Өнөө үед хүн гэдэг амьтан их муухай болчихсон ч юмуу?

Учир юу вэ гэхээр нэг хүнтэй үерхэх, гэрлэх дээрээ хүрвэл заавал хөрөнгө мөнгө хардаг болчихсон юм шиг мэдээж хүн бүр ийм биш байх л даа гэхдээ л өнөө үеийн нийтлэг дүр төрх ийм байгаа гэж бодож байна. Мэдээж хүн болгонд л өөр өөрийн гэсэн зовлон байгаа би үүнийгээ зовж байна гэж бодохгүй байна эрүүл саруул элэг бүтэн байгаа маань аз жаргал юм шүү дээ гэхдээ л заримдаа мөнгөгүй байна гэдэг асуудал болдог. Би зүгээр л та нарт өөрийнхөө амьдралыг бичье. Одоо 26 хүрч байна даа эмэгтэй. Их сургуулиа төгсөөд л ажил хийгээд өнөөг хүртэл ганц бие гэрлээгүй байна. аав ээж маань хөдөө байдаг. Тогтсон ажил төрөлгүй болох бүтэхээрээ л амьдардаг хүмүүс. харин би энд хоёр оюутан дүүтэйгээ хамт нэг айлын хашаа байшин хөлслөөд л амьдардаг юм. Тэр хоёр маань төлбөр өндөртэй сургуульд сурдаг тийм болхоор төлбөр энэ тэр гээл асуудал зөндөө. Авдаг цалин маань багадаа л орно доо. тэрүүгээрээ болгох гээд л үнэндээ болхоос ч өөр аргагүй аав ээж маань боломжтой хүмүүс биш болхоор бүхнийг өөрсдөө зохицуулахаас аргагүй хоёр дүүдээ хоолны мөнгө өгөөд өөрсдийн хэрэгцээний хоол унд ойр зуурийн юм аваад л цалин маань дуусдаг хаанаа ч хүрэхгүй ямар сайндаа би хамгийн сүүлд хэзээ өөртөө хувцас авсанаа санахгүй тийм л болж дээ. Гэрийнхэн болон найз нар минь намайг чи уул нь дажгүй л охин байсан юмсан одоо яаачаа вэ л гэдэг үнэндээ би гэдэг хүн хоёр хүүхэдтэй авгай шиг л болчиж юм л бол нөгөө хоёр дүүдээ гэд үнэндээ тэр хоёрыгоо ч аятайхан сайхан байлгаад байгаа ч юм байхгүй л дээ чадлынхаа хэрээр л хичээдэг сүүлийн үед өөрийгөө ч анхаарахаа больж анхаарья ч гэсэн үнэндээ хүссэн юмаа авч чадах мөнгөгүй болчоод байх юм.

Мөнгөгүйн зовлоон гэж тэгээд сүүлийн үед бас хүнтэй сууж хүүхэд гаргая гэж бодох боловч нэг талаар би хүнтэй суугаад хүүхэд гаргалаа гэхэд манай гэрийн амьдрал бас л хэцүүднэ хэн оюутан дүү нарт минь мөнгө өгч тэжээх юм бэ нөгөөтэйгүүр над шиг ийм амьдралтай хүнтэй суух хүн олдоо ч уу гэж бодоод… Ажиглаад байхад зарим нэг хүмүүс яах аргагүй өмссөн хувцас, гэр орон, мөнгө төгрөг сонирхдог нь мэдрэгддэг мэдээж цаг дээрээ намайг ойлгох хүн байгаа л байх л даа. Тэр бүр хүнтэй танилцаад уулзаж чаддаггүй наад зах нь өмсөөд гарах аятайхан хувцас байхгүй л байгаа байхгүй юу цаашлаад гэрээ зааж өгөхөөс ч санаа зовно үнэндээ наад захийн иймэрхүү асуудал гэдэг хүн анзаарахгүй ч цаанаа их хэцүү ш дээ. Энэ байдал ч өөртөө итгэх итгэлийг минь алдагдуулдаг. Эмэгтэй хүн ийм байдалд орно гэдэг хэцүү дээ та нар боддоо хүссэн юмаа битгий хэл хэрэгцээнийхээ зүйлсийг ч авч чадахгүй… Ингээд бичээд байвал зөндөө. Та бүхэн ийм хүнтэй найзлахыг бүр суухыг хүсэх үү хүмүүсээ эрэгтэй ч бай эмэгтэй ч бай зүгээр л сэтгэгдлээ бичээрэй та бүхний юу гэж боддог сонин байна.

cekc.mn дээр ирсэн захидал

27 Comments

  1. gomboo says:

