Аль нь хамгийн зөв сонголт юм болоо? Хайртай хүнтэйгээ хамт байхын төлөө гэр бүлээ хуурах уу…

Сайн байцгаана уу энэ өдрийн мэндийг хүргэе. Би одоо 19 настай эмэгтэй. Найз залуутайгаа үерхээд нэг их удалгүй жирэмсэн болчихсон юм. Уг нь сарын тэмдэг ирснээс хойш 7 хоногийн дотор жирэмсэн болдоггүй гэж найзаасаа сонсч байсан ч болчихсон. Анх өөрийгөө ер нь жирэмсэн болчихсон байж магадгүй гээд найз залуутайгаа хамт эмнэлэг явъя гэж зөндөө ятгасан боловч тэр арай болоогүй байлгүйдээ за дараа 7 хоногт явъя энэ тэр гэж хойшлуулсаар байгаад нилээд удсан. Тэгээд би өөрөө тестээр үзсэн юм. Анх хэлэхэд найз залуу маань чи яамаар байна тэрүүгээр чинь л болъё уг нь төрүүлээсэй л гэж бодож байна гэхдээ арай эрт юмаа гэж байсан. Тэгээд бид 2 ярилцаж байгаад авахуулахаар болсон. Тэр 2-лаа 3 жилийн дараанаас л хүүхэд бодъё доо гэсэн. Би бараг өдөр болгон л эмнэлэг явъя авахуулъя гэж шаналгана. Тэр чи хамгийн сайн эмнэлэг хайж бай надад бас мөнгө олдохгүй байна гэж явсаар байгаад манай гэрийнхэн жирэмсэн гэдгийг маань мэдчихсэн. Уг нь хэнд ч мэдэгдэхгүйгээр бүх юмыг зохицуулахыг хүссэн. Найзууддаа хүртэл хэлээгүй. Учир нь би үргэлж л хүсээгүй жирэмслэлт аборт зэргийг буруутгаж тийм зүйл хэзээ ч хийхгүй гэж бодож ярьдаг байсан болохоор найзуудаасаа ичиж байсан. Гэрийнхэн маань бүгд л төрүүлэх үү яахуу гэж сандарч эхэлсэн. Зарим нь анхны хүүхэд авахуулбал дараа нь хэзээ ч хүүхэдтэй болж чадахгүй гэж байхад зарим нь хэтэрхий эрт байна байр мөнгө гээд асуудал их авахуул гэж байсан.

Би дараа жилээс гадаадад сурахаар төлөвлөж байгаа. 25 хүртлээ хүүхэдтэй болохгүй эхлээд сайхан боловсролтой ажилтай мөнгөтэй нөхөртэй болно гэж боддог байсан. Тэгээд авахуулна гэдгээ хэлсэн боловч тэд нар найз залуутай чинь уулзаж ярилцаж бодлыг нь сонсъё чамд хэр хайртай ямар хүн бэ гэдгийг нь мэдэж авъя гэсэн. Урьд нь гэрийнхэнтэй маань уулзаж байгаагүй юм л даа. Учир нь тэд намайг ийм байдалд л хүрчихвий гэж айж найз залуу үерхэл секс зэргээс хол байлгахыг хичээж дандаа хорьдог байсан. Гэтэл гай таарч миний тэнэгээс болж бүх юм буруу болчихсон. Гэр бүлийнхэн маань надад үнэхээр итгэдэг би ч хүмүүжилтэй сурлага сайтай мэриймтгий зорилго мөрөөдөлтэй сайн охин нь байсан. Энэ бүхний дараа тэднийхээ итгэлийг алдчихсан мэт л санагддаг. Тэд их хатуу чанд хүмүүс учир найз залуу маань их айж уулзаж зүрхэлдэггүй байсан юм. Угаасаа ч их зарчимч хүмүүс. Тэрэнд гэрийнхэн мэдсэн чамтай уулзъя гэж байна гээд бүгдийг хэлсэн боловч тэр зугтаагаад айгаад хэд хоног таг болоод ирсэнгүй ээ. Уг нь тэр маань их сэтгэлээрээ үнэнч хүүхдэрхүү зантай. Энэ хугацаанд ч би тэрэнд гомдож өөрийгөө тэрнийг үзэн ядаж үхтлээ шаналж уйлсан даа. Гэрийнхэн чи ямар юмтайгаа л холбогдчихсон юм дээ чамд угаасаа хайргүй зөвхөн унтаж хэвтэхийг л бодсон хувиа хичээж чамайг ийм хэцүү үед чинь хаясан өөдгүй залуу байна тэрийг март дахиж хэзээ ч уулзаж болохгүй шүү гэсэн.

