Үнэхээр гоё хайрыг мэдэрмээр байна

Сайн байцгаана уу энэ сайтын уншигч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Та бүхнээс зөвлөгөө авах гэсэн юм. Би энэ жил 25 настай хүүхэдгүй найз залуутай. Дажгүй ажил хийдэг. Найз залуутайгаа үерхээд жил арай хүрээгүй байна. Гэхдээ би тэрэндээ хайргүй анхнаасаа л хайргүй байсан. Эмэгтэй хүн дасаж дурладаг гэдэг би тэгэх байх л гэж бодсон одоохондоо байнга хамт байхгүй болохоор дасахгүй байгаа юм болов уу. Бид 2 багаасаа нэг нэгнээ мэддэг тэр үнэхээр сайн залуу сайхан ч хүн. Тиймээс би алдахыг хүсдэггүй. Ийш тийшээ ажлаар явахдаа би тэрнийгээ санадаггүй. Ёстой юм шиг худлаа хайраа гэсэн мсж бичиж ярьдаг. Харин надад бол хайртай л юм шиг байна лээ. Томоотой залуу болохоор би тэрэнд сайн итгэдэг. Хамт байхад ч миний сэтгэл хөдөлдөггүй. Одоохондоо ихэнх цагаа тусдаа өнгөрөөж байгаа. Тэр онцгойд ажилладаг болохоор ийш тийшээ их явна. Одоо би ч бас хөдөө ажлаар явж байгаа. Бид хоёрын харьцаа нэг иймэрхүү. Надад ойрын үеэс больё гэсэн бодол орж ирээд байгаа. Үнэхээр гоё хайрыг мэдэрмээр байна. Би яасан нь дээр вэ. Ялангуяа эгч нар надад үнэ цэнэтэй зөвлөгөөгөө хайрлаарай баярлалаа…

секс.мн дээр ирсэн захидал

21 Comments

  1. zochin says:

    чамайг хайрласных н төлөө тэр хүнийг тэгэж муухай зовоож яахийн бээ зүгээр орхи наад хүнээ чамаас азтай сайхан эмэгтэйг хайрлах боломжийг нь өг. Чи өөрөө бас хайраа ол доо

  2. ganaa says:

    гунигтайл юм унэхээр хармсмаар эмгнлтэй умаа боли боли дургуйд хучгуй гж дабсгуй хоол идж уаах гээб гантсаараа уабж бхд амралтандээр сайн хунтэй таархч юм билуу найз охинтогоо амрлтнд уабаад уздээ

  3. hi says:

    хэцүү юмаа

  4. aiko_mng@yahoo.com says:

    сайхан сэкс хиймээр бна. мэдрүүлэх залуус мэйл бичээрэй.

  5. burjak says:

    би чамаас 2 л эгч гэхдээ надад бас нэг тийм хүн байдаг юм сайн хүн зүгээр л алдмааргүй санагдаад блгаад л бдаг байсан бодоод байсан чинь буруу зүйл юм шиг ээ тэр хүнийг бодох хэрэгтэй биз дэ өөрт нь хайртай биш гэдгийг мэдсээр байж дагаад яваад бх, чи ч бас худлаа жүжиглэх гэж зовоод л, би салцан чи ч бас салаа сайхан хайр заавал ирнэ

  6. zuzuzulaa says:

    ойлгосонгүй. эмэгтэй хүн дасаж хайртай болдог гэж үнэн лдээ. гэхдээ энэ нь бас л түүндээ хайртай болж бна. бхгүй хойгуур нь санадаг, үгүйлдэг гэсэн үг. тэгтэл чи тэгдэггүй гэж бна. тэгэхээр чи хайргүй бна гсн үг. эргээд сайн тунгааж бод. дараа гэр бүлээ салгахгүй, үр хүүхдээ өнчрүүлэх юм хийхгүй гэж бодож бгаа бол яваад байж болноо. үгүй гэвэл одоо эртхэн дээр нь салсан нь дээр. хүүхэдтэй болж гэрлэх гэж яараад хэрэггүй болов уу гэж бодож бна. хүний амидрал үрж бхаар эртхэн үнэнээ хэлээд хайртай хүнээ хайсан нь дээр бх. хэрэв тэр залуу үнэхээр сайн хүн, алдаж болохооргүй ухаантай, боловсролтой, чамд үнэхээр хайртай биш л бол.
    өөрөө хайртай мөртлөө архичин, зодож нүддэг, ажил хийдэггүй хүнтэй сууж зовж явснаас өөртөө хайртай, гэр бүлээ зовоодоггүй, өөрийг нь жаргааж чадах хүнтэй сэтгэл түвшин сайхан амидарсан нь хамаагүй дээр.

