Сайн байцгаана уу. Би та бүхнээсээ нэг зүйл лавлах гээл бичиж сууна. Би солонгост амьдардаг эмэгтэй л дээ. Анх Монголоос ирээд удаагүй байхдаа энд учиргүй ханиагаад (сэрүү орж байсан) хоолой шархираад амьсгал авч болохгүй хэцүү байсан. Тэгээд амнаас гарч байгаа зүйл нь шүлс биш хөөс гарна. Эмнэлэгт очихлоор Чингэлтэй дүүргийн Сүрьeэгийн лабарторт сүрьeэгийн шинжилгээ өгвөө. Тэгсэн чинь Сүрьeэ гэдэг онош гарлаа ёстой тэнгэр хөмрөх шиг. Гадаа гараад баахан уйлав. Эмчдээ учраа хэлээд солонгост эмчилгээ хийлгэхээр боллоо. Аан ти бас болоогүй ээ Зуун айлд байдаг (Энхжин Б) гэдэг эмэгтэйчүүдийн эмнэлэг байдаг тэнд үзүүлээ. Цусны шинжилгээ өгсөн чинь намайг тэмбүүтэй гэдэг юм байна. Би сандарсандаа эхний нэг тариаг нь тариулсан . Тэгээд бүр гайхаад яахлаараа тэмбүү тусдаг байна аа гээд цусны шинжилгээ өөр газар давхар давхар өглөө тэгсэн чинь сүүлийн хоёр лабартор нь эрүүл гэсэн онош гарлаа. Гэхдээ би эмч нартаа хэлсэн л дээ би эхний нэг тариаг нь хийлгэсэн яадаг бол гэсэн чинь зүгээр ээ дахиад шинжилгээ өгч болно тийм хурдан эмчлэгдэхгүй гэсэн. Дараа нь эмчээсээ асуусан л даа тэр үлдсэн сүүлийн 2 тариаг яах уу гэтэл хийлгэ хийлгэ нэгэнт мөнгөө төлсөн бас тэр тариа нь бөөрөнд сайн тариулахад муудах юм байхгүй гэсэн. Тэгээд долоо хоногийн зайтай аймаар өвддөг тариа тариулсан.
Тэгээд удалгүй солонгостоо ирээд Гурван ч тусдаа том эмнэлэгт сүрьeэгийн шинжилгээ өглөө тэгсэн чинь Сүрьeэ биш Бронхит гэсэн онош гарлаа. Энэ нь Бронхит мөн болж таарсан. Үүсэл гарал нь тоосноос болсон гэнэ тэр нь даамжираад Бронхит болоод бүр удахлаараа Астам болдог гэнэ ээ. Би ч бараг Астам болоод байгаа сая хавар хоолой боогоод амьсгалж чадахгүй болоод хэд хэдэн удаа эмнэлэгт очиж хүчилтөрөгч амьсгалав. Тэгж нэг гайгүй болсон eр нь гүйхлээр амьсгааддаг болсон. Бронхит чинь 100% эмчлэгдэхгүй юм шиг байна лээ байнга бөгшүүлж ханиана. Ойр орчимийн хүмүүсээс санаа зовох юм. Эм тан уувал торгоох маягтай юм. Нэг сайхан уужим амьсгалахад ч хэцүү далнаас нэг юм татаад байгаа юм шиг. Би тэгээд солонгос эмнэлэгт итгэх үү Монгол эмнэлэгт итгэх үү бүр ойлгохоо байлаа. Солонгос мэдээж өндөр хөгжилтэй орон тэгээд ч би 3-н 3-н эмнэлэгт шинжилгээ өгөхөд сүрьeэ гараагүй. Солонгост байдаг хүмүүс мөн над шиг ингэж өвдөж байсан хүмүүс зөвлөгөө өгвөл сайн байна шүү. Би уг нь энэ сайтын байнгын уншигч орой ажлаасаа сайтруугаа яаран яаран ирдэг шүү хэхэ. Миний нийтлэлийг цаг заваа гарган уншсан та бүхэндээ баярлалаа та бүхэнд сайн сайхныг хүсьe. 2010.7.25
секс.мн дээр ирсэн захидал
26 Comments
сайн уу найсзаа эндээ узуулсэн дээрээ уйлчилгээ сайн юм байнэ лээ би бас энд ажилдаг 1ийн өмнө чонжуд 2 сар хэвтэхэд эмч нар ни хүний төлөө гэсэн хүмүүс бна лээ маш сайн үйлчилдэг юм байнлээ
сайн уу. Хятад эм байдаг юм билээ, нэрийг нь санахгїй байна, УБ-т ганцхан газарт л байдаг бас асууж байж авахгїй бол ил тавихгїй цаанаас гаргаж єгдєг юм. Ер нь нь зїгээр болгосон шїї, эхдээд зїгээр сууж байгаад л астом нь хєдєлєєд аахилаад хэржигнээд байдаг байсан юм. Ханиад бїрэн эдгээж байгаагїйгээс астомтой болдог гэсэн шїї
zuv zugeer huniig shinjilgee uguhud belgiin zamiin uvchtei gargachaad, za odoo 7 honog uuh em tariagaa av teden tugrug geel suuj bdag humuus shuude ene emch nar. Tegeed bas boloogui suljeeniihee baahan em vitaminiig shahnaa bas. Hunii eruul mendeer bisnes hiisen hugiin shunaliin tulamnuud gehdee bugd bish bh l da.