Тэгээд би хүүхдээ бараг 2 сартай байхад нь авахуулсан. Аборт хийлгэсний дараах 2 3 хоногоос л тэр над руу байнга мессэж бичиж залгаж уучлалт гуйн хийсэн бүх зүйлдээ харамсаж байгаа дахиж тийм муухай зан гаргахгүй чамдаа хайртай гээд л гуйж эхэлсэн. Би ч эхэндээ хариу бичихгүй дуудлагыг нь ч авахгүй байсан л даа. Тэхдээ л тэрэнд үнэхээр их хайртай болохоор уучлаад эргээд нийлчихмээр л санагдаж байна. Бараг сар гаруй араас минь гуйж байна. Тэр миний анхны эр хүн хүүхдийг нь ч тээж байсан болохоор зүгээр ингээд салчихмааргүй байдаг. Гэтэл гэрийнхэн маань тэр муу новшийг яаж ч гуйж уйлж сөгдөж байсан битгий уучил угаасаа ямар хүн бэ гэдгийг нь чи сайн мэдэж авсан чамд хань болох хүн биш тэрнээс илүү хүн олдож л таараа бид нартай ч дахиж уулзах шаардлага байхгүй тэрэнтэй уулзахыг чинь хэзээ ч зөвшөөрөхгүй гэж өдөр болгон хэлдэг. Чамайг тэрэнтэй нууцаар уулвал гомдоно шүү гэсэн. Гэтэл би тэрэнд хайртай тэр ч бас… Би яах ёстой вэ тэрнийг хэзээ ч уучлахгүйгээр мартах уу эсвэл хайртай хүнтэйгээ хамт байхын төлөө гэр бүлээ хуурах уу ёстой яахаа ч мэдэхгүй байна. Тэрэнд дахиж итгэж болох болов уу?

cekc.mn дээр ирсэн захидал

20 Comments

  1. c says:

    ёстой онцгүй залуу бнаа,дахиад нүүр өгөөд хэрэггүй л бол уу, зүгээр үүрийгүү эртхэн тат,, хүн хайртай болчихоор сайнаар л бодож хардийн бн лээ, урд чинь зүгээр зөндөө амидралийн зам бгаа битий ай зүгээр л өөрийгөө татаад урагшаа за амжилт

  2. Зочин says:

    Хариуцлагаа хүлээх чадваргүй иймэрхүү хогийн юмнуудаас л болж охинд хүүхнүүд минь асуудалд унаж байгаа юм. Олон юм нуршмааргүй байна. Зүгээр л наад пиаздагаа ХАЯ

  3. залуу says:

    Би чамаас нилээд олон ах юм байна. Ах нь нэг түүх хэлье. Миний багын найз байлаа. Тэр оюутан байсан юм. Тэр үедээ нэг жаахан охинтой уулздаг болж /тэр нь чамаас жаахан/ жирэмсэн болгочихвоо. Тэд бие биеэндээ хайртай байсан юм. Тэгээд бүр томортол нь явсаар байгаал нэг л өдөр ээж аавд нь баригдсан юм. Тэгээд манай найзыг ирж уулз гэхэд нь айгаад байна яах бэ гээд л зугатаад байлаа. Эцэст нь төрөхийн үүдэнд хадмуудтайгаа танилцсан юмдаа. Одоо тэд яг чиний мөрөөдөж байсан шиг амьдардаг. Байр, машин, том болсон хүү гээд л….

  4. даваа says:

    зүгээр хайртай гээд сайхан уран үг хэн ч гэсэн цээжлээд хэлээд байж чадна. чамдаа хайртай гэдэг үнэхээр жинхэнэ үгний цаана хичнээн их утга бас хариуцлага агуулагддаг билээ. зүгээр хамгийн энгийн бөгөөд түгээмэл жишээ татахад л ямар ч зовлон тохиолдоход хэзээ ч чамаасаа урвахгүй чинийхээ төлөө бүхнийг хийх болно гэдэг. чамайг хүүхэдтэй болчихоод амьдрал шийдэгдэх гээд байхад алга болчихоод хүүхдээ авхуулсан хойно чинь бодоод байсан чинь аймар хайртай мэдээд уучлал гуйгаад хайртайгаа зарлаад байдаг ёстой үнэн өвөрмөц хайр байнадаа. амьдралд үнэхээр арга барагдахаар зовлон их тохиолдоно тэр үед бас л ингэх үү би айж байна гэж сүүлээ хавчаад зугатаагаад дараа нь чи бүхнийг зохицуулсан хойно гарч ирээд би чамд хайртай би чинь эр хүн энэ гэрийн эзэн бас хийморь нь зохицуулнааааа би гээл ккккккк ёоё бүр толгой өвдчихлоо LOL

