Хятадууд монгол охидыг 800 юаниар “өмчлөн” авч байна

Манай улс Эрээн хотод Консулын газраа нээгээд багагүй хугацаа өнгөрлөө. Гэвч өнгөрсөн хугацаанд монгол иргэдийн эрх ноцтой зөрчигдсен явдал хэдэн арваараа гарсан.

Одоо ч гарсаар байна. Дунд сургуулийн сурагчдыг багш нар нь зодож дарамтлахаас эхлээд тэнд ажиллаж, амьдарч буй иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал олон гарсан. Уг нь дээрх эрсдлүүдээс урьдчилан сэргийлэх, эрх нь зөрчигдсөн тохиолдолд холбогдох арга хэмжээг шуурхай авах үүргийг Консулын газар хүлээх ёстой ч харамсалтай нь хүвдээ хүрч ажиллаж чадахгүй байна гэхэд хатуу хэлсэн болохгүй. Үүний нотолгоо нь тус хотод монгол охид хятад иргэдэд барьцаалуулж мөнгө олох хэрэгсэл нь болсон явдал юм.

Энэ нь бүр сүүлдээ нарийн зохион байгуулалттай гэмт хэрэг болчихоод байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд тус хотын “Жин цао” гудамжинд байр түрээсэлж тэндээ охидын биеийг үнэлүүлдэг 38 настай Хуа Мин гэгч эмэгтэй манай улсын дөрвөн эмэгтэйн гадаад паспортыг өнгөрсөн гуравдугаар сараас хойш барьцаанд авч хүчээр биеийг нь үнэлүүлж баигаа талаар эх сурвалж мэдээлсэн юм. Иймэрхүү олон тохиолдол бий гэдгийг хохирогч болсон охид олонтаа баталсан байдаг. Охидын биеийг хүчээр үнэлүүлж буй хятадууд тэднийг байрныхаа харанхуй өрөөнд цоожилж биеийг нь үнэлүүлэхийн тулд зөвхөн оройн цагаар л гаргадаг аж.

Эх сурвалжийн мэдээлснээр 2000 оноос хойш өдгөөг хүртэл монгол охидыг хятад эрчүүдэд биеийг нь үнэлүүлж дундаас нь мөнгө олж амьдардаг иргэд олон байдаг гэнэ. Энэ нь ашигтай бизнес тул сүүлийн үед сонирхох хүний тоо нь ч улам ч өсөх хандлагатай байгаа аж. Иймэрхүү зуучлагчид охидоос өдөрт дунджаар 200-500 орчим юанийн ашиг олдог гэнэ. Мөн охидыг байлгадаг байрандаа тусгай журам мөрддөг аж. Хэрэв монгол охид эздийнхээ баталсан журмыг зөрчвөл торгууль оногдуулдаг байна.Тухайлбал, өглвөний 09.00 цагаас шөнийн 03.00 цаг хүртэл ажлын байрандаа байх ёстой. Хэрэв энэ журмыг зөрчвөл 200, гадуур зөвшөөрөлгүй гарвал 150 юань гэх мэтээр торгууль шийтгэл ихтэй. Ийм маягаар монгол охидыг өрөнд оруулж паспортыг нь хураан авдаг аж. Хэрэв торгуулийн мөнгөө төлөхгүй бол хүү тооцдог оанна. Түүнчлэн тэд Улаанбаатараас охин олж ирсэн хүнд 800 юань өгдөг гэнэ. Ингэж охидын нэгийг нь нөгөөгөөр зуучлан авчруулах замаар биеэ үнэлэгчдийн тоог нэмэгдүүлдэг байна.

КОНСУЛТАЙ ХОЛБООТОЙ ГОМДДЫГ ТӨРИЙН ЗАХИРГАА УДИРДДАГЫН ГАЗАР ШИЙДВЭРЛЭНЭ

Манай улсын иргэдийн эрх ашиг Эрээн хотод зөрчигддөг асуудлуудад хэр анхаарч ажиллаж буй талаар ГХЯ-ны холбогдох албаны эх сурвалжаас зарит зуйлийг тодрууляаа.

-Эрээнд дөрвөн охин барьцаалагдаад байгаа мэдээлэл хэвлэлээр гарсан. Энэ талаар яаманд ямар нэгэн мэдээлэл ирсэн үү?

-Одоохондоо тийм мэдээлэл ирээгүй байна.

-Эрээн хотын консул байгуулагдсаи цагаасаа эхлээд өнөөг хүртэл ажлаа хангалтгай хийж чадахгүй байгааг иргэд шүүмжилдэг. Тус консулын гөзартай холбоотой гомдол хэр их ирдэг вэ?