  7. lolo says:

    Хайраа өгсөн сэтгэлийг нь ашиглан хамт байхын учир юун
    Хайрлаж түүнийг энхрийлэхгүй аваас хайртай байхын хэрэг юун
    Зүрх сэтлээс нь тасдаж аваад зүгээр суухын учир юун
    Зөвхөн түүнийг хайрлана гэчээд зүг бүр тэмүүлэх шалтгаан юун 😀

  8. Ymaa says:

    Þóí ø¿ëýã ì¿ëýã òîãëîîì ìîãëîîì ñ¿ðæèãíý÷èõ þìàà. Èéìýðõ¿¿ þì õîãîîðîî ë áàéäàã ø äýý.Ñåêñäýýä ¿çýý÷

  9. Minava says:

    тиймээ би ч гэсэн больсон нь дээр гэж бодож байна.Би танд зааж сургах насний хүн биш л дээ.Гэхдээ надад ч бас нэг ийм найз бий.Надад хайртайг нь,хичнээн сайн хүн болохийг нь,алдаж болохгүй тийм л хүн гэдгийг нь мэднэ.Гэхдээ л яагаад ч юм би тэрэнд татагддаггүй,санадаг ч үгүй.Зүгээрр л хааяа ганцаардах үе гарвал дуудахаар шууд л хүрээд ирдэг.Надаас өөр эмэгтэй хүнтэй холбогдож байсныг нь би л лав мэдэхгүй.Найзууд маань одоог хүртэл тэрнийг надад хайртай хэвээрээ гэдгийг нь мэдрүүлээд байдаг юм.Урьд нь намайг 2ч удаа үерхэе гэж байсан л даа.Би тэр үед яахаа мэдэхгүй жаахан балмагдсан шүү.Их ч удаан бодсон.Тэгээд Чадахгүй ээ гээд хэлчихсэн.Одоог хүртэл тэр үйлдэлдээ харамсаагүй шүү.Харамсах ч үгүй гэж бодож байна.Яагаад ч юм яг тан шиг ингэж бодоод зөвшөөрсөн бол би удалгүй яг л тан шиг байдалд орох байсан байх.Тэгэхээр би таныг болисон нь дээр байх гэж зөвлөх байна.Одоо надад би ч өөрөө бас надад ч гэсэн үнэхээр хайртай тэр хүнээ би олчихсоон.Танаас тэр сайхан хайр чинь холгүй байгаа гэдэгт би итгэлтэй байна.Аз жаргал хүсье.Уншсанд талархлаа кики

  10. MyView says:

    Ингэж эргэлзэж яваад цаг хугацааг алдаад яахав дээ. Шууд унэнээ хэлж бие биенээ бодох эсвэл чи өөрөө дасах гэж хичээж энэ янзаараа явах гэсэн 2 л зам байх шиг бна. Миний бодлоор хэрвээ чи тийм л их хайргүй санаж догдолдоггүй юм бол түүндээ аз жаргал хүсээд явуулах хэрэгтэй. Магадгүй түүнийг үнэн сэтгэлээсээ хайрлах хүнтэй Тэр удахгүй учрах ч билүү. Чи над шиг залуу хүн учир 30 хүртэлээ яаралгүй байж жинхэнэ хайртайгаа учрах болноо.
    Амжилт хүсий

  11. ХАЙР says:

    : Б. Ичинхорлоо : (Үнсэлт бүхэн хайр биш…)

    Үнсэлт бүхэн хайр биш
    Үүнд итгэ,хонгор минь
    Хойтон хаврын шувууд эрт ирнэ. итгэ
    Хоёулаа дахиж уулзахгүй, итгэ
    Агшны яруу сайханд хөл алдахдаа би харамсдаггүй
    Аялуун гэнэн харц чинь л дэндүү дотнохон санагдсан
    Намрын шувууд буцахад эр хүн гуньдаггүй
    Намайг хайрлах сэтгэл чинь шаналалаас өөр тусгүй
    Хойтон хаврын шувуу шиг эргэж чамд очихгүй
    Хорин насны учрал гэнэн гэдэгт итгэхгүй
    Намрын цагаан салхи шиг сэтгэл нь сэнсэрсэн
    Над шиг хүнээс хайр хүлээгээд нэмэргүй
    Үнсэлт бүхэн хайр биш
    Үүнд итгэ,хонгор минь
    Хойтон хаврын шувууд эрт ирнэ,итгэ
    Хоёул аа дахиж уулзахгүй, итгэ.