  5. cahirmaa says:

    тэр залуугын туршлага судлалын бай нь чи л байждээ, чам дээр нилээн юм суралцаж ухаарлаадаа тэр бацаан чинь, гэхдээ чамд хань болохгүй ээ, наадах чинь дараагийн охин дээрээ л алдахгүй эндэхгүй гэж хичээнэ, харин чам дээр бол хичээхгүй ээ, тохиолдсон зүйл хэсэг хугацааны дараа мартагдана тэр ч ор тас мартахыг хичээнэ, харин чи хэзээ ч мартахгүй үргэлж сануулж бодож шаналж амьдрана, тэгэхээр нэх хайртай дуртай гэж мангартаж гүйхээ боль, тооцоотой ухаантай амьдар, эмэгтэй хүн эр хүнийг барьж явдаг юм, тэгэхийн тулд ухаантай байх хэрэгтэй,харин хайр майр гэж солиорч ухаанаа алдаж болохгүй, энэнээсээ болж өөрөө л хохирно ок?

  6. soko says:

    миний бодлоор чи нэг боломж олгоод уз гэж бдож бна унэхээр л хайртай бол!тэр ч гэсэн хуухдээрээ юм бн шудээ айсан л бж таараа 19нас гдг чин жоохон шудээ югаа ч мэдэхгүй сэксдээд этсэст ни ийм юм болно гдгийг мэдээгүй бх тийм бхоор чи туунд дахин нэг боломж олгоод узсэн ни дээр бхаа!

  7. xudlaa zaluu bnooo says:

    Энэ дээд талын Xүн Xонгорзул нэрээ солиод бичээд бган бнааа дааа. нээээx нуршуу, майр унжиралдсан зөвөлгөөнүүд…… кккккк

  8. Aa lala lalaaa says:

    Наад Залуу чинь шаооол xудлаа шүү. зовоx цагт xажууд чинь байгаагүй юум чинь, асуудлаа шийдчиxсэн xойноо xогоор яадын, xэрвээ Чи даxиад жирэмсэн болвол наадаx чинь даxиал алга болно нээрээ шүү. аваxуулxаар гарч ирээд, жирэмсэлxээр алга болоод байдаг Залуус өчнөөн байдын…. xэдэн төгрөг олож өгөөд байдлыг xүндэрxээс өмнө шийдвэрлэчиxгүй зугтаачаад, ямар нүүрээрээ буцаад солиордог байнааа. Чи ирж манай гэрийнxэнээс уучлал гуйгаад надтай уулзаж байx зөвшөөрлөө яаж ийж байгад олж авбал уулзаы гэж xэл…….

  9. @****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ ***** says:

    Сайн сайхан гэр бүл байхын тулд бас чамгүй хөдөлмөрлөх хэрэгтэй. Сайн гэр бүлийн мөрдөх дүрмийг Болгарын сэтгэл судлаачид, сексологичдын хамтарсан багийн удаан хугацааны томоохон судалгааныхаа үндсэн дээр боловсруулсан байна.

    1. Гэр бүлийг чинь юу ч орлохгүй.
    Энэ дүрмийг эрчүүд сайн ойлгох хэрэгтэй. Мэргэжил, албан тушаал, нийгмийн байр суурь тань гэр бүл үр хүүхдийг чинь орлоно гэж байдаггүй. Ямар ч хэцүү байсан энэ хоёрыг аль алиныг нь хослуулан амьдарч сурах хэрэгтэй. Албан тушаал дэвшиж, нийгэмд өөрийн байр суурьтай байхын тулд бас таныг хайрладаг гэр бүлтэй байх хэрэгтэй шүү дээ. Нөхрөө ингэж өндөрт байлгахын тулд эхнэр нь гадаад төрх хийгээд ил харагдах, үл харагдах бүх л байдлаар өөрийн бүсгүй хүн гэсэн төрх байдлаа дээд зэргээр хайрлах хэрэгтэй.