-Иргэд зарим асуудалд жаахан өрөөсгөл хавдаад байдаг л даа. Тухайн Консулын газар гомдлоо хэлэхэд л шууд шийдээд егчихдөг юм шиг боддог. Харамсалтай нь тэгэх боломж байхгүй. Өргөдөл, гомдлоо гаргасных нь дараа асуудалтай нь таншщана, албан бичгээр боловсруулна гээд хугацаа жаахан шаардлагатай байдаг. Гомдол ирдэг. Гэхдээ үүнийг төрийн захиргаа удирдлагын газар шийдвэрлэдэг.

-Эрх нь зөрчигдөж хохирсон иргэдээс та нар яагаад Консулын газар хандаагуй юм бэ гэхээр тэдний дийлэнх нь хүлээж авдаггүй гэсэн хариулт өгдөг. Ковсулын газарт ажиллаж буй албан хаагчвд албавы журмаар явж буй хүмүүсийг хүлээн авах ёстой гэсэн сэттэхүйгээр асуудалд хавдаад байх шиг харагддаг?

-Хэрэв тийм зүйл тохиолдвол холбогдох газруудад мэдэгдэх хэрэгтэй. Тухайлбал, Төрийн захиргаа удирдлагын газарт хандаж болно.

С.БАТХУЯГ КОНСУЛАА БОЛОМЖТОЙ БҮХНИЙГ ХИЙМЭЭР БАЙНА

Зургаан сарын өмнө эрээн хотод суух консулаар С.Батхуяг томилогдсон. Тиймээс эрхэм консул танд иргэдийн эрх ашгийг хамгаалахад чинь зориулж иргэдийн дэвшүүлсэн саналыг нь хүргэе. Тэд эхний ээлжинд Эрээнд оршин сууж байгаа иргэдийг бүртгэлжүүлэх шаардлагатай байгааг хэлж байсан. Мөн эрх нь зөрчигдсөн хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын тулд тэднийг түр байрлуулах байр хэрэгтэй байдаг. Гэтэл Консулын хажууд тийм зориулалттай зочид буудал баригдсан ч өнөөдрийг хүртэл ажиллахгуй байгаад сэтгэл дундуур байсан. Тиймээс түүнийг яаралтай ажилд оруулах шаардлагатайг онцолж байсан билээ. Түүнчлэн хүн худалдаалах болон бусад төрлийн гэмт хэрэг есч байгаатай холбоотойгоор Эрээн хотын Цагдаагийн газартай манай улсын цагдаагийн байгууллагын хийсэн гэрээ, санамж бичиг байгуулах хэрэгтэй байна гэсэн хусэлт ч цөөнгүй гардаг юм билээ.

Г.ДОЛГОРСҮРЭН
Нийгмийн толь

10 Comments

  1. 88 says:

    mongol ohiduud oorsdoosoo bolj l hunii naimaand ortoj bgaa shdee morooroo hicheeldee ajildaa yvj bsan huniig hen zarhiin oorsdoo altsagnaj baar hesej harsan uzegdsen bolgontoigoo untaj hevtej yvjiigaal zaragdjiigaa shdee hohin hohin iim ymnuudiig ter chigeer ni hayh heregtei shdee erel sural bolj yahiin ugaasaa amidarch chadahgui amidarliin batalgaagui ymnuud l ingej yvjiigaa shdee hooson tolgootoi teneg ynhanuudiig zaraad zailuulah heregtei shdee

  2. mgl zaluu says:

    монголчуудаа ухаараач ээ

  3. ireland says:

    irelandluu helnii buh tuvshinii surgaltand burtgene,surgaltiin jiliin hols 2000 euro, lavlah narlagm@yahoo.com

  4. azzaya says:

    элгэмсүү энэрэлэнгүй чи унэхээр зов угтэй сайхан шулэг бичижээ манай монголийн охид хоорхон шдээ оорсдоо л жоохон ухаан суугаад эрдэнээр биш эрдэмээр биеэ чимвэл хол вна даа уул ни бол……………

  5. uranzurag says:

    өө тэгээд эрээнийг зориод өөрсдөө гүйж очоод байгаа охид хэдэн зуугаараа л байна.
    зуныхаа амралтаар хятадын нутгаар явж байгаад
    хүнд олзлогдож хоригдчихгүй бол намар буцаж
    ирээд сургууль, гудамжинд эрчүүдийн нүдийг хужирлаад яваа охид зөндөө л бн даг.

