр үед 10 төгрөг байсан санаж байна/ би нэг хүмүүсийн халаасыг нэгжиж байж арай гэж усныхаа мөнгийг олж аваад усандаа явлаа тэгсэн 120-ийн сав байсан санаж байна. Усаа авчихаад буцаж яваад хаалгаар гарахдаа усаа асгачихаад уйлаад зогсч байтал худгийн эгч эгчийн дүү ус үнэгүй өгье хүрээд ир гэж хашхирхад нь ямар их баярлаж байсан гэж санана яагаад гэвэл ахиад усны мөнгө байхгүй хоосон хононо гэж бодохоор л нулимс гарч байсан. Худгийн эгчид одоо болтол баярладаг.

Ээж, ах, эгч бид хэд хүний юм оёж хоногийн хоолоо залгуулж байсан тэр үеэс 14 жил өнгөрч байна. Ээж маань өдөр нь хүний дээл оёж би шөнө нь сууж хавна, товч шилбийг нь хадна, ах эгч хоёр хүрэм оёно гээд хирэндээ л их хөдөлмөрлөж байж хүнд өдрүүдийг давсан юм.

Би сургуулийнхаа амралтаар байнга л юм оёно хагас бүтэн сайнд ч гэрээсээ гарахгүй амралтаар жинхэнэ миний ажил эхэлдэг байж билээ нэг удаа ээждээ уурлаад би ер нь ийм жаахнаасаа хүний юм оёж байна миний үеийнхэн гадуур тэнээд тоглоод явж байхад би ингээд сууж байна гэж уурлаж байсан одоо бодоод байхад аргагүй л хүүхэд байж дээ миний туулж өнгөрүүлсэн амьдрал минь үр бүтээлтэй хийсэн бүтээсэнтэй, тэр их цаг хугацааг дэмий өнгөрүүлээгүйдээ баярладаг.

Одоо бид зургуулаа үлдэж байсан бол 14 хүн болж нэмэгджээ. Цаг хугацаа харавсан сум шиг өнгөрч дээ. Хүн зовлон даадаг жаргал даадаггүй гэж үнэн гэдгийг миний амьдрал харуулах шиг. Бид бүгд сайн сайхан амьдарч байгаа том 2 ах маань хувиараа ажил эрхэлж эгч нэг дүүргийн тамгын газарт, бага ах маань томоохон улсын их сургуулийн багш хийж би төрийн албанд ажиллаж байна энэ бүгдийг бүтээж үүнд хүрэгсэн хүн миний ээж юм.

Ээжийгээ л жаргалтай байлгавал миний сэтгэл жаргалтай зөвхөн ээж минь л амьд байж, ээж минь л жаргалтай байвал болоо доо.
Өнөөдрийг болтол миний хийсэн бүтээсэн зүйлс, хүсэл мөрөөдлийг минь хурцалж урам зориг хайралдаг хүн миний ээж юм…

НҮДЭЭ ШИРЭГТЭЛ, ХУРУУГАА ЦООРТОЛ ЮМ ОЁН БАЙЖ БИДНИЙГ ӨСГӨСӨН ЭЭЖДЭЭ БИ ХАЙРТАЙ

секс.мн дээр ирсэн захидал

14 Comments

  1. Smile says:

    Hehehe zaluu mini zaawal integral funktsees ehelj nuhah hereg yu bna. tegwel mud bvtehgvi shde, 10 jiliin atistataa hudaldaj awchaad sanhvv ediin zasag ymuu muis-n ediin zasag ch ymuu ali neg surguulid oroigoor suraad togschihgvi yu, naad integral funkts chini amidral deer neeh hereg bolohgvi shde. Za bz bodoy bi uul ni matematikiin gvnzgiid surch bsn toondoo gaigvi l bsn ymsan. Integral funktsiin oroin tsegiig grafik deer l sain tailbarlaj bolno doo uul ni neeh tiim hetsvv bish sanagdhiin. Aaw chini fizikch bsn bolood joohon onol tal ruu tuilshraad bnuu daa kkkk

  2. zaluu says:

    Humuusiin setgedliig unshilaa suuld minii todorhoilson zorilt baga ch bolov biylegdsen baih shig baina. Nadaa zovolgoo ogson humuust bugded ni bayarlalaa. Surah sonirhol bainaa. suuri alga , minii medeh medleg bol osoldohgui neg aldaagui bichne suuliin uyed latin tsagaan tolgoi sursnaa ahiglaj baina, bas 2 jiliin omnoos arvan jiliin mathematiciin nom avch uzej baina Ulamjlal, integral hoyor deer ireed huchin muhardlaa asuuh hun baihgui jaahan tiimerhuu l baina . yaj bodood neg l boditoor buuj ogohgui l baina humuusees asuuhaar yag nad shig yamar ch boditoi amidraltai oilgoltgui baih yum. hehe medeh hun baival nadaa tuslaach yagaad ulamjlal avhaad tegtei tentsuulheer punktsiin oroin tseguud garaad baigaag helj ogooch uneheer garaad baih yum, internetees todorhoi yum oldohgui yum bas hel medehgui gej, Odoo minii hiih ajil bol ene l bolood baina daa humuusd shooluulaal suuj bainadaa delguuriinhee ariin oroond hehhehe.

