БИД 3 ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ БОЛНО /2/

Би 6 сарын өмнө энэ сайтад юм бичэж байсан https://www.cekc.mn/family/paramour/36476#more-36476 залуу байна. Тэр зүйлийг бичээд доор нь бичсэн хүмүүсийн сэтгэгдлийг бүгдийг нь уншлаа. Бид 3-т хандаж бичсэн тэр зүйлст чинь үнэхээр баярлалаа. Би сургуулийнхаа амралтаар ирсэн эхнэртэйгээ уулзсан. Магадгүй би эхнэрээ охиноосоо ч илүү санасан байж ч магадгүй. Ээж хүнийг үр хүүхдээс хол байлгана гэдэг энэ дэлхийн хамгийн хүнд шийтгэл ч байж магадгүй. Ахиад тэднийгээ хэзээ ч салгахгүй байхыг хичээнэ. Охин минь ч гэсэн аз жаргалтай байна.

Урьд нь бичсэн зүйлс намайг их сайн хүн шиг эхнэрийг минь маш муу хүн шиг ойлголт төрүүлэхээр болсон байж магадгүй. Сэтгэгдэл бичсэн хүмүүс ч ихэнх нь тийм байсан. Гэхдээ миний эхнэр тийм муу хүн биш. Амьдралд хүн ямар ч байдлаар алдаа гаргаж болно. Ямар нэгэн байдлаар алдаа гаргавал л муу хүн болчихдоггүй. Бид өөрсдөө ч гэсэн олон олон алдаа гаргадаг. Ирээд л эхнэртэйгээ уулзсан бас ярилцсан. Хичнээн гомдож зарим талаараа үзэн ядаж байсан ч… Гэхдээ нэг нэгнээ ойлгосон амьдралд хөл тавиад удаагүй болохоор миний эхнэр алдсан байх. Ахиад тийм зүйл болохгүй биз. Би архи уудаггүй, тамхи татдаггүй, шоу цэнгээн хөөдөггүй. Тийм л учраас сайн гэж хандаж болохгүй. Миний давуу тал байж мэднэ бас сул тал ч байж мэднэ. Хамгийн гол нь та түүнийгээ хайрладаг. Тэр хүн чинь таныг л хайрладаг байх ёстой. Өөрөө хайрлаж чадахгүй байж нөгөө хүнээ хайрлахгүй, халамжлахгүй байна гэж гомдоллоно гэдэг хамгийн арчаагүй хүний шинж. Эхлээд бүхнээ түүнд зориул. Намайг эхнэр минь хуурсан. Энэ нь сайн зүйл мэдээж биш. Гэхдээ түүнийг би үнэхээр хайрладаг байсан учраас эргээд намайг гэсэн гэж бодож байна. Хэрвээ би хайрладаггүй байсан бол магадгүй эргээд намайг гэхгүй байсан.

Би удахгүй буцаад сургуульдаа явна мэдээж эхнэр хайртай охинтойгоо 3-лаа хамт явна. Бид 3-т аз жаргал амжилт хүсээрэй. Зурагаа оруулмаар л байна гэхдээ арай л зориг хүрсэнгүй.

Энэ зүлийн дараа хэдхэн зүйл бичихийг хүслээ. Зав байвал уншаад сэтгэгдлээ үлдээгээрэй. Амьдралд хөл тавьж байгаа залуус бид эхнэрээ алдаа гаргахад нь үзэн ядаж, доромжилж, бүр зодож нүддэг. Гэхдээ энэнээс өмнө өөрсдийгөө харах хэрэгтэй. Одоо бидний амьдарч байгаа нийгэмд залуус мөнгө, архи, шоу цэнгээн, амархан амьдралыг илүүтэй үзэх болсон юм шиг. Гэхдээ түүнээс илүү олон сайхан зүйл байдаг түүнийг олж хараарай. Нэг нэгнээ ойлгож хүндэлж, уучилж чадах хэрэгтэй. Энэ гэхдээ хэцүү. Эрэгтэй ч бай Эмэгтэй ч бай хүнээ зөв сонгож суух хэрэгтэй. Амьдрал баян түүнээс нь бид хүртэх эрхтэй. Монголын минь бүх залуу гэр бүлүүд аз жаргалтай, түвшин амгалан амьдрах болно. (Нэг их юм мэддэг хүн шиг бичсэн бол уучлаарай. Миний л бодол байлаа)

секс.мн дээр ирсэн захидал

22 Comments

  1. bi says:

