Өнгөрсөн дурсамжаа эрчүүдэд хэзээ ч битгий ярьж байгаарай

Бид бүхэн урьд өмнөх учрал, үерхэл, хайр сэтгэл, амьдралтайгаа холбоотой сайн муу, сайхан муухай, аз жаргалтай, уйтгар гунигтай гээд л янз бүрийн цаг мөч, дурсамж бүхнийг сэтгэлдээ тээж явдаг. Үүнийгээ бусдад хэлдэг нэгэн байхад дотроо сэтгэлийнхээ гүнд хав дараастай явах нэгэн ч бий. Гэхдээ эмэгтэй хүн энэ тал дээр илэн далангүй байх магадлал өндөр байдаг.

Иймд бүсгүй та өөртэйгээ холбоотой өнгөрсөнд болсон явдлын талаар тэр дундаа хэн нэгний нэрийг онцгойлон дурьдаж одоо үерхэж буй залуудаа хэзээ ч битгий дурсаарай. Нэн ялангуяа муудалцаж хэрэлдсэн үедээ энэ тал дээрээ маш их анхаарах хэрэгтэй юм шүү. Учир нь бүсгүй танд хэзээ нэгэн өдөр харамсах үе ирэх болно.

Тухайлбал:
• Чи намайг ерөөсөө хайрлаж, халамжилж, бас ойлгож чадахгүй байна. Тэр миний төлөө бүхнийг хийдэг байсан гэтэл чи гээд л…
• Надад өмнөх найз залуу маань цэцэг өгч, ажлаа тараад болзоонд урьж, миний дуртай гэсэн болгоныг минь худалдаж авч өгдөг байсан. Жишээ нь үнэт эрдэнэ, үнэтэй брэндийн сүрчиг, хувцас, цүнх гэх мэтчилэн.
• Хэн нэгэн эрэгтэй хүн өөр эмэгтэйтэй явж араар минь тавьж янз бүр болж, намайг чам шиг хэзээ ч ингэж гомдоож байгаагүй. Чи ч ёстой өөдгүй амьтан юм даа гэх мэт.
• Намайг гэсэн залуучууд хэзээ ч надад ийм бүдүүлэг, эрээ цээргүй хандаж, харьцдаггүй байсан.
• Би хэзээ ч чам шиг ийм тэнэг, ухаан муутай, өөрийн гэсэн бодолгүй хүнтэй учирч байгаагүй.
• Чамд над шиг сайхан эмэгтэй олдсонд баярлаж яв. Би харин чамайг яаж тоосон юм бол доо.

Энэ мэтчилэн олон зүйлсийн талаар бүсгүйчүүд маань үгэн дундаа хавчуулж хэн нэгэнтэй харьцуулж ярьдаг. Харин эрэгтэй хүн энэ тал дээр эсрэг байр сууринаас ханддаг. Тэд хэн нэгэн хүнтэй өөрийг нь харьцуулж ярихад үнэхээр дургүй байдаг. Учир нь эр хүн гэдэг үүднээсээ өөрийг нь бусдаас доогуур үнэлэхийг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Гэтэл эрчүүд эмэгтэй хүнд цорын ганц, хэнтэй ч харьцуулашгүй нэгэн байхыг хүсдэг.

/Хань/

17 Comments

  1. yalguun says:

    So танай нөхөр чинь хардах өвчтэй юм байна.анхны эр хүн нь байж юу хүсээд байгаан .тэнэг амьтан бэ.