  6. zochin says:

    яагаад заавал гадаад хүнтэй суусан гэж адлаад байгаа юм бэ? гадаад хүн гэхээрээ л хужаа солонгос тэгээд болоо гэж бодож байна уу? эрлиз хүүхэдүүд хөөрхөн ш дээ.(МЭДЭЭЖ ҮҮНД ХУЖАА,СО ХАМААРАХГҮЙ)

  7. AGAA says:

    Тэр дээр байгаа шүлэг!!! Xэлэx үг олдоxгүй байна. Үнэн Үнэн Үнэн.Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ чи шүү!

  8. Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ says:

    ЧИ ХЭРВЭЭ СОЛОНГОС НӨХӨРТЭЙ БОЛ МАРГААШНААС САЛАХ ТУХАЙГАА БОДОЖ БАЙ ЭД НАР ӨНӨӨДӨР ЗҮГЭЭР БАЙВЧ МАРГААШ НЭГ Л ӨДӨР АРААС ЧИН ДҮРНЭ ШҮҮ……………….ҮНЭН МУУХАЙ ХОГИЙН ШААР ШАВХРУУ ХҮМҮҮС!!!!!!!!!!!!

  9. Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ says:

    МУУСАЙН ӨМХИЙ ХУЖААНУУД ..МАНАЙ ОХИД ЗАРИМ НЬ Ч ДЭНДҮҮ ЮМАА..ИЙШ ЗАЙЛУУЛ ИЙМ Л ХАГАС МЭДРЭЛИЙН ӨВЧТЭЙ СААТАЛТАЙ ӨМХИЙ ХҮНИЙ ГОЛОГДОЛ БРАНК БААГИЙНУУД Л ГАДААД ХҮНТЭЙ СУУДАГ БАЙХГҮЙ ЮУ ДАА ХЭЗЭЭ Ч ЭРҮҮЛ САРУУЛ ҮНДЭСЭРХЭГ СОЛОНГОС ХҮН ГАДААД ХҮНТЭЙ ГЭРЛЭНЭ ГЭЖ БАЙДАГГҮЙ ЮМ ЗАА ЮУ ??????? МАНАЙХАН БОЛ АСАР ИХ ЗОВЖ БАЙГАА Ш ДЭЭ ЗАРИМ НЭГЭН БОЛ ШҮД ЗУУГААД Л ГҮРИЙГЭЭД БАЙДАГ ЮМ ШИГ БАЙГАА ЮМ ..НЭГ Л ӨДӨР ДЭЛБЭРНЭ ХӨГШИН ҮРЧИЙСЭН ХАР ЮМНЫ ЦАРАЙ ХАРЖ ЯАЖ НАСАН ТУРШДАА АМЬДАРНАА ТЭД ОЙ ГУТМААР ЮМ

  10. Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ says:

    Хөөтэй тогоог чинь тостой гэж, харийн бэр болж байна
    Ханын плитка нь тустай гэж, Хан улсыг зорьж байна
    Хэтэвч чинь нимгээн гэж, хүний нутагт үлдэж байна
    Хоосон амьдрал утгагүй гэж, хайр сэтгэлээн зольж байна
    Хохь чинь дээ хохь чинь, хонгон дээрээ мэнгэтэй хүү чамаас төрөхгүй
    Хазгай муруй хэлэнд чинь, ханилсан амраг чинь татагдахгүй
    Хүйтэн жихүүн өдөр, хөх тэнгэр чинь харагдахгүй
    Хөлөөн жийгээд суух, эрх чөлөөг чи мэдрэхгүй
    Хөмсгөөн зангидаж суухад чинь, хайртай эжий чинь аргадахгүй
    Хөгжилтэй багын андууд чинь, ширээг чинь тойроод суухгүй
    Хүний нутгийн чулуу, хорсолтой хүйтнээр хайрахад
    Хоёр нүдний чинь нулимс унах ч газар олдохгүй
    Хадгалж дүрсэн мөнгө чинь, цагийн салхинд хийснэ
    Халтайлгаж будсан нүүр чинь, харийн усанд үрчийнэ
    Хамаг нандин бүхэн чинь, харь эрд гишгэгдэхэд
    Хэн ч чамайг үгүйлэхгүй, харьд ганцаараан үлдэнэ чи
    Миний Монголын залуус шижир наран шиг илчтэй
    Мэндэлж өссөн нутаг нь мөнхөд дуусашгүй эрдэнэстэй
    I want to Хариу Засах Устгах

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.