Юу хийж болохыг зөвлөөч! please…

Секс.мн-ий мэргэн уншигчиддаа миниий захиаг унших өдрийн мэндийг хүргэе. Дандаа уншдаг, сэтгэгдэл бичдэг байлаа, харин энэ удаад өөрөө тусламж гуйхаар шийдлээ. Би хайртай залуутайгаа хамт дэндүү аз жаргалтай байгаа жирийн л нэг охин. Би өөрөө хэнэггүй, өөдрөг, бас аливааг нэг их хүндээр хүлээж аваад, сэтгэл санаагаар унаад байдаггүй л дээ. Гэхдээ нэг их дуу чимээ, шоу, зугаа цэнгэлд бол их хойрго хүн. Миний хайрт ч бас нэг тиймэрхүү, бараг надаас ч илүү хойрго гэж хэлж болохоор. Хайрт маань жоохон бүрэгдүү хүн  л дээ, найз нөхөд гээд байх хүн байдаггүй. Ихэнх нь л дандаа ажил төрлийн танилууд байдаг.

Асуудал юундаа байна вэ гэхээр би хэнэггүй юм болохоор уурласан, уцаарласан үеүдээ тэр дор нь л бараг мартаж орхидог. Харин жаргалтай үеээ бол дандаа дурсах дуртай. Сүүлийн үед энэ зан маань надад хэтэрхий хувиа хичээсэн хүн юм шиг санагдах боллоо. Хайрт маань маргах үнэхээр дургүй, тэгсэн хэрнээ ялихгүй зүйл дээр л бухимдаад уурлаад байх юм. Тэгээд нэг уурлачихвал уур нь мөддөө гарахгүй, түүндээ шаналаад л… Тэгсэн би гэж хажууд нь юу ч болоогүй юм шиг суугаад байдаг.

Хааяа ч хэтэрхий уурлаад байхаар нь тэсэхгүй өөдөөс нь асчихна аа, тэгэхээр бүүр ч их дэлбэрэх шахна /нэг удаа уурлаад бүр ухаанаа алдчихсан намайг нэг аймар цохиж билээ, гэхдээ би ч нэг их хүндээр хүлээж аваагүй л дээ/. Тэгээл больё ингэж хэрэлдэн хэрэлдэн хамт байх ямар ч шаардлаггүй дээрээ тулахаар бөөн хэрүүл болж байж нэг эвлэрнэ. Хайрт маань хайртай болохоор хардаад байх юм гээд бас хартай. Энэ нь бас хааяа уурлах нэг шалтаг нь болчихноо.

Энэ их хэрүүл шуугианыг яаж багасгах вэ? Сүүлдээ байнга л жижиг сажиг асуудал дээрээс маргалдах боллоо. Би хэрүүлийг нь тоохгүй таг дуугүй болчихвол бүүр олон юм яриад л уурлаад, үглээд л яг л ээж нар яаж үглэдэг шиг л… Үнэхээр залхаад ч байх шиг. Магадгүй сэтгэлзүйч хэрэгтэй юм болов уу? түүнд маань энэ аашийг нь, бас надад түүнийгээ ойлгоход юу хэрэгтэй гэдгийг зөвлөж тус болооч…

cekc.mn дээр ирсэн захидал

13 Comments

  1. busgui says:

    хүн дугарахгүй бх тусам улам аггресив ууртай болдог. Уурласан үед н яриж бж л учраа олно доо

  2. lolo says:

    Би хайртай тэр ч бас надад хайртай тэгсэн хэрнээ зоддог харддаг байнга хэрэлддэг уурладаг бухимддаг үгэлдэг гэнэ үү архи дарс зугаа цэнгэлээс хол нь яамай да тэгээгүй бол бүгд бүрэлдэх гэж байлаа Хэрэлдэж байхаар ярилцаж бай зодолдож байхаар сексдэж бай хардаж байхаар хайрлаж бай 😀

  3. beegii says:

    busgui, hun heleerei mal holooroo gej. chi uurtai, uurlasan, utsaarlasa uydee duugaa huraagaad tag bolchihoj bgaa ym chin nz zaluu chin uurlaad buhimdah n argagui shuu dee, hamgiin gol n yamar ch uyd yariltsdag, bie bienee oilgodog bh heregtei. uul n chamaig uurlasan uyd chin nz zaluu chin chamtai yariltsaad yasan iisen gehiig l sonsoh geed bgan bishuu, tegsen chi oodoos n teneg teneg aash gargaad, hunii tevcheeriig n baragdtal zevuun bhaar chin argagui shuu dee, sain yariltsaj bai, eniigee zasahgui bol chi amidraldaa mash tom aldaa ireeduidee hiih bh gej bodoj bn