  2. So says:

    Үнэхээр үнэн шүү. Хэн хэн нь мэдэхгүй байсан нь дээр юм билээ. 2 жил гаруйн турш энэ асуудлаас болж маргалдан байсаар одоо ч бараг хайр маань хөрч байх шиг байна. Уг бол мэдэхгүй байсан нь дээр гээд хамтдаа байхдаа дэндүү жаргалтай байдаг байлаа. Гэтэл асууж шалгаагаад байхаар нь үерхэж байхдаа мэдээж хэрэг үнсэлцсэн, дотно харьцаанд орох дөхсөн гэхдээ тийм зүйл болоогүй гэдгийг мэдсэнээс хойш үргэлж дарамтлаад байх болсон. Тэгээд л чиний анхны бүхэн чинь би биш байсан яахав охин биеэ надад өгсөн ч өөр хүн чамайг тэвэрч, анхны валентины баяраа өөр хүнтэй өнгөрүүлсэн биз дээ гээд л ёстой сэтгэлийн дарамт гэдэг чинь л болдог юм билээ… Тэгээд ч хүн ямар өнгөрсөнөөрөө амьдрах биш дээ. Өнгөрсөн амьдрал анхны хайрыг хүндлэж ойлгох хүн байхад эргүү юм шиг өмнөх өнгөрсөн бүхэнд гомдож хардах нь олон юм дааа хөөрхий эрчүүд эээ гэж

  3. gerel says:

    хрн тх…хуний итгээд ярисан яриаг дараани хэрүүл хийхдээ яг хэлдэг уым бналээ.муухай уудгуй эрчүүд..уыч яриж болохгуй

  4. man says:

    сургуульд байхад үеийн охидоос үсэрээд л 4-5 нь таалагддаг байсандаа заримдаа найз нартаа энэ охин таалагддаг гэхээр энэ үүдээ гээл өөрийнх нь таалагддагыг асуухаар шаал хачин юм заагаад л!!!нээрээ миний нүдээр хардагч болоосой гэдэг шиг!хорвоо гэж

  5. Айша says:

    Би хайраасаа юүгаач нуухгүй гэж ярьдаг хүүхнүүдийг ерөөсөө ч ойлгодоггүй юм,дараа нь аймаар шаналчихсан л сууж байдаг хаха.

  6. TABNAG says:

    Эрэгтэй хун давруу байдаг юм шигэ, манай хун урд ни ымарч хунтэй уэрхэж бгаагуй ариунаараа наддаа ирсэн л дэ. тэгсэн хэрнээ хаая надад 10 жил оютан байхдаа ядаж дотроо бодож ывдаг хун байсан байлгуй гэсэн бодол туруу; харамлах сэтгэл турууд байдагийн . кккк

  7. AGAA says:

    Чалчаа xүн гэдэг xэн ч уншиж болоx дугтуйгүй заxидал мэт.

  8. saihan damshig says:

    23тай тэгш сайхан биэ хаатай залуу эгчмэд бусгуйг хусэмжилж бн. эгч нар холбоо байриарай
    glhf.amaraa@yahoo.com

  9. zuzuzulaa says:

    харин тийм өөрснөө л асуугаад бдаг шүү дээ. анхны эр хүн чинь ямар хүн бсан гд. хэлэхгүй гэхээр шалгаагаад. хэлчихээр дараа нь өөрснөө тэрүүгээр тэгж бсн ингэж бсн гд дарамтлах гд бдг

  10. nomad says:

    энэ бол 100хувь үнэн би одоо болтол мартаж чаддаггүй тийм болохоор эрчүүд минь битгий асууж байгаарай эцэст нь өөрөө л зовно гэдгийг ойлго

  11. miigaamiigaa says:

    нэг нэгнийхээ урдийн амидралийг мэдэхгүй байх ни дээр байдгийн…

  12. ugui says:

    Миний хувьд харин эсрэгээрээ инээдтэй, өрөвдмөөр санагддаг

  13. tur says:

    унэн юм бичжээ

  14. sonny says:

    муу тал ч бас байнаа байна. КК

  15. bi bol bi says:

    харьцуулах хүнгүй дээ баярлаж явах юм даа,
    эрт,залуугаараа хүнтэй суухын сайн тал бас байнаа байна…

  16. alim says:

    энэ үнээн яриад бх дэмий

  17. messi says:

    Энэч үнэний ортой шүү мэдээж өөрийгөө хэн нэгэн танихгүй хүнтэй тэр тусмаа муугаар шжишүүлээд зогсож байна гэдэг яав ч сайхан зүйл биш байх даа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.