103.мн билуу сайт байдаг шд
ene site shig eruul mendiin site bdaggui yum bhda,… yag uuriin asuudalaa bicheed busadtai shuud sanal bodoloo huvaaltsdag… sex.mn bol ih zugeer, amidraliin alivaa asuudalaa bicheed busadaas zuvulguu ene ter avch boldog… eruul mendiin talaar asuuh yum zunduu bdag shd… minii huvid bol jishee n nastai hunii uvdugund yas urgaad bgaa asuudal, bas tursunii daraah gamiig yaj hiideg,yagaad gar huruu yas sengenej daarch uvduud bdagiig busadtaigaa yrij zuvulmuur bdagiin…. jor medeh emchees zovlon medeh chavgants deer gedg dee… busad humuus zunduu l sanal bodoloo bicheed dundaas n ergetsuulj bodoj uzmeer sanagddagiimaa…
bi solongost amidardag emegtei lde ireed udaagvi bhdaa hanialgaad tgd chingeltei dvvrgiin emnelegt vzvvlsen chin svreye gesen estoi oilgosongvi
НААД СҮРЬЕЭ, БРОНХИТ ЧИНЬ БИД НАРТ СОНИН БИШ БАЙНАШДЭЭ. НААД ТЭМБҮҮНИЙХЭЭ ТАЛААР БИЧЭЭЧЭЭ. ЭНЭ САЙТНЫ НЭР НЬ БАС ЮУ БИЛЭЭ ТИЙМ БИЗДЭ… ТЭМБҮҮ ТЭМБҮҮ ТЭМБҮҮ ТЭМБҮҮ ТЭМБҮҮ ТЭМБҮҮ
сайн байна уу би бас солонгосд байж байгаад ирсэн. яг чам шиг ханиалгадаг сүрье биш байгаа гэж их айдаг байсан. Гадуур нэг солонгосын гянуггу гээд хүрэн найруулж уудаг эм байдаг. тэрийг уугаад бронхит нам болсон шүү. Хорооллын мага фарм гэж эмнэлэгт зарж байгаа
ааа тийм, уушигний иймэрхүү астам архаг боронхиттой хумуус суре овчин тусах магадлал н маш их нэмэгддэг юм. тиймэс дархлаагаа сайжруул. би али хэдийн тусаад бас эдгэчихсэн.
би астамтай. наадах чин эдгэдэггүй юмоо. гамаа бариад, харшилдаг юмнудаа мэдэж авчаад зайгаа бариад сэдрээхгүй байгад байвал л намжина. би гэрийнхээ хогийг ч шуурддэггүй. тэгэнгүүт л эхэлдэг юм. бас чнга инээх эд нарт. ацтамтай хумууст зориулсан нэг жижиг завтай, астамаа ходолсон уед шуршдэг юм байгаа. тэрийг л байнга бариад яваад байж дээ. зурхээнээс болж уушиг гэмтдэг маш олон тхойлдол бий. тухайлбал зурх томроход уушигний ажиллагаанд саад болж тиймэрхүү юм болдог.
Гуравдагч сонголт гэж байдаг ш дээ. Манай нэг найз бас эмнэлэгт үзүүлсэн чин бэлгийн замийн өвчтэй болж таарсан. тээд л нөхөртэйгээ узэж тараад л чи заваарч байж надад балиар юм халдаалаа гээд л… нөхөр үгүй гээд…
өөр 2 газар дахин шинжилгээ хийлгэсэн чин эв эрүүл, сав саруул болж таарсан.