    чи их сайн бусгуй бнаа сайн хун таарнаа найзаа

  2. kkk says:

    íàéç ìèíü ÷è èõ óõààëàã þìàà. Àìüäðàëä õàéðòàé, çºâ ñýòãýëòýé õ¿ì¿¿ñò áóðõàí çààâàë áîëîìæ îëãîäîã þì. ñýòãýëýý íýýæ ÿðèëöàõ ñàéõàí íàéçóóä áîëèé ээгий_8269@ÿàõîî.êîì àää õèéãýýä îðîîä èðýýðýé. ìèíèé êîìï ëàòèí ¿ñýã íü ãàðäã¿é ýý õýõý.

  3. zuzuzulaa says:

    сэтгэлээр унаж бгааг чинь ойлгож байна. гэхдээ заавал үнэтэй ганган гоё хувцасгүй бол болзоонд явж эрчүүдтэй уулзаж болохгүй гэж үү. гол нь бгаа хувцсаа өөртөө зохицуулаад цэвэрхэн хувцаслаад, өөртөө итгэлтэй сэргэлэн цовоо явж яагаад болохгүй гэж. эрэгтэй хүмүүс гол нь цэвэрхэн, өөртөө арчаатай, мэдрэмжтэй охидуудад дуртай бдаг. гол нь ямар ч үед цэвэрхэн өөртөө арчаатай бхад болох бхаа. ямар ч үед санамсаргүйгээр ч болтугай уранхай тирко оймс өмсөж болохгүй. бас дотуур хувцас үргэлж цэвэрхэн байх ёстой. жинхэнэ эмэгтэй хүн хэн ч хувцсийг нь таулах гээгүй бхад үргэлж цэвэрхэн дотуур хувцастай явдаг гэдэг.
    гол нь чи өөртөө итгэлтэй, сэргэлэн цовоо бх хэрэгтэй.

  4. dunee says:

    сайан уу. чамайг жаргалтай сэтгэлтэй байгааг мэдэж байнаа. миний хувид чамд баырлаж байна. чи унхэхээр чадалтай охин ымаа. зугээр дээ дуу мин чам шиг ингэж боддог хун алдахгуй гэдэгийг мэдэж байна хичээгээрэй. урагшаа дуу мин

  5. ohhoho.. says:

    надад л лав чи таалагдаж бна оо. амидрал мэддэг xун сайxан. мэддэггүй ажилгуй, залxуу, алxайж xэвтсэн, замбараагуй сурсан xун яаxавдээ л.

  6. emma says:

    Хун тэгээд өөрийнхөө хамгийн утга учиртай амъдарч байсан уеээ зовлон гэж хулээж аваад, хамаг юм нъ тэгширээд ирэхээр жинхэнэ утгагуй хоосон мэт санагдаж нөгөө сайхан хусэл тэмүүлэл хуч ухаан зориг тэвчээрээ гээчихдэг муу талтай.
    Чи сайн бусгуй ухаантай эгч учираас чиний хөөрхөн дуу нар чинъ уурээ орхиод нисэхийн цагт өөрийнхөө хуссэнээр амъдрах цаг ирэх болноо.
    Мөнгө хунийг сохолж чөтгөр ч болж чадна, амийг аварч бурхан ч болж хувирч чадна.

  7. saruul says:

    Сайн уу. Гэхдээ хэн нэгэний төлөө амьдарна гэдэг гоё байдаг юм аа. Дан ганц өөрийнхөө төлөө биш дотны хүмүүсээ хайрлаж, түүний төлөө золиос гаргаад чамд сэтгэл ханамжтай байгаа бол сайхан зүйл шүү дээ. Чи олсон мөнгөөрөө өөртөө хувцас авбал мэдээж сайхан гэхдээ дүү нартаа тусалвал бүр сайхан байвал тэр чинь чиний хувьд сэтгэл дүүрэн баяр баясгалан шүү дээ. Чи энэ дэлхий дээр орь ганцаар байвал яах уу, тийм өнчин хүмүүс зөндөө л байна шүү дээ, энэ бол хувь тавилан. Харин чамд аав ээж, дүү нар байна, элэг бүтэн байна. Энэ чинь хамгийн том аз жаргал шүү дээ.
    Хэнч юу хэлж байсан зөвхөн өөрийнхөөрөө амьдар найз минь.
    Энэ чиний л ертөнц шүү дээ, гэхдээ зөв байх хэрэгтэй, хэрэв буруу явбал заавал шийтгэл ирдэг юм.

