Би эхнэрээ яаж архинаас гаргах вэ хүмүүсээ…

Сайн байцгаана уу миний монголын ард иргэдээ та бүхэн дор бүрнээ маргаашын төлөө хичээн ажиллаж байна уу би жирийн нэг монгол залуу ажилтай эхнэртэй хүүхэдтэй өөрийн гэртэй машинтай 25 настай залуу би өөрийн амьдралаа өөрөө босгосон… Би архи тамхи огт хэрэглэдэггүй зөвхөн ажлаа хийгээл гэр бүлээ асраад л хүн харахад сайхан амьдралтай хүн гэвч надад нэгэн том асуудал тулгараад байна. Би эхнэртэйгээ 4 жил хамт амьдраад 4 жил болж байна. Надад манай эхнэр уул нь маш сайн хүн байгаа юм хүүхэдээ сайн асардаг хүнлэг сайхан чанаруудтай хэн ч харсан царайлаг би эхнэрээрээ бахархдаг гэвч сүүлийн 5, 6 сар эхнэр маань архи уудаг болоод байнаа манай эхнэр 2 жилийн өмнө анх архи ууж үзсэн хүн байгаа юм. Одоо ажил хийхгүй байгаа ч урьд нь ажилж байсан газрын хүүхнүүд нь гэж ёстой шоучин нөхдүүд тэгээд эхнэрийгээ би ажлаас нь арай гэж 4 сарын өмнө гаргаад чи минь гайгүй ажил олтлоо сайхан амар хүүхэдээ цэцэрлэгт түр өгөхөө болий одоо ид хүмүүждэг насан дээрээ ээж нь гэртээ хүмүүжүүл гээд бид хоёр сайхан ярилцаад шийдсэн… Тэгээд сайхан байлаа би ажилдаа өглөө явна орой эхнэр маань гэрээ цэмцийлгэцэн халуун хоол хийгээд тавьчихсан энэ хорвоо дээр үүнээс илүү яаж сайхан амьдрах билээ гэж хүртэл надад бодогдоод сэтгэл цаанаа л сайхан явдаг боллоо.

Гэвч миний эхнэр сүүлийн нэг сар орой ажлаас ирэхэд жоохон халамцуул угттаг боллоо эхэндээ хайраа яагаад архи уучихсан юм бэ гээд нээх тоодоггүй байлаа тэгэхээр тэр найз ирээд энэ найз ирээд гээд л үнэхээр тийм юм боловуу гээд яваад байтал сүүлийн 7 хоног орой ирэхэд шувтан согтуу харин би ерөөсөө уурлаагүй дотрооо уур хүрч байсан ч ярилцаад үзий гээд өчигдөр өглөө ярилцаад үзлээ миний хайр яагаад архи уучихаад байгаа юм бэ би энэ амьдралын төлөө зүтгэж байна чи одоо гайгүй ажил олж хий гээд би хэллээ тэр маань ч ойлгосон шинжтэй за тиймээ ойлгож байна одоо уухгүй гээд л үлдсэн орой ирсэн бас л халамцуу миний уур үнэхээр хүрсэн би ямар сэтгэл өндөр гэрлүүгээ орсон гэж бодож байна дэлгүүрээр ороод гоё идэж уух юм аваад… Миний уур хүрээд шууд алгадаад авсан… Үнэхээр миний буруу эмэгтэй хүнд гар хүрсэн гэхдээ үнэхээр хэцүү байна одоо надад би яах вэ монголчуудаа надад зөвлөөч туслаач… Та бүхнийг надад хэрэгтэй зөвөлгөө өгнө гэж найдий

cekc.mn дээр ирсэн захидал

22 Comments

  1. call says:

    hvn arhind orj bna gdg ni olon shaltgaan badag ghdee arhi uh zurshlg ni arilgah ywdal yum tsusan dahi spirtiin hemjee bgashaar uumaar vbld bdg yg tamhi tatdag hvn shg em bna eleg tsewerlj arhinii zurshl arlgah 99986133

  2. ижил says:

    Сэтгэгдлүүдийг уншихад 7 хоног согтуу угтана гэдэг юу болохыг бүгд анзаараагүй байна. Энэ бол хүндэрцэн байна. Гаргах гээд оролдоод үздээ. Тэгээд болохгүй бол ирээдүйгээ сайн бодоод эр хүн шиг шийдвэр гаргах хэрэгтэй дээ дүү хүү. Би ч найдаж явсаар байтал оройтсон л доо.

