Энэ захидлыг уншаад сэтгэл санааны дэм өгөх та бүхэнд юуны өмнө баярласнаа илэрхийлмээр байна. Би 30 настай, дээд боловсролтой. Амьдрал, гэр бүлийнхээ төлөө бүхнээ зориулсан МОНГОЛ-ын мянга мянган эмэгтэйчүүдийн нэг. Ханьтайгаа оюутан ахуй үедээ гэрлэж, хуримынхаа 10 жилийн ойг өнгөрсөн жил сайхан тэмдэглэсэн. Харин хайрт хань маань саяхан гэнэтийн өвчнөөр өөд болоод миний хувьд газар цөмөрсөн юм шиг л санагдаж, нэг хэсэгтээ галзуурлын байдалтай л явлаа. Одоо байдал арай л дээрдэж байна. Ингэхээс ч өөр арга алга. Түүнийгээ өвчсөн мэт төрсөн төрсөн хүүгээ бодож, амьдралаа цаашид үргэлжлүүлэх хэрэгтэй шүү дээ, тиймээ.
Хүмүүс гэрлээд удалгүй бие биеэсээ залхаж, уйддаг гэж байнга л ярьдаг. Би ч ийм жишээ олныг харж, сонсч л байлаа. Харин бидний хамтын амьдралын минь 10 жил огт өөр байсан. Байнга л шинэхэн хосууд шиг байж, өдөр бүр биесээ шинээр харж, улам ээнэгшин дасаж, бие биеэ бүхнээс дээгүүр тавин, хүндлэн хайрладаг байлаа. Түүндээ би ямар их хайртай байсан гээч.
Харин одоо тэр маань миний хажууд алга. Түүнийгээ ямар их санаж, гансарч, гашуудаж байна аа. Түүнийхээ халуун үнсэлт, тэврэлтийг ямар их үгүйлж байна гээч. Хайртдаа тэврүүлж унтсаар байгаад сурсан би гэдэг хүн одоо унтаж ч чадахаа болиод байна.
Хүн хүнээ алдахаас илүү аймшигтай юм гэж үгүй байдаг юм байна шүү хүмүүсээ. Тиймээс хажуудаа байгаа хайртай хүнээ аль болохоор дэмжиж, түүнийгээ үнэн сэтгэлээсээ хайрлаарай, бас битгий гомдоогоорой, тэр чинь чамайг хэзээ ч орхиод явчихаж мэдэх хэцүү хорвоод бид амьдарч байгаа юм байна шүү.
cekc.mn дээр ирсэн захидал
28 Comments
чи хайрлуулж явсан болохоор хэн нэгэн бас л чамайг хайрлана. гэхдээ зам мөрөө зөв гишгээрэй
Үндэстэй мод цэцэглэж
Үртэй хүн жаргадаг гэж сайхан үг байдаг.
Зах хязгааргүй амьдралын жаргал зовлонд 30 нас гэдэг бол дөнгөж эхлэж байгаа амьдрал байх аа.би бас 30тай.Хосоор туулах амьдралд хань ижлээ алдах мэдээж их хэцүү байгаа.Гэхдээ л эх болсон бид үр хүүхдийнхээ төлөө үхэх бүү хэл өвдөх эрхгүй байдаг болохоор хайртай хүнийхээ яс махны тасархай болсон үрийнхээ төлөө нулимсаа арчаад урьдны жаргалтай үеийг үргэлжлүүл найз минь.Хүн жаргал биш зовлон даадаг юм гэсэн.би энэ сайтаар орж олон олон хүмүүсийн баяр жаргал,зовлон гуниг бүгдийг л уншдаг.гэхдээ нэг ч удаа ингэж сэтгэгдэл бичиж байгаагүй харин чиний захидлыг уншаад уй гунигаа орхин амьдралд тэмцсэн бас бусдад ухаарал өгсөн чамаар бахархаад өөрийн эрхгүй нулимс унгачихлаа.Бурхан бүгдийг харж байгаа чамд амжилт хүсье.