    2. Сайн гэр бүл тэнгэрээс унаад ирдэггүй
    Сайн сайхан гэр бүл гэдэг тэнгэрээс унаад ирдэггүй, зүгээр өөрөө бий болчихдоггүй гэдгийг эхнэр нөхрийн хэн хэн нь сайтар анхаарах хэрэгтэй. Энэ нь хүний бүх л уран бүтээлийн адил асар их хүчин чадал, сэтгэл, хөдөлмөр, ухаан, ур чадвар шаарддаг. Ялангуяа бүсгүй хүнээс бүр ч илүү.

    3. Санал зөрөлдөх, үг зөрөх, маргаан гарахад бурууг нь эхлээд өөрөөсөө эрж хайгаарай.
    Гэр бүлийн хоёр маргалдахад нэг нь буулт хийж сурах хэрэгтэй байдаг. Тэгээд ч өөрийнхөө бурууг нотлох гээд оролдоод эхлэх юм бол хэн нь ч буруутай болохыг хүсдэггүй. Тиймээс энэ бүх байдлын бурууг эхлээд өөрөөсөө эрж хайгаарай. Мэдээж бусдын буруу нүдний өмнө байдаг байхад хүн өөрийн бурууг ил гаргахыг боддоггүй шүү дээ. Үүнд мөн л бүсгүй хүний ухаан илүү чухал. Нөхрийнхөө хийсэн ажил, хэлсэн үгэнд яаж ч уурлаж, гомдож байсан өөрийнхөө гомдол бухимдлыг бүгдийг асгах гээд хэрэггүй. Эхлээд өөрөө тайвшрахыг оролдох нь чухал байдаг. Харин дараа нь зохих арга хэмжээг авч болох юм.

    4. Ханийнхаа зан төрхөөс сайн зүйлийг нь олж харахыг хичээ
    Ямар ч эр хүн магтуулах дуртай шүү дээ. Нөхрийнхөө сайн талыг олж харж, бололцооны хэрээр түүнийг нь ил гаргаж хэлж байх хэрэгтэй. Өөрийнхөө сайн талын тухай сонссон, олж мэдсэн хүн түүнийгээ аль болох хөгжүүлж, тордож илүү сайжрахыг хичээдэг. Түүнтэй хамт байхад танд ямар сайхан байдгийг бололцоот гарах үед нь хэлж байгаарай. Эр хүний өөртөө хайртай сэтгэлийг нь магтсанаар та түүнийг өөртөө улам ойртуулах болно. Тэгээд ч ийм магтаал сонссон эр хүн илүү эрч хүч, сэтгэлтэй болдог. Бүр дотно, янагийн харилцаанд ч энэ нь бүсгүй хүнээс ихээхэн хамаарч байдаг. Хэдийгээр та сэтгэлдээ хэн нэгэн төгс эрийг мөрөөддөг байсан ч гэсэн өөрийн амьдралд учирсан ханиа “орондоо”, “секст” ч төгс байлгах эсэх нь танаас л хамаарна.

    5. Бүх юманд битгий сэтгэл дундуур загнаж бай
    Энэ бол эзэгтэйд ихээхэн хамаатай. Бүх юманд сэтгэл дундуур, хямсгануур эмэгтэйд эрчүүд дургүй байдаг. Зарим эмэгтэйчүүд ихэмсэг загнах гээд ямар ч шалтгаангүй үед ч бүх юманд л сэтгэл дундуур загнаж үглэж дуулж байдаг. Энэ бол гэр бүлээ “сөнөөх” нэг шалтгаан юм шүү. Зөвхөн бүсгүйчүүд л гэр орны болон гоо сайхны бусад асуудлаар дүүрэн байдаггүй. Эрчүүдэд ч гэр бүлийн, эр хүний, ажил хэргийн түм буман асуудал байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс та өөрийг чинь эргүүлж байсан олон эрчүүдээс бүх зүйлээрээ таарч тохирно гээд түүнийг амьдралын ханиа болгон сонгосон өдрөө эргэн санаарай.