  3. Astrologer says:

    Архинаас гарахын тулд юуны түрүүнд ад, донгийн хорлол хөөх засал хийх хэрэгтэй. Үүний дараа бие, ялангуяа хордсон эрхтнүүдийг эмчлэн цэвэрлэ. Үүний дараагаар биед архины хор оруулахгүй дархлаа тогтоох эмчилгээ хийх хэрэгтэй байдаг. Бид энэхүү хосолсон эмчилгээг хийгээд эхний хүмүүс маш үр дүнтэй эмчлэгдэж байгаа. Эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөөгүй. Архи амхинаас бүрмөсөн, баттай гарах болно.
    Харилцах утас 99786426
    98657256

  4. Lolino says:

    өдрийн мэнд эхнэртэй сайн халамж тавиад байхад уул нь хүүхэд шуухадтай эмэгтэй хүн чинь галзуураагүй л бол яах гэж архи уухав дээ. Одоо шал өөр боловсролтой хүмүүстэй цуг архи дарс хэрэглээд байхааргүй ажил хийлгэвэл яах вэ? чи өөрөө сайн анхаарай

  5. надад ч ийм зовлон тулгараад бн. says:

    Сайн байна уу, Чиний байдал минийхтэй яг ижил байна. Зөрүү нь миний нөхөр ийм болчлоо. Бүр 20 хоног тасралтгүй ууж байна. эхэндээ байдлыг нь хараад л байлаа. дараа нь уурлаж загнаж үзлээ. Бүр сүүлд нь аргадаж хайрлаж, уйлж гуйж үзлээ. Нэмэр болдоггүй ээ. Чи эхнэртээ ямар арга хэмжээ авсан бэ. одоо зүгээр болсон уу, Би яахаа мэдэхгүй болчоод, , , . Ёстой үнэн, Нээрээ л орой ирэхдээ арай ч өнөөдөр уугаагүй байхаа уухгүй гээд үлдсэн гэж бодоод баяр хөөр болоод ороод ирэхэд сэигэлрүү хүйиэн ус цацдаг юм. Энэ бүхнийг маш сайн ойлгож байна. Хэцүү шүү хэцүү. Бүсгүй хүнд бол жаахан хайр халамж дутсан байж магадгүй шүү. Чи эхнэртээ тэвчээрэй байж сайхан хайрын үгээр засаарай. Уурлаж, муудах тусам байдал улам дорддог юм.
    Чи тэгээд өөрийн эхнэрээ засаж чадсан бол амжилтаа бичээрэй, Зовлон нэгт минь ээ.

  6. tanai exner chini saihan gar u vgvi yu hehe noxorigo oroi irxed ni sogtuu bjil bdag.. za yaxaw yamarch xvnd uuj idex ve bailgvil yaxaw getel oroi bolgon sogtuu bna gedeg arai dendej bgan bishvv.. xoosh xogshoon yamar negen yum xiigeeche..

  7. zochin says:

    заа над шиг болж байж магадгүй л юм. би эмэгтэй гэрийн хүмүүжил сайн, дээд боловсролтой мэргэжлээрээ ахиж дэвшиж яваа залуу эмэгтэй.

    тэгсэн мортлоо би оороо ч анзаараагуй яг уудаг болохоо шахсан байсан.

    би эмэгтэйчүүдтэй харицуулахад бараг уудаггүй хун л дээ. тэгээд ажилийнхантайгаа найзуудтайгаа нэг хэсэг зун ажил тараад жаахан сууж байгаар харидаг боллоо, манай нохор оройтож ирнэ. би нэг юм уу 2 л грушиг уудаг байсан. гэхдээ долоо хоногт 3 удаа юмуу 4 удаа.