    энэ вэбийг уншаад удлаа дандаа л хар бараан зүйлс байдаг энэ удадд харин ёстой сайхан зүйл уншчихлаа гоё байноо амжилт хүсье хичээгээрэй би ч бас хичээнээ

  2. Би says:

    Энэ бичсэн сэтгэгдэлүүд бугд л амжилт хүссэн бна манай монголчууд нэг нэгнээ сэтгэл санаагаар дэмжиж тусалж бдаг ямар сайхан юм бэ энийгээ бид ил хэлж сурах юмсан бугдэд ни аз жаргал хусие би ч гэсэн ийм бдал орсон гэхдээ нийлээгүй бгаа хүүтэйгээ ургэлж хамт бх юмсан

  3. bi says:

    Тэнэг эхнэр ни ухаажсан гэж найдъя даа.

  4. nandia says:

    чи их ухаантай залуу байна. танай гэр булд аз жаргал хуси

  5. gunig says:

    Àìüäðàëàà õàéðàà áèå áèåäýý çîðèóë õ¿ì¿¿ñýý

  6. bvsgvi says:

    аз жаргал хүсье. Олон хүүхдийн эцэг эх болж жаргалтай амьдраарай. үнэхээр атаархмаар гое хосууд байна.

  7. sss says:

    та 3-т аз жаргал хамгийн сайн сайханийг хүсиэ

  8. Xman says:

    Чи ухаантай залуу юм аа хэдий би өөрөө эр хүн ч чиний зориг тэвчээрээр бахархаж байна залуу минь. Танай гэр бүлд аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

  9. man says:

    Сайн уу залуу? Чиний бичсэн зүйлтэй 100% санаа нийлж байна аа. Залуусаа ухаалаг тэвчээртэй уужуу бодолтой холыг харж амьдарцгаая.

  10. zul says:

    mongoliin mini neg ger bul ch gesen sain saihan az jargaltai baigaad mash ih bayarlaj bn ta 3taa az jargal sain saihniig husey.
    amidaral gedeg chin er hunii noyon nuruu em hunii uhaan 2 deer togtdog yum shigee.
    ehner chin ahiad iim baidal gargahgui gedegt itgeltei bn

  11. darjaa says:

    Заримдаа “Уучлах” гэж хайрладаг ч юм шиг. Хэн хэн нь уучлах сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. Уучилж чадсан хосууд НАСАН ТУРШДАА аз жаргалтай амьдардаг юм шүү дээ. Уучлал бол хамгийн ТОМ шийтгэл

  12. Цэцэг says:

    Танай гэр бүлд аз жаргал хүсье. Өнөр өтгөн айл болоорой.

  13. zoo zos says:

    одоо чамд аз жаргал хусэх улдэж дээ залуу мин. урагшаа…..

  14. Tj.mgl6 says:

    ЗА тэгэхээр залуу мин эхнэр чинь анх бичсэн цагаас л би та хоёрыг унших болсон. чамаар бахархаж бас хундэлж бн. ямар их тэвчээр зориг сэтгэлийн тэнхээ вэ. ТА гураваар бахархаж бн. Xонгорзулыг сэтгэгдэл бичнэ бх гэж бодож бн. АМЖИЛТ залуу минь.

  15. ... says:

    та 3 т аз жаргал хүсий. та 3 чаднаа

  16. uranzurag says:

    эргэж бичсэнд талархая.
    хичээгээрэй. та 3 хамтдаа аз жаргалтай амьдарч чадна гэдэгт итгэж байна.

  17. nasa says:

    ккк жэкитэй яг над шиг юм аа та 3т сайн сайхнийг хүсие

  18. fxfh says:

    xxцзxц

  19. hi says:

    chamaar uneheer baharhaj bnaa zaluu mini.ehner chini chamaig neg udaa gomdooson harin tiim zuil hiisen ch chi uuchilj chadsan gaihamshigtai bdl chini ehneriig chini dahij buruu zuil hiilgehgui bhaa.amjilt husie.
    medeej hunii amidral yanz buriin l ym bgaa bh ehneree sain hairlaj halamjlaarai, yalanguya sex-n tal deer he he.

  20. jeki says:

    аз жаргал хүсий …ухаантай тэвчээртэй л хүн бна надад бол ийм тэвчээр байхгүй шд

  21. . says:

    чи ухаантай ,хулээтстэй сайн залуу бн.та 3 т аз жаргал хусий

    сараа

  22. kkk says:

    òà 3-ò àç æàðãàë õ¿ñüå

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.