ХҮН ХУДАЛДААХ ГЭМТ ХЭРЭГ

Хүний аюулгүй байдлын судалгааны төв ТББ-ын хүн худалдаалахтай тэмцэх төслийн менежерийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батзаяатай ярилцлаа.

Хүн худалдаалах гэмт хэрэгт голчлон ямар хэлбэрээр үйлдэгдэж байна вэ?

Хүн худалдаалах гэмт хэрэг ихэвчэн  хүчээр биеийн үнэлүүлэх буюу бэлгийн мөлжлөгболон албадан хөдөлмөрүүлэх ,хуурамч захиалт гэрлүүлт хэлбэрээр голчлон үйлдэгдэж байна.Эдгээрээс шүүхээр шийдвэрлэгдсэн байдбл нь бусдын биеийг хүчээр үнэлүүлэх тохиолдол нэлээн зонхиолдог юм.Нөгөө хоер хүн худалдаалах байдал шүүхээр шүүхээр огт шийдвэрлэгдэж байгаагүй .2005-2009 онднийт 64 хохирогчоос  найман хохирогчийн хэрэг шийдвэрлэгдсэн байдаг.

Хүн худалдаалах гэмт хэрэгт хэдэн наснйхан ихэвчлэн өртөж байна вэ?

50 орчитм хувь нь 18-26 насны охид эмэгтэйчүүд,11 хувь нь насанд хүрээгүй хүүхдүүд өртдөг байна.Гэхдээ сүүлийн үед залуу эрэгтэйчүүд ихээхэн өртөр байна яагаад гэвэл гадаад хөдөлмөр эрхэлхээр явж байгаад албадан хөдөлмөрлөж, хөдөлмөрөө мөлжүүлж хохирох тохиолдол их гарч байна.Хүний аюулгүй байдал төрийн бус байгуулага 2008 оноос швецарын хөгжлийн агентлагын хүн худалдаалахтай хэрэгтэй тэмцэх томоохон хэрэгжүүлж эхэлсэн юм.Энэ төслийн гол зорилт нь хохирогчийг хамгаалах чиглэлээр ажилдаг төслийн хүрэээнд хоер хамгаалах ажлуулж 100 гаруй хохирогчид тусалсан.

Манай улс хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаж авч байна вэ?

БСШУЯ-тай хамтран дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт хүн худалдаалах гэмт хэргийн талаар оруулах тал дээр хамтран ажиллаж байна.Мөн ниислэл болон хөдөө орон нутгийн 500 гаруй  багш нарт хүн хулалдаалах гэмт хэргийн талаар сургалт явуулж багш нарт мэдээлэл өгсөн.Үүнээс гадна оюутан залуус сурагчидийн дунд эссэ болон итгэлийн уралдаан зохион байгуулсан мөн гурван санамжийг телевиз болон кино таетраар цацаж иргэд хүргэсэн .Мөн Дэнсэлхүй эртэй бариим кино бүтээж олон нийтэд хүргэхээр ажиллаж байна.Элгээрээс гадна нийслэлийн алсаллагдсан дүүргүүдийн иргэдэд хүн худалдаалах гэмт хэргээс хэрхэн сэргийлэх талаар  сургалт явуулсан юм.

Манай улс хүн худалдаалах гэмт хэргийн тухай хууль дүрмээ хэрхэн мөрдөж ажилдаг вэ?

Харьцангуй сайн ажилдаг хүн худалдаалах асуудлаар эрүүгийн хуулийн 113 дугаар зүйл ангиад тодорхой тусгасан байдаг.Иргэдийг хил давуулан худалдаалж, хохирогчид хүнд ноцтой хохирол учруулсан тохиолдолд 15 жил хүртэлх ял оноодог.Мөн нотлох баримтгүйгээс болж хэрэг хэрэгсэхгүй болох явдал нэлээн гарч байна.

Хөдөө орон нутагт хүн худалдаалах гэмт хэрэг гардаг уу?

Хилийн боомтой аймгууд болох Дорнод, Замын -үүд зэрэг газарт хүн худалдаалах гэм хэрэг гардаг .Мөн хөдөө орон нутгаас хотруу шилжиж ирсэн залуус энэ хэрэгт өртөх явдал нэлээн гардаг.

МОНЦАМЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.