    6. Гэр бүлээ үймүүлэх хөндлөнгийн шалтгаас хамгаал.
    Мэдээж та бүсгүй л хүн юм чинь өөр бусад эрчүүлд таалагдаж л байгаа. Хэрвээ танд өөр эр хүнтэй сээтэгнэх тохиолдол байдаг бол энэ хөнгөн сээтэгнэлээ гэр бүлийг чинь үймүүлэх хэмжээнд хүргэж яагаад ч болохгүй. Шинэ хуучин түлхүүрийн тухай үлгэр байдаг даа. Замын дундаас гарч ирсэн хүн ханиас чинь илүү байна гэж юу л бол. Тиймээс харьцангуй бага цагийг хамт өнгөрөөдөг түүнийг та нөхрөөсөө илүү сайн сайхан гэж бодохоо түр азнаарай. Хэрвээ та түүнтэй харьцангуй удаан хамт байдагсан бол нөхрийн чинь нэгэнт дасч танил болсон муу талуудаас хавьгүй олон муу зүйл байгаа.

    7. Хүүхдүүдээ зөв сурга.
    Хүүхдүүдээ аавыгаа хүндэлж, хайрладаг болгон сурга. Хүүхдүүдийнхээ хайрыг өөртөө татахын тулд нөхөртэйгөө тэмцэлдэх хэрэггүй. Өгөөмөр сэтгэлтэй байх хэрэгтэй шүү дээ. Хадмуудынхаа ч сайн муу талыг нь тэвчиж, хүндэлж, сайнаар хандаж сурахыг оролд. Хадмуудаа хүүхдүүддээ дайсан мэт ойлгуулах нь бүр буруу. Энэ үг нөхөрт ч хамаатай. Хэдийгээр ил гаргахгүй байгаа ч эцэг эхэд нь сайнаар хандаж байгааг хань чинь ойлгож ухаарч, таны сайхан сэтгэл, тэсвэр тэвчээрийг ойлгож байгаа гэдэгт итгээрэй.

    8. Чухал асуудлыг битгий ганцаараа, бие дааж шийдвэрлэ
    Гэр бүлтэй шууд холбоотой томоохон чухал асуудлыг ганцаараа толгой мэдэн шийдвэрлэх гэсний хэрэггүй. Харилцан ярилцаж, тохиролцох хэрэгтэй шүү дээ. Хэдийгээр эцсийн эцэст таныхаар шийдвэрлэлээ ч гэсэн нөхөр тань өөрийгөө энэ асуудалд оролцсон, хэлэлцсэн, хүлээн зөвшөөрсөн, та түүнийг санал бодлыг хүндэтгэн үзэж байна гэдгийг ойлгох нь чухал. Өөрийгөө хүндэлдэг ямар ч нөхөр эхнэр нь гэр бүлийн чухал асуудлыг өөрөөс нь хамааралгүйгээр шийдвэрлэхэд дургүй. Хэдийгээр нийгэмд эр хүн илүү нэр хүндтэй, илүү үүрэг гүйцэтгэдэг боловч яг гэр бүл дотор эрчүүд эмэгтэйчүүдээс хавьгүй их хүндрэлтэй тулгардаг байна. “Аман хуур” киног та санаж байгаа биз дээ?

    9. Хардлагаа битгий хэтрүүл
    Харгүй бүсгүй, тэр тусмаа харгүй эхнэр гэж байдаггүй гэдэг. Байх ч ёстой гэж үздэг. Харин ямар хэмжээнд илэрч байна гэдэг нь л хамгийн чухал. Хардсанаасаа болоод гэр бүлээ бутраахад хүрдэг тохиолдол цөөнгүй. Гэвч нөхрөө харддаггүй хүн болох гээд огт хамаагүй мэт загнах нь мөн ижил үр дагаварт хүргэдэг.

    10. Бүх юм хэмжээтэй
    Дээр өгүүлсэн бүхнийг эмэгтэйчүүд маань эмзэг хүлээн авч магадгүй л юм. Гэхдээ эдгээрийг хүлээн зөвшөөрлөө, магадгүй мөрдөн дагалаа гээд эмэгтэйчүүд боол болдоггүй шүү дээ. Ямар ч зүйлд хэмжээ хязгаар гэж байдаг. Та өөрөө анхаар, бас нөхрөөсөө ч үүнийг ижил хэмжээнд шаард. Эцсийн эцэст юу ч хийсэн тэр чинь ханиа, гэр бүлээ гэсэн их хайранд л үндэслэсэн байх ёстой юм шүү.