🙂
Солонгос эмнэлэг ч гэсэн, нэр хүндтэй газар л биш бол хэцүү ш дээ. Сонгдо эмнэлэгийнхэн 2008/09 онуудад буруу оношилж 5 орчим хүнийг бурхний оронд илгээсэн ш дээ.
тэгэхлээр чи өөрөө л мэдэж дээ.
За монгол эмнэлэгт узуулэхээр сэтгэлээр унамаар онош гардиймшуу байнга. Узуулэхээр л архаг хуучтай аймшгийн эдгэшгүй оноо маргаашаа хулээж бгаа мэт сэтгэгдэл торохоор юм хэлдийн бна лээ. Тэгээл урд очоод узуулэхээр эв эрүүл. Манай эмч нар бас сулжээний эм гаргаж ирж шахах гэж оролдноо болоогуй.
би бас астамтай нэг эмчид загнуулаад[та нар эмээ уугаад дөнгөж намдахаар болиод байх юм эмээ сайн уу бүр мэнэртлээ уу тэр ханиадаа 2-3 жил нутгаа олохоргүй болтол н уу гэсэн ш дээ намайг амоксициллин гэдэг эмийг том хүний дозийг 2 дахин нэмээд өдөрт 3удаа уулгасан долоо хоног тэгээд л зүгээр] оролдоод узэх гуй юу даа
1 хэцүү зүйл хэлхэд эмчилгээ гэдэг зүйл чинь бизнис шүү дээ. Тэхдээ арай дээр гэж үзэж бгаагаар нь Солонгосийн оншинд нь итгэсэн дээр бха хө. Бүх өвчин 100& эмчилэгдэггүй юм өө!!!
хуушээ, хэдүүлээ сексийн сайт дээр сексээ л яривал яасан юм бэ?
сорри солонгосчууд дахин дахин эмнэлэг гуйлхгээд мунгу саагаад байдаг н тийм, бас нээх санаа тавиж эмчилдэггүй шдээ
хаая пиво ууж бай л даа эсвэл 100 тат
сонин л юм, солонгосчууд өлсөж, зовж
үзсэн ард түмэн болоод хүмүүсийн эрүүл мэндэд сайн анхаардаг, эм тариа нь их сайн санагддаг.
нээх тэгж худлаа яриад мөнгө унагах гээд байдгүй санагдсан шүү.
би эмнэлэгт үзүүлэх гэж 3 удаа очиж байсан нь таалагдсан.
та бүхэндээ баярлалаа. Солонгост яг уушигаар дагнасан сайн эмнэлэг байвал хэлж өгөөч. Би бүр үүндээ шаналаад хэцүү юмаа. Би уг нь нэлээд олон эмнэлэгээр явсан. Тэд нар чинь нэг мөсөн эмчлэхгүй нааш нь цааш нь явуулаад байх юм. Сүүлдээ бүр хаясан. Зарим эмнэлэг уушигаа үзүүлэх гэж очиход хадуураад зүрх нтр болоод явчих юмаа хэхэ. Уушиг муудвал бас зүрхрүүгээ ордог гэнэ ээ. Саяхан зүрх уушиг 2 өвдөөд амьсгалж чадахгүй алингаа алдаад хэхэ. Зүрх ч бас нотой гэхдээ зүгээрээ. Энэ уушигнаас болж би найз нөхөдтэйгээ ч олигтой уулзаж чадахгүй зугтаагаал байгаа ш дээ. Яг уушигаар дагнасан эмнэлэг Сөүл хавьд байвал сайн л байна. Уг нь манай удам сударт уушигны өвчтэй хүн байхгүй л юмсан. Яахлаараа бронхит тусчихдаг юм бүү мэд. харшил тоос шорооноос болсон л гэнэ. Дээрээс нь манай монголын эмнэлэг хэрэг алга. Зоосны нүхээр хүнийг хардаг ямар ч хариуцлага байхгүй сэтгэлгүй хүмүүс юм гэдгийг ойлгосон. Эрүүл хүнийг өвчтэй болгож Түрээсээ олдог юм шиг байгаан зайлуул. Цаагуураа нүгэл л дээ. за за та бүхэндээ их баярлалаа. Харин над шиг ийм бронхиттой байж байгаад эдгэрсэн хүн байвал туршлагаасаа хуваалцаач. би сайхан уужим амьсгал авахыг хүсч байна. нэг л дутуу амьсгалаад байгаа юм шиг тамтай байна.