òèéìýý ìèíèé õàéðòàé áàéñàí áîðëîí ýíý æèëèéí çóäûã äààëã¿é õàæóó Ẻðºí äýýð ìèíü ººä áîëæ áèëýý. Ñ¿¿ëä õàðàõíýý ýçíèé õ¿¿ãèéí áîéòîã áîëñîí õàðàãäàõ íü ìèíèé ç¿ðõèéã õè÷íýýí èõ øàíàëäàã ãýý÷
Унэнч хайрийн тухай сайхан шулэглэсэнд баярлалаа. Нулимс оорийн эрхгүй урслаа
Хайр хэтрэнэ гэж байдаг юм бна даа. бие биеэ хэт хайрлахаар нэгийг нь аваад явчиж байх шиг ээ энэ тэнгэр бурхан! хэрэлдэх үедээ хэрэлдээд, тэврэлдэх үедээ тэврэлдээ хар цагаанийг хослуулан амьдрах ёстой хорвоо юм ууу?!!?!
Иймэрхүү үгийг цөөнгүй хүнээс сонсож байлаа, амьд байхдаа тэрнээс илүү адгийн амьтан байдаггүй, үхээд алга болчихоор тэрнээс илүү тэнгэрийн амьтан байгаагүй юмшиг ярьцгаадаг юм!
tiimee... bhgui bolson hoino ni l bugd uhaarch haramsdag derged bhad ni hyu ch anzaarahgui uurd monh bh yum shig l sanaj yavdag,,,,odoo hairtai hani mini derged bga ch harin bi aaviigaa aldsan,,,,haramssan zuil gej hemjeelshgui ih.... haramsahguin tuld derged bgaa dotnii humuusee hairlaj halamjilj amidartsgaay..
Бүсгүйд: Агаа бид 2 нэг хүн бишээ
Хэрвээ та хэн нэгэнд хайртай бол та азтай хүн Хэн нэгэн таныг хайрлаж байгаа бол бүүр ч азтай хүн.
дуулим энэ хорвоод дурлаж хайрлуулж үзсэнээс хойш
дураараа энэ амидралд дутуу үгүй жаргаснаас хойш
харамсах юм юу байх билээ…
алдуурсан тэр жаргалийг ахиж ирэх үгүй ч амидрал гэдэг нуурандаа асаж явах ни гартсаагүй чамд аз жаргал хусэй…
Үнэхээр харамсалтай юм болжээ.
Тэр хүний хойноос хийх хамгийн том буян бол хүүтэйгээ 2-уулаа хэнээс доор орохгүй, өөдрөг сайхан амьдрах явдал шүү.
Монголчууд дээр үеэсээ талийгаачийн хойноос их уйлахыг муу гэдэг байсан юм гэдэг.
их харамсаж байна. одоо үлдсэн ганц хүүгээ бодоод сайхан амидраарай. хүүгээ сайн боловсролтой, зөв хүн болгож хүмүүжүүлээрэй. их залуу юм байна. удахгүй сайн хань ижилтэй болох байхаа. болоосой гэж ерөөе
Чамайг болон чиний 2 хууг бурхан оршоо.