  10. dondogdulam says:

    ter zaluu chin chamaig huuhdee awahuulahiig l huleej bsan bn sh de………….tegeed chamaig huuhdee awahulsan bolohoor asuudal duussan bolohoor odoo chamaig zugeer l sex heregtseegee hangaj baih hun bolgoj bn sh de,,,,,,,,,,,,,19 nastai zaluu hun gedeg ih bardam sanaa suugaagui zorigtoi bdag uy sh de hervee ter zaluu chin hunii hugarhai chamd uneheer hairtai bsan bol eej aawtai chin uulzah zorog gargah l bsan um………….ternees salsan deer ooriigooch ger bulee ch bitii doromjil……..odoohondooo chi gantsaardsandaa l teriig sanaj bga um…..butsaad amidral hewendee oroh uyd ter tiim chuhal hun bish gedegiig chi oilgono za………..chamaig iim baidald oruulchihaad hetsuu uyd chin zugtachaad bgaa zaluutai chi dahiad sex hiih um bol chi unen t1 gej ooriigoo bodooroi………….iim umnuudaas salj chadah zorig tewcheertei bj jinhene zayanii hanitaigaa uchirna….sh de……..chadahgui bol iim nowshuudtaigaa amidralaa uren taran hiine sh de…….ok

  11. нэг үгээр хэлэхэд says:

    Наад залуутайгаа битгий уулз.

    Тийм л хайртай байсан юм бол чамайг аборт хийлгээд эмнэлэг байхад чинь чиний хажууд байх ёстой байсан хүний нэг шүү дээ.

    Тэр тэнд байгаагүй, гэрийнхнийг чинь ч гэсэн хүндлээгүй.

    Тэгэхэд чи түүнтэй дахин уулзах гэжүү?
    Гэр бүлээ доромжилж байгаа хэрэг бишүү чи. Түүнд яасан ч битгий нүүр өг. Одоо та 2ын дунд бүх юм дууссан. Ямар ч тохиолдолд гэрийнхнийхээ үгийг сонсож бай. Тэд чамайг өлгийтэй байхаас чинь хүртэл мэднэ шүү дээ. Чамайг өлгийтэй байхдаа айгаад уйлахад юунаас болж уйлсныг чинь гадарлан чамайг аргадаж, бүхнийг л чиний төлөө хийж өдий зэрэгт хүргэсэн хүмүүс шүү дээ.

  12. urin says:

    Миний дүү наад залуудаа битгий нүүр өг, чи уг нь их хүмүүжилтэй охин байх шиг байна, наад залуу чинь хариуцлагаас зугтдаг, шийдвэргүй, туйлбаргүй, амиа бодсон, нэг л тийм онцгүй хүн шиг санагдлаа, аав, ээжийнхээ үгэнд орсон нь дээр дээ.

  13. . says:

    салаач ээ юундаа зууралдаад байгаан бэ. чи эцэг эхдээ талархах хэрэгтэй. чи бас ухаан муутай охин байнаа. чамайг доромжилж байна чи бас давхар эцэг эхээ доромжилж байна. эцэг эх чинь чиний сайн сайхны төлөө өдий хүртэл зүтгэж байхад чи эр бодоод сэкс бодоод явж байдаг. эцэг эх чинь чамд туслаагүй бол чи өдийд эцэггүй хүүхэдтэй гэрийн авгай болох байснаа мэдэж байна уу эргүү минь

  14. Жагаа says:

    Эцэг эхийн чинь хэлсэнчлэн наадах чинь аймхай, хувиа хичээсэн, хариуцлагаас зугтаадаг өөдгүй залуу байна. Чамайг төрүүлж өсгөсөн аав ээжийгээ чи ийм өөдгүй залуугаас дээгүүр тавьж яасан ч болохгүй. Наад залуу чинь анхныхаа үрийн амийг таслуулж байхдаа сэтгэл нь огтхон ч шаналаагүй юм чинь цаашид чиний төлөө сэтгэл гаргана гэж байхгүй. Наад залуу чинь чамайг гэсэндээ бус харин секс хүссэндээ л чамд хайртай энэ тэр гэж нялганаж байгаа юм. Хэрвээ чи хүүхдээ авахуулаагүй, тээгээд явж байсан бол чам дээр ингэж эргэж ирэх ч үгүй байсан.

    Яг одоо чиний гол зорилго чинь 25 нас хүртэлээ боловсролтой, мэргэжилтэй, ажилтай мөнгөтэй болох явдал юм байна. Чи эхлээд энэ зорилгодоо л хүрэхээ бодсон нь дээр. Наад залуу чинь чамд тийм л сүрхий хайртай дуртай юм бол чамайг 25 нас хүртэл чинь хүлээж л байг.

