Аборт хүсэж байна уу ???

Нарт Ертөнцийг харах гэж тэсэж ядан хүлээнэ би
Намайг төрснийг сонсог гэж тэнхээ мэдэн чарлана би
Анхныхаа амьсгалаа аваад эрх дураараа суниахдаа
Алтан дэлхийн уудмыг алдалж нэг үзнэ би.
Жаргалтай ээжийнхээ царайг сэтгэлдээ би төсөөлнө.
Жавхаалаг сайхан аавыгаа хамгийн мундагт тооцно.
Хөхүүн инээдээ сэтгэлдээ тээн хөрвөлзөхөд минь
хүйтэн мэсээр биеийг минь тасчих байсан гэж үү.

Өвдөхийн эрхэнд би хичнээн тийчлэн цовхчивч
Үнэхээр өөрийгөө би аварч чадахгүй нь ээ.

Ээжээ намайг бүү голооч
Энгэрийг чинь үнэрлэх жаргал хайрлаач
Хэнээс ч илүү сайн хүүхэд байя, би амлая
Хэрцгий аллагыг зогсоо гэж хэлээч, би гуйя
Ааваа намайг амьд үлдээгээч
Алив бүх мөрөөдлийг минь хамгаалаач
Үгэнд чинь ордог сайн хүүхэд байна, би амлая
Үхлийн мууг надад бүү тулгаач, би гуйя.

Орчлонгийн энэхэн зайн хамгийн тайван газарт
Одоохондоо би ториноод амар тайван нойрсоно.
Хайрт эхийнхээ хэвлийн бат бэхэд найдаад
Хүний амьдралын сайхныг тааж ядан төсөөлнө.
Зүүд мөрөөдөлдөө умбан ганцаараа инээн суухад
зүү шиг хурц төмөр биеийг минь сүлбэн ороод
Хөөрч баярлахдаа л тийрчихдэг бяцхан хөлийг минь
Хүйтэн ирээрээ хөрөөдөн өршөөлгүй тасчихад

Өвдөхийн эрхэнд би хичнээн тийчлэн цовхчивч
Үнэхээр өөрийгөө би аварч чадахгүй нь ээ.

Ээжээ намайг бүү голооч
Энгэрийг чинь үнэрлэх жаргал хайрлаач
Хэнээс ч илүү сайн хүүхэд байя, би амлая
Хэрцгий аллагыг зогсоо гэж хэлээч, би гуйя
Ааваа намайг амьд үлдээгээч
Алив бүх мөрөөдлийг минь хамгаалаач
Үгэнд чинь ордог сайн хүүхэд байна, би амлая
Үхлийн мууг надад бүү тулгаач, би гуйя.

Чимээгүй хашгираан

Бяцхан гар, хөөрхөн нүүргийг минь та хэзээ ч хараагүй
Булбарай бие хэврэг ясыг минь та барьж үзээгүй
Үнэхээр намайг инээж байгааг та мэдээгүй
Үгүй гээд хайраа харамлахдаа та бодоогүй

Үл таних хүн мэт би танд санагдавч
Үнэхээр таныг дотороос чинь мэднэ би
Хараагүй юм чинь яахав гэж өөрийгөө бүү хуураач
Хамаг зүрхний чинь цохилт бүрийг би сонсодог.

Зовлон бүхнийхээ шалтгааныг намайг гэж бодоо юу
Жаргаж явах үедээ үүнийгээ та бодсон уу
Арилаад өгөхөд хамгийн амар нь би байгаа юу
Ариун хайр энэ тэр чинь үгүй болоо юу

Өсөрхөж хорсох шалтгаан танд байсан юм уу
Өөдгүй тэр залуу аав минь байсан юмуу
Тэжээж чадахгүй гэж хэн нэг нь хэлээ юу
Тэгээд намайг шууд золиосонд гаргаа юү.

Хашгираагүй гэж намайг та бодоо юу
Хашгирсан шүү ээжээ хамгийн чангаар
Өвдөөгүй гэж намайг та бодоо юу
Үхэл үнэрттэл өвдсөн шүү ээжээ.

Хайрлахгүй гэж намайг та сонгосон уу
Харин одоо сэтгэлд чинь юу үгүйлэгдэнэ вэ.
Санахгүй гэж намайг та голоо юу
Санаанд чинь үр чинь үргэлж байгаа ш дээ одоо.

Хамаг дэлхийг танд худалдаж аваад өгөхгүй ч
Харанхуй энэ амьдралд чинь инээмсэглэл болох байсан юм.
Өөрөөсөө өөр юуг ч хайрладаггүй сэтгэлд чинь
Өр зүрхийг чинь дэвтээх жаргал чинь байх байсан юм.

Эргэж хараад ч гайхуулах зүйлгүй амьдралд чинь
Ирээдүйд чинь гэрэлтэх Итгэл байх байсан юм
Эр бүхний өмнө үнээ алдсан өвөрт чинь
Энгэрийг чинь зөөллөх үр чинь байх байсан юм.

Цагийн аясаар гандаад өгөх царайнд чинь
Сэтгэлээс чинь гэрэлтэх үзэсгэлэн чинь байх байсан юм.
Цал буурал болоод амьдралаа дэнслэх цагт чинь
Зүрхийг чинь дүүргэх хайр чинь байх байсан юм аа.