  3. Smile says:

    Ystoi surgamjtai zahia bichsen ta 2t bayarlalaa. Ta 2t iim ih setgeliin tenhee zorig tewcheer bgaa ym chini tsaashid amidral chini ulam oson dewjih bhaa. Zaluud helehed odoo gants hvvhedtei bgaa deree neg surguuli togschihwol zvgeer dee. Aaw eej 2 chini tiim bolowsroltoi hvmvvs bsan ym chini ta nart ch gsn geni bj l bgaa. Uls orondoo ym hiij bvteey gesen hvsliig chini sonsood ih baharhlaa. Iim zorilgotoi ywhad vils ayandaa bvtnee. bi ch bas eh orondoo heregtei zvil hiij bvteehsen gj hvsch zorij ywdag.

  4. Eejdee hairtai says:

    ээждээ хайртай шуу. Ээж гэж агуу ухаалаг хун шуу. Бух залуучууд мини ухаалаг огоомор ээж болоорой.

  5. begi says:

    ZALUU chamd amjilt husi.amidrali chamd haramgui azjargal ugnuu.zovsonii etsest jargadima.bolovsrol amidral shalguur bishee.terend sanaa zovoh heregguie.hamgiin gol ungursun hugatsaand amidrasan amidraliin bolovsrol chin chamd jinhen bolovsrol ..chamaar uneheer ih baharhlaa.baga nasaa ch bas durslaa. bi ch gesen 50n undaag pepsinii savand yuleed 9n tsagiin narlag mongoliin vagond zarj udriig unguruuj yvsanaa sanaad ih saihan bna.

  6. Цэцэг says:

    Залуу-д хэлэхэд чи дөнгөж 30 настай жаахан хүүхэд байна шүү дээ. Одоо сурч болно оо. Чи өөрөө учиргүй ихийг хийж бүтээгээд байхгүй ч үр хүүхдэдээ зөв замыг нь зааж өгөхөд боловсрол чамд зайлшгүй хэрэгтэй. Тиймээс чардайж байгаад зөв замаар нь сурахыг хичээгээрэй. Тэртээ тэргүй чамд тэвчээр, хөдөлмөрч зан 2 байна шүү дээ. За амжилт!

  7. uhaalag baigaarai says:

    амьдралын боловсролыг багаасаа хүртэж, золгүй явдал заримдаа их ухаарал хайрлах юм даа. эрхэндээ хатцан жаргал даахгүй бацаануудад иймэрхүү түүх уншуулж байх юмсан.

  8. JARGAL.B says:

    захидалийн эзэн-д амжилт хүсие! зовсоний эцэст жаргана гэдэг . дээр сэтгэгдэл бичсэн ЗАЛУУ -д чиний бичсэнийг уншаад надад санаа төрлөө танай дүү охин чини хэдтэй вэ , чи аав ээжинхээ ажиллаж байсан газар очоод тусламж хүсвэл яасан юм , дүү охиндоо аав ээжийнхээ али нэгнийх ни мэргэжилийг өвлүүлж сургуулид суруулах талаар , тухайн үед та 3 улсаас тэтгэвэр авч байсан уу , МУИС уг ни энэ тал дээр гайгуй харж үзнэ дээ амжилт хүсие

  9. Roma says:

    БИ ээждээ хайртай

  10. monda says:

    захидлийн эзэн, бас залуу би та нараар маш их бахархаж байна,,,, ……..

  11. Hongoroo says:

    Би ээждээ хайртай, өдий 30 хүрчихсэн мөртлөө одоо ч гэсэн тэр хүний ачаар амьдралаа зохицуулж, амьдралд бардам явна даа.

    Бас ZALUU чамаар их бахархаж байна. Чи амьдралынхаа туршид хаанаас ч олж авахааргүй амьдралын ухаан гэдэг их үнэ цэнэтэй боловсролтой болсон байгаа.