  12. bodol says:

    хүн дасаж хайртай болдог ч тохиолдол бий гэхдээ тэр хүнийг бага ч гэсэн хайрладаг тэр хүнийг гэсэн сэтгэл байдаг байж л цаашаа үргэлжилнэ. хайртай болохгүй бгаа сэтгэл зүрх чинь хөдлөхгүй догдлохгүй байгаа бол хэцүүл юм.сайн бодож үзээд хэн хэнийгээ хайрладаг хүндэлдэг нэг нэгнийгээ харж догдолдог хаанаас ч хайрлаж дэмждэг л байх хэрэгтэй шүү.амжилт

  13. uhaalag baigaarai says:

    байнга тэгж ийш тийш явдаг ажилтай бол хэцүү л юм байна даа. архичин, зодоонч, хүчирхийлэгч, шимэгч, дон жуан зэрэг янз янзын юманд хайртай болж байснаас наадах чинь эрсдэл багатай амар тайван амьдрал бэлэглэх юм бишүү. хүмүүс ихэнх нь бага залуудаа бүтэлгүй хайрнуудаа дуусгаад тэгээд л яг наадах шиг чинь хүнийг суух хүнээрээ сонгодог шд. чи суутлаа өөр хүмүүст дурлаж бариад бүтэлтэй юм болох нь уу зүгээр л дотносож бариад үзэхгүй юу. наадахнаасаа дээрдүүлж чадахгүй дээ. хүмүүс нээх худлаа хайр ярьдаг яс юман дээрээ бүтсэн түүх нь ховор ш дээ. бодитоороо бүгд л сайн хүн ч юм шиг гээ л дэгэж дэрвэж сүйд болохгүйгээр дотносоод л ирээдүйгээ бодож л гэрлэдэгшд.

  14. яаж says:

    Тэгж хүн хуураад яах вэ зүгээр л хайраа хай

  15. er hun says:

    Ýíý õ¿¿õí¿¿ä ó÷èð îëäîõã¿é ñîíèí õ¿ì¿¿ñ ø¿¿. Øàë óòãàã¿é þì áè÷èæ áàéõûí ºðºâä캺ð ÷ þì øèã òýíýã ÷ þì øèã.

  16. hor says:

    за даа хайргуй хүнтэй байж сэтгэлээ хуураад яахав нас залуу бол хайрийн эрэлд гарсан дээр ,сэтгэлээ чагна өөрийгөө хүчлэх хэрэг байануу ,хайртай хүнтэйгээ суугаад түүнийгээ хүлээгээд суух жаргал хаана байхав,хайр гэдэг аяндаа сэтгэл татагдаад л ,ажилдаа явсан ч санаад л ийм л ..

  17. Ramirez Sanchez says:

    хүн тухайн үедээ тэгэж бодож салчиад дараа н ямар эрхэм хүн бснийг мэдэж харамсдаг юм даа. Зүгээр хэсэгтэй тусдаа бгаад эсвэл жинхэн хосшиг хамт байгаад үзэжхгүй ю да

  18. bolor says:

    vnexeer setgelees uym garaxgvi chylly shig bgad bga bol ter xvniig ingeed xyyraad yawylgvi bolison ni der bxaa gej bodjin, exen vede teren dxetsvv l bx gexde tegjagad gaigvi bolox bx, xairgvi xvnteigee bx xetsvv l de dara ni araar ni tawix asyydal bolno ter ved ter chin bvr ix gomdono shd

  19. жирийн бүсгүй says:

    Хайргүй байж хүний сайхан үрийг гомдоож болохгүй. Тэр ч гэсэн хүн. Сайхан хайрыг амсаж сайхан амьдрах эрхтэй. Амьдрал бол шударга тоглох ёстой тоглоом. Булхайцвал чи хожигдоно. Үнэхээр хайргүй бол эртхэн үнэнээ хүлээх хэрэгтэй. Тэр хүний цаг, залуу нас, итгэл найдвар, ирээдүйн төлөвлөгөөг үрэх хэрэггүй. Жинхэнэ хайртай бол дэргэд байхгүй байсан ч бодогдоод догдлоод байдаг юм. Хайр бол маш сайхан мэдрэмж. Түүнийг хүн бүр хүртэх эрхтэй.

  20. life is game says:

    Хайртай хунтэйгээ зурх сэтгэлээрээ холбогдож суух чухал шуу. Жинхэнэ хайрттайгаа суувал чи цусаа гартал зодолдоод байсан ч салахгуй дээ. Хайртай олж суудаа. хайртай хунтэйгээ таарвал аяндаа чи нойр хоолгуй туунийгээ огуулдэг ум даа. Дасаж сууна гэдэг утгагуй. Урт настай амидрал биш. За хайраа хулээдээ. Эртхэн наад залуудаа учираа хэл. Бас хунээр тоглоод хэрэггүй шуу хуухэн мини.
    Амжилт.

  21. bi bol bi says:

    Хайртай хүнийхээ боол нь болж амьдрахаар
    Өөрт хайртай хүнийхээ хатан нь болж амьдар даа…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.