Ж.Мөнгөнхэт

26 Comments

  1. mina says:

    чимээгүй хашгираан- C-Crew

  2. Bi says:

    Ямар аймар ым бэ

  3. felix says:

    ё сэтгэл гонсойлогчлоо ямар аймар гоё шүлэг вэ

  4. aamii says:

    уучлаарай

  5. z says:

    á¿¿ð óéëìààð áàéíà çºí人 óéëëàà øàðõ ñýäýð÷ë ýý çàëóóñòàà õàíäàæ õýëýõýä áèòãèé àáîðòûã õ¿ëýýí çºâøººð ãýæ õýëìýýð áàéíà

  6. babak says:

    гого

  7. lol says:

    Slayer-Silent Scream gej bgaa it means abortion gehdee ug ni iim ugtei baidaggui shig sanagdhiin oor version bdg uguig ni medku bn gehdee yamarch baisan joohon hard instrumental tai duultsan baigaa bi lav sonsood uilna gej bodku bnaa hehe

  8. deep says:

    Khuland:
    hey ter angli duunixaa neriign mededgiin bol bicheed uldeechix gexdee zow bicheed cruy gj bichdeggui yum cry ingedeg ym. sonsoyo bi ene shulgiig oruulsiin erxem abortchdoo

  9. Jackhammer says:

    Aaviga uuchlaarai. Mini byatshan ursuud mine.

  10. khulan says:

    youtubees олж сонсоорой ок дуулахийг ни сонсуул та нар буур уйлаад ухэх юм бн даа

  11. khulan says:

    гээд буулгийн чимээгүй хашиграан гэдэг нэртэй

  12. khulan says:

    дуу бн шдээ. дэлхийн зонгоос захиалаж хийлгэсэн. c-cruy

  13. Naraa says:

    Ямар айхтар үнэн үг вэ ? Хүүхэд тээхтэй бодолтой бмаар юмаа, хамгаалалтаа сайн хэрэглэж байя л даа. Хөөрхий бяцхан үрсийг ингэж устгаад яах юм вэ ? Хэвлийн дэхь хүүхдээ хайрлая залуусаа.

  14. bvsgvi says:

    ямар аймар юм бэ. Өөрийн эрхгүй л усан нүдэлчлээ. Эмэгтэйчүүдийн эмнэлгийн үүдэнд наачмаар юм байна.Бодох санах юмгүй үр хөндүүлдэг эмэгтэйчүүдэд нэгийг бодуулах байлгүй.

  15. bambar says:

    бурхан мин энэ хорвоод туруулж өгсөн ээждээ баярлалаа би ч бас сайн ээж болноо

  16. Man says:

    Àáîðò õèéëãýõýýð õ¿¿õí¿¿äèéí ¿ðèéí ñóâàã íü ºðºâñººä áèò¿¿ð÷èõäýã ãýñýí. Õàðèí òýð áèò¿¿ðñýí ñóâãèéã ñýòãýõ ýì÷èëãýý õèéëãýñíèé äàðàà õ¿¿õýäòýé áîëîõ áîëîìæòîé áîëíî.çàðèì õ¿¿õí¿¿ä õè÷íýýí ýì÷èëãýý õèéãýýä íýìýðã¿é áàéõ òîõèîëäîë ÷ çºí人

  17. arai ch de says:

    хуухэд гэдэг бол амидралийн баяр баясгалан хуухэдтэй болхоосоо омно сайтар хоорондоо ярилц болхийг унэхээр л хусэхгүй байгаа юм бол анхнаасаа хамгаалалт хэрэглэ анхний урээ битий абортонд оруул анхний жирэмсэллтээрээ аборт хийлгэвэл цаашда хуухэдтэй магадлал тун багасна

  18. bi says:

    ээжийгээ уучлаарай… ур мин… аргагуй эрхэнд л нээрээ намайг хараал идээсэй

  19. kkk says:

    ýâèé ýâèé á¿ð ñîíèí áîë÷ëîî. ¸ñòîé ë õ¿íèé ñýòãýëèéã õºíäºæ õºíäëºí áèéðèéã õºøñºí áàéíà äàà

  20. setgel says:

    yanaa aimar unen ug we helj chadahgui l bolhoos bish yag l iim bdg bhdaa hoorhii min humuusee huuhdee bitgii alaarai haraagui l bolhoos ta hun aminii hereg hiij bn gedgee uhaaraarai.buur orowdood uilmaar bolood bn.

  21. ...... says:

    та нар хэдэн удаа аборт хийлгэж байсан бэ? би ч бас аборт хийлгэж байсан одоо тийм юм хийсэндээ маш их харамсдаг, үнэхээр бодохоор үхмээр санагддаг, одоо хүүхэдтэй болохыг их хүсдэг , гэвч жирэмсэн болоогүй байна, жирэмсэн болж чадах болов уу? абортын дараа хүүхэдтэй болсон хүн байвал зөвөлгөө өгөөч хүүхэдтэй болох гэж ямар нэгэн эмчилгээ хийлгэж байсан уу? аборт дараа хэр удаж байж жирэмсэн болдог юм бол? эрүүл хүүхэдтэй болж чадах болов уу? надад шиг ингэж амиа хоролмоор санагдаж байсан уу, одоо нэг өдрийн өмнө ч болтугай хүүхэдтэй болмоор байна

  22. Emu says:

    Ёооё оо хүн уйлуулаад хаячих юм аа:(

  23. tsetseg says:

    гайхалтай унэхэр нулимас урсад л ыүчихла надад хамаг сайн сайханийг бэлэглэх урэ би хэзээ ч ийм байдалд оруулахгуйэ амалж бн

  24. love hurtz says:

    ee burhan mini…
    shuud l nulims ursch bna…
    huurhii uree bitgii ingej gomdoogooch dee…
    ene deer odoo shuleg sonsdoggui ch geh shig,yugaa bichtsiin b dee.
    shulgiig zaval sonsdogiimuu,unshdiin.

  25. Josh says:

    za medehgui ee. Bi shuleg sonsdoggui sh dээ

  26. амьдрал says:

    сэтгэл хөндсөн их гоё шүлэг байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.