    зун дуусаад намар болоход би гэртээ пиво авч тавиад орой зурагт үзэхдээ заавал нэгийг уудаг болсон. маниа нохор гайхдаг болсон ч нэгээс илуу уухгуй байхаад дуугай юм хэлэхгүй байсан,

    суулдээ би хоол идсэний дараа пиво уухгуй бол бүх юм амтгуй юм шиг санагддаг болж ахиухан нөөцөлж эхэлсэн шилтэй пиво. мөрөөрөө уухаа болиод нөхрөө чи уугаад үз гоё байгаа биз, за минийхээс нэг балгачих гэж мэтчилэн гуйх болсон ханитай уувал гоё ч юм шиг.

    дараа ни би ажил тараад хүнсээ цуглуулах гэж дэлгүүрт явж байхдаа гэнэт оорийгоо ямар байдалд хүрснээ ухаарсан юм. оороо ч мэдэлгүй хоосон сагсандаа хамгийн түрүүнд шилтэй пиво хийчэхсэн байснаа хараад оорийгоо уух дуртай болжээ гэж ойлгоод буцаааад байрандаа тависан энэ уэд овол болж байсан юм.

    би ухамсартай тулдаа цаашлалгуй тэвчиж, тэсвэр гаргаж болисон богоод манай нохор надийг загнадаг байсан эсвэл зодсон бол бур ч их уух байсан бж магад. одоо би баяр торсон одроор 200гр бино л уудаг.

    архинд донтсон хун оороо эр би их уудаг болж байна гэдгээ анзаардаггуй юм, уйдах зав ихтэй байх ч гэсэн нолоолохгуй, чи уугаад байна гэдгийг л зовоор ойлгуулах хэрэгтэй тсохиж зодоод нэмэргүй. боловсрол гэрийн хумуужлээс ул хамааран донтдог тохиолдол байдаг юм байна шуу

  8. baby says:

    Сайн байна уу
    чиний бичсэнээс харахад уг нь эхнэр чинь уудаггуй байсан юм шиг байна л даа сүүлийн хэдэн сар юунаас болж уусаныг нь бодож үзсэн л байлгүй дээ.
    Манай дүү эмэгтэй гэб гэнэт л архи уугаад,тамхи татаад эхэлсэн эхэндээ ч мэддэгүй л байсан сүүлдээ мэдсэн тэгсэн бутэн 3 сар архи уусан байгаа юм чинь. яагаад арки уугаад байна гээд бөөн л асуудал эхэлсэн дээ. асуухаар зүгээр л уумаар санагдаад гээд байдаг яагаад байгаагаа мэдэхгүй байна л гээд байсан 3-н сар уухдаа сүүлийн 1 сар өдөр болгон уусан байгаа юм даа. Хориод ч дийлэхгүй л байсан одоо бол зугээр болчихсон. Дүү маань удган болсон угаа бариад эргээд л зугээр болчихсон ш дээ. Онгодууд нь уулгаад байсан юум байна лээ. Гэхдээ танай эхнэрийг удган болно гэж хэлж байгаа юум биш шүү. юум болгонд учир шалтгаан байдаг юмаа л гэж хэлэх гэсэн юм даа. Эмэгтэй хүн чинь их эмзэг шүү дээ ахиж гар хүрэхгүй байх хэрэгтэй учир шалтгаанийг нь олж мэдээд эхнэртээ али болох туслах л хэрэгтэй байх даа. Энэ та 2-н амьдралд гарах л ёстой бэрхшээлийн нэг байх гэж бодоод уужуу тайвуухан арга хэрэглэх хэрэгтэй байхаа даа.