  8. uhaalag baigaarai says:

    яахав дээ, гоё хувцасгүй ч гэсэн хүмүүстэй уулзаж бай л даа. заавал хүүхдэд яараад яах гэсийм бэ. байгаагаар чинь хүлээж авах хүмүүс байж л байгаа.

    би эмэгтэй л дээ, гэхдээ надад ийм хүний үнэр өчүүхэн ч болов үлдсэн хүмүүс таалагддаг. чи мөнгөтэй, сайхан болчлоо гээд яахын, баахан хуурамч улсууд л ирээд наалдчихна, шимэгчилж байгаад өчүүхэн алдаа, доройтол дээр чинь л зугатаад алга болно.

    яадгийн ядуу нь ядуутайгаа суугаа л биз, сэтгэл байхад эрүүл явахад болно доо болно. заавал гэрлэлтэнд яараад яахын бэ, бас л нэг илүү залуугийн эвийг олж амьдрана, нэг биш 2, 3, дээрээс нь дүү нар гээд 4, 5 хүмүүсийн өмнөөс амьдрана, аягүй бол манай хадмууд, нөхрийн дүү нар шиг хүнд гарууд таарчуул тэгээд арваад амьтаны учрыг олох гэж ганц чи балрана ш дээ.

    яахав чамайг дэмждэг, чиний бүх асуудлыг чинь шийдээд өгчих хүн байгаа л байх, гэхдээ бэлэнчилдэггүй зан чинь надаа таалагдаж байна. би хэдийгээр хүчирхэг, мөнгөтэй хүн ч гэсэн хааяа энэ өнгө мөнгөнд автсан хуурамч багтай улсуудаас залхдын шүү. үнэнч сэтгэлтэй, хирэндээ хичээдэг хүмүүсийг нь л олж туслах юмсан л гэж бодогдохын байшдээ.

  9. Naiz nar says:

    Дүү минь чамд амжилт хүсье.Үнэнээр, бас өөрийнхөөрөө , зөвөөр амьдрахад амьдрал аяндаа дээшилдэг юм даа

  10. Ramirez Sanchez says:

    энгээд өрөөтөөө болон бусдад буруу ойлголт өгөөд бгаа хүмүүсийг яхуу??? Парлелиар юмнуудийг хийж бас болдийн ш дээ хүний амьдрал гэдэг чинь 1 урт шугам бишүүдээ!!! Олон эргэлтэй тэгээд зогсохгүй олон зэрэгцээ зураас юм шүү дэ

  11. Man says:

    Залхуу бөгөөд бэлэнчлэх сэтгэлгээтэй амар хялбараар амьдрах гэсэн эр ч бай эм ч бай янхан сэтгэхүйтэй залуучууд хүүхнүүд ханиа сонгохдоо өнгө мөнгө бэл бэнчинг нь хардаг юм. Тэд голдуу хүн чанар дутуу хүмүүс байдаг юм даа. харин ухаалаг бөгөөд ажилсаг хөдөлмөрч хүн ханиа сонгохдоо сэтгэлийн сайхныг нь харж суудаг юм. Эр эм хоёулаа амьдралын төлөө гэсэн нэг л зорилготой бол 2 талаасаа хувцаснаас өөр юмгүй хоосон чамодан барин нийлж өрх гэр гээч том байшинг сууринаас нь авахуулаад босгодог юм даа.

  12. egch says:

    чи сайн охин байна. би ч гэсэн 4 дүүгээ л гэж явсаар 26 хүрч байж хүнтэй суусан. бас л чам шиг л байсан. нэг их өөд татаад байсан юмгүй хирнээ л дүү нараа орхиж чадахгүй байсаар л 26 хүрсэн. Гэвч надад сайн хань таарсан. миний дүү нарыг ойлгодог , яг над шиг л тэд нарт санаа тавьдаг, би нөхөртөө маш их баярлаж явдаг .ер нь хүн сайхан санаж явахад амьдрал аяндаа үүд хаалгаа сайнаар нээдэг гэдэгт би итгэдэг. Одоо дүү нар маань бүгд том болцгоосон. Нөхөр бид 2 ийг маш их хүндэлдэг. ээж аав шигээ л хайрлацгаадаг даа. Тийм болохоор чи битгий санаа зов. чамайг ойлгодог сайн хань таарна гэдэгт би итгэлтэй байна.

