Эр нөхрөө хайрла. Битгий өөр хүний тухай бод…

Би энэ сайтад дээхнэ нэг домог бичиж байснаа дахин бичмээр санагдлаа. Энэ домгийг хэд ч бичсэн багадхаар, монгол эмэгтэй бүр унших ёстой санагддаг юм. Хэдэн зууны өмнө монголын дайчин эрсийг дийлж чадаагүй дорны нэг их хаан нэгэн туршуулыг явуулсан юм гэдэг. Түүний үүрэг даалгавар нь монгол эрсийн дайчин, эрэмгий, эх оронч шинж чанар хаанаас бүрдэн бий болдог, яагаад нүүдэлчин эрсийг зэр зэвсгийн илүүгээр ч дийлж чадахгүй байгаагийн ул суурийг олж сул талыг илрүүлэх байжээ. Тэр хүн монголын нутгаар хөндлөн гулд таван жил явсан гэдэг. Тэгээд буцан ирж хаандаа бараалхан ингэж хэлсэн юм гэнэ: Агуу их хаан минь ээ. Таны тушаалаар монгол эрсийн уугуул нутагт таван жил амьдарлаа. Нэг л зүйлийг ойлголоо. Монгол дайчин эр бүрийн ард ухаан төгс хатан байна. Тэр хатан болгон хүү төрвөл чи бол монголын хаан. Чи дайчин эр болж монгол эх орноо хамгаалан тэмцэх ёстой гэж сургаж өсгөдөг юм байна. Охин төрвөл чи бол монголын хатан. Чи дайчин монгол эрийн хатан байж үр хүүдээ хааны болон хатны зэрэгт өсгөх ёстой гэж сургадаг юм байна. Тиймээс ч монгол нутагт айл бүрт хаан, хатан өсөн торниж, бидэнтэй байлдаж буй эрс өөрсдийгөө тэр нутгийн хаан нь гэж үздэгээс амь хайрлалгүй тэмцэлдэж чаддаг юм байна. Тэд хэдий арьс хөдөс нөмөрсөн ч дотроо хааны зэрэгт сэтгэж байгаагаас бид дийлдэггүй юм байна. Бид нэг дайчин эрийг устгахад ард нь арван хаан өсөн бойжиж байдаг юм байна гэжээ.

Бид үүнээс их сургамж авах ёстой юм шүү. Эмэгтэй хүн үр хүүхдээ яаж өсгөх тухай агуу ухаан энэ домогт бий. Тиймээс би амьдралын надад өгсөн бүрийг нандигнан, хэн нэгний хорт сэтгэлийг оруулахгүй амьдрахыг хичээдэг. Амьдрал надад хамгийн сайн сайхан гэсэн бүхнээ өгсөн. Сайхан монгол залууг ханилж яваарай гэж учруулсан. Үр хүүхдээ өсгөөд элэг бүтэн амьдарч байна. Би өглөө бүр цайны дээжээ бүрханд, наранд, дараа нь нөхөртөө аягалж өгдөг. Нөхрийн минь ажил үйлс бүтэмжтэй байж, үр хүүхэд минь сайн сайхан яваасай гэж шивнэдэг. Миний нөхөр өөр хүүхэн гэж гүйж байгаагүй. Би 30 хол гарсан бүсгүй. Амьдрал одоо л жигдрээд тэгшрээд сайхан болж байна. Ийм үед л хүн нэгэндээ халамжтай хайртайгаа илүү мэдэрдэг юм шиг байна. Надад нөхрөө хэн нэгэн рүү гүйгээд явчих вий гэсэн хар хорын сэтгэл байдаггүй. Надад үнэн сэтгэлээсээ хайртай байгаа нь өдөр бүр харагдаж байхад би сэтгэл тайван ирээдүй рүү тэмүүлж амьдардаг. Хүний сэтгэл гэдэг байгаадаа ханаж байвал аз жаргалтай байдаг гэж боддог. Бид хоёр цүнхтэй хувцасаа барьж ирээд л нийлсэн хоёр. Амьдралыг өөрсдөө босгосон. Анх гэрт маань зочин ирэхэд нөхөр зочин хоёрт гэртээ байсан хоёр аягандаа хоол хийж өгчихөөд өөрөө нөхрийгөө идэж дуусахаар идье гээд инээгээд сууж байсан хүн би. Хэзээ ч хэн нэгэнд хэцүү байна гэж гуйж үзээгүй. Эхний 4 жил их ядуу амьдарсан. Эр хүн нэг зорьвол ямар ч нүхнээс өндийгөөд гараад ирдэг юм билээ. Одоо бидэнд юу ч дутаагүй бүх зүйл бий. Гэвч бид монголдоо бол дундаж амьдралтай залуу гэр бүл. Нөгөө тасарсан баянууд биш.