  12. zaluu says:

    hun yaduu amidralaas ihiig surdag yum. Miniih chinii amidralaas hed heden sejimeer iluu yum baina. Bid ehees 3 uulaa bas unchin . 93 onii ter neg har odor aav eej mine shine avsan mashintaigaa osold orj nas barj bilee ternees l hoish duu bid 3 biye daah amidral ehelsendee, ter uyed bi 13 nastai bailaa. bairniihaa hajuud neg surguulid surdag hicheeldee ch sain baisan sanagdaj baina. haramsaltai ni manai aav maani ailiin gants huu eej maani huvsgul aimgiin renchinlumbe sumiinh hotod gantsaaraa baidag bailaa bid hed ovoogiin duu geh uvguniid shiljij ter uvgunii huuhduudtei hamt gertee baih bolloo uvgunii huuhduud neg ni nadaas 9 nogooh ni 11 ah 2 zaluu baiv , hool und bol bid guravt ogno gej baihgui ehnii uyed bid gurav ch gaigui l bailaa iim l baih yostoi yum baih geed tuhain uyiin niigem ch yamar neeh saihan baisan bish hamgiin gol bid 3 neg l asuudal baisan minii emegtei duug ter hoyor orolddog eldveer doromjlodog eregtei duu bid 2 zoduuldag bailaa ene baidlaas bolj uneheer tesehiin argagui baisan tul aviin holiin hamaatnii neg aild hoyor duugee daguulaad ovliin huiten 220 myangataas yarmag ruu alhaj bilee. tegehed nadaa neg l yum tolgoid baisan hoyor duugee ingeed ovliin huitend holdoogood alchihviidee gesen bodol tolgoinoos yeroosoo garah guibailaa. ochson ail maani bid 3 iig honuulaad margaash ni namaig uldegeed hoyor duug maani asramjiin gazar avaachaad ogchihson yum . ter uyed bi yamar ch baisan hunii zeregtei hun boloh heregtei bi iim shavar shalbaag chig amidrald amidarah hun bish minii aav eej iim hun baigaagui bi oor hun gedegtee bur musun itgej baahan uilj suuj bilee gevch minii hiij chadah gants l zuil baisan ter bol undaa zarah undaa zarsan munguu nuguu aildaa avaachij ogch dahiad neg honoh erh avna geh meteer l minii amidral ornoj bailaa hoyor duugee sanana uilna daanch bi hench bish minii yaj zovoh hend ch hamaagui nadaa tuslah hun neg ch baihgui gesen bodol namaig hatuujuuljdag bailaa. tavan jiliin daraaa tseregt yavah zarlan irj, amidraliin az jargaliig neg mederch bilee yagaad gevel olsohgui tsangahgui bi yu ch hiihgui baisan uls namaig tejeene gej bodhoor saihan baisan yum. tsergees ireed bombogor zah deer neg naiztaigaa tereg turdeg bailaa odoogoos yag 12 jiliin omno minii olson mongo hurehgui uchir hoyor duugee avah bodol baigaagui. Neg odor minii amidraliig oorchloh neg uil yavdal bolson yum bombogor zah deer guril zarah hudaldag boloh sanal neg tereg turuuldeg ah maani tavisan yum bi ch mash shurgui ajildag bailaa humuus ch nadaa sain bi hunii itgeliig aldahguin tuld sain ajildag noir hoolgui zutegdeg baisan yum minii ene hachin angalaas garah gants alham l gej bodoj bailaa. ternees hois bi ooriin languutai businesee oorchilj arhinii hudaldaa erheldeg bolson bas ehnertei bolson neg huuhedtei bolson eregtei duugee solongos yavuullaa hediigeer bid 3 hol hondii osson ch ami neg emegtei duu maani manai huuhdiig hardag. amidral neg iimerhuu l ornoj baina onoodor nadaa mungu baina erh medel baina naiz nohod baina daanch nadad bolovsrol alga er hun l bolson hoino mongol ulsiinhaa tuluu ihiig butehiig husej baina daanch nadad bolomj alga bi mongolchuudaa horduulj amidarch baina ch gej bodoj shanalah yum . Uul ni minii aav Dubna dahi tsumiin shinjilgeenii hureelend ded erdemtnii zereg hamgaalsan tsumiin pizikch mergejiltei MUIS pizik mathematiciin paculteded bagshilj baisan amidralaaa ih suuld ehelsen hun baisan yum nas barahdaa 42 nastai baisan sanagdaj baina. eej maani ih nyalhasiin erdem shinjilgeenii hureelend emch hiideg baisan. tuhain uyiin seheeten ger bul bailaa. bi iim ger bulees torchihood ingej amidrah gej gemen ih uildag baij bilee. Yagaad ch yum busdad erch huch uhaaral hairlah bolov u gej bodsonii undsen deer bichih sanaa turluu. buh hund handaj helehed setgeldee urgelj busdiig bodoj yav l gej helmeer baina

  13. zaluu says:

    hunii amidralaa gej. Heleh ch ug oldohgui baina. Yamarch baisan zovlon jargal daguuldag l gej medeh yum. Yaj ch yavaad onoogiin amidrald hureed irev bi ooriigoo yeroosoo
    oilgohcui baina

  14. Tomah says:

    Бид бүгд ээждээ хайртай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.