  9. baby says:

    Сайн байна уу
    чиний бичсэнээс харахад уг нь эхнэр чинь уудаггуй байсан юм шиг байна л даа сүүлийн хэдэн сар юунаас болж уусаныг нь бодож үзсэн л байлгүй дээ.
    Манай дүү эмэгтэй гэб гэнэт л архи уугаад,тамхи татаад эхэлсэн эхэндээ ч мэддэгүй л байсан сүүлдээ мэдсэн тэгсэн бутэн 3 сар архи уусан байгаа юм чинь. яагаад арки уугаад байна гээд бөөн л асуудал эхэлсэн дээ. асуухаар зүгээр л уумаар санагдаад гээд байдаг яагаад байгаагаа мэдэхгүй байна л гээд байсан 3-н сар уухдаа сүүлийн 1 сар өдөр болгон уусан байгаа юм даа. Хориод ч дийлэхгүй л байсан одоо бол зугээр болчихсон. Дүү маань удган болсон угаа бариад эргээд л зугээр болчихсон ш дээ. Онгодууд нь уулгаад байсан юум байна лээ. Гэхдээ танай эхнэрийг удган болно гэж хэлж байгаа юум биш шүү. юум болгонд учир шалтгаан байдаг юмаа л гэх хэлэх гэсэн юм даа. Эмэгтэй хүн чинь их эмзэг шүү дээ ахиж гар хүрэхгүй байх хэрэгтэй учир шалтгаанийг ни олж мэдээд эхнэртээ али болох туслах л хэрэгтэй байх даа. Энэ та 2-н амьдралд гарах л ёстой бэрхшээлийн нэг байх гэж бодоод уужуу тайвуухан арга хэрэглэх хэрэгтэй байхаа даа.

  10. hvn says:

    хурдан архинаас ни гаргасан ни дээр бхаа манай ээж ааваас маани болоод архинд ороод залуугаараа нас барчихсан.миний хуухдийг ч харж чадаагүй.эмэгтэй хүн ер ни архинд нэг орхоороо их хэстүү юм бн лээ шүү.яаж ийж бгаад л өөрт ни сайн ойлгуулж болиуулах хэрэгтэй.танай эхнэр ер ни уух дуртайм шиг бн л даа.тэгээд ажилд оруулаад завгүй байлгах хэрэгтэй бхаа. за амжилт залуу минэ

  11. sam says:

    уучлаараа. хуухэд чин зовно гэх гэсэн юм.

  12. sam says:

    Би сэтгэгдэлүүдийг уншсангуй. Гэхдээ яагаад эхнэр чин гэр булдээ анхаарал тавихгуй байгааг ойлгохгуй байна. Хамтдаа 2 биээндээ хань болж байж гэр бул болно. Угуй бол угуй. Уух нь эхсээд байвал эхнээс нь салах хэрэгтэй. Эргээд эрвэл сайн хуухдээ ончируулж хэрэггүй, ирэхгүй байвал хуухэдчин хэрэгтэй .

  13. NB says:

    Дээрх хүмүүстэй ер нь санал нэг байна оо. Манай ээж архи нилээн уудаг л даа.Эрт дээр нь засаж ярьж авахгүй бол хэцүү шүү нэг орчихвол.

  14. Dr.bold says:

    нусан буу мини архиний шилээ бөгс рүүгээ чих

  15. Czuka says:

    алгадаад байxдаа яаxав дээ ямар балиар дээрэлxүү xаргис юм вэ? эxнэр чинь амьдралдаа чамд сэтгэл xангалуун биш байдаг биздээ.. нэг гар xүрсэн xүн xүрэx гээд байдаг гэсэн шүү. аягүй бол өмнө нь чи бас зоддог л байсан байгаа даа

  16. cleopatra says:

    Сэтгэл зүйч дээр оч оо.Тэгээд яаралтай архины эсрэг эмчилгээнд явуул.Архины эмчтлгээ хийлгэсэн хойно ажилд оруулахгүй бол тэр Хамт олон гэдэг чинь шалтаг олдвол уудаг шүү дээ.Янз янзын баяр төрсөн өдөр тэмдэглээд архидацгаана.Авгай чинь пдуртай болцон хүн ажилд орлоо ч адилхан ууна.Энд баахан худлаа мэдэмхийрэгчид. Наадхи чинь архины дон эхэлж байна.Эмэгтэй хүний донтолт эрэгтэй хүнийхээс 2 дахин хурдан явцтай байдаг.Эдгэрэлт ч удаан байдаг гэнэ лээ.Одоо л эмчлүүлкү бол найдваргүй гэсэн үг.УБС-ээр гардаг Гэртээ харих замд нэвтүүлгийн баатар хүүхнийг хараа биз дээ?
    99109698 бил үү.Наркологч Дэмидмаа эмчид үзүүлж эмчлүүл ээ.