Харин сэтгэлээрээ бол хэнээс ч баян гэж боддог. Тиймдээ ажил үйлс маань бүтэж яваа. Би энэ бүхнийг залуучууд санаа аваасай гэсэндээ бичлээ. Гэр бүлийн ноён нуруу хань нөхрөө хүндэлж, хайрлаж, халамжилж яваасай, чамайг гэсэн хүний сэтгэлийг хүндэлж байгаасай, хэн нэгэн чамайг хайрлаж бүх насны амьдралаа зориулж байхад гомдоохгүйг хичээгээсэй гэсэндээ бичлээ. Дээр байгаа сэтгэгдлүүдийг уншихад өөр хүн хайсан нь их байна. Яавал гэр бүлээ бат бөх, тайван амгалан, халуун дулаан байлгах вэ гэж бодож чадахгүй байгаа гэр бүлд аз жаргал их л хомс байдаг байх даа. Уншаад маш их харамсалтай санагдлаа. Секс гэдэг эрхэм нандин харьцаа. Нөхрөөсөө ичилгүй илэн далангүй байж, юу хүсч байгаагаа ойлгуулж чадвал ямар ч эмэгтэй санаснаараа хийж болох л зүйл шүү дээ. Яагаад нөхөртэйгээ ярилцаад тэр галзуу сексээ хийж болохгүй гэж. Нөхөр чинь дургүй байхгүй шүү дээ. Гэр бүл улам л бат бэх болох санагдах юм. Эхнэр хүн ямар байхаа
с гэр бүлийн оршин тогтнол хамаардаг. Гарч гүйгээд байвал ямар хэцүү уур амьсгал бүрдэх вэ. Дүү нар минь ухаантай байж гэр бүлээ аз жаргалтай байлгах орчинг бүрдүүл. Эр нөхрөө хайрла. Битгий өөр хүний тухай бод. Амьдрал аяндаа чамд аз жаргалыг өгнө.

секс.мн дээр ирсэн захидал

37 Comments

  1. секрет says:

    сайхан бичжээ. Баярлалаа.
    ийм л байх хэрэгтэй. Бэрхшээлийн цаана бэлэг.

  2. tulgaa says:

    царии гэдэг сэтгэгдэл үлдээсэн эмэгтэйд бичсэн юм шүү тэрнээс захидал илгээгчид биш шүү түүнд маш их баярлалаа та үнэхээр хатан шүү

  3. tulgaa says:

    чи ч дээ арчаагүй банзал шивдээ чи наад эгчийнхээ бичснийг уншаад монгол эмэгтэй байсан бол юм ойлгох л байсиймдаа чи тэр гадаадтай сууж болноо цаана чинь монголоо гэдэг эмэгтэй өчнөөн л байна чиний ээж чинь 60 онд өмхий үнэртсэн хужаатай завхайрч байсны үр дүн чи байхаа миний монгол харчууд чамайг ийм болохоор тоохгүй байхгүй юу даа чи харин хол очиж хуц бузар эм

  4. c C says:

    Бүсгүйчүүд минь дээ…. Тэд чинь харагдах төрх нь л одоогоор шалиг, итгэлгүй мэт харагдаад байгаа боловч яг л дээрх домогт гардаг итгэл үнэмшлийг дотроо үгүйлээд л явдаг улс шүү дээ. Би одоо дөнгөж 20 настйа ч гэсэн нөхрөө яг л ингэж хайрладаг бас хүндэлдэг тэр маань ч сэтгэл хангалуун намайг их хайрлаж халамжилдаг үнэхээр үнэн шүү. Захиа бичсэн эгчдээ хамгийн их аз жаргал хамгийн сайн сайхныг хүсье. Монголын цэцэн бэрүүд маань маш олон болтугай…