  13. matar says:

    чамд шантрах эрх алга да
    зоригтой зорилготой бай ,чамд бас ажил бна гэдэг ажилгуй хуний хажууд том амжилт цаашаа оорийхоо зорилгийг гуйцээхийн толоо яв гэж хэлий,амжилт за оор ю байхав

  14. bulnai says:

    sain bna uu, chamaig oilgoj bnaa, oor deeree ch tusgaj uzlee, huntei oiriin hugatsaand bitgii suugaarai, ooroo chadaltai ooriigoo avaad yavah henees yu ch hamaarahgui boloh mon hoyor duugee sain hun bolgooroi, ter tsagt huntei suugaarai odoo bol gaigui hun dairaldaad suulaa gehedn heden jiliin daraa chi guilgachin bsan geed l daramtalna, esvel bas neg ajilgui arhichin huuhen erguulsen yumtai taarch bas zovno tiim uchir zovlon luu buu yar daa naiz mini, bi ch 28 toi, manai naiz zaluu dandaa ternii huuhed ternii hamaatan gej ih yaridag bi yu ch heldeggui, yamar hun be gedeg ni oilgomjtoi tiim uchir suuy gesen bodolgui bas deerees ni bi buten onchin uchir nadad tiim uyed ni heleh ug olddoggui, za tegeed eruul saruul eej aav chini amid bhad bas 2 saihan duutei hun chini yu alzahav chi bol bayan hun, busadtai ch ooriigoo buu haritsuul setgeleeree oodrog muu yumnaas l hol yav daa

  15. life is game says:

    Гэхдээ зарим хумуус амидралийг монго онгоний нухээр харах ч унэн шуу. Энэ бол хамгийн шившигтэй зуйл. Хун хорвоо дээр мэндлэхдээ нуцгэн ирээд буцахдаа нуцгэн л буцна. Монго бол амидралийн хэрэгцээ ни унэн. гэхдээ хун оорийнхоо шудрага ходолмороор олсон монгондоо л дуртай байх хэрэгтэй. харин ороолийн монгонд шунаж болохгуй. Монгоор хэмжиж болохгуй зуйл их шуудээ.Монгооо гэж бас хунийг таниж болох зэвсэг шуу.

  16. MONDOK says:

    бүсгүй минь сайн хүнтэй удахгүй учирнаа. дүү нар чини сургуулиа төгсөөд чамд тус болох цаг ойрхон байнаа шантрах болоогүй шүү. маса гийхийг уншаад инээд хүрчихлээ насний эцэст жаргаад байхдаа яахвээдэ хэхэ

  17. ЭЛГЭМСҮҮ says:

    УХААЛАГ БҮСГҮЙ ЧАМААР БАХАРХАЖ БАЙНА СЭТГЭЛ ЗӨВ БОЛ ЗАЯА ЗӨВ ..НЭГ Л ӨДӨР ЧАМАЙГ ГЭСЭН САЙХАН ХҮНТЭЙ УЧИРНАА ХҮЛЭЭ ТЭВЧ ИТГЭ ӨНГӨ МӨНГӨ БОЛ ХУУРАМЧ ХҮНИЙ САЙХАН СЭТГЭЛ ШИГ АГУУ ЗҮЙЛ БАЙХГҮЙ

  18. ooyoko says:

    Тиймээ, сэтгэлээр битгий унаарай, дуу нар чин удахгуй сургуулиа тогсоно, амидрал чини аяндаа жигдрээд ирнээ, надад ч бас тийм юм бсан, хунд зовох уе байвч жаргах уе бас ирдэг юм, наадах чини гэхдээ зовлон биш шуу, сэтгэлийн хаттай бгаарай

  19. IQ says:

    Чи сайн охин байнаа. Дүү нараа яаж ийж байгаад төгсгөөд авбал чиний зүтгэсэн үр шим гарнаа. Ямар үүрд чиний нуруун дээр суух гэж байгаа биш. Үсрээд л 4 жил болно биз. Тэр болтол сэтгэлээрээ баян өөдрөг бай. Зөв сэтгэлтэй зөв явдалрай зөв хүнийг бурхан шагнадаг гэж боддог. Чамайг хайрлах сайхан сэтгэлтэй уужуу ухаантай сайхан монгол эр байж л байгаа. Зүгээр л өөрийнхөөрөө амьдар. Гэр бүл зохиох ,хүүхэд гаргах тал дээр битгий яараарай. Монголчууд л ярдаг болохоос бусад оронд 30 хуртлээ хунтэй суухыг яардаггүй л юм байна лээ.