uragshaa harj zorigtoi alh daa bvsgvi mine.. chi chadnaa bidnii amidrald yu es tohioldohiig bid urdchlan taaj meddeggvi bolohoor l haramsaltai yum daa.oortoo tohioldson zovlong oor hen ch meddeggvi hen ch chinii setgeliin ene zovlong zasaj chadahgvi…harin setgel sanaanii dem hairlan chamd amidrah gerel gegee bolson hvvgiinhee toloo hatuu baij ooroo oortoigoo temts dee…oird ene comment vrgelj vldeedeg hvmvvs vneheer minii setgellig uyraadag bolson ta nar mine mon shvv.Hair,Davaa,Hongorzul ,Lolo,Sony,Man,Agaa geed l bvgdiinh ni setgegdel unshdag haayaa dendvv sauhan setgegdel tanid uyran uildag vy baidag.. bvv zovson negnee tsaash ni tvlhej baigaarai.bid hedii hvrtel agaar amisgalj yavahaa medehgvi uchir… hajuudaa baigaa hairtai halamjit ger bvlee hairlaj amidrastgaay…
ЯМАР САЙХАН АГУУ СЭТГЭЛ БЭ…СЭТГЭЛЭЭ САЙН БАРИАД ҮРЭГДСЭНИЙ ХОЙНООС БИШ ИРЭЭДҮЙНХЭЭ ТӨЛӨӨ ҮРТЭЙГЭЭ ЭРГЭЛТ БУЦАЛТГҮЙ ЗҮТГЭЭРЭЙ НЭГ Л ӨДӨР ЧАМАЙГ ГЭСЭН ҮРТЭЙ ЧИН ХАМТАД НЬ ХАЙРЛАХ ТЭР Л САЙХАН ЗАЛУУ ЧАМТАЙ УЧРАХ БОЛНОО
Тунг нь ихдүүлвэл шалиг ч болчдог
Тусад нь байлгачихвал хөлдүү ч болчдог
Бусдыг хайралхаар хуурсан болчдог
Буцааж нэххээр хожимдсон ч болчдог
Хэсэг орхихоор хаясан болчдог
Хэн нэгэнтэй хархаар хардалт ч болчдог
Хэзээ эхэлсэн нь мэддэггүй
Хэрхэн тайлбарлах нь тодорхойгүй
Нулимстай үнсдэг эхийн хайр
Нууцалж үнсдэг мөрөөдлийн хайр
Ухааруулж үнсдэг аавийн хайр
Уучилж үнсдэг ханийн хайр
Хайраа гэж 😀
: Р.Эмүжин: (Үнсүүлэлгүй юутай удаав)
Үнсүүлэлгүй юутай удаав
Үнэндээ уруул минь өнчирч байна
Үлгэр домгийн юм шиг юутай хуучин өдрууд вэ
Үлэмжийн гэгээн сэтгэл минь ганцаардыг тэвчишгүй
Үргэлжийн гунигийг хэн надад үлдээгээв
Үнэт эдлэл мэт түүнд дурлах нь юув
Үзэмжийн төдий орчлонг гайхуулж
Үзэмжийн төдий явъя гэтэл
Үүрийн гэгээ, үдшийн бүрий мэт алдуурсан
Үзтэл залуу насыг яах юм бэ
Үнэнч бус гэж хэлбэл ч хэлэг
Үнсүүлэлгуй юутай удаав
хоёр биенээсээ уйдахгүйгээр улам ээнэгшин дасаж байсан тухайгаа уншигчиддаа улам дэлгэрэнгүйгээр цуврал маягаар бэлтгэн туршлага болгож оруулаач. 2 биенээсээ уйдахгүй байх арга ухаан бол манай гэр бүлүүдэд амин чухал хэргцээтэй нэн судлууштай зүйл гэдэгтэй санал нийлэх байх гэж бодож байна.
Ýíý õîðâîîä èðñýí áîëãîí áóöäàã áîëîõîîð öàãààñàà ýðò áóöëàà ãýæ á¿¿ ãîìä. Òýð õ¿íèé ÿâàõ öàã íü áîëñîí áîëîîä ë. ×è ÷ ãýñýí õýçýý íýãýí öàãò ýíý õîðâîîãîîñ ÿâíà. Òýð õ¿í ýðãýæ èðýõã¿é. Òèéì áîëîõîîð ãàíöààð õîðâîîã òóóëíà ãýæ áèòãèé ººðòºº òàíãàðàã òàâèàðàà. Íàñ çàëóó áàéíà. Ñýòãýëä íèéëýõýýð ñàéí õ¿í áàéõ þì áîë àìüäðàëàà ¿ðãýëæë¿¿ë äýý. Ýíý õîðâîîä ãàíöààð ÷è ýíý çîâëîíã ¿çýýã¿é ãýäãèéã ñàíà.Ñýòãýë ñàíààãàà ººäðºã áàéëãà.ªºðèé㺺 àëü áîëîõ çàâã¿é áàéëãà. Öàã õóãàöàà ýðãýæ èðýõã¿é. Îäîî çºâõºí èðýýä¿éãýý ë õàðæ àìüäàð.