  17. N.ka says:

    ajiltai bj bgad gert syyhaar yidaad bdiishde esen bysiin um bodogdood gaigvi hamt olontoi gazar ajild oruulbal yasiin

  18. ReaL says:

    emegtei hun arhi uuhdaa eregtei hun shig naiz nartaigaa niileed uudag shig uudaggui. Ehendee yamar negen yumand shanalaad teriigee tur martah gesen genen buguud teneg bodold avtaad uudag. daamjraad nuguuduh ni dontoh asuudal bolj huvirdag. ehner chini setgeliin tenhee muutai uuriinhuu bodol sanaag il gargaj chaddaggui busdiig dagan duuraigch bna. ter naiz nar geed bgaa huuhnuud ni uurt ni goy haragdaj tedniig duuraij uuj ehelsen yum shig bna. gertee zugeer suuj bgaad uuj bgaa emegtei hun gedeg bol medqu ee arhind tolgoigoo meduulchihsen yum bishuu. setgel sanaag ni uud ni tataj gaduur hamt gar yum uz. tegeed butehgui bol emchilgee hiilgediimuu yaadiin. 1 bol uuriig ni hurgej bgaad bugdiig ni uuruur ni yariulah 1 saihan arga bdgiin sh de hu

    Amjilt

  19. darjaa says:

    Гутарч ууж байгаа бол сэтгэлийн тэнхээгүй л бүсгүй байна даа…Эсвэл ямар нэг эдгэшгүй өвчтэй гэж сонсоод ч юмуу тиймэрхүү ховор тохиолдох асуудлаа чамд хэлж чадахгүй байж магад…Удам угсаа нь тэгж уудаг баридаг хүмүүс байдий муу

  20. oly says:

    хаяж явж эрсдэлтэй алхам битгий хийгээрэй аягүй бол гутарч бүүр аймаар уусаар байгаад асуудал чинь улам хундэрнэ. тэрнэ дорвол нарклогийн төв дээр дагуулж очоод хичээлд хэд хоног суулгачих. харин чи өөрөө тэр хичээлд нь цугтаа суух хэрэгтэй шүү. чиний яарианаас эхнэр чинь уг н ухаантай эмэгтэй шиг байна. гайгүй сийрэг тархитай хүмүүс тэр хичээлд хэд хоног суугаад л ухаажиж амьдралаа шинээр эхэлдэг юм. тэгэж архинаас гарсан олон хүнийг мэднэ тэрний нэг нь би өөрөө байгаам да хэ хэ

  21. kkk says:

    чухам юунаас болоод байдийн бол. эмэгтэй хүн нэг уруудвал сэхэл авдгүй гэдэг үнэн юм шиг байлээ. тиймээс чи тэвчээртэй байж ханиа татаж аваарай. уруу татдаг, атаархдаг найзууд бнуу

  22. enma ai says:

    yostoi medehgui. minii meddeg humuuses uwuu l arhi ih uudag bsan. tgd ergen toirniih ni humuus uuhiig ni horiglodoggui hiih yumaa hiitsen odoo uuriinhuu hussen yumaa hiih erhtei ged zuger l orhichihson. tgd hen ch yu ch helehgui zunguur haysan chin uwuu aimaar idewhitei arhi uuhaa bolison. er ni yumtai temtseh tusam idewhijdeg gedeg unen bhaa. chi arhi uuhaa bol bi yosotoi tuushtai temtsene negiigee uzne ene ter geheer tsaanaaasaa baigaliinhaa huuliar temtsej bgaa yum chin idewhijne. tegheer zuger l haychihgui yu do. arhitai yutai ni hayad huugee awaad yaw. araas chin aimaar zasarsan hun irne. manai uwuu bas tegsen. gol ni hun tesej tewchih bish zuger martaj orhi.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.