  4. lol says:

    чи өөрөө наад хүнээ эвдээд байгаа юм бишүү өөрөө
    Залуугаа эвдээд байгаа юм бишүү л гэж хэлмээр байна да
    Алдаагаа өөрөөсөө хайгаад үзээрэй дэ

  5. mujik says:

    наадах чинь хэзээ ч засрахгүй ээ. бүүр дордоно. ийм эрчүүд архи тамхи, хүүхэн шуухан гэхгүй ч, байнга үглэж янших, ялих шалихгүй юман дээр бөөн сүр бадруулах, тэгээд цаашлаад зодож нүдэх гээд л асуудал их гарна даа

  6. ЭЛГЭМСҮҮ says:

    БҮРЭГДҮҮ ХҮМҮҮС ЧИН САНАА ОНООГОО ГАРГАХ ТАЛ ДЭЭРЭЭ ДУТАГДАЛТАЙ БАЙДАГ АМЬДРАЛД ЯНЗ БҮРИЙН АСУУДАЛ ТУЛГАРДАГ ЭНЭ БҮХНИЙГ ХОСУУД ДАВАН ТУУЛСНЫ ЭЦЭСТ Л АМЖИЛТАНД ХҮРНЭ ТҮҮНЭЭС НЭГ ЖААХАН АСУУДАЛ ГАРАНГУУТ Л ЗӨРӨЛДӨӨД БАЙВАЛ ЦААШАА ЯАХ БИЛЭЭ ХООРОНДОО ЯРИЛЦ

  7. ergwr says:

    сал сал сал

  8. hi says:

    hi girls. Eldew yanziin uyaraax vg xeregleed yaxawdee. Shuud sanaagaa bichiye. Bi nuuts A-tai bolmoor bna. Gadaa dulaaraad goyo bna. Bi bas goyo baimaar bna. Nad shig xvseltei bgaa oxiduud add xiigeerei. Bi 27-tai ondor, tsewerxen, tsarailag zaluu. nice_uugan@yahoo.com

  9. PC says:

    ugleed yadargaatai, zalhmaar bn gedgee heleech Heleed oilgohgui bol boditoigoor oilguul Tegeed bolohgui bol bolihgui yu Alba bish de

  10. Bilegee says:

    найз залуу чинь үхэрийн орд уу? тийм бол тайван байлгаа бас дуртай хоолыг нь xийж өгөөд аргадаа

  11. darjaa says:

    Санал зөрөлдөх тохиолдол байлгүй яахав…хэн хэн нь ойлголцохыг эвлэрэхийг нэн түрүүнээ болгоод бурууг өөрөөсөө хайж сур л даа…Буулт, уучлал зэрэг чинь хамгийн том ялалт шүү дээ…Хардуулах шалтгаанаа чи өөрөө бодож олоод тэрийгээ засчих л даа…тэгээд л ОК юм бишүү…Цусаа гартал зодолдож Тосоо гартал тэврэлдэнэ шүү дээ

  12. cahirmaa says:

    ийм бүрэг хүмүүс өөрийн бодол санаагаа илэрхийлж ярих чадвар бага дотроо бодож бясалгасаар шаналаад л яваад байдаг, хамгийн гол нь байнга хоорондоо ярилцах юм байналээ, хэрэлдэх зүгээршдээ харин хэрүүлдээ өөрийгөө зөвтгөхгүйгээр эсрэг хүндээ ярих боломж олгох хэрэгтэй, ийм хүмүүс аргадаж буулт хийхэд тэр дороо л тайтгардаг юм, цаадахдаа маргах бол буруу зүйл биш харин бие биенээ ойлголцоход чухал зүйлийн 1 гэдгийг ойлгуулаа,гэхдээ эрэгтэй хүмүүс хэтэрхий зөрүүд өөрийнхөөрөө байх л их т1 санагддаг за энэ бол миний л бодол

  13. haha says:

    neeh sain oilgosongui. heruul baga hiie gewel neg heseg hamt bdag tsagaa bagasgaad uz. Tegwel daraa uulzahdaa neg negniigee sanaj uguilsen humuus nuguu heruulee martaad uur ni ch garchihsan buh yum ok. gehdee heseg tusdaa baiy gedegee zuw oiguularai. salay gej bgaa yum shigeer helchihwee. bolj ugwul herul hiigeegui bh da yariltswal zuger bh a… zaza medku e uursduu uchiraa ol. who care!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.