Нулимастай өдрүүд, Ганцаардсан шөнө xэцүү, дэндүү xэцүү.Гэxдээ буцааx xувилбар үгүй учир туулан өнгөрөxөөс өөр арга үгүй.
Зовлон үзсэн xүнээс л үнэн үг гараx юм даа…Xаниан xайрла…Амьдралаа xайрла…өөрийгөө ч xайрла…Бусдыг xайрла…Бүгдийг xайрла.
Xайр байxад аз жаргал ирж л таараа.
хүүгээ сайн хүн болгож хүмүүжүүлээрэй хайрлаарай хань чинь чамд баярлана
AAV-d:
chi yamar ih aviyastain be Sedev burt ni tohirson shuleg bichsen baih yumaa. AGAA gdg unshigch mun bh tiimyy
Amidrald shan ywj bgaanuud ni ygd ingedeg bn aa Muu hun uhdeggui ee gej muunuud ni dandaa uldene .Iim shan az jargaltai amidarch bgaa humuusiig salgaad burhan ch bas shadarga bus handdag shuu. Medeej tanid hani tani yu huseh bsan bol?
-taniig tsaashdaa shan az jargalar duuren amidraasai gej huseh bsan bh
-huu tani nuhruus tani uldeesen hamgiin tom beleg
unuudruus amidraliig gegeelegeer harj urgelj erch huchtei tsoglog bgaarai egee hehe amjilt
Би үхэж… намайг хүмүүс мартахад
Сүүдрээрээ гэрэл цуулж
Булшин дээр минь нэг ирээрэй
Сүнс минь чамайг танина.
Мартсан бүхний сүүлд
Мартаагvй үлдсэн чамд
Хөмөрч унасан манан баярлана
Хөлд чинь торсон чулуу баярлана
Хагацалд сүүмийсэн өвс
Өвдөн байж баярлана
Хажууд сөхөрсөн уулс
Өндийн байж баярлана
Хайртай байж дээ үнэн байж гэж
Хамгийн сүүлчийн удаа яс минь цугларч хашгирна
Тиймээ. Амьдрал гэдэг яасан богинохон юм бэ гэж энэ л үед дуу алддаг юм байна лээ.Би ч бас ханиа алдаад амьдралыг үзэн ядаж,утгагүй мэт санагдан уйлж явсан үе саяхан. Гэхдээ би чамаас 10 насаар эгч, 2 хүүтэй.Үхсэний араас үхэлтэй биш амьдрахаас өөр арга байдаггүй юм байналээ.2 хүүгээ хүний зэрэгт хүргэх гэж зүтгэхээс өөр зам байгаагүй дээ.Бүсгүй минь битгий гуньж гутар. Одоо болно. Толгойгоо дээш өргөөд амьдралын төлөө урагшаа.
ямар хэтсүү ум бэ дээ , миний асуудал хажууд ни ю ч биш ум бн ооо, би чн одоо салчихлаа гээд ухчих гээд байсан, за гэхдээ эгчээ амидрал урт адал явдал зовлон гуниг аз жаргал дуурэн зугээрээ та сайхан амидранаа, таний нухур тэнгэрээс танийг хайрлаад л явж бгаа шуу итгээрэй
Тэр ч тийм байх шүү. Чиний бичсэн зүйл ихийг бодогдууллаа. Үхсэний хойноос үхэх биш. Дараагийн амьдралаа бодсон нь дээр бол уу даа. Харамсалтай юм.
Тийм шүү. Бид дандаа алдсан хойноо л харамсдаг.