  15. бүгдийг мэдэгч says:

    тун харамсалтай байна .миний бодлоор чиний залуу чинь их аймхай дэндүү нялхаараа байна.хэрвээ тийм л хайртай юм бол гэрийнхэнтэйгээ уулзуулаад үз.хүний эцэг эх хүүхдийнхээ ханийг таних л учиртай.ээж аавтай чинь уулзаж хэрэгээ хүлээхээс хулчийж байгаа бол цаашдаа яаж чамайг хамгаалж хайрлаж явах хүн юм дээ мэдэхгүйм даа даанч эрт алдаж дээ

  16. enji04 says:

    chi uuriinhuu bodoj bgaagaar l buhniig shiideh ehrtei. gehdee zaluu nas umnu chin bn ireeduin ih zorilgo bn sain bodoh heregtei. eregtei humuus hairtai l yum bol yag l tiim hetsuu uyd shiidemgii alham hiij hamt bj hairtaigaa haruulah yostoi getel uag tiim chamd yahaa ch medehgui hetsuu bhad zugtaasan bol chamaig hir hairladag ni l haragdaj bn. odoo buh asuudliig chi gantsaaraa shiideed tuulaad ungurtsun hoino hairtai geh ni utgagui asuudal. zugeer l eej aaviinhaa ugend or bi ch gsn 22 nastai gehdee minii medeh tsoriin gants zuil bol hunii eej aav hezee ch ur huuhdedee buruu zuil heldeggui yum. gargasan aldaagaa dahij gargahguin tuld amidral ger bultei boloh gej yarah hereggui. ehleed surch bolovsorch amidralaa avch yavah chadvartai boloh heregtei. tegsenii daraa huuhedtei bolson ch chi gantsaaraa ch bsan huuhdee hun bolgoj chadna. sain bodood uzeerei. buruu shiideed daraa ni huuhedtei gertee suudag sursan ch yumgui negen bolj huviraad huuhedtei bolohoor nuhruusuu salj chadahgui zovj amidrah saihan bish l bh daa nz aa

  17. mo says:

    наад залуугаа аав ээжтэйгээ уулзуул. тэд хараад л мэднэ дээ. хүн ер н харахад андашгүй байдаг.
    гэхдээ чиний бичсэнээс үзвэл тэр чини аймхай, хулчгар, арчаагүй, хүний өөдөөс ч эгцэлж харж чаддаггүй дэмий залуу юм шиг санагдлаа.

  18. .....@****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ ***** says:

    ЧИ МАШ БУРУУ АЛХАМ ХИЙСЭН АМЬДРАЛЫН ХАМГИЙН ҮНЭТ ЗҮЙЛЭЭ ҮГҮЙ ХИЙЧИХЭЭД ОДОО ТЭР ЗАЛУУГААС ЮУ ХҮСЭЭД БАЙГАА ЮМ БЭ?????? ХИЧНЭЭН ХҮСЭЛ БАЙВЧ ХАМГААЛАЛТ БАЙДАГ ..ХАЙМАР БАЙДАГ ГЭДГИЙГ МЭДДЭГГҮЙ ХЭРЭГ ҮҮ?????? АЛДААГАА ДАХИН ДАВТАХ ГЭЭД БАЙГАА ЮМУУ ????? АНХНЫХАА ҮРИЙГ БАЙХГҮЙ БОЛГОЧИХООД ЮМ БОДОГДОХГҮЙ БАЙНА ГЭЖ ҮҮ..ЧИ НҮГЭЛ ХИЙСЭН ГЭХДЭЭ НЭГЭНТ ОРОЙТСОН БҮХ ЗҮЙЛ …..

  19. enhzaya says:

    надах чин хулчгар залуу бна да, эхнээсээ ийм зан гаргаж бга ым чин амидрал др ч адилхан. Салсан ни зув алхам, арчаагуй залуу

  20. zoo zos says:

    дуу мин. энэнд чин санаа зовоод яах гэсэн ым бэ. зугээр л тэр залуугаа гэтээ дагуулж очоод гэрийнхэнтэйгээ уулзуул. тэгээд л чиний асуудал шийдэгдэнэ. уг ни чи их зув бодолтой ым байна. амидрал урд чин байна урагшаа дуу мин.
    аз жаргал хусиэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.