SOS! ДОХ-ын вирүс тээгч дөрвөөр нэмэгдлээ

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны төвд өнгөрсөн долоо хоногт ДОХ-ын вирүсээр өвчилсөн дөрвөн хүн бүртгэгджээ. Дээрх тоог нэмбэл манайд одоо мэдэгдэж байгаагаар ДОХ-ын вирүс тээгч 78 боллоо. Дөрвөн тохиолдол зэрэг бүртгэгдсэн нь эмч нарыг түргэн авахуулсан байна.

Халдвар тээгчид 19-43 насных, гурав нь эрэгтэй, нэг нь эмэгтэй гэнэ. Тэдний нэг нь ижил хүйстэн бусад нь бэлгийн хэвийн амьдралтай, тодорхой ажилтай хүмүүс аж. Халдвартын эмч нар шинээр бүртгэгдсэн өвчтөнүүдэд өөр хавьтагч байсан эсэхийг тогтоохоор ажиллаж эхэлжээ.

Он гарсаар ДОХ-ын халдвартай 16 тохиолдол бүртгэгдсэн. Өмнөх жилүүдтэй харьцуулахад огцом өссөн гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. ДОХ-ын вирүстэй хүн манай улсад бүртгэгдсэнээс хойш найман иргэн уг өвчний улмаас нас барсан юм.

6 Comments

  1. uka says:

    нээрээ тэр мэнэгтэй ни монголдоо алдартай завгар өмсдөг хуухэн гэжийнлээ . гэхдээ хэн гдийг ни мэдээж нууцлна. одоо дандаа баян сэхээтэн томчуул дох тусч эхэлж байгаа гэжийнлээ

  2. mmm says:

    манайхааан, доодхоо хянаж байхгүй бол удахгүй бид харуудийн араас орно шүү. Үнэхээр хүсээд үхэх гээд байдаг юм бол бэлгэвч 100 төгрөг ш дээ. яана даа.

  3. ХАЙР says:

    нээрээ ахлах ангийн хүүхдүүд, их дээд сургууль, албан байгууллага, үйлдвэрүүд, гадаад хүмүүст, улиралд албан шинжилгээнд хамруулж баймаар юмаа.

  4. Darjaa says:

    Ёстой холуур байгаасай…Албадан шинжилгээг дэмжиж байна…оюутнууд, сурагчид бас СИНГЛ үүд эвгүй шүү

  5. kkk says:

    аймаарийн…түй түй холуур холуур

  6. Er hun says:

    Албадан шинжилгээнд оруулж болдоггүй юм бовуу. ялангуяа оюутнууд , 10-н жилийнхнийг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.