Эмэгтэйчүүд яагаад араар тавьдаг вэ?

Xууран мэхлэх гэж юу вэ?

Энэ асуултанд хариулах нь тийм ч амар бишээ. Зарим нь эротик зүүд зүүдэлчихээд орох байх газраа олж ядан байхад нөгөө нэг оргилуун галзуу шөнийн дараа ямар ч гэмгүй гэнэн балчир хүүхэд шиг сэрж байдаг. “Үнэнч байхын” тухай тогтворгүй ойлголтыг орчин үеийн хувь хүмүүс болон урлагийн түүх, соелын амьдрал дээр нь судалж үзвэл их л сонин палитра харагдана даа.

”Чикаго” кино-мюзиклд гол баатар эмэгтэй нь шүүх дээр хэд хэдэн нууц амрагтай байснаа хүлээн зөвшөөрдөг хэсгийг санаж байна уу? “орон дотроо нөхөр маань миний хувьд юу ч биш байдаг л даа. Тэгээд ч бас би тэр нууц амрагууд гээд байгаа хүмүүстэй зөвхөн унтдаг л болохоос бид хэзээ ч хамт оройн хоол идэж байгаагүй. Үүнийг чинь хууран мэхлэлт гэж болно гэж үү дээ?” Гэнэн хонгор Рокси өөрөө ч мэдэлгүйгээр ахуйн хүрээн дэх хамгийн нууцлаг асуудлын нэгийг ил гарган тодорхойлсон нь энэ юм.

Үнэнч бус байдал юунаас эхэлдэг вэ? Бодол санаа, мөрөөдөл, үнсэлтээс үү? Орон доторх үйл явдлыг харах, эсвэл кафед суухаас уу? Тэр ч бүү хэл толь бичиг хүртэл бидэнд ямар нэгэн зүйл тайлбарлаж чадахгүй байна. “Үнэнч байх гэдэг нь дотно, хайртай байх байнгын сэтгэл, мэдрэмж”, “Үнэнч бус байх гэдэг нь нөхөрлөл, хайр сэтгэлээсээ урвах”. Энэ хоёрын л нэг тэгээд л гүйцээ. Эсвэл тайлбар толь зохиогчдод секс гэж юмны талаар төсөөлөл байдаггүй юм болов уу, бүү мэд. Эсвэл энэ бүрхэг тодорхойлолт нь зөвхөн оюун санааны хувьд л хууран мэхлэлт болно гэж нотолдог хүмүүст аятай шалтаг учраас олон хүний санаанд нийцдэг болохоор тэр үү? Ямар ч байсан насанд хүрсэн буурьтай хүмүүс хууран мэхлэлт хаанаас эхэлдэг вэ?гэсэн асуултанд хариулахдаа барьц алддаг нь харагддаг юм. Яг л аз жаргалыг ойлгодоггүйтэй адил.

Олон тооны судалгаанаас харахад эмэгтэйчүүдийн 10-40% нь өөрийнхөө тогтмол амрагаа боломж олдвол тогтмол хууран мэхэлдэг гэдгээ хүлээн зөвшөөрсөн байхад эрчүүдийн хувьд энэ нь бүр их савалгаатай 20-60% байдаг. Хэрвээ бүр шударга байя гэвэл бид найман жилийн турш Клинтоны овжин ацан шалаа болох “Минет-хууран мэхлэлт мөн үү, эсвэл арай ч биш үү?” гэдгийг баталж эсвэл үгүйсгэж чадаагүй л байна. Миний зүүн талд Билл Хиллариг хууран мэхэлсэн гэж үздэг хүмүүс, баруун талд Нэгдсэн Улсын ерөнхийлөгч байсан маань Моникад юу ч “өгөөгүй”, түүнээс зөвхөн “хишиг” хүртсэнээр л хязгаарладаг хэмээн үздэг хүмүүс ялгарчихаж. Талууд өөрийнхөө бодлыг хамгаалан нотолгоог илэрхийлж байх үед үг хэлний ямар “цус асгаруулан ширүүн” тулаан болдгийг та мэднэ. Бидний амьдарч буй өдрүүдэд “үнэнч байх” гэдэг ойлголтоос илүү бүрхэг, илүү ярвигтай ойлголт байхгүйгээс л тэр.

Саяхан миний үзсэн супер орчин үеийн кинонд гол дүрийн бүсгүй нөхөртөө үнэнч байхын тулд нөхрийнхөө найзтай унтаж байсан юм. Нөхөр нь өөрийнх нь олон жилийн өмнө сонгож өгсөн амраг бүсгүйтэй нь байнгын холбоотой байдаг учраас тэр . . . Асуудлын учрыг тайлахын тулд бид цөөн тооны хүмүүсийн дунд санал асуулга явуулсан юм. Хууран мэхлэлт юунаас эхэлдэг вэ? гэсэн асуултанд эмэгтэйчүүдийн өгсөн арван хариултын ес нь “түүнийг тэгэхээр нь . . . ” гэсэн үгээр эхэлж байлаа. Гэтэл эрчүүд энэ асуултанд (архаг хардагчдаас бусад нь) огт бодолгүйгээр шууд л “намайг яах үед . . .” гэж хариулж байв. Үүнээс үзвэл “Хууран мэхлэх” гэдэг үгийг зөвхөн эрчүүд л хэрэглэж байдаг юм шиг сэтгэгдэл төрнө дөө.