  5. мш says:

    нээрээ энэ эрчүүд гэж хүүхэд шиг гэж үнэн юмаа.энэ захиа ямар их таалагдаа вэ. магтаалд нугасгүй гэж…

  6. мш says:

    хэхэ

  7. Гэгээ says:

    эмэгтэй хүн хатан ухаан гаргалаа гээд эр нь хүчгүй бол яаж өөдлөхөв дээ хөөрхий. Манай нөхөр маань бол хүчтэй ухаантай ээжийгээ эгчийгээ эхнэрийгээ хайрладаг чадвартай сайн залуу байдгийн.Би хэзээ ч гэрийг нь цэвэрлэлээ хоолыг нь хийлээ гэж гомдоллох сэтгэл төрдөггүй харин ч нөхрөөрөө бахархдаг.Тэрэнтэй хамт байхдаа би хүчийг мэдэрдгийн. Би бол айл гэрийн амьдрал эр хүнээс хамаарна харин эхнэр нь жаргал даадаг байх ёстой гэж боддог. Айл гэрийн амьдрал аль алинаас нь л хамаарнаштээ.Үнэхээр ухаантай сайн залуучуудаа бол дэмжээд хайрлаад байвал гэр бүл улам л сайхан амьдарна.Харин нэг архичин хүнийг хайрлах сэтгэлгүй төрсөн эхийгээ ч зовоосон амьтан бол яаж ч хайрлаад нэмэргүй байхаа.Монголын амьдралд тийм юм зөндөө байна.тэгэхээр залуусаа бие биен рүүгээ чихээд байлгүй бүх юм өөрсдөөс нь хамаарна гэдгийг ойлгох л хэрэгтэй.дээрх эмэгтэйгийн хувд бол яалт ч үгүй сайн нөхөртэй сайн эхнэр байна.Угаасаа эр эм хоёр нийлж байж бүтэн болдог гэдэг биз дээ.Тал нь хичнээн сайн байгаад нэмэргүй.Аль аль нь сайн байх ёстой.Тань амьдрал хэцүү маргаантай будлиантай байгаа бол эр эм гэлтгүй таниас ч бас их зүйл шалтгаалж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

  8. hi says:

    амьдрал сайхан байх нь аль алинаас нь л шалтгаална.үнэхээр сайн нөхөртэй бол хайрлаж халамжлаад явахад жаргал болно уу гэхээс зовлон болохгүй.хүн угаасаа юу тарина түүнийгээ л хурааж авна гэдэгштээ.эхнэрээ хайрлавал мэдээж эргүүлээд халамж хайрыг авч жаргалтай амьдарна. энэ хүн эхнэрээ ингэж бичтэл нь хайрладаг юм байна. Хайрлаагүй бол эхнэр нь юу гэж ингэж бичих вэ дээ.дээрх хүний хувьд үнэхээр сайн нөхөртэй бололтой. аз жаргал хүсье.

  9. uhaalag says:

    юм хоёр талтай л даа.

    – зарим хүн эр, эм хоюулаа ухаалаг, азтай, жаргалтай байж болжийноо яахав, азтай л байна.
    – ихэнхдээ эр, эмийн аль нэг нь ухаалаг, тэвчээртэй байж чадаад, олон жилийн турш ухаан муутайгаа засч залаад явж бас нэг болжийгоон. энэ бол хамгийн нийтлэг нь
    – аль нэг нь ухаалаг байлаа гээд, нөгөө тал нь үнэхээр авах юмгүй, засрах ч гүй, ухаарах ч гүй, үнэндээ бол хайрлуулж ч сурахгүй, жаргал ч даахгүй иймэрхүү төрлийн хошин хосуудаас болоод энэ сайтын ажиллагаанд хувь нэмрээ оруулагчид нэмэгдэж эхэлж байгаан.
    – за тэгээд хоёр тал хоюулаа ухаан муутай бол дараа дараагийнхаа хохирогчдыг л хайгаад явахаас цаашгүй, хэзээ нэгэн цагт ухаан сууж, жоохон тэвчээртэй болж эхлэх л байх гэсэн бяцхан найдвар л тээх юм даа.