Би ноднин нэлээд удаан ханиагаад эдгэхгүй байсан чинь эмч сүрьеэгийн сорил тавиул гээд тавиулсан чинь сэжигтэй гарсан.Дараа нь уушигны сайн эмчид үзүүлэхэд сүрьеэ байхгүй. Мөн л ханиадаа удааснаас бронхит болсон байсан.Удаан ханиахаар тийм хөөс гардаг.Зүгээрээ.Наанаа сайн үзүүл.Монгол эмнэлэгт итгэсний хэрэггүй шүү.
xаxа тэр Энхжин Б гэдэгтээ итгээд хэрэггүй ээ муу эмнэлэг ш; сонин энэ тэр дээр хуртэл гаржийсанг ни уншсан юм бн
hi Solongos emnelgee dagnaj emchluulsen ni deeree. edniih uneheer sain.manai emee mongold onosh ni todorhgui buh l sain emnelgeer yavaad end ireed shinjilgeend orood emchluuleed eruul bolood butssan.bi ch bas solongost bdag.Hamgiin gol ni edgene gedegtee itgelteigeer emchluulvel edgerne sanaa zovoltgui ter bitgii hel uvchin edgerdeg yum shuu.end bgaa deeree hurdan emchliileed avaarai,eruul mend hamgiin chuhal ni amjilt husiy
тиймү би ч гэсэн солонгост байдаг умаа манай нэг найзийн найз охин бас тийм шдэ энд бдаг умаа астамтай умаа монголоос эм зайхдаг шдэ надтай xолбоо барж болон шүү миний утас 01049663340 батбауар гэдэг
тэмбүү энтэрийг ни мэдкүүма.астам бол эдгэрдэггүй овчин насан туршдаал ам руу гаа цацдаг эм цацаад л байнда.гол ни овчноо ходолголгуйл сайн гам бариад явбал огт хор хунуулгуй овчин
МОНГОЛ ЭМНЭЛЭГТ ХЭЗЭЭ Ч БҮҮ ИТГЭ. ИТГЭХ ТОХИОЛДОЛ БАЙХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ. ЯМАР ТОХИОЛДОЛД ИТГЭХ ВЭ ГЭХЭЭР БАЙНА ШҮҮ, ЧИ ӨӨРӨӨ ОНОШОО ХЭЛЭЛГҮЙГЭЭР 3-ААС ДЭЭШ ЭМНЭЛЭГ БУЮУ ЭМЧИД ҮЗҮҮЛЖ ОНОШЛУУЛААД ҮР ДҮН НЬ ХОЁР АРАВНЫ ТАВААС ДЭЭШ ҮЗҮҮЛЭЛТЭЭР НЭГДЭЖ БАЙВАЛ ИТГЭХ ҮНДЭСЛЭЛ БИЙ ГЭСЭН ҮГ. ИТГЭХ НЭГ ХЭРЭГ. ЭМЧЛҮҮЛЭХ БОЛ ШАЛ ӨӨР ХЭРЭГ. ЕР НЬ БОЛ ЭМЧИЙН ОНОШ БОЛООД ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ ҮР ДҮН НЬ ТУХАЙН ЭМЧИД ШУУД ХАМААРАЛГҮЙ ТИЙМ ЭМ,ЭМЧ, ЭМНЭЛГИЙН СИСТЕМТЭЙ ГАЗАР Л НАЙДВАРТАЙ ОНОШ БОЛООД ЭМЧЛЭХ АРГАЧЛАЛ ГАРДАГ ГЭДГИЙГ САНА. ТИЙМ ГАЗРУУД ДЭЛХИЙД ЗӨНДӨӨ БИЙ. ГЭМ НЬ МАНАЙ МОНГОЛЧУУД БИДЭНД ОДООХОНДОО ҮНЭТЭЙ ТУСЧИХ ГЭЭД БАЙДАГ ТАЛ БИЙ. 20 ЖИЛИЙН ДАРАА ГЭХЭД БИД ДЭЛХИЙН ХАМГИЙН ШИЛДЭГ ГЭСЭН БҮХ ҮЙЛЧИЛГЭЭГ ЦОГЦЛООЖ ҮР ШИМИЙГ НЬ ХҮРТЭХ БАЙХАА.
МОНГОЛЫН СОНГДО ЁНСЭЙД ҮЗҮҮЛЖ ТУУШТАЙ ЭМЧЛҮҮЛ …ХҮНДЭРВЭЛ ЭДГЭХЭД ИХ ХЭЦҮҮ