Үүний хамт арван эхнэр тутмын ес нь өөр хүүхэнтэй явалдаж байдаг нөхөртөө үнэнч байдаг гэхэд ч итгэхэд бэрх юм. Учир нь эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүд аливаа зүйлийг огт өөрөөр харж байдаг. Эрчүүд өөрсдөдөө илүү өршөөнгүй байдлаар хандаж байхад харин эмэгтэйчүүдийн хууртагдсан нь ч, үнэнч бус нь ч, бүр ийм тохиолдолд орлоо гэж төсөөлдөг нь ч шаналал, буруутайгаа мэдэрч буй тухайгаа ярьдаг нь ёс суртахуун болон шашин шүтлэг олон зуун жилийн турш эмэгтэйчүүдийн далд ухамсарыг дарамталсаар ирсэнтэй холбоотой.

Шударгаар хэлэхэд бүр эрт дээр үеэс л нийгэм эрчүүдийн хууран мэхлэлтэнд нүдээ анин хандаж байсан билээ. Эрчүүд нь полигам амьтан учраас олон тооны эмэгчинг хээлтүүлж үр удмаа нөхөн сэргээж байх ёстой гэнэ. Олон мянган жилийн турш хүссэн хүсээгүй үр хүүхэд төрүүлэхээс аргагүй байсан эмэгтэйчүүд үр тогтоолтын эсрэг хэрэгсэл гарснаар л эрх чөлөөгөө мэдрэх ёстой байсан гэнэ. Гэхдээ л хууль ёсны нөхөртөө эврээ үзүүлэхийг зориглосон бүсгүйчүүд бараг үргэлж л өөрийгөө буруутай хэмээн мэдэрч байдаг аж. Эмэгтэйчүүдийн хууран мэхлэлтийн талаар сургамжтай судалгаа хийсэн Патрисия Делаэ өнөөг хүртэл инээд алдан байж дурсахдаа: “Та амрагтаа үнэнч байж чадах уу?” гэсэн асуултанд олон эмэгтэйгээс “тийм бас үгүй” гэсэн цочирдом хариулт авснаа ярьдаг. Эсвэл бүр илүү хачирхалтай “Би хэзээ ч нөхрийгөө хуурч байгаагүй, за даа, ер нь маш ховор” гэсэн хариулт байна.

Тэгэхээр үнэнч бус байна гэдэг ойлголт маш их хувийн шинжтэй юм. Бараг бүх зүйл нь нэг удаагийнх байдаг, бараг бүх адал явдал боломжтойг санал болгож байдаг нийгэмд болох болохгүйн хил хязгаарыг тогтоох нь ярвигтай. “Гэр бүлийн харилцааны төгс загварын хэм хэмжээ өөрчлөгдсөн болохоор үүнийг хосууд дотроо л зохицуулдаг болсон. Амьдрал бүгдийг сексийн урвалт уруу хөтөлж байдаг хэдий ч олон хүний хувьд сээтэгнэх, аальгүйтэх, зарим үед бүр энгийн нөхөрсөг харьцаа нь байж болохгүй зүйл байдгийн учир бол эдгээр нь ёс зүйн хувьд аль хэдийнээ үнэнч бусын хүрээнд хамрагдчихсан байдаг явдал” гэж Францын социологч Серж Шошье тодруулж байна.

Үүн дээр нэмээд сексологч эмч Франсуа Парпе хэлэхдээ “Хүн бүхэн өөрийнхөө соёлын болон шашины үзлээсээ хамаараад үнэнч бус байх талаар өөрийн гэсэн тодорхойлттой байдаг. Гивлүүр өмссөн лалын шашинтай эмэгтэй нөхрөөсөө өөр ямар ч эр хүний өмнө царайны аль нэг хэсгээ харуулвал түүнийг хууран мэхэллээ гэж буруутгах бол наран шарлагын газар яма ч хувцасгүйгээр биеэ шарж байгаа европ хүүхнийг харсан хэний ч толгойд түүнийг завхай гэсэн бодол орж ирэхгүй. Зөвхөн мөрөөдөлдөө тодорхой царай зүсгүй эрийг төсөөлж байснаараа нөхрийгөө хууран мэхэлж байна гэж үздэг хүүхэнтэй би таарч л явлаа. Зарим нь бүр хамт ажилладаг хүн нь магтаалын үг хэлсний төлөө “нүгэл үйлдлээ” гэж боддог“ гэжээ. Нууц байдлыг бүрэн хадгална гэсэн баталгаа гаргасан ч өөрийгөө үнэнч бус эхнэр гэдгийг хэлэх эмэгтэй тун ховор байдаг.

5 Comments

  1. chimgee says:

    оорийгоо унэнч бус эмэгтэй гэдгийг хулээн зовшоорох нэгч эмэгтэй бхгуй бусгуйчууд гэхдээл эрчүүд шиг бишээ

  2. ari says:

    би ч бас хуурч байсан, салах шалтагаа болгох гэж

  3. ЭЛГЭМСҮҮ says:

    ХЭРВЭЭ ЭР ХҮН ҮҮНИЙГ МЭДВЭЛ ХЭЗЭЭ Ч ӨРШӨӨХГҮЙ

  4. ohhoho.. says:

    Нууц байдлыг бүрэн хадгална гэсэн баталгаа гаргасан ч өөрийгөө үнэнч бус эхнэр гэдгийг хэлэх эмэгтэй тун ховор байдаг. энэ бас нэг ялгаа бна.

  5. nini says:

    hun bur sex iig mun erh chuluug husdeg er em ylgaagui emegteichuud biye barij chaddag erchuud biye barij chaddaggui tewchergui gesen ug enuugeeree l ylgaatai

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.