    ганцхан энэ дээрх хос шиг бүх хүнийг ижилхэн хэв загварт цутгах арга үнэндээ алга. бүгд ийм азтай, жаргалтай, сайхан таарч тохирдог болчуул энийг бичих ч утгагүй, энэ сайт ч ажиллах албагүй ш дээ.

    тийм биз дээ

  10. partially agreed says:

    ухаалаг, уужуу дотортой сайн эр хүнийг л ингэж хайрла. эргүүлээд жаргал нь ирнэ.

    ухаан муутай, өчүүхэн сэтгэлтэй эрчүүдийг битгий хайрлаж давраагаарай. зовлонгоо л нэмэхийн нэмэр..

  11. agree says:

    зөв. олон хүн уншаасай.

  12. hun says:

    тиймээ унэхээр ухаалаг эмэгтэй б,а аа.би ч бс чам шиг ийм л сайн эхнэр сайн ээж сайхан эмэгтэй байхийг хусч бодож мороодоодогч цаг ни болоогуйм байлгуй дээ одоогоороо ганцаараа ирээдүйн ханиа ухаалаг бууртай ажилсаг 1н байгаа гэдэгт итгээд хэзээ ч ум над дээр ирэх тэр сайхан хайрийг,тэр сайхан хунийг хулэээгээд оорт бгаа ариун нандин бухэнээ туундээ зориулна гэж бодоод л явжийнаа.тиймээ сайхан хайртай сайхан хунтэй учирхаараа бух зуйлээ туундээ зориулж,унэхээр хайрлаж,хундэлж амидарна аа.ардийн жүжэгчин долгор гуайн дуулсан эр хунийг тэдний мун чанарийг магтсан ЭР ХУН гэдэг дуу байдаг шдээ тэр дуу унэхээр унэн угтэй шуу.амидралийн алтан багана эр хун б,а аж жаргалийн ад биш тушиг эр хун б,а гээд л тиймээ унэхээр амидралийн ноён нуруу н алтан багана н эрчүүд мини шуу дээ.тэр л ноён нуруу алтан баганууд мини бусгуйчууд бидний хайр халамжаар дутаад бохийж хугарах ум бол тэр амидрал ю болох вэ тийм биз дээ.тийм болхоор илуу ихийг хусэлгүйгээр нэхэлгүйээр одоо байгаад н,бий болгож бутээж байгаад н урамшиж,урамшуулж хайрлаж хундэлж амидрая аа бусгуйчуудээ.миний монголийн эрчүүд унэхээр сайхааааааааан.

  13. Эсүй says:

    энэ их зөв үзэл бодолтой эмэгтэй байна
    Их сайхан бичжээ. Бид ингэхэд эр нөхрөө хань ижилээ ойлгож халамжилж хайрлаж байх хэрэгтэй шүү. Хань ижил гэж өөрөө ч их сайхан үг юм даа

  14. mongol zaluu says:

    Баярлалаа маш сайхан захидал бичсэн б.а миний монголын бүсгүйчүүд гэж ийм л ухаантай шүү дээ

  15. gunig says:

    хайрлаад, бусдаас байтагуй өөрөөсөө өөрийгөө харамлаад зөвхөн чи минь гэх тусам улам л цаашлаад байдаг хүмүүс шүүдээ.

  16. Ermuun says:

    торсон охин дуутэй мини унтсан хорвоогийн хогийг хайрлах болж байна уу. Би энэ хунээр тэжээлгэж байгаад хог дээр хаяна даа.

  17. Uka says:

    Sony ih zuw heljee

  18. IQ says:

    Их сайхан бичлэг байна шүү. Таны амьдрал үргэлж аз жаргалтай байх болтугай.
    Эрчүүдэд хэлэхэд ийм ухаантай сайхан охидууд их л байна ш дээ.Миний л лав эргэн тойронд зөндөө байх юм. Даанч эрчүүд нь олж харахгүй юмаа. Өөрсдөө өнгөнд хууртаад цэцгэнд төөрсөн эрвээхэй шиг л жинхэнэ эмийн ургамлаа танихгүй гүйгээд байх юм байна ш дээ.