  20. MyView says:

    Найз минь, Өнөөгийн залуучуудын ихэнх нь өнгө мөнгө хардаг болсон нь тодорхой л байна. Нийгмийн доройтлоос үүдэлтэй юмуу даа. Наад зах нь Монголд амьдрах хэцүү гээд их л проблэм байх. Чи маань их л хичээж байна даа. Чи ийм сайхан сэтгэлтэй , дайчин юм чинь чамайг гэх залуу мэдээж байж л байгаа. Хамгийн гол нь одоогоор заавал найз залуутай болох хэрэггүй, өөртөө итгэх итгэлээ алдахгүй байж, амьдралыг өөдрөгөөр харж байгарай. Мүн сэргэлэн байж хаана хэрхэн яаж амжилтанд хүрэх талаар судалж, зоригтой байж, өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлк чаддаг бай. Ичэх ямар ч шаардлагагүй тэгэх бол чамд амжилт ирэхгүй , гол нь амьдралын төлөө тэмцэхэд ичэх булчирхай илүүднэ. Хая! Аяндаа чиний амьдрал хичээсэний чинь хэрээр өөдлөх болно. Болохгүй бүтэхгүй юм гэж байдаггүй. Зоригтой бай , алхам тутамд зоримог алхам хийж бай. Олон нийтийн дунд орж өөрийгөө зөв талаас хөгжүүл … Чи чаднаа амжилт!

  21. togosoo says:

    2 дуу ни ажил хийж эгчдээ нэмэр болох байлгуй дээ. бутгий гутраарай. амжилт

  22. masa says:

    зугээр дээ миний дуу нэг л одор чиний амидрал орвонгоороо иргэхийг хэн мэдэх бэ?зовлон жаргал ээлжилдэг юм насний эцэст жарганаа. би тийм л бсан, одоо боломжийн монготэй, хэнэс ч гуйхгуй болсон,, хунд 1,2.3 боломж таардаг л юм , буу гутар, буруу юм буу хий,болж огвол нэгэнд тус бол, бурхан чамайг харнаа….

  23. cleopatra says:

    Зүгээр ээ.Залуу байхад тийм л байдаг ш дээ.Гэхдээ сүүлийн үед хүний мөнгө төгрөгийг хардаг,гарал угсааг ярьдаг байдал залуусын дунд түгээмэл болсон байна лээ.Хамгийн аймаар нь өөрийн гэсэн байртай, эсвэл аав, ээж нь мөнгөтэй бүсгүйчүүдэд нөхөр дорхноо л гараад ирдэг нь илт ажиглагддаг.Бүсгүй минь чи гэхдээ бүү гутраарай.Эрүүл саруул сайхан залуу насанд бүхнийг туулаад гарна шүү дээ.Сайн залуутай учирна гэдэгт чинь итгэж байна.Амжилт хүсье.

  24. erhun_2010 says:

    би бол суунаа,Амидралийн төлөө тэмцдэг дайчин эмэгтэй бна.erhun_2010 энэ хаягаар ороод ирээрэй

  25. ynshigch says:

    чибид 2 адилхан юм да би бас наад амидралаар чни л яүандаа
    шан залуу нас мини дуушан дэ
    амидарлаа гэж гэхдээ оч бгаа шүү битгий шантраарай би гэхдээ эрэгтэй л дэ 3 дүүгээ л

  26. maxi says:

    za nzaa ih sn busgui bna…iluu ih hicheegeerei chamaig oilgoh negen zaval baigaa urgelj enendee itgej urgelj sain saihniig tusuulj yvaarai… 1 yumiig helhed hichneen hetsuu bsan ch gsn jaahan ch gsn mungu hadgalj bai…hervee ta olson mungunuusuu jaahaniig ch bolson hadgalaad ireeduidee hurungu oruulalt hiideg bol tand saihan ireedui bna hervee ta bugdiig ni urdeg bol ta ene heveeree bsaar baina harin ta hetruulen heregledeg bol taniig taagui yvdal huleej bnaa gj 1 bagsh mini helj bsan yum bna…ene ugiig bodoj yvaarai.bas sn huntei suuj saihan amidraarai az jargal husie

  27. AGAA says:

    Мөнгө үү? амьдрал гэж үү? Энэ дэндүү том сэдэв маргаан ч гарч мэднэ.Миний бодол минийxээрээ л байна.

    Мөнгөнд чи дурлавал мөнгө xамраа дэндүү сөxөнө дөө. Мөнгийг өөртөө дурлуулвал тэр араас чинь үнэнч гүйдэг журамт залуу л гэсэн үг.

    Байгаагаа болгож амьдраx нь эргээд санаxад дэндүү аз жаргалтай мөчүүдээр дүүрэн байдаг даа.

    Жаргал, зовлон шиг ирж дуxан дээр үнсчиxээд намайг асардаг бол,
    Зовлон, жаргал шиг ирж xамт xоночиxоод намайг алдаг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.