  19. zochin says:

    миний эх оронд ийм бүсгүй байсан юм уу.Эх орон эр хүнд ийм л бүсгүй ус агаар мэт хэрэгтэй байна яаж олон болгох вэ.

  20. baatar says:

    Энэ нийтлэл бичсэн бүсгүй хатан ухаантай жинхэн монгол бүсгүй одоо үед ийм уужам цэлгэр тавиун ухаантай эр нөхөр үр хүүхдээ төдийгүй эх орноо гэсэн ариун өглөгч эх хүний хатан хүний ухаан тээж яваа бүсгүй чамд баярлаж байна би залуу эр хүнийхээ хувьд чамаар яасан их бахархаж байна гээч монгол бүсгүй хүн бүр ийм байгаасай.

  21. ma says:

    chi bol jinhene hatnii ur…

  22. sony says:

    захидлын эзэний санаа маш зөв бөгөөд яг л тэр домогт өгүүлснээр уламжлагдан ирсэн байх гэж бодож байна. харин хамгийн харамсалтай нь тэр уламжлал маань хэзээнээс ч юм бүү мэд бага багаар монголын гэр бүлүүдийн доторхи уур амьсгалаас холдон холдсоор монгол маань дорой буурай болохын эхлэл тавигджээ. энэ аргачлалыг яг одоо улам боловсронгуй болгоод төгс хэрэглэж байгаа ард түмэн бол еврейчүүд байна даа. тиймдээ ч тэд дэлхий дахиныг бүрхсэн эдийн засагийн хүчирхэг сүлжээг бий болгон энэ сүлжээгээрээ дамжуулан дэлхийн улс орнуудын улс төр болоод олон улс хоорондын харилцаанд хүртэл шууд нөлөө үзүүлэхүйц хэмжээний хүчирхэгжиж чаджээ. еврейчүүд төрүүлсэн хүүхдүүдээ бурхны бэлэг гэж үздэг. тэгээд хүүхдүүддээ та нар бол бурхны хүүхдүүд гэж итгүүлж өсгөдөг. та нар бурхны хүүхдүүд учраас та нарт мэдэхгүй чадахгүй зүйл гэж байх ёсгүй, энэ дэлхийн бүх улс үндэстнүүдээс хамгийн ухаантай, хүчтэй чадалтай нь зөвхөн еврей хүүхдүүд та нар, юм шүү гэж итгүүлэн үнэмшүүлж өсгөдөг. харин бусад үндэстэнгүүд бол еврейчүүдээс доош зэрэг зиндааны хүмүүс бөгөөд тийм учраас бурхны хүүхдүүд болох еврейчүүдтэй битгий мөчөөрх гэж номлодог. харамсалтай нь еврейчүүд бол дэлхийн 1 номерийн үндэстэн мөн гэсэн энэ номлолыг нь манай зарим мухар сүсэгтэнгүүд даган баясах нь юутай харамсалтай.

  23. maxi says:

    aa yaya saihan zahidal bna…

  24. uranzurag says:

    Эр нөхрөө хайрладаг, амьдрал аяндаа надад аз жаргалыг өгдөг.

  25. Dadi says:

    Үнэхээр ухаантай бүсгүй байна даа. Монголын эмэгтэйчүүд ийм л ухаантай, зоригтой учраас эрчүүд нь хийморилог явж байгаа юм даа. Энэ захидлыг эр эмгүй бүгд уншиж залуу гэр бүлүүд ухаарвал зохилтой гоё юм байна даа. Би ч бас нөхөртөө туйлдаа хүртэл гомдсон. гэвч Монгол бүсгүйн уужуу тайван ухаанаар амьдралаа авч үлдэх асуудал байна. Энэ захидлыг уншаад урам зориг орж байна. Нөхрөө ч уучилъя. Ухаантай байя. Энэ сайтын бүх хүмүүст баярлаж байна. Би ноднин жил *Ганцаардаж байна* гэсэн гарчигтай захидал бичиж байсан юм. Тэгэхэд намайг настай гэхгүйгээр их гоё, сэтгэлийг минь сэргээх зөвлөгөө хүмүүс өгсөн байсан юм. Амьдралын ийм нарийн асуудлыг энэ тэр найзууддаа ярьж хов жив болгож байснаас энэ сайтаар ороод Та бүгдтэй зөвлөж байвал илүү сайн үр өгөөжтэй юм байна. Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, хамгийн сайхан хайр дурлалыг чин сэтгэлээсээ хүсье.

  26. zochin says:

    сайхаан амидрах сайхаан

  27. алтанзулд дуртай бїсгїй says:

    Їнэхээр их баярлалаа. Ингэж хандах сэтгэлийг минь ойлгоод хайрлаж, сэтгэл сэвтэхгїй залуучууд ховордсон гэж боддог ч ирээдїйд учрах итгэж сонгосон ханиа таний хэлсэн шиг хїндэлж хайрлан, хїїхдїїдээ хаан, хатан болгож
    єсгєнєє. Яагаад ч юм їїндээ итгэлтэй болчихлоо, итгэл хайрласан эгч таньд їнэхээр баярлалаа

  28. urin says:

    Ухаантай хүүхэн байна, зөв бичжээ.

  29. Tsagaanaa says:

    хэхэхэ

  30. tsarii says:

    Заза тэгээд тэр эрчүүд н хаана байгаам нухургуй ганихарсан хуухнууд байна ш дээ жэндэрийн харитсаа аладчаад байхаад тэгээд хутсаад байхийн харийн хунтэүй суусан ч ядаг юм хол очиж хутс

  31. ЭЛГЭМСҮҮ says:

    ЭР ХҮНИЙГ БУРХАН ШИГ ХАЙРЛАЖ ЧАДВАЛ БҮСГҮЙ ХҮН ТҮҮНИЙ НӨМӨР НӨӨЛГӨНД ЖАРГАЛТАЙ АМЬДАРДАГ УЧИРТАЙ …ТҮҮНЭЭС ГАНЦААРААА БҮСГҮЙ ХҮН ХИЧНЭЭН ЧАДАЛТАЙ БАЙГАА ХОРВООД ХЭН Ч БИШ ……….ЗҮГЭЭР Л НЭГЭН АМЬД МАХБОДЬ //

  32. ХАЙР says:

    Н.Оюун-Эрдэнэ : (Миний Монголын залуус)

    Хөөтэй тогоог чинь тостой гэж, харийн бэр болж байна
    Ханын плитка нь тустай гэж, Хан улсыг зорьж байна
    Хэтэвч чинь нимгээн гэж, хүний нутагт үлдэж байна
    Хоосон амьдрал утгагүй гэж, хайр сэтгэлээн зольж байна
    Хохь чинь дээ хохь чинь, хонгон дээрээ мэнгэтэй хүү чамаас төрөхгүй
    Хазгай муруй хэлэнд чинь, ханилсан амраг чинь татагдахгүй
    Хүйтэн жихүүн өдөр, хөх тэнгэр чинь харагдахгүй
    Хөлөөн жийгээд суух, эрх чөлөөг чи мэдрэхгүй
    Хөмсгөөн зангидаж суухад чинь, хайртай эжий чинь аргадахгүй
    Хөгжилтэй багын андууд чинь, ширээг чинь тойроод суухгүй
    Хүний нутгийн чулуу, хорсолтой хүйтнээр хайрахад
    Хоёр нүдний чинь нулимс унах ч газар олдохгүй
    Хадгалж дүрсэн мөнгө чинь, цагийн салхинд хийснэ
    Халтайлгаж будсан нүүр чинь, харийн усанд үрчийнэ
    Хамаг нандин бүхэн чинь, харь эрд гишгэгдэхэд
    Хэн ч чамайг үгүйлэхгүй, харьд ганцаараан үлдэнэ чи
    Миний Монголын залуус шижир наран шиг илчтэй
    Мэндэлж өссөн нутаг нь мөнхөд дуусашгүй эрдэнэстэй
    Маргаашийн л ургах нарнаар нутагтаан тэд очоод
    Магад чамайг үгүйлэхгүй, маш сайхан амьдарна

  33. ohhoho.. says:

    за xэрүүл эxлэxээс өмнө …

  34. agiiiiii says:

    сайн захиа бнаа баярлалаа таньд

  35. Baatar says:

    Монгол бусгуйчууд мини ийм ухаантай.

  36. Edy says:

    Ойрд уншсан хамгийн аятайхан захиа байна

  37. wow says:

    баярлалаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.